Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 309/ШШ2025/00318

 

 

 

 

 

2025 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 309/ШШ2025/00318

Дорнод аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма би,

Нэхэмжлэгч: “******* ******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* овогт *******н *******т холбогдох,

          “Зээлийн гэрээний үүрэгт 1,379,145.42 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр тусгайлсан журмаар хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  ... Үндсэн зээл 939,832.90 төгрөг, зээлийн хүү 424.579.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,732.87 төгрөг, нотариатын зардал 5,000 төгрөг, нийт 1,379,145.42 төгрөгийг Н.*******аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч  Н.******* миний бие ******* ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжилсэн 1,379,145.42 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Миний бие 2024 оны 10 сард хугацаат цэргийн албанд татагдаж цэргийн алба хааж байгаа учир энэ хугацаанд төлөх ямар ч боломжгүй байна. Цэргээс халагдаад энэ төлбөрөө төлж дуусгах болно гэжээ.

            Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ХХК нь хариуцагч Н.*******т холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 1,379,145.42 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.******* нь хүлээн зөвшөөрч, энэ талаарх тайлбараа шүүхэд бичгээр ирүүлжээ.  

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ХХК-ийнЗээлийн гэрээний үүрэгт 1,379,145.42 /нэг сая гурван зуун далан есөн мянга нэг зуун дөчин таван төгрөг дөчин хоёр мөнгө/ төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.******* нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,016 төгрөгөөс 50 хувь болох 18,508 төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, 18,508 төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогоос 18,508 төгрөгийг хариуцагч Н.*******аас тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ХХК-д олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ                         П.ПАГМА