Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 197/ШШ2025/04373

 

 

 

 

 

2025 04 11

197/ШШ2025/04373

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 36 дугаар хороо, Дүнжингарав хотхон, *******, ******* оршин суух, Га******* овогт Ба******* Цэ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 36 дугаар хороо, Дүнжингарав хотхон, *******,******* байрлах ******* СӨХ /РД:*******/-д холбогдох,

 

Гэм хорын хохиролд 3,434,068 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Цэ*******, хариуцагчийн төлөөлөгч Г.Батхишиг, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Ц.Уянга нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч нь Б.Цэ******* нь Баянзүрх дүүрэг, 36 дугаар хороо, Дүнжингарав хотхон, *******, 2 тоот байрны дундын эзэмшлийн ******* СӨХ-ны төв шугам нь задарсны улмаас эд хөрөнгөд учирсан хохирол 3,154,068 төгрөг, хивс цэвэрлэгээ 70,000 төгрөг, хөрөнгийн үнэлгээний үйлчилгээний төлбөр 210,000 төгрөг, нийт 3,434,068 төгрөгийг шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, паркетан шал нь эвдэрч ангайсан зүйл байгаагүй, хивс цэвэрлэгээний 70,000 төгрөгийг төлнө, СӨХ-д төлөх мөнгө байхгүй гэж маргажээ.

 

3. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна.

 

3.1. Нэхэмжлэгч Б.Цэ******* нь Баянзүрх дүүрэг, 36 дугаар хороо, Дүнжингарав хотхон, *******, 2 тоот байранд 2020 оноос хойш гэр бүлийн хамт амьдарч байгаа, уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болох түүний төрсөн дүү Б.Батцоожийг төлөөлөн нэхэмжлэл гаргасан байх бөгөөд хариуцагч нэхэмжлэгчийг тус СӨХ-ны гишүүн бөгөөд учирсан гэм хорыг шаардах эрхтэй эсэх талаар маргаагүй, гагцхүү СӨХ-ны төлбөр хураамж бага учир төлөх мөнгөн хөрөнгө байхгүй гэж маргаж байна. /хх 16-17/

4. 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүрэг, 36 дугаар хороо, Дүнжингарав хотхон, *******, 2 тоот орон сууцны дундын өмчлөлийн халуун усны босоо шугамнаас ус алдсан болох нь Орон сууц нийтийн аж ахуйн Ганбиж ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн тоот албан бичиг, зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хх 15/

 

5. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд дараахь эд хөрөнгө хамаарна:, 15.1.1-т орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө гэж, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.6-т Орон сууц өмчлөгчдийн холбоо нь дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээг гэрээний үндсэн дээр мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх бөгөөд гэрээний үүрэгтэй холбоотой бусдад учруулсан гэм хорыг холбооны дүрэм, сууц өмчлөгчтэй байгуулсан гэрээнд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 147.2, 147.3-т заасан журмын дагуу арилгана. гэж тус тус зааснаар нэхэмжлэгчид учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.

 

5.1 Зохигчдын тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр төв шугам нь задарсны улмаас нэхэмжлэгчийн эд хөрөнгөд 3,154,068 төгрөгийн хохирол учирсан болох нь Tэнцвэр эстимэйт үнэлгээ ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлангаар тогтоогдож байх тул дээрх хуульд зааснаар бусдын эд хөрөнгөд учирсан гэм хорыг хариуцагч СӨХ арилгах үүрэгтэй бөгөөд хариуцагчийн төлөөлөгч маргаагүй. /хх 12-14/

 

5.2. Нэхэмжлэгч нь хөрөнгө үнэлгээний тайлан гаргуулах үйлчилгээний төлбөрт 210,000 төгрөг төлсөн болох нь бэлэн мөнгөний орлогын баримтаар тогтоогдож байх бөгөөд хивсээ 70,000 төгрөгөөр цэвэрлүүлсэн гэх шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх цуглуулах үүрэгтэй гэх хуульд заасан нотлох үүргээ биелүүлсэнгүй.

 

6. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан.

 

Иймд, хариуцагч ******* СӨХ нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгч Б.Цэ*******гийн эд хөрөнгөд нь учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд энэ талаар Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно гэж заасныг баримтлан хариуцагчаас 3,364,068 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 70,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 69,895 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 68,775 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* СӨХ-ноос 3,364,068 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Цэ*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 70,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 69,895 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 68,775 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.АЗБАЯР