Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 103/ШШ2025/00419

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 103/ШШ2025/00419

Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.тунгалаг би,

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн * дүгээр хороо, ** дугаар байрны * тоотод оршин суух, ******* овогт ******* *******-******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн * дугаар хороо, ******* ******* * дугаар байрны * тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 3,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч В.*******- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: В.*******- миний бие Г. гуйлтаар 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 2,500,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэйгээр, 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 2,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэйгээр тус тус зээлдүүлсэн. Г. нь дээр дурдсан зээлийн хүүнд нийт 2,280,000 төгрөг, үндсэн зээлд 900,000 төгрөгийг төлсөн. Үлдсэн зээлийг бид хамтарч ярилцан хугацааг сунгаж хүүтэйгээр төлөхөөр гэрээ байгуулсан боловч тохиролцсон байдлаар төлбөрөө хийхгүй, уулзах гээд очиход урдаас доромжлон загнаж нохой шиг хөөгөөд байна. Одоо би Г.гээс хүү тооцолгүй үлдсэн зээлээ л авмаар байна. Нийт 4,500,000 төгрөг зээлдүүлснээс 900.000 төгрөгийг авсан, үлдсэн 3,600,000 нэхэмжилж байгаа болно гэжээ.

Зохигчид нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: .., хариуцагч Г. нь зээлийн гэрээний үүргийн биелэлт 3,600,000 төгрөгийг 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн дотор төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулав. Эвлэрлийн гэрээ байгуулсан нэхэмжлэгч В.*******-, хариуцагч Г. гэжээ.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* овогт ******* *******-******* нэхэмжлэлтэй, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 3,600,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Г. нь 3,600,000 төгрөгийг 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн дотор төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 36,275 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Г.гээс улсын тэмдэгтийн хураамж 36,275 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч В.*******-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ