Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 402

 

 

Х.Ермек, Э.Агар, Б.Явуухулан, Б.Энхболд, И.Гомбо-Очир, Э.Уянга

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Мөнхтуул, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор У.Дэндэвдорж,

Ялтан Х.Ермек, түүний өмгөөлөгч Р.Оюунцэцэг, З.Цэнгэнбаяр,

Ялтан Э.Агар, түүний өмгөөлөгч Д.Энхтунгалаг, Ш.Бадмаараг,

Ялтан Б.Явуухулан, түүний өмгөөлөгч Ч.Баднайнямбуу, Б.Энхтүвшин,

Шүүгдэгч Э.Уянгын өмгөөлөгч Б.Тэнгис,

Нарийн бичгийн дарга А.Анх-Үжин нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Т.Алтантуяа, Д.Алтанжигүүр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 376 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Х.Ермек, түүний өмгөөлөгч Р.Оюунцэцэг, З.Цэнгэнбаяр, ялтан Э.Агар, түүний өмгөөлөгч Д.Энхтунгалаг, Ш.Бадмаараг, ялтан Б.Явуухулан, түүний өмгөөлөгч Ч.Баднайнямбуу, шүүгдэгч Э.Уянгын өмгөөлөгч Б.Тэнгис нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Х.Ермек, Э.Агар, Б.Явуухулан, Б.Энхболд, И.Гомбо-Очир, Э.Уянга нарт холбогдох 2014260000399 дугаартай хэргийг 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Керейхаражанауле овогт Хайсагийн Ермек, 1986 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, математик-мэдээлэл зүйн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, Өнөр хороолол, 24 дүгээр байрны 81 тоотод оршин суух бүртгэлтэй боловч, тус хорооллын 24 дүгээр байрны 204 тоотод оршин суух,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2006 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 10 хоног хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 139 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн албадан ажил хийлгэх ял шийтгүүлсэн, /РД:ЧТ86111577/,

Шарнууд овогт Энхтүвшингийн Агар, 1987 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 11 дүгээр гудамжны 59 тоотод оршин суух бүртгэлтэй боловч, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 15а-46 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ХЕ87110976/, 

Хонгорынхон овогт Баатарын Явуухулан, 1983 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эх, ах, дүү нарын хамт Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг, Нацагдоржийн 7 дугаар гудамжны, 13 тоотод оршин суух,

2002 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 33 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4, 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт тус тус зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, Хархорин дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2003 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 14 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 3 сарын хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

2003 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 380 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ял дээр 2002 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 33 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4, 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялын эдлээгүй үлдсэн 1 жил 3 сарын хорих ялын зарим болох 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгээд 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 53 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 8 сар 23 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж, хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 386 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн өөрчилж, уг хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн,  

2014 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 608 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт зааснаар 1 сар 20 хоногийн хугацаагаар баривчлах ялыг тус тус оногдуулж, уг ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 сар 20 хоногийн хугацаагаар баривчлах ялаар тогтоож, 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, /РД:НЭ83120610/,

Боржигин овогт Баасангийн Энхболд, 1984 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 28 дугаар гудамжны 479 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ЧГ84062817/,

Мандал овогт Ихбаярын Гомбо-Очир, 1988 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, эгч, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн ангийн ажилчдын 14 дүгээр байрны 8 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:УЗ88042931/,

Мэргэн овогт Энх-Амарын Уянга, 1987 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, авга эгч, түүний 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Нарангийн 45 дугаар гудамжны 1-6 тоотод оршин суух  бүртгэлтэй боловч, Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 48-41 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ЦБ87111001/,

1. Х.Ермек нь дангаараа давтан үйлдлээр 2014 оны 2 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны гадна Батболд гэж өөрийгөө нэрлэх Б.Энхболдод НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодис”-ын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг 800.000 төгрөгөөр борлуулсан,

2014 оны 2 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны гадна Б.Явуухуланд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодис”-ын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулсан,

2014 оны 2 дугаар сараас 2014 оны 3 дугаар сарын хооронд Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны гадна Э.Уянгад НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодис”-ын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг 400.000 төгрөгөөр борлуулсан,

Э.Агартай бүлэглэн нэг удаагийн үйлдлээр, НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодис”-ын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг 2014 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

Х.Ермек нь давтан үйлдлээр, Э.Агартай бүлэглэн борлуулах зорилгоор, урьдчилан үгсэн тохиролцож, НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодис”-ын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг 2014 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор БНХАУ руу гарч 2014 оны 2 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хугацаанд хууль бусаар олж авсан, хадгалсан,

2014 оны 3 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Э.Агартай бүлэглэн урьдчилан үгсэн тохиролцож, Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөнгөн тойг” зочид буудлын 204 тоот өрөөнд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодис”-ын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан,

2014 оны 2 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны гадна Б.Явуухулантай давтан үйлдлээр урьдчилан үгсэн тохиролцож, НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодис”-ын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг 300.000 төгрөг, “I phone 5S” загварын гар утсыг төлбөрийн хэрэгсэл болгон солилцож  2 удаа борлуулсан,

Э.Агар, Б.Энхболд нартай бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож 2014 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны гадна И.Гомбо-Очирт НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодис”-ын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулсан,

2. Э.Агар нь Х.Ермектэй бүлэглэн НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодис”-ын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг 2014 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

Х.Ермек, Б.Энхболд нартай бүлэглэн урьдчилан үгсэн тохиролцож, 2014 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны гадна И.Гомбо-Очирт НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодис”-ын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулсан,

давтан үйлдлээр Х.Ермектэй бүлэглэн борлуулах зорилгоор, урьдчилан үгсэн тохиролцож, НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодис”-ын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг 2014 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор БНХАУ руу гарч 2014 оны 2 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хугацаанд хууль бусаар олж авсан, хадгалсан,

 Х.Ермектэй бүлэглэн урьдчилан үгсэн тохиролцож, 2014 оны 3 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөнгөн тойг” зочид буудлын 204 тоот өрөөнд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодис”-ын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан,

3. Б.Явуухулан нь 2014 оны 2 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны гадна НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодис”-ын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгогүйгээр Х.Ермекээс хууль бусаар олж авсан, хадгалсан,

Х.Ермектэй бүлэглэн давтан үйлдлээр 2014 оны 2 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны гадна НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодис”-ын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг 300.000 төгрөг, “I phone 5S” загварын гар утсыг төлбөрийн хэрэгсэл болгон солилцож борлуулахад дэмжлэг үзүүлж Х.Ермекэд худалдан авагч олж өгч, хамжигчаар оролцон, Э.Уянгад дээрх сэтгэцэд нөлөөлөх мансууруулах бодисыг борлуулах зорилгогүйгээр, урьдчилан үгсэн тохиролцож хууль бусаар олж авах, хадгалахад оролцсон,

4. Б.Энхболд нь дангаараа 2014 оны 2 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны гадна Батболд гэх нэрээр 800.000 төгрөгөөр НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодис”-ын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан хадгалсан,

2014 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Чука гэх үл таних эмэгтэйгээс НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан,

И.Гомбо-Очиртой бүлэглэн борлуулах зорилгогүйгээр, урьдчилан үгсэн тохиролцож 2014 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны гадна НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодис”-ын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг Х.Ермекээс хууль бусаар олж авсан, хадгалсан, Х.Ермектэй урьдчилан үгсэн тохиролцож дээрх мансууруулах бодисыг И.Гомбо-Очирт борлуулахад хамжигчаар оролцсон,

5. Э.Уянга нь давтан үйлдлээр 2014 оны 2 дугаар сараас 3 дугаар сарын хооронд борлуулах зорилгогүйгээр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны гадна Б.Явуухулантай бүлэглэн НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодис”-ын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг 300.000 төгрөг, “I phone 5S” загварын гар утсыг төлбөрийн хэрэгсэл болгон Х.Ермекээс олж авсан, хадгалсан,

2014 оны 2 дугаар сараас 3 дугаар сарын хооронд борлуулах зорилгогүйгээр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны гадна НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодис”-ын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг 400.000 төгрөгийг төлбөрийн хэрэгсэл болгон Х.Ермекээс олж авсан, хадгалсан,

2014 оны 2 дугаар сард борлуулах зорилгогүйгээр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны гадна НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодис”-ын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг Б.Явуухулангаас хууль бусаар олж авсан, хадгалсан,

6. И.Гомбо-Очир нь Б.Энхболдтой бүлэглэн 2014 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны гадна НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодис”-ын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг Х.Ермекээс борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн Прокурорын газраас: Х.Ермек, Э.Агар нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4, 192.3.5 дахь хэсэгт зааснаар, И.Гомбо-Очирт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар, Б.Энхболдод холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.5 дахь хэсэгт зааснаар, Б.Явуухуланд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4, 192.3.5 дахь хэсэгт зааснаар, Э.Уянгад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Агар нь Х.Ермек, Б.Энхболд нартай бүлэглэн урдьчилан үгсэн тохиролцож, 2014 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны гадна И.Гомбо-Очирт НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодис”-ын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулсан буюу түүнд холбогдох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг, шүүгдэгч Х.Ермек 2014 оны 2 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны гадна НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодис”-ын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг Б.Явуухуланд борлуулсан гэх гэмт хэргийг, шүүгдэгч Б.Явуухулан 2014 оны 2 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны гадна НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодис”-ын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгогүйгээр Х.Ермекээс хууль бусаар олж авсан, хадгалсан буюу түүнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг, шүүгдэгч Б.Явуухулан нь Х.Ермектэй бүлэглэн 2014 оны 2 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны гадна НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодис”-ын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг 300.000 төгрөг, мөн “I Phone 5S” загварын гар утсыг төлбөрийн хэрэгсэл болгон солилцож борлуулахад дэмжлэг үзүүлж Х.Ермекэд худалдан авагч олж өгч, хамжигчаар оролцон, Э.Уянгад дээрх сэтгэцэд нөлөөлөх мансууруулах бодисыг борлуулах зорилгогүйгээр, урьдчилан үгсэн тохиролцож хууль бусаар олж авах, хадгалахад бүлэглэж оролцсон гэмт үйлдэлдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4, 192.3.5 дахь хэсэгт зааснаар гэж ял сонсгосноос:

Б.Явуухуланд холбогдох “Э.Уянгад дээрх сэтгэцэд нөлөөлөх мансууруулах бодисыг борлуулах зорилгогүйгээр, урьдчилан үгсэн тохиролцож хууль бусаар олж авах, хадгалахад бүлэглэж оролцсон гэмт үйлдлүүд” гэснийг,

шүүгдэгч Э.Уянгад холбогдох 2014 оны 2 дугаар сард борлуулах зорилгогүйгээр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны гадна НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг Б.Явуухулангаас хууль бусаар олж авсан, хадгалсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Агар, Х.Ермек нар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, 2014 оны 3 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөнгөн тойг” зочид буудлын 204 тоот өрөөнд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодис”-ын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн зүйлчлэлийг,  шүүгдэгч Э.Агар, Х.Ермек нар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж “мөс гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис”-ыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, хадгалсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэг болгон, шүүгдэгч Б.Энхболд нь И.Гомбо-Очиртой бүлэглэн борлуулах зорилгогүйгээр, урьдчилан үгсэн тохиролцож 2014 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны гадна НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодис”-ын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг Х.Ермекээс хууль бусаар олж авсан, хадгалсан, Х.Ермектэй урьдчилан үгсэн тохиролцож дээрх мансууруулах бодисыг И.Гомбо-Очирт борлуулахад хамжигчаар оролцсон гэмт үйлдэлдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.5 дахь хэсэгт зааснаар ял сонсгосныг:

шүүгдэгч Б.Энхболд нь И.Гомбо-Очиртой, урьдчилан үгсэн тохиролцож 2014 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны гадна НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодис”-ын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг бүлэглэн борлуулах зорилгогүйгээр Х.Ермекээс хууль бусаар олж авсан гэж буюу Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэг болгон, 

шүүгдэгч Х.Ермек нь Э.Агар, Б.Энхболд нартай бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож 2014 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны гадна И.Гомбо-Очирт НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодис”-ын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулсан буюу  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.5 дахь хэсэг  болгон зааснаар ял сонсгосныг:

шүүгдэгч Х.Ермек нь 2014 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны гадна И.Гомбо-Очирт НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодис”-ын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулсан буюу Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэг болгон тус тус өөрчилж, шүүгдэгч Х.Ермек, Э.Агар нар урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгоор олж авсан, хадгалсан, шүүгдэгч Э.Агар, Х.Ермек нар урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, шүүгдэгч Х.Ермек, Б.Явуухулан нар урьдчилан үгсэж тохиолцон бүлэглэж, 2 удаагийн давтан үйлдлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулсан, шүүгдэгч Х.Ермек нь “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авч, 3 удаагийн давтан үйлдлээр борлуулсан, шүүгдэгч Э.Уянга, Б.Энхболд, И.Гомбо-Очир, Х.Ермек, Э.Агар нарыг “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ермекийг 10 жил 1 сар хорих ялаар, Э.Агарыг 10 жил 1 сар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4, 192.3.5 дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ермекийг 11 жил хорих ялаар, шүүгдэгч Б.Явуухуланг 10 жил 1 сар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Э.Агарыг 10 жил 1 сар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ермек, Э.Агар, И.Гомбо-Очир, Б.Энхболд, Э.Уянга нарыг тус бүр 1 жил хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ермекийн ар гэрийн түүнд ногдох хөрөнгөөс 1.500.000 төгрөг гаргуулж, улсын орлого болгож, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай.” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ермек, Э.Агар, И.Гомбо-Очир, Б.Энхболд, Э.Уянга нарт тус бүр оногдуулсан 1 жил хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ермек, Э.Агар нарт тус бүр оногдуулсан 10 жил 1 сар хорих ялыг тус тус өршөөн хэлтрүүлж, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 608 дугаартай шийтгэх тогтоолоор ял шийтгэгдсэн Б.Явуухуланд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.1, 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэг заасан гэмт хэргийн ялгүй болох хугацааг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ермекийн эдлэх 11 жил хорих ял, Б.Явуухулангийн эдлэх 10 жил 1 сар хорих ялыг тус тус чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Агарын эдлэх 10 жил 1 сар хорих ялыг жирийн дэглэмтэй  эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон шүүгдэгч Х.Ермекийн 315 хоног, Э.Агарын 225 хоног, Б.Явуухулангийн   186 хоногийг тус тус тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч Б.Явуухулан, Э.Агар, Б.Энхболд, Э.Уянга, И.Гомбо-Очир нар бусдад төлөх төлбөргүй, Б.Энхболд 168 хоног, Э.Уянга 101 хоног, И.Гомбо-Очир 182 хоног тус бүр цагдан хоригдсон болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Х.Ермек, Б.Явуухулан Э.Агар нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан  сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, тэдний эдлэх ялыг 2016 оны  4 дүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн тооцож, уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд уг тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шүүгдэгч Х.Ермек, Б.Явуухулан Э.Агар нарт авсан цагдан хорих, Б.Энхболд, Э.Уянга, И.Гомбо-Очир нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Ялтан Х.Ермек давж заалдах гомдолдоо: “...Эрүүгийн байцаан шийтгэх хуульд сэжигтэн, яллагдагчийг онц хүнд гэмт хэрэгт сэжиглэн байцаахдаа өмгөөлөгч авах эрхийг хангана гэсэн атал уг хэрэгт холбогдуулан тайлбар, мэдүүлэг авахдаа өмгөөлөгчгүй байцааж, улмаар шахалт үзүүлэн илтээр хөтлөн байцааж, хууль зөрчиж авсан мэдүүлгээр шүүхийн шатанд гол нотлох баримт болгон шийдвэр гаргасан. Энэ нь анх тайлбар авахдаа хууль ёсны бус, дарамт шахалт үзүүлж авсан тул шүүхийн шийдвэрийг буруу гэж үзэж байна. Мөн шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримтаар утасны дуудлага, мессеж зэргийг авсан хэдий ч уг утасны дуудлага, яриа зэрэг нь шүүгдэгч нар зөвхөн хоорондоо холбогдсон гэх товч дуудлага байдаг бөгөөд тэдний гэмт үйлдлийн талаар ярьсан болоод мессеж бичсэн хөдөлшгүй үнэн баримт байдаггүй. Тэдний хоорондоо утсаар холбогдсон төдийд гэмт хэрэг хийсэн мэт баримт ашиглах нь ойлгомжгүй байна. Түүнчлэн Э.Уянгад удаа, дараа “мөс” гэх бодисыг зарж борлуулсан гэж гол буруутгах үндэслэл болж байгаа ч Э.Уянгын мөрдөн байцаалтын ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд үнэн бодит байдлаа удаа, дараа хэлж мэдүүлсээр байхад түүнээс хууль зөрчиж авсан анхны тайлбарыг үндэслэн шийдвэр гаргасан. Яллах дүгнэлт, шийтгэх тогтоол аль алинд нь өмгөөлөгчтэй өгсөн мэдүүлгүүд огт ороогүй байгаа нь эргэлзээтэй санагддаг. Э.Уянгаас төлбөрийн хэрэгсэл болгон авсан гар утас нь саарал өнгийн “I phone-5S” загварын гар утас байсан ба нотлох баримт бүрдүүлэхдээ миний хар өнгийн “I phone-5S” загварын гар утсыг хурааж авсан. Уг гар утсыг “Теди” худалдааны төвөөс худалдаж авсан баримт болон сериал дугаар зэрэг нь бүгд баримтаар байдаг. Гэтэл Э.Уянгаас мансууруулах бодис зарсаны төлбөр болгон авсан гэж үзсэн нь огт үндэслэлгүй юм. Э.Агартай зочид буудалд зарж борлуулах ямар ч зорилгогүй, зөвхөн сонирхлын журмаар “мөс” гэх бодисыг нэг удаа хэрэглэж үзэж байгаад цагдаа нарт шалгуулан саатуулагдсан. Гэтэл үйл явдлыг илт буруу зүйлчилж, бүлэглэн зарж борлуулсан мэтээр үзэж буруутгасан нь ойлгомжгүй. Э.Агартай хэнд, хэрхэн, яаж бүлэглэн “мөс” гэх бодисыг зарж борлуулсан нь тодорхой бус, үүнийг нотлох баримт хэрэгт байдаггүй. Мөн Б.Явуухуланд ч мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг удаа, дараа зарж борлуулсан гэх хөдлөшгүй баримт байхгүй, тийм үйлдэл хийгээгүй юм. Гэтэл анх баривчлан саатуулах үедээ илт айлган сүрдүүлж, хөтлөн байцаалт авсан мэдүүлэг, утасны дуудлага зэргийг нотлох баримт хэмээн үзэж өдийг хүртэл явж байгаа нь хэр үнэнд нийцэж байгаа зэрэг учир дутагдалтай дээрх нотлох баримтуудаар хэт нэг талыг барьж хүнд ял шийтгэл оногдуулсан нь миний эрх чөлөөнд ноцтой халдсан шийдвэр болсон гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Түүнчлэн И.Гомбо-Очир гэх залууд нэг удаа “жамц” давсыг жижиг уутанд хийж тоглоом наргиан хэлбэрээр өгсөн үйлдлийг минь мансууруулах бодис зарсан үйлдлээр тооцож буруутгасан. Энэ үйлдэлд өгсөн гэх тэр бодисыг хэрхэн, яаж шалгаж “мөс” гэж үзэж байгаа нь тодорхойгүй, нарийн сайн шалгаж үзээгүй. Миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байгаа тул дээрх бичсэн үндэслэлийн дагуу хэргийг бүхэлд нь шалгаж, үнэн зөвөөр тогтоож өгнө үү.” гэжээ.

Ялтан Х.Ермекийн өмгөөлөгч Р.Оюунцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс Х.Ермекийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3, 192 дугаар зүйлийн 192.1, 192.3.4, 192.3.5 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцон 11 жилийн хорих ялаар шийтгэсэн нь хэргийн бодит байдал, хэрэгт цугларсан нотлох баримтад тал бүрээс нь дүгнэж хөдөлбөргүй нотлогдсон тохиолдолд ял шийтгэл оногдуулах зарчмыг зөрчсөн хууль бус шийдвэр болсон гэж үзэж гомдол гаргаж байна. Учир нь:

Хэрэг гарснаас хойш 3 жилийн хугацаа өнгөрч байгаа бөгөөд энэ хугацаанд анхан шатны шүүхээс 3 удаа, давж заалдах шатны шүүхээс 2 удаа нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байдаг. Энэ нь тухайн хэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих зүйлүүд нь нотлогдоогүй байхад гэм буруутайд тооцсон нь хууль ёсны ба үндэслэлтэй байх шийдвэр болж чадаагүй юм. Анхан шатны шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад удаа, дараа буцаахад хэрэгт ямар ч нэмэлт ажиллагаа хийгдэж байгаагүй болно. Тухайлбал:

Х.Ермекийг Э.Агартай бүлэглэн Монгол Улсын хилээр мансууруулах бодис оруулж ирсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хэмээн хэрэгт ямар ч нотлох баримт байхгүй байхад түүнийг гэм буруутайд тооцож ял оногдуулсан. Анхан шатны шүүх урьд нь уг үйлдлийг нотлогдохгүй байна гэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруугүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлтэй байна. Мөн Х.Ермекийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4, 192.3.5 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсоныг эс зөвшөөрч байна. Энэ зүйл, ангиар мөн хэрэгт цугларсан хөдөлбөргүй нотлох баримт байдаггүйг анхаарч үзэхийг хүсэж байна.

Х.Ермек нь 2014 оны 3 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө “Мөнгөн тойг” зочид буудалд мансууруулах бодисыг борлуулах зорилгогүйгээр олж авч хадгалан улмаар хэрэглэсэн үйлдэл нь нотлогдсон. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутай болно. Энэ тухай Х.Ермек нь мөрдөн байцаалтын шатнаас үнэн зөвөөр мэдүүлсээр ирсэн. Иймд хэрэгт цугларсан нотлох баримтаар Х.Ермек нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт л гэм буруутай нь нотлогдон тогтоогдож байгаа ба харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3, 192 дугаар зүйлийн 192.3.4, 192.3.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутай болох нь нотлогдохгүй байгаа тул дээрх зүйл ангиудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Х.Ермек нь мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг олж авч хадгалсан, хэрэглэсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хууль.”-ийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Ялтан Х.Ермекийн өмгөөлөгч З.Цэнгэнбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокуророос Х.Ермекийг бусадтай бүлэглэн болон ганцаараа давтан үйлдлээр олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, борлуулсан гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4, 192.3.5 дахь хэсэгт зааснаар хоёр удаа, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4, 188 дугаар зүйлийн 188.3 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. Прокуророос яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 214 дүгээр зүйлийн 214.1.1, 214.1.2, 214.1.3, 214.1.4, 214.1.7 дахь хэсэгт зааснаар ...Гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа эсэх, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл байгаа эсэх, мөрдөн байцаалтыг бүрэн, бодитой явуулсан эсэх, сонсгосон ял нь хэрэгт байгаа нотлох баримтад үндэслэгдсэн эсэх, Эрүүгийн хуулийн зүйл, хэсгийг зөв хэрэглэсэн эсэхийг сайтар хянаагүй байна.

Прокуророос Х.Ермекийг Э.Агартай бүлэглэн давтан үйлдлээр урьдчилан
үгсэн тохиролцож 2014 оны 2 дугаар сарын 21-ний өдөр олон улсын нэршлээр “Ice”  гэх мансууруулах бодисыг борлуулах зорилгоор Замын-Үүдийн хилийн боомтоор БНХАУ руу гарч, 2014 оны 2 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хугацаанд хууль бусаар олж авсан, хадгалсан, Э.Агартай бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож 2014 оны 3 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хороо, “Мөнгөн тойг” зочид буудлын 204 тоот өрөөнд олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4, 192.3.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, анхан шатны шүүх Х.Ермек, Э.Агар нарт холбогдох хэргийг хянан
хэлэлцээд тэдгээрийг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн “Ice” гэх мансууруулах бодисыг борлуулах зорилгоор 2014 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Замын-Үүдийн
хилийн боомтоор БНХАУ руу гарч, 2014 оны 2 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хугацаанд хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрэгт зөвхөн Х.Ермек, Э.Агар нарын мэдүүлэг авагдсан.  Тэдгээр нь ямар төрлийн, тухайлбал “Ice” гэх мансууруулах бодисыг хууль бусаар хэрхэн, яаж олж авсан, хадгалсан зэргийг тогтоогоогүй, дээрх мансууруулах гэх бодисыг хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ч аваагүй бөгөөд яллагдагч нарын өөрсдийнх нь мэдүүлгээр яллаж, ял шийтгэж байгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь заалтыг зөрчиж байна. Иймд тэдгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4, 192.3.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдэл, холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

X.Ермек, Э.Агар нар урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2014 оны 3 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хороо, “Мөнгөн тойг” зочид буудлын 204 тоот өрөөнд олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4, 192.3.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4, 192.3.5 дахь хэсэгт зааснаар (шийтгэх тоггоолын 25 дугаар хуудас), Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.5 дахь хэсэгт зааснаар (шийтгэх тогтоолын 35 дугаар хуудас) гэж өөр өөрөөр бичиж, тэдгээрийн үйлдлийг “Ice” гэх мансууруулах бодисыг борлуулах зорилгогүйгээр олж авч хадгалсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсэн. Х.Ермек, Э.Агар нар 2014 оны 3 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө “Мөнгөн тойг” зочид буудалд мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хэрэглэж байгаад баригдсан. Энэ үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилснийг үндэслэлтэй гэж үзэж байна.

Х.Ермекийг Б.Явуухулантай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2014 оны 2, 3 дугаар саруудад Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны гадна Э.Уянгад олон улсын нэршлээр “Ice” мансууруулах бодисыг 300.000 төгрөг, мөн “I phone 5S” загварын гар утсыг төлбөрийн хэрэгсэл болгон солилцож 2 удаа борлуулсан, Х.Ермекийг Э.Агар, Е.Энхболд нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2014 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны гадна И.Гомбо-Очирт “Ice” гэх мансууруулах бодисыг борлуулсан гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4, 192.3.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, Х.Ермек, Б.Явуухулан нар урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2014 оны 2, 3 дугаар саруудад Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны гадна Э.Уянгад олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах бодисыг 300.000 төгрөг, мөн “I phone 5S” загварын гар утсыг төлбөрийн хэрэгсэл болгон солилцож 2 удаа борлуулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон гэж шүүх дүгнэснийг зөвшөөрөхгүй. Мансууруулах бодисыг борлуулсан гэж яллагдагч нарын мэдүүлэгт дурдагдсан. Гэхдээ уг бодис болон гар утас, мөнгө зэргийг хэрэгт эд мөрийн баримтаар хурааж аваагүй. Түүнчлэн шинжилгээнд ч өгөөгүй атлаа “Ice” гэх мансууруулах бодис хэмээн тогтоож, яллаад байгаа нь эргзлзээтэй. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч нар огт өөрөөр буюу эсрэгээр мэдүүлцгээдэг. Х.Ермек нь Б.Явуухулантай үгсэн тохиролцож, Э.Уянгад мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг 300.000 төгрөг, 400.000 төгрөг, гар утас зэргийг төлбөрийн хэрэгсэл болгон солилцож борлуулсан /урьд нь 500.000 төгрөгөөр борлуулсан гэж яллаж байсан/ гэснийг хүлээн зөвшөөрдөггүй. Х.Ермек нь Э.Уянгыг зүс танина. Гэхдээ түүнтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис өгөх гэж уулзаж байгаагүй гэдэг. Э.Уянга нь мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис татаж байгаад баригдсан байсан. Хэрэв “Х.Ермекээс давтан үйлдлээр мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис худалдаж авсан” гэж хэлбэл мөрдөн байцаагч хошууч Амарбат “түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж гэрчлүүлсэн байсан. Э.Уянга нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Би Х.Ермекээс юу ч аваагүй. Хүний амьдралаар тоглож болохгүй, худал гэрчилж чадахгүй” гэж хэлж байсныг анхаарна уу. Э.Уянга “Амарбат байцаагч намайг дуудаж, байцаалт авсан, өмнө нь эрүүгийн төлөөлөгч /нэрийг нь мэдэхгүй, өндөр хүн байсан/ “Чи Х.Ермекээс “мөс” авсан уу, чамайг гар утсаар “мөс” сольж авсан” гээд тулгаад байна. Тэр Х.Ермекийг шалгаж байгаа, үнэнээ хэл гэсэн. Би “аваагүй” гэж үнэнээ хэлсэн. Би Х.Ермекийг зүс танина. Гэхдээ холбогдоогүй гэсэн /5-р хх-59/, Э.Уянга “Амарбат байцаагч надтай уулзаад, Явуухулан та хоёр зөв яриарай. Ермекийг яллана. Та хоёрын хэргийг хэрэгсэхгүй болгоно. Миний хажууд Амарбат байцаагч прокурортой ярьсан. /хх-140/ Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гар утас нь Ермекийн утас байдаг. Х.Ермек нь Э.Агар, Б.Энхболд нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2014 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны гадна И.Гомбо-Очирт “Ice” гэх мансууруулах бодисыг борлуулсан гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4, 192.3.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүхээс Х.Ермек нь И.Гомбо-Очирт “Ice” гэх мансууруулах бодисыг борлуулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.5 дахь хэсэгт зааснаар ял сонсгосныг мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэг болгон зүйлчилснийг зөвшөөрнө. Х.Ермек нь И.Гомбо-Очиртой тоглож байгаад мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис биш харин давс булаалгуулсан гэдэг. Эдгээрийг гаднаас нь харахад адилхан цагаан өнгөтэй. И.Гомбо-Очир нь тухайн үед Х.Ермекээс юу авснаа мэддэггүй, гэр рүүгээ явах замдаа хаясан байдаг.

Х.Ермек нь “Iсе” гэх мансууруулах бодисыг Батболд гэж өөрийгөө нэрлэх Б.Энхболдод 800.000 төгрөгөөр борлуулсан гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй. Учир нь, Х.Ермек нь Б.Энхболд гэдэг хүнийг огт танихгүй, тэр намайг ч танихгүй гэж мэдүүлдэг. Гэтэл Х.Ермекийг Б Энхболдод 800.000 төгрөгөөр мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис борлуулсан гэж яллаж байгаа нь үндэслэлгүй юм. Мансууруулах гэх бодисыг хэрэгт эд мөрийн баримтаар хурааж аваагүй, шинжилгээнд ч өгөөгүй байж “Iсе” гэх  мансууруулах бодис гэж тогтоон яллаад байгаа нь эргэлзээтэй. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч нар огт өөрөөр буюу эсрэгээр мэдүүлцгээдэг. Б.Энхболд нь “Чука гэх эмэгтэйгээс мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг авч хэрэглэсэн” гэж мэдүүлсэн байдаг. Иймд уг үйлдлийг хэрэгсэхгүй болгоно уу.

Х.Ермекийн 2014 оны 2 дугаар сард “Ice” мансууруулах бодисыг Б.Явуухуланд борлуулсан гэх үйлдлийг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Х.Ермек нь 2014 оны 2-3 дугаар сарын хооронд Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны гадна олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах бодисыг Э.Уянгад 400.000 төгрөгөөр борлуулсан гэснийг хүлээн зөвшөөрдөггүй. Х.Ермек нь Э.Уянгатай мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис өгөх гэж уулзаж байгаагүй гэдэг. Э.Уянга нь мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис татаж байгаад баригдсан байдаг. Хэрэв “Х.Ермекээс давтан үйлдлээр мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис худалдаж авсан” гэж хэлбэл мөрдөн байцаагч хошууч Амарбат “түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж гэрчлүүлсэн байсан. Э.Уянга энэ талаар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт ярьсан. Энэ тухай Э.Уянгад холбогдох үйлдэл дээр тодорхой яригдсан.

Х.Ермекэд шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3 дахь хэсэгт  зааснаар ял оногдуулсныг үндэслэл муутай болсон гэж үзэж байна. Хэрэгт зөвхөн Х.Ермек, Э.Агар нарын мэдүүлэг авагджээ. Тэдгээр нь ямар төрлийн, тухайлбал “Ice” гэх  мансууруулах бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар яаж нэвтрүүлснийг тогтоогоогүй, дээрх мансууруулах бодисыг хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ч аваагүй байдаг. Нэгэнт байхгүй тул шинжилгээнд өгөх боломжгүй. Гэтэл “Ice” гэх мансууруулах бодис гэж тогтоож байгаа нь эргэлзээтэй. Тэгсэн атлаа яллагдагч нарын өөрсдийн нь мэдүүлгээр яллаж ял шийтгэж байгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь заалтыг зөрчиж байна. Иймд тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдэл, холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Х.Ермек, Э.Агар нар мансууруулах бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, хууль бусаар хил нэвтрүүлсэн нь тогтоогдсон, тухайн бодисыг хил нэвтрүүлэхдээ хилийн шалган нэвтрүүлэх албаны хяналт, шалгалтаар илрүүлэх боломжгүй хууль бус арга хэрэглэсэн гэж үзнэ /шийтгэх тогтоолын хх-30, 31/ гэж шүүх дүгнэсэн нь эргэлзээтэй, үндэслэл муутай байна. Түүнчлэн Х.Ермек мансууруулах бодисыг Э.Уянгад хэд хэдэн удаа, Б.Энхболд, И.Гомбо-Очирт тус бүр нэг удаа борлуулсан нь тогтоогдсон /шийтгэх тогтоолын хх-31/ гэж үзсэн. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Ермек, Б.Явуухулан, Э.Уянга, Б.Энхболд, И.Гомбо-Очир нар мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээсээ өөрөөр мэдүүлж, мөрдөн байцаалтын шатанд нотлох баримт цуглуулахдаа ...хүнлэг бус, хэрцгий харьцаж ...мэдүүлэг, тайлбар авсан гэж мэдүүлцгээсэн. Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 92 дугаар зүйлийн 92.4 дэх заалтыг зөрчсөн бөгөөд мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэсэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Прокуророос Х.Ермекэд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн болон анхан шатны
шүүхээс түүнд ял оногдуулсан байдлыг бүхэлд нь авч үзье. Прокуророос түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн
хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4, 192.3.5 дахь хэсэгт зааснаар хоёр удаа, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4, 188 дугаар зүйлийн 188.3 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. Х.Ермек, Э.Агар нарын 2014 оны 3 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө “Мөнгөн тойг” зочид буудлын 204 тоот өрөөнд олон улсын нэршлээр “ice” гэх мансууруулах бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт үйлдэлд прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4, 192.3.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн З6.З дахь хэсэгт  заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4, 192.3.5 дахь хэсэгт зааснаар /шийтгэх топгоолын 25 дугаар хуудас/, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.З дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.5 дахь хэсэгт зааснаар /шийтгэх тогтоолын 35 дугаар хуудас/ гэж өөр өөрөөр бичиж, тэдгээрийн үйлдлийг “Ice” гэх мансууруулах бодисыг борлуулах зорилгогүйгээр олж авч хадгалсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсэн. Гэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4, 192.3.5 дахь хэсэгт заасныг уу, эсвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.5 дахь хэсэгт заасныг хөнгөрүүлсэн үү гэдэг нь эргэлзээтэй байна.

Х.Ермек нь Э.Агар, Б.Энхболд нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2014 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгэзр байрны гадна И.Гомбо-Очирт “Ice” гэх мансууруулах бодисыг борлуулсан гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4, 192.3.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүхээс X.Ермек нь И.Гомбо-Очирт “Ice” гэх мансууруулах бодисыг борлуулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.5 дахь хэсэгт зааснаар ял сонсгосныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэг болгон зүйлчилснийг зөвшөөрч байна. Гэхдээ Х.Ермекэд прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4, 192.3.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байхад шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн  36.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.5 дахь хэсэгт зааснаар ял сонсгосныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэг болгон өөрчилсөн байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.5 дахь хэсгийг сонгож хэрэгсэхгүй болгосон болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192.3.4 дэх хэсгийг хэвээр үлдээсэн үндэслэл тодорхойгүй байна. Прокуророос Х.Ермекэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.5 дахь хэсэгт зааснаар хоёр удаа яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг анхан шатны шүүх хоёулангийнх нь зүйлчлэлийг хөнгөрүүлсэн буюу дээрх зүйл хэсэгт заасан хэрэг байхгүй болсон байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.5 дахь хэсэгт зааснаар 11 жилийн хорих ял оногдуулсан нь үндэслэл муутай болжээ.

Түүнчлэн прокуророос Х.Ермекэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт /урьдчилан үгсэн тохиролцсон бүлэг/ заасныг журамлан яллах дүгнэлт үйлдэж ирүүлэхэд дээрх зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгоогүй атлаа бичээгүй байна. Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд, прокуророос X.Ермекэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийи тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргүүд тогтоогдохгүй, үндэслэл муутай байх тул Эрүүгийн байцаан шийтэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Х.Ермек сэжигтнээр анх байцаалт өгөхдөө: “Намайг Мөрдөн байцаах газрын нэг өрөөнд оруулж, том биетэй 3 залуугаар зодуулж, найз чинь хэргээ хүлээсэн, хэргээ хүлээ гэхээр хүлээсэн /хх-129/, Х.Ермек яллагдагчаар байцаагдахдаа: “Нэг том биетэй залуу миний гарыг ард гавласан. Буудалд байхад цагдаа нар Гомбоо, Батболд нарын нэрийг хэлсэн. Би гар утсыг Жавхлан гэдэг хүнээс худалдаж авсан. Харин Э.Уянгаас ямар нэгэн гар утас аваагүй. /2-р хх-4, 5/ Х.Ермекийн бусдаас худалдаж авсан хар өнгийн гар утасны баталгаа, 2014 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр, 2 cap, 1.100.000 төгрөгөөр үнэлэгдсэн. /3-р хх-134/

Гэрч Ө.Алтанзагасын “2014 оны 7 дугаар сарын 29-ний өдөр шүүх хурал болсон. Явуухулан нь гар утсаар байцаагчтай яриад байсан.” /5-р хх-10/,

гэрч Х.Хайсагийн “Х.Ермек миний гар утсыг аваад Явуухуланд өгсөн. Явуухулан нь гар утсаар мөрдөн байцаагч А.Амарбаттай яриад байсан.” /5-р хх-12/

Мөрдөн байцаагч эхлээд 2014 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Э.Уянгыг, 2014 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Б.Явуухуланг гэрчээр тус тус байцаасан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт “Хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа, тухайн хэрэгт холбогдолгүй хүнийг гэрч гэнэ” гэснийг /хх-124, 125/ зөрчсөн. Дараа нь сэжигтэн, яллагдагчаар байцааж, Э.Уянга, Б.Явуухулан нарыг хүнд гэмт хэрэгт санаатай холбогдууллаа гэж Х.Ермек үздэг. Мөн Х.Ермекийг удаан хугацаагаар, хууль бусаар цагдан хорьсон. Энэ бүгдийг мөрдөн байцаагч хошууч Амарбат зохиомлоор хийсэн. Мөрдөн байцаагч А.Амарбат “Хошууч” цолоор шагнуулсан, цол дагаж бяр орсон” гээд бүгдийг өөрийн дураар, хууль бусаар, хүчээр тулган ялласан гэж Х.Ермек гомдолтой байна. Тухайлбал Э.Агар, Б.Явуухулан, Х.Ермек нарт зохиомол хэрэг хүлээхийг удаа дараа шаардаж, айлган сүрдүүлэх, дарамт шахалт үзүүлэх, хуурч мэхлэх замаар мэдүүлэг авах зэргээр шахаж, зодон өрөө хэсүүлж, “Э.Агар хэргээ хүлээсэн, үйлдсэн хэрэг чинь нэгэнт тогтоогдсон тул Х.Ермекийг хэргээ ярь” гэх зэргээр албадан мэдүүлгүүд авч байжээ. Энэ тухай Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэс болон Дүүргийн 1 дүгээр прокурорын газарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 251 дүгээр зүйлд заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгүүлэн хэргийг мөрдөн шалгаж байсан мөрдөн байцаагч цагдаагийн ахлах дэслэгч А.Амарбат, мөрдөн байцаагч цагдаагийн хошууч Б.Хурц нарыг шалгуулахаар гомдол гаргахад шалгаагүй, шалгахыг ч хүсээгүй байдаг. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт “Нотлох ажиллагаа нь хэргийг хуулийн дагуу, шударга, үндэслэлтэйгээр хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг тогтоохын тулд нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгах, үнэлэх ажиллагаанаас бүрдэнэ.”, мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.4 дэх хэсэгт “Нотлох баримтыг цуглуулахдаа иргэний амь нас, эрүүл мэндэд аюултай, эсвэл тэдний нэр төрийг гутаан доромжлох, хүнлэг бус, хэрцгий харьцах, айлган сүрдүүлэх, мэдүүлэг тайлбар, дүгнэлт гаргуулахаар тулган шаардах, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэхийг хориглоно.”, 79 дүгээр зүйлийн 79.4 дэх хэсэгт “Нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг баримтлаагүй буюу зөрчсөн бол эдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж заасан тул энэ үндэслэлээр Х.Ермекэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлд “Хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох” шаардлагыг хангасангүй. Тухайлбал, яллах ба цагаатгах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх ба хөнгөрүүлэх нөхцөл байдлыг ялгаж салгасангүй. Ер нь Х.Ермекэд холбогдох эрүүгийн хэргийн “...Мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахад хэт яллах талыг барьж, гүйцэд биш хийсэн” нь хэргийн байдалтай нийцээгүй байх бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 317 дугаар зүйлийн 317.1.1, 319 дүгээр зүйлийн 319.1.3 дахь заалтуудыг зөрчсөн. Түүнчлэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 321 дүгээр зүйлийн 321.1.1, 321.1.3 дахь хэсэгт зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг жинхэнэ агуулгаас зөрүүтэй буруу ойлгож хэрэглэсэн гэж үзэж байна.

Х.Ермекэд холбогдох хэргийг хянан хэлэлцэхэд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.1.3, 80.1.5 дахь хэсэгт “Зарим гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн болон бусад байдал/, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ зэргийг тогтооход зайлшгүй ач холбогдол өгч анхаарна уу. Х.Ермек анх удаа гэмт хэрэгт холбогдсон, бусдад учруулсан хохиролгүй, хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа, урьд нь тодорхой хэмжээгээр цагдан хоригдсон зэрэг байдлууд тогтоогдож байна. Х.Ермекэд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ял оногдуулсныг хүлээн зөвшөөрч байна. Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргүүд хангалттай тогтоогдохгүй, үндэслэл муутай байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн Эрүүгийн хууль болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсний дагуу Х.Ермекэд холбогдох дээрх эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоно уу.” гэв.

Ялтан Э.Агар давж заалдах гомдолдоо: “...Шүүхээс оногдуулсан 10 жил 1 сарын хорих ял нь бодит байдалтай үл нийцнэ. Харин миний бие хийсэн үйлдэл болох хар тамхийг нэг удаа хэрэглэж, 30 минут халаасандаа байлгаснаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Мөн энэ хэргийн улмаас цагдан хорих төвд 240 хоног хоригдож, эрүүл мэндэд маань маш муугаар нөлөөлж байна. Иймд хэргийг дахин шалгаж, үнэн зөвөөр шийдвэрлэж, хорих ялыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Ялтан Э.Агарын өмгөөлөгч Д.Энхтунгалаг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх Э.Агарт дараах хоёр үйлдэлд гэм буруутай хэмээн дүгнэн, ял халдаасан болно. Үүнд:

Э.Агарыг Х.Ермектэй урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, мөс гэх мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгоор олж авсан, хадгалсан,

Э.Агар, Х.Ермек нар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж “Ice” гэх мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэх үйлдлүүд болно.

1. “Мөс” гэх мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгоор олж авч хадгалсан гэх үйлдлийн тухайд:

Анхан шатны шүүхээс Э.Агарыг Х.Ермектэй бүлэглэн, борлуулах зорилгоор урьдчилан үгсэн тохиролцож, Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт боди”-ын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг 2014 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт байрлах хилийн боомтоор БНХАУ руу гарч, 2014 оны 2 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд хууль бусаар олж авсан, хадгалсан үйлдэлд гэм буруутай хэмээн ял халдаасан нь учир дутагдалтай хэмээн өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Учир нь энэ талаарх хөтөлбөргүй нотлогдсон нотлох баримт хэрэгт байдаггүй бөгөөд ялтан нарын мэдүүлгийг үндэслэн шийдвэрээ гаргах нь хэтэрхий учир дутагдалтай юм. Э.Агар нь Х.Ермектэй хамт БНХАУ руу хамт явсан нь үнэн. БНХАУ-ын болон Монгол Улсын хилийн хяналт шалгалтаар зүгээр гарч ирсэн байдаг. Энэ хугацаанд Э.Агарын биед сэтгэцэд нөлөөлөх бодис байсан гэж үзэхээр бол хил гаалийн зөрчлийн, нотлох баримтаар дээрх гэмт үйлдэл нь нотлогдох боломжтой юм. Хилийн зөрчлийн баримт байхгүй байгаа нь хөтөлбөргүй нотлогдоогүй байгааг харуулж байна. Мөн анхан шатны шүүхээс Э.Агарыг Х.Ермек, Б.Энхболд нартай бүлэглэн урьдчилан үгсэн тохиролцон, 2014 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны гадна И.Гомбо-Очирт Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодис”-ын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Үндэслэл нь Э.Агар нь Х.Ермек, Б.Энхболд нартай урьдчилан үгсэн тохиролцож И.Гомбо-Очирт мөс гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулахад хамтран оролцсон гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй, Х.Ермек, Б.Энхболд, И.Гомбо-Очир нарын мэдүүлэгт Э.Агарын оролцооны талаар тодорхой мэдээлэл, эх сурвалжгүй. Э.Агар мөрдөн байцаалтад “...Ермек намайг өөрийнхөө байранд хүрээд ирээч гэхээр нь 1 дүгээр хорооллын 24 дүгээр байрны гадаа очиход гарч ирсэн бөгөөд надтай уулзаад би энэ хүмүүст юм зарах гэж байна гэж хэлээд 70-78 дугаартай “Бенз” загварын саарал өнгийн машинтай залуучуудтай уулзсан, би очоогүй сүүлд нь тэр тухай мэдсэн...” гэх мэдүүлэг нь түүнийг Х.Ермек, Б.Энхболд нартай урьдчилан үгсэн тохиролцсон, мөс борлуулахад хамтран оролцсон гэж үзэх хангалттай, эргэлзээгүй үндэслэл болохгүй байна хэмээн дүгнэж шүүхийн шийдвэрээ гаргасан болно. Э.Агарын мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулахад хамтран оролцсон гэх нэг үйлдэл нь ердөө энэ үйлдэл байсан юм. Гэтэл анхан шатны шүүхээс Э.Агар нь Х.Ермектэй хамтран оролцсон, сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгосон хирнээ өөр ямар үйлдэлтэй холбон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилготойгоор олж авч, хадгалсан гэж үзсэн нь ойлгомжгүй байна. Бусад мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулсан гэх үйлдлүүдэд Э.Агарын ямар ч үйлдэл холбогдол байдаггүй болно. Нэр ч дурдагдаагүй болно. Хэрэг болсон гэх цаг үед Э.Агар нь 89981333 дугаарын гар утастай байсан бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтаар гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд хэргийн холбогдогч нартай өөр хоорондоо холбогдсон удаа байхгүй гэдэг нь нотлогдож байгаа.

2. Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн гэх үйлдлийн хувьд:

Хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд Э.Агар, Х.Ермек нар нь Хятад Улсын хилээр орсон, гарсан баримт авагдсан нь үнэн боловч хилийн шалган нэвтрүүлэхээр ямар нэгэн зөрчилтэй гэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт зааснаар яллагдагч нар нь өөрийн гэм бурууг хүлээсэн нь гагцхүү хэрэгт байгаа бусад нотлох баримтаар батлагдвал яллах үндэслэл болно... гэснийг шүүх зөрчсөн гэж үзэж байна. Э.Агар, Х.Ермек нар нь мөрдөн байцаалтад мэдүүлэг өгөхдөө Хятад явсан гэж мэдүүлж байгаа боловч Э.Агар нь мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис олж авсан гэж мэдүүлж байгаагүй болно.

Иймд нотлох баримтын хувьд хөтөлбөргүй нотлогдсон баримт байхгүй тул дээрх хоёр үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Ялтан Э.Агарын өмгөөлөгч Ш.Бадмаараг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Э.Агарыг Х.Ермектэй бүлэглэж 2014 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Монгол Улсын хилээр мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар оруулсан гэж дээрх ял шийтгэлийг шүүхээс оногдуулсан болно. Гэтэл Монгол Улсын хилээр 2014 оны 2 дугаар сарын 24-нд гэмт хэрэг үйлдээгүй нь Э.Агарын “Е” серийн гадаад паспорт дахь гаалийн хяналтын дардасаар нотлогддог. Гэтэл шүүх дээрх нотлох баримтыг үгүйсгэсэн ямар ч нотлох баримт хавтаст хэрэгт цуглараагүй, шүүх хуралдааны хэлэлцүүлгээр нотлогдоогүй байхад Э.Агарт дээрх зүйл ангиар шүүх ял шийтгэл оногдуулсан тул Э.Агарт оногдуулсан 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг хүчингүй болгож өгнө үү...” гэв.

Ялтан Б.Явуухулан давж заалдах гомдолдоо: “...Миний бие Х.Ермекээс 2014 онд нэг удаагийн үйлдлээр жижиг гялгар уут бүхий “мөс” гэх бодисыг сонирхолын үүднээс гуйж авч, улмаар Э.Уянгын хамт хоёр удаагийн үйлдлээр зарж борлуулах зорилгогүйгээр хэрэглэж дуусгасан. Гэтэл мөрдөн байцаагч хошууч Амарбат анх байцаалт авахдаа хуулийн дагуу бус илт хуурч хөтлөн, өмгөөлөгчгүйгээр байцаасан бөгөөд үйл явдлыг сайн ойлгож, ухамсарлаагүйн улмаас буруу мэдүүлэг өгч хүнд ял шийтгэл авсандаа туйлын гомдолтой байна. Мөрдөн байцаалт, болон шүүхийн хэлэлцүүлэгт болсон явдлын талаар үнэн зөвөөр мэдүүлсээр байтал хууль зөрчиж авсан мэдүүлгийг үндэслэж, утасны яриа болоод мессеж бичсэн гэх үндэслэлгүй баримтаар ялласан тул хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү. Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байгаа бөгөөд цаашдаа нийгэмд болон ар гэртээ зөвхөн сайн сайханы төлөө амьдрах болно гэдгээ амлаж байна.” гэжээ.

Ялтан Б.Явуухулангийн өмгөөлөгч Ч.Баднайнямбуу давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхээс Б.Явуухуланг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4, 192.3.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 10 жил 1 сарын хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэснийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

Б.Явуухуланг 2014 оны 2 дугаар сарын 25-ны өдрөөс 2014 оны 3 дугаар сарын 6-ны хооронд Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны гадна Х.Ермектэй үгсэн тохиролцож Э.Уянгад мөс гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг давтан үйлдлээр буюу 300.000 төгрөг, “I phone 5” загварын гар утсаар төлбөрийн хэрэгсэл болгон борлуулсан гэж буруутгасан байна. Ингэхдээ анхан шатны шүүхээс Б.Явуулхуланг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг Э.Уянгад хэд хэдэн удаа борлуулахад Х.Ермектэй гэмт санаа, үйл санаатай нэгдсэн, Х.Ермекийн борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг түүнтэй хамтран, урьдчилан үгсэж тохиролцож Э.Уянгад борлуулсан гэж үзжээ. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлгүүдээс харахад Б.Явуухуланг мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг Э.Уянгад хэд хэдэн удаа борлуулахад Х.Ермектэй урьдчилан үгсэн тохиролцож, гэмт үйлдлээрээ санаатай нэгдсэн гэж үзэх бус харин мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг Х.Ермекээс хууль бусаар олж авч улмаар Э.Уянгатай хэд хэдэн удаа хэрэглэсэн нь нотлогдож байна. Б.Явуухулан нь Э.Уянгад дээр дурдсанаар хоёр удаагийн үйлдлээр хар тамхи борлуулахаар Х.Ермектэй урьдчилан үгсэн тохиролцсон гэдэг нь хөдөлбөргүй нотлогдоогүй, өөрөөр хэлбэл Х.Ермектэй хар тамхи борлуулахаар урьдчилан үгсэж тохиролцож, улмаар давтан үйлдлээр борлуулсан гэж үзэх хангалттай нотлох баримт байхгүй байна. Зөвхөн Э.Уянгын “би Явуугаас авсан” гэх мэдүүлэгт тулгуурлан түүний эрх зүйн байдлыг дордуулсан байна. Нөгөө талаар Х.Ермек нь Э.Уянгад хоёр удаагийн үйлдлээр хар тамхи борлуулсан гэж үзсэн тохиолдолд ч Б.Явуухулан нь Х.Ермектэй мансууруулах бодисыг Э.Уянгад зарж борлуулахаар хэзээ, хэрхэн, яаж урьдчилсан үгсэж тохиролцсон гэдэг нь нотлогдоогүй байхад урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг гэж үзсэн нь үндэслэлгүй. Мөн давтан үйлдлээр гэж үзэж байгаа ч эд мөрийн баримтаар хураагдсан гар утас нь Х.Ермекийн өөрийн худалдаж авсан утас байдаг бөгөөд төлбөрийн хэрэгсэл болгон өгч,  мөн хамтран борлуулсан гэх Э.Уянга болон Б.Явуухулан нар нь уг утсыг хараагүй байдаг. Давтан үйлдлээр бүлэглэж борлуулах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа тохиолдолд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтоох үүрэгтэй ч хэзээ, хэрхэн, яаж урьдчилан үгсэж тохиролцож борлуулсан зэрэг нь нотлогдож тогтоогдохгүй байгаа тул Б.Явуухуланд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү…” гэв.

Ялтан Б.Явуухулангийн өмгөөлөгч Б.Энхтүвшин тус шүүхэд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаж чадаагүй. Учир нь Б.Явуухуланг мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг 300.000 төгрөг, “I phone 5S” загварын гар утсыг төлбөрийн хэрэгсэл болгон борлуулахад дэмжлэг үзүүлж Х.Ермекэд худалдан авагч олж өгч, хамжигчаар оролцон гэж дүгнэлт хийсэн. Гэтэл анхан шатны шүүх болон прокурорын шатанд Б.Явуухуланг мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг 500.000 төгрөгөөр борлуулсан асуудал яригддаг. Үүний дараагаар энэхүү асуудал хэрхэн яаж шийдвэрлэсэн талаар дүгнэлт байдаггүй. Гэтэл яг ижилхэн үйл баримттай асуудал яригдаж байгаа тохиолдолд тэр асуудлыг орхигдуулсан эсхүл хэрэгсэхгүй болгосон талаар ямар нэгэн дүгнэлт гараагүй. Иймд Б.Явуухулангийн гэм буруугийн асуудалд эргэлзээ бүхий нөхцөл байдал байгаа учраас Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 319 дүгээр зүйлд заасан тогтоол хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, өөрөөр хэлбэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1.3 дахь хэсэгт зааснаар хэрвээ Б.Явуухуланд холбогдох хэргийн нотлох баримтууд хоорондоо харилцан зөрүүтэй байгаа тохиолдолд улсын яллагч эсвэл шүүх дүгнэлт хийж байгаа тохиолдолд тэр асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар тодорхой дүгнэлт байх ёстой гэж үзэж байна. Үүнийг таамгаар шийдвэрлэж болохгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль ёсны үндэслэлтэй болж чадаагүй гэж үзэж байна. Гэхдээ шүүх хуралдааны явцад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн асуудал яригдаж байгаа учраас шийтгэх тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй.” гэв.

Шүүгдэгч Э.Уянгын өмгөөлөгч Б.Тэнгис давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх зарчимыг зөрчиж, Э.Уянгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дүгээр зүйлийн 192.1 дэхь хэсэгт зааснаар “мөс” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг өршөөлд хамруулж шийдвэрлэсэн.

Шийтгэх тогтоолд дурдсанаар шүүгдэгч нарыг өөрсдийнх нь өгсөн мэдүүлгийг үндэслэн гэм буруутай гэж үзэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт “Яллагдагч өөрийн гэм бурууг хүлээсэн нь гагцхүү хэрэгт байгаа бусад нотлох баримтаар батлагдвал яллах үндэслэл болно” гэж заасныг зөрчсөн.

2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 431 тоот шийтгэх тогтоолоор 4 удаагийн үйлдлээр, харин 2016 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн шийтгэх тогтоолоор 3 удаагийн үйлдлээр, Э.Уянга нь Х.Ермек, Б.Явуухулан нараас олж авсан хадгалсан гэж шийтгэх тогтоол тус бүрт өөр өөр дүгнэн шийдвэрлэсэн байдаг бөгөөд Э.Уянгын 500.000 төгрөгөөр авсан гэх нэг үйлдэл нь огт дурдагдаагүй, хэрхэн, яаж шийдвэрлэгдсэн эсэх нь ойлгомжгүй байна. Мөн Э.Уянгын төлбөрийн хэрэгсэл болгосон гэх “I Phone-5S” загварын гар утас нь хавтаст хэрэгт авагдсан “гар утас худалдан авсан баримтаас” үзэхэд Х.Ермекийн өөрөө худалдан авсан гар утас байдаг. Э.Уянгыг анхан шатны шүүхээс борлуулах зорилгогүйгээр олж авч хадгалсан гэж үзсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн дүүрэн нотлогдон тогтоогдохгүй байна. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 318 дугаар дугаар зүйлийг зөрчсөн, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Прокурор У.Дэндэвдорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Ялтан болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудтай танилцлаа. Ялтан Х.Ермекийг ялтан Э.Агар, Б.Энхболд нартай бүлэглэн ялтан И.Гомбо-Очир мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис борлуулсан гэдэг асуудлыг анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4, 192.3.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн байсныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг болгон ял өөрчилж, ял шийтгэл оногдуулсныг дурдаагүй орхигдуулсан байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт зааснаар дүгнэсэн бөгөөд энэхүү зүйл нь анги нь “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт хамрагдаж байгаа юм. Харин анхан шатны шүүх “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг барьж өршөөл үзүүлснийг техникийн алдаа гарсан гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх боломжтой гэж үзсэн тохиолдолд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан шийдвэрлэх боломжтой. Хэрвээ боломжгүй гэж үзэж байгаа тохиолдолд хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. Ялтан нар мөрдөн байцаалтын шатанд хууль зөрчиж байцаалт авсан талаар мэдүүлж байгаа боловч тэр асуудлыг нь шалгаж үзээд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоол байдаг. Ялтан нарт анх өгсөн мэдүүлгээр нь гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байна гээд ял шийтгэл оногдуулсан. Гэтэл ялтан нар “анхны мэдүүлгүүдийг хууль зөрчиж байцаалт авсан” гэж мэдүүлдэг. Мөн ялтан нараас “яах гэж хятад руу явсан юм бэ” гэж асуухад ялтан Х.Ермек “автомашины ломбарданд тавьсан байсан учраас мөнгө олох гээд Хятад улс руу явсан” гэж мэдүүлдэг. Мөн мэдүүлгийн дагуу зохих ажиллагааг явуулахад автомашинаа ломбарданд тавьсан байсан нь тогтоогдсон. Ялтан нар мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас авсан гэж мэдүүлдэг. Үүний дагуу ялтан нарын улсын хилээр гарсан эсэх асуудлыг шалгахад үнэхээр улсын хилээр гарч явсан байдаг. Иймд ялтан  нарын мэдүүлгүүд нь бусад нотлох баримтаар тогтоогдсон гэж үзэж ял шийтгэл оногдуулсан. Анхан шатны шүүх ялтан нарын зарим ял шийтгэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн ялтан нарын үйлдэл холбогдлыг орхигдуулсан эсхүл илүү байдлаар тогтоосон зүйлгүй. Мөрдөн байцаалтын ажиллагаа Эрүүгийн хууль болоод Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу явагдсан.” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн  284.1 дэх хэсэгт заасан шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх  хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэх явцад анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн дараах алдаа зөрчил тогтоогдлоо.

Нийслэлийн Прокурорын газраас Х.Ермекийг Э.Агар, Б.Энхболд нартай бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож 2014 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны гадна И.Гомбо-Очирт НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодис”-ын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж Х.Ермек нь 2014 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны гадна И.Гомбо-Очирт НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодис”-ын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулсан буюу Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэг болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн атлаа тухайн зүйл хэсэгт ял шийтгэл хэрхэн оногдуулсан, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулсан эсэх нь тодорхой бус байгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 286 дугаар зүйлийн 286.2 дахь хэсэгт “шүүгдэгч хэд, хэдэн гэмт хэрэгт яллагдаж байгаа бол асуудлыг гэмт хэрэг нэг бүрээр шийдвэрлэнэ.”, 297 дугаар зүйлийн 297.3 дахь хэсэгт “шүүгдэгч Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл, хэсэгт заасан ял сонссон бол түүний аль хэсэгт нь цагаатгагдаж, аль хэсэгт нь шийтгүүлснийг шийтгэх тогтоолд нэг бүрчлэн заана.”, 297 дугаар зүйлийн 297.5 дахь хэсэгт “шийтгэх тогтоолыг биелүүлэхэд шүүхээс оногдуулсан ялын төрөл ба хэмжээний талаар ямар нэгэн эргэлзээ төрөхгүйгээр бичигдсэн байвал зохино.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.

Шүүхээс Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан тогтоол гаргах үед шийдвэрлэвэл зохих асуудлыг шийдвэрлэлгүй орхигдуулсан дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүх зөвтгөх боломжгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцааж, ялтан Х.Ермек, түүний өмгөөлөгч Р.Оюунцэцэг, З.Цэнгэнбаяр, ялтан Э.Агар, түүний өмгөөлөгч Д.Энхтунгалаг, Ш.Бадмаараг, ялтан Б.Явуухулан, түүний өмгөөлөгч Ч.Баднайнямбуу, шүүгдэгч Э.Уянгын өмгөөлөгч Б.Тэнгис нарын гаргасан давж заалдах гомдлуудыг шийдвэрлээгүй болохыг дурдав.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 376 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Х.Ермек, Э.Агар, Б.Явуухулан, Б.Энхболд, И.Гомбо-Очир, Э.Уянга нарт холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэрэг шүүхэд очтол Х.Ермек, Э.Агар, Б.Явуухулан нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, Б.Энхболд, И.Гомбо-Очир, Э.Уянга авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 3. Энэ магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхгүй болохгүйг дурдсугай.

 

                                ДАРГАЛАГЧ, 

                                ШҮҮГЧ                                                С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                ШҮҮГЧИД                                           Д.МӨНХТУУЛ

                                                                                            Н.БАТСАЙХАН