Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 493

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Хишигжаргалд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Д.Очмандах, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ш.Алтанцэцэг,

ялтан Б.Хишигжаргал /Цагдан хорих 461 дүгээр ангиас онлайнаар оролцов/, түүний өмгөөлөгч П.Одонтунгалаг, О.Одхүү, Г.Энхтүвшин,

хохирогч Б.Батсайхан,

            нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж, шүүгч С.Пүрэвсүрэн, Б.Дуламсүрэн нарын хийсэн шүүх хуралдааны 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 541 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Б.Хишигжаргал, түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин, мөн өмгөөлөгч П.Одонтунгалаг, П.Батбүрэн, О.Одхүү нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудаар эрүүгийн 201301020514 дугаартай хэргийг 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Хунтайж овогт Батмөнхийн Хишигжаргал, 1967 оны 3 дугаар сарын 6-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 49 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянмонголын 20-04 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:МЭ67030606/,

 

Б.Хишигжаргал нь шунахайн сэдэлтээр 2012 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Украйнская кухня” зоогийн газарт иргэн Б.Батсайханд “Кан повер Монголия Энтерпрайс” ХХК-ийн өөрийн эзэмшлийн 15 хувийн хувьцаагаа зарж шилжүүлэхээр тохиролцож, түүнээс 10 хувьд тэнцэх 100.000 ам доллар буюу 139.483.000 төгрөгийг хуурч, итгэл эвдэн залилан авч онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Хишигжаргалын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Хишигжаргалыг “бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсны улмаас онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар Б.Хишигжаргалыг 1.000.000 төгрөгтэй тэнцэх эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар Б.Хишигжаргалд оногдуулсан 10 жил 1 сар хорих ялыг чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар Б.Хишигжаргалын урьд цагдан хоригдсон 13 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий СД нэг ширхэгийг хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжилсэн Б.Хишигжаргалын “Хаан” банкин дахь 5034624162 тоот валютын харилцах данс, 5035022359 тоот төгрөгийн харилцах данс, 5025255693 тоот төгрөгийн харилцах данс, 5035022371 төгрөгийн хугацаагүй хадгаламжийн данс, “Худалдаа хөгжлийн” банкны 452566261 тоот төгрөгийн харилцах данс, 499198070 тоот валютын харилцах дансуудыг эд хөрөнгө захиран зарцуулах эрх хязгаарласныг хэвээр үлдээж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Б.Хишигжаргалаас нийт 139.483.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Батсайханд олгож шийдвэрлэжээ.

Ялтан Б.Хишигжаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Намайг 100.000 ам долларын хэрэгт 8 үндэслэлээр буруутгажээ. Миний бие уг 8 үндэслэлийг бүгдийг нь эрс эсэргүүцэж, хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах байдлаар тайлбарлаж байна.

Үндэслэл 1: Шүүх бүрэлдэхүүн нь 541 дүгээр шийтгэх тогтоолын 7 дахь нүүрэнд дурдагдсан12 хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан 28 гэрч, хохирогч нарын 109 тайлбар, мэдүүлэг, байцаалтаас Э.Анарын дагуулж ирсэн, дагаж ирсэн, найз нөхөд, хамаатан садан, бизнесийн ашиг сонирхол нэгтэй хүмүүсээс голлох гэрч, хохирогч болох Б.Батсайхан, Э.Анар, Ш.Цогт, Э.Оргил, Ж.Оюунгэрэл, Б.Батгэрэл, Т.Энхжаргал, Б.Эрдэнэтуяа, М.Оролзод нарын мэдүүлгээс шийтгэх тогтоолд нотлох баримтаар үнэлж авчээ. Миний бие 12 хавтаст хэргийн 3.000 гаруй хуудас материалыг хичээнгүйлэн судалж, 109 мэдүүлэг байцаалтыг цаг хугацаа, утга агуулга, үйл явдал, харилцаа хамаарлаар нь тус тус ангилж, харьцуулан дүгнэж, нэгтгэн боловсруулснаа 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд илтгэл хэлбэрээр бэлтгэн танилцуулсан, уг танилцуулгыг нягтлан шалгаж үзнэ үү. Байцаан шийтгэх ажиллагааны явцад хохирогч, гэрч нарын илтэд зөрүүтэй өгсөн мэдүүлгүүдийн аль нь үнэн, аль зөв, худал, гүтгэлгийн шинжтэй болохыг мухарлаж цэгцлээгүй. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад хохирогч, гэрч нарын мэдүүлгийн аль нь зөв, буруу гэдгийг үнэлэх боломжгүй. Улсын яллагч, хохирогч, гэрчийн мэдүүлгийн илт зөрүүтэй байдлыг арилгах, мухарлаж цэгцлэх арга хэмжээ аваагүй. Ийм байтал шүүх бүрэлдэхүүн үнэлж авсан гэх мэдүүлгийн түүврүүдээ үнэн зөв, баттай мэтээр авч үзэн, иш үндэс болгож тогтоолд дурдсан нь учир дутагдалтай гэж үзэж байна. Зээлийн гэрээ гэдэгт ямар зээлийн гэрээгээр намайг гэм буруутай гэж үзэж байгаа нь тодорхой бус байна. 12 дугаар хавтаст хэрэгт Э.Анар, Б.Хишигжаргал, Ж.Оюунгэрэл нарын, Батсайхан, Цогт нарын, Батсайхан Банк бус санхүүгийн байгууллага хоорондын гэх 5-6 зээлийн гэрээ нотлох баримтаар авагдсан. /3-р хх-ийн 227, 6-р хх-ийн 131, 132, 215, 217, 12-р хх-ийн 6-11, 12, 13/ Мөн тус үндэслэлд буй шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн бусад нотлох баримтаар нотлогдлоо гэдэг нь 12 хавтаст хэрэгт байгаа яг ямар ямар нотлох баримтаар нотлогдож байгааг олж харахад ойлгомжгүй, төвөгтэй байна.

Үндэслэл 2: Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх бүрэлдэхүүн үнэлжээ. Миний нэр дээр үүссэн 100.000 ам долларын 201301020514 тоот эрүүгийн хэрэг дээр Э.Анарт холбогдох 200.000 ам долларын 201301041208 тоот хэрэг, Э.Анарт холбогдох гарын үсэг хуурамчаар зурсан гэх 201301030503 тоот эрүүгийн хэрэг, Б.Өсөхбаяр, Б.Хишигжаргал нарт холбогдох онцгой эрхтэй холбоотой 201301031851 тоот эрүүгийн хэргүүд /1-р хх-ийн 36/ тус тус дөрвөн талаасаа нэмж нэгтгэсэн. Эдгээр дөрвөн хэргээс хэрэгсэхгүй болгосон 3 хэргийг прокурорын байгууллагаас тусгаарлаагүй бүгдийг нь шинжлэн судалхаар шүүхэд шилжүүлсэн. Шүүх бүрэлдэхүүн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд 12 хавтас хэргийг бүгдийг нь шинжлэн судалсан эсэх нь тодорхойгүй, хянан шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан. Уг шийтгэх тогтоол 100.000 ам доллартай холбоотой явцуу, цөөн нотлох баримтуудад түшиглэсэн нь илт байсан. 2013 оны 2 дугаар сарын 17-нд эрүүгийн хэрэг үүссэн. Байцаан шийтгэх ажиллагаа 3 жил 4 сарын хугацаанд үргэлжилсэн, нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулсан ч хамгийн гол цагаатгах нотлох баримтуудыг цуглуулж чадаагүй. Байцаагч, прокурор нар хэт нэг талыг барьсан. Шүүх бүрэлдэхүүн дутуу ажиллагаа хийсэн хэргийн материалыг шүүх хуралдаанаар шууд хэлэлцүүлж, уг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэж байгаад гомдолтой байна.

Үндэслэл 3: Компанийн тухай хуульд зааснаар ишлэл авч дурдсан заалт нь Монгол Улсын Компанийн тухай хуульд байхгүй байна. Шүүх хэн нэгнийг яллах шийдвэр гаргахдаа Монгол Улсын аль нэг хуулийн тодорхой зүйл заалтыг маш тодорхой заах ёстой. Шийтгэх тогтоолд Компанийн тухай хуульд зааснаар гээд ерөнхий утга агуулгыг бичиж намайг буруутгасан нь зүйд нийцэхгүй. Э.Анар нь тухайн үед тус компанийн гүйцэтгэх захирал байсан. Э.Анар нь Компанийн тухай хуулийн 31.2-т заасан компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрт үндэслэн дор дурдсан хэлбэрээр өөрчилж болно, 31.2.1-д нэгж хувьцааны үнийг өсгөх эсхүл бууруулах гэсэн заалтыг зөрчин өөрийн дураар нэгж хувьцааны үнийг 10.000 ам долларт хүргэн дараах үйлдлийг өөрийн гараар хийж гүйцэтгэсэн. Тухайлбал, 2012 оны 6 дугаар сарын 27-нд Б.Өсөхбаяраас нэгж хувьцааг 10.000 төгрөгөөр үнэлж аваад маргааш нь 33 хувийн хувьцааг нэгж үнийг нь 10.000 ам долларт хүргэж борлуулан өөртөө 330.000 ам доллар дансаараа хүлээн авсан. /5-р хх-ийн 116, 117, 8-р хх-ийн 8/ Энэ үед компани 2 гишүүнтэй байсан. Э.Анар нь 70 хувь, Б.Хишигжаргал 30 хувь эзэмшдэг байсан. /2-р хх-ийн 106-111/ Миний 15 хувийн хувьцааг Б.Батсайханы аавд 240.000 ам доллароор, Б.Батсайханд 100.000 ам доллараар 10 хувийг өгөх, авах ажиллагааг Э.Анар зохион байгуулсан. Э.Анар нь өөрийн найз Э.Оргилын цаасан дээрх хоосон компанийн нэгж хувьцааг 10.000 ам долларт үнэлэн найз нөхөд болон надад худалдан улмаар 5 хувийн хувьцааг надад шилжүүлсэн өгсөн. /3-р хх-ийн 139-147/ Б.Батсайхан нь миний өмнөөс Э.Оргилын компанид 50.000 ам доллар төлсөн гэдэг боловч энэ нь баттай эх сурвалжаар нотлогдоогүй. /7-р хх-ийн 169, 8-р хх-ийн 508/ Э.Анар нь 2013 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр болсон хувьцаа эзэмшигчдийн хурлаар өөрийн 37 хувийн хувьцаанаас Б.Даваадорж нь нэгж хувьцааг 10.000 доллараар үнэлж 9 хувийг 90.000 ам доллараар худалдахаар зөвшөөрүүлж чадсан зэрэг хувьцаа эзэмшигчдийн хурлаар нэгж хувьцааг өсгөх, бууруулах ямар ч шийдвэр гараагүй байхад гүйцэтгэх захирлынхаа эрх мэдэл, хэм хэмжээг зөрчиж байгааг дурдах нь зүйтэй. Миний бие дээр дурдсан шиг хувьцаагаа гуравдагч этгээдэд худалдан борлуулахад бусад хувьцаа эзэмшигч нартаа тэргүүн ээлжинд танилцуулж зөвшөөрлийг нь авах үүргийг компанийн тухай хуулиар хүлээгээгүй. Компанийн тухай хуулийн 5.3-т зааснаар бусад эзэмшигчид нь энэ хууль болон компанийн дүрэмд заасны дагуу тэргүүн ээлжинд худалдан авах эрхтэй. Би Б.Батсайханд 10 хувийн хувьцаагаа шилжүүлэх, худалдах санал, Б.Батсайханыг хувьцаа эзэмшигчээр бүртгүүлэх хурал зарлах саналыг Э.Анарт мэдэгдэж удаа дараа шаардаж байсан. Компанийн тухай хуулийн 5.4-т заасан хувьцаа худалдахаар санал болгож байгаа хувьцаа эзэмшигч нь уг саналаа компанид мэдэгдэх бөгөөд энэ тухай компани нь бусад хувьцаа эзэмшигчид бичгээр мэдэгдэнэ гэсний дагуу үүргээ хангалттай биелүүлсэн. Э.Анар нь миний 15 хувийн хувьцааг Б.Батсайханд худалдах анхны санаа сэдлийг гаргаж, өөрөө гардаж энэ бүгдийг зохион байгуулсан. Надаар хэлүүлсэн хэлүүлээгүй өөрөө бичгээр саналаа авч хурлаа яаралтай зохион байгуулах боломж хангалттай байсан. Э.Анар нь Компанийн тухай хуулийн 61.2, 61.3, 61.4-т заасан үүргээ огт биелүүлээгүй. Би аргагүй эрхэнд Компанийн тухай хуулийн 61.7-д заасан үүрэг, эрхийн дагуу 2013 оны 1 дүгээр сарын 14-нд хувьцаа эзэмшигчдийн хурлыг өөрөө зарлаж Т.Энхжаргал, Ж.Оюунгэрэл, Б.Батгэрэл, Э.Анар нарт хандаж хурлын зар компанид үүсээд буй бодит байдлын талаар дэлгэрэнгүй албан захидал /2-р хх-ийн 209-216/ хүргүүлсэн. Миний захидалд юу бичсэн талаар гэрч Оюунгэрэлийн мэдүүлэгт тодорхой дурдсан байдаг. /1-р хх-ийн 179-181/ Намайг хурал зарлангуут Э.Анар нь 2013 оны 1 дүгээр сарын 15-нд хурал гэнэт зарлаж Б.Эрдэнэтуяа, Б.Батсайхан, Даваадорж нарын 3 хүний анкетыг илгээж шинээр хувьцаа эзэмшигч бүртгүүлэх санал, 7 гишүүнтэй компанийн дүрмийн төсөл, төлөөлөн удирдах зөвлөл шинээр байгуулах тогтоолын төсөл зэргийг бүх хувьцаа эзэмшигч нарын э майл хаягт ирүүлсэн. /2-р хх-ийн 180/ Хувьцаа эзэмшигч нарын ээлжит хурал нь 2013 оны 1 дүгээр сарын 18-нд болсон. /2-р хх-ийн 174-179/ Б.Эрдэнэтуяа, Б.Батсайхан, Б.Даваадорж нарын анкетыг бусад хувьцаа эзэмшигч нар үзээд бүгд зөвшөөрсөн хариу Э.Анарын цахим хаягт илгээснийг Э.Анар надад хэлж байсан талаар хурал дээр яригдаагүй. /1-р хх-ийн 163/ Энэ гурав нь өөр хувьцаа эзэмшигч нартай нийлээд миний эсрэг санал өгсөн байсан. Компанийн тухай хуулийн 69.1, 63.7-д заасан “энэ хуулийн 66.1.1-с 66.1.6-д заасан асуудлыг хуралд оролцож байгаа саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн дийлэнх олонхоор шийдвэрлэнэ” гэсний дагуу 70 хувь буюу дийлэнх олонхоор саналаа нэгтгэж Б.Батсайханд хувьцаа шилжүүлэх асуудлыг дэмжүүлэхгүй байж чадсан. ...Энэ мэтчилэн Э.Анар нь Компанийн тухай хуулийг удаа дараа зөрчсөн байхад анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу байна.

Үндэслэл 4: Б.Батсайхан нь анхныхаа мэдүүлгээс авхуулаад өнөөдрийг хүртэл 100.000 ам долларт өөрийн зүгээс нэг доллар ч оруулаагүй өөрийн мөнгө биш Цогтоогоос зээлсэн гэж тогтвортой мэдүүлсээр ирсэн. 100.000 ам долларыг авч өгсөн зээлийн гэрээг гараар үйлдсэн, эргэн төлөлт хийсэн зэрэг зайлшгүй нотолбол зохих, өөрийг нь хохирогч мөн гэдгийг баттай нотлох гол мэдүүлгүүд дээрээ Цогт, Батсайхан хоёрын өгсөн мэдүүлгүүд эрс тэрс зөрүүтэй. Батсайхан нь хохирч байгаагаа өөрийн байраа Банк бус санхүүгийн байгууллагад тавьж, машинаа зарснаа илэрхийлж, үүнийгээ Цогт, Оргил нараар мэдүүлэг өгүүлж нотлох баримт болгосон нь эх сурвалжаар нотлогддоггүй. ...Цогт нь өөрийн анх өгсөн мэдүүлгээ дараа дараагийн мэдүүлгээрээ үгүйсгэж, няцааж, илт худал мэдүүлэг өгч буйгаа нотолдог. Цогт 100.000 ам долларыг хаана, хэзээ, ямар дэвсгэртээр өгсөн гэдгээ нотолж чаддаггүй, эргэлзээтэй. Байцаан шийтгэх ажиллагааны явцад 100.000 ам долларын эх сурвалжийг шалгаж тогтоогоогүй. Э.Анарын дансны 125.000 ам доллар хэний данс руу орсныг шалгуулах гэж өмгөөлөгч нартаа удаа дараа хүсэлт гаргаад шалгуулж чадаагүй.

Үндэслэл 5: Э.Анарт холбогдох хоёр эрүүгийн хэрэг байсны нэг нь буюу 201301030503 тоот /5-р хх-ийн 72/ гарын үсэг хуурамчаар үйлдсэн гэх гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон ба түүнийг гэм буруутай гэдгийг шинжээчийн дүгнэлтээр нотолсон байдаг. Нөгөө нэг хэрэг болох 201301041205 тоот /2-р хх-ийн 45/ Б.Өсөхбаярын 70 хувийн хувьцааг 200.000 ам доллароор худалдаж авна гээд гэрээгээр халхавчлан итгэл эвдэж залилж авсан гэх эрүүгийн хэрэг нь 2016 оны 2 дугаар сарын 12-нд прокурор Ш.Алтанцэцэг 74 дүгээр тогтоолоор хэрэгсэхгүй болгосон.

Үндэслэл 6: Улсын яллагч Ш.Алтанцэцэг нь 2016 оны 2 дугаар сарын 19-нд 67 дугаар яллах дүгнэлт үйлдэж /12-р хх-ийн 86-91/ хэргийг 2013 оны 3 дугаар сарын 3-нд шүүх рүү явуулахдаа надад мэдэгдэхгүй, хэргээ эзэнгүй явуулсан. Би хэргийнхээ араас шүүх рүү очсон ба миний дээд шатны прокурорт гомдол гаргах эрхийг хязгаарласан. Улсын яллагчийн 67 тоот яллах дүгнэлт нь 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанаар прокурор А.Дэлгэрмөнхийн үйлдсэн 798 тоот яллах дүгнэлтийг тэр чигт нь үг, үсгийн зөрүүгүй, шууд хуулбарлан, хуучин яллах дүгнэлтийн хэмжээнд намайг ялласан. Ш.Алтанцэцэг нь хэргийн материалыг нэг бүрчлэн судлаагүй. 67 дугаар яллах дүгнэлтийн хохирогч Б.Батсайханы мэдүүлгээс түүвэрлэхдээ /1-р хх-ийн 34/ гэж иш авсан мэдүүлгийн хуудсыг тэмдэглэснийг судалж үзэхэд уг хуудсанд Б.Батсайханы мэдүүлэг бус Б.Даваадалайгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулах тогтоол байдаг. Ш.Алтанцэцэг нь 2015 оны 11 дүгээр сарын 6-нд Э.Анарын дансны 125.000 ам долларын гүйлгээний баримтыг татах тогтоол гаргасан. Энэ тоготоолын биелэлтийг хангаагүй. Худалдаа хөгжлийн банкнаас ирсэн 5/4435 тоот лавлагааг хэрэгт авхуулаагүй. Миний хүү Б.Өсөхбаярын гомдлоор үүссэн Э.Анарт холбогдох хэргийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон ба Б.Өсөхбаярын дээд шатны прокурорт гомдол гаргах эрхийг санаатайгаар хязгаарласан. Энэ мэтчилэн үг, үйлдэл, харилцаа хандлагаараа илтэд намайг буруутгах гэж зүтгээд байгаа Ш.Алтанцэцэгийн гэм буруугийн асуудлыг шалгуулахаар ёс зүйн хороонд хандаад байгаа ба уг асуудлыг шүүх бүрэлдэхүүн хүлээж аваагүй. Прокурор А.Дэлгэрмөнх мөн дээрх алдааг үйлдсэнийхээ төлөө хуулийн арга хэмжээ авхуулж байсан. Иймд 67 тоот яллах дүгнэлтийг эрс эсэргүүцэж, шүүх хуралдаанд улсын яллагчаас татгалзах хүсэлт гаргаж байна.

Үндэслэл 7: Бусдын хөрөнгийг үнэхээр хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар авсан эсэх асуудлыг нотлохын тулд 100.000 ам доллар нь Б.Хишигжаргал миний нэр дээр ямар арга замаар, ямар зорилгоор, яагаад ирсэн, ямар учир шалтгаантай болоод эрүүгийн хэрэг үүссэн, ял авах хэмжээнд тулсан зэргийг зайлшгүй шалгах нь зүйтэй. 15 хувийг өгөх, авах болсон яриа, хэлцэл, шалтгаан, 100.000 ам долларын тухай, төлөөлөн удирдах зөвлөлийн хурал зарлах, зарлуулах тухай, 2013 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын дараах үйл явдал зэрэг 5 дараалал нь салгаж ойлгож болохгүй, бие биетэйгээ нягт уялдаатай үйл явдлууд юм. Батсайхан нь үнэхээр хохирогч мөн байсан бол “NIC” ХХК-иас бүтээгдэхүүний борлуулалтын орлого болох 116.000 ам доллар 2013 оны 1 дүгээр сарын 16-нд дансанд төвлөрчихсөн байсан мөнгөнөөс 64.000 ам доллар авч болох байсан. Энэ 116.000 ам доллараас 64.000 ам долларыг авахыг зөвлөсөн ч тэрээр “чамайг шоронд хийнэ, 12 жилээр явуулна, харж байгаарай” гээд заналхийлсэн. Батсайхан надтай 36.000 ам доллар дээрээ гэрээ байгуулах боломжтой байсан. Ийм санал тавихад тэр зөвшөөрөөгүй. 2013 оны 2 дугаар сарын 17-нд надад эрүүгийн хэрэг үүсгэсэн даруйдаа Б.Батсайхан цагдаад өөрийн өмгөөлөгчийнхөө нэр, бланк, тамга тэмдгийг ашиглан хүсэлт гаргуулж, цагдаагаас 2013 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 143-2/491 тоот Б.Хишигжаргал намайг залилангийн хэрэгт шалгуулж байгаа нь үнэн болох тухай тодорхойлолт авхуулсан. /2-р хх-ийн 73/ Уг цагдаагийн бичгийг Анар, Цогт нарт ашиглуулах гэж авсан нь маш тодорхой нотлох баримтуудаар нотлогддог. Цогт, Анар нар нь гадаад тал руу илгээсэн. Шинээр тамга авахын тулд цагдаад өгсөн, бараа авахын тулд гаальд, Туушинд, мөнгө авахын тулд Худалдаа хөгжлийн банкинд, гэрчилгээ авахын тулд Улсын бүртгэлийн ерөнхий газарт гээд олон газарт энэ бичиг хүргэгдсэн. Батсайхан нь 100.000 ам долларын хохирлоо барагдуулахын тухайд бус онцгой эрхийг Анар, Цогт нартай нийлж шинэ компани руу татах, эсхүл намайг компаниас зайлуулахын тулд намайг хүнд ялд хүчээр гүтгэж, хилсээр унагаж байна.

Үндэслэл 8: Э.Анар өөрийн дансанд 250.000 ам долларыг бэлэн хадгалж байсан мөртлөө бараа захиалах мөнгийг та гарга, чадахгүй бол 15 хувиа зар, надад худалдаж авах хүн байна гэж шахалтанд оруулсан. Батсайхан нь 15 хувийг 150.000 ам доллараар авна гээд 100.000 ам долларыг өгч, үлдэгдэл 50.000 ам доллараа амласандаа өгөөгүй. Энэ бүх нөхцөл байдалд дүгнэлт хийвэл 100.000 ам долларын 64.000 ам долларыг компани иргэний хариуцагчаар татагдаж төлөх, 36.000 ам долларыг Анар, Цогт, Өсөхбаяр, бид 4 хамтран хариуцах ёстой байсан.

...541 дүгээр шийтгэх тогтоолын 7 дахь нүүр, 541 дүгээр шүүх хуралдааны тэмдэглэлийн 8 дахь нүүрэнд миний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...гарын үсгийн байдлыг үзвэл Б.Батгэрэлийн гарын үсэгтэй ижил байсан. Тэгэхээр энэ хэмжээний мөнгийг Б.Батгэрэл хувьдаа авсан байна...” гэж тэмдэглэгдсэн үгийг би огт хэлээгүй. Харин “Б. гэх гарын үсгээр мөнгө авч явсан хүн нь хэн гэдэг нь мэдэгдэхгүй байна. Би энэ мөнгийг хохирогч Б.Батсайханыг авсан гэж хардаж байна. Яагаад гэвэл Б.Батсайхан нь 100.000 ам долларынхоо барьцаанд Туушинд байсан 40 торх бүтээгдэхүүнийг гааль дээрээс явч яваад НИК-д өгсөн хүн. Энэ 179.379 ам долларыг Б.Батсайхан авчихаад өнөөдөр худлаа хохирогч болоод сууж байгаа ч юм билүү. Тийм болохоор энэ Б гэх гарын үсгийн эзнийг нь тогтоолгомоор байна” гэх утгатай үгийг хэлсэн. 541 дүгээр хурлын тэмдэглэлийн 26 дахь нүүрэнд шүүгдэгчийн өмгөөлөгч П.Одонтунгалаг “Та гэрээгээ хэзээ хийсэн бэ, мөнгөө авсан өдөр гэрээ байгуулсан гэж ярьсан талаараа юу хэлэх вэ гэж асуухад хохирогч Б.Батсайхан: энэ талаар хэлэх зүйл алга гэв. П.Одонтунгалаг: Та гэрээ байгуулсан огноогоо хэлж өгнө үү гэхэд, Б.Батсайхан: Хавтаст хэрэгт энэ талаар тодорхой дурдсан байгаа гэв.” гэж тус тус тэмдэглэснийг дутуу тэмдэглэсэн гэж үзэж байна. Хохирогч Б.Батсайхан энэ асуултанд “Цогт бид хоёр гэрээгээ хожим сүүлд нь байгуулсан, мөнгө өгч авснаасаа хойш, дараа нь бичгээр байгуулж хэрэгт хийсэн. Одоо огноог нь санахгүй байна.” гэж дээрх үгийг хэлж байсан. Шийтгэх тогтоол, шүүх хуралдааны тэмдэглэлийн 30 дахь нүүрэнд өмгөөлөгч П.Одонтунгалагийн хохирогчоос асуусан “Б гэх гарын үсэгтэй хүн нь 178.000 ам долларыг хаанахын данснаас авсан бэ гэх асуултанд Б.Батсайхан: би мэдэхгүй, би энэ мөнгийг аваагүй, хувьцаа эзэмшигч нарын аль нэг нь энэ мөнгийг авсан байх” гэж тэмдэглэжээ. Уг нь Б.Батсайхан: “хэн авсныг нь би яаж мэдэх юм бэ, тэр мөнгийг хувьцаа эзэмшигч Батгэрэл л авсан гэсэн шүү дээ” гэснийг орхигдуулсан. Шүүх хуралдааны тэмдэглэлийн 37 дахь нүүрэнд иргэдийн төлөөлөгч шүүгдэгч нь гэм буруугүй гэж дүгнэж байна гэж тэмдэглэсэн үг нь дутуу бичигдсэн байна. Иргэдийн төлөөлөгч Г.Отгонтулга нь хохирогч илт худал мэдүүлэг өгч, шүүгдэгчийг гүтгэж байна гэж хэлэхэд даргалагч: олон юм хэлэлгүй шүүгдэгчийн гэм буруутай, буруугүй эсэхийг асууж байна гэхэд шүүгдэгч гэм буруугүй гэж дүгнэж байна гэсэн. Энэ мэтчилэн хурлын тэмдэглэлд орхигдсон, нэмэгдсэн, буруу ташаа тэмдэглэгдсэн үгийг дахин сайтар хянаж бичлэгээ шүүж нөхөн оруулж өгнө үү. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү...” гэв.

            Ялтан Б.Хишигжаргалын өмгөөлөгч Г.Энхтүвшин давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Гэмт хэргийн улмаас нэр төр, алдан хүнд санаа сэтгэл, бие эрхтэн, эд хөрөнгийн талаар хохирол хүлээсэн этгээдийг хохирогч гэнэ” хэмээн заажээ. Тэгтэл хохирогч гэх Б.Батсайхан Б.Хишигжаргалд 15 хувийн хувьцааг авах 150,000 ам доллар Б.Батсайхан өгөөгүй, өөрөө тохирсон хэлцлээсээ татгалзсан, үүргээ биелүүлээгүй гэж харагдаж байгаа ба Б.Хишигжаргалын хувьд гэрээний 1 тал нь үүргээ биелүүлээгүй тохиолдолд мөн гэрээнээс татгалзах өөрөөр хэлбэл 100.000 ам долларыг нь буцаан өгөх, хувьцааг шилжүүлэхгүй байх эрхтэй гэж үзэж байна. Тэрчлэн Б.Хишигжаргал Б.Батсайханд 10%-ийн хувьцааг шилжүүлээгүйгээс үүдэн бусдыг залилсан гэм буруутай, гэмт хэрэг үйлдсэн гэж ял халдаах үндэстэй гэж байгаа бол Б.Хишигжаргалийн 15% хувьцааг Б.Батсайханд зарж шилжүүлж болно гэж итгүүлж, компаниа ашигтай ажиллана гэдгийг ч сурталчилж ойлгуулан 100.000 ам долларыг нь авчруулж Б.Хишигжаргалд өгүүлсэн, уг мөнгөнөөс 64,000 ам долларыг “Кан Повер Монголия Энтерпрайс” ХХК-ийн дансанд оролгод оруулж Тайван улс руу бүтээгдэхүүнээ захиалах боломж гарган авч байгаа “Канп Повер Монголия Энтерпрайс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Анар энэ гэмт хэргийн зохион байгуулагч хамтран оролцогч байх учиртай. Гэтэл Цагдаа болон Прокурорын байгууллага түүний оролцоог олж харахгүй, хуулийн дагуу түүнийг яллагдагчаар татахгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5 дугаар зүйлийн 5.1-д Хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг хуульчилсан байхад Э.Анарт хууль үйлчлэхгүй байна. Э.Анар, Цогт нар Б.Хишигжаргалд “Мөнгөтэй хүнд зуучилж хувьцааг нь борлуулахад тусална” гэсэн атлаа яагаад огт мөнгөгүй байсан Б.Батсайханд хувьцааг нь зарах талаар сонсгож, зуучлаад байгаа нь гайхмаар мөртлөө үнэмшилгүй байгаа юм. Үнэхээр “Кан Повер Монголия Энтерпрайс” ХХК ашигтай ажиллах нь тодорхой байсан учир сурталчилж Б.Батсайханыг хувьцаа эзэмшигч болгох гэсэн юм бол Цогт 100.000 ам доллар Б.Батсайханд “зээлж” байхаар өөрөө Б.Хишигжаргалд өгч хувьцааг нь авах нь ашигтай байсан нь тодорхой юм. Үүнээс харсан ч Цогт Б.Батсайханд 100.000 ам доллар зээлсэн гэдэг үйл баримт зохиомол яриа бөгөөд Б.Батсайхан бусдын мөнгийг Б.Хишигжаргалд дамжуулан өгч хувьцаа худалдан авагчийн дүр эсгэсэн жүжгийн гол баатар болсон гэж үзэж байна. Энэ нь юугаар илэрдэг вэ гэхээр Цогтоос 100.000 ам доллар авч бид бичгээр гэрээ байгуулсан, мөнгийг авахад аав нь нас барсан байсан гэж мэдүүлдэг ба Цогтын аав 2012 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр нас барсныг 2015 оны 9 дүгээр сарын 6-ны нас барсны гэрчилгээ /12-р хх-ийн 21/ хэрэгт авагдсан. Цогт Б.Батсайхан нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдөр огноолсон байгаа нь Б.Батсайхан, Цогт нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй, 100.000 ам доллар өгч авалцаагүй болохыг гэрчилж байна. Мөн гэрч Цогтын мэдүүлэгт /11-р хх-ийн 213/ “100.000 ам доллар нь янз бүрийн дэвсгэртээр байсан, ихэнх нь 100-тын дэвсгэртээр байсан” гэж мэдүүлсэн нь Б.Батсайхан Б.Хишигжаргал Э.Анар нарын дан 100-тын дэвгэртээс бүрдсэн 10 боодол 100.000 ам доллар байсан гэдэг мэдүүлгээс зөрж байгаа нь 100.000 ам долларыг Цогт Б.Батсайханд өгөөгүй болохыг нотолсон баримт юм. Тэгвэл хохирогч Б.Батсайханы өгсөн гэх 100.000 ам доллар хэний мөнгө вэ, ямар зорилгоор хэн Б.Батсайханыг, хүүхэлдэй болгон ашиглаж зохиомол жүжиг бэлтгэв гэдэг асуулт урган гарч байна. 2012 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр “Канп Повер Монголия Энтерпрайс” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байсан Э.Анар яагаад Б.Хишигжаргалын 15%-ийн хувьцааг бусад хувьцаа эзэмшигч болох “Петрофорд” ХХК, “Монсуль” ХХК-д мэдэгдэж худалдан авах талаар санал тавихгүй, хууль зөрчиж, өөрөө зохион байгуулж Б.Батсайхан гэгчид “зуучлан” 10% хувьцааг 100.000 ам доллараар зарах ажлыг удирдав, түүний үйлдэл, үйл ажиллагаа хуульд нийцсэн үү гэдэг дээр мөрдөн байцаагч прокурор, шүүх дүгнэлт хийсэнгүй. Компаний тухай хуулийн 5.4-т заасныг зөрчиж хувьцааг Б.Батсайханд заруулахаар шийдвэрлэж байгаа юм бол гүйцэтгэх захирлын хувьд, хувьцаа эзэмшигчдийн хурлаа зарлаж хэлэлцүүлэх эрх үүрэг нь Анарт байсан юм биш үү? Тэгтэл яагаад Б.Хишигжаргалыг 2013 оны 1 дүгээр сарын 18-ны хурал дээр санал оруулаагүй гэж буруутгав. Б.Батсайханд “Б.Хишигжаргал санал гаргаагүйгээс хувьцааны талаар хэлэлцээгүй шүү” гэж Анар мэдэгдсэн тухай Б.Батсайхан мэдүүлсэн байгаа. Энэ үеэс эхэлж 2013 оны 1 дүгээр сарын 20-нд Б.Батсайхан цагдаад гомдол гаргаж эрүүгийн хэрэг үүсгүүлсэн /2013 оны 2 дугаар сарын 17/ Б.Батсайханы зорилго нь Б.Хишигжаргалаас 100.000 ам доллар буцаан авах байсан уу? Аль эсвэл Б.Хишигжаргалыг ял шийтгүүлэх байв уу? Хэрэв 100.000 ам доллар авах байсан бол “Кан Повер Монголия Энтерпрайс” ХХК-ийн нано бүтээгдэхүүн борлуулалтаар 1,400,000,000 төгрөгийн орлого “Кан Повер Монголия Энтерпрайс” ХХК-д орж ирсэн бөгөөд Б.Хишигжаргалын эзэмшлийн 30%-н хувьцаанд ногдох орлогоор тэр төлбөр хохирлыг Б.Хишигжаргал өөрөө ч бай, компани ч бай бүрэн төлөх боломж байсныг Б.Батсайхан дээд зэргийн сайн мэдэж байсан шүү дээ. 40 торх бүтээгдэхүүнийг Э.Анартай хамт явж гаалийн баталгаат агуулахаас авч худалдан авагчид өгч байсан. Тэгэхээр 100.000 ам доллар буцаан авахгүйгээр тэр 100.000 ам доллар залилсан гэх баримт бүрдүүлж, яллаж шийтгүүлэх зорилго нь тэргүүн ээлжинд тавигдсан байх юм. Энэ нь юугаар нотлогдож байна гэхээр 2013 оны 3 дугаар сарын 28-ний өдөр “Кан Повер Монголия Энтерпрайс” ХХК-ны хувьцаа эзэмшигч Э.Анар, Б.Батгэрэл, Т.Энхжаргал нарт Компаний тухай хуулийн 61.1.2 заалтын дагуу 2013 оны 3 дугаар сарын 30-ний 14:00 цагт хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах саналыг Б.Хишигжаргал э-майл хаягаар илгээж, гар утсаар мессеж илгээсэн ч энэ хурлыг гүйцэтгэх захирал Э.Анар зориуд зохион байгуулаагүй байна. /2-p хх-ийн 83/ Энэ тухайгаа 2013 оны 6 дугаар сарын 20-нд мэдүүлэхдээ “Б.Хишигжаргалын хувьцаа зарах асуудлын талаар яригдах хурал яагаад товлогдоогүй вэ гэвэл: 1 дүгээрт Б.Хишигжаргалын албан ёсны бичгээр гишүүдэд мэдэгдээгүй байна. 2 дугаарт өөрийнхөө хувьцааны 10%-г шилжүүлэхээс өмнө нууцаар хүү Б.Өсөхбаярын нэр дээр байдаг “Жим Вэйл Монголия” ХХК руу бүтээгдэхүүн зарах онцгой эрхийг шилжүүлсэн байсан. Тэгэхээр манай компани ямарч бүтээгдэхүүн зарах эрхгүй, хоосон компани бий болохоор болсон учраас үүнийг би мэдсээр байж Б.Батсайхан гэдэг хүнийг хоосон компаниар хуурах гэсэн асуудал гарсан. Тийм учраас би энэ асуудлыг шийдэж байж хурал зарлана” гэж хэлсэн юм /1-р хх-ийн 162/ гэжээ. 2013 оны 5 дугаар сарын 10-нд хүндэт Bernice Song-д... 4 сараас компанийн өдөр тутмын ажиллагааг дахиж эхлүүлээд байна. Б.Хишигжаргалгүйгээр 3 хувьцаа эзэмшигчид /70%/ нь хуралдаж тогтоолоо үйлдэж борлуулалт дээрээ анхаарч байна. Хамгийн том хэрэглэгч болох НИК компанитай гэрээ хийгээд байна. Хольсон шатахууныг зах зээлд гаргаж өрсөлдөгчдийг түлхэх, 2 дахь нь агуулахад үнэгүй хадгалуулах... 2012 оны 12 сараас хойш хатагтай Б.Хишигжаргал компаний бүх хуралд оролцоогүй бас компаний үйл ажиллагаанд ч гар бие оролцоогүй. Тэр өөрийн эзэмшиж буй 30%-ийн хувьцааны 10%-г зарахаар оролдож байгаа хэргийг бид хоёр хоёулаа мэднэ. Тун удахгүй шүүхийн шийдвэрийг гармагц та бүхэнд мэдээлэх болно. Монголын шүүх энэ хэрэг дээр маш шударга зөв хандаж шүүх байх гэдэгт бид итгэж байна. Бид монголын зах зээлд гол салбарыг удирддаг толгой компаниудтай аль хэдийн холбогдоод эхэлчихсэн би өөрөө 100% итгэлээр гэрээ, бизнестээ эргэлзэхгүй байна... Миний бие цаашдын ирээдүйд тогтвортой хамтын харилцаатай, бат бөх бизнесийн хамтын ажиллагааг та бүхэнтэй бий болгохыг хүсэж байна. Хариу ирэхийг тэсэн ядан хүлээе. Хүндэтгэсэн Э.Анар /4-р хх-ийн 111-118/ гэжээ. Э.Анарын бичсэн захидал нь Б.Хишигжаргалын нэр хүндийг унагааж дестрибьютерийн эрхийг нь булаан авах зорилготой удаан хугацааны хүсэл үйл ажиллагааны үргэлжлэл байсан гэдгийг анхаарахыг хүсэж байна. Уг захианд 2012 оны 12 сараас Б.Хишигжаргал компаний хуралд орж байгаагүй мэтээр худлаа зохиож гүтгэж бичсэн байх ба Б.Хишигжаргалыг хувьцаагаа худалдах санал гаргаагүй гэсэн хурал 2013 оны 1 дүгээр сарын 18-нд хуралдаж Б.Хишигжаргал уг хуралд оролцсон. Гол нь 10%-н хувьцааг зарахаар оролдож байгаа хэргийг шүүх удахгүй шийднэ, шийдвэр гармагц мэдээлнэ гэх зэргээр маш их итгэлтэй бичиж байгаа нь энэ зохиомол, өөрийн найруулан тавьсан жүжгийг шүүхээр шийдвэрлүүлж, Б.Хишигжаргалыг торны цаана суулгаж чадна гэсэн байдлаар эртнээс хандсан нь тодорхой харагдаж байна. Б.Хишигжаргалд ял оногдуулж торны цаанаа суулгах нь хохирогч гэх Б.Батсайханы хүсэл зориг биш нууц ноёнтон Э.Анар дестрибьютерын гэрээг Б.Хишигжаргалаас булаан авах санаархалтай холбоотой болохыг тунгаах биз ээ. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-д гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар хэр хэмжээг нотлохоор заасан. Тэгвэл Б.Батсайханы өөрийн 100.000 ам доллар мөн эсэх эргэлзээтэйн дээр мөн болох нь нотлогдохгүй байгаа учир гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй өөрөөр хэлбэл эрүүгийн хэрэг биш болох нь тогтоогдож байгаа тул гомдол маргааныг иргэний журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3-т гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэрийг нотолсон байхыг шаарджээ. Хэрэв итгэлийг нь эвдэж залилан мэхэлсэн гэж үзэж байгаа бол харин ч Б.Батсайхан “Би Э.Анарт итгээд, миний найз гүйцэтгэх захирал нь болохоор мөнгө маань үрэгдэхгүй байх гэж бодсон” гэж мэдүүлсэн байгаа нь Б.Батсайхан Б.Хишигжаргалд биш Э.Анарт итгэж байсан болохыг нотолжээ. Б.Хишигжаргалын хувьд гэмт хэрэг үйлдэх санаа сэдэл, зорилго огт байгаагүй болно. Мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т уг гэмт хэргийг хэн үйлдсэн болохыг тогтоох учиртай. Б.Хишигжаргал өөрөө, ганцаар очиж Б.Батсайханыг хуурч мэхлэн мөнгийг аваагүй. Э.Анар Б.Батсайханд “хувьцаагаа Б.Хишигжаргал зарна гэж байна” хэмээн хэлсэн, компанийг ашигтай ажиллана гэж Б.Батсайханд ойлгуулж итгэл үнэмшил төрүүлсэн, нэгж хувьцааны үнийг Э.Анар өөрөө тогтоож Б.Батсайханд хэлж зөвшөөрүүлж мөнгийг нь өөрөө гардан авч Б.Хишигжаргалд өгсөн. Уг мөнгөний 64% болох 64.000 ам долларыг “Кан Повер Монголия Энтерпрайс” ХХК-д тушаалгаж нано бүтээгдэхүүн Тайван улсаас захиалах боломж бүрдүүлж, ашиг хонжоо эрэлхийлсэн зорилго нь хэрэгжсэн. Энэ чанараараа гэмт хэргийн хамтран оролцогчоор татагдах үндэстэй, компаний гүйцэтгэх захирал атлаа хууль зөрчиж бусад хувьцаа эзэмшигч нарт мэдэгдэлгүй, саналыг нь авалгүй гишүүн бус этгээдийн мөнгийг хуурч мэхлэн авч “Кан Повер Монголия Энтерпрайс” ХХК-д оруулсан. Энэ үедээ хуульд заасан бичгийн гэрээг хийгээгүй зэрэг нь Э.Анар залилан мэхлэх зорилготой байсан гэж харагдаж байна. Харин гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэх шалтгаан нь Б.Батсайхан 15% хувьцааг 150,000 ам доллараар авна гэж тохиролцсон атлаа 100.000 ам доллар өгч 50,000 ам доллар өгөөгүй гэрээгээ зөрчсөн байна. Тэрээр хэдхэн хоноод өгнө гэж тохирсон гэж, бас нэг мэдүүлэгтээ 2 сарын дотор өгнө гэсэн гэж олон янз мэдүүлж эцэстээ, мөнгөө өгөөгүй байдаг. Оргилын “Этерно Пико” ХХК 5% хувьцааг гэрээгээр Б.Хишигжаргалд шилжүүлж нотариатаар гэрчлүүлснийг үзвэл Б.Хишигжаргал 50.000 төгрөгийн хувьцаа Оргилоос авсан байна. Иймд Э.Анарыг, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т заасныг журамлан яллагдагчаар татаж шийдвэрлүүлэх үндэслэлтэй байна. Батсайханы 100.000 ам.доллароос Б.Хишигжаргал 64.000 ам долларыг “Кан Повер Монголия Энтерпрайс” ХХК-ны дансанд шилжүүлж 430.000 ам доллараар Тайван улсаас бүтээгдэхүүн захиалсан, бүтээгдэхүүн ирж компани 1.400.000.000 төгрөгийн орлого олсныг Э.Анар бусад хувьцаа эзэмшигчид /Б.Хишигжаргалаас бусад/ хуваан авч ашиг хүртсэн ба компаний дансаар орлогыг эргүүлж оруулалгүй татвараас зайлсхийж Эрүүгийн хуулийн 166 дугаар зүйлийн 166.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасны дагуу “Кан Повер Монголия Энтерпрайс” ХХК-ийг иргэний хариуцагчаар татаж 64.000 ам долларыг тус компаниас гаргуулах ёстой гэж үзэж байна. Энэ тухай анхан шатны шүүх хуралдаан дээр хүсэлт гомдол гаргасныг хүлээн аваагүй хууль зөрчсөн гэж үзэж байна. Б.Хишигжаргалд холбогдуулан үүсгэсэн эрүүгийн энэ хэргийг 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 361 дүгээр захирамж, 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 767 дугаартай тогтоолоор нэмэлт мөрдөн байцаалтад буцааж Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан хийгдвэл зохих олон ажиллагааг явуулахыг захирамж тогтоолд заасан боловч тус ажиллагааг бүрэн гүйцэт явуулаагүй үндсэндээ нотлох баримтыг хуулийн хүрээнд бүрдүүлээгүй. Үүнд 361 дүгээр захирамжид заасан Б.Батсайханы 100.000 ам долларын эх үүсвэрийг шалган тогтоохыг, Б.Хишигжаргал мөнгийг Э.Анараас авсан гэж тогтвортой мэдүүлж байгааг, Компаний тухай хуулийн 5.4т зааснаар хурлыг Э.Анар зарлаж хуралдуулах үүрэгтэй байтал яагаад үүргээ биелүүлээгүй болохыг, Б.Хишигжаргалын хувьцааг заруулах санаачлагыг хэн гаргасан, Б.Хишигжаргалын үйлдсэн “гэх” хэрэгт Э.Анар хамтран оролцогч эсэх, Б.Батсайханыг залилан мэхлэх санаа зорилго байсан эсэх, гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй эсэх, хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулаагүйгээс хувьцаа шилжээгүй эсэхийг, 5% хувьцааг Б.Хишигжаргалд шилжих санаачлагыг хэн хэзээ санаачилсан эсэх, 5% хувьцааны 50.000 ам долларыг Б.Батсайхан Оргилд өгсөн эсэх, 15% хувьцааг зарах асуудалд тохиролцсон 10%-д нь 100.000 ам доллар 5%-д нь Оргилын компаний 5% шилжүүлсэн байхад, яллах дүгнэлтэд 10% хувьцааг шилжүүлнэ гэж 100.000 ам доллар залилсан гэсэн нь ойлгомжгүй /Оргил-ын 5% хувьцааг залилсан гэх үйлдэлд хэргийн үйлдлийг хэрэгсэхгүй болгох тогтоол үйлдээгүй/, Э.Анар Б.Батсайхан нар 2013 оны 3 дугаар сарын 11-ний өдөр “Туушин” ХХК-д хадгалагдан байсан 1 сая долларын бүтээгдэхүүнийг авч явсан Худалдаа хөгжлийн банкны дансанд байсан 15 сая төгрөг 105.000 ам долларыг Э.Анар, Б.Батсайхан нар авсан гэж Б.Хишигжаргал мэдүүлсэн байна, 2013 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 14:00 цагт хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахаар саналыг хүргүүлсэн, тогтоолын төсөл гэх баримт цугларчээ /1-р хх-ийн 96-97/ хурал яагаад болоогүйг тодруулаагүй тул нэмэлт мөрдөн байцаалтад буцаасугай гэх, 767 тогтоолд 100.000 ам доллар чухам юунд зарцуулсныг тогтоох үүнд 64,000 ам доллар компаний санхүүгийн баримтанд хөндлөнгийн шинжээчээр дүгнэлт гаргуулж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80.1.1, 80.1.5, 86.1-д зааснаар нотлох, хохирлыг хэрхэн яаж барагдуулах боломжийг нээх үүднээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаахаар шийдвэрлэсэн гэтэл дээрх 2 удаагийн шүүх хурлын захирамж тогтоолын заалтыг хэрэгжүүлээгүй, хохирол барагдуулах үүднээс “Кан Повер Монголия Энтерпрайс” ХХК-г иргэний хариуцагчаар татахгүй хууль зөрчиж байгаад гомдолтой байна. Э.Анар 2012 оны 4 дүгээр сарын 9-нд хамтран ажиллах гэрээний төслөө Б.Өсөхбаяр, Б.Хишигжаргал нарт э-майл хаягаар илгээсэн баримт /2-p хх-ийн 119/ хэргийн материалд авагдсан ба тус төсөлд 66%-ийн хувьцааг 200.000 ам доллараар худалдан авахаар тохиролцсон нь харагддаг боловч Э.Анар Б.Өсөхбаярыг хуурч залилан мэхэлж тохирсон 200.000 ам долларыг төлөөгүй, тэр байтугай худалдах худалдан авах гэрээгээр тохирсон 700.000 төгрөгийг ч төлөөгүйгээр “Кан Повер Монголия Энтерпрайс” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болж улмаар 70%-аасаа 33%-н хувьцааг 330.000 ам доллараар зарж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн юм. Э.Анар өөрөө энэ үйлдлээ миний эрх, хуулиас гадуур зүйл хийгээгүй гэж тайлбарлаж байгаа. “Хойноос ирээд хот манайх хотонд ороод хонь минийх” гэдгийн үлгэр болсон. Э.Анар зөвхөн энэ 33%-н хувьцаа болон Тайван улсаас захиалж оруулж ирсэн нано бүтээгдэхүүний борлуулалтаас нийт 500.000.000 төгрөгөөс дээш хэмжээний орлого ашгийг 1 жилийн дотор олсон нь харагддаг. Эцэстээ Б.Хишигжаргалын бүх хувьцааг гараас нь гаргаж өөрөө 100% эзэмшихийн тулд Б.Батсайхан, Ш.Цогт, Э.Оргил, Б.Эрдэнэтуяа гэх мэт хүргэн танил найз нөхдөө дайчилж хөдөлгөсөн байна. Энэ нөхцөл байдлын талаар “Кан Повер Монголия Энтерпрайс” ХХК-д хуульчаар ажиллаж байсан Т.Сайнбаяр 2013 оны 1 дүгээр сарын 2-ноос 2013 оны 1 дүгээр сарын 15-ныг хүртэл 15 хоногийн товч тайланг /2-p хх-ийн 184/ хавсаргаснаас харж болно. “Этерно Пико” ХХК-г Э.Анар Б.Хишигжаргалд, Уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг, бүгдээрээ хувьцааг нь авч хувьцаа эзэмшигчээр нь оръё гэж гэрээ хийлгэсэн байх боловч өөрөө тэр компанид хувьцааны төлбөрөө яаж төлсөн нь тодорхойгүй мөн улсын бүртгэлийн гэрчилгээнээс нь үзвэл /З-р хх-ийн 84/ авто машин засвар үйлчилгээ, улс хооронд ачаа тээвэрлэлт эрхлэх үйл ажиллагаатай, 1 сая төгрөгийн дүрмийн сантай компани болох нь харагддаг. Э.Анар Б.Хишигжаргалыг уул уурхайн хувьцаа эзэмшигч болгож байгаа мэтээр хуурсан байгаа юм. Дээр нь Б.Батсайхан Б.Хишигжаргалын 5%-н хувьцааны мөнгө 50.000 ам долларыг Ш.Оргилд төлдөг мэтээр зохиож ярьдаг. Тэгтэл 50.000 төгрөгийн үнэтэй хувьцааг Б.Хишигжаргалд Ш.Оргил гэрээ байгуулж зарсан байхад хөндлөнгийн З дахь хүн болох Б.Батсайхан Ш.Оргилд мөнгө төлөх үүрэг үүсэхгүй. Тэгвэл “Кан Повер Монголия Энтерпрайс”ХХК-ийн 70%-н хувьцааг Б.Өсөхбаяраас 700.000 төгрөгийн худалдах худалдан авах гэрээгээр авсан гэж Э.Анар Б.Өсөхбаяртай маргаж 200.000 ам доллар өгөх ёсгүй гэж мэдүүлдэг, Э.Анарт үүсгэсэн эрүүгийн хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгочихоод байгаа шүү дээ. Хэнд нь хууль үйлчилдэг, хэнд нь үйлчлэхгүй байна вэ. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй гэж заасан. Э.Анарт холбогдуулан үүсгэсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоод прокурор Ш.Алтанцэцэг Б.Өсөхбаярт мэдэгдээгүй тул гомдол гаргах эрхийг нь хязгаарлаж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т заасныг зөрчсөн. Улсын Ерөнхий Прокурорын Газраас Б.Өсөхбаярт өгсөн хариуд хавтаст хэрэг шүүхэд шилжсэн тул хянах боломжгүй гэж мэдэгджээ. Э.Анарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.4-т заасан хэргийг тусгаарлах ёстой байтал Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230.1.1 заалтыг зөрчсөн болно. Мөрдөн байцаагч прокурор нар Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар тэдэнд олгосон эрх үүргийн хүрээнд хавтаст хэрэгт авагдсан баримтад тулгуурлан яллагдагч Э.Анар татвараас зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон байтал шалган тогтоож ажиллагаа явуулаагүй, 200.000 ам доллароор 70%-н хувьцаа худалдан авахаар Б.Өсөхбаярыг хуурч залилан мэхэлсэн гэх гэмт үйлдлийг бүрэн шалгаагүй, Б.Хишигжаргал Б.Батсайханыг залилсан гэх гэмт үйлдэлдээ хамтран оролцсон нь тогтоогдсон байтал түүнийг яллагдагчаар татаагүй, шүүхэд шилжүүлээгүй зэрэг байдал тогтоодож байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.1.2-т заасныг үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож Б.Хишигжаргалд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг нэн даруй суллаж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэж өгнө үү...” гэв.

                Ялтан Б.Хишигжаргалын өмгөөлөгч П.Одонтунгалаг, П.Батбүрэн, О.Одхүү нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэг: Б.Хишигжаргал залилан мэхлэх гэмт хэргийн обьектив талын идэвхитэй үйлдэл хийсэн эсэх тухайд: Улсын дээд шүүхийн “Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийг иргэний эрх зүйн гэрээний эрх зүйн харилцаанаас үүссэн маргаанаас ялга            ж зөв шийдвэрлэх тухай 51 тоот тогтоолын 9 дэх заалтад “Залилан мэхлэж авах гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талын шинж болох хуурч мэхлэх буюу итгэл эвдэх нь бусдын эд хөрөнгө эсхүл түүнийг өмчлөх эрхийг авах санаа зорилго агуулж, үүнд чиглэсэн идэвхитэй үйлдлээр илэрдэг тул хуурч мэхлэх, итгэл эвдэх ямар нэг үйлдэл хийгээгүй бол гэмт хэрэгт тооцохгүй гэж заажээ. Гэтэл шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Батсайхан нь “Кан Повер Монголия Энтерпрайс” ХХК-ний бизнесийг судлаад Анараас хувьцаагаа зараач гэсэн санал тавьсан. Анар хувьцаагаа үүрэг рольтой хүмүүст зарна гээд надад зараагүй. Э.Анар надад Хишгээ эгчээс хувьцаагаа зарах эсэхийг нь асууя гэсэн. Би Хишигжаргал эгчтэй Анарын ажил дээр очихдоо хувьцаа авахаасаа өмнө 2-3 удаа уулзаж байсан. Харин хувьцаа авах талаар Хишигжаргалтай уулзаж яриагүй. Э.Анарын хэлсний дагуу тохиролцож мөнгөө өгөхдөө л Хишигжаргал эгчтэй Орос хоолны газар уулзаж өгсөн гэж мэдүүлсэн. Хохирогчийн уг мэдүүлгээр Б.Хишигжаргал нь Б.Батсайханд хувьцаа зарна гэж залилах, мэхлэх итгэл эвдэх ямар нэг объектив талын идэвхитэй үйлдэл хийгээгүй харин хувьцаа заруулахаар Б.Хишигжаргалыг ятган, хохирогч Б.Батсайхантай хувьцааны мөнгө төгрөгийг тохирч, Хишигжаргалд өгүүлэн, уг мөнгөнөөс 64.000 ам долларыг нь нано буюу шатахуун хэмнэгч бүтээгдэхүүнийг Америкийн нэгдсэн улсаас оруулж ирүүлэхээр компанийн дансанд шилжүүлүүлсэн идэвхитэй үйлдлийг Э.Анар хийсэн. Б.Хишигжаргал нь Улсын Дээд шүүхийн 51 тоот тогтоолд заагдсан бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх арга буюу бодит байдлыг гуйвуулах, нуун дарагдуулах эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар эзэмшигч өмчлөгчийг төөрөгдүүлэх, худал хэлэх, хуурамч баримт бичиг, факс, дүрс, дуу авианы бичлэг, техник хэрэгсэл, цол тэмдэг хэрэглэж зориудаар төөрөгдүүлэх, итгэмжлэлээр олгогдсон бүрэн эрхийг санаатай зөрчиж ашигласан, бусдаас олж авсан итгэлийг ашигласан ямар нэг үйлдэл хийгээгүй. Тодруулж хэлбэл Б.Хишигжаргал нь 30 хувийн хувьцаа эзэмшигч мөн. Хохирогч Б.Батсайханд хувьцаагүй байж хувьцаа зарна гэж бодит байдлыг гуйвуулан худал хэлээгүй, хуурамч баримт бичиг болон бусад техник хэрэгслээр хуураагүй, хохирогчоос олгосон итгэлийг эвдээгүй. Учир нь урьд нь хувьцааны талаар ярьж тохироогүй, зөвхөн хохирогчийг Э.Анартай уулзахаар ирэхэд нь 2-3 удаа таарч ойр зуурын мэнд мэдэж байснаас өөр итгэлцэлд хүрэх харилцаа үүсч байгаагүй. Иймд Б.Хишигжаргал залилан мэхлэх итгэл эвдэх гэмт хэргийн шинжийг агуулсан ямар нэг объектив талын идэвхитэй үйлдэл хийгээгүй байхад түүнийг, залилан мэхлэх гэмт хэрэгт гэм буруутайд тооцсонд гомдолтой байна. Б. Б.Хишигжаргалд залилан мэхлэх гэмт хэргийн субъектив санаа зорилго байсан эсэх тухайд: Б.Хишигжаргалд хохирогч Б.Батсайханд 10 хувийн хувьцааг шилжүүлэхгүй байх гэсэн санаа зорилго анхнаасаа байгаагүй. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан 2014 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн “Кан Повер Монголия Энтерпрайс” ХХК-ний Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэлээр нотлогдоно. Уг тэмдэглэлийг тухайн компанид ажиллаж байсан Оролзод нь хөтөлж гарын үсэг зурсан бөгөөд өөрийн гарын үсэгтэй тэмдэглэлээ Хишигжаргал авч явж зассан байна гэж мэдүүлдэг боловч түүний гарын үсэг бүхий Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэлийг мөрдөн байцаагч гэрч Оюунгэрэлд уншин өгч, уг тэмдэглэлд өөрийнх нь ярьсан зүйл үнэн зөв байна уу гэсэн асуултад гэрч Оюунгэрэл нь би өөрийнхөө хэлсэн зүйлийг уншлаа миний ярьсан зүйл мөн байна. Би Хишигжаргалыг Б.Батсайханд хувьцаа зарж болохгүй гэж хэлээгүй. Хувьцаа зарах асуудал огт яригдаагүй гэж мэдүүлсэн. Оролзод, Оюунгэрэл нарын дээрх мэдүүлгүүд Хишигжаргалын эсрэг, түүнийг ярьж тайлбарлаж байгааг үгүйсгэж байгаа боловч Оролзод нь Хишигжаргал Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэлийг зассан гэх мэдүүлгийг гэрч Оюунгэрэл үгүйсгэж “Уг тэмдэглэлтэй танилцлаа. Миний ярьсан зүйлүүд бүгд зөв байна” гэж засвар ороогүй болохыг нотолсон. Харин гэрч Оюунгэрэлийн миний ярьсан зүйлүүд мөн байна гэсэн уг тэмдэглэлд “Анараа чи Хишгээгийн хувьцаагаар оролдож яах нь вэ, хэрэв хувьцааг зарж үрэхдээ тулвал компанийн тухай хуульд тодорхой заасан байгаа. Түүний дагуу л байх ёстой. Мөнгийг нь өгчихвөл болоо юм биш үү” гэх зэргээр Б.Батсайханы хувьцааны асуудал яригдсан болох нь нотлогддог. Мөн 3 хүний анкет танилцуулагдсан. Уг 3 хүний танилцуулагдсан анкетийн нэг нь хохирогч Б.Батсайханых байсан бөгөөд Б.Хишигжаргал Б.Батсайханд хувьцаагаа шилжүүлэхгүй гэсэн санаа зорилго байхгүй байсныг дээрх баримтууд нотолж байна. Б.Хишигжаргал 10 хувийн хувьцаагаа шилжүүлэх эсэх асуудал нь ганц өөрийнх нь хүсэл эрмэлзэл болохгүй бөгөөд хувьцаа эзэмшигчийн хувь хэмжээнд өөрчлөлт орж байгаа нь компанийн дүрэмд өөрчлөлт орох шаардлага бий болж байгаа тул гол хувьцаа эзэмшигч нартаа санал гаргаж анкетыг нь явуулсан. Компанийн тухай хуульд зааснаар хувьцаа худалдаж байгаа талаар хувьцаа эзэмшигч нь компанидаа Компанийн тухай хуулийн 5.4 дэх зүйлд заасны дагуу мэдэгдэж, компанийн гүйцэтгэх захирал нь бусад хувьцаа эзэмшигч нартаа бичгээр мэдэгдэхээр хуульчилсан. Гүйцэтгэх захирал Э.Анар нь санаачлан зохион байгуулж, Б.Хишигжаргалын хувьцааг худалдуулж, өөрийн компанийн бараа захиалахад шаардлагатай дутуу мөнгийг төлүүлсэн байж, бусад хувьцаа эзэмшигч нартаа мэдэгдэж зөвшөөрлийг аван дүрэмдээ өөрчлөлт оруулаагүй Э.Анарын буруутай үйлдлийг Б.Хишигжаргалыг хийгээгүй, оролдоогүй гэж буруутгах нь хуулиар тогтоосон журмыг зөрчин, үүрэг болгоогүй хүнийг буруутгаж байна. Э.Анар нь компанийн хувьцаа эзэмшигч Б.Хишигжаргалын хувьцааг хохирогч Б.Батсайханд зарж байгаа асуудлыг мэдээгүй гэж хэлэх нь шударга бус юм. Учир нь хохирогч Б.Батсайхан нь хувьцаа худалдан авах асуудлаар Хишигжаргалтай уулзаагүй. Э.Анартай ярьж тохирон, Хишигжаргалын хувьцааг худалдан авахаар болж Хишигжаргалд мөнгийг нь өгсөн байхад гүйцэтгэх захирал Э.Анар уг асуудлыг бусад хувьцаа эзэмшигч нартаа мэдэгдэж, хувьцаа эзэмшигч нарын хурлыг зарлан хуралдуулж шийдвэрлүүлэхээр хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Харин ч Б.Хишигжаргал нь Э.Анарын гүйцэтгээгүй үүргийг биелүүлэх гэж бусад хувьцаа эзэмшигч нарт танилцуулгыг нь явуулж, хурлаар хэлэлцүүлэхэд хувьцаа эзэмшигч Батгэрэлийн төрсөн эгч Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Оюунгэрэл дургүйцэн компанийн хуульд заасны дагуу байх ёстой. Анарыг Хишигжаргалын хувьцаагаар оролдох хэрэггүй гэдэг санал хэлснээс болж Батсайханыг хувьцаа эзэмшигчээр зөвшөөрүүлж, дүрэмд өөрчлөлт оруулах эсэх асуудал орхигдсон. Бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авах гэмт хэргийн субъектив санаа зорилго нь шууд санаатай шунахай сэдэлтээр үйлдэгдэх бөгөөд Б.Хишигжаргалын хувьд хохирогч Б.Батсайханаас авсан 100.000 ам доллароос өөртөө ашигласан зүйл байхгүй бурхан бүтээхэд 36.000 ам долларыг, компанийн бүтээгдэхүүн захиалахад 64.000 ам долларыг өгсөн байгаа нь өөртөө авч ашиглая гэсэн шунахай сэдэлт байгаагүйг харуулж байна. Иймд Б.Хишигжаргалын бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх санаа зорилго буюу субъектив талын шинжийг агуулаагүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10 дугаар зүйлийн 10.1 “Энэ хуульд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болно” гэж заасан бөгөөд Б.Хишигжаргалд холбогдох бусдын эд хөрөнгийг залилан авах гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив, субъектив талын бүрэлдэхүүний шинжийг агуулаагүй байхад гэм буруутайд тооцож ял шийтгэсэнд гомдолтой байна. В. Хувьцаа зарна гэж залилан мэхлэж итгэл эвдэж хохирол учруулсан эсэх, хувьцаа зарах үндэслэл журмын талаар: Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо “Шүүгдэгч Б.Хишигжаргал нь компанийн хуульд зааснаар Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанд хувьцаа эзэмшигч нартай өөрийн хувьцааг худалдан борлуулах талаар тэргүүн ээлжинд танилцуулан саналыг нь авч, өөрийн хувьцаагаа худалдан борлуулах, эрх үүсэх байхад энэ талаар мэдэгдэлгүйгээр уг компаний хувьцаа эзэмшигч биш, хохирогч Б.Батсайханд өөрийн эзэмшлийн хувьцааны 10 хувийг худалдахаар тохиролцон 100.000 ам долларыг авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүний уг хэргийг үйлдэх санаа, сэдэлт тогтоогдсон гэж дүгнэлээ” гэжээ. “Кан Повер Монголия Энтерпрайс” ХХК нь 4 хувьцаа эзэмшигчтэй бөгөөд хувьцаа эзэмшигчдийн нэг, тус компанийн гүйцэтгэх захирал Э.Анар нь хувьцаа зарах талаар зохион байгуулж Б.Батсайхантай тохиролцож, мөнгийг нь өгүүлсэн нь хэрэгт авагдсан үйл баримтаар тогтоогддог. Харин бусад хувьцаа эзэмшигч нарт 2012 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Б. Батсайханаас 100.000 ам доллар авахаасаа өмнө хувьцааны нэрлэсэн үнээр тэргүүн ээлжинд худалдан авах эрхийн хүрээнд мэдэгдээгүй гэж үзвэл уг хувьцаа зарах хэлцэл нь Компанийн тухай хуулийн 5-р зүйлийн 4 дэх заалтыг зөрчсөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хүчин төгөлдөр бус хэлцэл бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 5-д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ буцааж өгөх үүрэг хүлээдэг иргэний эрх зүйн харилцаа болно. Шийтгэх тогтоолд “...өөрийн хувьцааг худалдан борлуулах талаар тэргүүн ээлжинд танилцуулан саналыг нь авч, өөрийн хувьцаагаа худалдан борлуулах эрх үүсэх байхад...” гэж дүгнэж гэмт хэргийн үйлдэл, санаа сэдэлт тогтоогдсон гэж дүгнэж ял шийтгэж байгаа нь хууль зөрчжээ. Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 Хувьцаагаа худалдахаар санал болгож байгаа хувьцаа эзэмшигч нь уг саналаа компанид мэдэгдэх бөгөөд энэ тухай компани нь бусад хувьцаа эзэмшигчдэд бичгээр мэдэгдэнэ” гэж хуульчилжээ. Компанийн тухай хуулийн 5-р зүйлийн 5.4 -д зааснаар Б.Хишигжаргал нь хувьцаа зарах талаараа Э.Анараас бусад 2 хувьцаа эзэмшигч нарт мэдэгдэх үүрэггүй, “Кан Повер Монголия Энтерпрайс” ХХК-д мэдэгдэх үүрэгтэй байсан. /бичгээр мэдэгд гэж хуульчлаагүй/ “Кан Повер Монголия Энтерпрайс” ХХК-ний итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь Э.Анар бөгөөд түүнд Б.Хишигжаргал мэдэгдэж харин Э.Анар гүйцэтгэх захирлын хувьд бусад хувьцаа эзэмшигч нарт бичгээр мэдэгдэх үүрэгтэй байсан. Анар энэ талаар 2013 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 1 дүгээр хавтаст хэргийн 162, 163-р хуудсанд “...Хуулийн дагуу гэдэг нь компанийн удирдлага руу албан бичгээр мэдэгдэх ёстой байсан. Б.Хишигжаргал надад амаар мэдэгдсэн. Нэгэнт албан бичиг Б.Хишигжаргалаас ирээгүй учраас би цааш нь мэйл хаягаар хувьцаа эзэмшигч нарт Хишигжаргал, Батсайхан гэдэг хүнийг хувьцаа эзэмшигчээр оруулах гэж байна, удахгүй та нарт Хишигжаргалаас албан бичиг хүргүүлье гэхэд хувьцаа эзэмшигч нар анкетыг нь харъя гэж хэлсэн. Тэгэхээр би анкетыг нь харуулсан. Тэгсэн тэд нар зөвшөөрч байсан. Энэ асуудал нь миний и-мэйл хаягт он, cap, өдөртэйгээ байгаа гэж мэдүүлжээ. Дээрх Э.Анарын өгсөн мэдүүлгээр Б.Хишигжаргал нь “Кан Повер Монголия Энтерпрайс” ХХК буюу гүйцэтгэх захирал Э.Анарт амаар мэдэгдсэн, үүний дагуу бичгээр буюу и-мэйлээр Э.Анар нь бусад хувьцаа эзэмшигч нарт мэдэгдэж, тэд анкетийг нь шаардаж танилцан зөвшөөрсөн болох нь нотлогдож байна. Гэтэл Э.Анар нь Б.Хишигжаргалыг хувьцаагаа зарахаар мэдэгдснийг хүлээн зөвшөөрч мэдүүлсэн байж Компанийн тухай хуулиар үүрэг болгоогүй бичгээр мэдэгдэх ёстой гэж өөрийнхөө гүйцэтгэх захирлын хуулиар хүлээсэн үүргийг Б.Хишигжаргалд хамааруулж бусад хувьцаа эзэмшигч нар зөвшөөрсөн байхад Б.Хишигжаргалд хэлээгүй, дарагдуулж Б.Батсайханыг хувьцаа эзэмшигчээр дүрэмд өөрчлөлт оруулахаар Хувьцаа эзэмшигч нарын хурлыг зарлан хуралдуулж, шийдвэр гаргуулаагүй, Э.Анарын хуулиар хүлээсэн үүргийг биелүүлээгүй эс үйлдэхүйг Б.Хишигжаргалын гэм буруутайд тооцох үндэслэл болгон дүгнэсэнд гомдолтой байна. Э.Анарын мэдүүлэгт заагдсан и-мэйл хаягт үзлэг хийлгүүлэх зайлшгүй шаардлагатай байсан. Хоёр: Хэрэгт авагдсан нотлох баримтууд тэдгээрийн үнэн зөв эргэлзээгүй эсэх талаар: Хэрэгт авагдсан яллах талын нотлох баримт болох хохирогч, гэрч, сэжигтэн, яллагдагчаар Б.Батсайхан, Б.Эрдэнэтуяа, Т.Энхжаргал, М.Оролзод, гэрч Одмаа, Б.Батгэрэл, Ш.Цогт, Э.Оргил, Ж.Оюунгэрэл нар байцаагдсан байдаг бөгөөд эдгээр нь Э.Анартай бизнесийн хамтрагч эсхүл найз нөхөд зэргээр хамаарал бүхий этгээдүүд юм. Хэрэгт давхардсан тоогоор Б.Батсайхан 17 удаа, Ш.Цогт 7 удаа, Э.Анар 18 удаа, тайлбар болон мэдүүлгүүдийг өгсөн. Яллах талын нотолгоо болж буй дээрх нэр бүхий хүмүүсийн өгсөн мэдүүлгүүд нь нэг зүйлийн талаар өөр өөрөөр мэдүүлж, мөн нэг хүний өгсөн мэдүүлгүүд хоорондоо эрс зөрүүтэй байдаг. Тухайлбал хохирогч Б.Батсайхан нь эд хөрөнгөөрөө хохирсон этгээд мөн эсэх нь эргэлзээтэй, хохирсон мөнгөнийхөө эх сурвалжийг Ш.Цогтоос зээлж авсан гэдэг боловч 2012 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Б.Хишигжаргалд өгөхөөсөө 3 хоногийн өмнө Ш.Цогтоос авсан гэж шүүх хурлын хэлэлцүүлэгт хохирогч мэдүүлсэн байхад гэрч Цогт нь миний аав Батбаяр нас бараад сэйфэнд байсан 110.000 ам доллароос 100 мянгийг нь Батсайханд гэрийнхээ гадаа өгсөн. Аав ийм мөнгө үлдээсэн гэдгийг манай гэрийнхэн ч мэдээгүй гэж хэргийн 11 дүгээр хавтасны 213 дугаар хуудсанд мэдүүлсэн. Гэтэл 12 дугаар хавтасны 21-22 хуудсанд Ш.Цогтын аав Батбаярын нас барсны гэрчилгээ нотлох баримтаар авагдсан бөгөөд 2012 оны 9 дүгээр сарын 5-наас 6-нд шилжих шөнө нас барсныг 2012 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр бүртгэж нас барсны гэрчилгээ олгосон. Тэгэхээр Б.Батсайханы Б.Хишигжаргалд мөнгө өгөхөөсөө 2-3 хоногийн өмнө уг мөнгийг Ш.Цогтоос авсан гэдэг мэдүүлэг нь Ш.Цогтын аав нас бараад сэйфэнд байсан мөнгийг өгсөн гэсэн мэдүүлгээр үгүйсгэгдэж Ш.Цогтын “Би дээрх 100.000 ам долларыг Батсайханд аавыг нас барсны дараа аавын мөнгөнөөс өгсөн. Ш.Цогт нь аавыгаа 5-наас 6-нд шилжих шөнө нас барсан байхад нас барсны дараа орой гэвэл 9 дүгээр сарын 6-ны орой байх ёстой гэтэл Б.Хишигжаргалд 2012 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр 11 цагийн орчим Орос хоолны газар мөнгө өгч, уг өдрөө Б.Хишигжаргал 64.000 ам долларыг нь бүтээгдэхүүний үнэ төлөхөөр банкинд тушаасан. Ш.Цогт нь аавыгаа нас барж байхад Б.Батсайханд 100.000 ам доллар зээлж байсан гэдэг нь эргэлзээтэй бодит биш болох нь тодорхой юм. Хэрэгт Б.Эрдэнэтуяа “Кан Повер Монголия Энтерпрайс” ХХК-д 2012 оны 10 дугаар сард Э.Анарын саналаар ирж ажилласан байж Э.Анар болон Б.Хишигжаргал нарын анх танилцсан Өсөхбаярын хувьцааг 200.000 ам доллароор авна гээгүй зөвхөн хөрөнгө оруулалт татна гэсэн гэх зэргээр 2012 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Өсөхбаярын хувьцааг Э.Анар худалдан авсан хэлцэл, мөн Батсайханы 2012 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Б.Хишигжаргалд өгсөн 100.000 ам долларын талаар тэр үед хажууд нь байсан юм шиг эсхүл тэр үед уг компанид ажиллаж байгаад бүх зүйлийг мэдэж байсан юм шиг илт нэг талын ашиг сонирхлыг хамгаалж Б.Хишигжаргалыг буруутгаж яллах худал мэдүүлгүүдийг удаа дараа өгсөн. Б.Хишигжаргалын эсрэг илтэд худал мэдүүлэхээс гадна Э.Анарын хуурамч гарын үсэг зурсан асуудлыг Э.Анар хэрэв хуурамчаар гарын үсэг зуруулсан баримт үйлдсэн бол энэ компанийнхаа төлөө л хийсэн байх гэх зэргээр илт ашиг сонирхлын зөрчилтэй болох нь өгсөн мэдүүлгүүдээс нь харагдаж байна. Гэрч Ж.Оюунгэрэлд 2013 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 004/2013 дугаартай Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэлийг мөрдөн байцаагч уншиж өгөхөд уг хурлын тэмдэглэлийг уншиж танилцлаа. Би зөвхөн өөрийнхөө ярьсан, хэлсэн зүйлийг уншиж үзлээ. Бүгд үнэн зөв байна гэж хүлээн зөвшөөрсөн байж уг тэмдэглэлд байгаа дараах зүйлүүдийн талаар: Ж.Оюунгэрэл: “Маргаантай компани дэмий, Энэ компанийн хэн нэг хувьцаа эзэмшигч нь заавал хувьцаа эзэмшигчдээ хувьцаа зарах болсон талаараа мэдэгдэх ёстой Батгэрэл Энхжаргал 2-т мэдэгдэх ёстой. Яагаад ямар шалтгаанаар зарах гэж байгаа, үнэхээр хэрэгтэй гэж үзвэл зарна. Та 2 яриад зарж болохгүй, дахиж ийм зүйл байж болохгүй Компанийн дүрэм байх ёстой. Чи 3 хүний анкет явуулсан байна ш дээ. Чи Хишгээгийн хувьцааг заруулсан юм уу. Зарж байна энэ тэр гээд л Петровисыг оруулж ирсэндээ би айж байна дураараа мөнгө төгрөг, өгч авалцаад. Хийсэн бол албан ёсоор л хийх хэрэгтэй шүү дээ. Чи энэ хүний хувьцаагаар оролдох хэрэггүй л байхгүй юу” гэсэн өөрийнхөө хувьцаа зарахтай холбоотой дээрх хэлсэнээ үндэслэл бүхий няцаалт өгч чадахгүй байж ТУЗ-ийн 2 удаагийн хуралд хэн ч хувьцааны талаар огт яригдаагүй, Б.Хишигжаргалыг хувьцаагаа битгий зар гэж хэлээгүй гэж мэдүүлсэн нь ойлгомжгүй байна. Нано буюу шатахуун хэмнэгч утаа бууруулагч шингэний онцгой эрхтэй холбоотойгоор гарсан маргаанаас үүдэн Б.Хишигжаргалыг буруутгаж байгаа болох нь гэрч Ж.Оюунгэрэлийн мэдүүлгээс /1-р хх-ийн 178-180/ гадна хувьцаа эзэмшигч Энхжаргал, Батгэрэл нарын мэдүүлгүүдээс тодорхой байдаг. Онцгой эрхийг залилан авсан, манай компанийг хохироосон гэсэн байр суурьтай хүмүүс бизнесийн ашиг сонирхлоор хувьцаа эзэмшигч нарын хуралд Б.Хишигжаргал Батсайханд хувьцаагаа зарах асуудал танилцуулагдаагүй гэж бодит байдлыг илт гуйвуулсан. Гэрч М.Оролзод нь Э.Анарын найзын эхнэр бөгөөд жинхэнэ гарын үсэг бүхий хурлын тэмдэглэлийг Б.Хишигжаргал засварласан байна гэж мэдүүлж байгаа нь бусдын захиалгаар маргаан бүхий талын нэг талд орж бодит байдлыг илт гуйвуулсан мэдүүлэг өгсөн. Гэрч М.Оролзодын /1-р хх-ийн 175/ өгсөн “Б.Хишигжаргал миний компьютерийг өөрөө аваад явсан. Тухайн компьютер дээр миний хийсэн материал бүхий тэмдэглэл зэрэг мэдээлэл үлдсэн. Тэр мэдээлэл хэзээ, яаж, ямар замаар засагдсан эсэхийг би мэдэхгүй гэх мэдүүлэг нь гэрч Ж.Оюунгэрэлийн би Төлөөлөн удирдах зөвлөлийн 2013 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн хурлын тэмдэглэлийн өөрийнхөө ярьсан зүйлтэй танилцлаа. Бүгд үнэн зөв байна гэсэн мэдүүлгээр М.Оролзодын компьютер дээрх бичсэн мэдээлэл хэзээ яаж зассаныг мэдэхгүй гэж мэдүүлсэн нь худлаа болох нь нотлогдож байгаа бөгөөд Б.Хишигжаргалыг компьютер авч яваад зассан эсэхийг техникийн нарийн мэргэжилтэй тусгай мэдлэг бүхий шинжээч томилж шалгуулаагүй. Мэдээлэл үлдээсэн гэж мэдүүлж байж М.Оролзод өөрийнхөө хурлын тэмдэглэлд зурсан гарын үсгээ ямар учиртай болохыг тайлбарлаж чадаагүй болно. Э.Анарын мэдүүлгүүд нь өөр хоорондоо эрс зөрүүтэй Б.Батсайханаас өгсөн мөнгөнөөс компанийн бүтээгдэхүүний төлбөр болох 64.000 ам.долларыг банкинд тушаалгаж, бүтээгдэхүүн захиалан оруулж ирэн, борлуулж ашгийг тараан авсан байж Б.Хишигжаргал бүтээгдэхүүн захиалахад уг мөнгийг шилжүүлсэн эсэхийг мэдэхгүй байна. Мөн 2006 онд Б.Хишигжаргалын төрсөн дүүгийн авсан, Б.Хишигжаргалын ээж амьдарч байгаа байрыг 2012 онд танилцсан байж би авч өгсөн. Ээжид нь 80.000 ам доллар өгсөн, Б.Хишигжаргалд мөн мөнгө төгрөг өгсөн гэж худал мэдүүлж, Өсөхбаяраас шилжүүлэн авсан 70 хувийн хувьцааг 1 сая төгрөгийн дүрмийн сантай компанийг юу гэж 200,000 ам доллароор авах юм бэ? юу ч үгүй хоосон компани байсан гэж мэдүүлсэн байж Өсөхбаяраас 700.000 төгрөгөөр авсан 70 хувийн хувьцаанаас 25 хувийн хувьцааг Өсөхбаяраас 2012 оны 6 дугаар сарын 27-ны өдөр авсаныхаа маргааш 250.000 ам доллароор Батгэрэлд, 8 хувийн хувьцааг 80.000 ам доллараар “Монсуль” ХХК буюу Энхжаргалд нийт 33 хувийн хувьцааг 330.000 ам доллароор зарснаа би өөрийнхөө юмыг хэнд яаж зарах нь хамаагүй гэж мэдүүлсэн. Юу ч үгүй компанийн хувьцааг би юу гэж 200,000 ам доллароор авах юм бэ гэсэн байж маргааш нь 250.000 ам доллар дансаар нь орж ирж хувьцаагаа Батгэрэлийн компанид шилжүүлсэн байгаа нь Өсөхбаярын компанийн 70 хувийн хувьцааг шилжүүлж бодит байдал дээр 700.000 төгрөгөөр худалдаж аваагүй, үнэн хэрэгтээ Б.Хишигжаргал, Өсөхбаяр нарын 200.000 ам доллароор худалдаж авсан гэх мэдүүлэг бодитой байсан болохыг нотлох үйл баримт юм. Гэтэл Б.Хишигжаргалд холбогдох эрүүгийн хэрэгт нэгтгэсэн Өсөхбаярын гомдлоор үүссэн Э.Анарт холбогдох хэргийг прокурорын шатанд хэрэгсэхгүй болгож, уг хэрэгт мэдүүлсэн мэдүүлгүүд болон бусад нотлох баримтыг Б.Хишигжаргалд ял шийтгэл оногдуулахдаа яллах нотолгооны эх сурвалж болгон шүүх яллах дүгнэлт үйлдэгдсэн хүрээнд шийдвэрлэлээ гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Хохирогч Б.Өсөхбаяр гомдол гаргахаар Дүүргийн прокурор нь манай дээр хэрэг байхгүй. Хэргийг бүхэлд нь шүүхэд шилжүүлсэн гэсэн хариу өгч, Өсөхбаярын гомдлыг албан тоотоор Б.Хишигжаргалд холбогдох хэргийн хамт шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байтал шүүх энэ асуудалд дүгнэлт хийгээгүйд нь гомдолтой байна. Өсөхбаяр нь өөрийн гомдлоор үүссэн Э.Анарт холбогдох эрүүгийн хэргийн талаар прокурорын байгууллагад гомдол гаргахаар шүүх рүү шилжүүлсэн гэж харин шүүх нь “прокурор нь хуульд заасан эрх хэмжээний дотор Э.Анар, Ш.Цогт нартай холбоотой хэргүүдийг хэрэгсэхгүй болгосон байх тул шүүх дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно” гэж хэрэгт ач холбогдол бүхий өмгөөлөгч нарын гаргасан саналыг Э.Анарт холбогдох эрүүгийн хэрэгтэй хамааралтай гэж дүгнэсэнд нь гомдолтой байна. Б.Хишигжаргалд ял шийтгэл оногдуулсан 201301020514 тоот хэрэгт Э.Анарт холбогдох эрүүгийн хэргийг нэгтгэсэн. Э.Анарын үйлдэл холбогдлыг тусгаарлалгүй Б.Хишигжаргалд холбогдох хэрэгт үйлдэл холбогдлыг нь хэрэгсэхгүй болгосноос болж хохирогч Өсөхбаярын хувьд эрх бүхий албан тушаалтны шийдвэрт гомдол гаргах эрх нь хязгаарлагдаж байна. Б.Хишигжаргалд ял шийтгэл оногдуулсан хэрэгт Э.Анарын үйлдэл холбогдлыг нь хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 228 дугаар зүйлийн 1-д шүүгч хэргийн яллагдагчийг шүүхэд шилжүүлэхдээ мөрдөн байцаалтын шатанд байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдын эрхийг бүрэн хангасан, шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэхэд саад болох зүйл байхгүй гэж үзвэл Б.Хишигжаргалыг шүүхэд шилжүүлж, шүүхээр гэм буруугийн асуудлыг хэлэлцүүлэх байтал Б.Өсөхбаярын эрхийг бүрэн хангаж, дээд шатны прокурорт гомдол гаргуулж, хянуулж шийдвэрлэгдээгүй байхад Б.Хишигжаргалыг шүүхэд шилжүүлж, шүүх хурлаар хэлэлцүүлсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн. Энэ зөрчлөө шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шийдвэрлэхдээ арилгаагүй байж, өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг Э.Анарт холбогдох хэрэгт хамааралтай гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Б.Хишигжаргалд холбогдох эрүүгийн хэрэгт хохирогч Өсөхбаяр яаж эрх ашгаа хамгаалж, гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэх вэ гэдэг нь тодорхойгүй бөгөөд түүний хууль ёсны эрх ашиг зөрчигдөж байна. /Улсын ерөнхий прокурорын туслах, дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбатын 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 4/1216 тоот хариу мэдэгдэх хуудсыг хавсаргав./ Дөрөв: Хохирогчид гаргуулахаар шийдвэрлэгдсэн мөнгө юунд зарцуулагдсан болох хохирлын шинж чанар, хэр хэмжээний талаар: Б.Батсайхнаас авсан 100.000 ам.доллароос 36.000 ам долларыг бурхан бүтээлгэсний хөлсөнд өгч, компанийн үйл ажиллагаагаа даатгасан. Э.Анар нь би бурхан бүтээ гэж хэлээгүй энэ Б.Хишигжаргал өөрөө сайн дураараа бурхан бүтээлгэсэн гэж мэдүүлсэн боловч хэрэгт авагдсан фото зургууд болон гэрч лам Гэрэлт-Одын мэдүүлэгээр 36.000 амдолларыг Э.Анар, Б.Хишигжаргал болон компанийн 3-4 ажилтан байхдаа өгсөн компаниа даатгаж байсан. Бурхан бүтээсэн гэж 36.000 ам доллар өгсөн тул би Анар Хишигжаргал нарт бурхан бэлэглэсэн гэж мэдүүлдэг бөгөөд уг бурханыг Э.Анар гардан авч байгаа зураг хэрэгт байдаг. Нано бүтээгдэхүүнийг захиалахад 64.000 ам долларыг шилжүүлсэн болох нь тогтоогдсон. Тэгвэл бусдыг залилж авсан гэх 100.000 ам долларын 64.000 ам доллар нь “Кан Повер Монголия Энтерпрайс” ХХК-ний Тайвань улсаас оруулж ирэх нано бүтээгдэхүүний төлбөр гэж шилжүүлсэн 429.312 ам долларыг бүрдүүлсэн бөгөөд уг 429.312 ам доллар нь 40 торх бүтээгдэхүүн болж Монгол улсад орж 39 торх бүтээгдэхүүнийг “НИК” ХХК худалдан авч 1.361.931.386 төгрөгийг “Кан Повер Монголия Энтерпрайс” ХХК-д төлөх ёстой байтал, тус компанийн санхүүд орлогодож тайлан балансад авалгүй “НИК” ХХК бараа захиалахад шилжүүлсэн өөрийн 116.480 төгрөгөнд суутган “НИК”-ийн касснаас шууд “Петровис” ХХК-ний Ж.Оюунгэрэлээс зээлж бүтээгдэхүүн захиалсан 250.000 ам долларыг төлж, касснаас бэлнээр “Б” гэх гарын үсэг бүхий хүнд 178.000 ам долларыг өгч, “НИК” ХХК нь “Монсуль” ХХК-д нийлүүлсэн шатахууныхаа төлбөрт 318.000 ам долларыг суутган авч “Монсуль” ХХК нь “Кан Повер Монголия Энтерпрайс” ХХК-д дансаар 68.131.750 төгрөг, кассаар 283.415.303 төгрөг төлж, 119.656.250 төгрөг дутуу төлсөн. Э.Анар нь “Кан Повер Монголия Энтерпрайс” ХХК-аас 230.975.400 төгрөг авч өөрийн авах ёстой мөнгөнөөсөө 97.193.400 төгрөгийг илүү авсан болох нь аудитын болон эдийн засгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Өөрөөр хэлбэл залилан мэхлэж итгэл эвдэх аргаар хохирогчид хохирол учруулсан гэх 100.000 ам долларын 64.000 ам доллар нь бүтээгдэхүүн захиалах мөнгийг бүрдүүлүүж 1.361.931.386 болж, Б. гэх гарын үсэгтэй хүн 178.000 ам доллар, “Монсуль” ХХК 119.656.250 төгрөг Э.Анар 97.193.400 төгрөг үндэслэлгүйгээр авч завшсан тогтоогдсон байхад Б.Хишигжаргалд ял шийтгэл оногдуулж 64.000 ам долларыг Б.Батсайханд төлөхөөр болж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй байна. Компаниа даатгаж компанийн бурхан бүтээлгэсний хөлсөнд төлсөн 36.000 ам долларыг ч буцаан төлүүлэхээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Анар нь компанийн захирал гэж тус бурхан бүтээсэнтэй холбоотойгоор сүсэглэн биширч бурхан хүртэл бэлгэнд лам Гэрэлт-Одоос авсан байхад буцаан төлөхөд эд хөрөнгийн хариуцлага хүлээхгүй байгаа нь үндэслэлгүй юм. 429.312 ам доллароор Нано бүтээгдэхүүн захиалахад оруулсан 250.000 ам доллароо Ж.Оюунгэрэл, “НИК” ХХК 116.480 ам доллароо суутган авсан байхад Б.Хишигжаргал Батсайханаас авсан 100.000 ам доллароос 64.000 ам долларыг компанид оруулсныг одоо хүртэл эргүүлэн өгөөгүй. Эрх ямба ашиг тусыг нь “Монсуль” ХХК, “Б” гэх гарын үсэгтэй хүн, Анар нар хүртэж завшсан байхад ялыг нь Хишигжаргал хүлээж байгаа нь шударга биш юм. Гэмт хэргийн улмаас хохирол учирсан гэж үзэж байгаа бол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 119 дүгээр зүйлд зааснаар Иргэний хариуцагчаар дээрх 64.000 ам доллар тушаагдан бүтээгдэхүүний төлбөрийг бүрдүүлсэн мөнгөөр ашиг олж завшсан этгээдүүд энэ хэрэгт иргэний хариуцагч болох адилхан сүсэг бишрэлийн хүрээнд бурхан бүтээлгэсэн мөнгийг Анар хамтран хариуцах эсхүл компанийн үйл ажиллагааг даатгасан хуулийн этгээдийн үйл ажиллагаанд зарцуулагдсан 36.000 ам долларыг “Кан Повер Монголия Энтерпрайс” ХХК-аас хохирогчид гаргуулах нь оновчтой байх байсан. Гэтэл иргэний хариуцагчаар дээрх хүмүүсийг тогтоогоогүйгээс үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хүмүүс завшиж байна. Борлуулалтын орлогоос үндэслэлгүйгээр авсан “Б” гэх гарын үсэгтэй хүний авсан 180.000 ам.доллар, “Монсуль” ХХК-ийн 119.656.250 төгрөг, Э.Анарын илүү авсан 97.193.400 төгрөг нь компанийн үндсэн зардал биш бөгөөд энэ мөнгө нь аудит болон эдийн засгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 368.197.389 төгрөгийн ашиг дээр нэмэгдэх ногдол ашигт хувиарлагдах ёстой байсан. Тав: Нотловол зохих  асуудлуудыг бүрэн гүйцэт шалгаж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан эсэх: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2, 80.1.3, 80.1.4, 80.1.5, 80.1.6-д заасан асуудлууд бүрэн гүйцэт шалгаж тогтоогоогүй байхад Б.Хишигжаргалыг гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байна. Б.Хишигжаргал залилан мэхлэх, итгэл эвдэх аргаар хохирогчид хохирол учруулсан эсэх, хохирогчид хувьцаа шилжүүлэхгүй гэсэн санаа зорилго байсан юм уу, хувьцаа зарах оролдлого огт хийгээгүй гэх яллах талын байр суурийг тогтооход Анар, Оюунгэрэл, Батгэрэл, Энхжаргал нарын и-мэйл хаягт үзлэг хийх шаардлагатай. Хүний анкет гэж ямар 3 хүний анкет байв. Батсайханы анкетыг хувьцаа эзэмшигч нарт явуулах ямар шаардлага байв. Мөн Анар анхнаасаа Өсөхбаярын хувьцааг 200.000 ам доллароор авъя гэсэн санал гаргаж хуульчийн бэлтгэсэн гэрээний саналын талаар мэйлд ямар мэдээлэл байв. Анараас Батсайхан, Цогт нартай харилцаж байсан мэйлүүдэд энэ хэрэгт холбоотой ямар мэдээлэл байна вэ гэдгийг шалган тогтоох шаардлагатай. Өмнө нь шүүгчийн захирамжаар, шүүх хуралдаанаас шүүхийн тогтоолоор нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаасан үндэслэл болох хохирогчийн хохирлын мөнгөний эх сурвалжийг хохирогч, гэрчүүд зөрүүтэй өгсөөр байтал энэ талаар хөдлөшгүй, эргэлзээгүй нотлох баримтаар тогтоож чадаагүй. Өсөхбаяраас хувьцааг 2012 оны 6 дугаар сарын 27-ны өдөр шилжүүлэн авч, Батгэрэлд зарж 2012 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Анарын дансанд орсон 250.000 ам долларын 120,000 нь Анарын аав УИХ-ын гишүүн байсан н.Энхбатын дансанд орсон байх бөгөөд 2012 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 11 цагийн орчим Батсайханы Б.Хишигжаргалд өгөхөөс өмнө Анарын аав Энхбатын данснаас мөнгө гарсан эсэхийг нь шалган тогтоох шаардлагатай. Анар ааваасаа мөнгө авч Батсайханы нэрээр Б.Хишигжаргалд өгүүлсэн бол энэ хэргийн эд хөрөнгийн хохирол хүлээсэн хүн Батсайхан биш гэдэг нь тодорхой бөгөөд шунахай сэдэлттэй бусдыг хүнд гэмт хэрэгт гүтгэсэн, зохион байгуулалттай ажиллагаа байсан болох нь тогтоогдох болно. Анарын би энэ компанийн 95 хувийн хувьцааг авах сонирхолтой байсан гэж өгсөн мэдүүлгээр хохирогч Б.Батсайханы хохирсон гэх 100.000 ам доллар нь Анар эсхүл түүний ааваас гарсан байх өндөр магадлалтай. Хишигжаргалын Батсайханаас авсан мөнгө бараа захиалах 429.312 мянган ам доллар 1.361.931. 386 төгрөгийн орлого болсон байхад “Кан Повер Монголия Энтерпрайс” ХХК биш “ Б” гэж гарын үсэг зурсан хүн 178.000 ам доллар хүлээн авсан байх тул “Б” гарын үсэг зурсан хүн хэн болохыг шалган тогтоох шаардлагатай. Хохирогч Батсайхан нь нано бүтээгдэхүүнийг гаалийн баталгаат агуулахаас ачуулж авч яван камерт бичлэг нь орсон байдаг бөгөөд уг бүтээгдэхүүнийг НИК-д хүлээлгэн өгч 178.000 ам долларыг авч “Б” гарын үсэг зурсан байх магадлалтай. Хэрэв Б” гэж гарын үсэг зурж 178.000 ам доллар авсан хүн нь хохирогч Батсайхан байвал 100.000 ам доллароо 178.000 ам доллар болгон өсгөн авсан байж энэ хэрэгт хохирогч гэж дахин 100.000 гаргуулахаар шүүхээр шийдвэрлүүлж, Хишигжаргалыг хохироосон байх магадлалтай байгаа тул заавал шалган тогтоолгох шаардлагатай. Гэрч Оролзод 2012 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 004/2013 хурлын тэмдэглэлд компьютерт мэдээлэл үлдсэн үүнийг Хишигжаргал авч явсан, хэзээ, яаж зассан эсэхийг мэдэхгүй гэж байгаа тул тус компьютерийн файлд шинжилгээ хийлгэж засагдаж байсан эсэх зассан бол хэзээ хэдэн сарын хэдний өдөр зассан болохыг, орсон засварыг сэргээн тогтоох боломжтой эсэхийг. Оролзодын хурлын тэмдэглэлд зурсан гарын үсэг нь өөрийнх нь, мөн эсэхийг тогтоохоор бичгийн хэвийн шинжилгээ хийлгэх шаардлагатай. Б.Хишигжаргалын хоосон дансыг битүүмжилж байхаар аудит болон эдийн засгийн шинжээчийн дүгнэлтээр зардлаа хасаад 368.197.389 төгрөгийн ашиг гарсан байх тул Б.Хишигжаргалын хувьцаанд ногдох ашиг мөн бараа захиалахад оруулсан 64.000 ам долларыг “Кан Повер Монголия Энтерпрайс” ХХК-аас эсхүл бүтээгдэхүүн борлуулсны ашгаас илүү авсан Э.Анараас, авах ёсгүй мөнгө авсан Б гэх гарын үсэгтэй хүн, “Монсуль” ХХК-аас эд хөрөнгийг битүүмжилж, иргэний хариуцагчаар татах ажиллагааг хийх шаардлагатай юм. Иймд Б.Хишигжаргалд ял шийтгэл оногдуулсан шийтгэх тогтоол үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, эргэлзээгүй нотлох баримтад тулгуурлагдаагүй, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, иргэд хоорондын шүүхээр шийдвэрлэгдэх маргааныг залилан мэхлэх гэмт хэргээс ялгаж зөв зүйлчлэн шийдвэрлээгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгон цагаатгаж өгнө үү...” гэв.

            Ялтан Б.Хишигжаргалын өмгөөлөгч О.Одхүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мөрдөн байцаалт, прокурорын шатанд авсан уу, авсан, хувьцаагаа өгсөн үү, өгөөгүй гэдэг байдлаар хандаж байгаад гомдолтой байна. Хэргийг ингэж шийдвэрлэж болохгүй. Хууль шүүхийн өмнө бүгдээрээ эрх тэгш байх ёстой. Мөнгөтэй, мөнгөгүй, эрх мэдэлтэй юу гэдэг асуудал байх ёсгүй гэж бодож байна. Энд их олон асуудал хаягдсан. Бид нар удаа дараа хүсэлт гаргасан. Анхан шатны шүүхэд хүсэлт гаргахад шийдвэрлэж өгөөгүй, шүүх хуралдаанаар шийдвэрлэнэ гэсэн боловч энэ тухай огт дурдаагүй. Өсөхбаярын гомдлыг ийм байдлаар шийдвэрлэсэн. Их олон асуудлууд хаягдсаныг яагаад шалгаадаггүй юм бэ. Тийм учраас хэт нэг талыг барьсан гэж үзэж байна. Тэр 1 тэрбум 300 сая төгрөгийг компанийнхаа тухай хуулиар тайлан гаргаад, хувьцааны ногдол ашгийг хуваагаад зардлаа хасаад шийддэг. Гэтэл ногдол ашгийг хуваагаагүй. Энэ нь бие даасан хэрэг. Компанийн гүйцэтгэх захирал Анар, Энхжаргал гэх хүмүүс байсан. Эдгээр хүмүүсийг шалгаагүй. Хэрвээ шалгасан бол бас мөнгөний эх үүсвэр, компанийн ашгийг завшсан. Анар хувьцаа зарах асуудлыг өөрөө зохион байгуулсан. Батсайханыг өөрөө дагуулж ирсэн. Гүйцэтгэх захирлын хувьд үүнийг мэдэж байсан. Хишигжаргалын хувьцааг заруулах гэж Анар хөөцөлдсөн. Хишигжаргал Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт заасны дагуу компанийн удирдлагадаа мэдэгдэх ёстой. Түүнээс биш бичгээр мэдэгдэнэ, бусад хувьцаа эзэмшигч нарт Хишигжаргал мэдэгдэнэ гэсэн хууль байхгүй. Энэ талаар анхан шатны шүүх хуралдаанд хэлсэн. Салбар хуулийг хэрэг шийдвэрлэхдээ ерөөсөө авч хэрэглээгүй. Хишигжаргалд 30 хувийн хувьцааныхаа 15 хувийг Э.Анарын санаачилснаар Б.Батсайханд зарахаар болсон. Тэгээд 100.000 ам.долларт тааруулаад 10 хувийг эхлээд өгнө гэсэн. 5 хувийн хувьцааг дараа нь өгнө гэсэн. Гүйцэтгэх захирал бусад хувьцаа эзэмшигч нарт мэдэгдэх ёстой. Э.Анар Өсөхбаярыг залилчаад дараа нь Б.Хишигжаргалыг залилаад байна. Нэгж хувьцаа 10.000 ам.доллар байсан гэдэг баримт хавтаст хэрэгт зөндөө байгаа. Хоёулаа татвараас зайлсхийнэ гэж тохирчоод маргааш нь нэгж хувьцааг 10.000 ам.доллараар зарсан. Энэ талаар яагаад хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт өгч болдоггүй юм бэ. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хийгээгүй, прокурор түүнийг нь хянаагүй. Э.Анар өөрөө үүнийг залилсан гээд байгаа. 64.000 ам.долларыг бүтээгдэхүүн захиалахад орж байгаа гэдгийг мэдэж байгаа. Энэ нь өөрөө Эрүүгийн хуулийн тусгай ангийг 155 дугаар зүйлд заасан хэрэг болохгүй юу. Энэ асуудлыг өмнө удаа дараа тавьж байсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйл, 266 дугаар зүйл төрийн бус байгууллага албан тушаалтан эрх мэдлээ урвуулах хэтрүүлэх гээд компанийн санхүүг будилуулсан, мөнгө завшсан, ашигласан, эрх мэдлээ урвуулсан хэтрүүлсэн үйлдлүүд байна. Эдгээр үйлдлүүдийг Анар, Энхжаргал нарт холбож шалгах ёстой. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан хэрэг үйлдэгдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болно” гэж заасан. Гол тулгуурлах зүйл нь Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт заасан үндэслэл байна уу гэдгийг анхаарах ёстой байсан. Залилан мэхлэх гэмт хэрэг шууд санаатай, шунахай сэдэлтэй, субъектив, объектив талын идэвхтэй үйлдлүүд байх ёстой. Би цагаатгах ёстой гэдэг байр сууринаас хандаж байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 21 дүгээр зүйлд гэмт хэргийн шинж илэрсэн бүх тохиолдлыг шалгах ёстой. Мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.3.9 дэх хэсэгт “гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг нөхөн төлүүлэх”, 42.3.10 “цагаатгах буюу шийтгэх тогтоолын хувийг авах, түүнд давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах” гэж заасан. Энэ үндэслэлээр бүлэглэн зохион байгуулалттай хүнийг гүтгэхийн тулд Э.Анар мөнгийг нь гаргаад Б.Батсайхан өгсөн болчоод байгаа юм биш үү. Энэ талаар олон хүсэлт гаргасан. Б.Хишигжаргалд холбогдох хэрэгт Батсайхан хохирогч биш. Тийм учраас мөнгөний эх үүсвэрийг тогтоож өгөөч гээд удаа дараа хүсэлт гаргасан. Банкны лавлагаа хэрэг прокурорт шилжиж ирсэн үед ирсэн. Тэр лавлагааг хавтаст хэрэгт хийсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111 дүгээр зүйлд бусдыг гүтгэх, мөн хуулийн 111.3 дахь хэсэгт зааснаар Э.Анар, Б.Батсайхан нар Б.Хишигжаргалыг гүтгэсэн гэж үзэж байна. Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт зааснаар Э.Анар бусад 2 эзэмшигчиддээ хэлээд, хурлаа зарлаад, хувьцаа зарах асуудлыг шийдэх боломжтой байсан. Хэрвээ үнэхээр хурлаар зарж болохгүй гэсэн бол буцаах ёстой. Энэ хэрэг иргэний эрх зүйн харилцаа. Эрүүгийн гэмт хэрэг биш учраас хэргийг хэрэгсэхгүй болгож иргэний журмаар шийдвэрлүүлэх хүсэлттэй байна...” гэв.

            Хохирогч Б.Батсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэрэг Б.Хишигжаргалд мөнгөө өгснөөс хойш 4 жил болж байна. Энэ бизнес ирээдүйтэй санагдсан учраас би өөрөө мөнгө олоод Б.Хишигжаргалд аваачиж өгсөн. Өнөө маргаашгүй чиний иргэний үнэмлэхийг аваад компанид оруулна гэж хэлж байсан. Анх уулзахад бурхан бүтээж байгаа талаар ярьж байсан учраас би итгэсэн нь миний буруу болсон. Мөнгө өгсөн, авсан баримт үйлдээгүй. 1 дүгээр сарын 11-ний өдөр хурал нь болоод чамайг компанид оруулах талаар ерөөсөө ярилцсангүй, чи Хишигжаргалтай өөрөө учраа олоорой гэж Э.Анар надад хэлсэн. Тэгээд Б.Хишигжаргалтай ажил дээр нь очоод уулзахад, чамайг хувьцаа эзэмшигч нар компанид оруулахыг зөвшөөрөхгүй байна гэсэн. Тэгвэл мөнгөө авъя гэхэд одоо өгөх боломжгүй, удахгүй өгнө гэж хэлсэн. Би “удахгүй өгнө гэдэг чинь юу гэсэн үг вэ ямар 1.000.000 төгрөг биш, би хүнээс мөнгө зээлж авсан” гэж хэлсэн. Тэгээд мөнгөө өгөхгүй удаад байсан тул би цагдаад өгсөн. Гомдол гаргаад яваад байгаа нь миний хэрэгтэй огт холбоогүй. Шийтгэх тогтоолыг зөвшөөрч байна...” гэв.

            Прокурор Ш.Алтанцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Б.Хишигжаргал “Кан повер Монголия Энтерпрайс” ХХК-ийг байгуулаад нано технологийг оруулж ирье гэдэг санааг гаргасан боловч өөрсдөө хөрөнгө мөнгөгүйн улмаас Э.Анартай зөвлөлдөөд Э.Анар АНУ-д энэ чиглэлээр сургууль төгсөж ирсэн учраас энэ нь ашигтай бизнес болох юм байна гэж тохиролцоод дистербьютерийн эрхийг авахын тулд тодорхой хугацаанд, тодорхой хэмжээний барааг авсан байж эрхийг авах ёстой гэдэг шаардлагын үүднээс хөрөнгө цуглуулах шаардлага гарсан. Э.Анар би тодорхой хэмжээний хөрөнгө босгое, та надад хэдэн хувийн хувьцаа өгөх вэ гэж хоорондоо ярилцаж тохироод 70 хувийг Э.Анарт өгөөд өөрөө 30 хувийг аваад тус тусдаа мөнгө босгое гэж яриад энэ асуудал нь үүссэн. Энэ талаарх материалууд нь хэрэгт тодорхой баримтуудаар тогтоогдсон. Голомт банкны ууттай 100.000 ам.доллар авсан бодит баримт тогтоогдсон. Шүүгдэгч өөрөө би авсан гэж хэлдэг. “Украйнская кухня” зоогийн газарт 2012 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр өгч авсан нь тодорхой баримтаар тогтоогдсон. Б.Хишигжаргал Б.Батсайханыг хууран мэхлэж итгэлийг нь эвдэж залилаж авсан гэдэг нь хавтаст хэрэгт байгаа баримтаар тогтоогддог. Б.Хишигжаргал энэ бизнес ашигтай байна гэдэг гэдгийг ойлгоод 2012 оны 7 дугаар сарын 30-ны өдөр “Ж вэл Монголия интернэшл” компанийг байгуулсан. Ингээд байгуулаад 8 дугаар сарын 2-ны өдөр гэрчилгээг нь авсан. Нано технологийн дистербьютерийн эрхийг энэ компани руугаа шилжүүлээд авсан. Гэтэл 100.000 ам.долларыг авч байгаа асуудал 2012 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр болсон. Б.Хишигжаргал энэ ашигтай бизнес байна гэдгийг ойлгоод хүүгийнхээ нэр дээр өөр компани байгуулаад тухайн нано технологийн эрхээ нөгөө компанидаа авсан. Тэгэхээр “Кан повер Монголия Энтерпрайс” ХХК нь эрх зүйн чадамжгүй компани болно. Тийм болсон байхдаа Б.Батсайханаас 100.000 ам.доллар аваад байгаа нь яаж байгаа үйлдэл вэ. Бусдын өмчлөх эрхийг хуурч мэхлэх аргаар өөрт шилжүүлэн авч түүнийг захиран зарцуулах эрх үүссэнээр энэ үйлдэл дуусна гээд хуульд заасан. Э.Анар гэх хүнийг холбогдуулаад энэ хэргийг шалгасан мөрдөн байцаагч, прокурор зэрэг бүх хүмүүсийг шалгуулдаг. Бид нар шиг хуульд заасан ажил үүргээ гүйцэтгэж байгаа хүмүүс энэ хэрэгт ямар хамааралтай вэ. Б.Хишигжаргал Б.Батсайханаас 100.000 ам.доллар аваад гэм буруугүй юм бол буцаагаад мөнгийг өгөх хэрэгтэй. Тэр 100.000 ам.доллар нь хэнээс авсан байх нь энд ач холбогдолтой байж болно. Гэхдээ 100.000 ам.долларыг авсан юм бол яагаад өгөхгүй байна вэ. 64.000 ам.долларыг “Кан повер Монголия Энтерпрайс” ХХК руу зээл төлөв гээд өгсөн. Гэхдээ дараа нь компаниас өөртөө Хишигжаргалд 10.000 ам.доллар, 14.000 ам.доллар олгов гээд өөрөө өөртөө цохолт хийгээд 24.000 ам.долларыг аваад мөн урьд нь авсан 36.000 ам.доллартай нийлээд 60.000 ам.долларыг хувьдаа аваад завшсан. Энэ баримт нь хэрэгт байна. Э.Анартай холбоотой хэргүүдийг эрүүгийн хэрэгт яаж шалгаж болох боломжтой бүх талаас нь шалгасан. Энд эрүүгийн 4 хэрэг нэгтгэгдэн шалгагдсан талаар хавтаст хэрэгт байгаа. 15 хувийн хувьцаагаа заръя. 10 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг өнөөдөр өгье, үлдсэн 5 хувийн мөнгө байхгүй учраас Оргил гэдэг хүний компаниас  5 хувийн хувьцаатай тэнцэх хэмжээний мөнгийг танд өгье гэж хоорондоо ярьж тохиролцсон. Энд тохиролцооны талаарх бүх баримт, Оргилын мэдүүлэг байгаа. Компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд хувьцаа зарах асуудлаар огт хандаагүй болох нь төлөөлөн удирдах зөвлөлд ордог бүх хүмүүсийн мэдүүлгээр харагдаж байна. 10 хувийнхаа хувьцааг Б.Батсайханд зараад, Б.Батсайхан гэх хүнийг хувьцаа эзэмшигч болгое гэдэг талаар ямар нэгэн асуудлыг төлөөлөн удирдах зөвлөлд оруулаагүй, энэ тухай асуудал огт яригдаагүй гэх баримт байгаа. Гэрч Энхжаргалын /1-р хх-ийн 170-173/, гэрч Олзодын /1-р хх-ийн 174/, гэрч Оюунгэрэлийн /1-р хх-ийн 178/, гэрч Оргилын /1-р хх-ийн 168/ өгсөн мэдүүлгүүд байгаа. Дээр нь Б.Батсайханыг өөрт нь 100.000 ам.долларыг өгчөөд Б.Батсайханыг компанийн хувьцаа эзэмшигч болгож байгаа дүр эсгэсэн байдлыг үзүүлдэг. /1-р хх-ийн 99/ 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 0032012 гэсэн Батсайханыг борлуулалтын албаны менежер, албаны даргаар гээд гаргасан тушаалын хуулбар байгаа. Хувьцаа эзэмшигч учраас энэ компанид ажилд орно гээд ойлгосон. Өөрөө ч гэсэн тэгж тохирсон. Хишигжаргал ажилд оруулсан гэх сэтгэгдэл төрүүлэхийн тулд хэлбэрийн төдий тушаал гаргасан нь хүчин төгөлдөр биш. Яагаад гэвэл гарын үсэг зурагдаагүй, цаасан дээр бичигдсэн тушаал байдаг. 2012 оны 12 дугаар сарын 3-ны өдөр мөн дугааргүй бүтээгдэхүүн хөгжлийн менежер гээд гарын үсэггүй тушаал байдаг. Хохирогчийн сэтгэгдлийг энэ компанийн хувьцаа эзэмшигч болно шүү гэдэг санаагаар хуураад мэхлээд яваад байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж үзэж байна...” гэв.

 

ХЯНАВАЛ:

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 541 дүгээр шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх” хуулийн шаардлагад нийцээгүй байна.

           

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудал мөрдөн байцаалтын шатанд бүрэн нотлогдоогүй байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ. Хэрэгт дараах нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаануудыг хийх шаардлагатай байна. Үүнд:

            1. Б.Хишигжаргал нь Б.Батсайханыг хуурч мэхлэх субъектив санаа зорилготой байсан эсэхийг хөдөлбөргүй тогтоох,

2. Б.Хишигжаргал нь “Б.Батсайханд өөрийн эзэмшлийн 10 хувийн хувьцааг худалдахаар “Кан Повер Монголия Энтерпрайс” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарын хурлыг хуралдуулах” тухай санал хүргүүлж байсан гэх и-мэйлийг шалгах, бусад хувьцаа эзэмшигч нартай уулзаж шаардлага тавьж байсан эсэх, хувьцаа эзэмшигчдийн хурал яагаад хуралдаагүйг, хувьцаа хэний буруугаас болж хохирогч Б.Батсайханд шилжээгүй болохыг шалгаж тогтоох,

3. Э.Анар нь “Кан Повер Монголия Энтерпрайс” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарт Б.Батсайханд хувьцаа худалдах талаар гаргасан Б.Хишигжаргалын саналыг хүргэсэн эсэх, мөн Компанийн тухай хууль, компанийн дотоод журмыг зөрчсөн эсэхийг тогтоох,

4. “Кан Повер Монголия Энтерпрайс” ХХК-ний дансанд Б.Хишигжаргал 64.000 ам долларыг шилжүүлсэн байх бөгөөд энэ мөнгийг тус компани Б.Батсайханд төлөх үндэслэлтэй эсэхийг шалгаж, “Кан Повер Монголия Энтерпрайс” компанийг иргэний хариуцагчаар татах эсэхийг шийдвэрлэх,

5. Э.Анар нь Б.Хишигжаргалыг залилан мэхэлсэн эсэх, мөн Б.Батсайханыг Б.Хишигжаргал залилан мэхлэхэд оролцсон эсэхийг нарийвчлан шалгах,

            6. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Батсайханд учирсан хохирлыг барагдуулах талаар анхаарч, Б.Хишигжаргалаар хохирлыг төлүүлэх бүх талын ажиллагаануудыг хийх шаардлагатай байна.

 

            Тус хэрэг анхан шатны шүүх хуралдаанаар 2 удаа мөрдөн байцаалтанд буцсан байхад шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийн зарим заалт бүрэн биелэгдээгүй, иргэн Э.Анарт холбогдуулан мөрдөн байцаалт, прокурорт гаргасан гомдлыг нарийвчлан шалгаж, гэмт хэргийн субьектив санаа зорилго, гэм буруутай этгээдийн үйлдэл, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг тодруулах нь зүйтэй.

            Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Хишигжаргалд холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гаргасан өдрийг 2016 оны 5 дугаар сарын 25 гэж бичсэн байх боловч шүүх хуралдааны тэмдэглэлд 2016 оны 5 дугаар сарын 15 гэж зөрүүтэй тэмдэглэсэн байх бөгөөд Иргэдийн төлөөлөгчийн санал, улсын яллагчийн дүгнэлт зэргээс үзэхэд шүүх хуралдаан 2015 оны 5 дугаар сарын 25-нд хийгдсэн нь нотлогдож байна гэж үзсэн болно.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 541 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Хишигжаргалд холбогдох эрүүгийн 2013 0102 0514 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Баянзүрх дүүргийн Прокурорын газарт буцаасугай.

 

2. Хэргийг прокурорт очтол Б.Хишигжаргалд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Энэ магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Д.МЯГМАРЖАВ

 

                                    ШҮҮГЧИД                                           Д.ОЧМАНДАХ

                                                                                   

                                                                                                О.ЧУЛУУНЦЭЦЭГ