| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Амин-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 192/2025/03701/И |
| Дугаар | 192/шш2025/03771 |
| Огноо | 2025-05-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2025 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 192/шш2025/03771
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Стадион Оргил-1, *****тоот хаягт байрлах, *** ХК /РД:***/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 35 дугаар хороо, Орбит *** тоот хаягт оршин суух, *** овогт *** *** /РД:***/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 16,869,023.65 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *** ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Зээлдэгч Р.*** нь ХААН Банк ХК-ийн Зүүн салаа тооцооны төвтэй 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ЗГ/*** тоот зээлийн гэрээ байгуулж 12,200,000 төгрөгийг жилийн 20,4 хүүтэй, 36 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар зээл авсан.
Талуудын хооронд байгуулсан 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ/*** тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр БГХ/*** тоот хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж гэрийн эд хогшил болон ирээдүйд орж ирэх цалингийн орлого зэргийг барьцаалуулсан. Зээлдэгч Р.*** нь 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ/*** тоот зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 5,075,449 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2,186,250 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 4,366 төгрөг нийт 7,266,065 төгрөг төлсөн байна. Зээлдэгч Р.*** нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул банк зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан арга хэмжээ авах талаар мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн байна.
Иймд банк талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.4.4, 5.1.5, 5.1.7, 5.1.10, 6.5, 7.1 дэх заалтууд болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн Р.***аас 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ/*** тоот зээлийн гэрээний үүрэгт Үндсэн зээлийн үлдэгдэлд 7,124,551.22 төгрөг, Зээлийн хүүгийн төлбөрт 8,734,881.32 төгрөг, Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 980,591.11 төгрөг, Нотариатын зардал 29,000 төгрөг, нийт 16,869,023.65 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчдын эвлэрлийн гэрээнд: ... Хаан банк ХК-ийн нэхэмжилсэн 16,869,023.65 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 400,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 400,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 400,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 400,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 400,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 12,469,023.65 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хаан банк ХК нь хариуцагч Р.***ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 16,869,023.65 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Р.*** нь нэхэмжлэлийн шаардлага 16,869,023.65 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл сар бүр 400,000 төгрөгөөр буюу 4,400,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 12,469,023.65 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эвлэрэх эрхтэй болох нь түүнд олгогдсон 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн *** дугаартай итгэмжлэлээр тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ.
Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул тэдний эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.
Иймд *** ХК-ийн нэхэмжлэлтэй Р.***ад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 16,869,023.65 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар *** ХК-ийн нэхэмжлэлтэй, Р.***ад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 16,869,023.65 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 400,000 төгрөг, мөн оны 07 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 08 дугаар сарын 10-ны өдөр 400,000 төгрөг, 09 дүгээр сарын 10-ны өдөр 400,000 төгрөг, 10 дугаар сарын 10-ны өдөр 400,000 төгрөг, 11 дүгээр сарын 10-ны өдөр 400,000 төгрөг, 12 дугаар сарын 10-ны өдөр 400,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 400,000 төгрөг, мөн оны 02 дугаар сарын 10-ны өдөр 400,000 төгрөг, 03 дугаар сарын 10-ны өдөр 400,000 төгрөг, 04 дүгээр сарын 10-ны өдөр 400,000 төгрөг, 05 дугаар сарын 10-ны өдөр 12,469,023.65 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 243,000 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагч Р.***аас 121,500 төгрөгийг, Төрийн сангийн 100200100941 тоот данснаас 121,500 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *** ХК -д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ