Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 103/ШШ2025/00396

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 103/ШШ2025/00396

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, Ривэр вилла хотхон, ** дугаар байрны *** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ** дугаар байрны ** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 15,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 14-ний хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: С.******* /цахимаар/,

Хариуцагч: Ч.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Долгоржав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.******* нь Ч.******* холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 15,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна.

1.Миний бие 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Ч.******* найзынхаа гуйлтын дагуу дүү - овогтой ******* Голомт банкны 3055118*** тоот данс руу 15,000,000 төгрөг шилжүүлсэн. Ч.******* зуучилж дүү нь Нэкст электрониксоос тоног төхөөрөмж оруулж ирнэ, 14 хоногийн хугацаатай зээлчих гэсэн. Би 2021 оны 11 дүгээр сараас 2024 оны сүүл хүртэл мөнгөө нэхэмжилсэн, түүнээс хойш Ч.*******, Ц. нар ор сураггүй алга болж утсаа ч авахгүй намайг луйвардсан. Иймд Ч.*******гаас 15,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Нэхэмжлэгч С.******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Тухайн үед би гэж хүнийг огт таньдаггүй байсан, Ч.******* надад ******* дансыг өгөхөөр нь өгсөн данс руу нь шилжүүлсэн, эхний 2-3 сарын хүүг өгч байгаад сүүлдээ сураггүй болсон. Тэгээд би таг болчихоор нь Ч.*******гаас энэ ямар учиртай хүн бэ гэж асууж байгаад очиж уулзаж байсан. Тухайн үед би байранд орох гэж байсан болохоор тавилгын мөнгө хэрэгтэй байна, нөгөө хүнээ олж өгөөч гэхэд Ч.******* 6,000,000 төгрөг надад өгч байсан. Би удаа дараа Сансараагаас тай ямар нэгэн байдлаар холбогдож байна уу, надад мөнгө хэрэгтэй байна, одоо арай хэтэрч байна гээд мөнгөө шаардахад юу ч болоогүй юм шиг ямар ч үйлдэл хийгээгүй. Дараа нь ******* гэрт нь очиход гэртээ байхгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй, олдохгүй болсон, би бамбайн хорт хавдрын улмаас хагалгаанд орж учраа хэлээд мөнгөө нэхэхэд Ч.******* ямар ч өгөх санаа бодолгүй байсан. Хариу тайлбарыг нь уншихад ******* би мөнгө аваагүй, зүгээр холбож өгсөн гэсэн, надад ямар ч хамаагүй, ******* дансыг нь *******д өгсөн, би өргүй гэж бичсэн байсан, би үүнийг гайхаад байна, одоо би аас авах гэхээр хаана байгаа нь мэдэгдэхгүй, би гайхаад байна. Ч.*******г төрснөөс хойш тай 2 удаа л уулзсан, би дандаа өөрөө хөөцөлдөж яваад маш их хохирч байна. Би энэ мөнгийг өгөөд 4 жил болж байна, яаралтай мөнгөө авмаар байна, хэл ам хийхгүй зөндөө хүлээсэн, тэгээд ч Ч.******* тай холбоотой байгаа юм шиг байна лээ гэв.

3.Хариуцагч Ч.******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр надад 15,000,000 төгрөг, 14 хоногийн хугацаатай хэрэгтэй байна, би Next electronikc-т сэлбэг нийлүүлэх гэсэн юм гэсэн. Тухайн үед Next electronikc-т ажиллаж байсан, тэгээд би *******д т мөнгө хэрэгтэй байна гэнэ, 14 хоноод өгье гэж хэлсэн. Тэгэхэд ******* чиний данс руу шилжүүлэх үү гэхээр нь би үгүй, ******* данс руу шилжүүлээрэй гээд ******* дансыг өгсөн, 14 хоногийн дараа надад хамт сэлбэг нийлүүлэх гэж байсан найз маань намайг хулхидчихлаа, нөгөө хүн маань тоглоом тоглоод мөнгөө алдаад, алга болсон, би эхний ээлжинд хүүг нь өгч байя гэсэн. Би ер нь тай зөндөө хөөцөлдөж, мөнгийг нэхэж уулзаж байсан, сүүлдээ гэр нь нүүгээд хаана байгаа нь мэдэгдэхгүй алга болсон. ******* 2022 оны 4 сард мөнгө хэрэгтэй байна гэхээр нь би 2,000,000 төгрөг өгсөн, дараа нь дахиад мөнгө хэрэгтэй байна, тавилга авах гээд байна гэхээр нь 2022 оны 6 дугаар сард 4,800,000 төгрөг өгсөн. Би ******* т өгсөн мөнгөнөөс дундаас нь нэг ч төгрөг аваагүй, т мөнгө хэрэгтэй байна гэхээр нь *******гаас авч өгсөн, тэгээд найзынхаа мөнгийг хүнд авч өгөөд нөгөө хүн нь алга болсон болохоор санаа зовоод 6,800,000 төгрөг олж өгсөн. Би зуучилж өгснийхөө хариуцлагыг хүлээсэн гэж ойлгож байгаа, Монголд байгаа, би эхнэртэй нь өчигдөр холбогдсон, салаагүй хамт байгаа юм байна лээ. Яг үнэндээ, надад бас өртэй, тэгээд би эхлээд ******* мөнгийг өгөөдөх, би дараа нь болно гэхэд ямар ч үйлдэл хийхгүй байгаад байгаа. Эхнэр нь ******* хаана байгаа, ямар ажил хийж байгааг хэлэхгүй байгаа, ямар ч байсан нэг машин бариад яваад байгаа сурагтай байсан. Би ыг өөрийг нь олоод найзынхаа 15,000,000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна, би бас өөрийнхөө өгсөн 6,800,000 төгрөгийг ч гэсэн олж авах хүсэлтэй байна гэв.

Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, 500258**** тоот дансны хуулга зэрэг баримтуудыг, хариуцагчаас хариу тайлбар, 57506***** тоот дансны шилжүүлгийн мэдээллүүд зэргийг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн.

Шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

1.Нэхэмжлэгч С.******* нь шаардлагын үндэслэлээ: Ч.******* найзынхаа гуйлтаар дүү Ц.*******х нь Голомт банкны 30551***** тоот данс руу 15,000,000 төгрөг шилжүүлсэн. Ч.******* зуучилсан тул 15,000,000 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлсон бол хариуцагч Ч.******* нь Ц. руу шилжүүлсэн 15,000,000 төгрөгөөс би нэг ч төгрөг авч хэрэглээгүй, миний дансанд ороогүй тул төлөхгүй гэж маргаж байна.

2.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын тайлбараас үзэхэд Ц.******* Голомт банкны 30551***** тоот дансанд 15,000,000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт С.******* дансны хуулгаар тогтоогдож байгаа бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар нь Ц.т 15,000,000 төгрөгийг зээлдүүлсэн гэдэгт үгүйсгэж маргаагүй болно./хх-ийн 6 хуудас/

3.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Нэхэмжлэгч С.******* нь Анх зээл өгөхдөө Ч.*******гийн гуйлтаар түүний дүү Ц.******* данс руу мөнгийг шилжүүлсэн гэсэн тайлбарыг өгдөг. С.******* нь 15,000,000 төгрөгийг Ч.******* биш Ц. зээлдэж авч байна гэдгийг анхнаасаа мэдсэн, өөрийн үйлдэл, хүсэл зоригийн дагуу Ц.******* дансанд буюу өмчлөлд 15,000,000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон, талууд уг үйл баримтад маргаагүй. Ч.******* нь зээлдэгч, зээлдүүлэгч хоёрыг хооронд нь холбож өгснөөр Иргэний хуулийн 281 дүгээр зүйл буюу зээлийн гэрээний нэг тал болох боломжгүй, С.*******, Ч.******* нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

3.Нэхэмжлэгч Ч.******* нь буруутай этгээдээс зээлийн төлбөрөө нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

4.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 15,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ