Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 301/ШШ2025/00310

 

 

 

 

 

2025 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 301/ШШ2025/00310

Архангай аймаг

 

 

       

 

         Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

      хэрэгсэхгүй болгох тухай

 

 

А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч  Д.Орхонтамир би

Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг, ... дугаар хороо, С тауэр, ... дугаар давхарт байрлах “... банк” ХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: А аймаг, Б сум, .. дугаар баг, З гэх газарт оршин суух,  С.Н-т холбогдох  

13,895,448.52 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “ Банк” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Иймд дээрх Цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000281685 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 10,602,624.66 төгрөг, үндсэн хүү 1,118,843.64 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21,176.07 төгрөг, 6000282708 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 1,921,804.15 төгрөг, үндсэн хүү 204,524.31 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,475.69 төгрөг нийт 13,895, 448.52 төгрөгийг  нэхэмжилж байна...” гэжээ.

 

            Хариуцагч С.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Хариуцагч С.Н миний бие ... банк ХК-ийн нэхэмжилсэн 13,895,448.52 төгрөгийг төлөхийг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Би ... банк ХК-ийн төлөөлөгчтэй ярилцаж уг мөнгийг 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн сар бүр 926,363.2 төгрөгийн төлөлт хийж 15 сарын хугацаанд буюу 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 926,363.2 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 926,363.2 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 926,363.2 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 926,363.2 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 926,363.2 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 926,363.2 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 926,363.2 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 926,363.2 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 926,363.2 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 926,363.2 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 926,363.2 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 926,363.2 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 926,363.2 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 926,363.2 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 926,363.2 төгрөгийг энэ хуваарийн дагуу төлж дусгана. Иймд тус хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...”  гэжээ.

             

           

                                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “... банк” ХК хариуцагч С.Н холбогдуулан 13,895,448.52  төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад 13,895,448.52 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.

 

Хариуцагч С.Н нь нэхэмжлэгч “... банк” ХК-ийн нэхэмжилсэн 13,895,448.52  төгрөгийг 15 сарын хугацаанд төлж барагдуулна. Эхний төлөлт 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 926,363.2 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 926,363.2 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 926,363.2 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 926,363.2 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 926,363.2 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 926,363.2 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 926,363.2 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 926,363.2 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 926,363.2 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 926,363.2 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 926,363.2 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 926,363.2 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 926,363.2 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 926,363.2 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 926,363.2 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Энэхүү захирамжийг хариуцагч С.Н нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах  эрхгүй болохыг тус тус мэдэгдэж.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227,427.24 төгрөгөөс 113,713.625 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 113,713.62 төгрөг, хариуцагч С.Н-ээс  113,713.62 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “... банк” ХК-д олгохоор шийдвэрлэв. 

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

 

                                                 ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “... банк” ХК-ийн нэхэмжилсэн 13,895,448.52 /арван гурван сая найман зуун ерэн таван мянга дөрвөн зуун дөчин найман төгрөг тавин хоёр мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.Н нь 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 926,363.2 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 926,363.2 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 926,363.2 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 926,363.2 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 926,363.2 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 926,363.2 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 926,363.2 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 926,363.2 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 926,363.2 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 926,363.2 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 926,363.2 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 926,363.2 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 926,363.2 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 926,363.2 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 926,363.2 төгрөгийг тэнцүү хувааж төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227,427.24 төгрөгөөс 113,713.625 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 113,713.62 төгрөг, хариуцагч С.Н 113,713.62 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “... банк” ХК-д  олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч С.Н нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах  эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                      ШҮҮГЧ                                    Д.ОРХОНТАМИР