| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 193/2025/00358/И |
| Дугаар | 193/ШШ2025/00346 |
| Огноо | 2025-05-08 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 193/ШШ2025/00346
| 2025 05 08 | 193/ШШ2025/00346 |
|
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,
Нэхэмжлэгч: *******, *******, *******ны *******ны төв /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, *******, ******* ******* тоотод оршин суух, *******ийн /РД:/-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 6,333,256.85 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц. нь *******наас 2021 оны 11 дугаар сарын 19-ны өдөр тоот зээлийн гэрээ байгуулан 6,000,000 төгрөгийг жилийн 13.2%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2022 оны 06 дүгээр сарын 16-ны өдөр тоот зээлийн гэрээ байгуулан нэмэлт 2,500,000 төгрөг, 13.2%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2023оны 01-р сарын 25-ний өдөр тоот зээлийн гэрээ байгуулан нэмэлт 4,000,000 төгрөг 18%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай тус тус гэрээ байгуулан зээл авсан.
Зээлдэгч нь зээлийн гэрээ байгуулснаас хойш үндсэн зээлээс 6,833,840.63 төгрөг, хүүнээс 2,905,927.66 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнээс 19,585.41 төгрөг, нийт 10,336,322.58 төгрөг төлсөн байна.
Зээлдэгч Ц. нь 2024.08.26-ны өдрөөс хойш зээл, зээлийн хүүг гэрээний дагуу хавсралтаар харилцан тохиролцсон хуваарийн дагуу төлөх үүргээ зөрчсөн. Зээлдэгчийн зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө цуцалж байгаа тул 2025.02.11-ны байдлаар зээлдэгч Ц. үндсэн зээл 5,666,159.37 төгрөг, зээлийн хүү 623,097.48 төгрөг, нийт 6,333,256.85 төгрөгийн өр төлбөртэй байна. Иймд 6,333,256.85 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц. шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: ******* ХК -ийн нэхэмжилсэн 6,333,256.85 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК, хариуцагч Ц.т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,333,256.85 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Ц. нэхэмжлэлийн шаардлага 6,333,256.85 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар гаргасан байна.
Иймд шүүх иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 116,283 төгрөгийн 50 хувь буюу 58,141.05 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 58,141.05 төгрөгийг улсын орлогоос, 58,141.05 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгох нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758 .1 дэх хэсэг, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Ц. нь нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжилсэн 6,333,256.85 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 116,283 төгрөгийн 50 хувь буюу 58,141.05 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 58,141.05 төгрөгийг улсын орлогоос, 58,141.05 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА