Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 387

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 494 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Н.Отгонбаяр, О.Ган-Эрдэнэ, Н.Хөлөг, С.Төрболд нарт холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр мөн шүүхээр дамжуулан Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцаасугай.

 

2. Хэргийг прокурорт очтол Н.Отгонбаяр, О.Ган-Эрдэнэ, Н.Хөлөг, С.Төрболд нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

                 

                                           

 

                 ДАРГАЛАГЧ,

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Л.ДАВААСҮРЭН   

                                    

                         ШҮҮГЧИД                                                          Д.ГАНСҮХ

                                                                        

                Т.ӨСӨХБАЯР