| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмаржавын Эрдэнэ-Оюун |
| Хэргийн индекс | 319/2025/00338/И |
| Дугаар | 319/ШШ2025/00275 |
| Огноо | 2025-05-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 319/ШШ2025/00275
| 2025 05 08 | 319/ШШ2025/00275 | ` |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Эрдэнэ-Оюун би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, жигжиджав, 9/1, 8 давхарт байрлах, 6773532 регистрийн дугаартай, “Супер лизинг барьцаалан зээлдүүлэх газар” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ******* ******* ******* ******* *******-р ************** ******* , ПЮ02272*******17 регистрийн дугаартай, Эрдэнэбатын Тэмүүжинд холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: "1,525,651.15 (нэг сая таван зуун хорин таван мянга зургаан зуун тавин нэгэн мянга арван таван мөнгө) төгрөг гаргуулах” нэхэмжлэлийг 2025 оны 0******* дүгээр сарын 2*******-ний өдөр хүлээн авч, 2025 оны 0******* дүгээр сарын 30-ны өдрийн*******9/2025/00338/И индекстэй иргэний хэрэг үүсгэн, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Супер лизинг барьцаалан зээлдүүлэх газар” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...2022 оны 06 сарын 21-ний өдөр БЗГ22-251******* дугаартай “Барьцаат зээлийн гэрээ”-г бичгэн хэлбэрээр байгуулсан. Тус гэрээгээр 1,3*******9,900 төгрөгийн зээлийг сарын3.3 хувийн хүүтэйгээр 2******* сарын хугацаатайгаар олгосон. Зээлийн эргэн төлөгдөх хуваарийг тогтмол буюу сар бүр төлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцон хийсэн.
Үндсэн зээл 1,3*******9,900 төгрөг, график хуваарьт зааснаар гэрээний дагуу төлөх ёстой төлбөрийг төлөөгүйгээс талуудын хооронд байгуулсан Барьцаат зээлийн гэрээний 2.7 дахь заалтад зааснаар “...хавсралт 1-д заасан төлбөрийн хуваарийг зөрчсөн тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэн хүү тооцож, нийт 2,*******86,851.50 төгрөг болсон. Энэхүү мөнгөн дүнгээс 970,500 төгрөгийг төлсөн байна. Үлдэгдэл 1,516,351.50 төгрөг үлдсэн байна. Энэхүү дүн дээр нотариатын зардал 9,300 төгрөг, нийт 1,525,651.15 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү…” гэжээ.
2. Хариуцагч Э.Тэмүүжин нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие Тэмүүжин Супер лизинг барьцаалан зээлдүүлэх газраас авсан зээл 1,525,651.15 төгрөгийг 5 сарын сүүлээр, 6 сарын сүүлээр 2 хувааж төлөх саналтай байна...” гэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Даваасүрэн нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Хариуцагч нь манай компанийн зүгээс нэхэмжилсэн 1,525,651.15 төгрөгийг 2025 оны 5 сарын сүүл буюу*******-н хүртэлх хугацаанд 6 сарын сүүл буюу 30-ны өдөр хүртэл хугацаанд 2 хувааж төлөхөө илэрхийлж, хариу тайлбар гаргасан байх тул нэхэмжлэгч байгууллагын зүгээс хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч “Супер лизинг барьцаалан зээлдүүлэх газар” ХХК нь хариуцагч Э.Тэмүүжинд холбогдуулан "1,525,651.15 (нэг сая таван зуун хорин таван мянга зургаан зуун тавин нэгэн мянга арван таван мөнгө) төгрөг гаргуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Тэмүүжин нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,525,651.15 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Даваасүрэн нь хариуцагч Э.Тэмүүжингийн тайлбарыг хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүссэн хүсэлтийг 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр тус тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд зохигчийн эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
3. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.2-т зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Төрийн сангийн 1001600009*******1 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******0,000 төгрөгийн тал хувь болох 20,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 20,000 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Э.Тэмүүжингээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 20,000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтов.
5. Хариуцагч Э.Тэмүүжин нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.2-т зааснаар Супер лизинг барьцаалан зээлдүүлэх газар” ХХК нь хариуцагч Э.Тэмүүжинд холбогдуулан "1,525,651.15 (нэг сая таван зуун хорин таван мянга зургаан зуун тавин нэгэн мянга арван таван мөнгө) төгрөг гаргуулах тухай” иргэний хэрэгт хариуцагч Э.Тэмүүжин нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,525,651.15 төгрөгийг 5 сарын сүүлээр, 6 сарын сүүлээр 2 хувааж төлж барагдуулахыг зөвшөөрч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******0,000 төгрөгийн тал хувь болох 20,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 20,000 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Э.Тэмүүжингээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 20,000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Э.Тэмүүжин нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.*******-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЮУН