2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 192/ШШ2025/05074

 

 

 

 

        2025             06              12

   192/ШШ2025/05074

 

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон   

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч К банк ХК-ийн нэхэмжилсэн 28,673,513 төгрөгийг хариуцагч Л.Б хүлээн зөвшөөрч, 2025 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн дотор 4,778,920 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн дотор 4,778,920 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн дотор 4,778,920 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор 4,778,920 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дотор 4,778,920 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор 4,778,920 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.     

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 301,317.57 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Б-гаас 150,658.785 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч К банк ХК-д олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

   

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ч.БАЯРСҮРЭН