| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | В.Амартүвшин |
| Хэргийн индекс | 192/2025/03085/И |
| Дугаар | 192/ШШ2025/04631 |
| Огноо | 2025-05-30 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 192/ШШ2025/04631
2025 05 ******* *******2/ШШ2025/046*******1
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч В.Амартүвшин би,
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, *******-р хороо, Олимпийн гудамж, *******А, *******-ла оффис, ******* давхарт байрлах, ******* хөгжлийн банк ХК /РД:20782*******/,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, *******-р хороо, *******-р гудамж, тоот хаягт бүртгэлтэй боловч Баянзүрх дүүрэг, *******8-р хороо, резиденс -р байр, тоот хаягт оршин суух, овогт ийн /РД:УУ890529*******/,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, *******8-р хороо, резиденс -р байр, тоот хаягт оршин суух, овогт ы /РД:ЗЮ92*******0*******4/,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 68,775,6*******8 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
******* хөгжлийн банк ХК нь Б., Б. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 68,775,6*******8 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Зохигчийн шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд:
... ******* хөгжлийн банк ХК-ийн нэхэмжилсэн 68,775,6*******8 төгрөгийг хариуцагч Б., Б. нар хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 06-р сарын 25-ны өдөр 11,000,000 төгрөг, 2025 оны 07-р сарын 25-ны өдөр 11,000,000 төгрөг, 2025 оны 08-р сарын 25-ны өдөр 11,000,000 төгрөг, 2025 оны 09-р сарын 25-ны өдөр 11,000,000 төгрөг, 2025 оны 10-р сарын 25-ны өдөр 11,000,000 төгрөг, 2025 оны 11-р сарын 25-ны өдөр 1*******,775,6*******8 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлөхөөр харилцан тохиролцож, хэрэв хариуцагч нар дээрх хуваарийн дагуу төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг, 06-р хороо, 10-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 44а байр, 21 тоот хаягт байршилтай, 29м.кв талбай бүхий Ү-2205008176 дугаарт бүртгэлтэй 0008111******* тоот гэрчилгээний дугаартай 2 өрөө орон сууцы зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.
2.Нэхэмжлэгч ******* хөгжлийн банк ХК нь хариуцагч Б., Б. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 68,775,6*******8 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
*******.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б., Б. нар нь нэхэмжлэгчтэй уг төлбөрийг 2025 оны 06-р сарын 25-ны өдөр 11,000,000 төгрөг, 2025 оны 07-р сарын 25-ны өдөр 11,000,000 төгрөг, 2025 оны 08-р сарын 25-ны өдөр 11,000,000 төгрөг, 2025 оны 09-р сарын 25-ны өдөр 11,000,000 төгрөг, 2025 оны 10-р сарын 25-ны өдөр 11,000,000 төгрөг, 2025 оны 11-р сарын 25-ны өдөр 1*******,775,6*******8 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлөхөөр харилцан тохиролцож, хэрэв хариуцагч нар дээрх хуваарийн дагуу төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг, 06-р хороо, 10-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 44а байр, 21 тоот хаягт байршилтай, 29м.кв талбай бүхий Ү-2205008176 дугаарт бүртгэлтэй 0008111******* тоот гэрчилгээний дугаартай 2 өрөө орон сууцы зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрч харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан зохигч талуудын эвлэрлийн гэрээгээр тогтоогдлоо.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-д ...Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж тус тус заасан.
5.Эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй, тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх үр дагавартайг тайлбарласан тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 12******* дугаар зүйлийн 12*******.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* хөгжлийн банк ХК-ийн нэхэмжилсэн 68,775,6*******8 төгрөгийг хариуцагч Б., Б. нар нь 2025 оны 06-р сарын 25-ны өдөр 11,000,000 төгрөг, 2025 оны 07-р сарын 25-ны өдөр 11,000,000 төгрөг, 2025 оны 08-р сарын 25-ны өдөр 11,000,000 төгрөг, 2025 оны 09-р сарын 25-ны өдөр 11,000,000 төгрөг, 2025 оны 10-р сарын 25-ны өдөр 11,000,000 төгрөг, 2025 оны 11-р сарын 25-ны өдөр 1*******,775,6*******8 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлөхөөр зөвшөөрч зохигчийн эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 572,029 төгрөгийн тал хувь 286,*******5 төгрөгийг улсын төсвийн данснаас, 286,*******4 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг, 06-р хороо, 10-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 44а байр, 21 тоот хаягт байршилтай, 29м.кв талбай бүхий Ү-2205008176 дугаарт бүртгэлтэй 0008111******* тоот гэрчилгээний дугаартай 2 өрөө орон сууцы зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН