Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 316/ШШ2025/00474

 

 

2025 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 316/ШШ2025/00474

Сэлэнгэ аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Мөнгөнцэцэг би М******* ББСБ ХХК-ийн З.Т******* холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 1,434,261 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч танилцаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Т******* нь "М******* ББСБ"-тай 2020 оны 10 сарын 14-ний өдөр 140000587313 дугаартай Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны 9******* дугаарыг ашиглан зээл авч, төлж байсан болно. 3. Т******* нь уг гэрээний үндсэн дээр 2023 оны 02 сарын 08-ны өдөр 820,000 төгрөгийг сарын 2,5%-ын хүүтэй, 1 сарын хугацаатайгаар авсан ба зээлийг гэрээнд заасан 30 хоногийн хугацаанд төлж барагдуулаагүй. М******* ББСБ-ын зүгээс 3. Т*******аас зээлийн гэрээний үүргийг удаа дараа шаардсан боловч огт төлж барагдуулаагүй байна. 2025.03.18-ны өдрийн байдлаар 3. Т*******ын үндсэн зээлийн үлдэгдэл 820,000 төгрөг, 2023 оны 02 сарын 08-ны өдрөөс 2025.03.18-ны өдрийг хүртэлх 741 хоногийн зээлийн хүү 517,141 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 97,120 төгрөг, нийт 1,434,261 төгрөг байна. Т******* нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул "М******* ББСБ" ХХК нь зээлийн гэрээний үүрэгт нийт 1,434,261 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно гэжээ.

 

Хариуцагч З.Т******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

... Зоригт овогтой Т******* миний бие нь Мофинанс ББСБ ХХК-аас 2020 оны 10 сарын 14-ний өдөр зээл зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд одоо байгаа нийт 1,434,261 төгрөгийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд 3 сарын хугацаанд төлж барагдуулах хүсэлтэй байгаа тул хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

 

М******* ББСБ ХХК нь З.Т******* холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,434,261 төгрөг гаргуулах-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.

Хариуцагчийн энэхүү зөвшөөрсөн байдал нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37,898 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 18,949 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 18,949 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлого /данс- 100130000941/ -оос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олговол зохино.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 751, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар М******* ББСБ ХХК-ийн З.Т******* холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 1,434,261 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37,898 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 18,949 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 18,949 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлого /данс- 100130000941/ -оос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.МӨНГӨНЦЭЦЭГ