| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 317/2025/00382/И |
| Дугаар | 317/ШШ2025/00590 |
| Огноо | 2025-04-28 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 317/ШШ2025/00590
2025 04 28 317/ШШ2025/00590
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай-02, Сэнтрал Тауэр, 8 дугаар давхарт байрлах, регистрийн 00 дугаартай, Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймаг, Дэлгэрхаан сум000дугаар баг, 00тоотод оршин суух, регистрийн дугаар 00, Айна овогт Б.Лхолбогдох,
Гэрээний үүрэгт 2.162.709 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь хариуцагч Б.Лхагвасүрэнд холбогдуулан “Гэрээний үүрэгт 2.162.709 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. “Хариуцагч Б.Лнь Т ББСБ ХХК-тай дараах зээлүүд дээр гэрээ байгуулсан бөгөөд гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 2024 оны 2 дугаар сарын 08-ны өдөр Т ББСБ ХХК-тай № 00 тоот Бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээг байгуулж "IPhone15" маркийн гар утсыг нийт 1.258.000 төгрөгийн зээлээр авсан ба зээлийн эргэн төлөлтийг 2024 оны 2 дугаар сарын 08-ны өдрөөс 2026 оны 7 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 30 сарын хугацаанд сар бүр 61.953 төгрөгийн төлөлт хийхээр тохирсон. 2024 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Т Кредит үйлчилгээний гэрээ байгуулж 500.000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд Т аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохирсон. Хариуцагч нь 2024 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөлтийг төлөөгүй бөгөөд төлбөр төлөх үүрэг зөрчигдсөнөөс хойш Т ББСБ ХХК нь хариуцагчид үүргийг нь байнга сануулж байсан ч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцлаж шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. 00 тоот гэрээн дээр /Iphone15 маркийн гар утасны 1.459.765 төгрөг, Т кредит 2088700 тоот гэрээний төлбөр 702.944 төгрөг, нийт 2.162.709 төгрөг. Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
2. Хариуцагч Б.Лшүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Болдбаатар овогтой Лнь Т ББСБ ХХК-ийн гэрээний үүрэгт 2.162.709 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Иймд 2.162.709 төгрөгийг хуваан 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 662.709 төгрөгийг тус тус Т ББСБ ХХК-д төлж барагдуулна” гэжээ.
3. Нэхэмжлэгч Т ББСБ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 49.553 төгрөг төлсөн баримт, 2025 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 03-03/906 дугаартай Т ББСБ ХХК-ийн Хэрэглэгчийн тооцооны хэлтсийн менежер М.Дөлгөөнцэцэгээс Борлуулалт, үйлчилгээний газрын авлагын ажилтан Д.Энхбаатарт олгосон итгэмжлэл, 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 01/714 дугаартай албан бичгээр Т ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Жамъяншараваас Хэрэглэгчийн тооцооны хэлтсийн менежер М.Дөлгөөнцэцэгт олгосон итгэмжлэлийн хуулбар, 2024 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн ЗГ2024020808527 дугаартай Бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар, Т ББСБ ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэргийг ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд хариуцагч Б.Лнь 2024 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн ЗГ2024020808527 дугаартай Бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээ байгуулж, "iphone15" маркийн гар утсыг худалдан авсан байх ба уг барааны үнэ 1.258.000 төгрөгийг сарын 2,9 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, мөн Т кредит 2088700 тоот гэрээ байгуулан 499.466 төгрөгийг 12 сарын хугацаатай зээлж авсан боловч уг гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байна.
3. Ингээд нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан “Гэрээний үүрэгт 2.162.709 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг хувааж буюу 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 662.709 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д төлж барагдуулахаа бичгээр илэрхийлсэн байна.
4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулах нь зүйтэй.
6. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хариуцагч Б.Лнь зээлийн гэрээний үүрэгт 2.162.709 төгрөгийг хувааж буюу 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 662.709 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49.553 төгрөгөөс 24.776,5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төв аймгийн Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 24.776,5 төгрөг, хариуцагч Б.Лхагвасүрэнгээс 24.776,5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА