Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 197/ШШ2025/02676

 

 

 

 

 

 

 

 

2025 03 18 197/ШШ2025/02676

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ********** хаягт оршин суух, Л.Д***** /РД***********/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******************* хаят байрлах, А******** хоршоо /РД:*********/-д холбогдох

Гэрээний үүрэгт 4,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Л.Д*****,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2.Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ хариуцагчаас 500 боодол ногоон тэжээл худалдан авахаар 4,250,000 төгрөгийг шилжүүлсэн боловч уг тэжээл нь шаардлага хангахгүй тул гэрээнээс татгалзаж, төлбөрөө нэхэмжилж байна гэжээ.

Талуудын хооронд 500 боодол ногоон тэжээл худалдах, худалдан авах хэлцэл байгуулагдаж, худалдан авагч буюу нэхэмжлэгч 2024.08.09-ний өдөр хариуцагчийн дансанд 4,250,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь банкны дансны баримтаар тогтоогдож байх тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа, уг гэрээ хүчин төгөлдөр байна.

Дээрх гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй бараа бэлтгэн нийлүүлэх үүргээ биелүүлээгүй тул худалдан авагч гэрээнээс татгалзаж, төлбөрийг шаардах эрхтэй үндэслэлээр хариуцагчаас 4,250,000 төгрөг гаргуулах нь зүйтэй.

Хариуцагчийн төлөөлөгч буюу хоршооны дарга М.Б****** нэхэмжлэлийн хувийг 2025.01.31-ний өдөр хүлээн авсан ч хариу тайлбар ирүүлээгүй мөн хуралдааныг өөрийн эзгүйд шийдвэрлүүлэх талаар хүсэлтээ гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 759 дүгээр зүйлийн 759.1, 75 2.2 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч А******** хоршооноос 4,250,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Д*****т олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 82,950 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамж 82,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН