Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 320/ШШ2025/00397

 

 

 

2025 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 320/ШШ2025/00397

Хөвсгөл аймаг

 

 

 Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

           

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

нэхэмжлэгч: Улаанбаатар хотын *****л дүүргийн ** дугаар хорооны *** тоотод оршин суух, Ц.З

хариуцагч: Хөвсгөл аймгийн ** сумын ** дүгээр багийн ** дугаар гудамжны ** тоотод оршин суух, Ч.М

Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн төлбөр 1,800,000 төгрөг, орон сууц ашиглалтын зардал 438,769 төгрөг, түлхүүр цоож сольсон зардал 50,000 төгрөг, нийт 2,288,769 (хоёр сая хоёр зуун наян найман мянга долоон зуун жаран ес) төгрөг гаргуулах тухай 320/2025/00333/и индекстэй иргэний хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.З  нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2023 оны 10-р сарын 29-ний өдөр ** дүүрэг, ***р хороо, **** тоот, хоёр өрөө орон сууцаа бусдад хөлслүүлэхээр зар тавьсан бөгөөд зарын дагуу хариуцагч Ц.З ирж уулзсан. Ингээд хоёр өрөө орон сууцаа Ц.З хөлслүүлэхээр болж нэг сарын 1,200,000 төгрөгөөр харилцан тоохиролцож, 1 жилийн хугацаатайгаар хөлслүүлэхээр амаар тохиролцсон. Хариуцагч гэрээ байгуулсан өдөр буюу ***** тоот дансанд төлбөрөө шилжүүлсэн. 2023 оны 12-р сарын төлбөрөө сарын сүүлээр дансаар мөн төлсөн. Гэтэл 2024 оны 01-р сарын төлбөрөө төлөөгүй тул утсаар холбогдож асуухад ...Удахгүй төлнө гэсээр 2023 оны 02-р сар болсон.

Ингээд орон сууцны түрээсийн 2 сарын төлбөрөө төлөөгүй бөгөөд төлбөрөө төлөхийг хөлслөгч Ц.З удаа дараа шаардахад удахгүй төлнө гэдэг хариуг өгдөг байсан. Үүний дараа миний бие биеэр очиж уулзахаар хаалгыг цохиход хүнгүй байсан. Гэтэл 2023 оны 02-р сарын сүүлээр орон сууцны дэлгүүрийн камераас хариуцагч нь эд юмсаа гаргаад нүүж байгааг бичлэгээс харсан. /Фото зургаар баримтжуулсан/

Хариуцагч нь 2024 оны 01, 02-р сарын түрээсийн төлбөрөө огт төлөөгүй бөгөөд ашиглалтын зардал (СӨХ, цахилгаан, дулааны төлбөр)-аа мөн төлөөгүй, орон сууцны түлхүүрээ хүлээлгэж өгөөгүй, мэдэгдэхгүй нүүж гарсан байдаг. Үүнээс болж миний бие тухайн орон сууцны хаалгыг дуудлагын хүнээр хаалганы цоожийг эвдүүлж шинэ цоож хийж 50,000 төгрөгийн зардал гарсан болно. Би хариуцагч Ц.З утсаар төлбөрөө төлнө үү гэж удаа дараа залгахад өгнө гэсээр 2024 оны 5-р сард 300,000 төгрөг өгсөн. Үүнийг хасч тооцсон болно.

Иймд миний бие хариуцагчаас 2024 оны 01-р сарын төлбөр 1,200,000 төгрөг, 02-р сарын төлбөр 600,000 төгрөг, нийт 1,800,000 төгрөг, орон сууц ашиглалтын зардал 438,769 төгрөг /сөх, ус дулаан, цахилгаан/, орон сууцны түлхүүр цоож сольсоны хохирол 50,000 төгрөгийг /бэлнээр төлсөн учир баримт байхгүй/ нийт 2,288,769 төгрөгийг гаргуулж өгнө үү, нэхэмжлэгч намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.З тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ч.М би Ц.З ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Миний овгийг Ч гэж буруу бичсэн байна. Ц.З би нэхэмжлэгч Ц.З ын нэхэмжилж байгаа 2024 оны 1, 2 дугаар сарын түрээсийн төлбөр 1,800,000 төгрөг, орон сууц ашиглалтын зардал 438,769 төгрөг, түлхүүр цоожны үнэ 50,000 төгрөг, нийт 2,228,769 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.З  нь Ц.З холбогдуулан түрээсийн төлбөр 1,800,000 төгрөг, орон сууц ашиглалтын зардал 438,769 төгрөг, түлхүүр цоож сольсон зардал 50,000 төгрөг, нийт 2,288,769 (хоёр сая хоёр зуун наян найман мянга долоон зуун жаран ес) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.З нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 2,288,769 (хоёр сая хоёр зуун наян найман мянга долоон зуун жаран ес) төгрөгийг нэхэмжлэгч Ц.З т төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч  Ц.З ын 2025 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Голомт банкны 1165117377 дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51,571 (тавин нэгэн мянга таван зуун далан нэг) төгрөгийн тал хувь болох 25,785.50 (хорин таван мянга долоон зуун наян таван төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 25,785.50 (хорин таван мянга долоон зуун наян таван төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ц.З улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 25,785.50 (хорин таван мянга долоон зуун наян таван төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Ц.З т олгохоор тогтов.

Хариуцагч Ц.З нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

  

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.З ын нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.З холбогдох, түрээсийн төлбөр 1,800,000 төгрөг, орон сууц ашиглалтын зардал 438,769 төгрөг, түлхүүр цоож сольсон зардал 50,000 төгрөг, нийт 2,288,769 (хоёр сая хоёр зуун наян найман мянга долоон зуун жаран ес) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ц.З нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 2,288,769 (хоёр сая хоёр зуун наян найман мянга долоон зуун жаран ес) төгрөгийг нэхэмжлэгч Ц.З т төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.З ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51,571 (тавин нэгэн мянга таван зуун далан нэг) төгрөгийн тал хувь болох 25,785.50 (хорин таван мянга долоон зуун наян таван төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 25,785.50 (хорин таван мянга долоон зуун наян таван төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ц.З улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 25,785.50 (хорин таван мянга долоон зуун наян таван төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Ц.З т олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ц.З нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

    

  

 

 

 

ШҮҮГЧ                                      С.ОЮУНЖАРГАЛ