| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 314/2025/00337/И |
| Дугаар | 314/ШШ2025/00299 |
| Огноо | 2025-05-08 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 314/ШШ2025/00299
2025 05 08 314/ШШ2025/00299
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Өвөрхангай аймгийн******* сумын 13 дугаар баг, Онги П.Рэнчинпэлжээ 5 дугаар гудамж, ******* тоотод оршин суух, ******* адуу овгийн *******ын *******ын хүсэлттэй,
“*******ийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Н.Анужин оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Пүрэвдуламын Батмөнх нь 1982 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Уянга сумын Өрнөлт нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад туслах малчнаар тасралтгүй ажиллаж байсан. Ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн. Мөн тухайн үед *******ийг ажиллаж байсан болохыг нотлох баримтад овог нэрийг нь эцэг Лхагвадоржоор овоглон бичсэн зөрчилтэй болсон. Ингээд өндөр насны тэтгэврээ тогтоолгож чадахгүйд хүрээд байна. Өвөрхангай аймгийн Уянга сумын Өрнөлт нэгдлийн туслах үйлдвэрийн цалингийн цэсэнд бичигдсэн Лхагвадоржийн Батмөнх нь Пүрэвдуламын Батмөнхийн ажиллаж байсан үеийн цалин тооцооны хүснэгт болон бусад бичиг баримтаар нотлогдож байх тул *******ийг 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Уянга сумын Өрнөлт нэгдлийн туслах үйлдвэрт туслах ажилчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие *******ийн улсад ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа. ******* нь өндөр насны тэтгэвэрт тогтоолгох насанд хүрсэн байгаа тул шүүх хурлыг яаралтай товлож шийдвэрлэж өгнө үү. Миний бие шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй байгаа тул хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн зөвлөмжийн хуудас,
Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 05 дугаартай лавлагаанд: Уянга сумын Өрнөлт нэгдлийн 1982, 1983, 1984, 1985, 1986 оны тогтоол, даргын тушаалыг шүүж үзэхэд холбогдох баримт гараагүй тул Лхагвадоржийн Батмөнхөд хуулбар олгох боломжгүй гэж бичигдсэн,
Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 03-04/872 дугаартай хүн амын тооллогын лавлагаанд: Тэргүүлэгч Д.Лхагвадорж, Т.Пүрэвдулам эхнэр.... хүү Лхагвадорж гэсэн,
Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн CVL2562010001000354 дугаартай овог, нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэлийн лавлагаа,
2010 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 0000220939/126 дугаартай овог, нэр өөрчилсний бүртгэлийн лавлагаа,
Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн төрсний бүртгэлийн лавлагаа,
Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн №02 дугаартай лавлагаанд: Л.Батмөнхийн 1982 оны 09 дүгээр сараас 1986 оны 07 дугаар сар хүртэлх цалингийн тодорхойлолт,
Уянга сумын Өрнөлт нэгдлийн хашаа худгийн бригадын 1985 оны 3 дугаар сарын цалингийн тооцооны хүснэгтэд Л.Батмөнх гэсэн,
Уянга сумын Өрнөлт нэгдлийн хашаа, худгийн бригадын 1986 оны 7 дугаар сарын цалингийн тооцооны хүснэгтэд Л.Батмөнх гэсэн,
Уянга сумын Өрнөлт нэгдлийн хашаа худгийн бригадын 1983 оны цалингийн тооцооны хүснэгтэд Л.Батмөнх гэсэн,
Уянга сумын Өрнөлт нэгдлийн туслах үйлдвэр 1982 оны 9 дүгээр сарын цалингийн тооцооны хүснэгтэд Л.Батмөнх гэсэн,
Хилийн цэргийн тусгай архивын 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн а/326 дугаар лавлагаанд: “...Пүрэвдулам /Лхагвадорж/-ын Батмөнх нь 1986 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл цэргийн алба хаасан...” гэсэн,
Гэрч Л.******* /РД:СП64080709/-ын мэдүүлэгт: Өвөрхангай аймгийн Уянга сумын Өрнөлт нэгдлийн хашаа бригадад 1982 оноос эхлэн 1986 оныг дуустал ажиллаж байгаад 1986 онд цэргийн албанд татагдсан. Цэргийн албанаас хэзээ халагдаж ирснийг мэдэхгүй байна. Би тусдаа гараад явсан болохоор цаашид хаана ажилласныг мэдэхгүй байна гэсэн,
Гэрч П.******* /РД: ЙО57062011/-ийн мэдүүлэгт: Өвөрхангай аймгийн Уянга сумын Өрнөлт нэгдлийн хашаа бригадад 1982 оноос эхлэн 1990 оныг хүртэл туслах ажилчнаар буюу малын хашаа болон худаг, байр барьдаг байсан гэсэн,
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.******* нь “*******ийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай хүсэлт гаргажээ.
2. Хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
3. Хүсэлт гаргагч нь дээрх үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй, өндөр настны тэтгэвэр тогтоолгоход ажилласан байдлаа тогтоолгох зайлшгүй шаардлагатай байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт заасны дагуу түүний хүсэлтийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой байна.
4. Адир овгийн Пүрэвдуламын Батмөнх /РД:ЙО66010512/ нь Өвөрхангай аймгийн Уянга сумын Өрнөлт нэгдэлд 1982 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл туслах ажилчнаар ажиллаж байсан болох нь Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 03-04/872 дугаартай хүн амын тооллогын лавлагаа, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн CVL2562010001000354 дугаартай овог, нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэлийн лавлагаа, 2010 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 0000220939/126 дугаартай овог, нэр өөрчилсний бүртгэлийн лавлагаа, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн төрсний бүртгэлийн лавлагаа, Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн №02 дугаартай лавлагаа, Уянга сумын Өрнөлт нэгдлийн хашаа худгийн бригадын 1985 оны 3 дугаар сар, 1986 оны 7 дугаар сар, 1982 оны 9 дүгээр сарын цалингийн тооцооны хүснэгтүүд, Хилийн цэргийн тусгай архивын 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн а/326 дугаар лавлагаа, гэрч Л.*******, П.******* нарыг мэдүүлэг зэргээр нотлогдож байна гэж үзлээ.
Хэрэгт нотлох баримтаар авагдсан Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн №02 дугаартай лавлагаа, Уянга сумын Өрнөлт нэгдлийн хашаа худгийн бригадын 1985 оны 3 дугаар сар, 1986 оны 7 дугаар сар, 1982 оны 9 дүгээр сарын цалингийн тооцооны хүснэгтүүдэд “Лхагвадоржийн Батмөнх” гэж бичигдсэн байгаа ч хүсэлт гаргагч Пүрэвдуламын Батмөнх нь 2010 оны 12 дугаар сарын 10-ны өдөр овог, эцгийн нэр өөрчилсөн бүртгэл хийлгэхээс өмнө Лхагвадоржийн Батмөнх гэх нэртэй байсан болох нь хэрэгт авагдсан Овог, эцгийн нэр өөрчилсөн бүртгэлийн гэрчилгээ, хүсэлт гаргагчийн төрсний бүртгэлийн лавлагаа зэргээр нотлогдож байгааг дурдах нь зүйтэй.
5. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.******* шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаар Адир овгийн Пүрэвдуламын Батмөнх /РД:ЙО66010512/ нь Өвөрхангай аймгийн Уянга сумын “Өрнөлт” нэгдэлд 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд туслах ажилчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА