Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 137/ШШ2025/00314

 

  Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн

зөвшөөрснийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б  би, нэхэмжлэгч “М Банк” ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Т-т холбогдох зээлийн 17,659,949.62 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 сарын 12-ны өдөр хүлээн авч, 2025 оны 06 сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Улаанбаатар хот С  дүүрэг, 0-р хороо, С  тауэр 00-р давхарт байрлах, “М Банк” ХК нь /ХХД:9008......, РД:62....., утас: 89....../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б  овогтой Т  нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024 оны 09 сарын 27-нд 6000310443 тоот "Цахим зээлийн гэрээ”-г байгуулж төгрөгийн зээлийг сарын 2%-ийн хүүтэй, 31 сарын хугацаатай зээлдэн авсан. Зээлдэгчтэй байгуулсан 6000310443 тоот "Цахим зээлийн гэрээ”-ний үүргийг 121 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Зээлдэгчтэй байгуулсан 6000310443 тоот "Цахим зээлийн гэрээ”-ний хугацаа 2027 оны 03 сарын 27-нд дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1 дэх заалт болон Хэрэглээний зээлийн эрхийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дах заалтыг тус тус үндэслэн дээрх Цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй байна.

Иймд дээрх Цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000310443 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 16,075,271.9 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 1,533,293.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 28,384.04 төгрөг, нотариатын төлбөрт 23,000, нийт 17,659,949.62 төгрөгийг зээлдэгч Б  овогтой Т-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 0-р баг, Э 0-00 тоотод оршин суух, Б-ийн Т  /РД:  , утас: 96....../ шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Б-ийн Т  нь М Банк ХХК-аас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. М банк ХК-аас зээл авсан нь үнэн. Одоо зээлийн үлдэгдэл нэхэмжлэлийн шаардлага болох 17,659,949.62 төгрөгийг төлөхөө бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “М Банк” ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Т-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 17,659,949.62 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Т  нь зээлийн гэрээний үүрэгт 17,659,949.62 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.

 

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариуцагчийн хариу тайлбарыг танилцуулсан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч М Банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Т-т холбогдох зээлийн гэрээний үүрэг 17,659,949.62 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Т  нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246,250 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 123,125 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Б.Т-аас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 123,125 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

 

            3. Хариуцагч Б.Т  нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

                                     ШҮҮГЧ                                   Э.Б