| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвсүрэнгийн Ариунзул |
| Хэргийн индекс | 308/2025/00360/И |
| Дугаар | 308/ШШ2025/00256 |
| Огноо | 2025-05-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 308/ШШ2025/00256
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Ариунзул би
Нэхэмжлэгч: П ХХК,
Хариуцагч: М,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 28,836,341.54 төгрөг гаргуулах тухай
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...нийт 28,836,341.54 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагч Н.М нь шүүхэд гаргасан хариу тайлбараа: ...Нэхэмжлэлийн шаардлага болох 28,836,341.54 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Миний зүгээс дараах эвлэрэн хэлэлцэх саналыг гаргаж байна. 2025 оны 06 сарын 10-нд 2,300,000 төгрөг, 07 сарын 10-нд 2,300,000 төгрөг, 08 сарын 10-нд 2,300,000 төгрөг, 09 сарын 10-нд 2,300,000 төгрөг, 10 сарын 10-нд 2,300,000 төгрөг, 11 сарын 10-нд 2,300,000 төгрөг, 12 сарын 10-нд 2,300,000 төгрөг, 2026 оны 01 сарын 10-нд 2,300,000 төгрөг, 02 сарын 10-нд 2,300,000 төгрөг, 03 сарын 10-нд 2,300,000 төгрөг, 04 сарын 10-нд 2,300,000 төгрөг, 05 сарын 10-нд 3,536,341.54 төгрөгийг төлөх хүсэлтэй байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: ...нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч Н.Мын гаргасан хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч буй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгчээс итгэмжлэл, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, Зээлийн гэрээ, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
П ХХК-ийн нэхэмжлэлтэй Н.Мт холбогдох 28,836,341.54 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь 2025 оны 06 сарын 10-нд 2,300,000 төгрөг, 07 сарын 10-нд 2,300,000 төгрөг, 08 сарын 10-нд 2,300,000 төгрөг, 09 сарын 10-нд 2,300,000 төгрөг, 10 сарын 10-нд 2,300,000 төгрөг, 11 сарын 10-нд 2,300,000 төгрөг, 12 сарын 10-нд 2,300,000 төгрөг, 2026 оны 01 сарын 10-нд 2,300,000 төгрөг, 02 сарын 10-нд 2,300,000 төгрөг, 03 сарын 10-нд 2,300,000 төгрөг, 04 сарын 10-нд 2,300,000 төгрөг, 05 сарын 10-нд 3,536,341.54 төгрөгийг төлөх тухай хариуцагчийн хүсэлтийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрсөн байх тул эвлэрлийн гэрээ байгуулсан гэж үзлээ.
Талуудын дээрх эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.П ХХК-ийн нэхэмжлэлтэй Н.Мт холбогдох 28,836,341.54 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь 28,836,341.54 төгрөгийг 2025 оны 06 сарын 10-нд 2,300,000 төгрөг, 07 сарын 10-нд 2,300,000 төгрөг, 08 сарын 10-нд 2,300,000 төгрөг, 09 сарын 10-нд 2,300,000 төгрөг, 10 сарын 10-нд 2,300,000 төгрөг, 11 сарын 10-нд 2,300,000 төгрөг, 12 сарын 10-нд 2,300,000 төгрөг, 2026 оны 01 сарын 10-нд 2,300,000 төгрөг, 02 сарын 10-нд 2,300,000 төгрөг, 03 сарын 10-нд 2,300,000 төгрөг, 04 сарын 10-нд 2,300,000 төгрөг, 05 сарын 10-нд 3,536,341.54 төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 302,131.71 төгрөгөөс 151,065.85 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 151,065.85 төгрөгийг хариуцагчаас, 151,065.85 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж улсын орлогод оруулсугай.
3.Захирамжийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ