2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 192/шш2025/04208

 

 

 

 

 

 

2025 05 19 192/ШШ2025/04208

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,

 

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2025 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******,*******,*******, нарийн бичгийн дарга Х.Нямгэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь ажиллаж байсан айдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

 

2. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа: Миний бие 1990 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 11994 дүгээр тушаалаар оёдолчноор ажилласан. 1991 онд Савхин жижиг эдлэлийн үйлдвэр нь, Үйлдвэр худалдааны "Чимбай" ХК болсон. 1991 оноос 1994 онд "Чимбай" ХК-нд оёдолчиноор ажилладаг байсан боловч уг компани дампуураад ажлаас гарсан. Тэгсэн 1991 оноос 1994 онд "Чимбай" ХК-д оёдолчиноор томилсон тушаал байхгүй шалтгаанаар 4 жил хасагдах байдалд хүрээд байна. Би Холбогдох баримтыг бүрдүүлж шүүхэд өөрийн ажиллаж байсан байдлыг тодорхойлохоор нэхэмжлэл гаргасан.

Иймд намайг 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл оёдолчноор, 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл "Чимбай ХК-нд оёдолчноор ажиллаж байсныг тус тус тогтоож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, Хан-Уул дүүргийн*******ны Засаг даргын тодорхойлолт, Архивын ерөнхий газар Үндэсний төв архивын лавлагаа, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Архивын газрын тодорхойлолт, нэхэмжлэгчийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Нийслэлийн тойргийн нотариатч С.Гэрэлийн гарын үсэг гэрчилсэн үйлдэл зэргийг тус тус ирүүлсэн.

 

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч *******ийн хүсэлтээр*******,******* нараас мэдүүлэг авсан байна.

 

5. Шүүхээс Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газраас баримт бүрдүүлсэн болно.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүхээс нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч ******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.

 

3. Нэхэмжлэгч ******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

4. Нэхэмжлэгч ******* нь 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл оёдолчноор, 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл "Чимбай ХК-нд оёдолчноор тус тус ажиллаж байсан болох нь:

Нэхэмжлэгч *******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

Архивын ерөнхий газар Үндэсний төв архивын 2025 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 364 дугаартай лавлагаа, уг лавлагаанд Тус архивын сан хөмрөгт Үйлдвэр худалдааны Чимбай ХК байгууллагын бүгд /он/-ы баримт шилжиж ирээгүй тул Пагваасүрэн овогтой Цэдэвдоржид холбогдох баримтыг шүүн үзэж лавлагаа гаргах боломжгүй байна гэх тодорхойлолт,

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Архивын газрын 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 146 дугаартай тодорхойлолт, уг тодорхойлолтод Тус архивт Үйлдвэр худалдаа Чимбай ХК-ийн баримт хадгалагдаагүй тул Пагваасүрэнгийн Цэдэвдоржид лавлагаа олгох боломжгүй болно гэх хэсэг,

Хан-Уул дүүргийн*******ны Засаг даргын 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 236 дугаартай ам бүл 2, оршин суудаг гэх тодорхойлолт,

Савхин жижиг эдлэлийн үйлдвэрээс 1990 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр нээж олгосон №398459 дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, уг дэвтэр дэх 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ажилчнаар авч ажиллуулав, 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Чимбай ХК-д ажилчнаар авч ажиллуулав, 1994 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Хөдөлмөрийн хуулийн 20 дугаар зүйлийн 1.1-д заасны дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлөв, 1994 оны 07 дугаар сарын 01-ний өдөр оёдолчноор авч ажиллуулав гэх хэсэг,

Хамт олноороо авхуулсан гэх гэрэл зургийн хуулбар,

Нэхэмжлэгч *******ийн хүсэлтээр түүний ажиллаж байсан талаар мэдэх нэр бүхий гэрчид үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг тайлбарлаж хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгүүд болох:

Гэрч Д.Энхтуяагийн өгсөн мэдүүлгийн: Миний бие оёдолчноор 1990 оны 08 дугаар сарын 14-ний өдөр ажилд орсон бөгөөд 1997 он хүртэл ажиллаж байсан. ******* нь мөн тус байгууллагад 1990 оны 10 сард ажилд орсон бөгөөд 1994 он хүртэл оёдолчноор ажиллаж байсан. 1994 онд Савхин жижиг эдлэлийн үйлдвэр нь Чинбай хувьцаат компани болж өөрчлөгдсөн ******* цомхотголоор ажлаасаа гарсан санагдаж байна. Би 1994-1997 он хүртэл Чимбай ХК-д ажиллаж байгаад компани дампуураад ажлаасаа гарсан гэх хэсэг,

Гэрч Н.Чулуунцэцэгийн өгсөн мэдүүлгийн: 1990 онд Үйлдвэр худалдааны "Чимбай" ХК буюу оёдолчноор ороод 1994 онд гарсан. Тэгээд таньдаг болсон. Савхин жижиг эдлэлийн үйлдвэр 1994 онд Чимбай ХК болсон гэх зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч *******ийн ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч *******ийг Савхин жижиг эдлэлийн үйлдвэр, Үйлдвэр худалдааны Чимбай ХК-нд тус тус оёдолчоор ажилд томилсон тушаал хэрэгт авагдсан боловч түүнийг ажлаас чөлөөлсөн тушаал өөрт нь болон архивт хадгалагдаагүйгээс түүний хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн, эрх зүйн байдал дордсон байна гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хэрэгт авагдсан дээрхи баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт гэж шүүх үнэлсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Олхон овгийн*******-ийн

- 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл оёдолчноор,

- Үйлдвэр худалдааны "Чимбай ХК-нд 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл оёдолчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ