| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Ариунболд |
| Хэргийн индекс | 192/2025/03655/И |
| Дугаар | 192/ШШ2025/04752 |
| Огноо | 2025-06-03 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 192/ШШ2025/04752
| 2025 06 03 | 192/ШШ2025/0*******752 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгино дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ******* дугаар хороо, ******* дүгээр хороолол, *******1 дүгээр байр, ******* тоот хаягт оршин суух, ******* ******* овогт ******* ******* /РД: *******/-ы хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ХХК болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намуун оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгч Т.******* нь 202******* оны 12 сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 31-*******07 а хаягт оршин суух ХХК-ийн захирал холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөгчөөр улсын бүртгэлийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасан юм. Гэтэл хариуцагч ХХК-нь тус хороонд бүртгэлгүй бөгөөд уг хаягтаа үйл ажиллагаа явуулдаггүй болох нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна мөн дугаарт залгахад орох ярианы эрх хаагдсан гэсний дагуу нэхэмжлэгч талаас хаяг, утас тодруулахад дугаарыг өгсний дагуу 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр залгахад ... байна. Баянхонгор аймагт ажиллаж байгаа. Цагаан сараар УБ хот орно. 3 сарын 06-ны өдөр шүүхэд очъё гэж хэлсэн тэмдэглэл байгаа боловч ХХК-ийн захирал нь шүүхэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй шүүн таслах ажиллагаанд саад учруулж байх тул албадан ирүүлэхээр тус шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 191/11132025/11160 дугаар захирамж гарч Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Шүүх ,шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтэст даалгасан. Тус газрын хамгаалалтын цагдаа,цагдаагийн дэд ахлагч нь хариуцагчийн хаягийг шалгахад олдоогүй байна. ХХК-нь тус хороонд бүртгэлгүй бөгөөд уг хаягтаа үйл ажиллагаа явуулдаггүй болох нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан 2025 оны 0******* сарын 02-ний өдөр хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн 191/Ш32025/1*******589 тоот захирамж гарсан. Уг захирамжид нэхэмжлэгч нь хариуцагчийн хаягийг тодруулж, өөрийн оршин суугаа газрын шүүхэд хариуцагчийг эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргах боломжтойг дурдсаны дагуу хариуцагчаар оролцвол зохих ХХК-ийн захирал эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргаж байна. Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ХХК болон захирал эрэн сурвалжилж өгнө үү. гэжээ.
2. Хэрэгт авагдсан нотлох баримтууд
2.1 Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн нотлох баримт. Үүнд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны ******* дүгээр сарын 02-ны өдрийн 191/ШЗ2025/1*******589 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, 2023 оны 12 дугаар сарын 1*******-ний өдрийн итгэмжлэл, Орон сууц захиалгын гэрээ, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн итгэмжлэл, Худалдах-худалдан авах гэрээ, 2023 оны 12 дугаар сарын 1*******-ний өдрийн итгэмжлэл.
2.2. Шүүхийн журмаар цуглуулсан баримтууд: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн журмаар цуглуулсан нотлох баримтгүй болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Т.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ХХК болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт заасны дагуу хүсэлт гаргагч нь өөрийн оршин суух нутаг дэвсгэрийн харьяалах шүүхэд хандсан байна.
3. Нэхэмжлэгчийг байлцуулахгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасантай нийцэж байх тул түүний эзгүйд хэргийг хэлэлцэв.
*******. Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд ХХК болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны ******* дүгээр сарын 02-ны өдрийн 191/ШЗ2025/1*******589 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Орон сууц захиалгын гэрээ, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, Худалдах-худалдан авах гэрээ, итгэмжлэл зэргээр хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах шаардлага, үндэслэл нотлогдож байна гэж үзэв.
5. Иймээс хариуцагч ХХК болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Ж.Баатарбямбын хаягийг нэхэмжлэгч тогтоох боломжгүй байх тул эрэн сурвалжлуулахыг хүссэн түүний хүсэлтийг хангаж, хариуцагчийн хаягийг тогтоох ажиллагааг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дах хэсэгт заасныг баримтлан ХХК /РД: / болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд овогт /РД: ФА6601157*******/-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.******* дэх хэсэгт заасныг баримтлан ХХК болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд эрэн сурвалжилж, оршин байгаа хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 1******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД