Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 385

 

                                       Б.Оргил, Г.Тэмүүлэн, П.Энхтөр, О.Эрдэнэсайхан,

                                            Б.Батбаатар, Ө.Одгэрэл нарт холбогдох

                                                         эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Н.Мөнгөнсүх,

Ялтан О.Эрдэнэсайхан, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг,

Ялтан /хохирогч/ Ө.Одгэрэл, Б.Батбаатар, тэдгээрийн өмгөөлөгч Ж.Дорж,

Ялтан Г.Тэмүүлэн, П.Энхтөр нарын өмгөөлөгч Б.Дашдорж,

Ялтан /хохирогч/ Б.Оргилын өмгөөлөгч Б.Ганпүрэв,   

Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 388 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан О.Эрдэнэсайхан, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Оргил, Г.Тэмүүлэн, П.Энхтөр, О.Эрдэнэсайхан, Б.Батбаатар, Ө.Одгэрэл нарт холбогдох эрүүгийн 201525022137 дугаартай хэргийг 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

       1. Дүүрэн овогт Бат-Эрдэнийн Оргил, 1988 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, холбооны инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эцэг, эхийн хамт Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Наран хороолол 14 дүгээр байрны 48 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: УЮ88060614/,

2. Шааг овогт Гангэрэлийн Тэмүүлэн, 1989 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, дүү нарын хамт Багануур дүүргийн 5 дугаар хороо, Их гүний 6 дугаар гудамж, 3 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: УЮ89042018/,

3. Алдар овогт Пүрэвхадын Энхтөр, 1989 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Цагдаагийн Ерөнхий газрын олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны хамгаалалтын нэгдүгээр газрын төрийн тусгай хамгаалалтын хэлтэст хамгаалалтын цагдаагаар ажиллаж байсан, ам бүл 2, эхийн хамт Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Наран хороолол 18 дугаар байр 52 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн 11 дүгээр гудамж, 181 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: УЮ89042311/,  

          4. Тангуд овогт Олдохын Эрдэнэсайхан, 1988 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, холбооны инженер мэргэжилтэй,  Багануур дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт төлөөлөгч ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 19 дүгээр гудамж, 429 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: УЮ88090352/,

          5. Боржигин овогт Батсүхийн Батбаатар, 1985 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Ногоон нуурын 511 дүгээр гудамж, 3 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: НС85041897/,

       6. Хануурч овогт Өлзийсайханы Одгэрэл, 1985 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Төв аймгийн Зуунмод сумын 2 дугаар баг, Ланс 12 дугаар гудамж, 9 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: НЗ85092671/,

Б.Оргил О.Эрдэнэсайхан нар нь согтуугаар бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 18-ны шөнө 2 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны урд талын зам дээр бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрах явцдаа иргэн Ө.Одгэрэлийн бие махбодид хүндэвтэр гэмтэл,

П.Энхтөр, Г.Тэмүүлэн, Б.Оргил, О.Эрдэнэсайхан нар нь согтуугаар бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 18-ны шөнө 2 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны урд талын зам дээр бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрах явцдаа Б.Батбаатар бие махбодид хөнгөн гэмтэл,

Б.Батбаатар, Ө.Одгэрэл нар нь согтуугаар бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 18-ны шөнө 2 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны урд талын зам дээр бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрах явцдаа иргэн Б.Оргилын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Оргил, Г.Тэмүүлэн, П.Энхтөр, О.Эрдэнэсайхан, Б.Батбаатар, Ө.Одгэрэл нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

          Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

          Б.Оргил, Г.Тэмүүлэн, П.Энхтөр, О.Эрдэнэсайхан, Б.Батбаатар, Ө.Одгэрэл нарыг бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар Б.Оргил, Г.Тэмүүлэн, П. Энхтөр, О.Эрдэнэсайхан, Б.Батбаатар, Ө.Одгэрэл нарыг тус бүр 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Оргил, Г.Тэмүүлэн, П.Энхтөр, О.Эрдэнэсайхан, Б.Батбаатар, Ө.Одгэрэл нарт оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч нарт оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Багануур, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.

        Ялтан О.Эрдэнэсайхан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би ангийн найз болох Б.Азжаргалын гэрт найзуудын хамт очсон. Тэдний гэрээс шөнийн 2 цагийн үед тарж явцгаах болсон. Оргил бид хоёр түрүүлээд гарсан.  Оргил намайг согтсон учир машин барьж болохгүй гээд түлхүүр авах гэснээс болж бид хоёр маргалдсан. Тэгээд зогсоол руу явж байтал гэрлийн үзүүрт хүмүүс зодолдож байх шиг байхаар нь сайн хартал манай найзууд байсан. Би машинаа тавьчихаад очтол танихгүй хоёр залуу бас Оргил, Энхтөр, Тэмүүлэн, Гүррагчаа нар байсан. Би больцгоо гээд салгаж байтал цагдаагийн машин ирсэн. Цагдаа ирэхэд Гүррагчаа явсан байсныг сүүлд мэдсэн. Мөрдөн байцаалтын явцад би зодоонд оролцоогүй гэдгээ мэдүүлсэн. Гэтэл хохирогч Батбаатар, Оргил нар 4 залуу байсан гэж мэдүүлсэн. Зодоонд хэн, хэн оролцсон болохыг тодруулахаар таньж олуулах ажиллагаа явуулсан. Хохирогч нар болон бид нар хэргийн газраас хамт цагдаад баригдсан тул намайг байсан гэж бодсон учраас таньж олуулах ажиллагаагаар намайг гэж заасан. Би тэд нартай уулзаж “зодоонд оролцоогүй, зодооны үеэр найз Гүррагчаа байсан юм” гэтэл “чамайг цагдаа дээр хамт баригдаад очсон болохоор зодолдсон юм байна гэж бодсон. Шүүх хуралдаанд үнэнээр нь хэлье” гэсэн. Тэгээд шүүх хуралдаан дээр гэрч, хохирогч нар намайг зодоонд оролцоогүй гэж мэдүүлсэн. Хэрэг гарах үед “Хангай” хотхон шинээр баригдсан, харанхуй байсан тул хэн нь хэнийгээ харах боломж байгаагүй. Харин цагдаагийн газарт очоод бие биенийхээ царайг харсан. Б.Батбаатар, Ө.Одгэрэл нар намайг уг хэрэгт оролцсон гэж байгаа нь үндэслэлгүй. Хэргээ үнэн зөв шийдвэрлүүлмээр байна. Би зодоонд оролцоогүй тул намайг гэм буруугүй болохыг тогтоож өгнө үү...” гэв.

Ялтан О.Эрдэнэсайханы өмгөөлөгч М.Алтанцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс О.Эрдэнэсайханыг бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсныг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь зодоон болох үед Эрдэнэсайхан оролцоогүй ганцаараа түрүүлж гараад автомашинаа унаад тэдгээр хүмүүсийн хажуугаар гарсныг тэнд байсан гэрч, сэжигтэн нар тодорхой мэдүүлдэг. Харин хохирогч нар Гүррагчааг Эрдэнэсайхантай андуурч зодоонд оролцсон гэж мэдүүлдэг. Гүррагчаа зодооны үед байж байгаад цагдаа ирэнгүүт явсан байсан. Харин Эрдэнэсайхан зодоон дуусч байхад очсон ба түүнийг ирэхтэй зэрэгцээд цагдаа нар ирсэн. Эрдэнэсайханыг энэ гэмт хэрэгт оролцоогүй болохыг хавтаст хэрэгт авагдсан Оргил, Энхтөр нарын тайлбар, О.Эрдэнэсайханы сэжигтнээр мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Энхцэцэг, Цэнд-Аюуш нарын мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Энхжаргал, шүүгдэгч Одгэрэл нарын мэдүүлгээр тогтоогддог. Хэрэг учралын газарт Оргил, Тэмүүлэн, Энхтөр, Гүррагчаа нар байсан байхад огт байгаагүй Эрдэнэсайханыг гэм буруутай гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан сэдэлт, гэм буруугийн хэлбэр, хэн үйлдсэнийг тогтоогоогүй байна. Иймд Эрдэнэсайханы гэм буруутай нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, О.Эрдэнэсайханд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Харин бусад асуудлыг шалгаж, тогтоолгохоор хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж болох юм...” гэв.

Ялтан /хохирогч/ Ө.Одгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би эрүүл байсан тул зодуулж байхдаа хэн, хэн байсныг харсан. Зодоон болж байхад О.Эрдэнэсайхан, Б.Оргил хоёр байсан. Гадаа харанхуй байсан ч гэсэн тэр хоёр танигдаж байсан. Гэхдээ надад санал, гомдол байхгүй. Анхан шатны шүүх хэргийг үнэн зөв шийдвэрлэсэн гэж үзэж байна...” гэв.

Ялтан /хохирогч/ Б.Батбаатар тус шүүх хуралдаанд: “...Надад давж заалдах шатны шүүхэд хэлэх тайлбар байхгүй...” гэв.

Ялтан /хохирогч/ Ө.Одгэрэл, Б.Батбаатар нарын өмгөөлөгч Ж.Дорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй, зөв шийдвэр гаргасан тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох шаардлагагүй. Зодоон хэдээс хэдэн цагийн хооронд болсон бэ гэдгийг тогтоох боломжгүй. О.Эрдэнэсайханыг зодооны үед байгаагүй гэсэн давж заалдах гомдол үндэслэлгүй гэж үзэж байна...” гэв.  

Ялтан Г.Тэмүүлэн, П.Энхтөр нарын өмгөөлөгч Б.Дашдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би П.Энхтөр, Г.Тэмүүлэн нарын эрх ашгийг хамгаалж, анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчөөр оролцсон. Шийтгэх тогтоолыг гардаж аваад өөрийн үйлчлүүлэгч нартай зөвлөлдөж, давж заалдах гомдол гаргаагүй. Анхан шатны шүүх хэргийг үндэслэлтэй зөв шийдвэрлэсэн гэж үзэж байна...” гэв.

Ялтан Б.Оргилын өмгөөлөгч Б.Ганпүрэв тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны, үндэслэлтэй гарсан тул бидний зүгээс давж заалдах гомдол гаргаагүй. Шийтгэх тогтоол нь хууль ёсны үндэслэл бүхий болсон тул хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

Прокурор Н.Мөнгөнсүх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн 388 дугаар шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж үзэж байна. Уг зодоон 30-40 минут үргэлжилсэн. Ө.Одгэрэл “архи уугаагүй эрүүл, хэн хэн байсныг танихтайгаа байсан. Зодоон болж байхад О.Эрдэнэсайхан байсан” гэж мэдүүлж байгаа. Мөрдөн байцаалтын шатанд Гүррагчааг сэжигтнээр татаж, байцаалт авсан бөгөөд тэрээр зодоонд оролцоогүй болох нь тогтоогдсон. Мөн таньж олуулах ажиллагаа хийхэд хохирогч нарыг Гүррагчаа биш О.Эрдэнэсайхан зодсон болохыг Одгэрэл, Батбаатар нар шууд заадаг. Гэрч Энхжаргал анхан шатны шүүх хуралдаанд “О.Эрдэнэсайхан байсан. Гэхдээ хаана нь яаж цохисныг хараагүй” гэж мэдүүлсэн. Тэгэхээр О.Эрдэнэсайханы үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжгүй бөгөөд энэ 4 хүнийг бүлэглэсэн гэж үзсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.