2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 192/ШШ2025/00332

 

 

 

 

 

 

 

 

2025               01              16                                            192/ШШ2025/00332

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:*******,*******,******* нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******,******* холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүх 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2024 оны 05 дугаар сарын 21-ны өдөр үүсгэсэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: “******* миний бие нь *******тай 2015 онд танилцан хоёр биедээ дасан, хайр сэтгэлийн холбоотой болсон учир хамтран амьдарч эхэлсэн. Амьдарснаас хойш ******* нь намайг хардаж сэрдэн элдвээр харааж, хэлэх хэлэхгүй үгээр хэлж доромжилж эхэлсэн. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ миний биед гар хүрч, гэмтэл бэртэл учруулж байсан. Олон ч удаа намайг араар тавьсан. Энэ үйлдэл нь хэрээс хэтэрч ямар хүн бэ гэдгийн ойлгож зайгаа барих бүрт ирж, уучлалт гуйн эвлэрдэг байсан. Гэр бүлийхэн эсэргүйцэж байхад нь зөрж сонгосон болохоор элдэв муу зуршил, ааш араншинг нь засаад хамт сайхан амьдрана гэж бодон, гэр бүл аав, ээждээ энэ тухай нэг ч хэлж байгаагүй. Насны зөрүү их 30 гарсан залуу одоо хүртэл хүүхэдгүй болохоор амьдралын төлөө зүтгэдэггүй, ийм ааштай байдаг байх гэж тухайн үедээ дотроо боддог байсан. Мөн гэрийхэн нь хүүхэдтэй болчихвол ухаан сууж, мундаг болчихно доо гэж хүртэл хэлдэг байсан. Тухайн үед гаднаа ийм ч, дотроо сайн хүн байгаа, муухай ааш гаргаж хэрүүл маргаан гарахад надаас өөрөөс минь бас болдог байх гэж өөрийгөө буруутагдаг байсан. Бид хоёр хоёуулаа ажил хийдэггүй байсан болохоор бид 2 манай эгчийн хувийн бизнест туслаж, Би гэр орны ажил хийж, оператор хийдэг. ******* хүргэлтийн хийдэг байсан. Тодорхой хэмжээнд цалин өгж, хоол унд, хувцас хунар хүртэл эгч минь авж өгдөг байсан. 2016 онд анх жирэмсэний тест хийж үзээд, хүүхэдтэй болсон гэдгээ мэдсэн. *******т хэлтэл олигтой хариу хэлэлгүй намайг эгчийн минь гадаа орхиод явсан. Оройн нь надруу согтуу залгаад наадах чинь миний хүүхэд биш наадхаа авахуул гэх мэтээр хэлж доромжилж надтай ярилгүй нилээн удсан. Би эгчдээ хэлж чадахгүй санаа зовинож явсаар 2 сар гарантай болсон. Нэг шөнө маш их өвдөж цус алдаад түргэнээр эмнэлэг явж байх хооронд эгч ******* луу ярьж хэлтэл надад хамаагүй гэж хэлээд утсаа унтраасан. Эмнэлэгт очиход зулбасан байсан. Ингэж би анхны үрээ алдсан. Нилээн хэд хоногийн дараа "За яасан гайгүй юу гэж  залгасан. Надаас уучлалт гуйж буцаж эвлэрсэн. Ингэж явсаар 2017 онд хүүгээ олсон гэтэл дуртай дургүй хүлээн авсан. ЭХО руу хүртэл хэрүүлтэй уруултай явдаг. Очоод машиндаа хүлээж байдаг. Хүүгээ анх эхогоор хараад баярлаад, Амьдралдаа анх удаа гаргасан "Баярын нулимсийг хүртэл ойлголгүй уурлаж байсан. Хүүхэдтэй болсонд баяр хүргэж одоо хүүгийнхээ төлөө хичээгээрэй гэж эгч, дүү нар нь экскаватор авч өгсөн. Тэр үед би жирэмсэн байсан нилээн том гэдэстэй Ээж Аав минь 3 сар Солонгос явахаар болж би 2 дүүгээ харж Ээж аавындаа байдаг байсан. Энэ хугцаанд хөдөө явлаа, машин аа ийшээ ч аваачин тийшээ ч Саваачин гэж хэлээд бараг 7 хоногт нэг л ирдэг байсан. Утасаар ч ярьдаггүй гэдсэн дэхь хүүхэдээ яаж байна ийж байна ч гэж асуудаггүй. Том гэдэстэй, бас тоонуустай, би яг л нөхөргүй хүн шиг ганцаараа эмнэлэг явдаг. За би яахав ажилтай хүнийг уяаад гэж бодоод л байж байдаг байсан. Төрөх хугацаа дөхөөд байлаа. Гэтэл нэг өдөр эгч нь надруу яриад  очсон уу?" гэж асуусан (Надад бол хөдөө явлаа гэж хэлсэн) Тэгээд би хар шөнө хороололын гэрт нь очтол 2-2 oopoo болцон архидан согтуурч байсан. Намайг ирсэн гээд 2 хүүхэн нь орхиод явтал. Гай минь чи яах гэж ирсэн юм чамаас болоод явчихлаа гэж жирэмсэн намайг харааж зүхэж, зодож цохисон байсан. 2018.04.05 нд тоонуус ихтэй, хүүхэд хүйсээ ороосон гэсэн шалтгаанаар яаралтай Кесар хагалгаанд орж миний хүү мэндэлсэн. Уг нь гараад шууд хүүтэйгээ хороололдоо байя гэж хэлсэн ч юм хум бэлдээгүй, завгүй гэсэн шалтгаанаар ээж аавынд минь гаргасан. Тэгээд мөн л завгүй гээд бараг ирэхгүй, ирхээрээ ээж аавынд минь үүрээр архи ууцан ирнэ. Явж явж олсон мөнгөө үрэн таран хийж олохоосоо зардал нь их. Манай эгчээс хүргэл мөнгө авна. Авсанаа мэдэхгүй, хүү бид хоёрт ч мөнгө бараг өгөхгүй тэгсээр байгаад Экскаватор нь зогссон. *******ын эгч дүү нар Япон улсад ажиллаж амьдардаг. Энийгээ ч бахархалтай гайхуулж ярьдаг байсан. Нэг эгч нь намайг японд ирж суралцаад, нөхөр, хүүхэдээ татаж авбал ямар вэ гэсэн би ч зөвшөөрч. Манай ар гэрээс мөнгө гарах боломжгүй байсан учир *******ын эгчээс 17'000'000 орчим төгрөг зээлж 2019.04.05 нд хүүгээ хөхнөөс нь дөнгөж гаргаад анх Япон улсад Хэлний бэлтгэлд" сурахаар явсан. (2019.03.27 нд гэрлэлтээ батлуулсан) Очоод сурахын хажуугаар, дүү нь надад ажил олж өгч 3-4 сар эгчийнд нь амьдарсан. Ажил сургууль хол байсан учир ганцаараа тусдаа байр хөлсөлж амьдарсан. Энэ хугацаанд миний хүү 2 гэрийн хооронд өсч байсан. Гэтэл хэдэн сарын дараа японд ******* ирсэн. Ирээд намайг өмнөх шигээ харсан болгонтойгоо хардаж, гар хүрч хэл амаар доромжилдог байсан. Үр хүүхэдээ гараад ч, хүний нутагт намайг яаж хичээж байгааг хараад ч, ухаан ороогүй, араар тавьж дээрэнгүй ханддаг хэвээр байсан учир би салахаар шийдсэн. 2019 оны сүүлээр сална гэдэгээ хэлэхэд шууд хүүхдийг минь ээж аавд минь харуулахаа больж Өөрийн ээж, аавдаа харуулдаг болсон. Гэрлэлтээ ирж салгуул би хүнтэй суумаар байна гэж байнга дуудна. Миний ачаар япон явсан, баян өвгөнд бие ээ үнэлэж явна уу муу янхан гэх мэтээр доромжлож, мөнгө нэхдэг. Салаагүй байхдаа би сар бүр цалингаасаа мөнгө явуулдаг байсан. Дараа нь явуулах нь багассан учир нь хүүг минь ээж аавд минь өгөхгүй яриулдаггүй байсан. Гэрт аваачиж өгсөн үед нь ээж рүүгээ мөнгө явуулдаг байсан. 2021 онд хүү минь зүрхний төрөлхийн гажиг Ховдол хоорондын цоорхой гэдэг оношоор хагалгаанд орсон. Ээж минь эмнэлэг, эмч олж, өөрөө сахидаг байсан. Бид хоёр хамт амьдраагүй 5-6 болж байна энэ хугацаанд хүртэл намайг элдэв бусаар хэлж. Үр хүүхдээ хаясан хүн мэт ярьж, хүүхэдтэйгээ уулзах эрхийг минь хүртэл боож хаадаг. Сэтгэл санааны гүн хямралд оруулж, уулзахаас хүртэл айдаг. Хүүхдээр түрий барьж олон удаа намайг хүчирхийлэх гэж оролдсон. 2023 онд Эвлэрүүлэн зуучлалаар орж үр дүнд хүрээгүй. Хүүхдээ бодоод 7 нас хүрэхээр нь гэрлэлтээ салгуулна гэж хүлээж байсан боловч үнэхээр тэсэхийн араггүй дарамталж, үр хүүхдээр минь барьцаалж, зовоож байгаа. Иймд гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Хүүхдээ эцгийн асрамжид үлдээнэ” гэжээ.

 

Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Миний бие хүү  төрсөн цагаас хойш одоо хүртэл өсгөж байгаа бөгөөд цаашид ч хүүгээ өөрийн асрамжид байлгаж мэдлэг боловсролтой, эрүүл саруул өсгөн хүмүүжүүлэх чин хүсэлтэй байна. Мөн ******* нь өөр хүнтэй хамтын амьдрал эхлүүлсэн тул гэр бүл цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Иймд бидний гэр бүлийг цуцлаж, хүү эцгийн асрамжид үлдээж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

            Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төрсний бүртгэлийн лавлагаа, *******, ******* нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа,  өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолот, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2023.02.06-ны өдрийн 45 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болгох тухай тэмдэглэл, 2024.05.14-ний өдрийн тодорхойлолт, *******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, зэргийг ирүүлжээ.

 

Хариуцагчаас нотлох баримт ирүүлээгүй байна.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, тайлбар гаргасан.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

 

3.1. Нэхэмжлэгч ******* болон хариуцагч ******* нар гэр бүл болсныг 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр гэрлэлт бүртгэлийн байгууллагад бүртгүүлжээ.(хавтаст хэргийн 6 дахь тал)

 

3.2. Гэрлэгчдийн дундаас 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүү төрсөн болох нь талуудын тайлбар, хүүхдийн төрсний бүртгэлийн гэрчилгээ зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна.(хавтаст хэргийн 5 дахь тал)

 

3.3. Гэрлэгчдийн хооронд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийгдсэн боловч эвлэрэл амжилтгүй болсон. (хавтаст хэргийн 8 дахь тал) 

 

3.4. Зохигчид тусдаа амьдарч, хүү нь эцэг *******тай хамт байгаа болон хүүхдийн асрамжийн талаар талууд маргаангүй.

 

4. Гэрлэгчид нь гэрлэлтээ бүртгүүлж, албан ёсоор гэр бүл болсон болох нь зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан гэрлэлтийн болон хүүхдүүдийн төрсний гэрчилгээний лавлагаа зэргээр тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 34 дүгээр зүйлийн 34.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

 

5. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******тай зан харилцаа, бие махбод болон сэтгэл санааны таагүй байдлаас болж таарч тохирохгүй, 2019 оноос хойш тусдаа амьдарч байгаа талаар тайлбар гаргаж, гэрлэлтээ цуцлуулахыг хүссэнийг хариуцагч зөвшөөрсөн, талуудын хооронд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийгдсэн боловч амжилтгүй болсон зэрэг нөхцөл байдлыг дүгнэж ******* болон ******* нарын гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.

 

6. Хүү  эцэг  асрамжид үлдээхээр талууд тохиролцсон нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д нийцнэ.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1. “эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”, 26.2. “хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй”, 26.4. “эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэнэ” гэж заасан тул эх ******* нь хүү уулзах, дээрх эрх, үүргээ хэрэгжүүлэхэд ямар нэгэн саад учруулахгүй байхыг эцэг  даалгах нь зүйтэй байна.

 

8. Зохигчид гэр бүлийн дундын эд хөрөнгийн маргаангүй, хариуцагч нь нэхэмжлэгчээс хүүхдийн тэтгэлэг шаардаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

9.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б болон О нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

            2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн хүү Э. эцэг Б. асрамжид үлдээсүгэй.

 

            3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар зохигч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэхийг дурдсугай.

 

            4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар эх ******* нь хүү Э.тэй уулзах, хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд ямар нэгэн саад учруулахгүй байхыг эцэг Б. даалгасугай.

 

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

6. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтээ цуцлуулсан талаар иргэний улсын бүртгэлд бүртгүүлэхийг зохигчдод мэдэгдсүгэй.

 

            7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ш.ОТГОНБАЯР