Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 312/ШШ2025/00345

 

 

 

 

 

2025 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 312/ШШ2025/00345

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум 8-р баг Бүрэнбүст баг 11-р хороолол 31-*******10 тоотод байрлах, ******* ******* ХХК /РД*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:Орхон аймаг Баян-Өндөр сум 7-р баг Дэнж ******* ******* тоотод оршин суух хаягтай, ******* овогт ******* ******* /******* /-т холбогдох

 

3,051,591.5 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч

Хариуцагч Э.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Э.******* манай байгууллагаас 2022 оны 6-р сарын 20-ны өдөр ЭТ/Л2022-14 тоот зээлийн гэрээ, 2022/614 тоот барьцааны гэрээ байгуулж хувийн хэрэгцээндээ лизингээр 1,699,900 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 3,4 хувийн хүүтэй зээл авсан. Зээлийн гэрээний хугацаа 2024 оны 06 сарын 20-нд дууссан. Харилцагч хугацаандаа зээлээ төлөлгүй зөрчил үүсгэсэн. 2022 оны 11-р сарын 1-нээс хойш зээлийн төлөлтөө хийгээгүй. Манай байгууллагаас зээлдэгчийн зээлийн зөрчлийг арилгуулах талаар арга хэмжээ авч байнга харилцаа холбоотой байж зээлийн төлөлтийг тогтмол сануулж байсан. Зээлдэгчээс 2024 оны 8 сарын 29-ний өдөр хүртэлх хугацаа хэтэрсэн 679 хоногийн нэмэгдүүлсэн хүү 135,137.80 төгрөг, үндсэн зээлийн хүү 1,268,425.28 төгрөг, үндсэн зээл 1,642,028.42 төгрөг, нотариатын зардал 6,000 төгрөг, нийт 3,051,591.5 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн улсын тэмдэгтийн хураамж 63,679.46 төгрөгийг зээлдэгч талаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Э.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ******* ХХК-ийн нэхэмжилж байгаа 3,051,591.5 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Э.*******т холбогдуулан зээлийн төлбөр 3,051,591.5 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Э.******* төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63,679.46 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Э.*******аас улсын тэмдэгтийн хураамж 63,679.46 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн зээлийн төлбөр 3,051,591.5 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.******* хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63,679.46 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Э.*******аас улсын тэмдэгтийн хураамж 63,679.46 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайны дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ