Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 003

 

Г.Зоригтод холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                           Хэргийн индекс 132/2016/0013/Э

Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч С.Цэцэгмаа, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

                                                                                              

           Шүүх хуралдаанд:

           Прокурор                                                      Ц.Сувдаа

           Ялтан                                                            Г.Зоригт

           Ялтны өмгөөлөгч                                         М.Найдан

           Хохирогчийн өмгөөлөгч                                      П.Ган-Очир     

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч                 П.Туул                        

          Нарийн бичгийн дарга                                И.Буманбаяр нарыг оролцуулан

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 60 дугаар шийтгэх тогтоолтой Г.Зоригтод холбогдох 201506000216 дугаартай эрүүгийн хэргийг ялтны өмгөөлөгч М.Найдангийн давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Түшмэд овогт Ганбатын Зоригт, 1974 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Булган аймгийн Баян-Агт суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Булган аймгийн Булган сумын 3 дугаар багийн 3Б хэсгийн 10-01 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ГА74041476 регистрийн дугаартай.

            Г.Зоригт нь 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Булган аймгийн Булган сумын 3 дугаар багийн нутагт бага насны буюу 5 настай Х.Энхчимэгийн бэлэг эрхтнээр оролдож, бусдын биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт хэрэгт холбогджээ. 

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 60 дугаар шийтгэх тогтоолоор:

Түшмэд овогт Ганбатын Зоригтыг бага насны хүүхдийг биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2-т зааснаар Г.Зоригтыг 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн   хуулийн   ерөнхий   ангийн   52   дугаар   зүйлийн   52.10-т заасныг журамлан мөн хуулийн 52.5-д зааснаар шүүгдэгч Г.Зоригтод оногдуулсан 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх,

Энэ хэрэгт шүүгдэгч Г.Зоригт нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдаж,              Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зуйлийн 88.1.1-д заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эмэгтэй хүүхдийн дотоожийг устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хөх өнгөтэй, орны бүтээлгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Туулд буцаан олгох,

           Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д заасныг баримтлан шүүгдэгч Г.Зоригтод авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан таслан сэргийлэх арга хэмжээ авч, ял эдлэх хугацааг 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тоолох,       

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

 Ялтны өмгөөлөгч М.Найдан давж заалдах гомдолдoo: 

“...Насанд хүрээгүй хохирогч гэх Х.Эрдэнэчимэгийн өмгөөлөгч болон хууль ёсны төлөөлөгч нар нь 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд бидний охин хохироогүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн. Мөн энэ талаар давж заалдах шатны шүүхэд насанд хүрээгүй хохирогчийн төрсөн ээж, хууль ёсны төлөөлөгч П.Туул, охины төрсөн аав Хадбаатар нар бичгээр хүсэлтээ илэрхийлсэн. Шүүгдэгч Г.Зоригт нь тархины хүнд гэмтэлтэй, эмнэлгийн болон ар гэрийн байнгын хяналтанд байдаг, өвчин нь хүндэрсэн үед хэдийд ч, хаана ч хамаагүй ухаан алдаж унадаг. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар Г.Зоригтод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна…” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагад нийцсэн байна.

Давж заалдах шатны шүүх хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас дүгнэн үзэхэд:

Г.Зоригт нь 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Булган сумын 3 дугаар баг 3а-11-7 тоотод оршин суух иргэн С.Хадбаатарын байшинд түүний бага насны буюу 5 настай охин Х.Энхчимэг /2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр төрсөн/-ийн биеэ хамгаалах чадваргүй байдлыг нь далимдуулан бэлэг эрхтэн рүү нь хуруугаа хийж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт хэрэг үйлдсэн болох нь насанд хүрээгүй хохирогч болон гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Ялтны өмгөөлөгч М.Найдан нь “...хохирогчийн өмгөөлөгч… төлөөлөгч нар нь …хохироогүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн... бичгээр хүсэлтээ илэрхийлсэн. …Г.Зоригт нь тархины хүнд гэмтэлтэй...байнгын хяналтанд байдаг...Иймд Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Туул нь “…хохирол гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй…” гэсэн хэдий ч

хэргийн үйл баримтын талаар насанд хүрээгүй хохирогч Х.Энхчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Зоригоо ах гаднаас орж ирээд хуруугаа хийгээд түлхээд байсан…нуруу руу нэг удаа цохисон…” гэх /хх 12/, гэрч С.Хадбаатарын “…охиныгоо хэлэхээр нь цагдаа дуудсан. Унадаг ах гэдэг нь Зоригоог хэлж байгаа юм…” гэх /хх 16/, гэрч П.Туулын “…Зоригоо ах миний боожгоог оролдоод байсан гэж хэлэхээр нь цагдаа дуудсан…” гэх /хх 17/ мэдүүлгүүд болон шинжээчийн 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 253 дугаартай “…охин хальс, үтрээний салст улайсан байна…” гэх дүгнэлт /хх 20/ зэрэг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэх буюу өөрөөр хэлбэл Г.Зоригтыг гэм буруугүй гэж үзэх нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

Ялтан Г.Зоригтын гэм буруутай үйлдэл нь бага насны хүүхдийг биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-т зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй гэж үзнэ.

Түүнчлэн Шүүх сэтгэц эмгэг судлалын 299 тоот дүгнэлт /хх 114/-ээр Г.Зоригт нь гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн хийж буй үйлдлээ ухамсарлан ойлгох чадвартай байсан…хэрэг хариуцах чадвартай болох нь тогтоогджээ.

Г.Зоригтод холбогдох хэргийн мөрдөн байцаалтын болон шүүхийн тогтоолд заагдсан ажиллагаа бүрэн хийгдсэн, шүүхийн тогтоол гаргахад чухал ач холбогдолтой бүхий л байдлыг шалгаж тогтоосон, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх Г.Зоригтыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хорын хэр хэмжээ, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзэж хуульд заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур буюу 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлсэн нь түүний гэм буруу, хувийн байдалд тохирсон байх тул ялтны өмгөөлөгч М.Найдангийн “…хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү…” гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ялтны өмгөөлөгч М.Найдангийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 60 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Ё.БЯМБАЦЭРЭН

                        ШҮҮГЧИД                                            С.ЦЭЦЭГМАА        

                                                                                     С.УРАНЧИМЭГ