| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 312/2025/00369/И |
| Дугаар | 312/шш2025/00535 |
| Огноо | 2025-03-28 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 312/шш2025/00535
2025 03 28 312/ШШ2025/00535
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би,
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг, ******* ******* зүүн жигүүр өөрийн байранд байрлах, ******* банк ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг ******* хороолол, 16 байр ******* тоотод оршин суух хаягтай, ******* /РД:, утас:/,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг ******* хороолол байр 1 тоотод оршин суух хаягтай, ******* /РД:, утас:/-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 2,848,894.84 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч Балданрагчаа овогтой нь ******* банктай 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр дугаартай зээлийн гэрээ байгуулан 11,000,000 төгрөгийг жилийн 14,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар зээл авсан. Зээлдэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадна гэдгийг Банкны өмнө төрсөн ах болох Балданрагчаа овогтой батлан даасан. Банк нь 2023 оны 08 дугаар сарын 06-ны өдөр зээлдэгч Б.ийн дансанд 11,000,000 төгрөг шилжүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Зээлдэгч Б. нь ажил хөдөлмөр хэвийн эрхэлж байгаа боловч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй санаатайгаар зайлсхийсээр байна. Батлан даагч болох төрсөн ах Б.д удаа дараа зээлийн өр төлбөрийг барагдуулахыг шаардсан. Зээлийн гэрээний үүрэгт 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар үүрэгт 2,848,894.84 төгрөгийг Б.ийн цалингийн орлого, бусад орлогоос гаргуулж өгнө үү... гэжээ.
Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...******* банк ХК-ийн нэхэмжилсэн 2,848,894.84 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрвэж өгнө үү.. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК нь үндсэн зээлийн төлбөрт 2,233,431.17 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 531,544.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 83,919.63 төгрөг, нийт 2,848,894.84 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Б., Б. нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Хаан банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага үндсэн зээлийн төлбөрт 2,233,431.17 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 531,544.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 83,919.63 төгрөг, нийт 2,848,894.84 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 60,532.32 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас 30,266.16 төгрөгийг, төрийн сангаас 30,266.16 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* банк ХК -ийн нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээлийн төлбөрт 2,233,431.17 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 531,544.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 83,919.63 төгрөг, нийт 2,848,894.84 төгрөгийг хариуцагч Б., Б. нар нь төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60,532.32 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б., Б. нараас 30,266.16 төгрөгийг, төрийн сангаас 30,266.16 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ