| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2025/00229/И |
| Дугаар | 103/ШШ2025/00392 |
| Огноо | 2025-05-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 103/ШШ2025/00392
| 25 оны 05 сарын 06 өдөр | Дугаар 103/ШШ25/00392 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* 1 дүгээр , Нацагдоржийн гудамж, 9/1 тоотод байрлах, ******* ******* ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ...оны ... дугаар сарын ...-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, ам бүл 1, ******* ... дүгээр , ******* ******* - тоотод түр оршин суух, ,
Хариуцагч: ... оны ... дугаар сарын ...-ны өдөр төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ******* дүгээр , хэсэгт оршин суух, нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 16,125,769,33 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 25 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:
Хариуцагч: Б.,
Хариуцагчийн өмгөөлөгч: ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Долгоржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* салбар нь хариуцагч , нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 16,125,769,33 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь өөрсдийн тайлбар, татгалзлалаа дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч ******* ******* ******* салбар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлага, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Зээлдэгч Б., Б. нар нь ******* ******* тооцооны төвөөс 23 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ЗГ/239890769 тоот дугаартай зээлийн гэрээ, БГХ/239890769 тоот дугаартай барьцааны гэрээ байгуулан 19,992,665 төгрөгийг жилийн 21,6%, сарын 1,8% хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай малчны зээл авсан. Зудын хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас 2 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Засгийн газраас хэрэгжүүлж буй зээлийн хүүгийн дэмжлэгт хамрагдсан ба зээлийн хугацааг 12 сараар сунгаж, 2 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд жилийн хүүг 6%-иар төлөхөөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. Уг зээлийн барьцаанд сум 1 дүгээр багт байрлах 5 ханатай гэр, 3 толгой адуу, 8 толгой үхэр, 280 толгой хонь, 176 толгой ямаа, 192 толгой төл мал, нийт 690 толгой мал барьцаалан зээлийг авсан юм. Зээлдэгч нь 23 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн ЗГ/239890769 тоот зээлийн гэрээ, 2 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн нэмэлт өөрчлөлтийн гэрээний зээл буцаан төлөх хуваарийн дагуу үндсэн зээлд 5,285,73.55 төгрөг, зээлийн хүүд ,807,970 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 12,919.86 төгрөг, нийт 10,106,62.32 төгрөгийг төлсөн байна. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүйн улмаас хугацаа хэтэрч 63 хоног зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1-д заасан үндэслэлээр зээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл төлбөр төлөгдсөнгүй. Иймд 25 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөр тасалбар болгон үндсэн зээл 1,706,930.29 төгрөг, зээлийн хүү 1,365,75.6 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 36,863.59 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 16,500 төгрөг нийт 16,125,769,33 төгрөгийг гаргуулж, зээлийн гэрээний үүргийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэл болон барьцааны гэрээнд дурдсан хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Б. шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие овогтой ******* ******* ******* салбараас нэхэмжилж байгаа 16,125,769.3 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Зээлийн гэрээг барьцаа хөрөнгө болох малаар хангуулж өгнө үү гэснийг зөвшөөрөхгүй байна. Учир нь барьцаанд тавьсан мал 2 оны өвөл хаврын зуднаар үхэж үрэгдсэн. Би эрүүгийн гэмт хэрэгт холбогдоод 2 оны 5 сараас өнөөдрийг хүртэл цагдан хоригдож байна. Зуднаас 2 үхэр, иод тооны бог мал үлдсэн. Тэр малуудыг зарж 2 хохирогчийн хохирол, өмгөөлөгчийнхөө хөлсөнд өгөөд дууссан, одоо ямар ч мал байхгүй гэжээ.
3.Хариуцагч Б. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие овогтой нь ах овогтой тэй 23 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ******* ******* тооцооны төвөөс 19,000,000 төгрөгийн зээл авсан. Үндсэн зээлдэгч овогтой нь 25 оны 5 дугаар сард эрүүгийн гэмт хэрэгт холбогдож шүүх цагдаагийн асуудалтай болсоны улмаас зээл төлөлт удааширч хоног хугацаа хэтрэлттэй явж байгаа. Ийм учир шалтгаантай байгаа учраас хамтран зээлдэгч миний бие банктай тохирч хүүг зогсоолгож нэхэмжлэл гаргуулсан. Зээлийг 1 жилийн хугацаанд төлж барагдуулна гэжээ.
.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 23 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн ЗГ/239890769 дугаартай зээлийн гэрээ, БГХ239890769 дугаартай барьцааны гэрээ, 23 оны 01 дүгээр сарын 05-ны ЗГ/239890769, БГХ239890769 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь, зээлийн бүртгэлийн карт, ******* ******* хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, 25 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2506 дугаартай зээл төлөх мэдэгдэл, хариуцагч Г., Б. нарын ******* ******* зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, зээлийн бүртгэлийн карт зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Шүүх хэрэгт авагдсан, хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч ******* ******* ******* салбар нь шаардлагын үндэслэлээ:
23 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн ЗГ/239890769 дугаартай зээлийн зээлийн гэрээ байгуулан 19,992,665 төгрөгийг жилийн 21,6, сарын 1,8 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай малчны зээлийг авсан, зээлийн төлбөрөөс үндсэн зээлд 5,285,73.55 төгрөг, зээлийн хүүд ,807,970 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 12,919.86 төгрөг төлсөн, хариуцагч нар зээлийн төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, 63 хоног хугацаа хэтрүүлсэн, зээлийн гэрээний үүргийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд барьцааны гэрээнд дурдсан хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж, хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: зээлийн барьцаанд тавьсан мал 2 оны өвөл, хаврын зуднаар үхсэн тул үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангах боломжгүй, харин зээлийн төлбөрийг төлөхийг зөвшөөрнө гэж тус тус тодорхойлон маргаж байна.
3.Хэрэгт авагдсан баримт, талуудын шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна.
а/Зохигчдын хооронд 23 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр №ЗГ/239890769 дугаартай зээлийн гэрээ байгуулагдан 19,992,665 төгрөгийг жилийн 21,6 хувь, сарын 1.8 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлсэн бөгөөд зээлдэгч нар зээлийн үндсэн төлбөр, сар бүр хүү төлөх үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд үндсэн хүүний хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцож бичгээр гэрээ байгуулан зээлдүүлэгч, үндсэн зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч нар гэрээнд гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. Тухайн зээлийн гэрээний хугацаа сунгах, эргэн төлөлтийн хуваарийг өөрчлөн талууд 2 оны 5 дугаар сарын 17-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг байгуулжээ. /хх-ийн 10-18 дугаар тал/
б/.Зээлдэгч нар гэрээнд заасан хугацаанд зээлийн төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй хугацаагаа хэтрүүлсэн учраас зээлдүүлэгч талаас 25 оны 02 дугаар сарын 06, 25 оны 02 дугаар сарын 15-ны өдрүүдэд зээл төлөх мэдэгдлийг зээлдэгч нарт хүргүүлсэн байна. /хх-ийн 19- дугаар тал/
в/.Иргэний хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг. Зээлийн хүү нь зээлийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцсон зээлдэгчийн хариу төлбөр буюу зээлийн үнэ юм. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээг заавал бичгээр хийх бөгөөд зээлийг хүүтэй олгосон бол зээлийн хүүгийн хэмжээг тодорхой тусгах нь Иргэний хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д заасантай нийцнэ. Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлж барагдуулах үүргээ биелүүлээгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэйг 53 дугаар зүйлийн 53.1-д заасан. Зээлийн гэрээний хугацаанд төлөгдвөл зохих хүү нь үндсэн гэрээний үүрэгт, хэтэрсэн хугацааны хүү нь хугацаа хэтрүүлснээс үүсэх нэмэлт үүрэгт хамаарна. 52 дугаар зүйлийн 52.2-т зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол үндсэн хүүгийн хувиас хэтрэхгүй хэмжээгээр нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Зээлдүүлэгч нь зээлдэгчтэй байгуулсан гэрээнд дээрх хуулийн зохицуулалтуудыг бүрэн тусгасан, зээлдэгч нар гэрээг хүлээн зөвшөөрсөн байх тул нэхэмжлэгч хуульд зааснаар хариуцагч нараас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг, үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхийг шаардах эрхтэй.
г/.23 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дүгээр зүйлийн .2.2-т Зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч нар нь зээлийн төлбөрийг сар бүр 572906061 тоот харилцах дансандаа төвлөрүүлж Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлнө, .3-т хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ, 7 дугаар зүйлийн 7.1-д Зээлдэгч гэрээний хугацааг хэтрүүлсэн тохиолдолд зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, гэрээний 2.1.6-д заасан нэмэгдүүлсэн хүүг банканд төлнө, 7.3-т Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийн зээлийн төлбөр болон бусад төлбөрийг төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй гэж зааснаар зээлдэгч нар үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй.
д/.Зээлдэгч Б., Б. нар нь 23 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 19,992,66,8 төгрөгийн зээл авснаас хойш 10,106,62,32 төгрөгийг үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүд төлсөн байна. /хх-ийн 17-18 дугаар тал/
е/. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагаас барьцаа хөрөнгө болох мал үрэгдсэн тул үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр барагдуулах боломжгүй гэсэн тайлбарыг ирүүлсэн бөгөөд нэхэмжлэгч тал тайлбартай холбогдуулан хариуцагч нарын А данс, мал тооллогын баримтыг холбогдох байгууллагаас нотлох баримтаар гаргуулах хүсэлт гаргаж, тус шүүхийн 25 оны дүгээр сарын 0-ний өдрийн 103/ШЗ25/021 дугаартай захирамжаар холбогдох баримтыг шаардан гаргуулсан. /хх-ийн 30-36 дугаар тал/
ё/. аймгийн сумын Байдлаг багийн иргэн ийн Мал тэжээвэр амьтад, хашаа худгийн 2 оны тооллого-оор Оны эхэнд 733 толгой мал тоологдсон байсан, 733 толгой малаа зах зээлд борлуулсан, 23 оны мал тооллогоор 733 мал тоолуулсан, 2 онд мал тоолуулаагүй гэсэн баримтыг шүүхэд ирүүлсэн. /хх-ийн 3-36 дугаар тал/
ж/. Дээрх үндэслэлүүдээр хариуцагч нараас үндсэн зээлд 1,706,930.29 төгрөг, зээлийн хүүд 1,365,75.6 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 36,863,59 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөрт 16,500 төгрөг нийт 16,125,769.33 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, барьцаанд тавьсан хөрөнгө бодитоор байхгүй болсон үндэслэлээр барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 0 дүгээр зүйлийн 0.1-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай баримт мэдээллийг нотлох баримт гэх бөгөөд шүүх нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй баримтууд гэж үнэлэв.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгийн хураамжид төлсөн 238,578 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 238,578 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 53 дугаар зүйлийн 53.1, 53.2-д заасныг баримтлан хариуцагч , нараас зээлийн гэрээний үүрэгт 16,109,269.3 төгрөг, 227 дугаар зүйлийн 227.1 дэхь хэсэгт зааснаар нотариатын зардалд 16,500 төгрөг, нийт 16,125,769.33 /арван зургаан сая, нэг зуун хорин таван мянга, долоон зуун жаран есөн төгрөг, гучин гурван мөнгө/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* салбарт олгож, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238,578 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б., Б. нараас 238,578 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 1 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119., 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 1 хоног өнгөрсний дараа 1 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ