| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Ариунболд |
| Хэргийн индекс | 192/2025/00394/И |
| Дугаар | 192/ШШ2025/00538 |
| Огноо | 2025-01-22 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 192/ШШ2025/00538
| 2025 01 22 | 192/ШШ2025/00538 |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Ариунболд би,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион оргил-1, ******* ******* цамхагт байрлах, “******* *******” ХК /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 40 дүгээр хороо, ******* ******* дугаар гудамж, 16 тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД: *******/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 23,267,906.84 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр
иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ж.******* нь 2018-09-27-ны өдөр “******* Банк” ХК-ийн СХ Драгон тооцооны төвтэй ЗГ/201843934258 тоот зээлийн гэрээ болон БГХ201843934258 тоот барьцааны гэрээ байгуулан 10,000,000 /арван сая/ төгрөгийн Цалингийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, ******* сарын хугацаатай зээлж, зээлийн барьцаанд гэрийн эд хогшил, ирээдүйд орох цалингийн орлогыг барьцаалуулсан.Зээлдэгч Ж.******* нь 2018-12-21-ний өдөр “******* Банк” ХК-ийн СХ Драгон тооцооны төвтэй ЗГ/201844199115 тоот зээлийн гэрээ болон БГХ201844199115 тоот барьцааны гэрээ байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл болох 9,615,935.85 /есөн сая зургаан зуун арван таван мянга есөн зуун гучин таван төгрөг наян таван мөнгө/ төгрөгийн Цалингийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, ******* сарын хугацаатай зээлж, зээлийн барьцаанд гэрийн эд хогшил, ирээдүйд орох цалингийн орлогыг барьцаалуулсан. /нийт 11,515,935.85 төгрөг/ Зээлдэгч нь зээлийн гэрээний үүрэгт 2024.12.09-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 2,717,917 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 554,605 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 730 төгрөг, нийт 3,273,252 төгрөг төлсөн. Зээлдэгч нар нь зээлийн гэрээнүүдийн ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул ******* зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан арга хэмжээ авах талаар мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн байна. Хариуцагч Ж.*******д холбогдуулан ЗГ/201843934258 тоот, ЗГ/201844199115 тоот зээлийн гэрээнүүдийн үүрэгт 2024.12.09-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 9,182,083.21 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 12,757,0358.38 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,281,785.25 төгрөг, нотариатын зардалд 47,000 төгрөг, нийт 23,267,906.84 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.” гэв.
Зохигчдын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: “******* *******” ХК, Ж.******* нар дараах байдлаар эвлэрэхээр тохиролцов. Нэхэмжлэлийн үнийн дүн болох 23,267,906.84 төгрөг дараах хуваарийн дагуу төлнө. 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 12,267,906.84 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж 274,289.53 төгрөгийг 50 хувийг нэхэмжлэгчид талд төлнө. Хариуцагч нь дээрх хуваарийг зөрчсөн тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжих болохыг мэдэгдэж дээрх гэрээг байгуулав.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХК нь хариуцагч Ж.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 23,267,906.84 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.******* нь “******* *******” ХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 23,267,906.84 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 12,267,906.84 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ.
Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.
Иймд, “******* *******” ХК-ийн нэхэмжлэлтэй, Ж.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 23,267,906.84 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар “******* *******” ХК-ийн нэхэмжлэлтэй, Ж.*******д холбогдох иргэний хэрэгт хариуцагч нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 23,267,906.84 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 12,267,906.84 төгрөгийг тус тус нэхэмжлэгч “******* *******” ХК-д төлж барагдуулна гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 274,289.53 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.*******гээс 137,144.7 төгрөгийг, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас 137,144.7 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “******* *******” ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД