Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 379

 

 

 

 

 

 

 

Л.Сүхбаатар, Б.Үнэнбат, Э.Буянхишиг, Н.Бат-Эрдэнэ,

Н.Даваасамбуу, Г.Ганчулуун, Б.Уранбаяр нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор Э.Бадрал,

Ялтан Г.Ганчулуун, түүний өмгөөлөгч М.Хувцагаан,

Ялтан Б.Уранбаяр, түүний өмгөөлөгч Г.Мөнхцэцэг,

Ялтан Э.Буянхишиг, түүний өмгөөлөгч Х.Санжидмаа,

Ялтан Н.Бат-Эрдэнийн өмгөөлөгч Д.Батбаяр, Н.Цэцэгмаа,

Ялтан Б.Үнэнбатын өмгөөлөгч Г.Наранбаатар,

Ялтан Н.Даваасамбуугийн өмгөөлөгч Д.Гансүх,

Ялтан Л.Сүхбаатарын өмгөөлөгч Б.Лхагвасүрэн,

Хохирогч О.Уранбилэг, Н.Болд-Эрдэнэ,

Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж, шүүгч Б.Мөнхбаяр, Б.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 477 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Н.Бат-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Д.Батбаяр, ялтан Э.Буянхишиг, түүний өмгөөлөгч Х.Санжидмаа, ялтан Б.Үнэнбатын өмгөөлөгч Г.Наранбаатар, ялтан Б.Уранбаяр, түүний өмгөөлөгч Г.Мөнхцэцэг, ялтан Г.Ганчулуун, түүний өмгөөлөгч М.Хувцагаан, ялтан Л.Сүхбаатар, Н.Даваасамбуу, тэдний өмгөөлөгч Ш.Бадмаараг нарын гаргасан давж заалдах гомдлууд, прокурор П.Нямцэцэгийн бичсэн улсын яллагчийн  2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 16 дугаар эсэргүүцлээр Л.Сүхбаатар, Б.Үнэнбат, Э.Буянхишиг, Н.Бат-Эрдэнэ, Н.Даваасамбуу, Г.Ганчулуун, Б.Уранбаяр нарт холбогдох 201525031303 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч C.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Боржигон овогт Ганзоригийн Ганчулуун, 1996 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “Монголын Үндэсний их сургууль”-ийн 2 дугаар дамжааны оюутан, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага Дарь-Эхийн 2 дугаар гудамж, 1542 тоотод оршин түр суух, ял шийтгэлгүй, /РД:ДГ96091514/,

2. Жадар овогт Лхагвагийн Сүхбаатар, 1996 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн ажилгүй, мэргэжилгүй, ам бүл 7, эцэг, эх, ах, дүү нарын хамт Говь-Алтай аймгийн Бугат сумын 5 дугаар баг, Баянгол багт оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ДГ96032519/,

3. Баян овогт Баямбацогтын Үнэнбат, 1993 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Говь-Алтай аймгийн Бугат суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “Хөдөө Аж ахуйн их сургууль”-ийн 2 дугаар дамжааны оюутан, мэргэжилгүй, ам бүл 3, эх, эмээгийн хамт Говь-Алтай аймгийн Бугат сумын 3 дугаар баг, Гаханч багт оршин суух бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, 10 дугаар гудамжны 8 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ДГ93112212/,

4. Далбаа овогт Энхтөрийн Буянхишиг, 1994 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Говь-Алтай аймгийн Бугат суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, сантехникч мэргэжилтэй, ам бүл 4, эх, дүү нарын хамт Говь-Алтай аймгийн Бугат сумын 3 дугаар баг, Гаханч багт оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ДГ94112617/,

5. Соян овогт Бат-Эрдэнийн Уранбаяр, 1996 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Хөвсгөл  аймгийн Цагаан-Уул суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн ажилгүй, мэргэжилгүй, Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын 1 дүгээр баг, Гурван сайхан багт оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага Дарь-Эхийн 3 дугаар гудамж, 1579 тоотод түр оршин суух ял шийтгэлгүй, /РД:РЦ96040710/,

6. Бэрс овогт Нямбаярын Бат-Эрдэнэ, 1995 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Говь-Алтай аймгийн Бугат суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “Хүмүүнлэгийн ухааны их сургууль”-ийн 2 дугаар дамжааны оюутан, мэргэжилгүй, ам бүл 4, эцэг, эх, ах нарын хамт Говь-Алтай аймгийн Бугат сумын 5 дугаар баг, Баянгол багт оршин суух,

2010 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, /РД:ДГ95080912/,

7. Амгалан овогт Нацагийн Даваасамбуу, 1995 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Говь-Алтай аймгийн Бугат суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гар тариалан, мал аж ахуйн фермерчин мэргэжилтэй, ам бүл 3, эх, эгч нарын хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хөтөлийн дунд Нарангийн 19 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 11 дүгээр байрны 28 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ДГ95052917/,

 

Б.Үнэнбат, Л.Сүхбаатар, Г.Ганчулуун, Б.Уранбаяр, Н.Бат-Эрдэнэ, Э.Буянхишиг, Н.Даваасамбуу нар нь бүлэглэн, давтан үйлдлээр 2015 оны 9 дүгээр сарын 16-ны орой Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Тасганы овооны орчим Н.Болд-Эрдэнэтэй зам дээр зөрөх үедээ Л.Сүхбаатар мөрлөж, улмаар маргалдан үл ялих зүйлээр шалтаглан Н.Болд-Эрдэнэ, О.Уранбилэг нарыг зодож, хөнгөн гэмтэл тус тус учруулан догшин авирлан танхайрсан, дээрх гэмт хэргийг үйлдэх явцдаа Г.Ганчулуун, Б.Уранбаяр нар нь чулууг зэвсгийн чанартайгаар хэрэглэсэн, мөн 2015 оны 9 дүгээр сарын 16-ны орой Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Бямбадоржийг ямар ч шалтгаангүйгээр зодож танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Л.Сүхбаатар, Н.Бат-Эрдэнэ, Э.Буянхишиг, Б.Үнэнбат, Н.Даваасамбуу нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4, 181.2.5 дахь хэсэгт зааснаар, ялтан Г.Ганчулуун, Б.Уранбаяр нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.4, 181.2.5, 181.3 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

  Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос Г.Ганчулуун, Б.Уранбаяр нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.4, 181.2.5, 181.3 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зөвтгөн зүйлчилж, Л.Сүхбаатар, Н.Бат-Эрдэнэ, Э.Буянхишиг, Б.Үнэнбат, Н.Даваасамбуу нарыг бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж догшин авирлаж давтан үйлдлээр танхайрсан, Г.Ганчулуун, Б.Уранбаяр нарыг бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн давтан үйлдлээр нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар Л.Сүхбаатар, Н.Бат-Эрдэнэ, Э.Буянхишиг, Б.Үнэнбат, Н.Даваасамбуу нарыг тус бүрийг 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар Г.Ганчулуун, Б.Уранбаяр нарыг тус бүрийг 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Л.Сүхбаатар, Н.Бат-Эрдэнэ, Э.Буянхишиг, Б.Үнэнбат, Н.Даваасамбуу нарт оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Г.Ганчулуун, Б.Уранбаяр нарт оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, ялтан нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, ажилгүй байсан хугацааны цалин, замын зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба Л.Сүхбаатар, Н.Бат-Эрдэнэ, Э.Буянхишиг, Б.Үнэнбат, Н.Даваасамбуу, Г.Ганчулуун, Б.Уранбаяр нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, тэдний эдлэх ялыг 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн тооцож шийдвэрлэжээ.

Ялтан Н.Бат-Эрдэнэ гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 477 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Би хийсэн хэргийнхээ зүйл ангийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохирогч О.Уранбилэг, Н.Болд-Эрдэнэ нар нь хэрэг мөрдөн байцаалтад байх үеэс “3 сая төгрөг өг. Тэгвэл хэргийг хаалгана” гэж байнга мөнгө нэхсэн. Хохирогч нарын ажилгүй үеийн цалин, замын зардал зэргийг нотлох баримтаа бүрдүүлээд ирсэн тохиолдолд бүрэн төлөх болно. Миний бие “Хүмүүнлэгийн ухааны Их сургууль”-ийн Мэдээлэл харилцаа менежментийн сургууль, компютерийн техник хангамж, сүлжээний 2 дугаар дамжаанд сурдаг байсан. Надад оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй тэнсэж, хянан харгалзаж өгнө үү. Миний бие цаашид хэрэг үйлдэхгүй байж чадна...” гэжээ.

Ялтан Л.Сүхбаатар гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие 1996 оны 3 дугаар сарын 26-нд Говь-Алтай аймгийн Бугат суманд төрсөн. 2015 оны 8 дугаар сарын 29-нд Улаанбаатар хотод ажил хийх зорилготой ирсэн билээ. 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр найзууд болох Ганчулууны төрсөн өдрийг тэмдэглэн явж байгаад “Тасганы овоо” гэх нэртэй газар үл таних хоёр залуутай санаандгүй байдлаас би мөргөлдөж улмаар үл ялиг маргаж нэг нэг цохилцож авснаас өөр зүйлгүй билээ. Биед нь миний зүгээс учруулсан гэмтэл байхгүй. Хохирогч нарт учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж харамсаж байна. Нутаг руугаа явж малаа маллаж, аймаг, сумандаа нэрээ гаргасан сайн малчин болохоо амлаж байна. Дахин хэрэг хийхгүй байж чадна. Иймд хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү...” гэжээ.

Ялтан Б.Уранбаяр гаргасан давж заалдах гомдолдоо: “...Би анх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт заасан зүйл ангиар татагдсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар ял сонсгосон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор надад 5 жил 1 сарын хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэнийг эс зөвшөөрч байна. Би хэрэг гардаг өдөр буюу Ганчулууны төрсөн өдрийг Ганчулууны нутгийн найзуудтай тэмдэглээд явж байхдаа санамсаргүй хэрэгт холбогдсондоо харамсаж байна. Ганчулуун, Сүхбаатар хоёр залуутай муудалцаад барьцалдсан байх үед нь би очоод салгаж чадаагүй. Нэг залуугийнх нь хөл рүү өшиглөсөн. Харин гартаа чулуу барьж шидээгүй гэдгээ анхнаасаа мөрдөн байцаалтад хэлж байсан. Би хэний ч араас чулуу шидэж гэмтэл учруулаагүй. Хоёр хохирогч залуу өөрсдөө харсан. Энэ талаар хохирогчид сайн мэдэж байгаа. Энэ хэрэг гарахад хамт явж байсан бусад залуус нь намайг чулуу шидээгүйг зөвөөр хэлсэн гэж бодож байна. Харин Ганчулуун чулуу шидээд байхаар нь би хажууд нь байсан чулууг Ганчулуунаас холдуулан хаясан. Намайг чулуу шидсэн үгүйг шүүхээс сайн ч шалгаж тогтоолгүйгээр чулууг зэвсгийн чанартай хэрэглэсэн гэж ял оногдуулсныг давж заалдах шатны шүүх хэргийн зүйл, ангийг өөрчилж, хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү. Би холбогдсон хэрэгтээ үнэхээр их харамсаж байна. Мөн маш их зүйлийг ухаарлаа. Би залуу хүн, цаашид сурч боловсрох их хүсэлтэй байна. Би эх, хоёр дүүгийн хамт Хөвсгөл аймгийн Цагаан нуур суманд амьдардаг. Айлын том хүү. Ээждээ тус нэмэр болохоор хотод ирээд ийм хэрэгт холбогдсон. Орос улсад дээд сургуульд сурч байгаад ар гэрийн гачигдлаар нэг жилийн чөлөө аваад ирсэн байсан. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй байж чадна. Хэргийг зөвөөр шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

Ялтан Н.Даваасамбуу гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Учир нь 2015 оны 9 дүгээр сарын 16-ны орой 22 цагийн үед Ганчулууны төрсөн өдрийг тэмдэглэн явж байхдаа хохирогч Уранбилэг, Болд-Эрдэнэ, Бямбадорж гуравыг огт зодож цохиогүй. Ийм учраас хохирогч нар намайг өөрсдийгөө зодож цохисон талаар нэр, өмсөж явсан хувцасны талаар зааж шүүхэд мэдүүлээгүй. Мөн энэ хэргийг бүлэглэж үйлдсэн гэж шүүх тогтоосон. Сүхбаатар, Үнэнбат, Буянхишиг, Бат-Эрдэнэ, Уранбаяр, Ганчулуун  нар намайг энэ хэрэгт оролцоогүй гэж мэдүүлсэн. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

Ялтан Б.Үнэнбат гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие 2015 оны 9 дүгээр сарын 16-ны орой Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг, “Тасганы овоо”-ны орчим явж байхад манай найз нар маань урд явж байхдаа үл таних хоёр залуутай муудалцаж байгааг харан ард нь зогсож байсан. Даваасамбуу бид хоёрыг тэр зодоонд оролцоогүй талаар хавтаст хэрэг болон хохирогч нар дурдсан байдаг. Энэ хэрэгт бүлэглэн оролцсон гэх Сүхбаатар, Ганчулуун, Уранбаяр, Буянхишиг нар намайг энэ хэрэгт оролцоогүйг мэдүүлсэн байдаг. Би “Хөдөө аж ахуйн их сургууль”-ийн Ургамал хорио цээрийн хоёр дугаар дамжаанд суралцдаг. Би маргааныг хараад зогсож байсан учир хохирлыг хамт төлсөн. Цаашид гэмт хэрэгт холбогдохгүй гэдгээ илэрхийлж байна. Иймд надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

Ялтан Г.Ганчулуун гаргасан давж заалдах гомдолдоо: “...Би 2015 оны 9 дүгээр сарын 16-ны оройн 21-22 цагийн үед Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг “Тасганы овоо”-ны орчим найзуудын хамт явж байтал Сүхбаатар нь 2 залуутай анх маргаан үүсгэн зодолдсон. Миний хувьд би нэг чулуу авч шидсэн нь үнэн. Миний шидсэн чулуу Уранбилэгийн толгойд цохисон нь үнэн. Би гэм буруугаа ойлгож анхнаасаа чулуу авч шидсэнээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн. Шүүх хурал дээр ч чулууг зэвсгийн чанартайгаар хэрэглэн танхайрч бусдын биед гэмтэл учруулсан буруугаа бүрэн ухамсарлаж хохирогч нараасаа уучлалт гуйж байсан. Миний гэм бурууд зүйлчилсэн зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Харин хохирогч нарын эмчилгээ, сувилгаанд зориулан өөрийн сайн дураараа 670.000 төгрөг төлж хохиролгүй болгосон. Хэргийн талаар анхнаасаа үнэнээр мэдүүлсэн, урьд нь ямар нэгэн хэрэг, зөрчил гаргаж байгаагүй, анх удаа хэрэгт холбогдсон зэргийг харгалзан үзэж хорих ялаас хасч, улмаар хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж өгнө үү...” гэжээ.

Ялтан Э.Буянхишиг гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие 2015 оны 9 дүгээр сарын 16-ны орой болсон хоёр удаагийн зодоонд оролцоогүй юм. Би Ганчулууныг салгаад Үнэнбат, Даваасамбуу бид гурав Тасганы овоон дээр гарсан. Түүнээс хохирогч нарыг зодоогүй. Хохирогч Бямбадоржийг зодоход би тэнд байгаагүй. Үүнийг мөрдөн байцаалтын шатанд үнэнээр мэдүүлсэн бөгөөд мөрдөн байцаагч Буянжаргал “чиний асуудлыг ойлголоо, чамайг хэргээс гаргана” гэж хэлсэн. Бидний хуулийн мэдлэггүй байдлыг ашиглан “өмгөөлөгчийн хэрэггүй, амархан хэрэг” гэж ийм хэрэгт холбогдуулсанд гомдолтой байна. Анхнаасаа өмгөөлөгч авсан бол хэрэг тодорхой байсан гэж үзэж байна. Би маргаж байсан хүмүүсийг салгаж, хохирол учруулахаас хамгаалж уг асуудалд оролцсон болохоос хохирогч нарыг зодоогүй. Хоёр дахь үйлдлийг огт мэдэхгүй. Давтан үйлдлээр танхайрсан гэж хамаатуулсан нь ойлгомжгүй байна. Бямбадорж гэх хохирогчтой анх мөрдөн байцаалтын өрөөнд таарсан. ...Би энэ хэргийг хийгээгүй тул хэргийг үнэн зөв шийдэж өгнө үү...” гэжээ.

Ялтан Н.Бат-Эрдэнийн өмгөөлөгч Д.Батбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие эрүүгийн 201525031303 дугаартай хэрэгт холбогдогч Н.Бат-Эрдэнэд хууль эрх зүйн туслалцаа үзүүлж өмгөөлөгчөөр ажиллаж байгаа ба Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар  сарын 4-ний өдрийн 477 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч Н.Бат-Эрдэнэ нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэн харгалзах боломжтой гэж үзэж байна. Иймд Н.Бат-Эрдэнэд оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү...” гэв.

Ялтан Б.Уранбаярын өмгөөлөгч Г.Мөнхцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Б.Уранбаяр нь хэрэг үүссэн, мөрдөн байцаалтын тайлбар мэдүүлэг өгөх шат болон шүүхийн хэлэлцүүлгийн үед ч хэн нэгний араас чулуу шидээгүй, харин салгах гэж очоод чадалгүй нэгнийх нь хөл рүү өшиглөснөөс өөрөөр энэ хэрэгт оролцоогүй гэдгээ тууштай мэдүүлсээр ирсэн. Мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд энэ хэргийн хохирогч Болд-Эрдэнэ, Уранбилэг нар хэргийн гол холбогдогч Г.Ганчулууны 3 удаа шидсэн чулуунд оногдож гэмтэл авсан болохоо, сайн таньж мэдэж байгаагаа нотолж мэдүүлсээр ирсэн. /хх-ийн 26, 30/ Энэ хэргийн холбогдогч Сүхбаатар, Буянхишиг нар мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ Уранбаярыг чулуу шидсэн, шидээгүй гэж зөрүүтэй эргэлзээтэй мэдүүлэг өгсний гадна шүүхийн шинэчилсэн байцаалтад бусад таван шүүгдэгчид Уранбаярыг чулуу шидэхийг хараагүй гэж мэдүүлсээр байтал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан хэрэгт татан ял шийтгэл оногдуулсанд түүний ар гэрийнхэн болон өмгөөлөгч миний хувьд шүүхийн энэ шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж байна. Хэргийн гол холбогдогч Г.Ганчулуун мөрдөн байцаалтын шатанд “надаас өөр чулуу шидсэн хүн байхгүй” гэж мэдүүлсэн. /хх-ийн 100-101, 107/ Энэ хэрэг нь хохирогчийн гаргасан гомдлоор үүсч тэдний өгсөн мэдүүлэг нь хэргийг шийдвэрлэх гол нотлох баримт болох байтал Г.Ганчулуунтай нэг нутаг, багийн найзууд болох сэжигтэн яллагдагчийн эргэлзээтэй буруу өгсөн мэдүүлгийг үндэслэж Уранбаярыг буруутгаж яллаж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Энэ нь “сэжигтэн яллагдагч нь хэрэгт холбогдолгүйгээ болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэсэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 35 дугаар зүйлийн 35.3, 36 дугаар зүйлийн 36.5 дахь заалтыг зөрчиж байна.

Б.Уранбаярын гэм буруутай эсэх нь бүрэн нотлогдож тогтоогдох боломжгүй эргэлзээтэй байдлыг шүүхээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасан “хэрэв шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн хуулийн заалтыг харгалзаж үзэлгүй шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх анхаарч, Б.Уранбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Ялтан Г.Ганчулууны өмгөөлөгч М.Хувцагаан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл Г.Ганчулуун нь танхайрах явцдаа чулууг зэвсгийн чанартай хэрэглэж бусдын биед гэмтэл учруулсан болох нь нотлогдсон. Г.Ганчулуун ч өөрөө үйлдсэн хэргийнхээ талаар анхнаасаа шударгаар хүлээн мэдүүлж ирсэн ба хохирлыг өөрийн сайн дураар төлж барагдуулан, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, хохирогч нараасаа уучлалт гуйсан ба анх удаа хэрэгт холбогдсон бөгөөд тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн. Г.Ганчулуун нь дахин гэмт хэрэг үйлдэхгүйгээр засарч хүмүүжих бүрэн боломжтой. Г.Ганчулуун нь дээд сургуульд суралцаж байгаад энэ хэргийн улмаас сургуулиасаа түр чөлөө авсан юм. Г.Ганчулуун нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохоор түүний гэм бурууд ял шийтгэл оногдуулах нь зүйн хэрэг боловч анхан шатны шүүхээс Г.Ганчулуунд оногдуулсан ял хүндэдсэн гэж үзэж байна. Учир нь шүүхээс оногдуулсан ял нь тухайн хүнийг хүмүүжүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэхэд оршдог. Хүнийг хэт удаан хугацаагаар хорих нь орчин үед төдий л сайн үр дүн өгч чадахгүй байгаа нь практикаар нотлогдож байгаа ба Г.Ганчулуун нь анх удаа хэрэгт холбогдсон тул түүнийг ухамсарлуулан ойлгох замаар хүмүүжүүлэх нь илүү үр дүнтэй байх тул түүнд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлд заасныг журамлан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.

Ялтан Б.Үнэнбатын өмгөөлөгч Г.Наранбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүх талаас нь бодит байдлаар хянаж үзэлгүй өөрөөр хэлбэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн гүйцэт хангалттай тогтоогдоогүй, эргэлзээтэй, зарим баримтуудад тулгуурлаж үндэслэлгүй дүгнэлт хийсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “...шүүхийн тогтоол үндэслэлтэй...” байх шаардлагад нийцээгүй, 290 дүгээр зүйлийн 290.2 дахь хэсэгт заасан “...шүүхийн тогтоол нь таамаглалд үндэслэж болохгүй...” гэснийг тус тус зөрчсөн гэж үзэж байна. Учир нь манай үйлчлүүлэгч Б.Үнэнбатын хувьд тухайн гэмт хэрэг гарах үед нэр бүхий хүмүүстэй хамт явж байсан болохоос биш бусдыг зодож, хөнгөн гэмтэл учруулан, догшин авирлаж танхайрсан, бүлэглэсэн гэх ямар ч нотлох баримтууд хэрэгт авагдаагүй. Монгол Улсын Дээд шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 41 дүгээр тогтоолд: “...Догшин авирлах гэж олон нийтийг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчсөн үйлдлийг ичгүүр сонжуургүй авирлаж, харгис хэрцгий аргаар, зориуд удтал үргэлжлүүлсэн байхыг хэлнэ” гэж тайлбарласан ба Б.Үнэнбатын үйлдэл холбогдлын хувьд дээрх шинжүүд бүрэн үгүйсгэгдэж байгаа болно.

            Таньж олуулсан тэмдэглэлд 1-14 хүртэл дугаарласан 14 эрэгтэй хүний зургийг хохирогч нарт харуулж мэдүүлэг авахад тэд маш тодорхой мэдүүлсэн байх ба Б.Үнэнбатыг буруутгах өөрөөр хэлбэл түүнийг бусдад гэмтэл учруулсан болон зодоонд оролцсон, бүлэглэсэн гэж үзэх талаарх ямар ч мэдүүлэг, болон бусад нотлох баримтууд хэргийн материалд авагдаагүй. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар “...Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яплагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал ашигтайгаар шийдвэрлэх” зарчмын хүрээнд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлүүдээр түүнд холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх бүрэн боломжтой гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Тэрээр Хөдөө аж ахуйн их сургуулийн ургамал, хорио цээрийн ангийн 2 дугаар дамжааны оюутан бөгөөд багаасаа бүтэн өнчин хамаатныхаа хүний гар дээр өсөн хүмүүжиж, Говь-Алтай аймгаас ирж тэтгэлгээр суралцдаг оюутан болно...” гэв.

Ялтан Э.Буянхишигийн өмгөөлөгч Х.Санжидмаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Э.Буянхишигт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 capын хорих ял оногдуулсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Э.Буянхишиг нь 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хохирогч Г.Болд-Эрдэнэ, О.Уранбилэг, Э.Бямбадорж нарыг ямарч шалтгаангүйгээр зодож, догшин авирлан, давтан үйлдлээр танхайрсан гэх гэмт хэрэгт холбогдуулан шүүхээс ял оногдуулсан нь үндэслэлгүй байна. Э.Буянхишиг нь энэ 2 удаагийн зодоонд огт оролцоогүй талаараа сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлэхдээ тогтвортой мэдүүлж байсан. Хохирогч нар нь энэ хэрэгт шүүгдэгч нараас хэн нь, хаана яаж цохисныг тогтвортой мэдүүлж чадахгүй байгаа, мөрдөн байцаалтын шатанд болон шинжээчийн дүгнэлтээр хохирогч нарт хэний, хэдэн удаагийн цохилтын улмаас гэмтэл учирсаныг тогтоогоогүй эргэлзээтэй байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2 дахь хэсэгт заасан “Шүүхийн тогтоол нь таамаглалд үндэслэж болохгүй” гэсэн заалтыг зөрчиж шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтанд Э.Буянхишигийг бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж, давтан үйлдлээр танхайрсан гэм буруутайд тооцсугай гэсэн атлаа, тогтоолын 3 дахь заалтанд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулжээ. Тогтоолын 3 дахь заалтад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.4 дэх хэсэгт заасныг орхигдуулж бичсэн нь шийтгэх тоггоол нь хууль ёсны байх шаардлагыг хангаагүй Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Э.Буянхишигт холбогдох хэрэг хангалттай нотлох баримтаар тогтоогдоогүй, шүүгдэгчийн гэм буруутай эсэх нь эргэлзээтэй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Ялтан Л.Сүхбаатар, Б.Үнэнбат, Н.Даваасамбуу нарын өмгөөлөгч Ш.Бадмаараг давж заалдах гомдолдоо: “...Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр Б.Үнэнбат, Н.Даваасамбуу нар нь бусадтай бүлэглэн танхайн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогддоггүй. Иймээс шүүхээс Эрүүгийн хуулийн тухай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1.5-д зааснаар Н.Үнэнбат, Н.Даваасамбуу нарт ял шийтгэл оногдуулсаныг хүчингүй болгож өгнө үү.

Л.Сүхбаатар нь бусадтай бүлэглэн танхайн гэмт хэрэг үйлдсэн боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлуудад заасныг бүрэн хэрэглэх боломжтой байгааг харгалзан Л.Сүхбаатарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийг журамлаж тэнсэж, хянан харгалзаж өгнө үү...” гэжээ.

Прокурор Э.Бадрал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Л.Сүхбаатар, Н.Бат-Эрдэнэ, Э.Буянхишиг, Б.Үнэнбат, Н.Даваасамбуу нарыг бүлэглэн, бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн нийгмийн нэв журмыг ноцтой зөрчиж догшин авирлаж давтан үйлдлээр танхайрсан ...гэж дүгнэсэн боловч ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулсан байна. Өөрөөр хэлбэл танхайн гэмт хэргийг давтан үйлдсэн гэж дүгнэсэн мөртлөө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.4 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулаагүй байна.

Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй болж чадаагүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү...” гэв.

Ялтан Г.Ганчулуун тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдолдоо нэмж хэлэх зүйлгүй. Гаргасан давж заалдах гомдлоо дэмжиж байна...” гэв.

Ялтан Б.Уранбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Л.Сүхбаатар, Э.Буянхишиг нар мэдүүлэгтээ намайг чулуугаар цохисон гэж хэлснийг гайхаж байна. Үүнийг шалгаж өгнө үү. Гаргасан давж заалдах гомдлоо дэмжиж байна...” гэв.

Ялтан Э.Буянхишиг тус шүүх хуралдаанд гаргасан тайбартаа: “...Намайг Б.Уранбаярыг цохисон гэж байгаад гайхаж байна. Би мөрдөн байцаагчид “чулуугаар цохисон” гэж хэлээгүй, харин “чулууг зайлуулсан” гэж хэлсэн. Мэдүүлэгт гарын үсэг зурахдаа харахад миний хэлснийг өөрчилж “цохисон” гэж бичээд бас давтан гэж бичсэн байсан. Энэ талаар мөрдөн байцаагчид хэлэхэд “наадуулыг чинь янзалчихна” гэсэн боловч засаагүй байсан...” гэв.

Ялтан Н.Бат-Эрдэнийн өмгөөлөгч Н.Цэцэгмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах шатны шүүхээс Н.Бат-Эрдэнийн өмгөөлөгчөөр оролцож байна. Түүний гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Н.Бат-Эрдэнэ нь хэргийн оролцоо, гэм бурууд маргадаггүй. Н.Бат-Эрдэнэ Улаанбаатар хотод түр оршин суудаг, Говь-Алтай аймгийн харьяат бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн. Гэмт хэрэгт холбогдох үедээ Хүмүүнлэгийн ухааны их сургуульд суралцаж байсан. Хохирогч нарт 1.500.000 төгрөгийн хохирол нэмж төлсөн бөгөөд хохирогч нар гомдол, саналгүй гэсэн баримт гаргаж өгсөн. Н.Бат-Эрдэнэ нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн ба сар гаруй цагдан хоригдох хугацаандаа үйлдсэн хэрэгтээ гэмшиж, өөртөө үнэлэлт өгсөн бөгөөд “Хүний газар ирээд сурч байхдаа хэрэгт холбогдсондоо харамсаж байна. Зөвөөр төлөвшмөөр байна” гэж надад хэлсэн. Шүүх бүрэлдэхүүн хэргийг эцэслэн шийдвэрлэвэл түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэлгүй тэнсэж, хянан харгалзаж өгнө үү. Нөгөө талаар бусад өмгөөлөгч нарын давж заалдах гомдол, прокурорын эсэргүүцлээр хэргийг анхан шатны шүүхэд, эсвэл мөрдөн байцаалтад буцаавал түүнд боломж олгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, бусдын батлан даалтад гаргаж өгнө үү. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “2 удаагийн давтан үйлдэлтэй” гэсэн атлаа зүйл ангийг орхигдуулсныг зөвтгөхөөс өөр аргагүй. Хохирогч Б.Бямбадорж “хүнтэй уулзах гээд явж байхад хажуугаар зөрж өнгөрөхдөө Сүхбаатар албаар тохойлдсон. Түүнд “зүгээр яваач” гэж хэлэхэд нэг нь ирээд цохиод нөгөө хоёр нь ирж зодсон. Нэг нь ирж салгасан” гэж мэдүүлсэн. Үүнээс өмнө нь танхайн гэмт хэрэг үйлдээгүй байсан бол Б.Бямбадоржийг зодсон үйлдэл  нь захиргааны шинжтэй зөрчил үү эсвэл танхайрах гэмт хэрэг үү гэдгийг дахин шалгах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан бол давтан гэж дүгнэснийг өөр байдлаар дүгнэж, өөрчлөлт оруулан шийдвэрлэх боломжтой. Оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хүсэлтийг нааштайгаар шийдвэрлэж өгнө үү...” гэв.

Ялтан Н.Даваасамбуугийн өмгөөлөгч Д.Гансүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Н.Даваасамбуугийн өмгөөлөгчөөр давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож байна. 2015 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Н.Даваасамбууг гэрчээр байцаасан бөгөөд яллах дүгнэлтэд мөн “гэрч Н.Даваасамбуу” гэж оруулсан. Түүнийг яллагдагч, шүүгдэгч гэж бичсэн зүйл байхгүй. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримт шинжлэн судлахад “гэрч Н.Даваасамбуу” нэрээр бичигдсэн. Тэгсэн хэрнээ хэргийн гүйцэтгэгч гэж үзэж гэрчид ял оногдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10 дугаар зүйлд заасан байдлыг тогтоогоогүй. Өмнө нь явж байсан 3 хүн догшин авирласан байхад, араас нь очсон Н.Даваасамбуу яаж догшин авирласан бэ гэдэг эргэлзээтэй. Мөн хохирогч нарын мэдүүлэг тогтворгүй байдаг. Өмнө болон сүүлд таньж олуулах ажиллагаа хоорондоо зөрүүтэй байсан. Эхний таньж олуулах ажиллагааны үед хохирогч нар 5-6 хүн байсан гэж хэлсэн бол сүүлийн таньж олуулах ажиллагааны явцад шууд 7 хүн байсан гэсэн. Хохирогч нар андуурсан эсвэл санаатай худал  мэдүүлсэн байж болно. “Эхний 3 хүн хамт явж байсан. Над руу Н.Бат-Эрдэнэ эргэх гэж байхад хажуугийн залуу нь малгайнаас дарсан” гэсэн мэдүүлгийг үндэслэж Н.Даваасамбууг сэжигтнээр байцаасан. Уг хэрэгт шүүгдэгч тус бүрээр асуудлыг шийдвэрлэх ёстой. Бөөнөөрөө явж байсан учраас гээд бөөнд нь ял оногдуулсан байдал харагдаж байна. Н.Даваасамбуугийн үйлдлийг хэргсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү...” гэв.

Ялтан Л.Сүхбаатарын өмгөөлөгч Б.Лхагвасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах шатны шүүх хуралдаанд Л.Сүхбаатарын өмгөөлөгчөөр оролцож байна. Л.Сүхбаатар өөрийн үйлдсэн хэргийг бодит үнэнээр мэдүүлсэн. Хэргийн зүйлчлэл, гэм бурууд маргах зүйлгүй. Л.Сүхбаатар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа ухамсарласан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийг хэрэглэж, түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү...” гэв.

Хохирогч О.Уранбилэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдаанд ялтнуудын өмгөөлөгч нар хохирогч нар луу янз бүрээр давшилж байсан. Хэрэг хийсэн хүүхдүүд хохирлоо барагдуулсан. Одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй...” гэв.

Хохирогч Н.Болд-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах шатны шүүх хуралдаанд гомдол, саналгүй гэдгээ хэлэх гэж ирсэн. Өөр тайлбар байхгүй...” гэв.

                                                            ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, зөвхөн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлд заасан хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх ажиллагааны хэмжээ хязгаарыг прокурорын яллах дүгнэлттэй нийцүүлэн тогтоодог. Иймээс яллах дүгнэлт нь хэргийн талаарх прокурорын байр суурь буюу шүүгдэгчид холбогдуулан яллах гэж буй гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бүрэн, ойлгомжтой тусгасан байх хуулийн шаардлага буй. Шүүх хуралдааны явцад яллах дүгнэлтэд тусгаагүй нөхцөл байдлыг тодруулах, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд түүнийг засуулах ёстой. Гэтэл Л.Сүхбаатар, Б.Үнэнбат, Э.Буянхишиг, Н.Бат-Эрдэнэ, Н.Даваасамбуу, Г.Ганчулуун, Б.Уранбаяр нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтыг дутуу явуулснаас хэрэгт цугласан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсний улмаас шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлага  хангагдаагүй байна. Тухайлбал:

 

1. Прокуророос Л.Сүхбаатар, Н.Бат-Эрдэнэ, Э.Буянхишиг, Б.Үнэнбат, Н.Даваасамбуу нар нь Г.Ганчулуун, Б.Уранбаяр нартай нь бүлэглэн 2015 оны 9 дүгээр сарын 16-ны орой Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Тасганы овооны орчим Н.Болд-Эрдэнэтэй зам дээр зөрөх үедээ Л.Сүхбаатар мөрлөж, улмаар маргалдан үл ялих зүйлээр шалтаглан Н.Болд-Эрдэнэ, О.Уранбилэг нарыг зодож, хөнгөн гэмтэл тус тус учруулан догшин авирлан танхайрсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар,

мөн бүлэглэн 2015 оны 9 дүгээр сарын 16-ны орой Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Бямбадоржийг ямар ч шалтгаангүйгээр зодож танхайрч танхайн гэмт хэргийг давтан үйлдсэн үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.4, 181.2.5 дахь хэсэгт зааснаар,

Г.Ганчулуун, Б.Уранбаяр нар нь Л.Сүхбаатар, Н.Бат-Эрдэнэ, Э.Буянхишиг, Б.Үнэнбат, Н.Даваасамбуу нартай бүлэглэн 2015 оны 9 дүгээр сарын 16-ны орой Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Тасганы овооны орчим Н.Болд-Эрдэнэтэй зам дээр зөрөх үедээ Л.Сүхбаатар мөрлөж, улмаар маргалдан үл ялих зүйлээр шалтаглан Н.Болд-Эрдэнэ, О.Уранбилэг нарыг зодож, хөнгөн гэмтэл тус тус учруулан догшин авирлан танхайрах явцдаа чулууг зэвсгийн чанартай хэрэглэсэн, мөн бүлэглэн 2015 оны 9 дүгээр сарын 16-ны орой Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Бямбадоржийг ямар ч шалтгаангүйгээр зодож танхайрч танхайн гэмт хэргийг давтан үйлдсэн үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

            Гэтэл хавтаст хэрэгт авагдсан хохирогч, шүүгдэгч нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, зургаар хүн таньж олуулсан тэмдэглэлүүд зэргийг харьцуулан дүгнэж үзвэл мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нар гэмт хэргийг хэрхэн бүлэглэж үйлдсэн, оролцсон хэлбэрийг бүрэн тодорхойлж чадаагүй, тэдний үйлдэл тус бүрт хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй байхад прокурор тэдний үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон нэрийдлээр хэт хавтгайруулан бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн хэмээн яллах дүгнэлт үйлдсэн байна.

 

            Иймд Л.Сүхбаатар, Н.Бат-Эрдэнэ, Э.Буянхишиг, Б.Үнэнбат, Н.Даваасамбуу, Г.Ганчулуун, Б.Уранбаяр нар дээрх хэргүүдийг хэрхэн яаж бүлэглэж үйлдсэн, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцооны хэлбэр, гүйцэтгэсэн үүрэг, үйлдлийн шинж чанар, хэр хэмжээг нэг бүрчлэн тодорхойлох шаардлагатай.

            Өөрөөр хэлбэл уг нөхцөл байдлыг тодруулснаар гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд Эрүүгийн хуульд заасан хариуцлагын төрөл хэмжээг сонгож хэрэглэхэд онцгой ач холбогдолтой бөгөөд гэмт хэргийг хэн, хэрхэн яаж үйлдсэн талаар нэг мөр шалгаж, байцаан шийтгэх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулах зүйтэй.

           

            Эдгээр нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.1.2, 80.1.3 дахь хэсгүүдэд “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн болон бусад байдал/, уг гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр” гэсэн хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг тогтоох бөгөөд гэм буруугийн асуудлыг үндэслэлтэй хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой.

 

2.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 151 дүгээр зүйлийн 151.7 дахь хэсэгт “Таньж олох гэж байгаа хүн харуулсан хүн, мал,  амьтан, эд зүйлийн аль нэгийг мөн гэж заавал ямар шинж тэмдэг, онцлогоор нь таньсаныг тайлбарлуулж тэмдэглэлд тусгана” гэж заажээ.

 

            Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ж.Бямбадорж /1-р хх-ийн 19-20/, хохирогч О.Уранбилэг /1-р хх-ийн 156-157/, хохирогч Н.Болд-Эрдэнэ /1-р хх-ийн 162-163/ нарт таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэлүүд нь дээрх хуулийн шаардлага хангаагүй байх тул байцаан шийтгэх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулах шаардлагатай.

 

Дээрх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулснаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулахдаа Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэсэн заалт болон Эрүүгийн хуулийн зорилго, зарчимд нийцэх юм.

 

3. Ялтан Б.Уранбаярыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар сэжигтнээр тооцож, мэдүүлэг авчээ. /1-р хх-ийн 88-90/ Улмаар түүнийг Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсгүүдэд зааснаар яллагдагчаар татсан /1-р хх-ийн/ атлаа яллагдагчаар байцаасан тэмдэглэлд /1-р хх-ийн 92-93/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татсан мэтээр байцаалт авсан байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан үйлдлийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх баримт авагдаагүй нь уг үйлдлийг орхигдуулсан гэж үзэхээр байна.

Мөрдөн байцаалтын шатанд гарсан уг зөрчлийг мөрдөн байцаагч, прокуророос арилгаагүй байхдаа ялтан Б.Уранбаярт урьд сонгосон байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт заасан ялыг өөрчилөн тус хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар ял сонгож, сонсгосон ялыг өөрчилсөн /1-р хх-ийн 179/, улмаар түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар сонсгосон ялыг хэвээр үлдээж, нэмж мөн зүйлийн 181.2.5, 181.2.4 дэх хэсэгт заасан ялыг /1-р хх-ийн 224/ сонгожээ. Дээрх байцаан шийтгэх ажиллагаа бүрэн бодитой явагдаагүй байна.

 

4. Хавтаст хэрэгт авагдсан зургаар хүн таньж олуулсан тэмдэглэлд “хохирогч О.Уранбилэг …тухайн зодоон дунд 1 дугаартай залуу нь миний халааснаас түрийвчийг авсан тэгэхдээ би буцаж очиж түрүүвчээ авсан” /1-р хх-ийн 21/, “хохирогч О.Уранбилэг …1 дугаартай залуу нь зодооныг салгах гэсэн нэрийдлээр миний араас ирээд халааснаас түрүүвч авсан залуу мөн байна. …1 дугаарын залуу нь сүүлд зодоон дундуур орж ирээд худлаагаасаа боль гээд миний халааснаас түрүүвч авч байсан” /1-р хх-ийн 156-157/, “хохирогч Н.Болд-Эрдэнэ …1 дугаартай залуу худлаагаасаа боль гэж Уранбилэгийн ар талаас нь очоод халааснаас нь түрүүвчийг нь аваад тэд нар бүгдээрээ цаашаа яваад өгсөн. Тэгээд Уранбилэг бид хоёр тэр залуучууд дээр очоод түрүүвчээ авах гэтэл 1 дугаартай залуу нь шууд Уранбилэгийг 2 удаа нүүр лүү нь гараараа цохиж байсан, 12 дугаартай залуу нь шууд Уранбилэгийг хэд хэдэн удаа гэдэс рүү нь “зайлаач яв” гэж хэлээд жийж байсан, 14 дугаартай залуу нь яагаад байгаа юм бэ гэж хэлээд Уранбилэгийн элэг рүү нь 2 удаа цохисон бөгөөд тэгсэнээ “май энийгээ ав” гэж хэлээд Уранбилэгийн түрүүвчийг шидчихээд яваад өгсөн. …Хашаанд Уранбилэг шахагдсан байсан ба 12, 14, 13 дугаартай залуучууд дээрээс нь дэвсээд зодож байхад 1 дугаартай залуу нь Уранбилэгийн халааснаас түрүүвчийг нь авч байсан юм” /1-р хх-ийн 163/, хохирогч Н.Болд-Эрднийн “…миний гар утас тухайн зодоон дунд алдагдсан байсан хаана, хэн авсан талаар мэдэхгүй” /1-р хх-ийн 31/ гэж мэдүүлсээр байхад мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.Болд-Эрдэнийн гар утас хэрхэн алга болсон талаар тодорхой ажиллагаа хийгээгүй, харин шүүгдэгч Н.Бат-Эрдэнэ нь хохирогч О.Уранбилэгийн халааснаас түрүүвч хулгайлсан гэх үйлдлийг прокурорын 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 86 дугаар “Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолоор /1-р хх-ийн 210/ хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хэрэгт авагдсан дээрх байдлуудыг нэгтгэн дүгнэж үзвэл хохирогч Н.Болд-Эрдэнэ тухайн үед гар утастай байсан эсэх, хэрэв тэрээр гар утастай байсан бол хэрхэн, яаж алга болсоныг шалгаж тогтоох, мөн хохирогч О.Уранбилэгийн халааснаас түрүүвчийг хууль бусаар авсан үйлдэл бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргээс гадна өмчлөх эрхийн эсрэг ойролцоо төрлийн гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй эсэхийг нягтлаж шалгах нь зүйтэй.

Дээрх эргэлзээтэй нөхцөл байдлын талаар болон бусад шаардлагатай байцаан шийтгэх ажиллагаа явуулсны дараа Л.Сүхбаатар, Н.Бат-Эрдэнэ, Э.Буянхишиг, Б.Үнэнбат, Н.Даваасамбуу, Г.Ганчулуун, Б.Уранбаяр нарын гэм буруугийн асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй байх тул давж заалдах шатны шүүх ялтан Н.Бат-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Д.Батбаяр, ялтан Э.Буянхишиг, түүний өмгөөлөгч Х.Санжидмаа, ялтан Б.Үнэнбатын өмгөөлөгч Г.Наранбаатар, ялтан Б.Уранбаяр, түүний өмгөөлөгч Г.Мөнхцэцэг, ялтан Г.Ганчулуун, түүний өмгөөлөгч М.Хувцагаан, ялтан Л.Сүхбаатар, Н.Даваасамбуу, тэдний өмгөөлөгч Ш.Бадмаараг нарын гаргасан давж заалдах гомдлууд, прокурор П.Нямцэцэгийн бичсэн улсын яллагчийн 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 16 дугаар эсэргүүцлийг энэ удаад эцэслэн шийдвэрлэх боломжгүй байгааг тэмдэглэж байна.

 

            Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, энэ магадлалд заасан үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: