| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Амин-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 102/2024/03005/И |
| Дугаар | 192/ШШ2025/01901 |
| Огноо | 2025-03-13 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 192/ШШ2025/01901
| 2025 03 13 | 192/ШШ2025/01901 |
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар **************ын *************/РД:**********/, ***********ын *******РД:*********/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2010 оны 08 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин *************ийн *********, 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн хүү **********ийн **********, 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин *************ийн ******* нарыг эх **************ийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар *************, ************* нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, *************г 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг *************аас гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д зааснаар Баянгол дүүргийн ************* хороо, Ү************* Энгельс гудамж, 28 дугаар байр, *************тоот хаягт байршилтай ************* м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ************* дугаартай 2 өрөө орон сууцыг ************* нарын өмчлөлд үлдээсүгэй.
5. Зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсны дараа *************дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхээс ************* хасч, ************* нарыг нэмж гэрчилгээнд өөрчлөлт оруулахыг Улсын бүртгэлийн байгууллагад даалгасугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар Эцэг, эх тусдаа амьдрах болсон хэдий ч Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд эцгийн үүргээ биелүүлэхийг эцэг *************, дээрх эрхээ эдэлж, үүргээ хүлээхэд саад учруулахгүй байхыг эх ************* тус тус даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч *************шаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ************* олгосугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ