| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашгайн Отгончулуун |
| Хэргийн индекс | 317/2025/00326/И |
| Дугаар | 317/ШШ2025/00559 |
| Огноо | 2025-04-23 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 317/ШШ2025/00559
| 2025 04 23 | 317/ШШ2025/00559 | |
|
|
|
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун би,
Нэхэмжлэгч: Төв аймаг, *** сум, *** багт байрлах, Т*** ХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймаг, *** сум, *** баг, *** гудамж, *** байр, *** тоотод оршин суух, Х*** овогт Л***н М*** /РД: /-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 23,759,672 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т*** ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Зээлдэгч Л.М-тэй холбогдох арга хэмжээ авч удаа дараа зээлээ төлөх талаар сануулж, зээлээ төлөхгүй бол зээлийн материалыг шүүхэд шилжүүлэх талаар удаа дараа сануулсан болов ч 2024 оны 9-р сарын 11-ний өдрөөс эхлэн тухайн зээлийг огт төлөөгүй байна. Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд зээлдэгч нь зээлийн төлбөрийг эргэн төлөх хуваарийн дагуу цаг хугацаанд нь төлөлт хийдэггүй хугацаа хэтэрч байна. Иймд зээлдэгч Л.М-ээс 2025 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар үндсэн зээл 22,393.410.41 төгрөг, үндсэн хүүний өр 1,338,091.84 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28,168.84 төгрөг нийт зээлийн үлдэгдэл 23,759,672 төгрөг зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, тэмдэгтийн хураамжийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Л.М нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Миний бие Л.М нь Т*** ХК-аас нэхэмжилж байгаа 23,759,672 төгрөгөөс сар бүр төлөлт хийгээд явж байгаа бөгөөд хугацаандаа төлөгдөөгүй төлбөр болох 5,000,000 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн дотор төлөөд үлдэгдэл мөнгийг хуваарийн дагуу төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т*** ХК нь Л.М-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 23,759,672 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Л.М нь ... Т*** ХК-аас нэхэмжилж байгаа 23,759,672 төгрөгөөс сар бүр төлөлт хийгээд явж байгаа бөгөөд хугацаандаа төлөгдөөгүй төлбөр болох 5,000,000 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн дотор төлөөд үлдэгдэл мөнгийг хуваарийн дагуу төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргаж байгаа нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй, мөн түүнчлэн энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Т*** ХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 23,759,672 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Л.М нь хугацаандаа төлөгдөөгүй төлбөр болох 5,000,000 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн дотор төлөөд үлдэгдэл мөнгийг хуваарийн дагуу төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 269,917.05 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 134,958 төгрөгийг, хариуцагч Л.М-ээс 134,958 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т*** ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлэх, биелүүлэхгүй бол албадан гүйцэтгэхийг хариуцагчид сануулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч дахин нэхэмжлэл гаргах, давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Д.ОТГОНЧУЛУУН