| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 301/2025/00387/И |
| Дугаар | 301/ШШ2025/00350 |
| Огноо | 2025-06-27 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 301/ШШ2025/00350
| 2025 оны 06 сарын 27 өдөр | Дугаар 301/ШШ2025/00350 | Архангай аймаг |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Гандолгор би
Нэхэмжлэгч: ........... тоотод байрлах “О ББСБ” ХХК-ийн /регистрийн дугаар: ...../ нэхэмжлэлтэй
Хариуцагч: А аймгийн Х сумын Н багт оршин суух хаягтай Д.Цд холбогдох
382,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “О ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иймд зээлдэгч Д.Цгоос зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй төлбөрийн үлдэгдэлтэй байх тул түүнээс зээлийн гэрээний үүрэгт зээл, зээлийн үндсэн хүү нийт 382,200 төгрөгийг гаргуулан шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х шүүхэд гаргасан хүсэлтдээ: “О ББСБ” ХХК-н нэхэмжлэлтэй хариуцагч Д.Цд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 382,200 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба хариуцагч Д.Ц нь зээлийн төлбөрийг төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “О ББСБ” ХХК нь хариуцагч Д.Цд холбогдуулан 382,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь 382,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа хариуцагч төлсөн үндэслэлээр татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “О ББСБ” ХХК-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,116 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 6058 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “О ББСБ” ХХК олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75, 758.1 дүгээр зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “О ББСБ” ХХК-н нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Цд холбогдуулан 382,200 /гурван зуун наян хоёр мянга хоёр зуун/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч “О ББСБ” ХХК нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д нэхэмжлэгч “О ББСБ” ХХК-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,116 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 6058 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “О ББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР