| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 309/2025/00347/И |
| Дугаар | 309/ШШ2025/00422 |
| Огноо | 2025-04-21 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 309/ШШ2025/00422
| 2025 оны 04 сарын 21 өдөр | Дугаар 309/ШШ2025/00422 | Дорнод аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* *******, ******* ******* ******* ******* *******, өөрийн төв байранд байрлах, ******* регистрийн дугаартай, “Голомт банк” нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: /цахим/
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: овогтой нь 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Голомт банктай дугаартай зээлийн гэрээ байгуулж 7 830 000 төгрөгийг жилийн 21 хувийн хүүтэй, 15 сарын хугацаатай цалингийн зээл авсан.
2024 оны 06 дугаар сарын 05-нд Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд нэхэмжилсэн боловч хариуцагч үндсэн хаяг дээрээ байхгүй гэсэн үндэслэлээр 2024 оны 07 сарын 24-ний өдрийн тоот шүүгчийн захирамжаар хэрэг хэрэгсэхгүй болсон тул эрэн сурвалжлах шийдвэр гарган, холбогдох байгууллагад үүрэг болгож өгнө үү.
2. Нэхэмжлэгчээс дараах баримтыг хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн. Үүнд: итгэмжлэл /хм 3-р тал/, хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар /хм 4-р тал/, 2024 оны 7 сарын 26-ны өдрийн 317 тоот Голомт банкны гүйцэтгэх захирлын “эрх олгох тухай” тушаалын хуулбар /хм 6-р тал/ 2024 оны 7 сарын 24-ний өдрийн шүүхийн шүүгчийн 138/ШЗ2024/02215 дугаар захирамжын хуулбар /хм 7-р тал/, Голомт банканд гаргасан иргэний зээлийн хүсэлтийн хуулбар /хм 8-9-р тал/, зээлдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар /хм 10-р тал/, 2023 оны 6 сарын 02-ны өдрийн тоот зээлийн гэрээний хуулбар /хм 11-р тал/, зээл төлөлтийн хуваарь /хм 12-р тал/ зэргийг шинжлэн судлав.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Голомт банк” ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хариуцагч Н. нь Голомт банктай 2013 оны 07 дугаар сарын 16-ны өдөр дугаартай 7 830 000 төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэй, 15 сарын хугацаатай зээлсэн болох нь уг зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн хүсэлт зэрэг баримтаар нотлогдож байна.
Нэхэмжлэгч “Голомт банк” ХК нь зээлдэгчид холбогдуулан зээлийн үлдэгдэл төлбөрийг гаргуулах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах гэтэл зээлдэгч Н.ийн оршин суух хаяг тодорхойгүй байгаа нь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргаж байгаа тайлбар, Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 138/ШЗ2024/02215 дугаартай захирамжаар тус тус тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т эрэн сурвалжлах ажиллагааг цагдаагийн байгууллага хийхээр хуульчилсан байх тул эрэн сурвалжилж, түүний оршин суугаа /оршин байгаа/ газар, хаягийг олж тогтоох, хаягийг олж тогтоомогц нэхэмжлэгч байгууллага “Голомт банк” ХК-д мэдэгдэхийг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох овогтой ийг // эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар эрэн сурвалжлах ажиллагааг хийж, оршин байгаа хаягийг олж тогтоомогц нэхэмжлэгч “Голомт банк” ХК-нд /утас:/ мэдэгдэхийг Дорнод аймгийн Цагдаагийн газарт үүрэг болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ