Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 103/ШШ2025/00433

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 103/ШШ2025/00433

Улаанбаатар хот

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн **** дугаар хороо, Уурхайчдын гудамж ****тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн ***** дугаар хороо, Галуут ***** тоотод оршин суух, ******* ******* холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 350,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч О.******* холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 350,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: 2023 оны О.******* нь 380,000 төгрөгийн хүнсний зүйл авсан, бөгөөд 30,000 төгрөгийг өгсөн. Удаа нэхсэн боловч хүүхдийн мөнгө болон цалин буухаар өгнө гэж хэлээд өдийг хүртэл өгөөгүй байна. Иймд 350,000 төгрөгийг О.*******гаас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ******* нь *******гаас 350,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн, О.******* нь 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 350,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан учир хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 350,000 төгрөгийг төлсөн нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь

1.Нэхэмжлэгч ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй, ******* ******* холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 350,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 5,575 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагчаас 5,575 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ П.ТУЯА