Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 391

 

 

 

 

 

 

 

 

 

    М.Золбоо, Б.Мөнхтулга, Б.Золжаргал,

    Б.Цулбаатар нарт холбогдох

     эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Гансүх, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор М.Хэрлэнчимэг,

шүүгдэгч М.Золбоогийн өмгөөлөгч Ж.Гантулга,

шүүгдэгч Б.Мөнхтулга, Б.Цулбаатар нарын өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа,

шүүгдэгч Б.Золжаргалын өмгөөлөгч Л.Мөнхтөр,

иргэний нэхэмжлэгч Б.Отгончимэг,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулж,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж, шүүгч И.Ганбат, Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 333 дугаар шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч прокурор М.Хэрлэнчимэгийн бичсэн 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 19 дүгээр улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн М.Золбоо, Б.Мөнхтулга, Б.Золжаргал, Б.Цулбаатар нарт холбогдох 201525012289 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Боржигон овгийн Мөнхбаярын Золбоо, 1994 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Монгол, Солонгосын хамтарсан Политехникийн коллежийн автомашин механикийн 1 дүгээр дамжааны оюутан, ам бүл 4; эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Монлаагийн 12 дугаар гудамжны 24 тоотод оршин суух, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: ТЯ94072210/

2. Тайжууд овгийн Баянмөнхийн Мөнхтулга, 1997 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 18 настай /хэрэгт холбогдох үедээ 17 нас 2 сар 12 хоногтой байсан/, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монголын Үндэсний их сургуулийн Барилга, инженерийн сургуулийн 2 дугаар дамжааны оюутан, ам бүл 5; эцэг, эх, эгч, дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 46 дугаар байры 3-35 тоотод оршин суух, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: ТЯ97120113/

 

3. Сайн овгийн Булганцэцэгийн Золжаргал, 1997 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Монгол, Солонгосын хамтарсан Политехникийн коллежийн автомашин механикийн 1 дүгээр дамжааны оюутан, ам бүл 6; эцэг, эх, эмэг эх, өвөг эцэг, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 240 мянгатын 2 дугаар 40 мянгат гудамжны 2 дугаар байрны 18 тоотод оршин суух, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: УХ97063031/

 

4. Бичээч овгийн Батдэлгэрийн Цулбаатар, 1997 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Завхан аймгийн Сонгино суманд төрсөн, 18 настай /хэрэгт холбогдох үедээ 17 нас 11 сар 16 хоногтой байсан/, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монгол, Солонгосын хамтарсан Политехникийн коллежийн автомашин механикийн 1 дүгээр дамжааны оюутан, ам бүл 5; эцэг, эх, ах, эгч нарын хамт Завхан аймгийн Сонгино сумын Бор-Өндөр багийн Цахиур толгойн 1-12 тоотод оршин суух албан ёсны хаягтай, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 68 байрны 3-6-21 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: ИЛ97122915/

 

М.Золбоо нь Б.Мөнхтулга, Б.Цулбаатар нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, давтан үйлдлээр 2015 оны 10 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын баруун талын явган хүний замаар явж байсан иргэний 80,000 төгрөгийн үнэ бүхий “l phone-4” загварын гар утсыг булаасан, 2015 оны 10 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө 02 цагийн үед Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, “ТБД андууд” дэлгүүрийн урд замаар явж байсан иргэний 280,000 төгрөгийн үнэ бүхий “l phone-4” загварын гар утсыг булаасан,

2015 оны 10 дугаар сарын 13-ны шөнө 02 цаг 58 минутын үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 42 дугаар байрны хойд талд иргэн И.Наранжаргалыг согтуу явж байхад нь толгойн тус газар нь цохиж амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн 80,000 төгрөгийн үнэ бүхий “LGF-160K” загварын гар утсыг дээрэмдсэн,

2015 оны 10 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 30 дугаар байрны 5 дугаар орцны үүдэнд иргэн А.Халиуныг согтуу явж байхад нь амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн хөнгөн зэргийн гэмтэл учруулан 1,700,000 төгрөгийн үнэ бүхий “l phone-6” загварын гар утсыг дээрэмдсэн,

Б.Мөнхтулга нь М.Золбоо, Б.Цулбаатар нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, давтан үйлдлээр 2015 оны 10 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын баруун талын явган хүний замаар явж байсан иргэний 80,000 төгрөгийн үнэ бүхий “l phone-4” загварын гар утсыг булаасан, 2015 оны 10 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө 02 цагийн үед Баянгол дүүргийн 7 дугаар хороо, “ТБД андууд” дэлгүүрийн урд замаар явж байсан иргэний 280,000 төгрөгийн үнэ бүхий “l phone-5” загварын гар утсыг булаасан,

2015 оны 10 дугаар сарын 13-ны шөнө 02 цаг 58 минутын үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 42 дугаар байрны хойд талд иргэн И.Наранжаргалыг согтуу явж байхад нь толгойн тус газар нь цохиж амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн 80,000 төгрөгийн үнэ бүхий “LGF-160K” загварын гар утсыг дээрэмдсэн,

2015 оны 10 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 30 дугаар байрны 5 дугаар орцны үүдэнд иргэн А.Халиуныг согтуу явж байхад нь амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн хөнгөн зэргийн гэмтэл учруулан “l phone-6” загварын гар утсыг дээрэмдсэн,

 

Б.Цулбаатар нь М.Золбоо, Б.Мөнхтулга нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, давтан үйлдлээр 2015 оны 10 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын баруун талын явган хүний замаар явж байсан иргэний 80,000 төгрөгийн үнэ бүхий “l phone-4” загварын гар утсыг булаасан, 2015 оны 10 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө 02 цагийн үед Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, “ТБД андууд” дэлгүүрийн урд замаар явж байсан иргэний 280,000 төгрөгийн үнэ бүхий “l phone-5” загварын гар утсыг булаасан,

2015 оны 10 дугаар сарын 13-ны шөнө 02 цаг 58 минутын үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 42 дугаар байрны хойд талд иргэн И.Наранжаргалыг согтуу явж байхад нь толгойн тус газар нь цохиж амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн 80,000 төгрөгийн үнэ бүхий “LGF-160K” загварын гар утсыг дээрэмдсэн,

2015 оны 10 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 30 дугаар байрны 5 дугаар орцны үүдэнд иргэн А.Халиуныг согтуу явж байхад нь амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн хөнгөн зэргийн гэмтэл учруулан 1,700,000 төгрөгийн үнэ бүхий “l phone-6” загварын гар утсыг дээрэмдсэн,

 

Б.Золжаргал нь М.Золбоо, Б.Мөнхтулга, Б.Цулбаатар нартай бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө 02 цагийн үед Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, “ТБД андууд” дэлгүүрийн урд замаар явж байсан иргэний 280,000 төгрөгийн үнэ бүхий “l phone-5” загварын гар утсыг булаасан,

2015 оны 10 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 30 дугаар байрны 5 дугаар орцны үүдэнд иргэн А.Халиуныг согтуу явж байхад нь амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн хөнгөн зэргийн гэмтэл учруулан 1,700,000 төгрөгийн үнэ бүхий “l phone-6” загварын гар утсыг дээрэмдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас М.Золбоогийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар, Б.Мөнхтулга, Б.Цулбаатар, Б.Золжаргал нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

1. Прокурорын яллах дүгнэлт нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүйгээс гадна мөн хуулийн 214 дүгээр зүйлд заасны дагуу мөрдөн байцаагчаас шилжүүлсэн хэрэгт прокурор хяналт тавихдаа гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа эсэх, мөрдөн байцаалтыг бүрэн, бодитой явуулсан эсэх, сонсгосон ял нь хэрэгт байгаа нотлох баримтад үндэслэгдсэн эсэх асуудлыг хянаж үзээгүй байна.

Тухайлбал шүүгдэгч М.Золбоо, Б.Мөнхтулга, Б.Цулбаатар нар бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Улсын Бүртгэлийн ерөнхий газрын баруун талын явган хүний замаар явж байсан иргэний “l phone-4” загварын гар утсыг булаасан, шүүгдэгч Б.Золжаргал, М.Золбоо, Б.Мөнхтулга, Б.Цулбаатар нар бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө 02 цагийн үед Баянгол дүүргийн 7 дугаар хороо, “ТБД андууд” дэлгүүрийн урд замаар явж байсан иргэний “l phone-5” загварын гар утсыг булаасан гэж ялллах дүгнэлт үйлдэхдээ гэмт хэргийн улмаас хохирсон иргэдийг тогтоогоогүй. Зөвхөн шүүгдэгч нарын мэдүүлэг, хурааж авсан гар утас зэргээр нотлогдсон гэж үзэн мөрдөн байцаалтын ажиллагааг хязгаарласан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийг зөрчжээ.

Иймд дээрх гэмт үйлдлийн улмаас хохирсон иргэдийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар бүрэн бодитой тогтоох шаардлагатай.

2. Яллах дүгнэлтэд яллагдагч Б.Золжаргалыг “М.Золбоо, Б.Мөнхтулга, Б.Цулбаатар нартай бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө 02 цагийн үед Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, “ТБД андууд” дэлгүүрийн урд замаар явж байсан иргэний “l phone-5” загварын гар утсыг булаасан” гэсэн атлаа бусад яллагдагч М.Золбоо, Б.Мөнхтулга, Б.Цулбаатар нарыг үйлдэлд Б.Золжаргалтай бүлэглэж үйлдсэн талаар тусгаагүйгээс гадна яллагдагч Б.Золбоогийн үйлдэлд дээрэмдсэн эд зүйлийг “I phone-4” загварын гар утас гэж буруу бичсэн байгааг анхаарах.

3. Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх “Гранд марк -2” загварын 26-00 УБК улсын дугаартай автомашинд зохих журмын дагуу үнэлгээ хийлгээгүй. Ямар байгууллага 7.000.000 төгрөгөөр үнэлсэн нь тодорхойгүй тул Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасны дагуу гэмт хэрэг үйлдэгдэх үеийн бодит үнэлгээ хийлгэх шаардлагатай.

4. Шүүх хуралдаанд иргэний нэхэмжлэгчээр Б.Отгончимэг мэдүүлэхдээ “автомашиныг манай нөхөр найзаасаа 7,000,000 төгрөгийн өрөнд авч байсан. Тухайн автомашиныг нэр дээрээ шилжүүлж аваагүй учраас миний эзэмшилд шилжээгүй. Мөнгөө авчих санаатай автомашиныг байлгаж байгаа” гэснээс үзэхэд тэрээр тухайн автомашины жинхэнэ өмчлөгч гэдэг нь эргэлзээтэй байна. Тиймээс уг автомашины жинхэнэ өмчлөгчийг хэн болохыг тодруулах.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх автомашин нь бусдын өмчлөл, эзэмшилд байх тул уг автомашиныг зохих журмын дагуу үнэлүүлсэн байхад хангалттай.

Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт зааснаар “гэмт хэрэг гарсан байдал”, 80.1.5 дахь хэсэгт зааснаар “гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ” зэргийг бүрэн тогтоогоогүй гэж үзэн М.Золбоо, Б.Мөнхтулга, Б.Золжаргал, Б.Цулбаатар нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, шүүгдэгч нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Прокурор М.Хэрлэнчимэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 333 тоот тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч эсэргүүцэл бичсэн. Үүнд:

1. Шүүгдэгч М.Золбоо Б.Мөнхтулга, Б.Цулбаатар нар нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, давтан үйлдлээр 2015 оны 10 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Улсын Бүртгэлийн ерөнхий газрын баруун талын явган хүний замаар явж байсан иргэний “l phone-4” загварын гар утсыг булаасан. М.Золбоо Б.Мөнхтулга, Б.Цулбаатар, Б.Золжаргал нар бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө 02 цагийн үед Баянгол дүүргийн 7 дугаар хорооны  нутаг дэвсгэр, “ТБД андууд” дэлгүүрийн урд замаар явж байсан иргэний “l phone-5” загварын гар утсыг булаасан гэмт хэрэгт хохирогчийг тогтоох талаар мөрдөн байцаалтын ажиллагааг явуулсан боловч хэн болох нь тогтоогдоогүй, шүүгдэгч нар нь дээрх гэмт хэргийг үйлдсэн талаар хэргээ хүлээн мэдүүлсэн, мөн эд мөрийн баримтаар гар утас хураалгасан. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт “яллагдагч өөрийн гэм бурууг хүлээсэн нь гагцхүү хэрэгт байгаа нотлох баримтаар батлагдвал яллах үндэслэл болно” гэж заасан байхад хохирогчийг тогтоогоогүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийг зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

2. Яллах дүгнэлт нь хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн баримт бичиг учир Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтад хамаарахгүй. Харин сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан нотлох баримт бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд дээрх үйлдлийн талаар шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Энэ нь нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэнэ. Мөн эд мөрийн баримтаар хураагдсан гар утасны хувьд шүүх хуралдааны явцад шинжлэн судалж тодруулах боломжтой байсан гэж үзэж байна.

З. Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх “Гранд марк-2” загварын 26-00 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийг Баянзүрх дүүргийн эд зүйлийн үнэлгээний комиссоор үнэлүүлсэн. Зах зээлийн бодит үнэлгээгээр 7,000,000 төгрөгөөр үнэлснийг иргэний нэхэмжлэгч Отгончимэг нь хүлээн зөвшөөрч байгааг мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлсэн. Автомашины үнэлгээний талаар маргаан гаргаагүй болно.

4. “Гранд марк-2” загварын 26-00 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийг хэний эзэмшилд байгааг тогтоох зорилгоор мөрдөн байцаалтын ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан. Иргэний нэхэмжлэгч Отгончимэг болон гэрч Цогтсайхан нараас авсан байцаалтад уг автомашиныг өрөндөө өгсөн, одоо Отгончимэгийн эзэмшилд байгаа талаар мэдүүлсэн байхад уг автомашины жинхэнэ өмчлөгч хэн болохыг тодруулах талаар дахин ажиллагаа хийх шаардлагагүй. Иймд шүүхийн тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн.” гэв.

 

Шүүгдэгч М.Золбоогийн өмгөөлөгч Ж.Гантулга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн тогтоол хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Гэрч Мөнхбаяр нь бүрэн хараагүй хүн юм. Гэтэл мөрдөн байцаалтын шатанд түүнийг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн. 26-00 УБК улсын дугаартай, “Гранд марк-2” загварын автомашиныг 7,000,000 төгрөгөөр үнэлсэн нь үндэслэлгүй. Албан ёсны эрх бүхий байгууллагаар үнэлгээ хийлгэх хүсэлтэй байна. Уг автомашины эзэмшигч нь Цогтсайхан байтал иргэний нэхэмжлэгчээр Б.Отгончимэгийг тогтоосон нь буруу болсон. Иймд улсын яллагчийн эсэргүүцэл хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.” гэв. 

 

Шүүгдэгч Б.Мөнхтулга, Б.Цулбаатар нарын өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн 333 тоот тогтоол нь үндэслэлтэй. Яллах дүгнэлт нь Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 218 дугаар зүйлд заасныг ноцтой зөрчсөн. Халиуны гар утсыг 1,700,000 төгрөгөөр үнэлсэн нь ямар байгууллагаар үнэлсэн нь тодорхойгүй байна. Мөн үнэлгээний комисс, шинжээч томилсон тогтоол байхгүй.” гэв.

 

Шүүгдэгч Б.Золжаргалын өмгөөлөгч Л.Мөнхтөр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Яллах дүгнэлт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлийн 218.2 дах хэсгийг барьж, тэмдэглэх болон тогтоох хэсэгт заахдаа бусад 3 оролцогч энэ гэмт хэргийг үйлдээгүй гээд заасан байдаг. Б.Золжаргал бол “ТБД андууд” дэлгүүрийн ойролцоо явж байсан иргэний “I phone-5” загварын гар утсыг булаасан гээд дүгнэсэн. Шүүх хурал дээр яллахдаа бас ингээд ялласан. Хэргийн хохирогч, объект нь тогтоогдоогүй. Гэмт хэрэг яаж үйлдсэн нь тогтоогдоогүй. Яллах дүгнэлт бол шүүхэд шилжүүлэх тухай бичиг баримт гэж байна. Прокурор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 30 дугаар зүйлд зааснаар улсын яллагчаар шүүх хуралдаанд оролцож, хэргийг шүүхэд шилжүүлэхдээ гэмт хэрэг хаана гарсан талаар бүх зүйлийг  яллах дүгнэлтдээ бичих ёстой. Шүүхийн тогтоолын заалтыг дэмжиж байна.” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Б.Отгончимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “26-00 УБК улсын дугаартай автомашины эзэмшигч нь би биш. Цогтсайхан гэдэг хүн манай нөхөрөөс 7,000,000 төгрөг зээлсэн. Би 7,000,000 төгрөгт тэр автомашиныг нь авахгүй гэсний үндсэн дээр өөрийнхөө нэр дээр шилжүүлээгүй байгаа. Яагаад гэвэл энэ автомашин 2000 оных бөгөөд бага зэрэг будаг орсон байсан. Одоо зах зээлийн ханшаар 7,000,000 төгрөгийн үнэ хүрэхгүй.” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

М.Золбоо, Б.Мөнхтулга, Б.Золжаргал, Б.Цулбаатар нарт холбогдох хэргийн зарим хохирогч нарыг тогтоогоогүй, бусдын эд хөрөнгийг булаасан гэх хэргүүдийг гарцаагүй нотлоогүй, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг хууль, журмын дагуу үнэлүүлээгүй зэргээр мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн биш хийгдсэн, прокурорын яллах дүгнэлт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан анхан шатны шүүхийн тогтоол үндэслэл бүхий гарсан байна.

 

Иймд шүүхийн тогтоолд заасан ажиллагааг нэмэлт мөрдөн байцаалтаар зайлшгүй хийж гүйцэтгүүлэх шаардлагатай байх тул прокурор М.Хэрлэнчимэгийн бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

М.Золбоо, Б.Мөнхтулга, Б.Золжаргал, Б.Цулбаатар нар гэмт хэрэг үйлдэхдээ автомашин ашигласан гэж үзвэл энэ талаар яллагдагчаар татах тогтоолд оруулж байцаалт явуулан яллах дүгнэлтэд тусгах, автомашины хууль ёсны эзэмшигчийг тогтоож Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцуулж эрхийг нь хангах шаардлагатайг прокурор анхаарах нь зүйтэй. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 29ий өдрийн 333 дугаар шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, прокурор М.Хэрлэнчимэгийн бичсэн 2016 оны 5 дугаар сарын 16ы өдрийн 19 дүгээр улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Энэ магадлалд хяналтын журмаар гомдол гаргаж, эсэргүүцэл бичиж болохгүйг дурдсугай.

 

 

                             ДАРГАЛАГЧ,

      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Л.ДАВААСҮРЭН

                                       

                  ШҮҮГЧИД                                                   Д.ГАНСҮХ

                                               

                                                                                                М.ПҮРЭВСҮРЭН