Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 320/ШШ2025/00402

 

 

 

2025 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 320/ШШ2025/00402

Хөвсгөл аймаг

 

  Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ****** дүүрэг, *** хороо, *****, Г.Б төв байранд байрлах, ******ийн Хөвсгөл салбар,

хариуцагч: Хөвсгөл аймгийн *** сумын *** дүгээр багийн ** дугаар гудамжны *** тоотод оршин суух, Ё.Б

хариуцагч: Хөвсгөл аймгийн *** сумын ** дүгээр багийн *** дугаар гудамжны ** тоотод оршин суух, Б.У

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 17,964,436.74 төгрөг, зээлийн хүү 1,244,816.14 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18,549.70 төгрөг, нийт 19,227,802.58 (арван есөн сая хоёр зуун хорин долоон мянга найман зуун хоёр төгрөг тавин найман мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 320/2025/00386/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Б -ийн Хөвсгөл салбарын захирал *** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б.У нар нь 2023 оны 12 дүгээр сарын 07-ны өдөр Г.Б Хөвсгөл салбараас зээл авах хүсэлт гаргаж Дугаар ***** тоот Зээлийн гэрээ байгуулан 10,200,000 /Арван сая хоёр зуун мянган/ төгрөгийн цалингийн зээлийг сарын 1,4% хувийн хүүтэй 30 сарын хугацаатай зээлж авсан, 2024 оны 06 сарын 13-ны өдөр нэмэлт өөрчлөлтийн гэрээ байгуулж 14,090,000 төгрөгийн зээл нэмэлтээр авсан болно. 2024 оны 06 сараас эхлэн зээлийн үндсэн төлбөр болон хүүний өр үүссэн болно.

Гэрээний үүргийн зөрчил:

Зээлдэгч нь банктай байгуулсан Зээлийн гэрээг зөрчин төлөх ёстой зээл, зээлийн хүүг энэхүү гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй, гэрээний үүргээ удаа дараа зөрчиж байгаа тул банк өөрийн санаачлагаар зээлийн гэрээг цуцалж, зээлийг төлүүлэхээр дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Нэхэмжлэлийп шаардлага: /2025 оны 02 сарын 27-ны байдлаарх/

1. Үндсэн зээлийн төлбөр- 17,964,436.74 төгрөг

2. Үндсэн хүүгийн төлбөр- 1,244,816.14 төгрөг

3. Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр- 18,549.70 төгрөг

4. Хугацаа хэтрүүлсэн хоног- 131

5. Нийт төлбөр - 19,227,802.58 /Арван есөн сая хоёр зуун хорин долоон мянга найман зуун хоёр төгрөг тавин найман мөнгө/ төгрөгийг хариуцагч Г.Б  нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Б  нар тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Г.Б  бид хоёр Г.Б нэхэмжилж буй нийт төлбөр 19,227,802.58 (арван есөн сая хоёр зуун хорин долоон мянга найман зуун хоёр төгрөг тавин найман мөнгө) төгрөгийг ***** төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Б -ийн Хөвсгөл салбар нь Г.Б  нарт холбогдуулан үндсэн зээл 17,964,436.74 төгрөг, зээлийн хүү 1,244,816.14 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18,549.70 төгрөг, нийт 19,227,802.58 (арван есөн сая хоёр зуун хорин долоон мянга найман зуун хоёр төгрөг тавин найман мөнгө) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Б  нар нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 19,227,802.58 (арван есөн сая хоёр зуун хорин долоон мянга найман зуун хоёр төгрөг тавин найман мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч Г.Б -д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагч нарын зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Г.Б -ийн 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Г.Б 1165117377 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 254,090 (хоёр зуун тавин дөрвөн мянга ер) төгрөгийн тал хувь болох 127,045 (нэг зуун хорин долоон мянга дөчин тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 127,045 (нэг зуун хорин долоон мянга дөчин тав) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Г.Б  нараас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 127,045 (нэг зуун хорин долоон мянга дөчин тав) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Г.Б -д олгохоор тогтов.

Хариуцагч Г.Б  нар нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Б -ийн Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Б  нарт холбогдох, үндсэн зээл 17,964,436.74 төгрөг, зээлийн хүү 1,244,816.14 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18,549.70 төгрөг, нийт 19,227,802.58 (арван есөн сая хоёр зуун хорин долоон мянга найман зуун хоёр төгрөг тавин найман мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Г.Б  нар нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 19,227,802.58 (арван есөн сая хоёр зуун хорин долоон мянга найман зуун хоёр төгрөг тавин найман мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч Г.Б -д төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Г.Б -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 254,090 (хоёр зуун тавин дөрвөн мянга ер) төгрөгийн тал хувь болох 127,045 (нэг зуун хорин долоон мянга дөчин тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 127,045 (нэг зуун хорин долоон мянга дөчин тав) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Г.Б  нараас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 127,045 (нэг зуун хорин долоон мянга дөчин тав) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Г.Б -д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Г.Б  нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ     С.ОЮУНЖАРГАЛ