Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 307/ШШ2025/00409

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 307/2025/00358/и 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (РД:*******, утас: *******)-ын хүсэлттэй,

 “Хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч П.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч П.******* шүүхэд гаргасан хүсэлтийнхээ үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 

“...Миний бие 2010 онд ******* *******той хамтран амьдарч эхэлсэн. Хамтран амьдрах хугацаанд 2013 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр охин Г.*******, 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдөр охин Г.******* нар төрсөн. Бид албан ёсны гэрлэлтийн баталгаа байхгүй бөгөөд гэрлэлтээ батлуулаагүй байсан. Бид хоёр 2010 онд 07 дугаар баг, 017-3 дугаар гудамж, 32 тоотод амьдарч байгаад 2025 оны 02 дугаар сарын 02-ны өдөр нөхөр маань нас барсан. Иймд биднийг хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү” гэжээ.

2.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж тушаасан баримт, хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар, овогт ******* *******ийн иргэний үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбар, 2013 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн овогт *******ийн *******ын төрсний бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар, 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдөр төрсөн Г. төрсний бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Д.*******ийн нас барсны бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар, Дархан-сумын 7 дугаар багийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 096 дугаартай оршин суугаа газрын болон ам бүлийн тодорхойлолт зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. (хх 2-8 хуудас)

 3.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтээр гэрчээр П., Д. нараас мэдүүлэг авч, гэрчүүдийн иргэний үнэмлэхийн хуулбарыг нотлох баримтаар бүрдүүлсэн. (хх 20-24 хуудас)

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хүсэлт гаргагч П.******* нь Д.*******той хамтын амьдралтай байсныг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2.Хүсэлт гаргагч нь шүүх хуралдаанд хүсэлтийнхээ үндэслэлийг “...Миний бие ******* *******той 2008 онд танилцаж, 2010 онд хамтран амьдарч эхэлсэн. Хамтран амьдрах хугацаанд 2013 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр охин Г.*******, 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдөр охин Г.******* нар төрсөн. Бид албан ёсны гэрлэлтийн баталгаа байхгүй бөгөөд гэрлэлтээ батлуулаагүй байсан. Хамтран амьдраад 15 жил болсон. Нөхөр 2025 оны 02 дугаар сарын 02-ны өдөр нас барсан” гэж тайлбарласан.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д “Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ”, 136 дугаар зүйлийн 136.1-д “Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана” гэж тус тус заасан.

Хуульд зааснаар уг хүсэлт нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох хүсэлтэд хамаарах бөгөөд хүсэлт гаргагч П.******* нь тус шүүхэд хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байна.

4.Хүсэлт гаргагч П.******* нь Д.*******той 2010 оноос 2025 оныг хүртэл хамтын амьдралтай байсан, тэдний дундаас охин Г.*******, Г.******* нар төрсөн, Д.******* нь 2025 оны 02 дугаар сарын 02-ны өдөр нас барсан болох нь нас барсны гэрчилгээний хуулбар, охин Г.*******, Г.******* нарын төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Дархан сумын 7 дугаар багийн Засаг даргын ам бүлийн тодорхойлолт, гэрч П. “...П.*******, Д.******* нар нь 2009 онд танилцаж, 2010 онд гэр бүл болсон. Д.******* нь манай хүргэн. Тэдний дундаас *******ийн *******, *******ийн *******маа нар төрсөн. П.*******, Д.******* нар нь 2025 оны 01 дүгээр сар хүртэл хамтран амьдарч байгаад Д.******* 2025 оны 02 дугаар сарын үеэр бурхан болсон. Ямар шалтгааны улмаас бурхан болсон талаар би сайн мэдэхгүй байна. П.******* нь хүүхдүүдээ тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгохоор хамтын амьдралтай байсныг тогтоолгохоор шүүхэд хандаж байгаа гэж хэлсэн” гэх мэдүүлэг, гэрч Д. “...П.*******, Д.******* нар нь 2009 онд танилцаж, 2010 оноос нэг гэрт орсон. Д.******* нь миний үеэл. Тэдний дундаас Г.*******маа, Г.******* нар төрсөн. 2 охинтой. Д.******* нь 2025 оны 01 дүгээр сард зүрх нь хаагдсаны улмаас бурхан болсон. Бурхан болох хүртэл нь П.*******тай хамт амьдарсан. Хүүхдийн тэтгэмж тогтоолгохоор шүүхэд хандах болсон” гэх мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байна.

 5.Хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг баримтлан овогт ******* ******* (РД:*******), ******* овогт ******* ******* (РД:*******) нарыг хамтын амьдралтай байсныг тогтоосугай. 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

                       

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.НОМИН