Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 103/ШШ2025/00377

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 103/ШШ2025/00377

Улаанбаатар хот

 

                       

             Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн **** дугаар хороо, Үйлдвэрчний хэсэгт байрлах, Багануурын ******* ******* ТӨХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн ***** дүгээр хороо, ****** дүгээр байрны ******** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 912,259 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Багануурын ******* ******* ТӨХК нь хариуцагч Ц.******* холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 912,259 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Багануурын ******* ******* ТӨХК нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Манай байгууллага нь иргэн Ц.*******той дулааны эрчим хүчээр хангах, ******* эрчим хүч хэрэглэх тухай гэрээ байгуулан ажиллаж байна. Б.******* нь дулааны эрчим хүчээр хангах, ******* эрчим хүч хэрэглэх тухай гэрээний дагуу 2023 оны 11 дүгээр сараас эхлэн 2024 оны 12 дугаар сар хүртэлх хугацааны ******* эрчим хүч хэрэглэсэн төлбөрөө хугацаандаа төлөхгүй манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг удаа дараа хохироож байна. Иймд иргэн Б.*******оос ******* эрчим хүчний үндсэн төлбөр 684,716.69 төгрөг, алданги 227,542.45 төгрөг, нийт 912,259.14 төгрөгийн төлбөрийг гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Дулааны төлбөр болох 912,259 төгрөгийг төлж барагдуулна, маргах зүйлгүй гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулна гэж хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Багануурын ******* ******* ТӨХК-ийн нэхэмжлэлтэй, ******* овогт ******* ******* холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 912,259 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,444 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 13,222 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 13,222 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ П.ТУЯА