| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Ариунболд |
| Хэргийн индекс | 192/2025/03369/И |
| Дугаар | 192/ШШ2025/04037 |
| Огноо | 2025-05-13 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 192/ШШ2025/04037
| 2025 05 1******* | 192/ШШ2025/040*******7 |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* ******* тоот хаягт байрлах, ******* ББСБ ХХК /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 2******* дугаар хороо, ******* *******, дугаар байр, тоот хаягт оршин суух, овогт Дагвас*******буугийн /РД: ВЖ880*******0710/,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 24 дүгээр хороо, Үйлдвэрийн төвийн бүс энгельс гуд*******ж, 4а дугаар байр, *******1 тоот хаягт оршин суух, овогт Дагвас*******буугийн /РД: / нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 68,5*******5,598 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Аззаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амартуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ББСБ ХХК нь 202******* оны 06 дугаар сарын 2*******-ний өдөр зээлдэгч Д., х*******тран зээлдэгч Д. нартай №202*******06-************** дугаартай зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулж, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 2******* дугаар хороо, хүүшийн ******* /17080/ байр, тоот хаягт байршилтай, , м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалан 50,000,000 төгрөгийг сарын *******.2 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээл олгосон. Зээлийн гэрээний хугацаа 202******* оны 12 дугаар сарын 2*******-ны өдөр дуусаж, зээлдэгч нарын хүсэлтээр 6 сараар нэг удаа сунгасан. Зээлдэгчид нь зээл авснаас хойш үндсэн хүүгийн төлбөрт 18,475,689 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн 1,588,602 төгрөг буюу нийт 20,064,292 төгрөг төлсөн байна. Харин 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл: 50,000,000 төгрөг, зээлийн хүү 15,979,105 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,556,49******* төгрөг буюу нийт 68,5*******5,598 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. ******* ББСБ ХХК нь №202*******06-************** дугаартай зээлийн гэрээний үүрэгт нийт 68,5*******5,598 төгрөгийг зээлдэгч Д., х*******тран зээлдэгч Д. нараас гаргуулж, зээлийн гэрээний салшгүй хэсэг болох барьцааны гэрээнд заасан хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг бүрэн хангуулж өгнө үү. гэв.
2. Зохигчдын шүүх хуралдааны үед байгуулсан эвлэрлийн гэрээнд: ******* ББСБ ХХК-иас тус шүүхэд хариуцагч Д., Д. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 68,5*******5,598 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрэн хэлэлцэх з*******аар дараах байдлаар төлбөрийг төлөхөөр тохиролцов. Үүнд: Нэхэмжлэлийн шаардлага 68,5*******5,598 төгрөгийг хариуцагч тал дараах хуваарийн дагуу нэхэмжлэгч талын Хаан банк дахь тоот дансанд төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 10,000,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын *******0-ны өдөр 58,5*******5,598 төгрөгийг төлж барагдуулна. Мөн улсын тэмдэгтийн хура*******жийн төлбөрийн зохих хувийг буюу холбогдох хуульд заасны дагуу төлж барагдуулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Энэхүү гэрээний дагуу төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд барьцааны зүйлээр төлбөрийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Д., Д. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 68,5*******5,598 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
2. Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад хариуцагч Д., Д. нар нь ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 68,5*******5,598 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 10,000,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын *******0-ны өдөр 58,5*******5,598 төгрөгийг тус тус нэхэмжлэгчийн Хаан банк дахь тоот дансанд төлж барагдуулахаар харилцан тохиролцож, төлбөрийг төлөлтийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Д.гийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 2******* дугаар хороо, ******* ******* /17080/, дугаар байр, тоот хаягт байрлах, . м.кв талбайтай, гурван өрөө, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохирч эвлэрсэн болох нь зохигчийн тайлбар, эвлэрлийн гэрээгээр тус тус тогтоогдож байна.
2.1. Зохигчид эвлэрлийн гэрээнд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг хариуцагч тал төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэгт Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдон зайлшгүй гарах зардлыг шүүхийн зардал гэнэ гэж тодорхойлсон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1 дэх хэсэгт шүүхийн зардалд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг х*******ааруулахаар заагаагүй буюу шүүхийн шатанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг шүүх хуваарилах зохицуулалт байхгүй юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 118 дугаар зүйлийн 118.1 дэх хэсэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбогдон зайлшгүй гарах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн заасан зардлыг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд тооцохоор хуульчилсан байна. Өөрөөр шүүхийн шатанд зохигчид эвлэрэн хэлэлцэх болон шүүхээр хэрэг маргааныг шийдвэрлэхэд дээрх хуулийн зохицуулалтаар шүүхийн зардлыг шүүх шийдвэрлэх болохоос биш шүүхийн шийдвэр, захир*******ж гарсны дараа шүүхийн шийдвэрийг биелүүлэхтэй холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд зааснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага шийдвэрлэнэ.
Иймд зохигчдын эвлэрлийн гэрээнд заасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг хариуцагч тал төлөхийг хүлээн зөвшөөрсөн эвлэрлийн гэрээний энэхүү хэсгийг шүүх эвлэрлийн гэрээгээр батлах хууль зүйн үндэслэлгүй байгааг дурьдах нь зүйтэй байна.
*******. Иймд нэхэмжлэгч ******* ББСБ ХХК, хариуцагч Д., Д. нарын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар х*******гаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хура*******жид төлсөн 570,828 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д., Д. нараас улсын тэмдэгтийн хура*******жид 285,414 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 12******* дугаар зүйлийн 12*******.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д., Д. нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 68,5*******5,598 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 68,5*******5,598 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 10,000,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын *******0-ны өдөр 58,5*******5,598 төгрөгийг тус тус нэхэмжлэгчийн Хаан банк дахь тоот дансанд төлж барагдуулахаар харилцан тохиролцож, төлбөрийг төлөлтийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Д.гийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 2******* дугаар хороо, ******* ******* /17080/, дугаар байр, тоот хаягт байрлах, . м.кв талбайтай, гурван өрөө, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хура*******жид төлсөн 570,828 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д., Д. нараас улсын тэмдэгтийн хура*******жид 285,414 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захир*******жийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захир*******жид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД