Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 453

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Баатар, Б.Отгонбаатар нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор Н.Пүрэвтогтох,

Ялтан Б.Отгонбаатар /цахим хэлбэрээр/,

Ялтан Д.Баатар /цахим хэлбэрээр/,

Ялтан Б.Отгонбаатарын өмгөөлөгч Б.Энхтүвшин,

Ялтан Д.Баатарын өмгөөлөгч Ц.Алтанцол,

Нарийн бичгийн дарга А.Анх-Үжин нарыг оролцуулан,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж, шүүгч Ц.Оюунчимэг, Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 497 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Б.Отгонбаатар, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин, ялтан Д.Баатарын өмгөөлөгч Ц.Алтанцол нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Д.Баатар, Б.Отгонбаатар нарт холбогдох эрүүгийн 201626030286 дугаартай хэргийг 2015 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Хатагин овогт Долгорсүрэнгийн Баатар, 1972 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эх, эгч, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Өнөр хорооллын 6-65 тоотод оршин суух бүртгэлтэй боловч хэрэгт холбогдох үедээ Хан-Уул дүүргийн 2  дугаар хороо, 19 дүгээр хорооллын 18-50 тоотод оршин сууж байсан, ял шийтгэлгүй, регистрийн дугаар: /ШБ72062115/;

 

2. Бичигдэр овогт Батаагийн Отгонбаатар, 1966 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 11-20 тоотод оршин суух бүртгэлтэй,

Улаанбаатар хотын Ажилчны районы Ардын шүүхийн 1989 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 187 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 154 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж, уг хорих ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялын хэмжээг 1 жил хорих ялаар тогтоож, 1990 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 cap 13 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, регистрийн дугаар: /УУ66102718/;

 

Д.Баатар, Б.Отгонбаатар нар нь согтуурсан үедээ, бүлэглэн 2016 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 18-19 цагийн орчим Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 8 дугаар байрны 1 дүгээр орцонд эд хөрөнгийг нь авах зорилгоор Д.Ганзоригийн амь биед аюултай аргаар хүч хэрэглэн довтолж, зэвсгийн чанартай зүйл болох чулуугаар толгойн тус газар цохиж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан гap утас, түрийвч зэрэг эд зүйлийг нь дээрэмдэн авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Д.Баатар, Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Баатар, Б.Отгонбаатар нарыг бүлэглэж, бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед аюултайгаар хүч хэрэглэн довтолж, чулууг зэвсгийн чанартай хэрэглэн, бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар Д.Баатарыг эд хөрөнгө хураахгүйгээр 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар, Б.Отгонбаатарыг эд хөрөнгө хураахгүйгээр 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Д.Баатар, Б.Отгонбаатар нарт оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Д.Баатар, Б.Отгонбаатар нарын тус бүр цагдан хоригдсон 6 /зургаа/ хоногийг тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэг зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, энэ хэрэгт хураагдсан иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Д.Баатар, Б.Отгонбаатар нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Ялтан Б.Отгонбаатар гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байна. Надад оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөхийг хүсэж байна. Давж заалдах гомдлоо дэмжиж байна” гэв.

 

Ялтан Б.Отгонбаатарын өмгөөлөгч Б.Энхтүвшин гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ялтан Б.Отгонбаатар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдож, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн, хохирогчийн зүгээс гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болсон зэрэг нь хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байгаа болно. Хувийн байдлын хувьд эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, бага насны хүүхэдтэй, урьд нь “Эрчим” клуб, “Хөдөлмөр” нийгэмлэгт хөл бөмбөг тоглодог байсан, тамирчин, цахилгаанчин мэргэжилтэй. Гэмт хэргийн нөхцөл байдал, ар гэрийн болон хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүлийн 551­.1 дэх хэсгийг хэрэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас доогуур хорих ял оногдуулж өгнө үү. Мөн анх удаа гэмт хэрэгт холбогдсон байдлыг харгалзан жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр тогтоож өгнө үү” гэв.

 

Ялтан Д.Баатарын өмгөөлөгч Ц.Алтанцол гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх хуралдаанд ялтан Д.Баатар "Хохирогчийг өөрийн эхнэртэй холбоотой байсан залуутай андуурч зодож, цохисноо мэдүүлж, уг үйлдэлд ялтан Б.Отгонбаатар бүлэглэн оролцоогүй болохыг мэдүүлж, энэ нь хохирогч болон бусад гэрчийн мэдүүлгээр нотлогдож, хохирогчийн эд зүйлсийг авах зорилгоор бүлэглэн довтолсон гэх үйлдэлд эргэлзээтэй байдал үүсэж, мөрдөн байцаалт бүрэн бус явагдсан байхад шүүх хэт нэг талыг барин “...нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан байх тул..." гэж хийсвэрлэн дүгнэж, бусдын эд зүйлийг авах зорилгоор, амь биед аюултайгаар хүч хэрэглэн довтолсон гэж үзсэн. Ялтан Б.Отгонбаатарыг хохирогчийн гар утсыг газар унасан байхад авсан гэж мэдүүлснийг үндэслэлгүй үгүйсгэсэн буюу хохирогч Д.Ганзоригийн мэдүүлгийн эх сурвалжийг зааж чадаагүй, согтуу байснаас эргэлзсэн, таамаглан өгсөн мэдүүлгээр ялтан Б.Отгонбаатарыг яллаж, хүнд зүйл хэсгээр ял шийтгэл оногдуулсанд бид гомдолтой байна. Бид ялтан Д.Баатарын хэргийн сэдэлт, үйлдлийг мөрдөн байцаалтын явцад бүрэн тогтоож, ялтан Б.Отгонбаатарын хэрэгт оролцсон оролцоо, гэм бурууг зөв тодорхойлох ёстой гэж үзэж байгаа ба мөрдөн байцаалтыг бүрэн биш дутуу хийгдсэн, ялтан Д.Баатарын эрх зүйн байдлыг дордуулж, хүнд ял шийтгэл хүлээхэд хүргэсэн гэж үзэж байгаа юм. Иймд давж заалдах шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалт буцааж, гэмт хэргийн сэдэлт, үйлдэл оролцоог бүрэн тогтоолгож, гэм бурууд тохирсон ял шийтгэл оногдуулах боломжоор ханган өгөхийг хүсэж байна” гэв.

 

Ялтан Д.Баатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгч Ц.Алтанцолын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна” гэв.

 

Прокурор Н.Пүрэвтогтох тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хэргийн талаарх асуудлыг мөрдөн байцаалтын шатанд бүрэн шалгаж тогтоосон. Ялтан нар анхан шатны шүүх хуралдаанд өгсөн тайлбараа мөрдөн байцаалт болон прокурорын шатанд мэдүүлж байгаагүй. Ялтан Д.Баатар “чи яасан их хүний эхнэртэй орооцолддог юм бэ гээд хохирогчийн толгой руу цохисон” гэж мэдүүлдэг. Энэ талаар мөрдөн байцаалтын шатанд хохирогч “анх орж ирсэн хүн толгой руу цохисон. Ингээд миний хүзүүг боогоод байж байтал нөгөө нь хүн нь орж ирээд “чи яасан их хүний эхнэрээр оролддог юм бэ” гэж хэлсэн” гэж мэдүүлдэг. Энэхүү мэдүүлгээс харахад дараа нь орж ирсэн ялтан Б.Отгонбаатар энэ үгийг хэлсэн байдаг. Энэ талаар анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагчаас тодруулж асуухад ялтан Б.Отгонбаатар “би энэ талаар мэдээгүй байсан” гэж мэдүүлдэг. Гэтэл ялтан Д.Баатар “би энэ үгийг хэлсэн юм” гэж мэдүүлдэг. Мөн мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нар өөрсдийнхөө хийсэн хэргийнхээ талаар тодорхой мэдүүлсэн. Ялтан М.Баатар хохирогчийн хоолойг боож толгой руу нь цохих үед ялтан М.Отгонбаатар хохирогчийн халааснаас гар утас, хэтэвчийг нь аваад зугтаасан болохоо мэдүүлдэг. Прокурорын шатанд ялтан нар хийсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар ялтан нарын анхан шатны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг тогтоогддоггүй. Ялтан нарын өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг сонсож, танилцлаа. Ялтан нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийг хэрэглэх боломжгүй. Иймд ялтан болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар Д.Баатар, Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Д.Баатар, Б.Отгонбаатар нар нь согтуурсан үедээ, бүлэглэн 2016 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 18-19 цагийн орчим Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 8 дугаар байрны 1 дүгээр орцонд эд хөрөнгийг нь авах зорилгоор Д.Ганзоригийн амь биед аюултай аргаар хүч хэрэглэн довтолж, зэвсгийн чанартай зүйл болох чулуугаар толгойн тус газар цохиж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан гap утас, түрийвч зэрэг эд зүйлийг нь дээрэмдэн авч, 169000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

            Xoxирогч Д.Ганзоригийн “...Хан-Уул дүүргийн 2 дугaap хорооны нутаг дэвсгэрт байрлах 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвийн орчим буугаад цаашаа үйлчилгээний төвийн хажуу талын дэлгүүр ороод эхнэртэй зайрмаг аваад гэртээ орохоор явсан. Ингээд 8 дугаар байрны 1 дүгээр орцонд ороод дээшээ шатаар өгсөж байсан чинь араас нэг залуу орж ирээд толгой орчим чулуугаар цохисон. Тухайн үед миний толгой руу чулуугаар 2-3 удаа цохисон. Тэгээд босоод ирсэн чинь миний толгой руу цохидог залуугаас гадна өөр нэг залуу орж ирээд хажууд нь зогсчихсон “чи яасан их хүний эхнэр оролддог юм бэ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр залууд хандаад “чи хүн андуураад байгаа юм биш үү” гэж хэлсэн. Тэгэж байх хооронд толгой руу цохидог залуу миний хоолойноос боочихсон байх хооронд миний халаасыг ухаж байгаад түрийвч болон хоёр сим ордог гар утсыг аваад чулуугаар миний толгой руу дахиад 2 удаа цохиод гараад явсан. Ингээд тэр хоёрын араас нь гүйгээд гарахад тэр хоёр залуу зугтаад яваад өгсөн байсан. … Намайг чулуугаар цохидог залуу нь араас боож байхад хамт явсан залуу нь хажуугаар орж ирээд миний халаасыг ухаад байсан. Тэгээд миний халаасанд байсан гар утас түрийвчийг аваад явсан байсан. ..." /хх-ийн 15-17 дугаар хуудас/,

гэрч Б.Гансүхийн “...2016 оны 2 дугаар сарын 22-ны өглөө би Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Юнител" үйлчилгээний төв дотор байдаг ажил дээрээ өдөр 12 цагийн орчим очоод байж байхад 50 орчим насны нэг залуу орж ирээд “гар утас авах уу" гэж асуухаар нь авахгүй гэж хэлээд буцаагаад гаргасан юм. Тэгсэн чинь араас нь өөр нэг залуу орж ирээд "та авчих” гээд гуйгаад манай ахын утас гэж надад хэлсэн. Тэгэхээр нь “ах чинь хаана байгаа юм бэ” гээд асуухад нөгөө залуу гараад өөр нэг хүн дагуулж орж ирээд "энэ манай ах байгаа юм" гэсэн. Тэгээд нөгөө ах нь гээд залууг орж ирэхээр нь “утас чинь мөн юм уу” гэж асуухад “миний утас мөн” гэж хэлсэн. Тэгээд “бид хэд архи авч уух гэсэн юм авчихаач” гэж гуйгаад байсан. Ингээд утсыг нь авахаар болоод

үзэхэд хоёр сим карт ордог хар өнгийн гар утас байсан. Тэгээд гар утсыг нь үзэж байгаад 15.000 төгрөгөөр худалдаж авсан. ...” /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

гэрч Д.Бат-Амгалангийн “...2016 оны 2 дугаар сарын 22-ны үдээс өмнө 11 цагийн орчим Отгонбаатар ахтай Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвийн орчим тааралдсан. Тухайн үед Болд Отгонбаатарын хамт байж байсан. Ингээд бид гурав архи уух гэсэн мөнгө байхгүй бaйсан чинь Отгонбаатар ах “би гэрээсээ ороод утас аваад ирье” гэж хэлсэн. Тэгээд гэрээсээ улаан хүрэн өнгөтэй, товчлууртай гар утас авч ирсэн. Тэгээд бид 3 тэр утсыг зарахаар болоод 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвийн доор байдаг “Юнител”-ийн үйлчилгээний төв дотор байдаг гар утас засварын газар бид 3 ороод утсыг нь 15.000 төгрөгөөр зарсан. Гараад дэлгүүрээс 1 шил 0,75 литрийн “Бурхан халдун” нэртэй архи, нэг хайрцаг тамхи аваад, авсан архиа бид 3 хувааж уусан. ...” /xx-ийн 25-26 дугаар хуудас/,

гэрч Л.Цэнд-Аюушийн “...Би 2016 оны 2 дугаар сарын 22-ны өглөө 07 цагийн орчим байх Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 8 дугаар байрны 1 орцонд явж ороход нэг давхарын дотор талын хаалганы орчим бор өнгийн түрийвч байхаар нь аваад дотор байгаа эд зүйлсийг нь үзэхэд иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, виза карт байсан. Ингээд иргэний үнэмлэхийг үзэхэд, манай 8 дугаар байрны 17 тоотод оршин суудаг Ганзориг гэх хүний иргэний үнэмлэх байхаар хаалгыг нь тогшиж үзэхэд хүн байхгүй байхаар нь орой гэрт нь хүн ирэхээр оруулж өгсөн юм. Түрийвчин дотор нь бол ямар нэгэн мөнгө байгаагүй. Би 2016 оны 2 дугаар сарын 21-ний орой ажлаа хийж байгаад 18 цагийн орчим орц руу орж үзэхэд ямар нэгэн хүн байгаагүй. Тэгээд гэртээ байж байгаад орой 20 цагийн үед байх орц руу ороход 2 давхарын орцны шатан дээр цус болсон байдалтай байхаар нь доошоо буугаад арчаад цэвэрлэсэн. Маргааш нь би Ганзоригийн иргэний үнэмлэхийг олсон юм. ..." /хх-ийн 28 дугаар хуудас/,

гэрч Ё.Уянгын “...10 орчим минутын дараа манай нөхөр Ганзориг хаалга тогшоод гэртээ орж ирсэн. Ингээд орж ирэхдээ надаас битгий айгаарай гэж хэлээд гэрт орохгүй зогсоод байсан. Ингээд би гaйхаад харсан чинь чихний хоёр талаар нь цус гоожсон “би сая орцонд хүнд чулуугаар цохиулаад, юмаа хоёр хүнд дээрэмдүүлчихлээ” гэж хэлсэн. ...” /хх-ийн 34 дүгээр хуудас/,

Б.Отгонбаатарын яллагдагчаар өгсөн “...2016 оны 2 дугаар сарын 21-ний орой 19 цагийн орчим Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвийн орчим найз Баатарын хамт байж байсан юм. Тухайн үед бид хоёр архи уугаад жаахан халамцуу байсан бөгөөд архи авч уух гэсэн чинь мөнгө байхгүй байсан. Энэ үед 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвийн 18 дугаар байрны урдуур нэг залуу явж байсан юм. Тэгээд Баатар бид хоёр зам хөндлөн гараад 9 дүгээр байрны урд руу дагаад явсан. Тэгээд 9 дүгээр байрны хамгийн наад талын орц руу нөгөө залуу яваад орсон юм. Тэгсэн чинь Баатар араас нь дагаад орсон. Намайг араас нь дагаад ороход Баатар тэр залуугийн хүзүүнээс нь барьсан байдалтай толгой руу нь юмаар цохиод байх шиг байсан. Тэгээд би тэр залуугийн халаасыг нь уудлаад гар утсыг нь авсан. Баатар тэр залуугийн түрийвчийг нь аваад бид хоёр гараад зугтаасан. Ингээд түрийвчийг нь үзэхэд дотор нь 4,000 төгрөг байхаар нь уг мөнгөөр бид хоёр 0,33 литрийн архи авч уугаад гэртээ харьсан. Ингээд би маргааш өглөө нь 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвийн орчим Баатартай тааралдаад “чи яагаад хүний толгой чулуугаар цохиж байгаа юм бэ, тэнэг юм уу, хүн алах гэж байна” гээд загнасан чинь Баатар “би түрийвчэнд байсан мөнгийг аваад түрийвчийг нь хаясан” гэж хэлсэн. Тэгээд би маргааш өдөр нь авч явсан гар утсаа засварын хүнд 15,000 төгрөгөөр зараад мөнгөөр нь 1 шил 0,75 литрийн архи авч уугаад, нэг хайрцаг улаан шонхор тамхи авч татаад гэртээ харьсан. ...” /хх-ийн 59-61 дүгээр хуудас/,

Д.Баатарын яллагдагчаар өгсөн “...Би 2016 оны 2 дугаар сарын 21-ний өдөр манай 120  мянгатад байдаг Отгонбаатарын хамт халамцуу Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 19 дүгээр хорооллын үйлчилгээний  төвийн орчим зогсож байхад “Урантогоо” дэлгүүрээс нэг залуу гараад 8 дугаар байрны тийшээ явахаар нь араас нь дагаад явсан. Энэ үед Отгонбаатар миний араас дагаад явсан байх. Ингээд араас нь дагаж явж байхдаа замаасаа чулуу аваад 8 дугаар байрны 1 дүгээр орц руу ороход араас нь дагаж ороод ар дагз орчим нь чулуугаар цохиод эргээд харахаар нь түлхээд унагасан. Тэгээд толгой орчим нь 2-3 удаа дахин гартаа байсан чулуугаар цохисон чинь араас Баатар ах орж ирээд гараараа хаагаад “боль” гэж хэлээд Отгонбаатар ах халаасыг нь ухаад утас болон түрийвчийг нь аваад бид хоёр зугтаад гарсан. Тэгээд байрнаас нь холдоод түрийвчийг нь үзэхэд дотор нь бичиг баримт, 4,000 төгрөг байсан. Түрийвчэнд байсан мөнгөөр нь бид хоёр 1 шил 0,33 литрийн “Бурхан халдун” нэртэй архи авч уугаад тэндээсээ шууд гэртээ харьсан. Харихдаа Отгонбаатар ах утсыг нь авч яваад би түрийвчийг нь аваад явсан. Тэгээд гэртээ харьсан. Ингээд би маргааш өглөө нь 07 цагийн орчим тэр хүний түрийвчийг нь аваачаад тавьсан. ..." /хх-ийн 64 дүгээр хуудас/ гэх мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... Ганзоригийн биед тархи доргилт, зулайн хуйх, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мoxoo зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ..." гэх 2793 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 36 дугаар хуудас/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-6 дугаар хуудас/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-9 дүгээр хуудас/, Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 84 дүгээр хуудас/, Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 85 дугаар хуудас/, Эд мөрийн баримтаар тооцсон эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 90 дугаар хуудас/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар тогтоогджээ.

 

2016 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 18-19 цагийн орчим Д.Баатар, Б.Отгонбаатар нар нь согтуурсан үедээ, Д.Ганзоригийн араас дагаж яваад Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 8 дугаар байрны 1 дүгээр орцонд ороход араас нь орж, Д.Баатар нь түүний толгойн тус газар чулуугаар цохиж, хоолойноос боох үед нь Б.Отгонбаатар нь Д.Ганзоригийн халааснаас түрийвч, гap утас зэргийг нь дээрэмдэн авч зугтаасан үйл баримт тогтоогдож байна.

 

Д.Баатар нь Д.Ганзоригийн толгойн тус газар чулуугаар цохиж, хоолойноос боох зэрэг үйлдэл хийж байхад Б.Отгонбаатар нь Д.Ганзоригийн халааснаас түрийвч, гap утас зэрэг эд зүйлсийг авсан үйлдлийг бүлэглэн, амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолсон гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Д.Баатар, Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийн талаар шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг мөрдөн байцаалтын явцад бүрэн шалгасан байх бөгөөд шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэжээ.

 

Мөрдөн байцаалтын болон шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

 

Хохирогч Д.Ганзориг нь хохирогчоор байцаагдахдаа дээрэмдүүлсэн эд зүйлсээ буцаан авч, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй байгаа талаараа мэдүүлсэн байх тул Д.Баатар, Б.Отгонбаатар нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

 

  •             нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа ойлгосон, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсан, түүний хувийн байдал, үйлдсэн хэргийнх нь шинж чанар зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Мөн Д.Баатар, Б.Отгонбаатар нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт зааснаар хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэн өөрчлөх хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иймд ялтан Б.Отгонбаатар, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин нарын гомдлуудыг хүлээн авч, ялтан Д.Баатарын өмгөөлөгч Ц.Алтанцолын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Ялтан Б.Отгонбаатар нь давж заалдах гомдолдоо өмгөөлөгч Б.Тэнгисээр өмгөөлүүлэх хүсэлт ирүүлсэн боловч тэрээр давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцохдоо өмгөөлөгч Б.Тэнгисээс татгалзаж, өмгөөлөгч Б.Энхтүвшинтэй оролцох болсноо илэрхийлсэн болохыг дурьдаж байна.  

 

 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 497 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар Д.Баатарыг эд хөрөнгө хураахгүйгээр 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар, Б.Отгонбаатарыг эд хөрөнгө хураахгүйгээр 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар Д.Баатарыг эд хөрөнгө хураахгүйгээр 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар Б.Отгонбаатарыг эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ жил 5 /таван/ сар хорих ялаар тус тус шийтгэсүгэй” гэж,

 

Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Д.Баатар, Б.Отгонбаатар нарт оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан 52.5 дахь хэсэгт зааснаар Д.Баатар, Б.Отгонбаатар нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

3. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

 

                   ДАРГАЛАГЧ

                  ЕРӨНХИЙШҮҮГЧ                                             Л.ДАВААСҮРЭН

 

                   ШҮҮГЧИД                                                         О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                                                             

                                                                                             Т.ӨСӨХБАЯР