Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 427

 

Р.Гансүх, Б.Батмөнх, Б.Хадбаатар, Д.Дамдиндорж, Б.Цэдэн-Иш, Ж.Буянцогт, Ш.Пүрэв-Очир, Д.Лхагважаргал, Д.Түвшинтөгс, Ц.Отгонцагаан, Н.Гэрэл, Д.Гантөмөр, Я.Бат-Эрдэнэ, Г.Даваа, С.Баатарсүх, П.Эрдэнэ-Очир, Ч.Мөнхбат, М.Отгонжаргал нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Гансүх даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Мөнгөнсүх,

ялтан Р.Гансүх /цахим сүлжээгээр/,

ялтан Д.Түвшинтөгс /цахим сүлжээгээр/,

ялтан Н.Гэрэл /цахим сүлжээгээр/,

ялтан Г.Даваа /цахим сүлжээгээр/,

ялтан П.Эрдэнэ-Очир /цахим сүлжээгээр/,

ялтан М.Отгонжаргал /цахим сүлжээгээр/,

ялтан Р.Гансүх, Б.Батмөнх, Н.Гэрэл, Ц.Отгонцагаан, Я.Бат-Эрдэнэ нарын өмгөөлөгч Ц.Гэнэндулам,

ялтан Б.Батмөнхийн өмгөөлөгч Ц.Гансүх,

ялтан Б.Хадбаатарын өмгөөлөгч Б.Ариунбаяр,

ялтан Д.Дамдиндорж, Б.Цэдэн-Иш нарын өмгөөлөгч Н.Цэцэгмаа,

ялтан Ж.Буянцогт, Ш.Пүрэв-Очир, Б.Хадбаатар нарын өмгөөлөгч М.Алтанцэцэг,

ялтан Д.Лхагважаргалын өмгөөлөгч Ж.Туяа,

ялтан Д.Түвшинтөгс, С.Баатарсүх нарын өмгөөлөгч Б.Болортуяа,

ялтан Д.Гантөмөр, П.Эрдэнэ-Очир нарын өмгөөлөгч Н.Жавзандолгор

ялтан Г.Даваагийн өмгөөлөгч Д.Өлзийхишиг,

ялтан П.Эрдэнэ-Очирын өмгөөлөгч А.Энхбуйр, Б.Энхтуяа,

ялтан Ч.Мөнхбатын өмгөөлөгч Ц.Энхболд,

ялтан М.Отгонжаргалын өмгөөлөгч С.Алтанцэцэг, Х.Батбаяр,

хохирогч Ж.Буянтогтох, Ч.Отгонбаяр, Г.Жаргал, М.Гансүх,

хохирогч Ц.Аюуш, Ч.Отгонбаяр, Г.Жаргал нарын өмгөөлөгч С.Оюунцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Хулангоо нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Б.Дуламсүрэн, Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 456 дугаар шийтгэх тогтоолыг эс зөршөөрч ялтан Р.Гансүх, Б.Батмөнх, Н.Гэрэл, Б.Хадбаатар, Д.Түвшинтөгс, С.Баатарсүх, Д.Гантөмөр, Г.Даваа, П.Эрдэнэ-Очир, Ч.Мөнхбат, М.Отгонжаргал нарын болон ялтан Р.Гансүх, Б.Батмөнх, Н.Гэрэл, Ц.Отгонцагаан, Я.Бат-Эрдэнэ нарын өмгөөлөгч Ц.Гэнэндулам, ялтан Б.Батмөнхийн өмгөөлөгч Ц.Гансүх, ялтан Д.Түвшинтөгс, С.Баатарсүх нарын өмгөөлөгч Б.Болортуяа, ялтан Д.Гантөмөр, П.Эрдэнэ-Очир нарын өмгөөлөгч С.Эрдэнэцэцэг, ялтан Г.Даваагийн өмгөөлөгч Д.Өлзийхишиг, ялтан П.Эрдэнэ-Очирын өмгөөлөгч С.Энхбуйр, Б.Энхтуяа, ялтан Ч.Мөнхбатын өмгөөлөгч Ц.Тунгалаг, Ц.Энхболд, ялтан М.Отгонжаргалын өмгөөлөгч С.Алтанцэцэг, Х.Ургаа, хохирогч М.Гансүх нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Р.Гансүх, Б.Батмөнх, Б.Хадбаатар, Д.Дамдиндорж, Б.Цэдэн-Иш, Ж.Буянцогт, Ш.Пүрэв-Очир, Д.Лхагважаргал, Д.Түвшинтөгс, Ц.Отгонцагаан, Н.Гэрэл, Д.Гантөмөр, Я.Бат-Эрдэнэ, Г.Даваа, С.Баатарсүх,          П.Эрдэнэ-Очир, Ч.Мөнхбат, М.Отгонжаргал нарт холбогдох 21113749 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Очийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Зөөд овгийн Рагчаагийн Гансүх, 1975 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Сэлэнгэ аймгийн Ерөө сумын задгайд оршин суух, /регистрийн дугаар: МЕ75032314/,

-1998 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 1-н 4, 123 дугаар зүйлийн 4, 127 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт 12 жил хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг эдэлж байхдаа 2000 оны “Өршөөл үзүүлэх тухай” хуулиар хорих ялын заримыг өршөөн хасч, үлдэх хорих ялыг эдэлж байгаад 2004 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 1 жил 5 сар 18 хоног хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

-2006 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан хорих ялын зарим болох 5 сар хорих ялыг нэмж бүгд биечлэн эдлэх ялыг 5 жил 6 сарын хугацаагаар тогтоосон,

-2006 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сар баривчлах ял шийтгүүлж, уг баривчлах ялыг өмнөх эдлээгүй үлдсэн 3 жил 11 сар 13 хоног хорих ял дээр нэмж бүгд биечлэн эдлэх ялыг 4 жил 13 хоногийн хугацаагаар тогтоосон, 2008 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр шүүгчийн захирамжаар зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгож ялаас 1 жил 5 сар 13 хоног хорих ялыг хасч, эдлэх ялыг 2 жил 7 сарын хугацаагаар тогтоосон, 2009 оны 2 дугаар сарын 28-ны өдөр шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 сар 11 хоног хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн сулласан,

-2009 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1, 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сар хорих ял шийтгүүлж, 2010 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан,

-2012 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ял шийтгүүлсэн, Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1, 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт зааснаар шийтгүүлсэн 1 жил 1 сар хорих ялыг нэмж бүгд биечлэн эдлэх ялыг 3 жил 1 сарын хугацаагаар тогтоож, биечлэн эдлэж дуусгасан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг хасч үлдэх 2 жилийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоосон,

-2013 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ял шийтгүүлж, 2013 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хорих ялын хугацаанаас 3 сар 18 хоног дутуу байхад цагдан хоригдож эхэлсэн.

 

2. Боржигин овгийн Батбүрэнгийн Батмөнх, 1983 оны 8 дугаар сарын 19-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар баг Ажилчин 11-14 тоотод оршин суух, /регистрийн дугаар: ТА83081912/,

-2002 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Эрүүгийн хуулийн 1231 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзаж байсан,

-2004 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сар хорих ял шийтгүүлж, өмнөх тогтоолоор Эрүүгийн хуулийн 1231 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялын зарим болох 1 жил хорих ялыг нэмж бүгд биечлэн эдлэх ялыг 6 жил 6 сарын хугацаагаар тогтоосон, 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдөр шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 3 жил 11 сар 1 хоног хорих ялаас 3 жил хорих ялыг өршөөн хасч үлдэх 11 сар 1 хоног хорих ялыг биечлэн эдэлж байгаад 2007 оны 6 дугаар сарын 21-нд хорих ялын хугацаа дуусч суллагдсан,

-2009 оны 6 дугаар сарын 8-ны өдөр Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг 2009 оны 7 дугаар сарын 15-ны өдөр давж заалдах шатны шүүх хорих ялыг өөрчилж 6 сар баривчлах ялаар сольж, уг ялын хугацаа 2009 оны 10 дугаар сарын 2-ны өдөр дуусч суллагдсан.

 

3.  Хайрхан овгийн Баттулгын Хадбаатар, 1990 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 4 дүгээр баг, 246 дугаар зөрлөгт оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ВЙ90101531/,

 

4. Гончиг овгийн Дашдаваагийн Дамдиндорж, 1994 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Тээл багийн задгайд оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: АР94121019/,

 

5. Гал овгийн Батцагааны Цэдэн-Иш, 1983 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Тээл багийн задгайд оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: АР83080311/,

 

6. Монгол овгийн Жагардоржийн Буянцогт, 1985 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Тээл багийн задгайд оршин суух, /регистрийн дугаар: ТЕ85051773/,

-2004 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 10 хоног хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж нэг жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан,

-2004 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 7 дугаар сарын 5-ны өдөр 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 5 дугаар зүйлд зааснаар эдлээгүй үлдсэн 2 жил 10 сар 2 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлж суллагдсан,

-2008 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 8 сар хорих ял шийтгүүлж, 2009 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 10 сар 23 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдаж байсан.

 

7. Хольдог овгийн Шагдарын Пүрэв-Очир, 1983 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн Ажилчдын 121 тоотод оршин суудаг, /регистрийн дугаар: ТД83050599/,

-2007 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан,

-2008 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ял шийтгүүлж, уг хорих ял дээр өмнөх тогтоолоор 2 жил 6 сар хорих ялын зарим болох 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж бүгд биечлэн эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар тогтоосон, уг хорих ялаас 2009 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Өршөөл үзүүлэх комисс эдлээгүй үлдсэн 2 жил 9 сар 22 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн.

 

8. Монгол овгийн Дашжанцангийн Лхагважаргал, 1995 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дархан сумын 3 дугаар багийн Улиастайн 7 дугаар гудамжны 37б тоотод оршин суух, /регистрийн дугаар: ТА95121317/,

-2012 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял оногдуулж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулж байсан.

 

9. Зуунмодныхон овгийн Даваадоржийн Түвшинтөгс, 1982 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баруунбүрэн сумын 3 дугаар багийн Шархадны 3-22 тоотод оршин суух, /регистрийн дугаар: МВ82061230/,

-2004 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж байсан,

-2005 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ял шийтгүүлсэн, уг ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан нэг жил хорих ялын зарим болох 6 сар хорих ялыг нэмж нэгтгэн бүгд биечлэн эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар тогтоосон, 2006 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 20 хоног хорих ялаас хугацааны өмнө тэнсэн сулласан,

-2009 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

-2011 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар угаалгын машиныг хурааж 6 сар баривчлах ял шийтгүүлж, 2011 оны 6 дугаар сарын 5-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан.

 

10.  Барчин овгийн Цэрэндоржийн Отгонцагаан, 1968 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарынгол суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Хонгор сумын 3 дугаар баг, Ширээтийн 10-12 тоотод оршин суух, /регистрийн дугаар: ТД68110571/,

-1997 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил хорих ялыг 2000 оны 7 дугаар сарын 7-ны өдөр “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар тэнсэж хянан харгалзсан хугацаанаас үлдсэн 1 жил 4 сар 23 хоногийн хугацаагаар хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,

-1998 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 29, 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан,

-2000 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Эрүүгийн хуулийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1-2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

            -2003 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Эрүүгийн хуулийн 39 дүгээр зүйлийг журамлан 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял шийтгүүлж, 2004 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 5 сар 29 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн сулласан,

            -2010 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж нэг жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан,

            -2013 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ял шийтгүүлж, 2013 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 7 сар 28 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан.

 

            11. Шатав овгийн Нацагийн Гэрэл, 1962 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Орхон суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Хонгор сумын 3 дугаар баг Ширээтийн 10 дугаар гудамжны 12 тоотод оршин суух, /регистрийн дугаар: ТБ62012470/,

            -1999 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 1231 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 80.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан.

 

            12. Сартуул овгийн Доржийн Гантөмөр, 1981 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Хонгор сумын 3 дугаар баг Хустайн давааны задгайд оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ХН81040215/,

 

            13. Хайтал овгийн Ярвааны Бат-Эрдэнэ, 1969 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дархан сумын 2 дугаар баг Хушаатын 18 дугаар гудамжны 8 тоотод оршин суудаг, /регистрийн дугаар: ТК69112912/,

            -2005 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Эрүүгийн хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт зааснаар 2.080.000 төгрөгөөр торгох ялаар,

-2013 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар тус тус шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан.

 

            14. Чангас овгийн Гаваагийн Даваа, 1972 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаар, Төв аймгийн Батсүмбэр сумын 2 дугаар баг Зурамтайн адгийн задгайд оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ОЮ72022213/,

 

15. Хорчид овгийн Сүхбаатарын Баатарсүх, 1988 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр багийн 50 дугаар байрны 17 тоотод оршин суух, /регистрийн дугаар: СЯ88061717/,

-2014 оны 4 дүгээр сарын 1-ны өдөр Эрүүгийн хуулийн 149 дүгээр зүйлийн 149.1 дэх хэсэгт зааснаар 3 сар 5 хоног баривчлах ял шийтгүүлж байсан.

 

16. Харагчууд овгийн Пүрэвийн Эрдэнэ-Очир, 1978 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Увс аймгийн Малчин суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Төв аймгийн Батсүмбэр сумын 2 дугаар баг, Зурамтайн задгайд оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ОЖ78112018/,

 

17. Боржигон овгийн Чулуунтогтохын Мөнхбат, 1968 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Хүчит шонхор” зах дээр мах зардаг ажилтай байсан, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Нуурын 9 дүгээр гудамжны 288 тоотод оршин суух, /регистрийн дугаар: УО68011233/,

-1984 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Эрүүгийн хуулийн 109 дүгээр зүйлийн Б-д зааснаар 1 жил 6 сар хорих ял шийтгүүлж, БНМАУ-н АИХ-н тэргүүлэгчдийн 1984 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 249 дүгээр зарлигийн 1-Б-д зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 6 хоног хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,

-1991 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нутаг заахгүйгээр 5 жил хорих ял шийтгүүлж, 1994 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 1 жил 6 сар 25 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдаж байсан.

 

18. Боржигон овгийн Мяхлайн Отгонжаргал, 1974 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүү О.Тэмүүжингийн хамт Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн 4-47 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ХК74030111/,

 

1. Р.Гансүх нь ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр:

М.Отгонжаргал, Б.Хадбаатар, Б.Батмөнх нартай бүлэглэн 2011 оны 11 дүгээр сарын 7-ноос 9-ны хооронд Сэлэнгэ аймгийн Мандал сум, Хэрх багийн Тэмээтийн хонхор гэх газраас иргэн Г.Жаргал, Ц.Аюуш нарын 37 тооны адууг шунахайн сэдэлттэй хулгайлан бусдад их хэмжээний буюу 39.750.000 төгрөгийн хохирол,

мөн М.Отгонжаргалтай бүлэглэн 2011 оны 9 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Баянгол сум, Эрхэт Өртөө гэх газраас иргэн Ч.Отгонбаяр, Ж.Нэргүй нарын 26 тооны адууг хулгайлж бусдад үлэмж хэмжээний буюу 20.950.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол,

Д.Түвшинтөгс, Д.Гантөмөр, Н.Гэрэл, Г.Даваа, С.Баатарсүх, П.Эрдэнэ-Очир, Ч.Мөнхбат нартай бүлэглэн 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сум, Номгон багийн урд Номгон нэртэй газраас иргэн Д.Доржпэрэнлэйн нарын 58 тооны адууг хулгайлж бусдад нийт 86.700.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол,

Д.Түвшинтөгс, Д.Гантөмөр, Г.Даваа, С.Баатарсүх нартай бүлэглэн 2015 оны 1 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, Жаргалант тосгоны нутаг иргэн П.Батмөнхийн 1 тооны үнээг хулгайлж, бусдад 1.800.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол,

Д.Түвшинтөгс, Д.Гантөмөр, Г.Даваа, С.Баатарсүх нартай бүлэглэн 2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн зусланд иргэн Б.Бадамсүрэнгийн 6 тооны үхрийг хулгайлж, 7.500.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол,

Д.Түвшинтөгс, Д.Гантөмөр, Г.Даваа, С.Баатарсүх нартай бүлэглэн 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын 1 дүгээр багийн нутгаас иргэн С.Базаргельдын 13 тооны адууг хулгайлж, бусдад 21.000.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол,

Д.Түвшинтөгс, Д.Гантөмөр, С.Баатарсүх, Я.Бат-Эрдэнэ, Н.Гэрэл нартай бүлэглэн 2015 оны 1 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг Хунцал гэх газраас иргэн С.Насанбатын 9 тооны адуу, Э.Нэмэхбаярын 1 тооны адууг хулгайлж, бусдад 11.500.000 төгрөг буюу үлэмж хэмжээний хохирол,

Д.Түвшинтөгс, Д.Гантөмөр, С.Баатарсүх, П.Эрдэнэ-Очир нартай бүлэглэн 2015 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын нутаг Хунцал, Шар хоолой гэх газраас иргэн Ч.Таванжингийн 13 тооны адуу, Н.Жарантайн 9 тооны адуу, Б.Баасанжавын 4 тооны адууг тус тус хулгайлж, бусдад 33.900.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол

Н.Гэрэл, Д.Гантөмөр, С.Баатарсүх нартай бүлэглэн 2015 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сум, Салхит багийн нутаг иргэн Т.Зоригтын 1 тооны үхрийг хулгайлж, бусдад 1.000.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол,

Ц.Отгонцагаантай бүлэглэн 2014 оны 9 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Хонгор сум, Салхит баг, Нүхэн гүүр гэх газраас П.Дэлгэрдалайгийн 1 тооны адуу, С.Дашжамцын 1 тооны адуу, Х.Батсүхийн 1 тооны адуу, Н.Гэрэлийн 1 тооны адууг тус тус хулгайлж, бусдад 5.300.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол,

Ганцаараа 2015 оны 4 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 1 дүгээр багийн нутаг Хустайн даваа гэх газраас иргэн Д.Наранцогт, Р.Ганхуяг нарын 9 тооны адууг хулгайлж, бусдад 10.800.000 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол,

Ганцаараа 2015 оны 4 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 1 дүгээр багийн нутаг Хустайн даваа гэх газраас иргэн Т.Амартүвшины 2 тооны адууг хулгайлж, бусдад 2.400.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол,

Ганцаараа 2015 оны 4 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сум, 6 дугаар багийн нутагт иргэн Д.Баянбатын 2 тооны үнээг хулгайлж, бусдад 2.000.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол,

Ганцаараа мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлж явахдаа 2015 оны 10 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт Х.Жамсрангийн халиун зүсмийн 1 тооны адуу, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутгаас иргэн Ц.Дашдэжидийн 1 тооны адуу, мөн иргэн Д.Оюунсүрэнгийн 11 тооны үхрийг тус тус хулгайлж, бусдад 6.420.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол,

Ганцаараа 2014 оны 12 дугаар сарын сүүлээр Төв аймгийн Батсүмбэр сумын 4 дүгээр багийн нутаг иргэн М.Гансүхийн эзэмшлийн 9 тооны адууг хулгайлж бусдад 8.000.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол тус тус учруулж, бусдад нийтдээ 259.020.000 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан,

Мөн давтан үйлдлээр 2014 оны 9 дүгээр сарын 4-ний өдрөөс 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл 7 сар 20 хоног мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлсан, 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлсан,

2. Б.Хадбаатар нь М.Отгонжаргал, Р.Гансүх, Б.Батмөнх нартай бүлэглэн 2011 оны 11 дүгээр сарын 7-ноос 9-ний хооронд Сэлэнгэ аймгийн Мандал сум, Хэрх багийн Тэмээтийн хонхор гэх газраас иргэн Г.Жаргал, Ц.Аюуш нарын 37 тооны адууг хулгайлан бусдад 39.750.000 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан,

3. Г.Даваа нь давтан үйлдлээр:

Д.Түвшинтөгс, Д.Гантөмөр, Н.Гэрэл, Р.Гансүх, С.Баатарсүх, П.Эрдэнэ-Очир, Ч.Мөнхбат нартай бүлэглэн 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сум, Номгон багийн урд Номгон нэртэй газраас иргэн Д.Доржпэрэнлэй нарын 58 тооны адууг хулгайлж бусдад нийт 86.700.000 төгрөгийн онц их хэмжээний хохирол,

Д.Түвшинтөгс, Д.Гантөмөр, Р.Гансүх, С.Баатарсүх нартай бүлэглэн 2015 оны 1 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, Жаргалант тосгоны нутаг иргэн П.Батмөнхийн 1 тооны үнээг хулгайлж, бусдад 1.800.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол,

Д.Түвшинтөгс, Д.Гантөмөр, Р.Гансүх, С.Баатарсүх нартай бүлэглэн 2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн зусланд иргэн Б.Бадамсүрэнгийн 6 тооны үхрийг хулгайлж, 7.500.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол,

Д.Түвшинтөгс, Д.Гантөмөр, Р.Гансүх, С.Баатарсүх нартай бүлэглэн 2015 оны 2 дугаар сарын 3-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын 1 дүгээр багийн нутгаас иргэн С.Базаргельдын 13 тооны адууг хулгайлж, бусдад 21.000.000 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол,

Д.Түвшинтөгс, Д.Гантөмөр, Р.Гансүх, С.Баатарсүх, П.Эрдэнэ-Очир нартай бүлэглэн 2015 оны 2 дугаар сарын 10-ны үед Төв аймгийн Борнуур сумын нутаг Хунцал, Шар хоолой гэх газраас иргэн Ч.Таванжингийн 13 тооны адуу, Н.Жарантайн 9 тооны адуу, Б.Баасанжавын 4 тооны адууг тус тус хулгайлж, бусдад 33.900.000 төгрөг буюу их хэмжээний хохирол тус тус учруулж, бусдад нийт 150.900.000 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан,

4. Д.Түвшинтөгс нь ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр:

Г.Даваа, Д.Гантөмөр, Н.Гэрэл, Р.Гансүх, С.Баатарсүх, П.Эрдэнэ-Очир, Ч.Мөнхбат нартай бүлэглэн 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын “Номгон” гэх газраас иргэн Д.Доржпэрэнлэй нарын 58 тооны адууг хулгайлж бусдад нийт 86.700.000 төгрөгийн онц их хэмжээний хохирол,

Г.Даваа, Д.Гантөмөр, Р.Гансүх, С.Баатарсүх нартай бүлэглэн 2015 оны 1 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, Жаргалант тосгоны нутгаас иргэн П.Батмөнхийн 1 тооны үнээг хулгайлж, бусдад 1.800.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол,

Г.Даваа, Д.Гантөмөр, Р.Гансүх, С.Баатарсүх нартай бүлэглэн 2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн зусланд иргэн Б.Бадамсүрэнгийн 6 тооны үхрийг хулгайлж, 7.500.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол,

Г.Даваа, Д.Гантөмөр, Р.Гансүх, С.Баатарсүх нартай бүлэглэн 2015 оны 2 дугаар сарын 3-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын 1 дүгээр багийн нутгаас иргэн С.Базаргельдын 13 тооны адууг хулгайлж, бусдад 21.000.000 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол,

Г.Даваа, Д.Гантөмөр, Р.Гансүх, С.Баатарсүх, П.Эрдэнэ-Очир нартай бүлэглэн 2015 оны 02 дугаар сарын 10-ны үед Төв аймгийн Борнуур сумын нутаг Хунцал, Шар хоолой гэх газраас иргэн Ч.Таванжингийн 13 тооны адуу, Н.Жарантайн 9 тооны адуу, Б.Баасанжавын 4 тооны адууг хулгайлж, бусдад 33.900.000 төгрөгийн их хэмжээний хохирол,

Р.Гансүх, Д.Гантөмөр, С.Баатарсүх, Я.Бат-Эрдэнэ, Н.Гэрэл нартай бүлэглэн 2015 оны 01 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг Хунцал гэх газраас иргэн С.Насанбатын 9 тооны адуу, Э.Нэмэхбаярын 1 тооны адууг хулгайж, бусдад 11.500.000 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол,

Ц.Отгонцагаан, Д.Гантөмөр, Хотон, Зоригоо нартай бүлэглэн 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сум, Салхит багийн нутагаас иргэн Г.Эрдэнэбаатарын 2 тооны үхэр хулгайлж, бусдад 3.000.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол,

Ц.Отгонцагаан, Д.Гантөмөр, Хотон Зоригоо нартай бүлэглэн 2014 оны 7 дугаар сарын дундуур Сэлэнгэ аймгийн Баруун бүрэн сумын нутагаас Л.Балжиннямын 1 тооны үхэр хулгайлж, бусдад 700.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол,

Г.Ганболдтой бүлэглэн 2014 оны 7 дугаар сард Сэлэнгэ аймгийн Сант сумын 1 дүгээр багийн нутгаас иргэн Т.Дорждангийн 1 тооны үхэр, Б.Батбаярын 2 тооны адууг тус тус хулгайлж бусдад 3.850.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол,

Ц.Отгонцагаантай бүлэглэн 2014 оны 6 дугаар сард Сэлэнгэ аймгийн Сайхан сум, Номгон багийн нутгаас иргэн Л.Ганболдын хүрэн зүсмийн эрлийз үрээг хулгайлж бусдад 3.000.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол тус тус учруулж, бусдад нийтдээ 172.950.000 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан,

2014 оны Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын цагдаагийн хэлтэст эрүүгийн 2015180100035 дугаартай хэрэгт гэрчээр мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн.

5. С.Баатарсүх нь давтан үйлдлээр:

Г.Даваа, Д.Гантөмөр, Н.Гэрэл, Р.Гансүх, Д.Түвшинтөгс, П.Эрдэнэ-Очир, Ч.Мөнхбат нартай бүлэглэн 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сум, “Номгон” гэх газраас иргэн Д.Доржпэрэнлэйн нарын 58 тооны адууг хулгайлж бусдад нийт 86.700.000 төгрөгийн онц их хэмжээний хохирол,

Г.Даваа, Д.Гантөмөр, Р.Гансүх, Д.Түвшинтөгс нартай бүлэглэн 2015 оны 1 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, Жаргалант тосгоны нутгаас иргэн П.Батмөнхийн 1 тооны үнээг хулгайлж, бусдад 1.800.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол,

Г.Даваа, Д.Гантөмөр, Р.Гансүх, Д.Түвшинтөгс нартай бүлэглэн 2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн зусланд байх иргэн Б.Бадамсүрэнгийн 6 тооны үхрийг хулгайлж, 7.500.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол,

Г.Даваа, Д.Гантөмөр, Р.Гансүх, Д.Түвшинтөгс нартай бүлэглэн 2015 оны 2 дугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын 1 дүгээр багийн нутгаас иргэн С.Базаргельдын 13 тооны адууг хулгайлж, бусдад 21.000.000 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол,

Г.Даваа, Д.Гантөмөр, Р.Гансүх, Д.Түвшинтөгс, П.Эрдэнэ-Очир нартай бүлэглэн 2015 оны 2 дугаар сарын 10-ны үед Төв аймгийн Борнуур сумын нутаг Хунцал, Шар хоолой гэх газраас иргэн Ч.Таванжингийн 13 тооны адуу, Н.Жарантайн 9 тооны адуу, Б.Баасанжавын 4 тооны адууг тус тус хулгайлж, бусдад 33.900.000 төгрөгийн их хэмжээний хохирол,

Р.Гансүх, Д.Гантөмөр, Д.Түвшинтөгс, Я.Бат-Эрдэнэ, Н.Гэрэл нартай бүлэглэн 2015 оны 1 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг Хунцал гэх газраас иргэн С.Насанбатын 9 тооны адуу, Э.Нэмэхбаярын 1 тооны адууг хулгайж, бусдад 11.500.000 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол,

Н.Гэрэл, Д.Гантөмөр, Р.Гансүх нартай бүлэглэн 2015 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сум, Салхит багийн нутагаас иргэн Т.Зоригтын 1 тооны үхрийг хулгайлж, бусдад 1.000.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол тус тус учруулж, бусдад нийтдээ 163.400.000 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан,

6. Ч.Мөнхбат нь:

Г.Даваа, Д.Гантөмөр, Н.Гэрэл, Р.Гансүх, Д.Түвшинтөгс, С.Баатарсүх, П.Эрдэнэ-Очир нартай бүлэглэн 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сум, “Номгон” нэртэй газраас иргэн Д.Доржпэрэнлэйн нарын 58 тооны адууг хулгайлж бусдад 86.700.000 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан,

7. М.Отгонжаргал нь:

Р.Гансүх, Б.Хадбаатар, Б.Батмөнх нартай бүлэглэн 2011 оны 11 дүгээр сарын 7-ны өдрөөс 9-ний хооронд Сэлэнгэ аймгийн Мандал сум, Хэрх багийн Тэмээтийн хонхор гэх газраас иргэн Г.Жаргал, Ц.Аюуш нарын 37 тооны адууг шунахайн сэдэлттэй хулгайлан бусдад 39.750.000 төгрөгийн их хэмжээний хохирол,

мөн Р.Гансүхтэй бүлэглэн 2011 оны 9 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Баянгол сум, Эрхэт Өртөө гэх газраас иргэн Ч.Отгонбаяр, Ж.Нэргүй нарын 26 тооны адууг хулгайлж бусдад 20.950.000 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол тус тус учруулж, бусдад нийтдээ 60.700.000 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан,

8. П.Эрдэнэ-Очир нь давтан үйлдлээр:

Г.Даваа, Д.Гантөмөр, Н.Гэрэл, Р.Гансүх, Д.Түвшинтөгс, С.Баатарсүх, Ч.Мөнхбат нартай бүлэглэн 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын, “Номгон” нэртэй газраас иргэн Д.Доржпэрэнлэйн нарын 58 тооны адууг хулгайлж бусдад 86.700.000 төгрөгийн онц их хэмжээний хохирол,

Г.Даваа, Д.Гантөмөр, Р.Гансүх, Д.Түвшинтөгс, С.Баатарсүх нартай бүлэглэн 2015 оны 2 дугаар сарын 3-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын 1 дүгээр багийн нутгаас иргэн С.Базаргельдын 13 тооны адууг хулгайлж, бусдад 21.000.000 сая төгрөгийн үлэмж хэмжээний хохирол,

Г.Даваа, Д.Гантөмөр, Р.Гансүх, Д.Түвшинтөгс, С.Баатарсүх нартай бүлэглэн 2015 оны 2 дугаар сарын 10-ны үед Төв аймгийн Борнуур сумын нутаг “Хунцал”, “Шар хоолой” гэх газраас иргэн Ч.Таванжингийн 13 тооны адуу, Н.Жарантайн 9 тооны адуу, Б.Баасанжавын 4 тооны адууг хулгайлж, бусдад 33.900.000 төгрөгийн их хэмжээний хохирол тус тус учруулж, бусдад нийтдээ 141.600.000 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан,

9. Д.Гантөмөр нь давтан үйлдлээр:

Д.Түвшинтөгс, Н.Гэрэл, Г.Даваа, С.Баатарсүх, Р.Гансүх, П.Эрдэнэ-Очир, Ч.Мөнхбат нартай бүлэглэн 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын “Номгон” нэртэй газраас иргэн Д.Доржпэрэнлэйн нарын 58 тооны адууг хулгайлж бусдад 86.700.000 төгрөгийн онц их хэмжээний хохирол,

Д.Түвшинтөгс, Г.Даваа, С.Баатарсүх, Р.Гансүх нартай бүлэглэн 2015 оны 1 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, Жаргалант тосгоны нутагаас иргэн П.Батмөнхийн 1 тооны үнээг хулгайлж, бусдад 1.800.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол,

Д.Түвшинтөгс, Г.Даваа, С.Баатарсүх нартай бүлэглэн 2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн зусланд байх иргэн Б.Бадамсүрэнгийн 6 тооны үхрийг хулгайлж, 7.500.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол,

Д.Түвшинтөгс, Г.Даваа, С.Баатарсүх, Р.Гансүх нартай бүлэглэн 2015 оны 2 дугаар сарын 3-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын 1 дүгээр багийн нутгаас иргэн С.Базаргельдын 13 тооны адууг хулгайлж, бусдад 21.000.000 сая төгрөгийн үлэмж хэмжээний хохирол,

Д.Түвшинтөгс, С.Баатарсүх, Я.Бат-Эрдэнэ, Н.Гэрэл, Р.Гансүх нартай бүлэглэн 2015 оны 1 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг Хунцал гэх газраас иргэн С.Насанбатын 9 тооны адуу, Э.Нэмэхбаярын 1 тооны адууг хулгайж, бусдад 11.500.000 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол,

Д.Түвшинтөгс, Г.Даваа, С.Баатарсүх, П.Эрдэнэ-Очир, Р.Гансүх нартай бүлэглэн 2015 оны 2 дугаар сарын 10-ны үед Төв аймгийн Борнуур сумын нутаг Хунцал, Шар хоолой гэх газраас иргэн Ч.Таванжингийн 13 тооны адуу, Н.Жарантайн 9 тооны адуу, Б.Баасанжавын 4 тооны адууг тус тус хулгайлж, бусдад 33.900.000 төгрөгийн их хэмжээний хохирол,

Ц.Отгонцагаан, Д.Түвшинтөгс, Хотон Зоригоо нартай бүлэглэн 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сум, Салхит багийн нутагаас иргэн Эрдэнэбаатарын 2 тооны үхэр хулгайлж, бусдад 3.000.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол,

Ц.Отгонцагаан, Д.Түвшинтөгс, Хотон Зоригоо нартай бүлэглэн 2014 оны 7 дугаар дундуур Сэлэнгэ аймгийн Баруун бүрэн сумын нутагаас Л.Балжиннямын 1 тооны үхэр хулгайлж, бусдад 700.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол,

Н.Гэрэл, Р.Гансүх, С.Баатарсүх нартай бүлэглэн 2015 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сум, Салхит багийн нутагаас иргэн Т.Зоригтын 1 тооны үхрийг хулгайлж, бусдад 1.000.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол тус тус учруулж, бусдад нийтдээ 167.100.000 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан,

10. Ц.Отгонцагаан нь ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр:

З.Ганпүрэв Ш.Түвшинбат нартай бүлэглэн 2014 оны 9 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сайхан сум, 3 дугаар багийн нутгаас иргэн В.Дорлигийн 10 тооны адууг хулгайлж, бусдад 8.500.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол,

Р.Гансүхтэй бүлэглэн 2014 оны 9 дүгээр сарын 22-ноос, 23-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Хонгор сум, Салхит баг, Нүхэн гүүр гэх газраас П.Дэлгэрдалайгийн 1 тооны адуу, С.Дашжамцын 1 тооны адуу, Х.Батсүхын 1 тооны адуу, Н.Гэрэлийн 1 тооны адууг тус тус хулгайлж, бусдад 5.300.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол,

Д.Гантөмөр, Д.Түвшинтөгс, Хотон Зоригоо нартай бүлэглэн 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сум, Салхит багийн нутагаас иргэн Г.Эрдэнэбаатарын 2 тооны үхэр хулгайлж, бусдад 3.000.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол,

Д.Гантөмөр, Д.Түвшинтөгс, Хотон Зоригоо нартай бүлэглэн 2014 оны 7 дугаар дундуур Сэлэнгэ аймгийн Баруун бүрэн сумын нутагаас Л.Балжиннямын 1 тооны үхэр хулгайлж, бусдад 700.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол,

Хотон Зоригоо гэгчтэй бүлэглэн 2014 оны 8 дугаар сарын сүүлээр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Танхил сумаас иргэн Д.Доржийн 2 тооны адуу хулгайлж, бусдад 2.500.000 төгрөгийн хохирол,

Д.Түвшинтөгстэй бүлэглэн 2014 оны 6 дугаар сард Сэлэнгэ аймгийн Сайхан сум, Номгон багийн нутагаас иргэн Л.Ганболдын хүрэн зүсмийн эрлийз үрээг хулгайлж бусдад 3.000.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол тус тус учруулж, бусдад нийтдээ 23.000.000 төгрөгний их хэмжээний хохирол учруулсан,

2014 оны 12 дугаар сарын 3-наас прокурорын шатнаас оргон зайлсан,

11. Я.Бат-Эрдэнэ нь ялтай байх хугацаандаа:

Р.Гансүх, Д.Гантөмөр, С.Баатарсүх, Д.Түвшинтөгс, Н.Гэрэл нартай бүлэглэн 2015 оны 1 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг Хунцал гэх газраас иргэн С.Насанбатын 9 тооны адуу, Э.Нэмэхбаярын 1 тооны адууг хулгайлж, бусдад 11.500.000 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол учруулсан,

12. Н.Гэрэл нь давтан үйлдлээр:

Д.Түвшинтөгс,  Д.Гантөмөр,  Г.Даваа, С.Баатарсүх, Р.Гансүх, П.Эрдэнэ-Очир, Ч.Мөнхбат нартай бүлэглэн 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын “Номгон” нэртэй газраас иргэн Д.Доржпэрэнлэй нарын 58 тооны адууг хулгайлж бусдад нийт 86.700.000 төгрөгийн онц их хэмжээний хохирол,

Р.Гансүх, Д.Гантөмөр, С.Баатарсүх, Д.Түвшинтөгс, Я.Бат-Эрдэнэ нартай бүлэглэн 2015 оны 1 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг Хунцал гэх газраас иргэн С.Насанбатын 9 тооны адуу, Э.Нэмэхбаярын 1 тооны адууг хулгайж, бусдад 11.500.000 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол,

Д.Гантөмөр, Р.Гансүх, С.Баатарсүх нартай бүлэглэн 2015 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сум, Салхит багийн нутгаас иргэн Т.Зоригтын 1 тооны үхрийг хулгайлж, бусдад 1.000.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол тус тус учруулж, бусдад нийтдээ 99.200.000 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан,

13. Б.Батмөнх нь давтан үйлдлээр:

М.Отгонжаргал, Б.Хадбаатар, Р.Гансүх нартай бүлэглэн 2011 оны 11 дүгээр сарын 7-ноос 9-ний хооронд Сэлэнгэ аймгийн Мандал сум, Хэрх багийн Тэмээтийн хонхор гэх газраас иргэн Г.Жаргал, Ц.Аюуш нарын 37 тооны адууг хулгайлан 39.750.000 төгрөгийн их хэмжээний хохирол,

Ш.Пүрэв-Очир, Д.Дамдиндорж, Б.Цэдэн-Иш, Ж.Буянцогт нартай бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2014 оны 2 дугаар сарын 16-наас 18-нд шилжих шөнө Булган аймгийн Сайхан сум, 6 дугаар багийн нутгаас Ц.Гомбосүрэнгийн 9 тооны үхэр хулгайлж, бусдад 3.150.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол,

Ш.Пүрэв-Очиртой бүлэглэн 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум, 5 дугаар баг, Хүнсчдийн 8-11 тоотоос иргэн З.Сосорбарамын 3 тооны үхэр хулгайлж, бусдад 1.755.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол,

О.Цэнд, Б.Дэлгэрдалай нартай бүлэглэн 2012 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 23.00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Орхон сумаас иргэн Ш.Гантулгын 1 тооны бярууг хулгайлж, бусдад 400.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол,

Ганцаараа 2014 оны 4 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сум, 18 дугаар багийн нутгаас иргэн Б.Цогтбадрахын 3 тооны адуу, иргэн П.Бүрэнжаргалын 2 тооны адууг тус тус хулгайлж 6.000.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол тус тус учруулж, бусдад нийтдээ 51.055.000 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан,

14. Ж.Буянцогт нь давтан үйлдлээр:

Ш.Пүрэв-Очир, Д.Дамдиндорж, Б.Цэдэн-Иш, Б.Батмөнх нартай бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2014 оны 2 дугаар сарын 16-наас 18-нд шилжих шөнө Булган аймгийн Сайхан сум, 6 дугаар багийн нутагаас Ц.Гомбосүрэнгийн 9 тооны үхэр хулгайлж, бусдад 3.150.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол,

С.Энхтайван, Д.Лхагважаргал нартай бүлэглэн, 2014 оны 8 дугаар сарын 9-ний өдөр, иргэн Ч.Угтахбаярын 1 тооны адууг хулгайлж, бусдад 8.500.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол,

О.Цэндтэй бүлэглэн 2014 оны 8 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Орхон сум, Бүрэнтолгой гэх газраас иргэн Ч.Шийрэвдоржийн 1 тооны адуу, Б.Далайхүүгийн 1 тооны адуу, М.Мөнхбаярын 1 тооны адууг хулгайлж, бусдад 2.650.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол тус тус учруулж, бусдад нийт 14.300.000 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол учруулсан,

Ганцаараа 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 1 дүгээр баг, Шивээт гэх газарт иргэн Ж.Буянтогтохыг хүч хэрэглэн хүчиндсэн,

 

15. Д.Лхагважаргал нь ялтай байх хугацаандаа:

С.Энхтайван, Ж.Буянцогт нартай бүлэглэн, 2014 оны 8 дугаар сарын 9-ний өдөр, иргэн Ч.Угтахбаярын 1 тооны адууг хулгайлж, бусдад 8.500.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол урчуулсан,

16. Ш.Пүрэв-Очир нь давтан үйлдлээр:

Б.Батмөнхтөй бүлэглэн 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум, 5 дугаар баг, Хүнсчдийн 8-11 тоотоос иргэн З.Сосорбарамын 3 тооны үхэр хулгайлж, бусдад 1.755.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол,

Ж.Буянцогт, Д.Дамдиндорж, Б.Цэдэн-Иш, Б.Батмөнх нартай бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2014 оны 2 дугаар сарын 16-наас 18-нд шилжих шөнө Булган аймгийн Сайхан сум, 6 дугаар багийн нутгаас Ц.Гомбосүрэнгийн 9 тооны үхэр хулгайлж 3.150.000 төгрөгийн хохирол тус тус учруулж, бусдад нийтдээ 4.905.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

17. Д.Дамдиндорж нь:

Ш.Пүрэв-Очир, Б.Батмөнх, Б.Цэдэн-Иш, Ж.Буянцогт нартай бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2014 оны 2 дугаар сарын 16-наас 18-нд шилжих шөнө Булган аймгийн Сайхан сум, 6 дугаар багийн нутгаас Ц.Гомбосүрэнгийн 9 тооны үхэр хулгайлж 3.150.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

18. Б.Цэдэн-Иш нь:

Ш.Пүрэв-Очир, Б.Батмөнх, Д.Дамдиндорж, Ж.Буянцогт нартай бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2014 оны 2 дугаар сарын 16-наас 18-нд шилжих шөнө Булган аймгийн Сайхан сумын 6 дугаар багийн нутгаас иргэн Ц.Гомбосүрэнгийн 9 тооны үхэр хулгайлж 3.150.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас: Б.Цэдэн-Иш, Д.Дамдиндорж, Ш.Пүрэв-Очир нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар, Я.Бат-Эрдэнэ, Д.Лхагважаргал, Б.Цэдэн-Иш нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар, М.Отгонжаргал, Д.Гантөмөр, Б.Батмөнх, Ш.Пүрэв-Очир, Д.Дамдиндорж нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар, Б.Хадбаатар, Г.Даваа, С.Баатарсүх, Ч.Мөнхбат, П.Эрдэнэ-Очир, Н.Гэрэл нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар, Р.Гансүхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар, Д.Түвшинтөгсөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар, Ц.Отгонцагаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3, 261 дугаар зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар, Ж.Буянцогтод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:

1. Барчин овогт Цэрэндоржийн Отгонцагаанд прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дах хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэнийг мөн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2. дахь хэсэг болгон өөрчилж,

2. Боржигон овогт Рагчаагийн Гансүхийг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас онц их хэмжээний хохирол учруулах гэмт хэргийг бусадтай бүлэглэн давтан үйлдлээр үйлдсэн, мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийх гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутай болохыг,

Боржигон овогт Батбүрэнгийн Батмөнхийг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас онц их хэмжээний хохирол учруулах гэмт хэргийг бусадтай бүлэглэн давтан үйлдлээр үйлдсэн гэм буруутай болохыг,

Хайрхан овогт Баттулгын Хадбаатарыг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас онц их хэмжээний хохирол учруулах гэмт хэргийг бусадтай бүлэглэн үйлдсэн гэм буруутай болохыг,

Гончиг овогт Дашдаваагийн Дамдиндоржийг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулах гэмт хэргийг бусадтай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан үйлдсэн гэм буруутай болохыг,

Боржигон овогт Батцагааны Цэдэн-Ишийг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулах гэмт хэргийг бусадтай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан үйлдсэн гэм буруутай болохыг,

Монгол овогт Жагардоржийн Буянцогтыг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулах гэмт хэргийг бусадтай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан давтан үйлдлээр үйлдсэн, бусдад хүч хэрэглэхээр заналхийлж хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг,

Хольдог овогт Шагдарын Пүрэв-Очирыг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулах гэмт хэргийг бусадтай бүлэглэн давтан үйлдлээр тээврийн хэрэгсэл ашиглан үйлдсэн гэм буруутай болохыг,

Монгол овогт Дашжанцангийн Лхагважаргалыг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулах гэмт хэргийг бусадтай бүлэглэн үйлдсэн гэм буруутай болохыг,

Зуунмодныхон овогт Даваадоржийн Түвшинтөгсийг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас онц их хэмжээний хохирол учруулах гэмт хэргийг бусадтай бүлэглэн давтан үйлдлээр үйлдсэн, мөрдөн байцаалтад зориуд худал мэдүүлэг өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг,

Барчин овогт Цэрэндоржийн Отгонцагааныг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулах гэмт хэргийг бусадтай бүлэглэн давтан үйлдлээр үйлдсэн, прокурорын шатнаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болохыг,

Шатав овогт Нацагийн Гэрэлийг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас онц их хэмжээний хохирол учруулах гэмт хэргийг бусадтай бүлэглэн давтан үйлдлээр үйлдсэн гэм буруутай болохыг,

Сартуул овогт Доржийн Гантөмөрийг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас онц их хэмжээний хохирол учруулах гэмт хэргийг бусадтай бүлэглэн давтан үйлдлээр үйлдсэн гэм буруутай болохыг,

Хайтал овогт Ярвааны Бат-Эрдэнийг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулах гэмт хэргийг бусадтай бүлэглэн үйлдсэн гэм буруутай болохыг,

Чангас овогт Гаваагийн Давааг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас онц их хэмжээний хохирол учруулах гэмт хэргийг бусадтай бүлэглэн давтан үйлдлээр үйлдсэн гэм буруутай болохыг,

Хорчид овогт Сүхбаатарын Баатарсүхийг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас онц их хэмжээний хохирол учруулах гэмт хэргийг бусадтай бүлэглэн давтан үйлдлээр тээврийн хэрэгсэл ашиглан үйлдсэн гэм буруутай болохыг,

Харагчууд овогт Пүрэвийн Эрдэнэ-Очирыг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас онц их хэмжээний хохирол учруулах гэмт хэргийг бусадтай бүлэглэн давтан үйлдлээр тээврийн хэрэгсэл ашиглан үйлдсэн гэм буруутай болохыг,

Боржигон овогт Чулуунтогтохын Мөнхбатыг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас онц их хэмжээний хохирол учруулах гэмт хэргийг бусадтай бүлэглэн давтан үйлдлээр тээврийн хэрэгсэл ашиглан үйлдсэн гэм буруутай болохыг,

Боржигон овогт Михлайн Отгонжаргалыг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас онц их хэмжээний хохирол учруулах гэмт хэргийг бусадтай бүлэглэн давтан үйлдлээр зохион байгуулж үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоож,

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар Р.Гансүхээс 500.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний эд хөрөнгө хурааж 13 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дах хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар Б.Батмөнхөөс 200.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний эд хөрөнгө хурааж 11 жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар Б.Хадбаатараас 100.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний эд хөрөнгө хурааж 10 жил 1 сарын хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Ж.Буянцогтоос эд хөрөнгө хураахгүйгээр 5 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар Ж.Буянцогтыг 5 жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар Д.Түвшинтөгсөөс 300.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний эд хөрөнгө хурааж 11 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар Д.Түвшинтөгсийг 1 жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар У.Отгонцагаанаас эд хөрөнгө хураахгүйгээр 5 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар Б.Гэрэлээс 100.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сарын хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар Д.Гантөмөрөөс 200.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сарын хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар Г.Даваагаас 200.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний эд хөрөнгө хурааж 12 жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар С.Баатарсүхээс 100.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний эд хөрөнгө хурааж 10 жил 1 сарын хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар П.Эрдэнэ-Очироос 100.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний эд хөрөнгө хурааж 10 жил 1 сарын хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Я.Бат-Эрдэнээс эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар Ч.Мөнхбатаас 400.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний эд хөрөнгө хурааж 11 жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дах хэсэгт зааснаар М.Отгонжаргалаас 500.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний эд хөрөнгө хурааж 13 жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дэх хэсэгт зааснаар Ш.Пүрэв-Очироос эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

4. 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Лхагважаргал, Д.Дамдиндорж, Б.Цэдэн-Иш нарт тус бүр холбогдуулж яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож,

2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Ж.Буянцогтод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ял, Ц.Отгонцагаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял, Д.Түвшинтөгсөд Эрүүгийн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус өршөөн хэлтрүүлж,

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар Р.Гансүхэд энэ тогтоолоор оногдуулсан 13 жилийн хугацаагаар хорих ялд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын зарим болох 1 жилийн хугацаагаар хорих ялыг багтааж бүгд биечлэн эдлэх ялыг 13 жилийн хугацаагаар тогтоож,

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Р.Гансүхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар Р.Гансүхээс 500.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний эд хөрөнгө хурааж 13 жилийн хугацаагаар хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялын зарим болох 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн бүгд биечлэн эдлэх ялыг 14 жилийн хугацаагаар тогтоож,

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар Рагчаагийн Гансүхийг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцож,

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.7 дахь хэсэгт зааснаар Р.Гансүхэд оногдуулсан 14 жилийн хугацаагаар хорих ялаас 10 жилийн хугацаагаар хорих ялыг онцгой дэглэмтэй хорих ангид, үлдэх 4 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар чанга дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлэх,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Б.Батмөнх, Б.Хадбаатар, Д.Түвшинтөгс, Н.Гэрэл, Д.Гантөмөр, Г.Даваа, С.Баатарсүх, П.Эрдэнэ-Очир, Ч.Мөнхбат, М.Отгонжаргал нарт оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлэх, мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Я.Бат-Эрдэнэ, Ш.Пүрэв-Очир нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлж,

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Р.Гансүхийн цагдан хоригдсон 1158 хоногийг, Б.Батмөнхийн цагдан хоригдсон 515 хоногийг, Б.Хадбаатарын цагдан хоригдсон 441 хоногийг, Д.Түвшинтөгсийн цагдан хоригдсон 410 хоногийг, Н.Гэрэлийн цагдан хоригдсон 247 хоногийг, Д.Гантөмөрийн цагдан хоригдсон 44 хоногийг, Г.Даваагийн цагдан хоригдсон 408 хоногийг, С.Баатарсүхийн цагдан хоригдсон 322 хоногийг, П.Эрдэнэ-Очирын цагдан хоригдсон 107 хоногийг, Ч.Мөнхбатын цагдан хоригдсон 30 хоног, М.Отгонжаргалын цагдан хоригдсон 203 хоногийг, Ш.Пүрэв-Очирын цагдан хоригдсон 27 хоногийг, Я.Бат-Эрдэнийн цагдан хоригдсон 41 хоногийг тус тус хорих ял эдлэсэн хугацаанд нь оруулан тооцох, Д.Дамдиндорж 41 хоног, Б.Цэдэн-Иш 41 хоног, Ж.Буянцогт 186 хоног, Д.Лхагважаргал 132 хоног, Ц.Отгонцагаан 404 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдаж,

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Ш.Пүрэв-Очир, Я.Бат-Эрдэнэ нарт тус бүр оногдуулсан хорих ялыг тэнсэж, тус бүрийг 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж хяналт тавих үүргийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн хэлтэст даалгаж,

11. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Д.Гантөмөрийн мэдүүлэг шалгасанг бэхжүүлж авсан нэг ширхэг сидиг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэг хадгалах хугацаа дуустал хугацаагаар хэрэгт хавсаргаж,

12. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг хадаг, саарал өнгийн нэг хос бээлий, архины шил нэг ширхэг, нэг ширхэг алх, нэг ширхэг хутганы ясан хуй, хоёр ширхэг суран хазаар, хоёр ширхэг суран бугуйл, нэг ширхэг цагаан өнгийн олс, нэг ширхэг цагдаагийн кител, нэг ширхэг сүх, зургаан ширхэг хутга, нэг ширхэг точиль, нэг ширхэг модон эмээл, нэг ширхэг балиус, 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 00008618 дугаартай Мал эмнэлэг ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээ, төлбөрийн хуудас, Сүхбаатар аймгийн Онгон сумын Засаг даргын тамгын газрын дарга Н.Очирпүрэвийн тодорхойлолт, 00033689, 007637, 007636 дугааруудтай гурван ширхэг махан бүтээгдэхүүний ариун цэврийн гэрчилгээ, Архангай аймгийн Ихтамир сумын Хөхнуур багийн засаг даргын тодорхойлолт, 008441 дугаартай махан бүтээгдэхүүний ариун цэврийн гэрчилгээ, Мөнхбатаас 2015.3.16-нд 700.000 төгрөг шилжүүлсэн ХААН банкны баримт, 002272 дугаартай мал эмнэлэг ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээ, Сүхбаатар аймгийн 0017970 дугаартай мал мах түүхий эдийн гарал үүслийн гэрчилгээ зэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар устгаж,

13. Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн М.Отгонжаргалын 69 тооны адуу, 9 тооны үхрийг, Б.Хадбаатарын эсгий гэр нэг ширхэг, хоёр ширхэг авдар, хоёр ширхэг хувцасны шүүгээ, Б.Батмөнхийн 7х5 хэмжээтэй байшин, 36 инчийн Монел телевизор, Л.Батболдод хариуцуулсан Сэлэнгэ аймгийн Сайхан сумын харьяат Л.Ганболдын хүрэн зүсмийн эрлийз үрээг эзэнд нь олгож, Н.Гэрэлийн соёолон насны хүрэн морь, Г.Даваагийн 2 даага, 13 тооны үнээ, хоёр гунжин үнээ, 4 бяруу, 3 тугал, 16 адуу, 1 ширхэг хуучин мотоцикль, 8 ханатай гэрийг, П.Эрдэнэ-Очирын 11 адуу, 21 үхэр, 211 хонь, 186 ямаа, нэг ширхэг хуучин мотоцикль, 6 ханатай гэрийг, М.Отгонжаргалын 3.000.000 төгрөгийг, тус тус Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж эд хөрөнгө хураах нэмэгдэл ял болон хохиролд тооцуулахаар хүргүүлж,

14. Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн Ж.Буянцогтын эзэмшлийн 99-29 БУА улсын дугаартай Бонго-Жи-2 загварын тээврийн хэрэгслийг, Б.Батмөнхийн 03-80 ДАХ улсын дугаартай Аванти маркийн тээврийн хэрэгслийг, Ч.Мөнхбатаас 6.000.000 төгрөгийг, П.Эрдэнэ-Очирын эзэмшлийн 55-25 УНН улсын дугаартай Ниссан Ванитее загварын тээврийн хэрэгслийг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дах хэсэгт зааснаар улсын орлогод оруулах, С.Батсайханы эзэмшлийн 52-88 УНН улсын дугаартай Пронтер маркийн тээврийн хэрэгслийг С.Батсайханд олгож,

15. Хохирогч Ж.Буянтогтох өөрт учирсан хохиролын талаарх баримтаа зохих ёсоор бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж,

16. Д.Дамдиндорж, Д.Лхагважаргал, Б.Цэдэн-Иш, Ж.Буянцогт, Ц.Отгонцагаан нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

17. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Р.Гансүхээс нийт 53.830.926 төгрөг гаргуулж, Үүнээс:

- 4.137.500 төгрөгийг Сэлэнгэ аймгийн Мандал сумын 4 дүгээр баг Сүүтолгойн 32 тоотод оршин суух /РД: МЭ60051018/ Г.Жаргалд,

- 3.975.000 төгрөгийг Сэлэнгэ аймгийн Мандал сумын 4 дүгээр баг Хэрх тосгон Тэмээтийн хонхорт оршин суух /РД: МИ81070914/ Ц.Аюушд,

- 8.750.000 төгрөгийг Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр баг Доргонт хэсэгт оршин суух / РД: АВ73051531/ Ч.Отгонбаярт,

- 7.183.334 төгрөгийг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгоны 3 дугаар баг Номгон уулын өвөрт оршин суух / РД: ИБ54042118/ Б.Доржпэрэнлэйд,

- 300.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Аргүнт фермийн 2 тоотод оршин суух /РД: УБ87021532/ П.Батмөнхөд,

- 1.017.428 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Сэлхийн 4-53 тоотод оршин суух /РД:ХК31071819/ Б.Бадамсүрэнд,

- 2.366.664 төгрөгийг Төв аймгийн Батсүмбэр сумын 1 дүгээр баг Будаан толгойн 2-53 тоотод оршин суух /РД: НЮ87121814/ Т.Базаргельдэд,

- 1.200.000 төгрөгийг Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 2 дугаар баг Баянхустайн даваа 4 дүгээр хэсэгт оршин суух /РД: ИЮ83070472/ Т.Амартүвшинд,

- 4.800.000 төгрөгийг Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа багт оршин суух /РД: ШБ 59121216/ Д.Наранцогтод,

- 1.800.000 төгрөгийг Төв аймгийн Батсүмбэр сумын 2 дугаар баг Цогт-Өндөр Зурамтайн голд оршин суух /РД: НО69072266/ С.Насанбатад,

- 500.000 төгрөгийг Төв аймгийн Батсүмбэр сум 3 дугаар баг Зурамтайд оршин суух /РД: НБ 81111318/ Э.Нэмэхбаярт,

- 3.500.000 төгрөгийг Төв аймгийн Борнуур сумын Өгөөмөр багийн төвийн хэсэгт оршин суух /РД: НИ69010615/ Ч.Таванжинд,

- 1.534.000 төгрөгийг Төв аймгийн Борнуур сум Бичигт багийн Шархоолойн хэсэгт оршин суух /РД: НИ81071213/ Н.Жарантайд,

- 617.000 төгрөгийг Төв аймгийн Борнуур сум Бичигт багийн 400 фермд оршин суух /РД: /РД: НМ58121911/ Б.Баасанжавт,

- 250.000 төгрөгийг Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхитын 3 дугаар баг Ширээтийн 2-14 тоотод оршин суух /РД: ИХ59060217/ Т.Зоригтод,

- 400.000 төгрөгийг Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхитын 3 дугаар баг Ширээтийн 9-4 тоотод оршин суух /РД: ГМ 56042019/ П.Дэлгэрдалайд,

- 1.500.000 төгрөгийг Дархан-Уул аймгийн Хонгор сумын 3 дугаар баг Хөдөө замчин хороолол /РД: ТЗ45020315/ С.Дашжамцад,

- 400.000 төгрөгийг Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхит баг Ширээтийн 11-1 тоотод оршин суух /РД: ТК 64051775/ Х.Батсүхэд,

- 350.000 төгрөгийг Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхит 3 дугаар баг Шивээтийн 12-10 тоотод оршин суух /РД: ТБ62012470/ Н.Гэрэлд,

- 8.000.000 төгрөгийг Төв аймгийн Батсүмбэр сумын 4 дүгээр багийн Үдлэг гэдэг газарт оршин суух /РД:НБ69042014/ М.Гансүхэд,

- 1.250.000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн 4-100 тоотод оршин суух /РД: ИЭ78032534/ Ж.Нэргүйд,

Б.Батмөнхөөс нийт 10.212.500 төгрөг гаргуулж, үүнээс:

- 4.137.500 төгрөгийг Сэлэнгэ аймгийн Мандал сумын 4 дүгээр баг Сүүтолгойн 32 тоотод оршин суух /РД: МЭ60051018/ Г.Жаргалд,

- 3.975.000 төгрөгийг Сэлэнгэ аймгийн Мандал сумын 4 дүгээр баг Хэрх тосгон Тэмээтийн хонхорт оршин суух /РД: МИ81070914/ Ц.Аюушид,

- 2.100.000 төгрөгийг Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг 10 дугаар хэсэг 1-25 тоотод оршин суух / РД: ПХ 91081112/ Ц.Цогбадрахад,

Б.Хадбаатараас нийт 8.112.500 төгрөг гаргуулж, үүнээс:

- 4.137.500 төгрөгийг Сэлэнгэ аймгийн Мандал сумын 4 дүгээр баг Сүүтолгойн 32 тоотод оршин суух /РД: МЭ60051018/ Г.Жаргалд,

- 3.975.000 төгрөгийг Сэлэнгэ аймгийн Мандал сумын 4 дүгээр баг Хэрх тосгон Тэмээтийн хонхорт оршин суух /РД: МИ81070914 Ц.Аюушид,

М.Отгонжаргалаас нийт 18.112.500 төгрөгийг гаргуулж, үүнээс:

- 4.137.500 төгрөгийг Сэлэнгэ аймгийн Мандал сумын 4 дүгээр баг Сүүтолгойн 32 тоотод оршин суух /РД: МЭ60051018/ Г.Жаргалд,

- 3.975.000 төгрөгийг Сэлэнгэ аймгийн Мандал сумын 4 дүгээр баг Хэрх тосгон Тэмээтийн хонхорт оршин суух /РД: МИ81070914/ Ц.Аюушид,

- 8.750.000 төгрөгийг Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр баг Доргонт хэсэгт оршин суух / РД: АВ73051531/ Ч.Отгонбаярт,

- 1.250.000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн 4-100 тоотод оршин суух /РД: ИЭ78032534/ Ж.Нэргүйд,

Н.Гэрэлээс нийт 9.733.334 төгрөгийг гаргуулж, үүнээс:

- 7.183.334 төгрөгийг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгоны 3 дугаар баг Номгон уулын өвөрт оршин суух / РД: ИБ54042118/ Б.Доржпэрэнлэйд,

- 500.000 төгрөгийг Төв аймгийн Батсүмбэр сум 3 дугаар баг Зурамтайд оршин суух /РД: НБ 81111318/ Э.Нэмэхбаярт,

- 250.000 төгрөг Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхитын 3 дугаар баг Ширээтийн 2-14 тоотод оршин суух /РД: ИХ59060217/ Т.Зоригтод,

- 1.800.000 төгрөгийг Төв аймгийн Батсүмбэр сумын 2 дугаар баг Цогт-Өндөр Зурамтайн голд оршин суух /РД: НО69072266/ С.Насанбатад,

П.Эрдэнэ-Очироос нийт 15.200.998 төгрөгийг гаргуулж, үүнээс:

- 7.183.334 төгрөгийг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгоны 3 дугаар баг Номгон уулын өвөрт оршин суух / РД: ИБ54042118/ Б.Доржпэрэнлэйд,

- 2.366.664 төгрөгийг Төв аймгийн Батсүмбэр сумын 1 дүгээр баг Будаан толгойн 2-53 тоотод оршин суух /РД: НЮ87121814/ Т.Базаргельдэд,

- 3.500.000 төгрөгийг Төв аймгийн Борнуур сумын Өгөөмөр багийн төвийн хэсэгт оршин суух /РД: НИ69010615 Ч.Таванжинд,

- 1.534.000 төгрөгийг Төв аймгийн Борнуур сум Бичигт багийн Шархоолойн хэсэгт оршин суух /РД: НИ81071213/ Н.Жарантайд,

- 617.000 төгрөгийг Төв аймгийн Борнуур сум Бичигт багийн 400 фермд оршин суух /РД: НМ58121911/Б.Баасанжавт,

Г.Даваагаас нийт 16.518.426 төгрөгийг гаргуулж, үүнээс:

- 7.183.334 төгрөгийг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгоны 3 дугаар баг Номгон уулын өвөрт оршин суух / РД: ИБ54042118/ Б.Доржпэрэнлэйд,

-300.000 төгрөгийг СХД-н 21 дүгээр хороо Аргүнт фермийн 2 тоотод оршин суух /РД:УБ87021532/ П.Батмөнхөд,

- 1.017.428 төгрөгийг СБД-н 20 дугаар хороо Сэлхийн 4-53 тоотод оршин суух /РД: ХК31071809/ Б.Бадамсүрэнд,

- 2.366.664 төгрөгийг Төв аймгийн Батсүмбэр сумын 1 дүгээр баг Будаан толгойн 2-53 тоотод оршин суух /РД: НЮ87121814/ Т.Базаргельдэд,

- 3.500.000 төгрөгийг Төв аймгийн Борнуур сумын Өгөөмөр багийн төвийн хэсэгт оршин суух /РД: НИ69010615 Таванжинд,

- 1.534.000 төгрөгийг Төв аймгийн Борнуур сум Бичигт багийн Шархоолойн хэсэгт оршин суух /РД: НИ81071213/ Н.Жарантайд,

- 617.000 төгрөгийг Төв аймгийн Борнуур сум Бичигт багийн 400 фермд оршин суух /РД: НМ58121911/ Б.Баасанжавт,

Ц.Отгонцагаанаас нийт 4.575.000 төгрөг гаргуулж, үүнээс:

- 500.000 төгрөгийг БЗД-н 9 дүгээр хороо Шархадны 49-744-15 тоотод оршин суух /РД: ВН79071334/ Г.Эрдэнэбаатарт,

- 175.000 төгрөгийг Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Цагаан-Овоо 3 дугаар баг Шархадны 3-08 тоотод оршин суух /РД:МЮ 75121208/ Л.Балжиннямд,

- 1.250.000 төгрөгийг Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Цагаан-Овоо 3 дугаар баг Шархадны 3-18 тоотод оршин суух /РД:МВ85030311/ Д.Доржид,

- 400.000 төгрөгийг Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхитын 3 дугаар баг Ширээтийн 9-4 тоотод оршин суух /РД: ГМ 56042019/ П.Дэлгэрдалайд,

- 1.500.000 төгрөгийг Дархан-Уул аймгийн Хонгор сумын 3 дугаар баг Хөдөө замчин хороолол /РД: ТЗ45020315/ С.Дашжамцад,

- 400.000 төгрөгийг Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхит баг Ширээтийн 11-1 тоотод оршин суух /РД: ТК 64051775/ Х.Батсүхэд,

- 350.000 төгрөгийг Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхит 3 дугаар баг Шивээтийн 12-10 тоотод оршин суух /РД: ТБ62012470/ Н.Гэрэлд,

С.Баатарсүхээс нийт 16.917.426 төгрөгийг гаргуулж, үүнээс:

- 7.183.334 төгрөгийг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгоны 3 дугаар баг Номгон уулын өвөрт оршин суух /РД: ИБ54042118/ Б.Доржпэрэнлэйд,

- 300.000 төгрөгийг СХД-н 21 дүгээр хороо Аргүнт фермийн 2 тоотод оршин суух /РД:УБ87021532/ П.Батмөнхөд,

- 1.017.428 төгрөгийг СБД-н 20 дугаар хороо Сэлхийн 4-53 тоотод оршин суух /РД: ХК31071809/ Б.Бадамсүрэнд,

- 2.366.664 төгрөгийг Төв аймгийн Батсүмбэр сумын 1 дүгээр баг Будаан толгойн 2-53 тоотод оршин суух /РД: НЮ87121814/ Т.Базаргельдэд,

- 1.800.000 төгрөгийг Төв аймгийн Батсүмбэр сумын 2 дугаар баг Цогт-Өндөр Зурамтайн голд оршин суух /РД: НО69072266/ С.Насанбатад,

- 500.000 төгрөгийг Төв аймгийн Батсүмбэр сум 3 дугаар баг Зурамтайд оршин суух /РД: НБ 81111318/ Э.Нэмэхбаярт,

- 3.500.000 төгрөгийг Төв аймгийн Борнуур сумын Өгөөмөр багийн төвийн хэсэгт оршин суух /РД: НИ69010615 Ч.Таванжинд,

- 250.000 төгрөгийг Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхитын 3 дугаар баг Ширээтийн 2-14 тоотод оршин суух /РД: ИХ59060217/ Т.Зоригтод,

Д.Гантөмөрөөс нийт 19.243.426 төгрөгийг гаргуулж, үүнээс:

- 7.183.334 төгрөгийг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгоны 3 дугаар баг Номгон уулын өвөрт оршин суух / РД: ИБ54042118/ Б.Доржпэрэнлэйд,

- 300.000 төгрөгийг СХД-н 21 дүгээр хороо Аргүнт фермийн 2 тоотод оршин суух /РД:УБ87021532/ П.Батмөнхөд,

- 1.017.428 төгрөгийг СБД-н 20 дугаар хороо Сэлхийн 4-53 тоотод оршин суух /РД: ХК31071809/ Б.Бадамсүрэнд,

- 2.366.664 төгрөгийг Төв аймгийн Батсүмбэр сумын 1 дүгээр баг Будаан толгойн 2-53 тоотод оршин суух /РД: НЮ87121814/ Т.Базаргельдэд,

- 1.800.000 төгрөгийг Төв аймгийн Батсүмбэр сумын 2 дугаар баг Цогт-Өндөр Зурамтайн голд оршин суух /РД: НО69072266/ С.Насанбатад,

- 500.000 төгрөгийг Төв аймгийн Батсүмбэр сум 3 дугаар баг Зурамтайд оршин суух /РД: НБ 81111318/ Э.Нэмэхбаярт,

- 3.500.000 төгрөгийг Төв аймгийн Борнуур сумын Өгөөмөр багийн төвийн хэсэгт оршин суух /РД: НИ69010615/ Ч.Таванжинд,

- 1.534.000 төгрөгийг Төв аймгийн Борнуур сум Бичигт багийн Шархоолойн хэсэгт оршин суух /РД: НИ81071213/ Н.Жарантайд,

- 617.000 төгрөгийг Төв аймгийн Борнуур сум Бичигт багийн 400 фермд оршин суух /РД: НМ58121911/ Б.Баасанжавт,

- 250.000 төгрөгийг Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхитын 3 дугаар баг Ширээтийн 2-14 тоотод оршин суух /РД: ИХ59060217/ Т.Зоригтод,

- 175.000 төгрөгийг Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Цагаан-Овоо 3 дугаар баг Шархадны 3-08 тоотод оршин суух /РД: МЮ75121208/ Л.Балжиннямд,

Д.Түвшинтөгсөөс нийт 21.418.426 төгрөгийг гаргуулж, үүнээс:

- 7.183.334 төгрөгийг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгоны 3 дугаар баг Номгон уулын өвөрт оршин суух / РД: ИБ54042118/ Б.Доржпэрэнлэйд,

- 300.000 төгрөгийг СХД-н 21 дүгээр хороо Аргүнт фермийн 2 тоотод оршин суух /РД:УБ87021532/ П.Батмөнхөд,

- 1.017.428 төгрөгийг СБД-н 20 дугаар хороо Сэлхийн 4-53 тоотод оршин суух /РД: ХК31071809/ Б.Бадамсүрэнд,

- 2.366.664 төгрөгийг Төв аймгийн Батсүмбэр сумын 1 дүгээр баг Будаан толгойн 2-53 тоотод оршин суух /РД: НЮ87121814/ Т.Базаргельдэд,

- 1.800.000 төгрөгийг Төв аймгийн Батсүмбэр сумын 2 дугаар баг Цогт-Өндөр Зурамтайн голд оршин суух /РД: НО69072266/ С.Насанбатад,

- 500.000 төгрөгийг Төв аймгийн Батсүмбэр сум 3 дугаар баг Зурамтайд оршин суух /РД: НБ 81111318/ Э.Нэмэхбаярт,

- 3.500.000 төгрөгийг Төв аймгийн Борнуур сумын Өгөөмөр багийн төвийн хэсэгт оршин суух /РД: НИ69010615Ч/.Таванжинд,

- 1.534.000 төгрөгийг Төв аймгийн Борнуур сум Бичигт багийн Шархоолойн хэсэгт оршин суух /РД: НИ81071213/ Н.Жарантайд,

- 617.000 төгрөгийг Төв аймгийн Борнуур сум Бичигт багийн 400 фермд оршин суух /РД: НМ58121911/ Б.Баасанжавт,

- 500.000 төгрөгийг БЗД-н 9 дүгээр хороо Шархадны 49-744-15 тоотод оршин суух / РД: ВН79071334/ Г.Эрдэнэбаатарт,

- 175.000 төгрөгийг Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Цагаан-Овоо 3 дугаар баг Шархадны 3-08 тоотод оршин суух /РД: МЮ75121208/ Л.Балжиннямд,

- 1.200.000 төгрөгийг Сэлэнгэ аймгийн Сант сумын 1 дүгээр баг Орхоны гүүрийн орчимд амьдардаг гэх /РД: МЛ63080115/ Б.Батбаярт,

-725.000 төгрөгийг Сэлэнгэ аймгийн Орхон сумын 2 дугаар баг Арбулан /РД: МИ78080915/ Ч.Доржданд,

Ч.Мөнхбатаас 7.012.500 төгрөг гаргуулж Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгоны 3 дугаар баг Номгон уулын өвөрт оршин суух / РД: ИБ54042118/ Б.Доржпэрэнлэйд,

Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Ивэн багт оршин суудаг /РД: МВ 66112111/ Норовын Бадрахаас нийт 1.925.000 төгрөг гаргуулж, үүнээс:

- 500.000 төгрөгийг гаргуулж БЗД-н 9 дүгээр хороо Шархадны 49-744-15 тоотод оршин суух /РД: ВН79071334/ Г.Эрдэнэбаатарт,

- 175.000 төгрөгийг Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Цагаан-Овоо 3 дугаар баг Шархадны 3-08 тоотод оршин суух /РД: МЮ75121208/ Л.Балжиннямд,

- 1.250.000 төгрөгийг Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Цагаан-Овоо 3 дугаар баг Шархадны 3-18 тоотод оршин суух /РД:МВ85030311/ Д.Доржид,

Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 18-819 тоотод оршин суух /РД: ШЖ72020705/ Даншийн Эрдэнэчимэгээс нийт 9.849.998 төгрөг гаргуулж, үүнээс:

- 2.366.664 төгрөгийг гаргуулж Төв аймгийн Батсүмбэр сумын 1 дүгээр баг Будаан толгойн 2-53 тоотод оршин суух /РД: НЮ87121814/ Т.Базаргельдэд,

- 300.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Аргүнт фермийн 2 тоотод оршин суух /РД: УБ87021532/ П.Батмөнхөд,

- 7.183.334 төгрөгийг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгоны 3 дугаар баг Номгон уулын өвөрт оршин суух / РД: ИБ54042118/ Б.Доржпэрэнлэйд,

Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 19-933-В тоотод оршин суух /РД: ШЖ77042213/ Даншийн Батсэлэнгээс 2.366.664 төгрөгийг гаргуулж Төв аймгийн Батсүмбэр сумын 1 дүгээр баг Будаан толгойн 2-53 тоотод оршин суух /РД: НЮ87121814/ Т.Базаргельдэд,

Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо Агарын 1-12 тоотод оршин суух /РД: УС64010808/ Амарбаянгийн Байгальмаагаас нийт 8.200.762 төгрөгийг гаргуулж, Үүнээс:

- 7.183.334 төгрөгийг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгоны 3 дугаар баг Номгон уулын өвөрт оршин суух / РД: ИБ54042118/ Б.Доржпэрэнлэйд,

- 1.017.428 төгрөгийг СБД-н 20 дугаар хороо Сэлхийн 4-53 тоотод оршин суух /РД: ХК31071809/ Б.Бадамсүрэнд тус тус олгож,

Ж.Буянцогт, Д.Лхагважаргал, Д.Дамдиндорж, Б.Цэдэн-Иш, Ш.Пүрэв-Очир, Я.Бат-Эрдэнэ нар нь төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж,

Тогтоол хүчин төгөлдөр болтол Р.Гансүх, Б.Батмөнх, Б.Хадбаатар, Д.Түвшинтөгс, Н.Гэрэл, Д.Гантөмөр, Г.Даваа, П.Эрдэнэ-Очир, С.Баатарсүх, Ч.Мөнхбат, М.Отгонжаргал нарт тус бүр цагдан хорих, Д.Дамдиндорж, Д.Лхагважаргал, Б.Цэдэн-Иш, Ж.Буянцогт, Ц.Отгонцагаан, Ш.Пүрэв-Очир, Я.Бат-Эрдэнэ нарт бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авч шийдвэрлэжээ.

Ялтан Д.Гантөмөр гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие анх 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдөр намайг байцаахдаа бичиг үсэг сайн гаргадаггүй, 3 дугаар анги төгссөн гэж хэлээд байхад өмгөөлөгчгүй байцаасан. Ингэхдээ мэдүүлгийг надад уншиж танилцуулахгүйгээр гарын үсэг зуруулдаг байсан. Мөн зарим мэдүүлгийг надад зааж “ингэж хэлвэл чамд ашигтай, чамайг ялгүй гаргаж өгнө” гэж хэлсэн. Надаар “...Пэрэнлэйн адууг тууж ир гэж анх Пүүжээ гэх хүн надад хэлж тууж авч ирүүлснийг Гэрэл гэдэг хүн ганцаараа явж таараад туулгасан” гэж хэлүүлсэн. Яг үнэндээ Гэрэл гэдэг хүн огт байгаагүй. Ямар учраас Пүүжээ гэгчийг хэргээс мулталж, ял завшуулж байгааг ойлгохгүй байна. Түвшинтөгс мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “2014 оны 12 дугаар сарын эхээр урд Номгоны цаад талд байдаг Салхитын гүүрний хажуу талаас задгай шар буюу Гансүхтэй 50 гаруй тооны адуу хулгайлсан. Уг адууг Д.Гантөмөр, Гэрлээ хоёр гаргаж өгсөн” гэж мэдүүлсэн байдаг боловч тухайн өдөр Гэрэл гэж хүнтэй 58 тооны адууг туугаагүй. Пүрэвсүрэн гэх хүнтэй 58 тооны адууг Түвшинтөгс, Гансүх хоёрт хүргэж өгсөн. Эдгээр адууг зарж, үрсэн мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй тул уг төлбөрөөс хасч тооцуулах хүсэлтэй байна. Хотон Зоригоо гэх хүн хулгайн үйлдэлд оролцсон байхад олж тогтоогоогүй. Иймд хэрэгт холбогдолтой Пүрэвсүрэн, Хотон Зоригоо нарыг шалгаж өгнө үү. Мөн миний үйлдээгүй 3 үйлдлийг нягтлан шалгаж өгнө үү” гэжээ.

 

Ялтан Ч.Мөнхбат гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие уг хулгайн гэмт хэрэгт оролцоогүй. Уг хэргийн улмаас нэр хүнд, ажил орлого, гэр бүлийн амьдралаараа хохирч байна. Би “Хүчит шонхор” хүнсний захад 10 гаруй жил махны бөөний худалдаа хийж байгаа бөгөөд 2011 оны 10 дугаар сарын үед Гансүх ирж танилцаад, Энхболд гэдэг хүнтэй хөлсний машин аваад Гансүхийн хамт явсан. Малаа үзэж үнэ тохироод 4 адуу авч төхөөрөөд махаа ачихад багтаагүй учир дахин эргэж очоод ачсан. Гансүх 3 жилийн дараа над руу залгаад машин авах гэтэл мөнгө дутаад байна. Батсүмбэрт ирээд 4 адуу нядлах хүн дагуулж ирэх хэрэгтэй гэсэн учир би хөлсний машины жолооч Даваа, мал нядлах ажил хийдэг Энхбаатар, Тунамал-Эрдэнэ нарын хамт очиход гарал үүслийн бичиг байхгүй, малын эмч Улаанбаатар яваад ирэхгүй байна гэхээр нь бичиг баримт байхгүй бол авахгүй гээд буцсан. 3 хоногийн дараа над руу бичгээ авсан тул ирээд авах уу, малаа төхөөрсөн тул бойчин хэрэггүй гэсэн болохоор Даваатай хамт очиж 4 адууны мах авсан. Арав орчим хоногийн дараа Гансүх залгаад зах дээр ирээд байна мах авах уу гэсэн. Очиж үзэхэд 3 адууны мах байна гээд гарал үүслийн гэрчилгээ үзүүлсэн. Зах онгойх болоогүй байсан болохоор хашаандаа буулгаад явсан. Энэ явдлаас 4 сарын дараа Сэлэнгэ аймгийн цагдаагийн ажилтнууд намайг зах дээр ажлаа хийж байхад ирж баривчсан. Нүдний шилгүй, ядарсан байсан учраас мэдүүлгээ уншихгүй шууд гарын үсэг зурсан. Мөрдөн байцаагч намайг занаж миний холбогдсон хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар хүндрүүлж, огт танихгүй Доржпэрэнлэй гэдэг хүний алдсан 58 тооны адуу хулгайлсан гэмт хэрэгт хамжигч хэмээн ял тулгасан. Би махны ченж болон Байгалмаа, Эрдэнэчимэг нарыг танихгүй. Байгалмаа мэдүүлэгтээ “...Гансүх нь өөрөө ирж надтай танилцсан” гэж хэлсэн байдаг. Би Гансүхийг өөр ямар нэгэн хүнтэй танилцуулж байгаагүй. Энэ хэрэгт жолооч Даваа, мал нядлах ажил хийдэг Энхбаатар нараас мэдүүлэг аваагүй. Би эхнэр, 3 хүүхэд, 1 зээгийн хамт амьдардаг бөгөөд олон жилийн хугацаанд дээрх мах бөөндөж борлуулах ажлаар амьжиргаа болгон амьдарч байна. Иймд нотлох баримтыг тал бүрээс нь шинжлэн судалж үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Ялтан Б.Батмөнх гаргасан давж заалдах гомдолдоо: “...2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Дархан-Уул аймагт гэртээ байхад найз болох Гансүх залгаж хэдэн адуу хараад өгөөч гэж гуйсан. Ямар учиртай болохыг нь асуухад хүнд өгч байгаа юм гэж байсан. Хонгор сумын гахайн байр гэх газар очиход “22 тооны адуу байгаа хараад өгөөч гэж хэлээд адуун дотроос унах морь гэж азарга барьж өгсөн. Би хулгайн адуу байсан гэдгийг мэдээгүй. Намайг хүний адуу нэг хоног харсаны төлөө Гансүхтэй хам хэрэгтэн болгож хорьсон. Намайг Булган аймагт шалгагдаж байхад найз болох Цэнд утсаар ярьж “4 адуу хулгай хийсэн баригдчихлаа миний найз энэ хэргийг авчих” гэсэн юм. Тухайн үед би Булган аймагт таних айл амьтан байхгүй Дарханд хэргээ шийдвэрлүүлэх гээд Цэндийн хийсэн хэргийг авсан. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Ялтан Б.Хадбаатар гаргасан давж заалдах гомдолдоо: “...Уг хэрэг гарсан өдөр болох 2011 оны 11 сарын 6-ны өдөр би иргэн Бат-Оюун, Хуягаа, Магнай нартай хамт ууланд түлшний мод хийж дуусаад 12 сарын 19-нд гэртээ ирсэн. Гэтэл Цагдаагийн газарт очоод шууд л намайг хорьсон. Намайг зодож, дарамталж байсан. Миний хавиргыг хугалсан. Тэгээд удахгүй гаргана гээд хэдэн бичиг дээр гарын үсэг зуруулсан. Би суллаж гаргах гэж байна гэж бодоод гарын үсэг зурсан. Одоо бодоход цагдаа нар миний бичиг үсэггүйг ашиглаж байсан юм байна лээ. Би энэ хэрэгт хамт холбогдоод байгаа Гансүх, Отгонжаргал нарыг огт танихгүй, мэдэхгүй, урд нь харж байгаагүй. Ойн байцаагч Бүтэмж гэдэг хүнийг гэрчээр оролцуулан асууж, намайг цагаатгаж өгнө үү” гэжээ.

 

Ялтан Г.Даваа гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2011 онд Төв аймаг Батсүмбэр сумын 1 дүгээр багт оршин суух Д.Болороо гэх хүнтэй хамтран амьдрах хугацаанд үхэр, малынхаа сүүгээр бяслаг, цагаан идээ хийж, хот руу оруулж борлуулдаг байсан. Улмаар ханийн минь бие өвдөж 2014 оны 10 дугаар сарын 3-нд нас барсан. Дараа нь “Задгай шар” Гансүхтэй танилцсан… Гансүх, Түвшинтөгс хоёр морьтой ирсэн байсан. “Хойноос дүүгийн адуу туугаад Улаанбаатар оруулж өгөх юм. 4 хөгшин гүү богшиж муудаад явдаггүй. Ах минь тус болооч танай гадаа янзлаад хот руу явуулмаар байна” гэж гуйсан. Би мал тууж ядарч яваа хүмүүс байна гэж бодож Монгол хүний сэтгэл гаргаж зөвшөөрсөн. Гансүх, Түвшинтөгс хоёр яваад 2 унагатай, 4 гүү тууж ирээд 4 гүүгээ янзлаад хотоос машин дуудаж ачуулсан. 2 унагаа буцаагаад аваад явах гэсэн үргэж зугтаад яваагүй тул манайд үлдээгээд “хавар болтол онд оруулж өгөөрэй” гээд хот руу явлаа гээд адуу руугаа явсан. Хэдэн адуу явсныг би мэдэхгүй. Надад ярихдаа 30-аад тооны адуу гэж ярьж байсан. 2 унагыг нь өөрийн хэдэн унагатайгаа шөнө нь өвс өгөөд өдөр нь бэлчээрт гаргадаг байсан. Нэг өдөр 2 унага алга болоод хоёр хонуулаад олж аваад Гансүх рүү ярьж хүний ийм тамгагүй мал алдах юм байна гэхэд өөрийнхөө тамгаар тамгалчих гэсэн. Би өөрийн тамгыг дарсан ч хэн дүн өвлийн хүйтэнд нялх төлтэй адуу тууж явааг нь хулгайн адуу гэж мэдээгүй. 2015 оны 1 дүгээр сарын сүүлээр Гансүх, Гантөмөр, Хараа нар Баатарсүхийн машинтай ирж нэг шил архи ууж байгаад надаас морь гуйсан. Хойшоо явж хүнээс авах авцаатай. Цас их учраас машин очихгүй байна гэж гуйгаад байхаар нь би тэжээж байсан морио яаж чадахгүй хүний улаан нүүр болохоор өгөөд явуулсан. Өдөр 12 цагийн үед явсан. Хулгай хийх гэж байгааг нь би мэдээгүй. Орой нь үхэр малаа хашаа хороонд оруулж байх үед 23 цагийн үед Гансүх 9 тооны адуу авч ирсэн. Намайг гаднаас гэртээ орж ирэхэд яваад ирлээ гээд сууж байсан. Авч ирсэн адуугаа одоо янзлаад хот руу ачих унаа хэрэгтэй байна. Та Эрдэнэ-Очирыг ярьж өгөөч гэж байсан. Би одоо шөнө яаж байгаа юм бэ, өглөө болооч гэсэн чинь махны ченж өглөө эрт 5-н цагаас 7-н цагийн хооронд эрт махаа авдаг юм гэж яриад янз бүрийн гачигдал тоочоод байсан. Тэр үед Эрдэнэ-Очир сумын төвд хүүхдүүд дээрээ очсон байсан. Эрдэнэ-Очир машинаар явах ажил байвал хөлс мөнгийг нь тохироод явдаг учраас намайг ярихад “Гарал үүслийн бичиг байгаа юм уу” гэж асуусан. Би Гансүхтэй ярьсан. 4 адуугаа янзалж дуусгаад 5 адуугаа буцаагаад хөөгөөд явуулчихаад ирэхэд нь би Гансүхээс “яаж байгаа юм бэ” гэж асуухад “авах юмаа авсан. Бусад нь яваад оччихно” гэж байсан. Удалгүй Эрдэнэ-Очир ирээд 4 адууны мах ачаад машинд нь Гантөмөр суугаад, Баатарсүхийн машинд Гансүх, Хараа хоёр суугаад явсан. Би тэр мал янзлахад гар бие оролцоогүй. Хулгайн гэдгийг нь мэдээгүй, мөнгө төгрөг авсан юм байхгүй. 2015 оны 3 дугаар сарын 5-ны үед Гансүх, Гантөмөр, Хараа, Баатарсүхийн машинтай манайд 11 цагийн үед ирсэн. Морь гуйгаад янз бүрийн юм ярьж байгаад айлд очоод ирнэ гээд морь унаад явсан. Орой 23 цагийн үед 4 адуу авч ирсэн бөгөөд “юун адуу вэ” гэж асуухад энэ 4 адууг янзалж аваад явмаар байна гэж хэлсэн. “энэ чинь хулгайн адуу юм уу” гэж асуухад “таньд ямар ч хамаагүй” гэж байсан. Манай гадаа 4 адуугаа Гансүх, Гантөмөр, Хараа гурав янзлаад, удалгүй Эрдэнэ-Очир ирж махаа ачсан. Мал гаргасан сүх, хутгаа манай зүүн орны доор орхиод явсныг би мэдээгүй. Гэрт үзлэг хийхэд гарч ирсэн боловч би адуу янзлахад оролцоогүй. Энэ хүмүүсээс мөнгө авсан зүйл байхгүй. Туваанжавын 13 тооны адуу, Батмөнхийн 1 тооны үхэр, Бадамсүрэнгийн 6 тооны адуу, Базаргельдийн 13 тооны адуу хулгайлсан үйлдлийг би мэдэхгүй. 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнхараад байцаагч надаас мэдүүлэг авахдаа надад мэдүүлэг тулгаж, хөтөлж, өмгөөлөгчгүй байцаалт авсан. Иймд хэргийн үнэн зөвийг тогтоож өгнө үү” гэжээ.

 

Ялтан М.Отгонжаргал гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хийгээгүй хэргийнхээ төлөө ял шийтгэл авчихаад сууж байгаадаа үнэхээр их гомдолтой байна. 2011 оны 9 дүгээр сарын 27, 28-ны шөнө энэ хулгайн хэрэг гардаг гэх цаг хугацаанд би 1-р эмнэлэгт эхнэр Б.Долгорыг сахиж байсан. Энэ тухай эмнэлгийн тодорхойлолт байдаг. Миний хувьд өөрийн зохих хэмжээний хөрөнгөтэй, амьдралын эх үүсвэрээ бий болгож байгаа хүн ба бага насны нэг өнчин хүүхэдтэйгээ амьдардаг. Намайг энэ хэрэгт холбогдуулж, худал мэдүүлэг өгч байгаа гол хүмүүс нь Б.Хадбаатар, ээж Нарантуяа, эгч Наранчимэг, түүний нөхөр Төрөө нар юм. Хадбаатар нь шүүх хурал дээр энэ тухай хэлсэн боловч шүүх бүрэлдэхүүн авч хэлэлцээгүй ба хэргийг хурдан дуусгавар болгохыг гол зорилго болгож шийдвэрлэсэнд харамсаж байна. Отгонбаярын 20 тооны адууг миний эзэмшлийн Сэлхийн аман дахь өвөлжөөнд нядалж зарсан гэдэг. Тэр үед өвөлжөөнд миний үхрийн саальчин Отгонцэцэг миний малыг маллан амьдарч байсан. Б.Баатарсүрэн, Д.Мягмарсүрэн нар өвөлжөөнд байсан хүмүүсээс байцаалт аваагүй байдаг ба энэ улсыг байцаасан баримт хавтаст хэрэгт байхгүй. Хэрэв мал хулгайлж тэнд нядалсан бол малчид надад мэдэгдэж хэлэх ёстой. Иймд тэр улсуудыг байцаалгах хүсэлтэй байна. Жич: Миний оршин суугаа хаяг дээр зохиомлоор О.Батгэрэл гэдэг хүнээр миний эсрэг мэдүүлэг авсан байдаг ба тийм хүн миний оршин суугаа хаяг дээр огт байхгүй. Байцаагч Бат-Очир, Болдбаатар, Өлзийхүү нарт удаа дараа ийм хүн байдаггүй гэж хэлсэн. Тэгвэл энэ хүнийг шүүх хуралд оролцуулах хүсэлтэй гээд шүүхэд хэлэхэд олдохгүй, танай хаяг дээр байна гэдэг. Ийм хүнээр худал мэдүүлэг авч зохиож хэрэгт оруулсанд маш их харамсаж байна. Шийтгэх тогтоолд намайг зохион байгуулсан гэдэг. Энэ нь ямар нотлох баримтаар тогтоогдож буй талаар огт дүгнээгүй шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Ийм хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэжээ.

 

Ялтан Д.Түвшинтөгс гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2014 оны 12 дугаар сарын эхээр найз болох Д.Пүрэвсүрэн надтай ирж уулзаад Гансүх гэх хүнтэй цуг хот руу хэдэн адуу оруулаад өгөөч гэж хүссэн. Ямар учир шалтгаантай адуу болохыг асуухад “миний адуу байгаа юм, хөлс мөнгийг нь өгнөө” гэж хэлж байсан. Би уг адууг 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хот руу оруулж өгөөд буцсан. Би Пүрэвсүрэнгээс мөнгө аваагүй, хулгайн адуу гэдгийг нь ч мэдээгүй буцсан. Гэтэл уг хэрэгт Пүрэвсүрэнг шалгаагүй атлаа уг хэрэгт ямар ч хамааралгүй Гэрэл гэх хүнийг холбогдуулж, ял шийтгэл оногдуулсан. Хэргийн жинхэнэ эзнийг шалгалгүйгээр хэрэгт хамааралгүй Баатарсүх, Даваа, Эрдэнэ-Очир, Гэрэл, Мөнхбат нарыг нягталж шалгалгүйгээр ял шийтгэл оногдуулсан. Миний бие уг адуунуудыг тууж өгсөн нь үнэн боловч дээр дурдсан хүмүүстэй биечлэн хулгай хийсэн үйлдэл байхгүй. Мөрдөн байцаалтын шатанд надаас нэг ч удаа байцаалт аваагүй. Би 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс 3 дугаар сарын 20-ны хооронд Сэлэнгэ аймагт хэрэгт шалгагдаж байсан байх бөгөөд цаг хугацаа таарахгүй хэргийг тулгаж байна. Гантөмөрийн хуучин адуу, үхэрийн толгойн зургийг даруулж худал мэдүүлэг авч, эд мөрийн баримт гэж гаргаж ирээд хийгээгүй хэрэг тулгасан. Мөн Хотон Зоригоо гэдэг хүн 2014 оны 4 дүгээр сард намайг гэрт байхад өөрийнхөө эрлийз хүрэн үрээ авч ирээд “ахынхаа үрээг зараад өг” гээд орхиж явсан. Хотон Зоригоогийн хүсэлтээр гэрийнх нь гадаа байсан 2 адууг зарж өгсөн байтал хулгай хийсэн гэж үйлдэл нэмсэн. 2014 оны 6 дугаар сарын үед Гэзэгтийн Ганболдтой цуг хулгай хийсэн гэж Сэлэнгэ аймгийн Сайхан сумын мөрдөн байцаагч Баттулга ямар ч хараагүй мэдээгүй зүйлийг байцаалт өгсөн болгож, хавтаст хэрэгт боож явуулсан. Намайг цагдан хоригдож байх үед Баттулга надтай утсаар ярьж “байцаалт өгчихөөч” гэж байсан. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, үнэн зөвийг шалгуулж өгнө үү” гэжээ.

 

Ялтан С.Баатарсүх гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт зүйлчилж, ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байна. Учир нь миний холбогдож байгаа малын хулгайн хэрэгт би гардаж оролцоогүй. Мөн уг малыг хулгайлсан байсныг мэдээгүй. Би өөрийн машин техникээр үйлчилсэн нь үнэн. Би тухайн үед такси үйлчилгээнд явж, тухайн үед тохиролцсон үнэ хөлсөө авч байсан. Намайг хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байна. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Ялтан Н.Гэрэл гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие уг хулгайн гэмт хэрэгт хамжигчаар оролцсон зүйл байхгүй бөгөөд уг хэргийг үйлдсэн гэх зарим хүний хувийн өш хонзон бусад шалтгаанаар миний үнэн байдлыг санаатайгаар илт мушгин гуйвуулсан мэдүүлэг, мөрдөн байцаагч Баттулгын намайг согтуу байх үед дарамталж илт хөтлөн байцаасан мэдүүлэг зэрэгт үндэслэн надад ял шийтгэл оногдуулсан явдал нь миний эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна. Надад Доржпэрэнлэйн адууг гаргаж өгсөн, туулцаж явсан гэх мэт үйлдэл огт байхгүй. Гантөмөр, Түвшинтөгс нар мэдүүлэг өгөхдөө намайг Доржпэрэнлэйн адууг гаргаж өгсөн, мөн Төв аймгийн Батсүмбэр сумаас 10 тооны адуу хамт хулгайлсан Зоригтын 1 үхэрийг хулгайлж махлах зэрэгт хамт байсан мэтээр мэдүүлж өөрсдийн хийсэн хэрэгтээ татан оролцуулж, миний нэр хүнд, хувийн амьдралд хүндрэл учруулж байна. 2014 оны 3 дугаар сарын 13-14-нд Сэлэнгэ аймгийн Сайхан сум Хөтөл тосгоны мөрдөн байцаагч Баттулга байцаалт авах үед би нилээн согтуу байсан. Тухайн үед Гансүх, Гантөмөр, Түвшинтөгс нарын хийсэн хулгайн хэргийг хэлж өгөхгүй бол ясыг чинь цайтал суулгана гэх мэтээр дарамталж, илт хөтлөн байцаалт авсан ба би тухайн үед согтуу байсан учир миний өгсөн мэдүүлгийг өөрчилсөн гэж үзэж байна. Байцаалт дууссаны дараа нэг эмэгтэйг гаднаас дагуулж орж ирсэн бөгөөд өмгөөлөгч гэх тэр хүн миний мэдүүлгийг нэг уншаад гарын үсэг зураад явсан. Мөрдөн байцаалтын шатанд хавтаст хэргээс 10 хуудас материалыг урж хаясан. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Ялтан Р.Гансүх гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Дээрхи 15 удаагийн малын хулгайн үйлдлээс огт мэдэхгүй үйлдлүүдийг нотлох баримтгүйгээр зөвхөн яллагдагч нарын мэдүүлгийн дагуу тулгаад байгаа, миний хийгээгүй болон хүлээн зөвшөөрөөгүй үйлдлүүдийг ямар нотлох баримтаар нотолж, хэний мэдүүлгийг үндэслэн хэн гэдэг хүний хэдэн тооны малыг хэн хэнтэй нийлж хулгайлж, хаана хэн гэдэг хүнд зарж борлуулсан болохыг хэн гэдэг хүн гэрчилсэн болохыг ойлгохгүй байна. Мөн яллагдагч нарын мэдүүлэг хоорондоо зөрүүтэй, уялдаа холбоогүй байх бөгөөд бүгд өөрийгөө өмгөөлж худал мэдүүлэг өгч байгааг нотлох баримттай уялдуулж нарийн шалгаагүйд гомдолтой байна. Хохирогч Жаргал нарын адууг хэнтэй нийлж хулгайлан хэнд өгснийг тогтоогоогүй тул хэргийн гол захиалагч Мухайн Мөнхзаяа, Борис Наранбаатар нарын хүмүүс хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын шатанд гэрчээр явж байгаад мөрдөн байцаагч Дарханбаатар яллагдагч Пүрэв-Очироор хэрэг дугаарлуулж байхдаа илүү гарч байна гэх шалтгаанаар 10 ширхэг хуудас урж хаясанаас хойш эдгээд хүмүүс шүүхэд дуудагдаагүй. Анхан шатны шүүх хуралдаанд Пүрэвсүрэн гэрчээр оролцсон бөгөөд түүнийг ямар үндэслэлээр гэрч болсныг шалгуулах хүсэлтэй байна.” гэв.

 

Ялтан П.Эрдэнэ-Очир гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Яллах дүгнэлт, шийтгэх тогтоолд заасан үйлдлүүд нь миний үйлдсэн гэмт хэрэгтэй тохирохгүй байна. Р.Гансүх, А.Түвшинтөгс, Д.Гантөмөр, С.Баатарсүх нарыг танихгүй. Харин Г.Даваа манай саахалт айлын хүн. 2015 оны 1 дүгээр сарын 15-ны үед Даваа “миний танил хүн ачаа ачих гэж байгаа юм, хөлс бинзенийг нь өгнө гэхээр нь ямар ачаа юм бэ гэж асуухад мах ачна гэсэн. Гарал үүслийн бичиг баримт байгаа гэж хэлсэн болохоор ачааг ачихаар Дархан хот руу 17 цагийн үед яваад 20 цаг өнгөрөөгөөд очсон. Гансүх жижиг саарал өнгийн автомашинтай тосч авсан. Ачлага хийсэн хөлсөнд 200.000 төгрөг авахаар тохирч хаа, гуя, ууц нуруугаар нь салгасан махыг “Хүчит шонхор” захын ойролцоо авч ирсэн. 2015 оны 2 дугаар сард Даваа ах над руу яриад манай гаднаас хүн мах ачих гэж байгаа юм, үнэ хөлсөө тохироё” гэж ярьсан. Орой нь 3-4 тооны мах ачсан. Ажлын хөлс бензинд 150.000 төгрөг авсан. 2015 оны 3 дугаар сарын 4, 5-ны үед Даваа ах яриад хэдэн мах хот руу оруулж зарах гэсэн юм” гэхээр нь очиход жижиг саарал машин ирсэн байсан. Гарал үүслийн бичиг байгаа гэхээр нь хамт явдаг учраас бичиг баримт байгаа гэхээр нь яг барьж үзээгүй. Би гэмт хэрэгт холбогдсондоо харамсаж байна. Би шийтгэх тогтоолд заасан шиг нэр бүхий ялтнуудтай бүлэглэж бусдын адууг хулгайлж, унаа машинаар хангасан зүйл байхгүй. Мал нядлах ажилд оролцож байгаагүй. Шүүхээс намайг хулгайн гэмт хэрэг үйлдэхэд тээврийн хэрэгслээр хангаж байсан мэт дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Би хулгайн мах гэж мэдээгүй, хэрвээ мэдсэн бол зөөхгүй байсан. Энэ хэрэгт сэжигтэн яллагдагч нарыг үндэслэл муутай мэдүүлгээр, хэт нэг талыг барьж яллаж байна. Хохирогч Баасанжав адуугаа 2015 оны 3 дугаар сарын 4-5-ны үед алдсан байхад шийтгэх тогтоолд 2015 оны 2 дугаар сарын 3-ны өдөр алдсан гэж бичсэн нь цаг хугацааны хувьд тохирохгүй байна. Эрдэнэ-Очирын 55-25 УНН улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн автомашин биш байхад улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Шүүхээс намайг Портер автомашинаар мах зөөсөн гэж дүгнэсэн боловч миний эзэмшилд Портер автомашин байдаггүй. Мөн хураагдсан мотоцикл миний эзэмшлийх биш бөгөөд Бат-Очирын эзэмшилд байдаг. Би хулгайн гэмт хэрэг үйлдээгүй байж яагаад хохирол төлбөрт 15.200.998 төгрөг төлөх болсноо ойлгохгүй байна. Намайг үнэлгээ хийлгэх тогтоолтой танилцуулж байгаагүй. Би өөрийн ачилтын хөлсөнд авсан 500.000 төгрөгөө хохирол төлбөрт өгөхөд бэлэн байна. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Ялтан М.Отгонжаргалын өмгөөлөгч Х.Ургаа гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний үйлчлүүлэгч М.Отгонжаргал нь тухайн хэрэгт шалгагдаж эхлэх үеэс энэхүү хэрэгт огт хамааралгүй талаараа хэлж мэдүүлсэн байдаг бөгөөд тухайн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг дутуу хийсэн. Шийтгэх тогтоолд М.Отгонжаргалыг гэм буруутай талаар нотлосон дүгнэлт огт хийгээгүй бөгөөд зөвхөн яллагдагч Гансүх, Хадбаатар, гэрч Батгэрэл Нарантуяа нарын нарын мэдүүлгийг шийтгэх тогтоолд тусгаж тухайн гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдож байна гэж дүгнэж буй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсэгт зааснаар ...дүгнэлтийн үндэслэл болсон нотлох баримт, шүүхээс "бусад нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэлийг.... тодорхойлоно” гэж заасан боловч энэ талаар огт дүгнэлт өгөлгүй хэргийг шийдвэрлэсэн. Эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хохирлын хэмжээг заавал тодорхойлж нотловол зохих ач холбогдолтойд оруулан хуульчилсан байдаг. Хохиролын үнэлгээ буюу хохирогч нарын адууг үнэлсэн үнэлгээ нь ямар комиссын гишүүд үнэлсэн мөн хэн гэж үнэлгээчид үнэлсэн нь огт ойлгомжгүй мөн тухайн нутаг дэвсгэрийн малын жишиг үнэлгээ нь хавтаст хэрэгт авагдаагүй мөн үнэлгээг хэт өндөр үнэлсэн 1 дүгээр хавтаст хэргийн 134 талд унагыг 1.000.000 төгрөгөөр үнэлсэн зэрэг нь хохиролын хэмжээг үнэн бодиттой гаргаагүй байна. Мөн ялтан М.Отгонжаргал нь тухайн гэмт хэрэг гарах явцад өөрийн эхнэрийг сахиж байсан талаархи баримт 2-р хавтаст хэргийн 39, 42, 43 талд авагдсан байх ба энэхүү баримтыг үгүйсгэсэн дүгнэлт шийтгэх тогтоолд авагдаагүй. Шийтгэх тогтоолын 27 дугаар талд яллагдагч Гансүхийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт ...энэ хуулийн 40-р зүйлд заасан тохиолдолд яллагдагчийг заавал өмгөөлүүлэх бололцоогоор хангах... гэж заасан. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 40 дүгээр зүйлд заасан өмгөөлүүлэх болоцоогоор хангалгүй өмгөөлөгчгүйгээр байцаалт авсан мэдүүлгийг нотлох баримтын эх сурвалж болгож буй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн. Мөн Шийтгэх тогтоолын 28-р талд яллагдагч Хадбаатарын мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн энэ 6-р хавтаст хэргийн 163 тал гэж мэдүүлгийг оруулсан боловч тухайн хуудсанд яллагдагчийн мэдүүлэг огт байхгүй байгаа нь анхан шатны шүүх хэргийг тал бүрээс нь бүрэн бодиттой хянаж дүгнэлт хийсэн гэдэг нь эргэлзээтэй. Тухайн хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Нарантуяа нь гэр бүлийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх Үндсэн хуульд заасан эрх үүргийг тайлбарлан өгөөгүй бөгөөд эдгээр нотлох баримтаар ялтан Отгонжаргалыг буруутган яллаж буй хэт яллах талыг баримтлан шийтгэх тогтоол гарсан. Мөн Отгонжаргал нь Нарантуяа гэж хүний хүүхдэд 700.000 төгрөг зээлсэн бөгөөд тухайн мөнгөө нэхэж утсаар ярьсан байдаг ба энэ хүү мөнгө үнэхээр зээлсэн асуудал байсан уу, энэ мөнгөө нэхэж утсаар ярьж байсан талаар гэрчээс мэдүүлэг аваагүй. Мөн гэрч Батгэрэлээс 1 дүгээр хавтас хавтас хэргийн 190-191 талд мэдүүлэг авсан бөгөөд тухайн гэрч нь ялтан Отгонжаргалын хаяг дээр амьдардаг гэсэн бөгөөд тухайн гэрч бодиттой гэрч мөн үү гэдэг нь эргэлзээтэй байдаг. Дээрхи ажиллагааг мөрдөн байцаалтаар тогтоолгож хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна. Иймд шүүх хуралдааны явцад нөхөн гүйцэтгэх боломжгүй бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлд зааснаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү. Хэргийг мөрдөн байцаалтанд буцаахдаа Отгонжаргалд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж бусдын батлан даалтанд гаргаж өгнө үү” гэжээ.

 

Ялтан Ч.Мөнхбатын өмгөөлөгч Ц.Тунгалаг гаргасан давж заалдах гомдолдоо: “...Ч.Мөнхбат нь Гансүх нартай бүлэглэн Доржпэрэнлэйн 58 тооны адууг хулгайлан зарж борлуулсан үйлдэлд оролцоогүй. Доржпэрэнлэйн 58 тооны адууг хэнийх, хэдэн тооны, ямар зүсмийн, хаанаас хэнтэй хамтарч хэрхэн хулгайлж авсан үйлдлийг мэдэхгүй, хараагүй, оролцоогүй, замдаа хэдэн адуу нь яаж үрэгдсэн талаар ч мэдэхгүй байхад онц их хэмжээний адуу хулгайлан авч зарж борлуулсан үйлдэлд ял шийтгэл оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй. Гансүхийг “Хүчит шонхор” зах дээр мах бөөндөж авдаг худалдаачдад мах зардаг болохоор таних бөгөөд түүнээс мах худалдан авч байснаас бусдад зарж борлуулж байгаагүй. Гансүхээс мах бөөндөж, нядалж авдаг худалдаачид олон байхад Ч.Мөнхбатыг хулгайн мах борлуулж ашиг олдог байсан гэж буруутгаж байгаад гомдолтой байна. Ч.Мөнхбат нь Гансүхээс 2 удаа мах худалдан авч байсан. Эхлээд 4 адууг малын гарал үүсэл, мал үржүүлгийн бичигтэй болохоор нь авсан. Дараа нь 3 адууны мах авсан байдаг ба энэ талаар хүлээн зөвшөөрсөн. Ч.Мөнхбатыг хамжигч гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хамжигч нь урьдчилан амласан байдгаараа бусад хамтран оролцогчдоос ялгагддаг. Энэ хэрэгт Ч.Мөнхбатаас урьдчилан амласан үйлдэл байхгүй учир Гансүхийн хулгайлан авсан 58 адууг зарж борлуулсан гэж үзэх үндэслэлгүй юм. Анхан шатны шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Ч.Мөнхбат нь өмнө нь малын хэргээр ял шийтгэл эдэлж байсан боловч ялгүйд тооцох хугацаа өнгөрсөн,  эхнэр хүүхэдтэй болж зөв төлөвшин амьдарч байгаа. Зүйлчлэлийг хүндрүүлэн зүйлчлэх бус гэм бурууд нь тохирсон зүйл ангиар зүйлчлэх үндэслэл байгааг шүүх бүрэлдэхүүн анхаарна уу. Мах ачсан гэх 52-88 УНН улсын дугаартай Пронтер тээврийн хэрэгсэлд дөрвөөс илүү малын мах багтахгүй. Энэ нь нэг удаа 4 тооны адуу ачиж ирсэн болохыг нотолж байна. Ч.Мөнхбат нь Отгонжаргалтай ямар ч ах, дүү, ураг төрлийн холбоогүй. Яагаад ах дүү гэж үзэж, хэрэгт хамаатуулан мэдүүлж байгааг ойлгохгүй байна. Энэ нь хүндрүүлж зүйлчлэх субьектив тал болж байна. Ч.Мөнхбат нь Гансүхээс нийт 7 тооны адууны мах авснаа хүлээн зөвшөөрдөг. Гансүх, Даваа нар 8 тооны адуу авсан болохоо мэдүүлсэн. Үүнээс үзэхэд 7-8 тооны адууны мах авсан нь тогтоогдож байхад хохирлын тооцоог илүү тооцож гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мах зөөсөн автомашиныг эзэмшигчид нь олгохоор заасан байхад Ч.Мөнхбатаас 6 сая төгрөг гаргуулж улсын орлогод оруулахаар заасан нь амьдрал дээр хэрэгжихгүй заалт бөгөөд хэрэгтэн хүний амь нас, эрүүл мэнд, амьдрал нь хохиролоос үнэгүй болж байна. Хүний амь нас, эрүүл явах эрх нэгдүгээр тавигдах ёстой гэдгийг анхаарч үзэхийг хүсч байна. Иймд хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэжээ.

 

Ялтан Д.Гантөмөр, П.Эрдэнэ-Очир нарын өмгөөлөгч С.Эрдэнэцэцэг гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийг явуулахдаа 1 талыг барьсан, тогтоол гаргахад чухал ач холбогдолтой байдлыг тодруулалгүй орхигдуулсан, дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох байдлыг шүүх анхааран үзэхгүй орхигдуулсан, өөрөөр хэлбэл тогтоолд дурьдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байна. Үүнд: Яллах дүгнэлтэд: П.Эрдэнэ-очир нь давтан үйлдлээр шунахайн сэдэлттэйгээр Г.Даваа, Д.Гантөмөр, Н.Гэрэл, Р.Гансүх, Д.Түвшинтөгс, С.Баатасүх, Ч.Мөнхбат нартай бүлэглэн 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон нэртэй газраас иргэн Д.Доржпэрэнлэй нарын 58 тооны адууг хулгайлж бусдад нийт 86.700.000 төгрөг буюу онц их хэмжээний хохирол учруулсан... гэж бичигдсэн байдаг. Гэтэл мөрдөн байцаалтын явцад П.Эрдэнэ-Очирт энэ үйлдэл дээр ял сонсгоогүй, яллагдагчаар татаагүй байхад яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчсөн байгааг шүүх анхаарч үзээгүй, энэ байдлыг залруулалгүй шийдвэр гаргасан. Яллах дүгнэлтэнд дээрх үйлдэлд оролцсон гэх: Г.Даваа , Д.Гантөмөр, Н.Гэрэл, Р.Гансүх, Д.Түвшинтөгс, С.Баатарсүх, Ч.Мөнхбат нарын Д.Доржпэрэнлэй нарын 58 адууг хулгайлсан гэх үйлдлийг хүн тус бүрээр бичихдээ П.Эрдэнэ-Очирыг хамтран үйлдсэн гэж бичээгүй байгаа. Өөрөөр хэлбэл яллах дүгнэлт утга агуулгын хувьд шүүх хуралдаанаар залруулж болохгүй алдаатай байгааг анхан шатны шүүх анхаарч үзээгүй. ...П.Эрдэнэ-Очирыг 2015 оны 2 дугаар сарын 10-ны үед Б.Баасанжавын 4 тооны адууг бүлэглэн хулгайлсан үйлдэлд буруутгасан нь хохирогч Б.Баасанжавын... 2015 оны 3 сарын 05-10 хооронд Батсүмбэр сумын нутаг Пунцал гэх газарт бэлчээрт байсан 4 тооны адуугаа хулгайд алдсан гэх мэдүүлгээс 1 сарын хугацаагаар зөрж байна. Өөрөөр хэлбэл 2015оны 2 дугаар сарын 10-нд хулгайлагдсан мал 2015 оны 3 дугаар сарын 5-нд эзэндээ харагдаад байж байсан болж таарч байна. П.Эрдэнэ-Очир нь 6 айлын малыг нийлүүлж маллаж, цалин хөлс авч амьдардаг байсан. Харин малын А дансаар малыг битүүмжлэн, улмаар шүүхээс эдгээр малыг хураахаар шийдвэрлэсэн нь учир дутагдалтай цаана нь олон гэмгүй хүмүүс эд хөрөнгөөрөө хохирох аюултай байгаа тул хувийн байдлыг нарийвчлан тогтоох шаардлагатай байна. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 14-т П.Эрдэнэ-Очирын эзэмшлийн 55-25 УНН улсын дугаартай Ниссан Ваните маркийн тээврийн хэрэгслийг улсын орлогод оруулахаар заасан нь алдаатай байна. Учир нь 55-25 УНН улсын дугаартай Ниссан Ваните маркийн тээврийн хэрэгсэл нь Тунгалаг овогтой Лхагвадоржийн эзэмшлийн портер машин бөгөөд энэ машинаар огт мах зөөж байгаагүй, энэ машиныг эзэмшигчид нь олгохоор шүүх шийдвэрлэх ёстой байсан. Харин П.Эрдэнэ-Очирын эзэмшлийн машин нь 15-96 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл бөгөөд энэ нь портер биш микро автобус маягийн суудлын тэрэг юм. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг дээр өмгөөлөгч би бээр Р.Гансүх болон Г.Даваа, Д.Гантөмөр нараас П.Эрдэнэ-Очир мах зөөхдөө хулгайн мах гэдгийг мэдэж байсан эсэх талаар асуухад бүгд "мэдээгүй байсан" гэж хариулсан. П.Эрдэнэ-Очир нь мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ тогтвортойгоор "Хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй, олон охин хүүхэдтэй, таксины мөнгө өгнө гэхээр нь явсан" гэж мэдүүлдэг. П.Эрдэнэ-Очирын буруутай болохыг, өөрөөр хэлбэл хулгайн үйлдэлд урьдчилан үгсэн тохиролцож оролцсон болохыг нотлох нэг ч баримт 22 хавтаст хэрэгт байхгүй байхад чи 3 удаа зөөсөн тул мэдэх ч ёстой гэсэн таамгаар хүнд хэрэгт буруутгаж, 10 жил 1 cap хорих ялаар шийтгэсэн нь хэт яллах талыг барьсан гэж үзэхэд хүргэж байна. Р.Гансүх нь бусадтай бүлэглэн болон ганцаараа 214 тооны мал хулгайлж махлан зарахдаа тааралдсан унаа малыг ашигладаг байсан гэж үзэж болох юм. Учир нь П.Эрдэнэ-Очир 3 удаа мах зөөсөн гэвэл үлдсэн 200 гаруй малын махыг яаж зөөвөрлөсөн борлуулсан нь ойлгомжгүй байна. П.Эрдэнэ-Очир нь мал туух, нядлах, төхөөрөх ажилд огт оролцоогүй, хулгайн үйлдэл дууссан хойно махыг ачиж явсан нь нотлогддог. Мөн хулгайн малын мах гэдгийг лавтай мэдсээр байж зөөсөн гэх байдал тогтоогдохгүй байгаа тул хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгох бүрэн үндэслэлтэй байна. Доржийн Гантөмөр нь үйлдсэн хэргээ тодорхой хүлээн мэдүүлдэг боловч түүний ярьсан үйлдлүүд нь улсын яллагчийн үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтэд заасан хохирогч нарын мал мөн эсэх нь баттай баримтаар нотлогдохгүй, хэргийн зарим оролцогч нарыг олж шалгалгүй орхигдуулж, ял завшуулж байгаа нь хохирол төлөхтэй холбогдон гарах үр дагаврын хувьд бусад холбогдогч нарын эрх зүйн байдлыг дордуулж байна. Үүнд: Д.Гантөмөрийг Д.Түвшинтөгс, Г.Даваа, С.Баатарсүх, Р.Гансүх нартай бүлэглэн 2015 оны 2 сарын 3-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын 1 дүгээр багийн нутгаас иргэн С.Базергельдийн 13 тооны адууг хулгайлж бусдад 21 сая төгрөгний хохирол учруулсан гэж буруутгасан үйлдэл нь хэний ямар мэдүүлгээр, яаж тогтоогдоод байгаа нь ойлгомжгүй байна. Д.Гантөмөрийн сэжигтэн яллагдагчаар өгсөн мэдүүлгүүдэд 2015 оны 2 дугаар сард үйлдсэн гурван үйлдэл ярьсан байдаг. Эдгээр үйлдлүүд нь үйлдэл нь нэгдүгээрт: 10-аад тооны адуунаас 4-ийг нь бугуйлдаж барьж зарсан гэдэг ба энэ нь Баасанжавын 4 адуу гэж мөрдөн байцаагч тогтоосон байгаа, хоёрдугаарт: Гансүх Гэрэл нартай Хонгор сумаас нэг тооны үхэр хулгайлсан, энэ нь Зоригтын нэг тооны үхэр болохыг мөрдөн байцаагч тогтоосон байгаа. Гуравдугаарт: Төв аймгийн Батсүмбэр суманд 14 адуу нядалж зарсан нь Таванжин, Жарантай нарынх болохыг мөрдөн байцаалтын шатанд тогтоосон байгаа. Иймд хохирогч С.Базергельдийн 13 тооны адууг Д.Гантөмөр хулгайсан нь өөрийнх нь мэдүүлгээр болон бусад нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Хохирогч Б.Доржпэрэнлэй мэдүүлэхдээ “... би нийтдээ 48 тооны адуугаа хулгайд алдсан” ...гэж мэдүүлээд байхад Д.Гантөмөр нарыг Б.Доржпэрэнлэй нарын 58 тооны адуу хулгайлсан гэж яллан, хохирлыг тооцож байгаа нь ойлгомжгүй. Д.Гантөмөрийг бусадтай бүлэглэн 2015 оны 2 дугаар сарын 10-ны үед Б.Баасанжавын 4 тооны адууг бүлэглэн хулгайлсан үйлдэлд буруутгасан нь хохирогч Б.Баасанжавын... 2015 оны 3 дугаар сарын 5-10 хооронд Батсүмбэр сумын нутаг Пунцал гэх газарт бэлчээрт байсан 4 тооны адуугаа хулгайд алдсан гэх мэдүүлгээс \11-р хх 201 тал\ 1 сарын хугацаагаар зөрж байгаа юм. Өөрөөр хэлбэл 2015 оны 2 дугаар сарын 10-нд хулгайлагдсан мал 2015 оны 3 дугаар сарын 5-ны өдөр хүртэл эзэндээ харагдаад байж байсан болж таарч байна. Хохирол төлбөрийг гаргуулахдаа хулгайн эд зүйлсээс зарсан борлуулсан мөнгөнөөс ашиг хүртсэн эсэхээс шалтгаалан төлбөрийг тогтоох нь зүйтэй байна. Д.Гантөмөр нь Б.Доржпэрэнлэй нарын 58 тооны адуу хулгайлсан үйлдэлд оролцсон боловч тухайн адууг зарсан мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй, тэр адууг тууж авчирч өгөөд биеийн байдал муудсанаас гэртээ харьснаас хойш Гансүх нартай уулзаагүй удсан гэдгээ анхны мэдүүлэгтээ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлж, энэ үйлдлийн хохирол төлбөрөөс чөлөөлж өгөхийг хүссэн болохыг өмгөөлөгчийн хувьд дэмжиж байна. Хэргийн нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, мөрдөн байцаалтын ажиллагааны  дутуу  хийгдсэн   ажиллагаануудыг  нөхөн   гүйцэтгэх, прокурорын яллах дүгнэлтийн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн алдаатай байдлыг залруулах үүднээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

Ялтан Г.Даваагийн өмгөөлөгч Д.Өлзийхишиг гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгч Г.Даваад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 200.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний эд хөрөнгө хурааж, 12 жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгээр Г.Даваа нь яллах дүгнэлтэд бичигдсэн 5 үйлдлээс Доржпэрэнлэйн 58 тооны адууг хулгайлахад оролцоогүй гэдгээ мөрдөн байцаалтад өгсөн анхны тайлбар болон сэжигтнээр өгсөн мэдүүлгээсээ эхлэн үнэн зөв, хөдөлбөргүйгээр мэдүүлсэн. Бусад яллагдагч нар Г.Даваа оролцоогүй гэдгийг мэдүүлдэг. Харин танилцсаныхаа дараа Гансүх “...ахынхаа адууг тууж явна, явахгүй байгаа 4 адууг туугаад явья” гээд тууж явсан байдаг ба үүнийг хулгайд эд зүйл гэж мэдээгүй. Түүнчлэн Батмөнхийн 1 тооны үнээг хулгайлахад хамт байгаагүй талаар бусад яллагдагч нар болон гэрчүүд мэдүүлдэг. Г.Даваа нь Батсүмбэр суманд мал маллан ганцаараа амьдардаг. Үнээгээ өөрөө саадаг, малаа эзгүй орхих боломжгүй. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтуудад уг үйлдэлд Г.Даваа холбогдолгүй болох нь нотлогдсон байхад түүний үйлдэл холбогдолыг хэрэгсэхгүй болгохгүй Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Мэдүүлгийн зөрүү ихтэй байхад мэдүүлгийн мэдүүлгийн зөрүүг арилгахаар хуульд заасан ямар нэгэн ажиллагаа хийгээгүй. Түүнчлэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.1.2 дахь хэсэгт зааснаар хэргийн талаар нотолбол зохих зүйлсийг хангалттай бүрэн нотлоогүй. Үүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэв.

 

Ялтан М.Отгонжаргалын өмгөөлөгч С.Алтанцэцэг гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...М.Отгонжаргал нь энэхүү хэргийг үйлдээгүй талаар мөрдөн байцаалтаас эхлэн мэдүүлж, хэргийн талаар тодорхой асуудлыг шалгуулах хүсэлтийг удаа дараа тавьж, тухайн нөхцөл байдлын талаар хэлж ярьдаг боловч, энэ байдлыг анхан шатны шүүх үнэлж авч үзсэнгүй. Зөвхөн хам хэргийн шүүгдэгч Б.Хадбаатар, Р.Гансүх нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, М.Отгонжаргалын гэм бурууг тогтоох үндэслэлтэй гэж дүгнэж байгаа нь дэндүү өрөөсгөл байна. Б.Хадбаатар, Р.Гансүх нар мөрдөн байцаалтад өгсөн анхны мэдүүлгүүдээ худлаа гэж шүүх хуралд мэдүүлсэн. Учир нь “мөрдөн байцаагч, эрүүгийн төлөөлөгч нар биднийг зодож дарамталж байгаад гарын үсэг зуруулсан, мэдүүлэг авахдаа өмгөөлөгч байлцуулаагүй. Харин мэдүүлэг авсны дараа өмгөөлөгч гарын үсэг зурсан байсан. Харин шүүх хуралд үнэнээ ярья. Энэ хэрэгт М.Отгонжаргал оролцоогүй. Энэ хэргийг М.Отгонжаргал мэдэхгүй” гэж 3 удаагийн шүүх хуралд мэдүүлгээ өгсөн. Үүнээс өөр М.Отгонжаргалын энэ хэрэгт оролцсон гэх шууд баримт байхгүй. Нотлох баримтаар тогтоогдож байгаа гэсэн бусад баримтууд нь: хохирогчийн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, шүүхийн шинжээчийн дүгнэлт гэх баримтууд байгаа бөгөөд, эдгээр баримт нь зөвхөн хэргийн объектийн зүйл байсан гэдгийг нотлох баримтууд билээ. Харин энэ хэрэгт гэрч, Гэрэл, Баттогтох, Борис нарын мэдүүлгүүд нь М.Отгонжаргалын гэм бурууг нотлож байгаа хэмээн дүгнэж байгаа. Гэвч, дээрх гэрчүүд нь хулгайлагдсан адууг Р.Гансүх туугаад явж байсан. Дараа нь Батмөнх, Борис нар аваад явсан гэсэн мэдүүлгүүдийг удаа дараа өгсөн. Гэтэл энэ мэдүүлгүүд нь М.Отгонжаргалыг гэм буруутай гэж үзэж байгаа үндэслэл болохгүй, чухам ямар нөхцлөөр холбогдож байгаа нь ойлгомжгүй, ямар ч логик холбоосгүй байна гэж үзэж байна. Мөн М.Отгонжаргалын мал байдаг Сэлхийн аман дахь хашаанд мал нядлан зарж борлуулж байсан нь гэм бурууг тогтоох нэг үндэслэл гэж үзсэн. Нөхцөл байдлыг тайлбарлавал: М.Отгонжаргал өөрийн оршин сууж амьдардаг гэр нь малаа малладаг гэрээс нь 10 орчим км хол зайтай оршдог. Хадбаатар, Гансүх нар нь М.Отгонжаргалын малыг маллаж, хашаанд нь амьдардаг байсан. М.Отгонжаргал нь Хадбаатар, Гансүх нарын өдөр тутмын ажилд хяналт тавих боломжгүй юм. Хэрэг болох үе буюу 2011 оны 9 дүгээр сард М.Отгонжаргал нь бөөрний дутагдалд орсон эхнэрээ 1 дүгээр эмнэлэгт сахиж байсан. 2011 оны 10 дугаар сард эхнэр нь өөд болсон бөгөөд, ийм нөхцөлд М.Отгонжаргал хэрэгт холбогдох үндэслэлтэй гэхэд үнэмшилгүй. Мөнгөний хэрэгцээ гараад өөрийн үхэрээс Хадбаатараар нядлуулсан 1 удаа бий. Үүнийг сэжиглэл болгож байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Гэрч Нарантуяагийн мэдүүлэг Отгонжаргалыг гэмт хэрэг хийсэн гэдгийг нотлож байгаа гэдэг. Гэтэл Нарантуяа, мөрдөн байцаагч надаас Отгонжаргалыг утсаар ярьсан уу гэхэд би утсаар ярьсан гэсэн. Түүнээс Отгонжаргалыг хэрэг үйлдсэнийг мэдэхгүй. Би бичиг үсэг мэдэхгүй учир юу гэж бичсэнийг мэдэхгүй гэж шүүх хуралд мэдүүлсэн. Энэ нөхцөл байдал нь гэрч, эх сурвалжаа заагаагүй, хууль зөрчин мэдүүлэг авсан байна. Тиймээс Нарантуяагийн мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй гэж үзэж байна. Отгонжаргал удаа дараа яллагдагч Хадбаатар болон түүний ээж, гэрч Нарантуяатай утсаар ярьж байсан гэж үзээд, утсаар ярьсан биллийг хавтаст хэрэгт нотлох баримтаар хавсаргасан байна. Энэхүү баримтыг хавсаргасан ач холбогдол нь Отгонжаргалыг энэ хэргийг захиалсан, зохион байгуулсан гэх үндэслэл болгож байна. Отгонжаргал нь Хадбаатар, Нарантуяатай зээлдүүлсэн 700.000 төгрөгөө нэхэж ярьсан гэдгийг хэн аль нь мэдүүлж байгаа. Тиймээс утсаар ярьсан асуудлыг заавал яллах талаас нь дүгнэлт хийж байгаа нь яллагдагч Отгонжаргалын хувийн байдлыг доройтуулж байна. Дээрх нөхцөл байдлаас дүгнэлт хийхэд, гэмт хэргийн талаар шалгавал зохих нотлох баримтыг шалгасан боловч, яллагдах үндэслэл эргэлзээтэй байвал шүүгдэгчдэд ашигтайгаар шийдвэрлэж болох хуулийн үндсэн зарчмыг баримтлах боломжтой гэж өмгөөлөгчийн зүгээс дүгнэн үзэж байна. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийг баримтлан, Отгонжаргалд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Ялтан Д.Түвшинтөгс, С.Баатарсүх нарын өмгөөлөгч Б.Болортуяа гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй тул дараахь үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд: Зүйлчлэлийн тухайд: Үйлдлийн шинж чанарыг үнэн зөв тогтоох явдал чухал. Гэмт хэргийг зөв зүйлчилснээр хүний эрхийг хамгаалах, хууль дээдлэх процессын үйл ажиллагааг хуулийн дагуу явуулах, гэм буруутай этгээдэд шударга ялгамжтай ял оногдуулах, өөр төрлийн хөнгөн ялаар солих зэрэг байцаан шийтгэх ажиллагааны олон асуудлыг үнэн зөв шийдвэрлэхэд ач холбогдолтой. С.Баатарсүхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн. Хамжигч нь гэмт хэрэг үйлдэхэд санаатайгаар тус дэм үзүүлж байгаа этгээд байх ёстой. Баатарсүхийн хувьд гэмт хэрэг үйлдсэнээс хойш буюу гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл гэдгийг мэдээгүй тэр бүү хэл "юун малын мах юм бэ” гэхэд нь "хүнээс авах авцаагаа авсийн" гэсэн хариултанд нь итгэснээс бус ямар нэг байдлаар гэмт хэрэг үйлдэхэд санаатайгаар оролцож, тус дэм болоогүй явдал нь гэмт хэргийн бүрэлдэхүүнийг үгүйсгэж байгаа болно. Түүнчлэн сэтгэл зүйн болон биеэрээ дэмжлэг үзүүлсэн зүйл огт тогтоогдоогүй байхад ач холбогдол өгсөнгүй. Д.Түвшинтөгсөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамласан. Гүйцэтгэгч гэж гэмт хэргийг шууд гардан үйлдсэн өөрөөр хэлбэл гэмт хэргийн объектив талд хамаарагдах үйлдлийг хийсэн этгээдийг хэлдэг. Түвшинтөгс ч мөн адил гэмт хэрэг үйлдэж байна гэж бодоогүй, асууж лавласны үндсэн дээр адуу малыг туулцсаныг үйлдлээрээ нэгдсэн гэж үзэж болохгүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.1.2-т зааснаар "мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн байтал шүүх 1 цаг 20 минут завсарлаад хавтгайруулан ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байна. Үндэслэл нь: Хэргийн 21 дүгээр хавтсаны 49-59 дүгээр талд 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 159 дугаартай "хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтад буцаах тухай" шүүгчийн захирамжид 13 үндэслэлээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Сүхбаатар дүүргийн прокурорын газарт хэргийг буцааж байсан. Гэтэл шүүгчийн захирамжийг заавал биелүүлэх хуулийн шаардлага хангагдаагүй байхад шүүх нь хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Тодруулбал: Учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг нарийвчлан тогтоогүй, холбогдогчдоос нэг бүрчлэн өмгөөлөгчийн зүгээс Баатарсүх, Түвшинтөгс нар энэ хэрэгт хэрхэн, яаж оролцсоныг болон таних эсэх талаар асуухад бүгд ямар ч оролцоогүй гэсэн төдийгүй хамтран бүлэглэн үйлдсэн гэх хүмүүсийн зарим нь Баатарсүхийг огт танихгүй гэдэг. Энэ нь хамжсан, гүйцэтгэсэн гэх дээрх хүмүүсийн үйлдэл холбогдол эргэлзээтэй төдийгүй хэргийг тэдэнд ашигтай шийдвэрлэх нөхцөл бүрдсэн байхад ач холбогдол өгөөгүй явдал нь хэргийг хэт нэг талыг барьж шийдвэрлэснийг харуулж байна. Түүнчлэн яллах дүгнэлтэд яллагаа болгоод 228 дугаараас шууд заасан нотлох баримт байдаггүй. Харин тэдгээр нотлох баримтаар хулгайн гэмт хэрэг үйлдсэнийг биш хулгайн эд зүйл гэдгийг мэдэлгүй тээвэрлэсэн Баатарсүхийн хувьд ямар ч гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангаагүй, харин Түвшинтөгсийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангасан үйлдэл хийсэн гэж зүйлчлэлийг зөвтгөж шийдвэрлэх байсан болов уу. Түүнчлэн Улсын Дээд шүүхийн 2006 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаар тогтоолд: Машин механизмыг хэрэглэсэн гэдгийг "эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж, түргэтгэх, хамгаалалт, бэхэлгээг эвдэх, биеэр авч чадахгүй эд хөрөнгөө хүргэх, зөөж тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлтгэж ашигласныг ойлгоно, харин хулгайлах үйлдэл төгссөний дараа түүнийг зөөж тээвэрлэх, хэргийн газраас зайлуулах зэрэгт машин механизм ашигласныг энэ ойлголтод хамааруулахгүй" гэж тодорхой заасан байдаг ба Баатарсүхийн хувьд урьдчилан машин техник бэлдсэн зүйл байхгүй, гэмт хэрэг үйлдэгдээд төгссөний дараа Гансүхийн хууран мэхэлсэн гуйлтаар түрээсэлж байсан машинаараа худалдах газар нь хүргэж өгч ажлын хөлс болгож тодорхой хөлсийг авч байсныг гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн гэж үзэх нь хууль зүйн үндэслэлгүй билээ. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцаах буюу дээрх нөхцөл байдлыг харгалзан Баатарсүх, Түвшинтөгс нарт холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Ялтан Р.Гансүх, Б.Батмөнх, Н.Гэрэл, Ц.Отгонцагаан, Я.Бат-Эрдэнэ нарын өмгөөлөгч Ц.Гэнэндулам гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Н.Гэрэлийн иргэн Зоригийн 1 тооны үхрийг хулгайлсан гэх үйлдэл нь нотлох баримтаар нотлогдсон гэж үзэж энэ үйлдэлд мэтгэлцэхгүй. Харин Доржпэрэнлэй нарын 58 тооны адуу, Насанбат, Нэмэхбаяр нарын 9 тоны адууг хулгайлсан гэх үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байхад анхан шатны шүүхээс түүнд ял шийтгэл оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хохирогч нар адуугаа алдсан талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байдаг. Чухам адууг хэн хулгайлж, ямар ашиг олсон болохыг цагдаагийн байгууллага тогтоох үүрэгтэй. Уг олон тооны адууг хулгайлсан болохыг шууд харсан гэрч байхгүй байхад зөвхөн яллагдагч Түвшинтөгсийн мэдүүлэгт үндэслэж хэргийг шийдвэрлэсэн нь “яллагдагч нар өөрийн гэм бурууг нотлох үүрэг хүлээхгүй” гэсэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн заалтыг зөрчиж байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар хэргийг нотолбол зохих зүйлийн талаар тодорхой заасан, гэмт хэргийг хэн, хаана, хэзээ үйлдсэн болохыг хөдөлбөргүй нотлох шаардлагатай. Гэтэл Н.Гэрэл уг гэмт хэрэгт ямар байдлаар оролцсон, гэмт хэргийн сэдэл, санаа, зорилго тогтоогдсонгүй. Н.Гэрэл хулгайн адуунаас ямар ашиг олсон, ямар үйлдлээр оролцсон талаар нотлоогүй байхад онц хүнд гэмт хэрэгт холбогдуулж үндэслэлгүй ял шийтгэл оногдуулсан. Иймд Н.Гэрэлд холбогдох зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Зоригтын 1 тооны үхэр хулгайлсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү. Түүний анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон, хувийн байдал зэргийг харгалзан үзэж “Өршөөл үзүүлэх тухай” хуульд хамруулж түүнд оногдуулсан ял шийтгэлийг өршөөн хэлтрүүлж өгнө үү.

Р.Гансүхийн хувьд түүний удаан хугацаагаар хоригдсон, уушигны өвчтэй, эмчийн хяналтанд байдаг, өндөр настай эхийгээ асардаг зэрэг нөхцөл байдлыг харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлд заасан гэмт хэргийн ялын доод хэмжээгээр ял шийтгэл оногдуулж, түүний цагдан хоригдсон хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож өгнө үү.

Батмөнхийн хувьд тэрээр Гансүхийн хулгайн гэмт хэрэг үйлдэж бусдын адууг тууж байна гэж ойлгоогүй. Хулгайн гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив талын шинж нь шууд санаатай, шунахайн сэдэлтэй, гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж юм. Өөрийн үзэмжээр захиран зарцуулж, өөрт хэрэглэх, ашиг олох гэсэн шунахайн сэдэл агуулдаг. Гэтэл Батмөнхийн 37 тооны адууг хулгайлсан үйлдэл нь адуунаас ямар ашиг олсон талаар нотолсон нотлох баримт хэрэгт авагдаагүй. Жаргал, Аюуш нарын 37 тооны адууг хулгайлсан гэх үйлдэл нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан гэмт хэргийн сэдэл, гэм буруугийн санаа зорилгыг тодорхойлоогүй, хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй учраас түүний энэ үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Түүний бусад үйлдлийг бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсанд тооцож хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар өөрчилж, “Өршөөл үзүүлэх тухай” хуульд хамруулж өгнө үү” гэв.

 

Ялтан П.Эрдэнэ-Очирын өмгөөлөгч Б.Энхтуяа гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4-р сарын 28-ны өдрийн 456 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Харагчууд овгийн Пүрэвийн Эрдэнэ-Очир болон түүний ар гэрийн хүсэлтээр давж заалдах шатны шүүхэд дараах гомдлыг гаргаж байна. Шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн заалтуудыг зөрчсөн байна. Тогтоох хэсэгт: Харагчууд овгийн Пүрэвийн Эрдэнэ-Очирыг бусдын эд хөрөнгийг хулгайлсаны улмаас онц их хэмжээний хохирол учруулах, гэмт хэргийг бусадтай бүлэглэн, давтан үйлдлээр, тээврийн хэрэгсэл ашиглан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байна. Анхан шатны шүүх шийтгэх тогтоол гаргахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн нотлоогүй, хохирлын хэмжээг бүрэн тооцож, үндэслэлтэй зөв тогтоохгүйгээр хэргийг шийдвэрлэж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн. Шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсэгт заасан “Шүүх ял оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, хохирлын хир хэмжээ, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэснийг зөрчиж шийдвэрлэсэн. П.Эрдэнэ-Очир нь 2015 оны 1 дүгээр сарын 15, 2 дугаар сарын дундуур, 3 дугаар сарын 4-5 хооронд 3 удаа мах тээвэрлэсэн нь үнэн. Гэхдээ шүүхийн дүгнэж байгаа шиг шүүгдэгч Р.Гансүх, Г.Даваа, С.Баатарсүх, Д.Гантөмөр, Д.Түвшинтөгс нартай хулгайн гэмт хэрэг үйлдэхээр бүлэглэн, урьдчилан тохиролцож гэмт хэргийг өөрийн хүсэл зоригийн дагуу хүсэж үйлдсэн асуудал байхгүй. Тогтоолд шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон гэрч Ц.Мөнхтөр, Ш.Гэнэнхүү нарын мэдүүлэг, Эрдэнэ-Очирыг яллагдагчаар байцаасан 2016 оны 2 дугаар сарын 16-ны мэдүүлэгт “Таны машинд хичнээн хэмжээний бод малын мах орох вэ? Хэдэн удаа ачсан талаар ярина уу?” гэсэн асуултанд “Сайн ачлаа гэхэд 4-өөс илүү мах орохгүй, Дандаа хөлдүү мах ачиж байсан”, Гантөмрийг яллагдагчаар 2016 оны 2 дугаар сарын 18-ны өдөр байцаасан тэмдэглэлд П.Эрдэнэ-Очирын цагаан өнгийн микро шиг машинд 4 адууны махнаас илүү мах ордоггүй юмаа. Хулгайлах гэмт хэргийг гэмт этгээд бусдын эд зүйлс, өмч хөрөнгийг нууцаар өмчлөгч болон бусдад мэдэгдэхгүйгээр авч, өөрийн үзэмжээр захиран зарцуулж, хууль бусаар завшиж өөрт хэрэглэх буюу ашиг орлого гэсэн шунахай сэдэлт зорилготой байдаг. Хохирогч нарын 97 тооны адуунаас бусадтай урьдчилан тохиролцож хамжигчаар оролцон машин механизмаар үйлчлэх талаар тохиролцсон асуудал байхгүй байна. Улсын Дээд шүүхийн 2006 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаар тогтоолын 7 дахь заалтад тайлбарласнаар “Машин механизм хэрэглэсэн” гэдгийг бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, хамгаалалт бэхэлгээг эвдэх, биеэр авч чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлтгэж ашигласныг ойлгоно” гэж заасан. Харин хулгайлах үйлдэл төгссөний дараа түүнийг зөөж тээвэрлэх, хэргийн газраас зайлуулах зэрэгт машин механизм ашигласныг энэ ойлголтонд хамааруулахгүй гэж заасныг зөрчсөн. Хулгайлах гэмт хэргийн объектив тал нь гэмт этгээд бусдын эд зүйлс, өмч хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, орчин тойрны хүмүүст болон өмчлөгч этгээдэд мэдэгдэхгүйгээр нууцаар авах үйлдэл байдаг. Хулгайн гэмт хэрэг нь хууль ёсны өмчлөгчийн эд зүйлс, өмч хөрөнгийг гэмт этгээд зөвшөөрөлгүйгээр өөрийн мэдэлд авч захиран зарцуулах боломж буй болсноор төгсдөг. Тухайн гэмт хэргийн субъектив тал нь зөвхөн шууд санаатай, шунахайн сэдэлттэй, байх ба шунахайн сэдэлт нь хулгайлах гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив талын заавал байх нэг гол элемент юм. Анхан шатны шүүхээс П.Эрдэнэ-Очирыг хулгайлах гэмт хэргийг үйлдэж онц их хэмжээний хохирол учруулсан гэдэг нь дараах нотлох баримтаар үгүйсгэгдэж хэн гэмт хэргийг үйлдсэн талаар сэжигтэн яллагдагчийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тодорхой байхад П.Эрдэнэ-Очирыг хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж тогтоолд дурьдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 317 дугаар зүйлийн 317.1.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан хэрэг үйлдэгдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болно. Хохирогч Д.Доржпэрэнлэй нарын 58 тооны адуу хулгайлахад гэмт хэргийг хэн хаана яаж үйлдсэн нь тодорхой байхад шүүх хэт яллах талыг барьж хэргийг шийдвэрлэсэн. Дээрх нэр бүхий шүүгдэгч нартай 2015 оны 2 дугаар сарын 3-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын 1 дүгээр багийн нутгаас иргэн С.Базергельдийн 13 тооны адууг хулгайлж бусдад 21.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэлд яллагдагч Р.Гансүх, Г.Даваа, С.Баатарсүх, Д.Гантөмөр, Д.Түвшинтөгс нарыг яллагдагчаар татсан тогтоолууд болон яллах дүгнэлт, шийтгэх тогтоолын тодорхойлох болон тогтоох хэсэгт П.Эрдэнэ-Очиртой бүлэглэсэн гэх үйлдэл байхгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт бүлэглэж үйлдсэн, үгсэн тохиролцсон бүлэг, 145.4 дэх хэсэгт гэмт бүлэглэл гэсэн хүндрүүлэн үзэх бүрэлдэхүүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34, 35, 36, 37 дугаар зүйлийн зарим заалтыг тайлбарлах тухай 2003 оны 5-р сарын 5-ны өдрийн 10-р тогтоолд " урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг ... нь гэмт хэрэг үйлдэж эхлэхээс өмнө тодорхой хэргийг хамтарч үйлдэхээр тохиролцсон байх бөгөөд харин цаашид өөр гэмт хэрэг үйлдэх санаа зорилго агуулаагүй байхыг ойлгоно.” гэж заажээ. Шүүгдэгч П.Эрдэнэ-Очир шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Надад тулгаж буй 58 тооны адуу, мөн хохирогч С.Базегельдын 13 тооны адууг яасан талаар мэдэхгүй байна. 2015 оны өвөл Даваа гэж айлтай хамт өвөлжсөн. Тухайн хэрэг гарах цаг хугацаанд би гэртээ байгаагүй. Учир нь миний хүүхдүүд Батсүмбэр сумын төвд сургуульд сурдаг учраас хүүхдүүд дээрээ байсан. Би амьдрахын эрхэнд 3 удаа мах ачсан нь үнэн. 2015 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Даваа надад Дарханаас мах ачих гэсэн юм. Чи яваад өгөөч гэж хэлсэн. Би зөвшөөрсөн. Даваатай Дархан орсон. Дарханаас мөн жижиг тэрэгтэй залуутай цуг хөдөө айлаас 2-3 тооны хөлдүү хаа гуяар нь салгасан мөн 2 машинд хувааж ачсан. Надад гарал үүслийн баримт өгч хот руу явуулсан. Би тэр махыг Дэнжийн мянгын хавьд буулгасан. Дараа нь Даваа ахын гэрийн гаднаас 3-4 тооны мах ачиж хот руу оруулсан.”, Хохирогч Б.Баасанжав мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “2015 оны 3 дугаар сарын 5-10-ны хооронд Батсүмбэр сумын нутаг Пунсал гэх газарт билчээрт байсан 4 адуугаа хулгайд алдсан гэх мэдүүлэг”, Max ачиж аваачиж өгч байсныг сэжигтэн Эрдэнэчимэг, яллагдагч С.Баатарсүх цагаан өнгийн микро шиг машинд адууны мах цуг ачсан” бичигдсэн бөгөөд П.Эрдэнэ-Очирыг шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт гаргасан эсэх талаар тогтоолд заагаагүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.6 дахь хэсгийг зөрчсөн. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд шүүгдэгч нар нь зохион байгуулалтанд орсон шинжтэй байна. Тухайлбал нэг хэсэг нь мал хаана байгааг зааж өгч, бэлчээрт гаргаж өгөх, малыг тууж ирэх, тууж ирсэн малыг харж өгөх, мал нядлах, орон байраар хангаж өгөх, мал нядлаж өгдөг нэг хэсэг нь өөрсдийн машинаар махыг зөөж зах дээр хүргэж өгч ченж нарт зараад мөнгийг нь авдаг байдал тогтоогдож байна гэж дүгнэсэн нь яллах дүгнэлтийн агуулгаас зөрүүтэй болж байгааг анхаарч үзэхийг хүсч байна. Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.12 дахь хэсэгт заасан ялтай байхдаа гэмт хэрэг үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгааг ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзэв гэж тодорхойлох хэсэгт заасан байна. 18 дугаар хавтаст хэргийн 232 дугаар талд П.Эрдэнэ-Очирын ял шалгах хуудсаар анх удаа гэмт хэрэгт холбогдсон байхад ялтай юм шиг үндэслэлгүйгээр хүндрүүлж ял шийтгэлийг ялгамжтай оногдуулаагүй шийдвэрлэсэнд гомдолтой байна. П.Эрдэнэ-Очирын 11 толгой адуу, 21 толгой үхэр, 211 хонь, 186 толгой
ямаа, нэг ширхэг хуучин мотоцикль, 6 ханатай гэрийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж эд хөрөнгө хураах нэмэгдэл ял болон хохиролд тооцуулахаар хүргүүлсүгэй гэжээ. Гэтэл шүүх П.Эрдэнэ-Очироос 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж гэж заасан. П.Эрдэнэ-Очирын хувьд ногдох хөрөнгийг бус бүгдийг хурааж байгаа нь гэр бүлийн гишүүд болон ах дүү ээж нарынх нь өмчлөх эрх давхар зөрчигдөж байгааг анхаарч үзнэ үү. Иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ битүүмжилсэн эд хөрөнгө нь Хаан банкны барьцаатай байсан эсэхийг ч тодруулж шалгаагүй орхисон байна. Мөрдөн байцаалтын шатанд 21 дүгээр хавтас 139 дүгээр талд Мөрдөн байцаагчийн тэмдэглэл 2015 оны 10 дугаар сарын 29-нд авагдсан байна. ...манай гэрт байсан адуу малыг битүүмжилсэн байна. Тэдгээр мал бол ихэнх нь минийх биш, хүний тавиул мал байгаа юм гэж мэдүүлсээр байхад мөрдөн байцаалтын шатанд ялгамжтай тогтоогоогүй бүгдийг битүүмжилж эд хөрөнгө хураах болон нэмэгдэл ялд тооцуулахаар заасан нь Үндсэн хууль зөрчсөн. П.Эрдэнэ-Очир нь эхнэр 5 хүүхэдтэй байхад хадам ээжийнх нь гэрийг битүүмжилсэн. Шийтгэх тогтоолын 14 дүгээрт Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн
П.Эрдэнэ-Очирын эзэмшлийн 55-25 УНН улсын дугаартай ниссан Ванитее
хэрэгслэлийн бүртгэлийн хэлтсийн лавлагаагаар 55-25 УНН улсын дугаартай
ниссан Ванитее загварын тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр эзэмшигч нь
Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо 65-21 тоотод оршин суух Тунгалагийн Лхагвадорж бүртгэлтэй байгаа болно. Мөрдөн байцаалтын шатанд прокурорт гомдол гаргаж гомдлыг хангаж шийдвэрлэсэн тогтоол хэрэгт байна. Ийм учраас дээрх тээврийн хэрэгслэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар улсын орлого болгох хууль зүйн үндэслэлгүй байгааг анхаарч шийдвэрлэж өгнө үү. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар П.Эрдэнэ-Очироос нийт 15.200.998 төгрөгийг гаргуулж шүүх шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Гэмт хэргийн улмаас хэн хэнд яаж хэдэн төгрөгийн хохирол учруулсанг нарийвчлан тогтоосонгүй. Хяналтын прокурор Н.Мөнгөнсүхийн хохирлын тооцоог гаргаснаар тооцож шийдвэрлэсэн. Гэтэл П.Эрдэнэ-Очирыг бусадтай бүлэглэн 97 адуу хулгайлж 141.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэж нэр бүхий хохирогч нарт төлбөр төлөхөөр заасан нь хууль зөрчсөн. Өөрөөр хэлбэл 3 удаа мах тээвэрлэхдээ дээд тал нь 12 тооны мах ачсан байхаар байгаа тул хөлсөнд авсан 500 000 төгрөгийг буцааж өгөхөөр байгаа юм. Гэтэл бүх хохирлыг доорх нэр бүхий хохирогч нарт тэнцүү хувааж төлөхөөр шийдвэрлэсэн нь гэмт хэргийн нийгмийн хор уршиг болон гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдалд тохирохгүй байна. Гэтэл иргэний хариуцагч нараас ч хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн үнийн дүн орж байгаа юм. Хохирогч нарын алдсан гэх адуунуудад зах зээлийн ханшаар үнэлгээ хийлгэсэн шинжээч томилох тогтоол болон шинжээчийн дүгнэлтийг Эрдэнэ-Очирт танилцуулаагүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 157, 164, 187 дугаар зүйлүүдийг зөрчиж байна. 21 дүгээр хавтас 57 дугаар талд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1-р сарын 18-ны өдрийн 159 дугаартай шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт: ...П.Эрдэнэ-Очир нарыг их хэмжээтэй хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар яллагдана гэж бичжээ. Яллах гэж байгаа зүйл хэсэг тохироогүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг гарсан байдлыг, 80.1.5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хир хэмжээг зөв тогтоох шаардлагатай байна. Хэн хэдэн удаагийн ямар үйлдлээр хэнд хичнээн төгрөгийн хохирол учруулсанг хөдөлбөргүй тогтоохор заасан заалтууд одоо яагаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан зүйлчлэл болоод байгаа хууль зүйн үндэслэлийг хянуулах. П.Эрдэнэ-Очирыг мах тээвэрлэхдээ портер машин хэрэглэж байсан мэт тогтоолд ташаа бичигдсэн, малын тоо толгойг дандаа ширхэглэж бичсэн, Мөн малын хулгай гэмт хэргийг тогтоолд зүсэлж бичээгүй, тогтоолд шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон гэрч Ц.Мөнхтөр, Ш.Гэнэнхүү нарын мэдүүлэг үндэслэл муутай байгааг анхаарч үзнэ үү. Иймд П.Эрдэнэ-Очирт холбогдох үйлдлүүдийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Ялтан П.Эрдэнэ-Очирын өмгөөлөгч С.Энхбуйр гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тогтоолд дурьдсан дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх доорхи үндэслэлүүд байх тул давж заалдах гомдол гаргаж байна. Өөрөөр хэлбэл түүнд холбогдох хэрэгт гэмт хэргийн бүрэлдхүүн байхгүй тул хэрэгсэхгүй болгуулах саналаа анхнаасаа гаргаж байсан болно. Гэмт хэргийн бүрэлдхүүний обьектив талын гол шинж болсон орон зай цаг, хугацааны хувьд түүний үйлдсэн гэх хулгайн хэрэгтэй тохирохгүй, тэр цаг хугацаанд буюу Доржпэрэнлэйн нарын 58 тооны адуу 2015 оны 12 сарын 14,15-ны хооронд, Базаргельдийн 13 тооны адуу 2015 оны 2 дугаар сарын 3-ны өдрөөс 9-ний хооронд, мөн Таванжин, Жарантай нарын 9-13 тооны адуу 2015 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс 14 ны хооронд алга болсон байхад тэр цаг хугацаанд хамт байж хулгай хийж тээвэрлэсэн гэдэг нь таарахгүй байгаа буюу гэмт хэрэг үйлдээд дууссан хойно анх 2015 оны 1 дүгээр сарын эхээр буюу 15 ны орчим Дарханаас очиж 4 тооны хаа, гуяар салгасан мах ачсан байдаг, тэгээд бичиг баримттай хот руу хүргэж нийт 3 удаа хөрш ах Даваагийн гуйлтаар зөөсөн байдаг. Тэгээд ч түүний машинд тэр олон тооны адууны мах ачсан, тээврийн хэрэгсэл ашигласан, бүр зохион байгуулалттай, унаагаар хангасан гэдэг нь бүр тохирохгүй, гэмт хэргийн үйлдэл, хор хохирлын хоорондох шалтгаант холбоо үгүйсгэгдэж байгаа юм. Түүний үйлдсэн гэмт хэргийн бүрэлдхүүний субьектив талын гол шинж болсон Гэмт хэрэгт хамтран оролцсон, "урьдчилан амлаж тохирсон", "шунахай сэдэл санааг" яаж тогтоогоод байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл П.Эрдэнэ-Очир хулгайн мах тээвэрлэж борлуулж өгье, ашгаа хуваая гэх мэт яаж тохирсон болох нь нотлогдоогүй байхад түүнийг хамжигч гэж үзэж яллаад байгаа нь эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу хуулийг жинхэнэ агуулгаас зөрүүтэй буруу ойлгож хэрэглэсэн, нийтэд нь ялзаах, хэлмэгдүүлэх байдлаар шийтгэлээ гэж үзэж байна. Нөгөө талаар хулгайн гэмт хэрэг нь нууц, далд аргаар үйлдэгддэг байхад гэгээн цагаан өдрөөр бичиг баримттай хөлдүү мах тээвэрлэж 3 удаа явж амьдралдаа нэмэр болох "халтуур" хийснийг, буруутгаж, тэдний хулгайн үйлдэл хийснийг "заавал мэдсэн байх", " .. нуун далдалсан", " ул мөрөө баллахаар урьдчилан амлаж тохирсон" гэж үзэж ял тулгаж байгаа нь хууль бус юм. Тухайлбал: Шүүгдэгч Р.Гансүх, Даваа нарын мэдүүлэгт “...энэ хэрэгт Эрдэнэ-Очир, Баатарсүх нар ямар ч хамаагүй” гэж мэдүүлсэн байдаг. Мөн хамт хэрэгт холбогдож шийтгэгдээд байгаа 8 хүнээс Гэрэл, Мөнхбат, Түвшинтөгс нарыг огт танихгүй Баатарсүх, Гантөмөр нарыг тухайн үед мах ачиж өгөхөд харж мэдсэн. Даваа нь хөрш айлын хүн нь байхад хамтран оролцсон үгсэж тохирсон гэдэг нь ямарч үндэслэлгүй байгаа юм. Даваагийн гадаа хулгайн мал махлаад байгааг "мэдэх ёстой" гэж үзэж байгаа бол гэмт хэрэгт хамаарагсад нуусан, үл мэдээлэх буюу нуун дарагдуулсан гэмт хэрэг болох ёстой болохоос хамтран оролцсон болохгүй. Иймд нэг талыг барьж нотлох баримтыг цуглуулсан, түүнд бодитой үнэлж дүгнэлт өгөөгүй гэж үзэхэд хүргэж байгаа болно. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт "Энэ хуульд заасан гэмт хэргийн бүрэлдхүүний бүх шинжийг агуулсан хэрэг үйлдэгдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болно" , мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт “гэм буруутай этгээд үйлдсэн гэмт хэрэгтээ зөвхөн өөрөө эрүүгийн хариуидага хүлээнэ" гэж заасан тул гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оноохоос нийтэд нь хамааруулан хэлмэгдүүлэх, хуулийг буруу ойлгож хэрэглэх ёсгүй. Иймд П.Эрдэнэ-Очирт холбогдох хэргийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож,  хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Ялтан Ч.Мөнхбатын өмгөөлөгч Ц.Энхболд гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх Боржигон овогт Чулуунтогтохын Мөнхбатыг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас онц их хэмжээний хохирол учруулах гэмт хэргийг бусадтай бүлэглэн давтан үйлдлээр тээврийн хэрэгсэл ашиглан үйлдсэн гэм буруутай гэж тооцон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар Ч.Мөнхбатаас 400.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний эд хөрөнгө хураан 11 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсэн байна. Шүүх ял оногдуулахдаа хэт яллах талыг барьж шийдсэн байна. Шүүгдэгч Ч.Мөнхбат шүүх хуралдаан дээр огт мэдүүлэг өгөлгүй яллуулсан. Ч.Мөнхбат нь мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ шүүгдэгч Гансүх нартай огт хулгай хийгээгүй харин мөнгөөр худалдаж авдаг байсан энэ бусад нотлох баримтуудаар тогтоогдож байхад 2014 оны 12 дугаар сарын дундуур 58 тооны адууг хулгайлсан гэж гүтгүүлж ял шийтгэл авсан болно. Шүүгдэгч Ч.Мөнхбат нь мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ 2014 оны 11-р сарын сүүлээр Гансүхээс 6 тооны адуу худалдаж авсан ингээд ийм маягааар Гансүхээс адуу мал авч байсан гэхдээ бичиг баримтыг нь шалгаж худалдаж авсан. Гэрч Н.Дарханбаатар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ "2011 оны 10-р сард Отгонжаргалын гэрт очиход Гансүх, Отгонжаргал, Хадбаатар нар адуу нядлан чанж Мөнхбат гэх залууд зарж байсан адуу нь хүрэн морь, хээр гүү байсан. Гансүх адуугаа уулнаас буулгаж байна гээд 100 гаран туугаад ирж байсан" гэх мэдүүлэг (147-148 хуудас). Иймд Ч.Мөнхбатад холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү” гэв.

 

Ялтан Б.Батмөнхийн өмгөөлөгч Ц.Гансүх гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 456 тоот Шийтгэх тогтоолын зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Батмөнхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож., 200.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний эд хөрөнгө хурааж, 11 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. 456 тоот шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт: "Б.Батмөнх нь М.Отгонжаргал, Б.Хадбаатар, Р.Гансүх наргай бүлэглэн 2011 оны 11 дүгээр сарын 7-ноос 9-ний хооронд Сэлэнгэ аймгийн Мандал сум Хэрх багийн Тэмээтийн хонхор гэх газраас иргэн Г.Жаргал, Ц.Аюуш нарын 37 тооны адууг шунахайн сэдэлттэй хулгайлан 39.750.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан" гэжээ. Миний үйлчлүүлэгч Б.Батмөнх нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас харахад 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр шүүгдэгч Р.Гансүх утсаар ярьж дуудсаны дагуу Дархан Уул аймгийн Хонгор суманд очихдоо хохирогч Г.Жаргал, Ц.Аюуш нарын гэх адууг анх харсан болох нь тогтоогддог. Харин хулгайн гэмт хэрэг Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх багт гарсан, хоорондоо 100-гаад км зайтай газар болно. Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэдгийг нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүрмөсөн үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан шууд санаатай үйлдлийг хэлдэг. Өөрөөр хэлбэл 37 тооны адуу хулгайлах гэмт хэрэг, шүүгдэгч Б.Батмөнхийн үйлдэл хоорондоо шалтгаант холбоо тогтоогдохгүй гэж үзэж байна. 456 тоот Шийтгэх тоггоолын тодорхойлох хэсэгт “...Б.Хадбаатараар Ц.Аюушийн адууг гаргуулж тэндээс нь Р.Гансүх тууж Б.Батмөнхөд хүргэж өгөөд Б.Батмөнх харж байгаад буцаагаад Р.Гансүх ирж тууж авч явсан нөхцөл байдал тогтоогдож байх ба энэ нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байна. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд шүүгдэгч нар нь зохион байгуулалтад орсон шинжтэй байна. Тухайлбал: нэг хэсэг нь мал хаана байгааг зааж өгч бэлчээрт нь гаргаж өгөх, малыг тууж ирэх тууж ирсэн малыг харж өгөх, мал нядлах орон байраар хангаж өгөх, мал нядалж өгдөг нэг хэсэг нь өөрсдийн машинаар нь махыг зөөж зах дээр хүргэж өгч ченж нарт зараад мөнгийг нь авдаг байдал тогтоогдож байна." гэжээ. Гэрч Н.Гэрэлийн мэдүүлэг, гэрч И.Баттогтохын мэдүүлэг, Борисын мэдүүлэг., утасны биллийг шалгасан байдал, шүүгдэгч Р.Гансүх, Б.Хадбаатар нарын мөрдөн байцаалт болон шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлгээр миний үйлчлүүлэгч Б.Батмөнх нь хохирогч Г.Жаргал, Ц.Аюуш нарын 37 тооны адууг бусадтай бүлэглэн хулгайлсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Адуу хаана байгааг зааж өгдөг, гаргадаг, дамжуулдаг, харж өгдөг, нядалдаг, зардаг хүмүүс нь тус тусдаа байдаг, зохион байгуулалттай гэмт хэрэг үйлддэг этгээдүүд 2011 оны 11 дүгээр сарын 7-ноос 9-ний хооронд Сэлэнгэ аймгийн Мандал сум Хэрх багийн Тэмээтийн хонхор гэх газраас иргэн Г.Жаргал, Ц.Аюуш нарын 37 тооны адууг хулгайлсан гэх нотлох баримт хавтаст хэрэгт бүр ч байдаггүй. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасан: гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг нуун далдлах, зарж борлуулах, гэмт хэргийн ул мөрийг баллахаар урьдчилан амалсан гэх нотолгоо байхгүй гэсэн үг юм. Тиймээс шүүгдэгч Б.Батмөнхөд холбогдох 2011 оны 11 дүгээр сарын 7-ноос 9-ний хооронд Сэлэнгэ аймгийн Мандал сум Хэрх багийн Тэмээтийн хонхор гэх газраас иргэн Г.Жаргал, Ц.Аюуш нарын 37 тооны адууг шунахайн сэдэлттэй хултайлан 39.750.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, хэргийн зүйлчлэлд өөрчлөлт оруулан, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

 

Хохирогч М.Гансүх гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Р.Гансүх нь хэргийн явцад өгсөн мэдүүлэгтээ “...би 2014 оны 12 дугаар сарын сүүлээр Төв аймгийн Батсүмбэр сумын 4 дүгээр багийн нутаг иргэн М.Гансүхийн эзэмшлийн 9 тооны адууг хулгайлсанаа хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ би эдгээр 9 тооны адууг Отгонжаргалд өгсөн тэрээр “Хүчит шонхор" захын махны ченж болох 37 дугаар павьлионы эзэн С.Батсайханд өгч борлуулсан гэж мэдүүлэг өгсөн. Мөн 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн шүүх хуралдаан дээр Р.Гансүх нь хохирогч М.Гансүхийн 9 тооны адууны махыг зарсан мөнгийг ченж С.Батсайханаас аваагүй байгаа. Иймд хохиролыг С.Батсайханаас гаргуулах хэрэгтэй. Миний хувьд иргэн М.Гансүхийн адууг хулгайлсан нь үнэн болно. С.Батсайхан болон Урнаа эгч биднээс хямд үнээр мах авдаг нь үнэн гэж мэдүүлсэн. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч 2016 оны 4 дүгээр сарын 28-ний өдрийн 456 тоот тогтоолдоо Р.Гансүхээс нийт 53.830.926 төгрөг гаргуулж Үүнээс: 8.000.000 төгрөгийг Төв аймгийн Батсүмбэр сумын 4 дүгээр багийн Үдлэг гэдэг газарт орших суух М.Гансүхэд олгох нь зүйтэй байна гэж шийдвэрлэсэн. Цагдаагийн Ерөнхий газрын мөрдөн байцаах газрын 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр М.Гансүх надад ирүүлсэн хариу тайлбарт Б.Батсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг авах, борлуулах гэсэн зүйл заалтаар ял шийтгэл оноосон боловч Эрүүгийн байцааан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дуусан үндэслэлээр үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосон байна. Мөн яллагдагч М.Отгонжаргал эрүүгийн хэргийг прокурорт шилжсэнээс хойш дахин гэмт хэрэг үйлдээгүй, С.Батсайхан, М.Отгонжаргал нарт холбогдох эрүүгийн хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй болохыг мэдэгдье гэсэн хариу ирүүлсэн байна. С.Батсайханы энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт "Гэмт хэрэг үйлдэхээр бусдыг хөлсөлсөн этгээдийг захиалагч гэнэ" захиалагч нь гэмт хэрэг үйлдүүлэх зорилгоор бусдад мөнгө, эд зүйл өгөх эсхүл түүний хүсч сонирхсон, санал болгосон зүйлийг нь бүтээж өгөхөөр амлах зэргээр хэлцэн тохиролцож, бусдыг хөлслөн авсан этгээдийг ойлгоно гэж заасан байдаг бөгөөд С.Батсайхан нь гэмт хэрэгт хамтран оролцож хулгайн эд зүйлсийг худалдаж авах. борлуулах, үйлдэлийг гардан гүйцэтгэж бусдад малын мах, арьс шир зэргийг захиалж хямд үнээр худалдаж зарж борлуулах ажлыг өөрийн биер гүйцэтгэж байсныг яллагдагч болон шүүгдэгч нар нотолсон. Иймд С.Гансүхийн үйлдсэн дээрх гэмт хэргийн гол захиалагч нь махыг борлуулан мөнгийг өөртөө авч ашигласан “Хүчит шонхор” захын махны ченж С.Батсайханаас миний хохиролыг барагдуулах, бүлэг зохион байгуулалтай уг хэргийг өрөө турхирч захиалагч Б.Батсайхан нь ял завшиж буй асуудлыг хууль зүйн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсье” гэв.

 

Ялтан Б.Хадбаатарын өмгөөлөгч Б.Ариунбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байна. Анхан шатны шүүх миний үйлчлүүгчийг бүлэглэн Ц.Аюуш, Г.Жаргал нарын 37 адууг хулгайлсан гэж үзсэн. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Б.Хадбаатар нь Б.Батмөнх болон бусад хүмүүстэй гэмт хэрэгт хамтран оролцсон болох нь тогтоогдоогүй. Б.Хадбаатарын субъектив талын шинжийг, шунахайн сэдэлттэй байсан эсэхийг шалгалгүйгээр ял оногдуулсан нь үндэслэлгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг нуун далдлах замаар хамжигчаар оролцсон гэж үзсэн. Гэтэл нотлох баримтаар Б.Хадбаатар нь гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг хадгалах, нуун дарагдуулахаар урьдчилан үгсэж тохиролцсон болох нь тогтоогдоогүй. Мөрдөн байцаалтын шатанд миний үйлчлүүлэгчийн эрх ашгийг ноцтой зөрчсөн. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 40 дүгээр зүйлд бичиг үсэг мэдэхгүй этгээдийн өмгөөлөгчийг заавал оролцуулахаар заасан байдаг. Гэтэл Б.Хадбаатарыг яллагдагчаар дахин байцаахдаа өмгөөлөгч оролцуулаагүй байна. Өмгөөлөгч Цэдэнгээс өмгөөлөх үүргээ гүйцэтгэж байхад нь гэрчийн мэдүүлэг авч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45 дугаар зүйлийн 45.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хохирлын хэмжээг тогтоож чадаагүй. Гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг хэрхэн тогтоосон нь тодорхойгүй байна. Эд зүйлийн үнэлгээ хийлгэсэн баримтад үнэлгээчний нэр харагддаггүй, тамга тэмдэг нь ямар байгууллага үнэлгээг хийсэн болохыг илтгэж чадахгүй байна. Тиймээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих зүйлс бүрэн тогтоогдоогүй” гэв.

 

Ялтан Д.Дамдиндорж, Б.Цэдэн-Иш нарын өмгөөлөгч Н.Цэцэгмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Миний үйлчлүүлэгч нар гэм бурууд маргадаггүй, өөрт оногдох хохирлыг төлж барагдуулсан тул “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн дагуу хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Хэрвээ давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтад буцаах бол миний үйлчлүүлэгч нарт холбогдох хэргийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Ялтан Ж.Буянцогт, Ш.Пүрэв-Очир, Б.Хадбаатар нарын өмгөөлөгч М.Алтанцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх шийдвэр танилцуулахдаа Ж.Буянцогтын 99-29 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг анхан шатны шүүх улсын орлого болгуулахаар шийдвэрлэсэн тухай огт дурдаагүй. Харин С.Батсайхны автомашиныг улсын орлого болгуулахаар шийдвэрлэсэн гэж хэлсэн боловч шийтгэх тогтоолд С.Батсайханы автомашиныг буцаан олгоод Ж.Буянцогтын автомашиныг улсын орлого болгуулахаар шийдвэрлэж бичсэн нь үндэслэлгүй. Тухайн тээврийн хэрэгсэл нь Ж.Буянцогтын биш Энхтайван гэх хүний эзэмшилд байсан болох нь тогтоогдсон. Б.Хадбаатар нь хэргийн холбогдогч нараас хамгийн бага нь буюу 1 үйлдэлд холбогдсон. Хохирогч нарын малыг маллаж өгч байсан тул хохирогч нар “миний малыг хаана байгааг Б.Хадбаатар зааж өгсөн” гэж мэдүүлсэн. Гэхдээ хохирогй нар мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй. Өөрөөр хэлбэл Б.Хадбаатарыг мал туугаад явж байсан болохыг харсан гэж хэлдэггүй. Мөн Б.Хадбаатарыг бичиг үсэг мэдэхгүй төрсөн эхийнх нь  мэдүүлгээр ялалсан. Мэдүүлэг авахдаа гэр бүлийнхээ хүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг нь сануулалгүйгээр мэдүүлэг авахдаа “та хүүгээ М.Отгонжаргалтай ярьсан гэх мэдүүлэг өгвөл таны хүүхэд энэ хэрэгт хамааралгүй” гэх ойлголт өгмөгц эх нь “М.Отгонжаргал миний хүүг дуудаад байсан” гэх мэдүүлэг өгсөн. Анхан шатны шүүх хуралдааны дараа эх нь хүүхдээ гэмт хэрэгт холбогдуулан мэдүүлэг өгчихлөө гэж өөрийгөө буруутгаж уйлсан. Шүүх хуралдаан дээр “би хүүхдээ гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон гэж мэдүүлээгүй. Би бичиг үсэг мэдэхгүй болохоор мэдүүлэгтэйгээ уншиж танилцаагүй” гэж мэдүүлсэн. Хавтаст хэрэгт Б.Хадбаатарыг яллах нотлох баримт эхийнх нь мэдүүлгээс өөр байдаггүй. Б.Батмөнх нь “би хулгай хийснийхээ дараа Хонхор дээр очсон” гэж, Р.Гансүх “би ганцаараа явсан” гэж, М.Отгонжаргал “би хэрэг үйлдэхэд байгаагүй” гэж тус тус мэдүүлсэн. Тиймээс Б.Хадбаатарыг гэмт хэрэг үйлдэхэд байсан гэдгийг хэн нотлоод байгаа нь тодорхойгүй байна. Гэрч Баттогтох, ялтан Д.Түвшинтөгс нарын мэдүүлэгт Б.Хадбаатарын талаар огт мэдүүлээгүй байсан. Зөвхөн “Р.Гансүх олон тооны адууг туугаад явж байсан” гэж мэдүүлдэг. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4 дэх хэсэгт зааснаар хуульд заасан үндэслэлээр  бэхжүүлэгдээгүй нотлох баримтыг үндэслэн миний үйлчлүүлэгчийг яллаж байгаад гомдолтой байна. Б.Хадбаатар нь бичиг үсэг мэдэхгүй. Гэтэл мөрдөн байцаалтын шатанд дандаа өөр өөр өмгөөлөгч оролцуулан байцаалт авсан байдаг. Энэ талаар Б.Хадбаатараас асуухад “байцаалт дууссаны дараа мөрдөн байцаагч 1 хүн оруулж ирээд гарын үсэг зуруулаад байсан” гэж хэлдэг. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 39, 40 дүгээр зүйлд зааснаар өмгөөлөгчөөр хангаж, өмгөөлөгчтэй байцаах ёстой байсан. Б.Хадбаатар нь төлбөрийн чадваргүй тул мөрдөн байцаалтын шатанд өмгөөлөгч аваагүй. Мөрдөн байцаагч төлбөрийн чадваргүй хүнд өмгөөлөгч томилуулах хүсэлт гаргах ёстой байтал хавтаст хэрэгт хүсэлт байдаггүй.  Б.Хадбаатарыг яллагдагчаар байцаалт өгөхөд байлцсан өмгөөлөгч дараа нь гэрчийн мэдүүлэг өгсөн байдаг. Хэрэг гарах үед Б.Хадбаатар нь  хөдөө мод бэлтгэж байсан тул “хамт мод бэлтгэж байсан хүмүүсийг гэрчээр асууж өгнө үү” гэж хэлж байсан боловч үүнийг шалгаагүй. Өмгөөлөгч С.Алтанцэцэг “Б.Хадбаатар адуу  туугаад гарсан” мэтээр ярьж байгаа нь үндэслэлгүй. Б.Хадбаатарыг адуу туугаад гарч байхыг хэн ч нотолдоггүй. Тиймээс Б.Хадбаатар нь гэмт хэрэг үйлдсэн гэх нотлох баримт байхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Ялтан Д.Лхагважаргалын өмгөөлөгч Ж.Туяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тайлбар байхгүй” гэв.

 

Ялтан Д.Гантөмөр, П.Эрдэнэ-Очир нарын өмгөөлөгч Н.Жавзандолгор тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...П.Эрдэнэ-Очир нь анхнаасаа “гэмт хэрэг үйлдээгүй” гэдгээ хэлж, цагаатгуулах хүсэлтэй байдаг. П.Эрдэнэ-Очирын үйлдэлд гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаагүй. П.Эрдэнэ-Очирт хулгайн гэмт хэрэг үйлдэх санаа, сэдэлт байгаагүй. Хохирлын хэмжээг 97 адуу хулгайлсан гэж үзээд тогтоосон. Гэтэл 4 малын багтаамжтай автомашинаараа 3 удаа тээвэрлэхэд 97 адуу болохгүй. Бусадтай хэрхэн үгсэж тохиролцсон болохыг тогтоосон баримт байгаагүй. Хэт хавтгайруулж ял оногдуулсан. Жишээлбэл Б.Доржпэрэнлэйн 58 адууг хулгайлсан гэх хэрэгт хохирогч “48 адуу алдсан” гэж мэдүүлсэн байхад ямар үндэслэлээр 58 адуу болгоод яллаад байгаа нь ойлгомжгүй. Мөн П.Эрдэнэ-Очирт ял сонсгоогүй байж яллах дүгнэлт үйлдэж ял оногдуулсан нь хууль зөрчсөн. Мөн П.Эрдэнэ-Очирын автомашин нь Портер загварын автомашин байсан уу, эсхүл “Ниссан Ванитее” загварын автомашин уу гэдгийг нарийн тогтоогоогүй. Тээвэрлэсэн гэх тээврийн хэрэгсэлийг битүүмжлээд үзлэг хийж, хөлдүү мах ачсан байна уу эсхүл мал ачсан байна уу, гэдгийг тогтоох боломжтой байсан. Гантөмөр нь үйлдсэн хулгайн үйлдлүүдээ хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ 2015 оны 2 дугаар сард хохирогч Баасанжавын 4 адууг бүлэглэн хулгайлсан гэдэг. Гэтэл хохирогч “би 2015 оны 3 дугаар сард бэлчээрт байсан адуугаа алдсан” гэж мэдүүлсэн байдаг. Тиймээс гэмт хэрэг болсон цаг хугацаа зөрүүтэй байна. Ялтан нар хуулийн мэдлэггүй тул өөрсдийн эрх ашгийг зөрчигдөж байгааг мэддэггүй, мэдээд хэлэхээр нь огт хүлээн авч хэлэлцдэггүй. Тиймээс анхан шатны шүүх хуулийн шаардлага хангасан нотлох баримтыг үнэлсэн эсэх нь эргэлзээтэй байгаа тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэв.

 

Ялтан М.Отгонжаргалын өмгөөлөгч Х.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байна. Би үйлчлүүлэгч М.Отгонжаргал болон өмгөөлөгч С.Алтанцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг дэмжиж байна. Мөрдөн байцаалтын ажиллагаа хэт нэг талыг барьж, дутуу хийж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.11 дэх хэсэгт заасныг зөрчсөн. М.Отгонжаргал нь “хэрэг гарахад манай малчин Отгонцэцэг, Баатарсүрэн нар байсан тул тэдгээрээс гэрчийн мэдүүлэг авч өгнө үү” гэж хэлдэг. Бичиг үсэг мэдэхгүй хүнийг гэмт хэрэгт гүтгэж, яллаад байгаа байдал харагддаг. Миний үйлчлүүлэгч анхнаасаа “гэмт хэрэг үйлдээгүй, Б.Хадбаатараас өрөө авах гэж ярьсан” гэдгээ үнэн зөвөөр мэдүүлсээр ирсэн. Ч.Отгонбаярын хонгор үрээ, хүрэн даагыг авсан гэх асуудал яригддаг. Хонгор үрээ нь хөнгөлсөн, азарган үрээ байсан. Мөрдөн байцаагч нар үүнд тэмдэглэл үйлдэхээ явсан боловч хавтаст хэрэгээс адууг аваад явсан гэх баримт алга болсон. Тиймээс хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. Хэрвээ мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй гэж үзвэл М.Отгонжаргал нь гэмт хэргийг үл мэдээлэлсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлд зааснаар зүйлчлэлийг өөрчилж өгнө үү” гэв.

 

Хохирогч Ч.Отгонбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Надад гаргуулахаар шийдвэрлэсэн хохирлыг хурдан гаргуулж авах хүсэлтэй байгаа” гэв.

 

Хохирогч Г.Жаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Өмгөөлөгч нар Б.Хадбаатарыг шунахайн сэдэлтгүй байсан гээд байна. Гэтэл Б.Хадбаатарын хажууд айлын хүн нь “Б.Хадбаатар “Дарханаас мөнгө ирэхээр дүү нь автомашин авч унана” гэж онгирч ярьж байсан” гэж надад хэлсэн. Хэрэг үйлдэгдсэнээс хойш 5 жил болж байна. Тиймээс хэргийг мөрдөн байцаалтад буцаалгүйгээр хохирлоо хурдан гаргуулж авах хүсэлтэй байна” гэв.

 

Хохирогч Ц.Аюуш, Ч.Отгонбаяр, Г.Жаргал нарын өмгөөлөгч С.Оюунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ялтан нар гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай тогтоогдсон. Бичиг үсэг мэдэхгүй хүнийг өөр өөр өмгөөлөгч суулгаж байгаад мэдүүлгийг нь зохиож бичсэн мэт мөрдөн байцаагчийг гүтгэж ярьж байгаа нь үндэслэлгүй. Б.Хадбаатар хэд хэдэн мэдүүлгээрээ гэмт хэрэг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрсөн. Жишээлбэл “Би эгчийнхээ хуриманд ороод хүргэн ахындаа байхад М.Отгонжаргал над руу утсаар яриад “Ц.Аюушийн адууг гарга” гэхээр нь би жоохон дургүйцсэн. Гэтэл намайг “чиний хэдэн адуу надад байгаа шүү” гэж сүрдүүлсэн тул би хүргэн ахынхаа мотоциклыг аваад Ц.Аюушийн адууг 3 салааг хүртэл гаргаж өгсөн” гэж мэдүүлсэн байдаг. Тус мэдүүлэг нь М.Отгонжаргалынд Б.Хадбаатарын адуунууд байсан болон М.Отгонжаргалын гар утасны биллээр нотлогдсон. Мөрдөн байцаалтын ажиллагаагаар адууг хэнд хэдэн төгрөгөөр зарсан болох нь тогтоогдсон. Н.Гэрэл “би 11 дүгээр сарын 10-ны өдөр Баттогтохынд очиход Р.Гансүх 30 гаруй адуу байгаа. Заягийнд хүргэж өгөх гэж байгаа гээд гар утсаараа Б.Батмөнхтэй яриад байсан. Баттогтох “наад хэдэн адууг нь нүхэн гарц хүргээд өг” гэхээр нь би нүхэн гарц хүргэж өгөхөд Б.Батмөнх тэнд тосоод авсан” гэж мэдүүлсэн байдаг. Тиймээс энэ хэрэг нь урьдчилан үгсэж тохиролцсон, зохион байгуулалттай хэрэг болох нь тогтоогдсон. Ц.Аюуш, М.Отгонжаргал нарын дунд маргаан байсан. Ц.Аюушийн гүү, даага 2-ыг М.Отгонжаргал цагдаатай ирээд аваад явсан. Дараа нь Р.Гансүх “энэ миний нодинон жил алдсан гүү байна” гэж мэдүүлсэн боловч биш байдаг. Сүүлд Б.Хадбаатарын эх Нарантуяа “миний алдсан гүү” гэж мэдүүлэг өгсөн. Тиймээс М.Отгонжаргал “миний гүү” гэж ярьж байгаа нь нотлогдохгүй байна. Б.Хадбаатар “намайг 11 дүгээр сарын 10-нд ирэхэд Баттогтохынд 30 гаруй адуу ирсэн байсан. Маргаашнаас нь эхлээд тэдгээр адууг нядлахад Ч.Мөнхбат гэх махны ченж ирээд автомашинаараа зөөгөөд байсан. Тэр 24 адуунаас өөрийн адуунд байсан 2 адууг л үлдээсэн” гэж мэдүүлдэг. Үлдсэн 2 адуу нь Ч.Отгонбаярын адуу байсан болох нь Ч.Отгонбаярын зүсэлж, содон шинжийг нь хэлж байгаа мэдүүлгээр тогтоогддог. М.Отгонжаргал нь хулгайн Гэмт хэргийг зохион байгуулж оролцсон болох нь тогтоогддог. 9 дүгээр сард М.Отгонжаргал нь Ц.Аюушийнд ирж 2 адуугаа авч явахдаа маргаан үүсгэж зодоон болсон. Тэгэхэд М.Отгонжаргал “би чамайг явуулна” гэж хэлж байсан гэдэг. М.Отгонжаргалын “явуулна” гэх үгнээс бүгд айдаг тул Ц.Аюуш нь М.Отгонжаргалаас зугтаад байсан болох нь хохирогч Г.Жаргалын мэдүүлгээр тогтоогдсон. Б.Хадбаатарыг зөвхөн эхийнх нь мэдүүлгийн дагуу гэмт хэрэг үйлдсэн гэж тогтоогоод ял оноосон мэт яриад байна. Гэтэл Б.Хадбаатарын өөрийнх нь мэдүүлэг болон бусад нотлох баримтаар үйлдэл нь тогтоогдсон. Г.Жаргалын адуу нь хурдан морь байсан болох нь шагналуудаараа нотлогддог. Г.Жаргал нь “би дандаа соролж авсан сайн морьнуудаа алдсан” гэж хэлдэг. Хохирогч нарын олон жил зардал болж шүүх, цагдаагийн байгууллагаар явсан зардал хохиролд тооцогдоогүй. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Хохирогч Ж.Буянтогтох тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би Ж.Буянцогт гэх хүнд маш их гомдолтой байгаа. Миний өмгөөлөгч автомашины осолд орсон тул давж заалдах гомдол гаргаж чадаагүй. Сэтгэл санааны хохирол нэхэмжилж байна” гэв.

 

Прокурор Н.Мөнгөнсүх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Ялтан нар “хохирогч Б.Дорпэрэнлэй, Ц.Аюуш, Ч.Отгонбаяр нарын адууг хулгайлсан үйлдлүүдээ хүлээн зөвшөөрөхгүй байна” гэж давж заалдах гомдлууд гаргасан байна. Ялтан Н.Гэрэл “би Баттогтохын гэрт байхад Баттогтох “Р.Гансүх хэдэн адуу туугаад явж байна. Чи дөхүүлээд өгчих” гэхээр нь би дөхүүлж өгсөн. Тэгэхэд Борис гэх хүн автомашинтай ирээд Баагий гэх хүнтэй туугаад аваад явсан” гэж мэдүүлсэн байдаг. Баттогтох “Р.Гансүх манайд 11 дүгээр сарын 10-ны өдөр 30 гаруй адууг туугаад ирэхээр нь Н.Гэрэлийг дөхүүлээд өг гэж гуйсан” гэж мэдүүлсэн байдаг. Эдгээр мэдүүлэг нь гэрч Борис, Мөнхзаяа нарын мэдүүлгээр тогтоогдсон. М.Отгонжаргал нь Ц.Аюуштай өс хонзонтой байсан тул энэ хэрэгт захиалагчаар оролцсон. Гэрч Батгэрэл “М.Отгонжаргалын малыг малалдаг. Улаанаа, М.Отгонжаргал нар Сэлэнгэ аймгаас адуу авч ирж нядалсан” гэж мэдүүлдэг. Хэрэгт холбогдон шалгагдаж байгаад хэрэг нь тусгаарлагдсан Гантулга “2011 оны 10 дугаар сард М.Отгонжаргалынд очиход 20 гаруй тооны адууг хашчихсан. Ална гээд байж байсан. Уг адуу нь буурал зүсмийн адуу М.Отгонжаргалых биш байсан. М.Отгонжаргал надад “Ц.Аюушийн адууг туугаад ир. Би энд ор сураггүй алга болгоод өгнө” гэхээр нь би хариу хэлэлгүй явсан. Үүний дараа Ц.Аюушийн адуунаас алга болсон гэж сонссон” гэж мэдүүлдэг. Гэрч Отгонбаяр “адуундаа явж байгаад адуу туусан хүнтэй тааралдсан” гэж мэдүүлдэг. Таньж олуулах ажиллагаагаар Р.Гансүх адуу туугаад явж байсан болохыг заадаг. Б.Хадбаатар “М.Отгонжаргал “адууг туугаад ир” гэж намайг дарамтлаад байхаар нь би хүргэн ахынхаа мотоциклийг унаад Р.Гансүхэд адуунуудын байгаа газрыг зааж өгөөд, гаргаж өгсөн” гэж мэдүүлсэн. Тус мэдүүлэг нь Б.Хадбаатарын эх, гэрч Нарантуяагийн “Б.Хадбаатарыг баригдсаны дараа М.Отгонжаргал над руу залгаад “Ц.Аюушийн адууны талаар асуувал мэдэхгүй гэж хэлээрэй” гэсэн” гэх мэдүүлгээр тогтоогддог. Б.Хадбаатарын хүргэн ах “миний мотоциклыг Хадбаатар гуйгаад байхаар нь би хулгайн гэмт хэрэг болсон өдөр өгч явуулсан” гэж мэдүүлсэн. Мөн М.Отгонжаргалын гар утасны биллээр тогтоогдсон. Ч.Отгонбаярын адууг М.Отгонжаргалынд авч ирж нядалсан, тухайн үед М.Отгонжаргал хамт байсан талаар Р.Гансүх мэдүүлдэг. Тус мэдүүлэг нь Гантулгын “буурал зүсмийн 20 гаруй адуу аваад ирчихсэн ална гэж байсан” гэх мэдүүлгээр тогтоогдсон. М.Отгонжаргалын өмгөөлөгч нар “тухайн үед М.Отгонжаргал нь эмнэлэгт эхнэрээ сахиж байсан” гэж мэдүүлдэг боловч энэ нь Гантулгын мэдүүлгээр няцаагдаж байна. Мөн М.Отгонжаргалын адуунд үзлэг хийсэн тэмдэглэлээр М.Отгонжаргалын адуунаас Ч.Отгонбаярын 2 адуу гарч ирсэн. М.Отгонжаргал эхлээд “энэ 2 адуу нь миний адуу” гэж мэдүүлээд, дараа нь “энэ “Торгоны зам” ХХК-ийн Цолмон гэх хүний адуу” гэж мэдүүлсэн. Цолмон гэх хүнээс мэдүүлэг авахад “энэ миний адуу биш” гэж хэлсэн. Харин хохирогч Ч.Отгонбаяр нь өөрийн адууны зүсийг тодорхой хэлсэн. Тйимээс М.Отгонжаргалын үйлдлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй. Б.Хадбаатарын эхэд гэр бүлийн гишүүнийхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг тайлбарлаж өгөөгүй гэж байна. Гэрч Нарантуяад эрхийг нь тайлбарлаад гарын үсгийг нь зуруулж авсан байдаг. Мөн Нарантуяагийн биеийн байцаалтад бичиг үсэг мэднэ, бүрэн бус дунд боловсролтой гэсэн байдаг. Анхан шатны шүүхэд Б.Хадбаатар “байцаалт болгоны дараа өөр өөр өмгөөлөгч орж ирээд гарын үсэг зурсан” гэж мэдүүлж байсан. Анхан шатны шүүх хэргийг мөрдөн байцаалтад буцаасан тул өмгөөлөгч Цэдэнгээс хэргийн талаар мэдүүлэг аваагүй, зөвхөн байцаалтад суусан эсхийг нь тодруулж асуусан. Хохирогч Б.Доржпэрэнлэйн адуу 48 байсан уу эсхүл 58 байсан уу гэдгийг тогтоогоогүй гэж байна. Б.Дорпэрэнлэйн  өөрийнх нь 35 адуу байсан. Үүн дээр адуунд нь тавьсан байсан Лхагвасүрэнгийн 6 адуу, Нямчулууны 4 адуу, Нямдоржийн 4 адуу, Майдарын 1 адуу, Оюутын 7 адуу, Даваадолгорын 2 адуу, Хүрэлбаатарын 2 адуутай нийлээд 58 адуу алдсан.  Н.Гэрэл нь Б.Доржпэрэнлэйн адууг хулгайлахад оролцоогүй гэж байна. Н.Гэрэл нь энэ хэрэгт хамгийн чухал үүрэгтэй оролцсон. Б.Доржпэрэнлэйн адуу хаана бэлчдэг болохыг сайн мэддэг тул Р.Гансүхийг дагуулж очоод, мориор хангаад туугаад ир гэж явуулсан болох нь тогтоогдсон. Д.Гантөмөрийн эхнэрийн дансны хуулгаар Д.Гантөмөр 200.000 төгрөг авсан болох нь тогтоогдсон. Хулгайн гэмт хэрэг нь нууц далд аргаар үйлдэгддэг, хэргийн холбогдогч нар өөрсдөө хэргээ хүлээдэггүй тул хэдэн төгрөгийг хэрхэн яаж авч өгөлцсөн болохыг нарийвчлан тогтоох боломжгүй. Б.Хадбаатарыг дарамтлаж, зодож байцаалт авсан гэж байна. Өмгөөлөгч оролцуулж мэдүүлэг авч байхад мөрдөн байцаагч зодсон гэдэгт эргэлзэж байна. Г.Даваа, П.Эрдэнэ-Очир нар нь хулгайн адуу гэдгийг мэдээгүй гэдэг. Гэтэл Г.Даваа “Р.Гансүх манайд ирээд адуу юүлээд уная гэж гуйснаар танилцаж байсан.Үүний дараа Р.Гансүх над дээр ирж дарамтлаад байхаар нь би адуунд нь явалцаж байсан” гэж мэдүүлсэн. Р.Гансүхийг танихгүй байж удаа дараа адуу авч ирж нядлаад байгаа үйлдэлд нь мэдсээр байж санаатай оролцоод, орон байраар хангаад, зарим адууг нь нядалж өгөөд, заримыг нь Д.Гантөмөртэй явж тууж өгөөд байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.4 дэх хэсэгт зааснаар ял оноосон нь үндэслэлтэй. Г.Даваа, П.Эрдэнэ-Очир нарын хэрэгт оролцсон талаар Д.Түвшинтөгс, С.Баатарсүх, Р.Гансүх, Д.Гантөмөр нар мэдүүлдэг. Өмгөөлөгч Б.Болортуяа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атлаа шийтгэх тогтоолд “Өршөөл үзүүлэх тухай” хуульд хамруулж шийдвэрлэсэн байна” гэж гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй. Шүүх хуралдаан дээр шүүгч “хэрэгсэхгүй болгосуйгай” гэж хэлснийг улсын яллагчийн зүгээс “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн дагуу хэрэгсэхгүй болгож байна гэж ойлгосон. Хэрвээ гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзээд хэрэгсэхгүй болгосон бол улсын яллагчийн зүгээс эсэргүүцэл бичих байсан. Ч.Мөнхбат нь М.Отгонжаргалтай эцэг өөр, эх нэгтэй ах дүүс болох нь тогтоогдсон. Бусад махны ченжүүдэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. Ченжүүд “М.Отгонжаргалыг Ч.Мөнхбат танилцуулсан” гэж мэдүүлдэг. Зөвхөн Д.Гантөмөрийн мэдүүлгээр хавтгайруулж ял оногдуулаагүй. Д.Гантөмөрийн мэдүүлэгүүд нь бусад нотлох баримтуудаар давхар нотлогддог. П.Эрдэнэ-Очирын сэтгэцийг шалгаж тогтоосон баримт хэргийн 18 дугаар хавтасны 235 дугаар талд байдаг. Мөн Д.Түвшинтөгсийн 1 шийтгэх тогтоол хавтаст хэрэгт байгаа. Гэхдээ анхан шатны шүүх Д.Түвшинтөгсийг ял тэнссэн байх хугацаандаа давтан үйлдэлээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзээгүй. Тиймээс давж заалдах гомдолуудыг хэрэгсэхгүй болгох саналтай байна” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангасан гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

1. Р.Гансүх нь ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр:

М.Отгонжаргал, Б.Хадбаатар, Б.Батмөнх нартай бүлэглэн 2011 оны 11 дүгээр сарын 7-ноос 9-ны хооронд Сэлэнгэ аймгийн Мандал сум, Хэрх багийн Тэмээтийн хонхор гэх газраас иргэн Г.Жаргал, Ц.Аюуш нарын 37 тооны адууг шунахайн сэдэлттэй хулгайлан бусдад 39.750.000 төгрөгийн их хэмжээний хохирол,

мөн М.Отгонжаргалтай бүлэглэн 2011 оны 9 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Баянгол сум, Эрхэт Өртөө гэх газраас иргэн Ч.Отгонбаяр, Ж.Нэргүй нарын 26 тооны адууг хулгайлж бусдад 20.950.000 төгрөгийн их хэмжээний хохирол,

Д.Түвшинтөгс, Д.Гантөмөр, Н.Гэрэл, Г.Даваа, С.Баатарсүх, П.Эрдэнэ-Очир, Ч.Мөнхбат нартай бүлэглэн 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон нэртэй газраас иргэн Д.Доржпэрэнлэйн нарын 58 тооны адууг хулгайлж бусдад нийт 86.700.000 төгрөгийн онц их хэмжээний хохирол,

Д.Түвшинтөгс, Д.Гантөмөр, Г.Даваа, С.Баатарсүх нартай бүлэглэн 2015 оны 1 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, Жаргалант тосгоны нутагт иргэн П.Батмөнхийн 1 тооны үнээг хулгайлж, бусдад 1.800.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол,

Д.Түвшинтөгс, Д.Гантөмөр, Г.Даваа, С.Баатарсүх нартай бүлэглэн 2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн зусланд иргэн Б.Бадамсүрэнгийн 6 тооны үхрийг хулгайлж, 7.500.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол,

Д.Түвшинтөгс, Д.Гантөмөр, Г.Даваа, С.Баатарсүх нартай бүлэглэн 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын 1 дүгээр багийн нутгаас иргэн С.Базаргельдын 13 тооны адууг хулгайлж, бусдад 21.000.000 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол,

Д.Түвшинтөгс, Д.Гантөмөр, С.Баатарсүх, Я.Бат-Эрдэнэ, Н.Гэрэл нартай бүлэглэн 2015 оны 1 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг Хунцал гэх газраас иргэн С.Насанбатын 9 тооны адуу, Э.Нэмэхбаярын 1 тооны адууг хулгайлж, бусдад 11.500.000 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол,

Д.Түвшинтөгс, Д.Гантөмөр, С.Баатарсүх, П.Эрдэнэ-Очир нартай бүлэглэн 2015 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын нутаг Хунцал, Шар хоолой гэх газруудаас иргэн Ч.Таванжингийн 13 тооны адуу, Н.Жарантайн 9 тооны адуу, Б.Баасанжавын 4 тооны адууг хулгайлж, бусдад 33.900.000 төгрөгийн их хэмжээний хохирол,

Н.Гэрэл, Д.Гантөмөр, С.Баатарсүх нартай бүлэглэн 2015 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сум, Салхит багийн нутаг иргэн Т.Зоригтын 1 тооны үхрийг хулгайлж, бусдад 1.000.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол,

Ц.Отгонцагаантай бүлэглэн 2014 оны 9 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Хонгор сум, Салхит баг, Нүхэн гүүр гэх газраас П.Дэлгэрдалайгийн 1 тооны адуу, С.Дашжамцын 1 тооны адуу, Х.Батсүхийн 1 тооны адуу, Н.Гэрэлийн 1 тооны адууг тус тус хулгайлж, бусдад 5.300.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол,

Ганцаараа 2014 оны 12 дугаар сарын сүүлээр Төв аймгийн Батсүмбэр сумын 4 дүгээр багийн нутаг иргэн М.Гансүхийн эзэмшлийн 9 тооны адууг хулгайлж бусдад 8.000.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол, 

Ганцаараа 2015 оны 4 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 1 дүгээр багийн нутаг Хустайн даваа гэх газраас иргэн Т.Амартүвшингийн 2 тооны адууг хулгайлж, бусдад 2.400.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол,

Ганцаараа 2015 оны 4 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 1 дүгээр багийн нутаг Хустайн даваа гэх газраас иргэн Д.Наранцогт, Р.Ганхуяг нарын 9 тооны адууг хулгайлж, бусдад 10.800.000 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол,

Ганцаараа 2015 оны 4 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сум, 6 дугаар багийн нутаг иргэн Д.Баянбатын 2 тооны үнээг хулгайлж, бусдад 2.000.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол,

Ганцаараа мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлж явахдаа 2015 оны 10 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт Х.Жамсрангийн халиун зүсмийн 1 тооны адуу, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутгаас иргэн Ц.Дашдэжидийн 1 тооны адуу, мөн нутгаас иргэн Д.Оюунсүрэнгийн 11 тооны үхрийг тус тус хулгайлж, бусдад 6.420.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол тус тус учруулж, 15 удаагийн давтан үйлдлээр бусдад нийтдээ 259.020.000 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан,

Мөрдөн байцаалтын шатнаас давтан үйлдлээр 2014 оны 9 дүгээр сарын 4-ний өдрөөс 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл 7 сар 20 хоног, 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл тус тус оргон зайлсан,

2. Б.Хадбаатар нь М.Отгонжаргал, Р.Гансүх, Б.Батмөнх нартай бүлэглэн 2011 оны 11 дүгээр сарын 7-ноос 9-ний хооронд Сэлэнгэ аймгийн Мандал сум, Хэрх багийн Тэмээтийн хонхор гэх газраас иргэн Г.Жаргал, Ц.Аюуш нарын 37 тооны адууг хулгайлан бусдад 39.750.000 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан,

3. Г.Даваа нь давтан үйлдлээр:

Д.Түвшинтөгс, Д.Гантөмөр, Н.Гэрэл, Р.Гансүх, С.Баатарсүх, П.Эрдэнэ-Очир, Ч.Мөнхбат нартай бүлэглэн 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон гэдэг газраас иргэн Д.Доржпэрэнлэй нарын 58 тооны адууг хулгайлж бусдад нийт 86.700.000 төгрөгийн онц их хэмжээний хохирол,

Д.Түвшинтөгс, Д.Гантөмөр, Р.Гансүх, С.Баатарсүх нартай бүлэглэн 2015 оны 1 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, Жаргалант тосгоны нутаг иргэн П.Батмөнхийн 1 тооны үнээг хулгайлж, бусдад 1.800.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол,

Д.Түвшинтөгс, Д.Гантөмөр, Р.Гансүх, С.Баатарсүх нартай бүлэглэн 2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн зусланд иргэн Б.Бадамсүрэнгийн 6 тооны үхрийг хулгайлж, 7.500.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол,

Д.Түвшинтөгс, Д.Гантөмөр, Р.Гансүх, С.Баатарсүх нартай бүлэглэн 2015 оны 2 дугаар сарын 3-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын 1 дүгээр багийн нутгаас иргэн С.Базаргельдын 13 тооны адууг хулгайлж, бусдад 21.000.000 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол,

Д.Түвшинтөгс, Д.Гантөмөр, Р.Гансүх, С.Баатарсүх, П.Эрдэнэ-Очир нартай бүлэглэн 2015 оны 2 дугаар сарын 10-ны үед Төв аймгийн Борнуур сумын нутаг Хунцал, Шар хоолой гэх газраас иргэн Ч.Таванжингийн 13 тооны адуу, Н.Жарантайн 9 тооны адуу, Б.Баасанжавын 4 тооны адууг тус тус хулгайлж, бусдад 33.900.000 төгрөгийн их хэмжээний хохирол тус тус учруулж, 5 удаагийн давтан үйлдлээр бусдад нийт 150.900.000 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан,

4. Д.Түвшинтөгс нь ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр:

Г.Даваа, Д.Гантөмөр, Н.Гэрэл, Р.Гансүх, С.Баатарсүх, П.Эрдэнэ-Очир, Ч.Мөнхбат нартай бүлэглэн 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сум, Номгон гэдэг газраас иргэн Д.Доржпэрэнлэй нарын 58 тооны адууг хулгайлж бусдад нийт 86.700.000 төгрөгийн онц их хэмжээний хохирол,

Г.Даваа, Д.Гантөмөр, Р.Гансүх, С.Баатарсүх нартай бүлэглэн 2015 оны 1 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, Жаргалант тосгоны нутагаас иргэн П.Батмөнхийн 1 тооны үнээг хулгайлж, бусдад 1.800.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол,

Г.Даваа, Д.Гантөмөр, Р.Гансүх, С.Баатарсүх нартай бүлэглэн 2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн зусланд иргэн Б.Бадамсүрэнгийн 6 тооны үхрийг хулгайлж, 7.500.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол,

Г.Даваа, Д.Гантөмөр, Р.Гансүх, С.Баатарсүх нартай бүлэглэн 2015 оны 2 дугаар сарын 3-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын 1 дүгээр багийн нутгаас иргэн С.Базаргельдын 13 тооны адууг хулгайлж, бусдад 21.000.000 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол,

Г.Даваа, Д.Гантөмөр, Р.Гансүх, С.Баатарсүх, П.Эрдэнэ-Очир нартай бүлэглэн 2015 оны 02 дугаар сарын 10-ны үед Төв аймгийн Борнуур сумын нутаг Хунцал, Шар хоолой гэх газраас иргэн Ч.Таванжингийн 13 тооны адуу, Н.Жарантайн 9 тооны адуу, Б.Баасанжавын 4 тооны адууг хулгайлж, бусдад 33.900.000 төгрөгийн их хэмжээний хохирол,

Р.Гансүх, Д.Гантөмөр, С.Баатарсүх, Я.Бат-Эрдэнэ, Н.Гэрэл нартай бүлэглэн 2015 оны 01 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг Хунцал гэх газраас иргэн С.Насанбатын 9 тооны адуу, Э.Нэмэхбаярын 1 тооны адууг хулгайж, бусдад 11.500.000 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол,

Ц.Отгонцагаан, Д.Гантөмөр, Хотон, Зоригоо нартай бүлэглэн 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сум, Салхит багийн нутгаас иргэн Г.Эрдэнэбаатарын 2 тооны үхэр хулгайлж, бусдад 3.000.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол,

Ц.Отгонцагаан, Д.Гантөмөр, Хотон Зоригоо нартай бүлэглэн 2014 оны 7 дугаар сарын дундуур Сэлэнгэ аймгийн Баруун бүрэн сумын нутагаас Л.Балжиннямын 1 тооны үхэр хулгайлж, бусдад 700.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол,

Г.Ганболдтой бүлэглэн 2014 оны 7 дугаар сард Сэлэнгэ аймгийн Сант сумын 1 дүгээр багийн нутагаас иргэн Т.Дорждангийн 1 тооны үхэр, Б.Батбаярын 2 тооны адууг хулгайлж бусдад 3.850.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол,

Ц.Отгонцагаантай бүлэглэн 2014 оны 6 дугаар сард Сэлэнгэ аймгийн Сайхан сум, Номгон багийн нутгаас иргэн Л.Ганболдын хүрэн зүсмийн эрлийз үрээг хулгайлж бусдад 3.000.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол тус тус учруулж, 10 удаагийн давтан үйлдлээр бусдад нийт 172.950.000 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан,

2014 оны Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын цагдаагийн хэлтэст эрүүгийн 2015180100035 дугаартай хэрэгт гэрчээр мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн.

5. С.Баатарсүх нь давтан үйлдлээр:

Г.Даваа, Д.Гантөмөр, Н.Гэрэл, Р.Гансүх, Д.Түвшинтөгс, П.Эрдэнэ-Очир, Ч.Мөнхбат нартай бүлэглэн 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сум, Номгон гэдэг газраас иргэн Д.Доржпэрэнлэйн нарын 58 тооны адууг хулгайлж бусдад нийт 86.700.000 төгрөгийн онц их хэмжээний хохирол,

Г.Даваа, Д.Гантөмөр, Р.Гансүх, Д.Түвшинтөгс нартай бүлэглэн 2015 оны 1 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, Жаргалант тосгоны нутгаас иргэн П.Батмөнхийн 1 тооны үнээг хулгайлж, бусдад 1.800.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол,

Г.Даваа, Д.Гантөмөр, Р.Гансүх, Д.Түвшинтөгс нартай бүлэглэн 2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн зусланд байх иргэн Б.Бадамсүрэнгийн 6 тооны үхрийг хулгайлж, 7.500.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол,

Г.Даваа, Д.Гантөмөр, Р.Гансүх, Д.Түвшинтөгс нартай бүлэглэн 2015 оны 2 дугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын 1 дүгээр багийн нутгаас иргэн С.Базаргельдын 13 тооны адууг хулгайлж, бусдад 21.000.000 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол,

Г.Даваа, Д.Гантөмөр, Р.Гансүх, Д.Түвшинтөгс, П.Эрдэнэ-Очир нартай бүлэглэн 2015 оны 2 дугаар сарын 10-ны үед Төв аймгийн Борнуур сумын нутаг Хунцал, Шар хоолой гэх газраас иргэн Ч.Таванжингийн 13 тооны адуу, Н.Жарантайн 9 тооны адуу, Б.Баасанжавын 4 тооны адууг хулгайлж, бусдад 33.900.000 төгрөгийн их хэмжээний хохирол,

Р.Гансүх, Д.Гантөмөр, Д.Түвшинтөгс, Я.Бат-Эрдэнэ, Н.Гэрэл нартай бүлэглэн 2015 оны 1 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг Хунцал гэх газраас иргэн С.Насанбатын 9 тооны адуу, Э.Нэмэхбаярын 1 тооны адууг хулгайж, бусдад 11.500.000 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол,

Н.Гэрэл, Д.Гантөмөр, Р.Гансүх нартай бүлэглэн 2015 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сум, Салхит багийн нутагаас иргэн Т.Зоригтын 1 тооны үхрийг хулгайлж, бусдад 1.000.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан, 7 удаагийн давтан үйлдлээр бусдад нийт 163.400.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан,

6. Ч.Мөнхбат нь:

Г.Даваа, Д.Гантөмөр, Н.Гэрэл, Р.Гансүх, Д.Түвшинтөгс, С.Баатарсүх, П.Эрдэнэ-Очир нартай бүлэглэн 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон гэдэг газраас иргэн Д.Доржпэрэнлэйн нарын 58 тооны адууг хулгайлж бусдад нийт 86.700.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан,

7. М.Отгонжаргал нь давтан үйлдлээр:

Р.Гансүх, Б.Хадбаатар, Б.Батмөнх нартай бүлэглэн 2011 оны 11 дүгээр сарын 7-ны өдрөөс 9-ний хооронд Сэлэнгэ аймгийн Мандал сум, Хэрх багийн Тэмээтийн хонхор гэх газраас иргэн Г.Жаргал, Ц.Аюуш нарын 37 тооны адууг хулгайлан бусдад 39.750.000 төгрөгийн их хэмжээний хохирол,

мөн Р.Гансүхтэй бүлэглэн 2011 оны 9 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Баянгол сум, Эрхэт Өртөө гэх газраас иргэн Ч.Отгонбаяр, Ж.Нэргүй нарын 26 тооны адууг хулгайлж бусдад 20.950.000 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол, 2 удаагийн давтан үйлдлээр бусдад нийт 60.700.000 төгрөг буюу онц их хэмжээний хохирол учруулсан,

8. Д.Гантөмөр нь давтан үйлдлээр:

Д.Түвшинтөгс, Н.Гэрэл, Г.Даваа, С.Баатарсүх, Р.Гансүх, П.Эрдэнэ-Очир, Ч.Мөнхбат нартай бүлэглэн 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын, Номгон гэдэг газраас иргэн Д.Доржпэрэнлэйн нарын 58 тооны адууг хулгайлж бусдад 86.700.000 төгрөгийн онц их хэмжээний хохирол,

Д.Түвшинтөгс, Г.Даваа, С.Баатарсүх, Р.Гансүх нартай бүлэглэн 2015 оны 1 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, Жаргалант тосгоны нутгаас иргэн П.Батмөнхийн 1 тооны үнээг хулгайлж, бусдад 1.800.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол,

Д.Түвшинтөгс, Г.Даваа, С.Баатарсүх нартай бүлэглэн 2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн зусланд байх иргэн Б.Бадамсүрэнгийн 6 тооны үхрийг хулгайлж, 7.500.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол,

Д.Түвшинтөгс, Г.Даваа, С.Баатарсүх, Р.Гансүх нартай бүлэглэн 2015 оны 2 дугаар сарын 3-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын 1 дүгээр багийн нутгаас иргэн С.Базаргельдын 13 тооны адууг хулгайлж, бусдад 21.000.000 сая төгрөгийн үлэмж хэмжээний хохирол,

Д.Түвшинтөгс, С.Баатарсүх, Я.Бат-Эрдэнэ, Н.Гэрэл, Р.Гансүх нартай бүлэглэн 2015 оны 1 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг Хунцал гэх газраас иргэн С.Насанбатын 9 тооны адуу, Э.Нэмэхбаярын 1 тооны адууг хулгайж, бусдад 11.500.000 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол,

Д.Түвшинтөгс, Г.Даваа, С.Баатарсүх, П.Эрдэнэ-Очир, Р.Гансүх нартай бүлэглэн 2015 оны 2 дугаар сарын 10-ны үед Төв аймгийн Борнуур сумын нутаг Хунцал, Шар хоолой гэх газраас иргэн Ч.Таванжингийн 13 тооны адуу, Н.Жарантайн 9 тооны адуу, Б.Баасанжавын 4 тооны адууг хулгайлж, бусдад 33.900.000 төгрөгийн их хэмжээний хохирол,

Ц.Отгонцагаан, Д.Түвшинтөгс, Хотон Зоригоо нартай бүлэглэн 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сум, Салхит багийн нутагаас иргэн Эрдэнэбаатарын 2 тооны үхэр хулгайлж, бусдад 3.000.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол,

Ц.Отгонцагаан, Д.Түвшинтөгс, Хотон Зоригоо нартай бүлэглэн 2014 оны 7 дугаар дундуур Сэлэнгэ аймгийн Баруун бүрэн сумын нутагаас Л.Балжиннямын 1 тооны үхэр хулгайлж, бусдад 700.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол,

Н.Гэрэл, Р.Гансүх, С.Баатарсүх нартай бүлэглэн 2015 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сум, Салхит багийн нутагаас иргэн Т.Зоригтын 1 тооны үхрийг хулгайлж, бусдад 1.000.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол тус тус учруулж, 9 удаагийн давтан үйлдлээр бусдад нийт 167.100.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан,

9. Ц.Отгонцагаан нь ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр:

З.Ганпүрэв Ш.Түвшинбат нартай бүлэглэн 2014 оны 9 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сайхан сум, 3 дугаар багийн нутагаас иргэн В.Дорлигийн 10 тооны адууг хулгайлж, бусдад 8.500.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол,

Р.Гансүхтэй бүлэглэн 2014 оны 9 дүгээр сарын 22-ноос, 23-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Хонгор сум, Салхит баг, Нүхэн гүүр гэх газраас П.Дэлгэрдалайгийн 1 тооны адуу, С.Дашжамцын 1 тооны адуу, Х.Батсүхын 1 тооны адуу, Н.Гэрэлийн 1 тооны адууг тус тус хулгайлж, бусдад 5.300.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол,

Д.Гантөмөр, Д.Түвшинтөгс, Хотон Зоригоо нартай бүлэглэн 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сум, Салхит багийн нутгаас иргэн Г.Эрдэнэбаатарын 2 тооны үхэр хулгайлж, бусдад 3.000.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол,

Д.Гантөмөр, Д.Түвшинтөгс, Хотон Зоригоо нартай бүлэглэн 2014 оны 7 дугаар дундуур Сэлэнгэ аймгийн Баруун бүрэн сумын нутгаас Л.Балжиннямын 1 тооны үхэр хулгайлж, бусдад 700.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол,

Хотон Зоригоо гэгчтэй бүлэглэн 2014 оны 8 дугаар сарын сүүлээр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Танхил сумаас иргэн Д.Доржийн 2 тооны адуу хулгайлж, бусдад 2.500.000 төгрөгийн хохирол,

Д.Түвшинтөгстэй бүлэглэн 2014 оны 6 дугаар сард Сэлэнгэ аймгийн Сайхан сум, Номгон багийн нутгаас иргэн Л.Ганболдын хүрэн зүсмийн эрлийз үрээг хулгайлж бусдад 3.000.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол тус тус учруулж, 6 удаагийн давтан үйлдлээр бусдад нийт 23.000.000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан,

2014 оны 12 дугаар сарын 3-наас прокурорын шатнаас оргон зайлсан,

10. Я.Бат-Эрдэнэ нь ялтай байх хугацаандаа:

Р.Гансүх, Д.Гантөмөр, С.Баатарсүх, Д.Түвшинтөгс, Н.Гэрэл нартай бүлэглэн 2015 оны 1 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг Хунцал гэх газраас иргэн С.Насанбатын 9 тооны адуу, Э.Нэмэхбаярын 1 тооны адууг хулгайлж, бусдад 11.500.000 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол учруулсан,

11. Н.Гэрэл нь давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр:

Д.Түвшинтөгс, Д.Гантөмөр, Г.Даваа, С.Баатарсүх, Р.Гансүх, П.Эрдэнэ-Очир, Ч.Мөнхбат нартай бүлэглэн 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон гэдэг газраас иргэн Д.Доржпэрэнлэй нарын 58 тооны адууг хулгайлж бусдад нийт 86.700.000 төгрөгийн онц их хэмжээний хохирол,

Р.Гансүх, Д.Гантөмөр, С.Баатарсүх, Д.Түвшинтөгс, Я.Бат-Эрдэнэ нартай бүлэглэн 2015 оны 1 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг Хунцал гэх газраас иргэн С.Насанбатын 9 тооны адуу, Э.Нэмэхбаярын 1 тооны адууг хулгайж, бусдад 11.500.000 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол,

Д.Гантөмөр, Р.Гансүх, С.Баатарсүх нартай бүлэглэн 2015 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сум, Салхит багийн нутагаас иргэн Т.Зоригтын 1 тооны үхрийг хулгайлж, бусдад 1.000.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол тус тус учруулж, 3 удаагийн давтан үйлдлээр бусдад нийт 99.200.000 төгрөгний буюу онц их хэмжээний хохирол учруулсан,

12. Б.Батмөнх нь давтан үйлдлээр:

М.Отгонжаргал, Б.Хадбаатар, Р.Гансүх нартай бүлэглэн 2011 оны 11 дүгээр сарын 7-ноос 9-ний хооронд Сэлэнгэ аймгийн Мандал сум, Хэрх багийн Тэмээтийн хонхор гэх газраас иргэн Г.Жаргал, Ц.Аюуш нарын 37 тооны адууг хулгайлан 39.750.000 төгрөгийн  их хэмжээний хохирол,

Ш.Пүрэв-Очир, Д.Дамдиндорж, Б.Цэдэн-Иш, Ж.Буянцогт нартай бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2014 оны 2 дугаар сарын 16-наас 18-нд шилжих шөнө Булган аймгийн Сайхан сум, 6 дугаар багийн нутгаас Ц.Гомбосүрэнгийн 9 тооны үхэр хулгайлж, бусдад 3.150.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол,

Ш.Пүрэв-Очиртой бүлэглэн 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум, 5 дугаар баг, Хүнсчдын 8-11 тоотоос иргэн З.Сосорбарамын 3 тооны үхэр хулгайлж, бусдад 1.755.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол,

О.Цэнд, Б.Дэлгэрдалай нартай бүлэглэн 2012 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 23.00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Орхон сумаас иргэн Ш.Гантулгын 1 тооны бярууг хулгайлж, бусдад 400.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол,

Ганцаараа 2014 оны 4 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сум, 18 дугаар багийн нутгаас иргэн Б.Цогтбадрахын 3 тооны адуу, иргэн П.Бүрэнжаргалын 2 тооны адууг хулгайлж 6.000.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол тус тус учруулж, 5 удаагийн давтан үйлдлээр бусдад нийт 51.055.000 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан,

13. Ж.Буянцогт нь давтан үйлдлээр:

Ш.Пүрэв-Очир, Д.Дамдиндорж, Б.Цэдэн-Иш, Б.Батмөнх нартай бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2014 оны 2 дугаар сарын 16-наас 18-нд шилжих шөнө Булган аймгийн Сайхан сум, 6 дугаар багийн нутгаас Ц.Гомбосүрэнгийн 9 тооны үхэр хулгайлж, бусдад 3.150.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол,

С.Энхтайван, Д.Лхагважаргал нартай бүлэглэн, 2014 оны 8 дугаар сарын 9-ний өдөр, иргэн Ч.Угтахбаярын 1 тооны адууг хулгайлж, бусдад 8.500.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол,

О.Цэндтэй бүлэглэн 2014 оны 8 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Орхон сум, Бүрэнтолгой гэх газраас иргэн Ч.Шийрэвдоржийн 1 тооны адуу, Б.Далайхүүгийн 1 тооны адуу, М.Мөнхбаярын 1 тооны адууг тус тус хулгайлж, бусдад 2.650.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол тус тус учруулж, 3 удаагийн давтан үйлдлээр бусдад нийт 14.300.000 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол учруулсан,

Ганцаараа 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 1 дүгээр баг, Шивээт гэх газар иргэн Ж.Буянтогтохыг хүч хэрэглэн хүчиндсэн,

14. Д.Лхагважаргал нь ялтай байх хугацаандаа:

С.Энхтайван, Ж.Буянцогт нартай бүлэглэн, 2014 оны 8 дугаар сарын 9-ний өдөр, иргэн Ч.Угтахбаярын 1 тооны адууг хулгайлж, бусдад 8.500.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол урчуулсан,

15. Ш.Пүрэв-Очир нь давтан үйлдлээр:

Б.Батмөнхтөй бүлэглэн 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум, 5 дугаар баг, Хүнсчдийн 8-11 тоотоос иргэн З.Сосорбарамын 3 тооны үхэр хулгайлж, бусдад 1.755.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол,

Ж.Буянцогт, Д.Дамдиндорж, Б.Цэдэн-Иш, Б.Батмөнх нартай бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2014 оны 2 дугаар сарын 16-наас 18-нд шилжих шөнө Булган аймгийн Сайхан сум, 6 дугаар багийн нутгаас Ц.Гомбосүрэнгийн 9 тооны үхрийг хулгайлж 3.150.000 төгрөгийн хохирол тус тус учруулж, 2 удаагийн давтан үйлдлээр бусдад нийт 4.905.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

16. Д.Дамдиндорж нь:

Ш.Пүрэв-Очир, Б.Батмөнх, Б.Цэдэн-Иш, Ж.Буянцогт нартай бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2014 оны 2 дугаар сарын 16-наас 18-нд шилжих шөнө Булган аймгийн Сайхан сум, 6 дугаар багийн нутгаас Ц.Гомбосүрэнгийн 9 тооны үхэр хулгайлж 3.150.000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

17. Б.Цэдэн-Иш нь:

   Ш.Пүрэв-Очир, Б.Батмөнх, Д.Дамдиндорж, Ж.Буянцогт нартай бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2014 оны 2 дугаар сарын 16-наас 18-нд шилжих шөнө Булган аймгийн Сайхан сумын 6 дугаар багийн нутгаас иргэн Ц.Гомбосүрэнгийн 9 тооны үхрийг хулгайлж 3.150.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

Ялтан Н.Гэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2011 оны 11 дүгээр сарын 10-ны үед байх би Баттогтохын гэрт сууж байхад гаднаас Баттогтох, Гансүх нар цуварч орж ирсэн. Ингээд бид хэд юм яриад сууж байтал Гансүх "би хэдэн хүний адуу тууж яваа хойш нь хавцал оруулж Заяагийнд аваачиж өгнө гэж байсан. Тэгтэл Баттогтох ах намайг энэ дүүд туслаад адууг нь туугаад нүхэн гарц хүргээд өг гэхээр нь би уг адууг нь шөнө Гансүхтэй хамт туугаад нүхэн гарц хүргэж өгсөн. Намайг хүргэж өгөхөд Баагий гэх залуу машинтай ирсэн байсан. Тэгээд Батмөнх гэх залуу цааш нь туугаад явсан. Уг адуунууд хүрэн халзан гүү, хонгор гүү, хөл нь муу гүү зэрэг хонгор азрагатай 30 гаран тооны адуу байсан, Гансүх өөрөө 35, 36 тооны адуу байгаа гэж байсан. Уг адуунууд "Ц1" гэсэн тамгатай байсан..." гэх мэдүүлэг /хх1, х150-156/,

"..2014 оны 12 дугаар сард 8-н гарам дээр эхнэрийнхээ ажлыг хийж байсан чинь Гансүх, Отгонцагаан, Түвшинтөгс нар над дээр ирсэн. Тэгээд тэр гурав Гэрэлээ ахаа дүү нар нь цагдаа нараас зугтаад явж байна. Пэрэнлэйн адууг хулгайлах гэсэн юм унаажуулах арга байна уу гэхээр нь би Мөнхбаатарыг танилцуулж өгсөн юм. Тэгсэн 3 хоногийн дараа Пэрэнлэйн адуу алга болсон талаар мэдсэн." гэх мэдүүлэг /хх16, х197-213/,

"...8 гарам дээр байж байхад Гансүхтэй таарсан чинь Гансүх Түвшинтөгс ирж байгаа гэж байсан. Тэгтэл удалгүй орой нь Түвшинтөгс ирээд тэр хэд юм яриж байгаад гараад явсан." гэх мэдүүлэг /хх16, х197-213/,

Ялтан Б.Хадбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Зүүн хараад ирээд 2 хонож байхад Отгонжаргал залгаад Аюушийн адууг гаргаж өг тэгэхгүй бол энд ирнэ шүү гэж дарамтлаад байхаар нь би зөвшөөрсөн. 2011 оны 11 дүгээр сарын 7-нд Отгонжаргал залгаад Гансүхийг Дархан явууллаа тосч аварай пизда минь худлаа яривал ...гээд дарамтлаад байхаар нь би мотоцикльтой тосч аваад хамт шууд Тэмээтын хонхор орж Аюушийн адууг олж аваад Гансүх адуунаас нь хуль морь барьж авч унаад уг 30 гаран тооны адууг бид хоёр тууж гаргасан. ...Отгонжаргал ахын гэр Улаанбаатар хотод Сэлхи гэх газар байдаг бөгөөд 10 дугаар сарын эхээр Гансүх 20 орчим тооны адуу авчираад хашчихсан байсан. Тэгээд маргаашаас нь эхлээд нядлаж эхэлсэн. Гантулга бид хоёр Отгонжаргал ахынд хамт очсон. ...нядалсан махыг Отгонжаргалын ах гэх Мөнхбат гэх хүн машинаараа зөөж байсан. ...уг авчирсан гэх адуунаас үлдсэн 2 адууг Отгонжаргал ах адуундаа нийлүүлсэн..." гэх мэдүүлэг /хх3, х194-226/,

Ялтан Ч.Мөнхбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2011 оны 10 дугаар сарын эхээр Гансүх ирээд адууны мах аваач гээд гуйгаад байхаар нь Отгонжаргалын гэрт очиж худалдаж авч байсан..." гэх мэдүүлэг /хх4, х106-115/,

"...2014 оны 11 дүгээр сарын сүүлээр байх өдрийг нь санахгүй байна. Гансүх надад хандаж адууны мах байна авах уу гэхээр нь очиж 6 тооны адуу худалдаж авч байсан. Түүний дараа 10 хоногийн дараа байх Гансүх залгаад машин авах гэсэн мөнгө дутаад байна мал гаргадаг хүн байвал дагуулаад хүрээд ирээ гэхээр нь Энхбаатар, Ёнчол гэж хоёр залууг авч очиход Даваа, мөн нэг танихгүй залуу, Гансүх нар байсан. Ингээд малаа хийгээд буцсан. Түүнээс хойш 3 хоногийн дараа Гансүх миний дугаар луу залгаад хүрээд ирээч гэхээр нь Батсүмбэр сумын Даваа гэх айлд очсон чинь Гансүх, Даваа танихгүй залуу нар 4 тооны адуу өвөлжөөны хажууд алаад бэлдээд тавьсан байсан, одоо хоёр адуу үлдсэн гэж байсан ба тэр хоёр адууг нь алаад хамт Улаанбаатар хот руу ачсан. Түүний дараа 10 хоногийн дараа Гансүх дахин залгаад Батсүмбэр суманд байна хүрээд ирээч гэхээр нь очиход Даваа гэх айлын гадаа 6-7 тооны адуу гаргачихсан байсан би очиж авсан. Гансүх хажууд суудлын жижиг тэрэгтэй дагаж явсан. Түүний дараа 20 хоногийн дараа Гансүх залгаад мах авах уу гэхээр нь авна гэсэн чинь цагаан өнгийн микро загвартай машинтай ирээд манай гэрийн гадаа буулгаад явсан..." гэх мэдүүлэг /хх17, х21-24/,

Ялтан Б.Батмөнхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2014 оны 4 дүгээр сард Амараа гэх ченж таараад адуу байвал олоод өгөөч гэхээр нь би Вокзал ороод Төмөртөй толгой орно гээд 10.000 төгрөг өгөөд суусан. Тэгээд төмөртөй толгой дээр ирээд том ачааны машинд суугаад Шийр гэх газар явж байтал замын урд талд 3 адуу чөдөртөй байхаар нь жоохон цаашаа явж байгаад буусан. Тэгээд 3 адуун дээрээ ирээд гэдсээрээ ороосон байсан 10 мерт олсноос тасдаад хойд талд нь байсан хээр морийг ногт зангидаж барьж аваад унаад нөгөө хоёр морийг туугаад явж байтал Төмөрлөгийн үйлдвэрийн баруун талд 10 гаран тооны адуутай таарсан чинь нэг адуу нь буцаад гүйчихсэн. Тэгээд би урд авсан 2 адуун дээрээ сүүлд нийлсэн адуунаас хоёрыг нь нийлүүлээд цаашаа тугаад явсан. Тэгээд Амараад 2 тооны адуу зарсан..." гэх мэдүүлэг /хх8, х114/,

"...2011 оны 11 дүгээр сарын дундуур шиг санагдаж байна. Шар хочит Гансүх миний утас руу залгаад Дархан-Уул аймгийн Хонгор сумын урд талд Гахайн гэх газар байна, хэдэн адуу хараад өгөөч гэхээр нь яваад очиход Гансүх намайг Гэрэл гээд хүнтэй хамт тосоод зогсож байсан. Намайг очиход 22 тооны адуу байсан. Тэгээд би тэр адууг туугаад Дарханд ирээд Хараа голын хажууд өвстөй гэх газар адууг орхисон. Тухайн үед Салхит Өртөө рүү очиход Гэрэл цуг байсан гэдгийг цагдаа нарт хэлж өгөхөд Гэрэл би Гансүхийг танихгүй гээд байсан. Тэгээд л намайг Зүүнхараа руу авч явж хорисон. Тэр адуунууд ихэвчлэн бараан зүсмийн гүү байсан. 2012 оны 8 дугаар сард манай гэрийн урд байдаг Цэнд гэх залуу лууван хураагаад ирье гэхээр нь хамт явсан. Тэгээд Цэнд алга болчихсон байхаар нь хүлээж байсан чинь нэг улаан бяруу тууж ирээд машинд ачаад Дэлгэрдалайгаар машинаа бариулаад явж байсан чинь Цагдаа зогсоогоод шалгасан. Энэ хэрэгт Цэнд, Дэлгэрдалай хоёрыг тусгаарлаад Дарханд шийдсэн. 2014 оны цагаан сарын дараахан цемент буулгахаар Пүрэв-Очиртой хамт Эрдэнэт явж байсан чинь Буянцогт над руу залгаад хаана байна гэхээр нь Эрдэнэтэд байна гэсэн чинь дуудсан. Тэгээд удалгүй Буянцогт, Дамдиндорж, Цэдэн-Иш нартай хүрээд ирсэн. тэгээд би тасарсан байсан энэ үйлдлийн талаар санахгүй, мэдэхгүй байна." гэх мэдүүлэг /хх17, х30-35/,

Ялтан Д.Дамдиндоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2014 оны 2 дугаар сарын 10-ны орчим Эрдэнэт рүү Цогтоо ахтай Бонго машинаар явж байгаад Булган аймагт ирсэн. Тэгээд Эрдэнэмандал сум руу явж байсан чинь зам дээр нэлээн хэдэн адуу таарсан юм. Тэгсэн Цогтоо ах тэр адуунуудыг харчаад машиндаа ачаад явья гээд байсан. Тэгээд цаашаа явж байсан чинь айлын намаржааны хашаа таараад гэрлээ тусгасан чинь айл байхгүй болохоор нь хашаа руу нь ороод 9 тооны бярууг машин дээрээ ачсан. Тэгээд тэр бярууны 4-ийг нь манай сумын Эрдэнэчулуун гэх хүнд зарсан, бусдыг нь манай үхрүүдтэй хамт нийлүүлсэн. Анх хулгай хийх санааг Цогтоо ах гаргасан, бид нар 5 уулаа байсан..." гэх мэдүүлэг /хх8, х11/,

Ялтан Б.Цэдэн-Ишийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Булганаас гараад Архайнгай аймгийн Эрдэнэмандал сум руу явж байхад машин дотор багтахгүй шахалдаад байсан чинь Цогтоо ах би машины тэвшин дээр суулаа гээд надаар машинаа бариулсан. Тэгээд цаашаа явж байсан чинь машины кабин цохиод байхаар нь зогсоосон чинь Цогтоо ах Дарханы хоёр найзтайгаа буугаад урд байгаа адуу үзчихээд ирье гэж хэлээд явсан. Тэгээд буцаж ирээд цаашаа явж байсан чинь дахиад кабин цохиод байхаар нь зогссон чинь айлын хаваржаа байна тийшээ оч гэсэн тэгэхээр нь би хаваржаа руу очиход Дарханы 2 залуу Буянцогт гурав ороод нилээн удаж байгаад гарч ирээд гэрлээ асаалгүй хашаанд нь тулаад зогсоодох гэсэн. Тэгэхээр нь би хулгай хийх гэж байгаа юм бол би чамтай явахгүй гэсэн чинь маяглаад байгаарай бид 3 чамайг алаад энд булчина шүү гэхээр нь би айгаад
хаваржааны үүдэнд очиж зогсоод 9 тооны бяруу ачсан. Анх хулгай хийх санааг Буянцогт,
Адилаа, Баагий гурав гаргасан..." гэх мэдүүлэг /хх8, х16/,

Ялтан Д.Лхагважаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2014 оны 8 дугаар сарын эхээр өдрийг нь санахгүй байна. Буянцогт намайг дуудаад гарсан чинь Энхтайваны гэрт хамт очье гээд хамт явсан. Тэгээд Энхтайваны гэрт очоод Энхтайваныг гаргаж ирээд Буянцогт Мод үржүүлэхийн хойд талын хүрээлэн гэх газрын зүүн хойд талд хүрэн халзан зүсмийн азрагатай адуунаас Энхтайван Буянцогт хоёр гайгүй тарган адууг нь бугуйлдаж барья гэсэн чинь Энхтайван гэрээсээ олсон бугуйл гаргаж ирсэн. Тэгээд бид 3 адууг бөөгнүүлэх гэсэн чинь явган болохгүй байсан чинь Энхтайван гэрлүүгээ яваад өөрийнхөө хээр зүсмийн морь унаж ирээд нөгөө адуунуудыг гудамж руу тууж айлын хашааны мухарт шахаж байгаад хүрэн халзан зүсмийн азрага бугуйлдаж бариад Энхтайван гэрээсээ авчирсан хазаараар хазаарласан. Тэгээд бид нар уг адуугаа аваад Мөнхөөгийн гэрийн хажууд очоод намайг 200 орчим метрийн зайд үлдээгээд Энхтайван Буянцогт нар яваад 10-20 орчим минутын дараа ирээд Мөнхөөгийн өвөлжөөний хойд талд азрагаа нядласан. Маргааш нь надад Буянцогт, Энхтайван хоёр 40.000 төгрөг өгсөн. Үүнээс хойш 2-3 хоногийн дараа Буянцогт манай гэрийн гадаа ирээд Энхтайвантай хамт Бүрэнтолгойгоос адуу хулгайлж ирсэн хүрээлэнгийн арын модонд уячихсан байгаа хоёулаа эргэчихээд ирье гэхээр нь хамт явсан чинь бургасан дунд 3 адуу уячихсан байсан. Тэгээд цагдаад баригдсаны дараа Буянцогт над руу яриад чи 3 хүний амьдралаар тоголлоо чамайг ална гээд байхаар нь зугтаасан юм." гэх мэдүүлэг /хх9, х170-171/,

Ялтан Ж.Буянцогтын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2014 оны 8 дугаар сард Цэнд над руу залгаад 18-ын автобусны буудалд хүрээд ир гэхээр нь би очоод уулзтал Ноёнхонгороос хүнээс юм авах гэсэн юм мөнгө байна уу гэхээр нь 30.000 төгрөг байна гэхэд Цэнд нэг хүн рүү яриад дуудсан чинь Аксент маркийн машин ирээд уг машинаар Бүрэнтолгой орсон. Тэгээд нэг танихгүй айлын хашааны гадаа зогсоод Цэнд бууж яваад буцаж ирэхдээ Цогтоо ахаа буугаад ир гэсэн би буугаад уулзахад энэ айлын хашаанд нэг морь байна хоёулаа авья гэхээр нь би нөгөө хоёрыг явуулчихсан. Тэгээд Цэнд нөгөө хашаа руу ороод нэг морь аваад гараад ирсэн. Тэгээд бид хоёр нөгөө морин дээрээ сундлаад явж байхад 2 дахь гудамжинд дахин нэг морь байхаар нь би уг хашаа руу орж хулгайлсан. Тэгээд бид хоёр цаашаа Дархан руу явж байсан чинь Мөнхбаярын адуу тушаатай байхаар нь бид туугаад цаашаа явсан. Тэгээд тэр 3 адуугаа мод үржүүлэхийн бургасанд уяаад маргааш нядлах гэж байсан чинь урьд шөнө нь цагдаад баригдсан. Мөн түүнээс 2-3 хоногийн өмнө Хараа голын эрэг дээр 10 гаран тооны адуу байхаар нь хашаанд шахаж байгаад нэг адууг бугуйлдаж хазаарлаад, нэг адууг бугуйлдаж байгаад алдсан. Тэгээд Лхагваатай хамт нөгөө морио авч яваад Энхтайваныг дуудаж, Мөнхөө гэх айлын гадаа нядалсан." гэх мэдүүлэг /хх10, х201-202/,

"...айлын хаваржаа байхаар нь хулгай хийх санааг би гаргаад тэгээд хашаанд нь машинаа тулгаж байгаад Дамдиндоржоос бусад бид 4 ачсан. Гэм буруугаа хүлээж байна..." гэх мэдүүлэг /хх8, х20-24/,

Ялтан Р.Гансүхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2014 оны 12 дугаар сард Түвшинтөгстөй хамт Батсүмбэр сум явж 30 гаран тооны адуу туусан. Тэгээд хотод ирээд Отгонжаргалын гэрт гаргаад Отгонжаргал, Түвшинтөгс хоёр зарсан." гэх мэдүүлэг /хх15, х1/,

"...2014 оны 12 дугаар сарын сүүлээр Төв аймгийн Батсүмбэр сумаас 30 гаран тооны адуугаас 9 тооны адууг хөөгөөд М.Отгонжаргалын өвөлжөөнд ирж төхөөрөөд ченж Батсайханд өгч зарсан." гэх мэдүүлэг /хх14, х201/,

"...2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотоос Дархан руу ирж яваад Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт буугаад явган явж байтал бөөгнөрсөн адуунууд байсан. Тэгэхээр нь 2 адууг нь аваад цаашаа явж байтал хэдэн үхэрүүд байхаар нь цааш нь туугаад Дархан оруулсан." гэх мэдүүлэг /хх14, х219/,

“...2014 оны 12 дугаар сарын 20-ны үеэр Улаанбаатар хотод Отгонжаргалын Бэлхэд байдаг гэрээс Түвшинтөгс бид хоёр морьтой гараад Батсүмбэр сум руу явсан. Тэгээд Зурамтай гэх газар очиход хонгор халзан азрагатай 30 гаран тооны адуу байсан. Тэндээс хоёр хонгор халзан морь, сартай хонгор гүү, өсгий цагаан хул үрээ, хүрэн үрээ, халтан байдас, хонгор морь зэргийг бугуйлаар бариад хөтлөөд шөнөдөө урагшаа давхиад Отгонжаргалын гэрт ирээд 7 адуугаа өгсөн. Отгонжаргал зарж борлуулсан. 58 адууны хувьд гэвэл би Салхитын 8-ын гарам дээр Гэрэлтэй таараад байшинд чинь ороод дулаацья гэж байсан чинь Түвшинтөгс ирээд байж байтал Гантөмөр 30 гаран тооны адуу тууж ирсэн. Түвшинтөгс бид хоёр тэр адууг нь тууж Отгонжаргалд хүргэж өгсөн. Мөн энэ адуунаас 8 тооны адууг нь Даваагийн гэрийн тэнд очиж гаргаад Мөнхбат гэдэг ченжид өгсөн..." гэх мэдүүлэг /хх17, х143-170/,

Ялтан Ш.Пүрэв-Очирын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Хараа голын эрэг дээр эзэнгүй хэд хоносон 3 тооны үхрийг Баагийтай хамт тууж хүргэн ах Гансүхэд хадгалуулсан." гэх мэдүүлэг /хх14, х110/,

Ялтан Я.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2015 оны 1 дүгээр
сарын дунд үер намайг гэртээ байхад Гансүх, Төгсөө, бас нэг залуутай хамт ирээд манайд
адуу гаргая гэхээр нь би хулгайн адуу биш биз гэхэд үгүй гэсэн. Тэгээд манайд уг адуугаар
гаргачихаад явсан. Тухайн үед Дарханаар Гансүх Номгоноос олон тооны адуу хулгайлсан
гэсэн яриа гараад байхаар нь Гансүхээс асуусан чинь тийм, ногоон Гэрэлээ ах гаргаж
өгсөн юм Төгсөөтөй хамт туугаад Улаанбаатарт зарсан гэж хэлж байсан. Үүнээс хойш 2-3
хоногийн дараа Гансүх, Төгсөө, Гэрэлээ гурав манайд 3 тооны адуу тууж ирээд янзлаад
явсан. Хоорондоо “Дарханд зарж болохгүй байна” гэж ярьж байсан. Надаас Дарханд нүх
байна уу гэж асуухаар нь байхгүй гэж хэлж байсан юм." гэх мэдүүлэг /хх16, х187-192/,

Ялтан Д.Түвшинтөгсийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2014 оны 5 дугаар сард санагдаж байна. Ганболд нар руу яриад хүрээд ир гэсэн. Тэгээд байж байтал Эрдэнэтийн Ерөөлтмаа, Батсүх, түүний эхнэр нар ногоон станатай хүрч ирсэн. Тэгээд Ганболд бид хоёр Орхоны гүүрнээс баруун хойд зүгт 5-6 км явж байхад голоос 10 тооны адуу гарч ирсэн чинь Ганболд хээр зүсмийн адууг нь барьж унаад хөөгөөд явсан. Тэгээд тэр адуунаас 3-г нядлаад дараа нь тэр хулгайлсан мориноос нэгийг нь унаад Амарбаясгалан зоогийн газрын араас нэг үхэр хулгайлж ирээд гаргасан. Тэгээд тэр нядалсан 3 адуу, 1 үхрийг ногоон Станаад ачаад явсан. Мөн 2014 оны 12 дугаар сарын эхээр урд Номгоны цаад талд байдаг Салхитын гүүрний хажуу талаас Задгай шар буюу Гансүхтэй 50 гаран тооны адуу хулгайлсан. Уг адууг Д.Гантөмөр, ногоон Гэрэлээ хоёр гаргаж өгсөн ба Гансүх бид хоёр уг адууг туугаад Батсүмбэрт Даваагийн гэрийн гадаа 4 адууг нь нядалсан. 2015 оны 1 дүгээр сарын дунд үед Баатархүү бид 2-ыг Улаанбаатар хотод байхад Гансүх утсаар яриад бид 2-ыг Батсүмбэр суманд Даваагийнд хүрээд ир гэхээр нь яваад очтол Даваа, Гансүх нар 8 тооны адуу авчирсан гэж байсан. Би нэг адууны махыг нь Баатарсүхтэй хамт хот оруулж зарсан. 2015 оны 1 дүгээр сарын 6-ны орчим Баатархүү бид хоёр Улаанбаатар хотод байхад Гансүх яриад Гүнтийн даваан дээр хүрээд ир гэхээр нь Баатархүүгийн машинтай яваад очсон. Тэгэхэд Гансүх Гүнтийн даваан дээр 8 тооны адуу авчирсан байхаар нь бид нар нядлаад ченж Мөнхөө гэгчид хүргэж өгсөн. Мөн 2014 оны 5, 6 сард Баруун бүрэнд гэртээ байхад Отгонцагаан манайд ирэхдээ хүрэн үрээтэй ирсэн ба зараад өг гэхээр нь би найз Пүрэвсүрэнгийн адуунд аваачиж тавьсан. Байж байгаад хоёр үрээгээр зарсан. Сүүлд сонсоход Номгоны Ганболд гэж хүний адуу гэж сонссон. 2014 оны 11 дүгээр сард Улаанбаатар хотод Сэлх гэдэг газар Отгонжаргалын хонгор халзан байдас нядалж өгсөн. Дараа нь Гансүх надад Дарханаас авчирч Отгонжаргалд өгсөн гэсэн.  Мөн 9 сард Отгонцагаан бид хоёр Дарханы Зоригтоос 2 тооны адуу авна гэж яваад 2 адуугаа авч нядлаад Дархан орж зарж байсан..." гэх мэдүүлэг /хх15, х217-230/,

Ялтан Ц.Отгонцагааны мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2014 оны 9 дүгээр сарын 20-ны үед Түвшинбат, Ганпүрэв 2 манай гэрт Рав-4 загварын саарал өнгийн машинтай хүрч ирээд үхэр тууж ирсэн 2 морио гол руу оруулаад алдчихлаа морио өгөөч гэхээр нь би өгсөн чинь Түвшинбат унаад явсан. Тэгээд орой гэгээ тасарч байхад Түвшинбат ирээд хашаанд чинь хэдэн адуу хашчихаад 2 даага гадаа чинь янзлья, маргааш бирж орж өгөх юм, манай адуу байгаа гэхээр нь би зөвшөөрсөн юм. Тэгсэн дараа нь Хөтөлийн цагдаагаас хулгай адуу гэж мэдсэн. 2014 оны 9 дүгээр сарын үед 14 цагийн орчим хойноос 4 морь хөөсөн хүн ирэхээр нь харсан чинь Гансүх байсан. Гансүх манай хашаанд 4 морь юүлж унаад туугаад явсан. 2014 оны 8 дугаар сарын сүүлээр Хотон хочит Зоригоо над руу утсаар яриад 2 адуу маханд өгөх гэсэн юм, чи завтай бол хүрээд ир гэхээр нь би Авенти ХД маркийн машинтай Түвшинтөгстөй хамт Зоригоогийн очсон. Тэгсэн Түвшинтөгс, Зоригоо 2 хойд талын өвөлжөөн дээрээ очиж нөгөө 2 адууг янзлаад миний машины багаажинд хийж Дарханд орж зарсан. 2014 оны хавар Ганболд гуайн хүргэн эрлийз үрээгээ алдчихлаа сураг тавьж байгаарай гэж надад захиж байсан. Тэгээд би Зоригоогоос асуусан чинь Түвшинтөгсд өгчихсөн гэж ярьж байсан." гэх мэдүүлэг /хх16, х236-241/,

Ялтан Г.Даваагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2015 оны 1 дүгээр сарын 10-ны үеэр Улаанбаатар хотоос, шар Гансүх машинтай хүмүүстэй ирээд миний морийг унаад явсан. Тэгээд орой 21 цагийн үед залгаад машинтай хүмүүстэй хамт хүрээд ир гэхээр нь нөгөө хүмүүстэй нь Хунцал гэх газар ирэхэд 9 тооны адуу туугаад ирсэн байсан. Тэгээд тэндээ 4 тооны адууг нь нядлаад машинд хийгээд явуулсан Гансүх өөрөө үлдсэн адууг нь туугаад хот руу явсан. 2014 оны 12 дугаар сард Гансүх, Төөгөө гэх хоёр залуу манайд морьтой ирээд өөрийнхөө азрагатай адууг Улаанбаатар хот руу туугаад явж байна 4 хөгшин гүү нь явахгүй байна танай гадаа нядлах уу гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд Гансүх 4 адуугаа нядлаад хотоос машин дуудаад хамт суугаад явсан Төөгөө нь адуугаа харж хононо гээд явсан. Маргааш нь Гансүх ирээд дахиад 4 тооын адуу нядлана гэхээр нь би зөвшөөрөөгүй, тэгсэн чинь манайхаас 6 км зайд байх цагаан байшин гэх газар очиж нядлаад машинд өгөөд явуулсан. Тэгээд өөрөө Төөгөөтөй хамт үлдсэн 50 гаран тооны адуугаа туугаад Улаанбаатар чиглэлд явсан. 2015 оны 2 дугаар сард Гансүх, Баатараа, Жимсээ, Төөгөө нар ирээд надаас морь гуйгаад Гансүх, Төөгөө хоёр морь унаж яваад 22 цагийн үед боон сүүлтэй хонгор азрагатай 20 гаран тооны адуу тууж ирээд Төөгөө Гансүх нар туугаад Улаанбаатар явсан. Мөн 2 дугаар сарын дундуур Гансүх, Жимсээ, Баатар гурав манайд ирээд Гансүх надаас морь гуйж унаад явсан. Орой 22 цагийн орчим над руу яриад Цагаан байшин дээр хүрээд ир гэхээр нь яваад очтол 10 гаран тооны адуу туугаад ирсэн байхаар нь 2 адууг нь алаад үлдсэнг нь Хунцал гэх газар луу явуулсан. 2015 оны 2 дугаар сарын 10-ны үеэр Гансүх, Жимсээ, Баатар гурав манайд ирээд адуу олж ирнэ гээд миний хүрэн морийг унаад явсан. Тэгээд 22 цагийн үед Цавьдар азргатай 12-13 тооны адуу тууж ирээд манай гадаа шар хээр морийг нь алж Эрдэнэ-Очирын машинд ачуулаад үлдсэнг нь туугаад Улаанбаатар явсан. Гансүх дарамтлаад байхаар нь Жимсээтэй хамт Хунцал гэх газраас 8 тооны адуу адуу тууж ирээд 4 адууг нь алаад, 4 адууг нь буцаагаад хөөгөөд явуулсан. Уг 4 адууг Эрдэнэ-Очирын машинаар зөөсөн." гэх мэдүүлэг /хх16, х242-250, хх17, х1-7, 16-19/,

Ялтан Д.Гантөмөрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2014 оны 7 дугаар сарын 13-н билүү 14-нд архи ууж явж байгаад Отгонцагаан ахтай таарсан. Тухайн үед Отгонцагаан ах хар өнгийн жижиг машин жолоодож байсан ба Отгонцагаан ах хоёулаа юманд яваад ирье гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд бид хоёр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум руу яваад Хотон Зоригоогийн гэрт очсон. Тэгээд Хотон Зоригоо, Отгонцагаан ах, Төгсөө бид 4 яваад нэг айлын өвөлжөөн дээр ирсэн чинь нэг монгол гунжин үхэр байсанг аваад жалганд аваачиж гаргасан. Дараа нь 2014 оны 12 дугаар сард Салхитын гэр хороололд явж байсан чинь Ногоон Гэрэлтэй таарсан чинь өө ашгүй, Номгоны нарсанд Ганаа буюу задгай шар нэг хүнтэй байгаа гэхээр нь би орой архи аваад Гэрэлтэй хамт очсон чинь Ганаа, Төгсөө хоёр явган байж байсан. Тэгээд намайг яваад очсон чинь өө ашгүй Пээнэ гэх хүний адуу хайгаад олсонгүй тэдний адуу тарган байгаа гэсэн чи хөл залгаад тэдний адууг олоод ирээч гэж хэлэхээр нь би тэр хоёртой архиа уучихаад Антентай уулны наад талд байсан 61 тооны адууг хөөгөөд 8-н гарам дээр авчирсан. Яагаад 8-н гарам дээр авчирсан гэхээр шахаж барихад амар гэсэн учир авчирсан юм. Тэгээд тэр адууг шахаж байгаад хоёр адууг барьж унаад Ганаа, Төгсөө хоёр туугаад явсан. Гэрэл гэр рүүгээ харьсан. Дараа нь 2015 оны 1 дүгээр сарын 15-ны үеэр би Дарханд байж байтал 17 цагийн орчим Төгсөө залгаад хаана байна гэхээр нь Дарханд байна гэсэн чинь чам руу машин явууллаа чи хүрээд ир гэсэн...тэгээд би Бактай хамт машинд нь суугаад Древин гэх газар очиход Гансүх, Төгсөө хоёр 10 гаран тооны адууг Бат-Эрдэнэ гэх хүний хашаанд оруулж байгаад нядлалцсан юм. 2015 оны 1 дүгээр сарын сүүлээр нийтийн байранд байхад Ганаа хойшоо Төв аймгийн Батсүмбэр чиглэлтэй явья тэнд нэг фермер байх ёстой гэж хайж явсаар байгаад олж очсон. Баатар машин барьж явсан, тэгээд Төгсөө, Ганаа бид гурав тэр ферм рүү ороод 1 тооны үхэр авч яваад 1 км гарангийн цаана очиж гаргасан. Мөн 2015 оны 1 дүгээр сарын сүүлээр үхэр авсаны дараа Ганаа явья гэхээр нь хамт явсан чинь Дамбадаржаагийн засмал замаас салаад уул руу явсан чинь машин явахгүй байхаар нь Баатар, Төгсөө, Энхээ гурав буцаад явсан. Ганаа бид хоёр модонд бууж үлдээд явж байтал уулын бэлд 20 гаран тооны үхэр байхаар нь 7 тооны үхрийг таслаж хөөгөөд Дамбадаржаагийн тэр хавьд 2 үхрийг нь янзалсан. Дараа нь 1 үхрийг нь янзалсан, тэгээд үлдсэн 4 үхрийг нь Ганаа, Төгсөө, Баатар бид 4 янзалсан. Дараа нь 2015 оны 1 дүгээр сарын 27-ны үер байх бид нар Батсүмбэр суманд Даваа ахынд ирсэн. Тэгсэн чинь Ганаа, Төгсөө хоёр Даваа ахын адуунаас морь унаад адуу олж ирнэ гээд явсан чинь 3 цагийн дараа ирэхдээ 20 гаран тооны адуу туугаад ирсэн. Уг Адууг Төгсөө, Ганаа хоёр үхэр гаргасан уул руу хөөгөөд явсан. Маргааш нь Баатар, Даваа ах бид 3 араас нь очиж 14 тооны том жижиг нийлсэн адууг янзлаж, Эрдэнэ-Очирын машинаар хувааж зөөсөн. Дараа нь 2015 оны 2 дугаар сарын 2-ны үеэр Ганаа Борнуураас 10 гаран тооны адуу наашаа цагаан байшинтай гар авчирлаа гэхээр нь Даваа ахын гэрээс Баатар, Даваа ах гурав очоод цавьдар азрага, шар халтар морь, алаг болон хонгор байдас барьж аваад бусдыг нь өөр тийшээ Даваа ахаар хөөлгөөд барьж авсан 4 адуугаа янзлаад Эрдэнэ-Очирыг дуудаж хот руу явуулсан. 2015 оны 2 дугаар сарын 8-ны үеэр байх хотод байж байхад Батсүмбэрээс Даваа ах бид нарыг дуудсан. Тэгээд Ганаа, Төгсөө, Баатар бид 4 очиход Ганаа, Даваа ахтай хамт шөнө мал олж ирнэ гээд гараад явсан чинь 4 цагийн орчим 8 тооны адуу авчирсан 4 тооны адууг нь бид нар янзлаад Эрдэнэ-Очироор хот руу явуулсан. 2015 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Баатар бид хоёр Батсүмбэр суманд Даваа ахынд очсон. Тэгээд Баатар ах бид хоёр морьтой яваад Борнуур сумаас наашаа Шатсан гэх газраас 4 адуу байхаар нь хөөгөөд Даваа ахын гадаа хөөж ирээд янзлаад Эрдэнэ-Очирын машинд ачаад хот руу явсан. Мөн 2015 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Ганаа, Даваа, Баатар гурав Батсүмбэрээс адуу гаргасан гэсэн тэрийг бол би хаанаас хэн авсанг мэдэхгүй байна. Ямар ч байсан 4 адууг нь гаргаад 3 адууг нь Даваа ахынд үлдээсэн гэсэн. 2015 оны 2 дугаар сарын 10-ны үе шиг санаж байна. Баатар, Гансүх бид 3 Дархан руу Эрлийз адуунуудыг хулгайлах гэж очоод Гэрэлийнд очсон. Тэгээд бид нар явах гэсэн чинь машин явахгүй байхаар нь зүгээр яаж явах бэ гээд Тариан хоолойн гүүрний амар дээр Гэрэл, Гансүх хоёр хадаг уясан нэг тооны үхэр туугаад ирсэн байсан янзлаад толгой шийрийг нь тэнд нь хаясан." гэх мэдүүлэг /хх17, х36-46/,

Ялтан П.Эрдэнэ-Очирын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Задгай шар, Төөгөө, Д.Гантөмөр, Жимсээ, Баатарсүх нарыг бол танина манай ах Даваагийн гэрээр орж гарч байдаг юм. Би 4 удаа тэд нарыг алсан адууг хот руу зөөж байсан юм. Намайг Даваа, ах Задгай шар хоёр гуйдаг байсан." гэх мэдүүлэг /хх17, х201-214/,

Ялтан С.Баатарсүхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2015 оны 1 дүгээр сарын сүүлээр Гансүх яриад таксиндаа явж байгаа юу хэрэв явж байгаа бол Батсүмбэрийн Мандал өртөөн дээр хүрээд ирээч манай ах үнтэй машин мөргөөд өрөнд ороод байна, өөрийнхөө адуунаас адуу гаргаж зарах гэж байна гэхээр нь би Даваа, Эрдэнэ-Очир нарын өвөлжөөн дээр очсон. Намайг очиход Жимсээ буюу Гантөмөр, Даваа, Гансүх, Эрдэнэ-Очир нар байсан. Тэгээд би явах уу гэсэн чинь шөнөөр явж болохгүй, өглөө үүрээр мах үнэд хүрдэг юм гэсэн. Тэгээд миний машинд Гансүх, Даваа хоёр суугаад, Эрдэнэ-Очирын машинд махаа ачаад Гантөмөр суусан. Тэгээд уг махыг Нарантуул дээр авчирж зарсан. Үүнээс хойш 2-3 хоногийн дараа Гансүх над руу дахин утсаар залгаад Даваагийнд хүрээд ирээч гэхээр нь очсон чинь Даваа, Гантөмөр, Гансүх гурав байсан. Тэгээд урьдынх шигээ сууж явцгаагаад хот оруулж махыг нь зарсан. 2015 оны 2 дугаар сарын эхний долоо хоногт Даваа над руу утсаар яриад хуучин Ганц худаг гэдэг газраас гарчихлаа ирээд авчихаач гэхээр нь би эхлээд Гантөмөрийг нийтийн байрнаас нь аваад цаашаа яваад Давааг авчихаад Батсүмбэр лүү Гансүхийн байгаа газарт очсон чинь тэд нар хоорондоо мөнгө хэрэгтэй байна Цагаан cap болох гэж байна гэж ярилцаж байгаад Даваа, Гансүх хоёр яваад барагцаагаар 50 гаран тооны адуу тууж ирээд хэдийг нядласанг мэдэхгүй байна. Эрдэнэ-Очирын машинаар хотруу зөөсөн." гэх мэдүүлэг /хх17, х126-140/,

Хохирогч Г.Жаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Сэлэнгэ аймгийн Мандал сум, Хэрхийн 4 дүгээр багийн нутаг, Тэмээн хонхор гэх газар оршин суудаг Аюуш гэх залуугийнд миний өөрийн бор азаргатай 30 гаран тооны адуу байдаг бөгөөд 2011 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр миний хүү морь тавих гэж Аюушинд очоод ирэхдээ манай адуу алга болсон байна гэж надад хэлсэн. Мөн Аюуш ахын хонгор азрагатай адуу бас хамт алга болсон байна. Хайж байгаад ирлээ гэж хэлсэн. Жааяа буюу Отгонжаргал гэх залууг сэжиглэж байна. Учир нь энэ намар ирээд 2 морь хэл ам болж байж аваад явсан тэгэхдээ чамайг явгалнаа гэж хэлсэн байсан. Мөн Хадбаатарыг сэжиглэж байна учир нь манай бүх адууг мэдэхээс гадна Жааяатай холбоотой хүн байгаа юм. Би өөрийн нийт 20 тооны адуугаа алдсан гомдолтой байна. 16.500.000 төгрөг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хх1, х93/,

Хохирогч Ц.Аюушын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2011 оны 11 дүгээр сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Тэмээтын хонхор гэх газраас нийт 37 тооны адуу хулгайд алдсан, үүнээс миний 17 тооны адуу, Жаргал ахын 20 тооны адуу алга болсон. Энэ хэрэгт Жааяа буюу Отгонжаргал, задгай шар буюу Гансүх, Хадбаатар нарыг сэжиглэж байна. Учир нь тэд нар миний адууг хулгайлна гээд ярьж байсан гэсэн. Отгонжаргал нь намайг явган болгоно гэж заналхийлж байсан юм. ...гомдолтой байна..." гэх мэдүүлэг /хх1, х125-130/,

  Хохирогч Ч.Отгонбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Миний бие Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг, Доргионт гэх газар оршин суудаг ба 2011 оны 9 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 24 тооны адуугаа хулгайд алдсан. Сая иргэн Отгонжаргалынхаас олдсон адуунаас миний хул хонгор үрээ тамгаггүй, хүрэн унага зэрэг нь миний адуу байна. Гомдолтой байна..." гэх мэдүүлэг, /хх1, х104-111/,

Хохирогч Ж.Нэргүйн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2011 оны 9 дүгээр сарын 27-ны үед Сэлэнгэ аймгийн Номгон сумын нутаг, мал бааз гэх газар 2 тооны адуугаа хулгайд алдсан, манай азрага Отгонбаяр гэх хүний адууг хураагаад байдаг байсан. Миний нэг адуу хулгайд алга болохоос өмнө чихээ хазуулаад тасрах шахсан байсан. Гомдолтой байна..." гэх мэдүүлэг /хх1, х141-143/,

Хохирогч Ш.Гантулгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2012 оны 10 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өлзийт багийн нутгаас 1 тооны бяруугаа хулгайд алдсан. Гомдолтой байна..." гэх мэдүүлэг /хх12, х45/,

Хохирогч Б.Цогтбадрахын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2014 оны 4 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сум, 6 дугаар багт нутаглаж байгаад 3 тооны адуугаа хулгайд алдсан. 1 адууг нь олж авсан..." гэх мэдүүлэг /хх8, х135-136/,

            Хохирогч П.Бүрэнжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2014 оны 4 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Төмөрлөгийн үйлдвэрийн хажуунаас 2 тооны адуугаа хулгайд алдсан..." гэх мэдүүлэг /хх8, х152-153/,

            Хохирогч Ц.Гомбосүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2014 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Булган аймгийн Сайхан сумын 6 дугаар багийн нутаг Гурван бор толгой гэх газраас 9 тооны бяруугаа хулгайд алдсан. Гомдолтой байна..." гэх мэдүүлэг /хх7, х204-205/,

Хохирогч Ж.Буянтогтохын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2014 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Цогтоо гэх хүн манайд ирээд манай нөхөрөөс архи нэхэж уусан. Тэгээд өглөө нь би босч цайгаа чанаад, үхэрээ саачихаад толгой өвдөөд байхаар нь зүүн талын орон дээр хэвтэж байсан чинь манай нөхөр босоод адуундаа явсан. Тэгээд хэвтэж байсан чинь Цогтоо гэгч нь ирээд ах нь толгойг нь бариад өгөх үү гэж хэлээд толгой базахаар нь би хэрэггүй гэж хэлээд толгойгоо бариулаагүй. Тэгсэн чинь Цогтоо очиж хаалга хагаад иргэж ирээд миний өмдийг тайлах гээд байхаар нь би орилох гэсэн чинь миний амыг дараад орон дээр хэвтүүлсэн. Тэгэхээр нь би цаашаа хараад хэвтсэн чинь чи над руу хар намайг тэвэр гэж хэлээд миний шанааны үснээс татаад эргүүлж харуулаад миний дээр гарч хоёр хөл дээшээ өргө гээд гараараа миний хоёр хөлийг өргөж байгаад хийж дуусгасан. Тэгээд би нөхөрөө ирэхээр нь хэлсэн..." гэх мэдүүлэг /хх7, х142-145/,

Хохирогч Ч.Угтахбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2014 оны 8 дугаар сарын 8-ны өдөр адуугаа бэлчээрт гаргаад маргааш нь хайгаад олоогүй бөгөөд 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Мод үржүүлэхийн газрын хажуугаас 8 адуугаа буцааж олсон. Тэр үе Цогтсайхан адуугаа хайж яваад манай адууг тууж явсан нэг хүнтэй тааралдаж царайг нь харсан байсан. Тэр өдрөөс хойш манай азрага олдоогүй.” гэх мэдүүлэг /хх9, х103/,

Хохирогч Ч.Нансалмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...манай ax Шийрэвдорж бие муутай учир би хохирогчоор оролцож байгаа юм. 2014 оны 8 дугаар сарын 10-ны өдөр манай ахын хашаанд уяатай байсан халтар зүсмийн морь нь өглөө үзэхэд алга болсон байсан..." гэх мэдүүлэг /хх9, х105/,

Хохирогч М.Мөнхбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2014 оны 8 дугаар сарын 10-ны өдөр би малаа хариулж ирээд 23 цагийн үед морио тушаад унтсан. Маргааш өглөө босоход миний морь алга болсон байсан. Манай хажуу айлын Далай ирээд урд шөнө манай ганц морийг хулгай авчихаж мөр нь тайна хажуугаар гарсан байна гэж хэлж байсан." гэх мэдүүлэг /хх9, х107/,

Хохирогч Б.Далайхүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2014 оны 8 дугаар сарын 10-ны шөнө Дархан-Уул аймгийн Бүрэнтолгой гэх газраас манай адууг хулгайлсан байсан. Шөнө 24 цагийн үед нохой хуцаад байхаар нь эхнэр Отгонбаяр гэрээс гарахад нэг залуу манай морийг хөтлөөд гараад явсан гэсэн. Маргааш нь би морио хайгаад мөрөөр нь явж байгаад Мөнхбаярын гадаа очсон юм." гэх мэдүүлэг /хх9, х109/,

          Хохирогч Б.Доржпэрэнлэйн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр манай хамаатны залуу Нямчулуун тууж оруулж ирээд идэшээ гаргасан юм. Тэгээд орой нь адуундаа хужир тавьж өгчихөөд 19 цагийн үед харанхуй бүрийд адуугаа гаргасан. Тэгээд маргааш нь адуугаа харахад байсан ба 14, 15-нд адуугаа харж амжаагүй. Ингээд 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр адуу байхгүй болохоор нь хайгаад олоогүй. 8-ын гарамын хаалганд манай адууг шахаж байгаад бугуйлдсан мөр байсан ба араас нь явахад Баруун хараагийн хойд талын модтой уул руу адууны мөр ороод алга болсон. Тэгээд уг ууланд 2 өдөр мөр хөөхөд манай хүрэн халзан даага, хээр байдсан гүү, бор гүү, хар унагатай хамт нугаслаад хээрийн амьтан идсэн мөр нь үлдсэн байсан. Би нийт 48 тооны адуугаа хулгайд алдсан. Уг хэргийг Салхитын ногоон Гэрэлээг сэжиглэж байна. Учир нь Гэрэлээ Мөөгий гэх айлынд 2014 оны 12 дугаар сарын 11-ний орой архи асууж очсон байсан." гэх мэдүүлэг /хх11, х44-47/,

   Хохирогч Д.Лхамсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Миний өөрийн 6 тооны адуу манай аав Доржпэрэнлэйгийн адуутай хамт байдаг юм. Уг 6 тооны адуугаа хулгайд алдсан. Гомдолтой байна. Би адуугаа хайж байхад Баруун хараагийн модтой ууланд манай аавын 4 тооны адууг нядалсан байсанг олсон..." гэх мэдүүлэг /хх11, х55/,

            Хохирогч Б.Нямчулууны мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...миний 4 тооны адуу манай хүргэн ах Доржпэрэнлэйн адуунд байсан боловч 2014 оны 12 дугаар сарын 13-нд алга болсон. Гомдолтой байна." гэх мэдүүлэг /хх11, х58/,

Хохирогч Ч.Нямдоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...би Доржпэрэнлэй гэх хүнээс хээр зүсмийн үрээг 2.000.000 төгрөгөөр худалдаж авсан боловч тэр нь адуу руугаа гүйгээд сүрэгтэйгээ нийлсэн байхаар нь хэд хоногоос ирж авья гэж бодоод байж байтал Доржпэрэнлэй гуай адуугаа хулгайд алдсан байсан." гэх мэдүүлэг /хх11, х61/,

Хохирогч Ч.Майдарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2014 оны 8 дугаар сард Архангай аймгаас бор хээр зүсмийн 1 тооны адуу худалдаж аваад Доржпэрэнлэйн адуунд түр маллуулж байсан чинь 2014 оны 12 дугаар сард Доржпэрэнлэй гэх хүн адуугаа алдсан гэж зурагтаар зарлаж байхаар нь асуусан чинь манай адуутай хамт чиний адуу хулгайд алдагдсан Цагдаа дээр очиж уулзаарай гэсэн." гэх мэдүүлэг /хх11, х65/,

Хохирогч Ч.Оюутын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Хүргэн ах Доржпэрэнлэйн адуунд байсан миний 7 тооны адуу хулгайд алдагдсан гомдолтой байна." гэх мэдүүлэг /хх11, х69/,

Хохирогч Л.Даваадэлгэрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Би 5 жилийн өмнө гайгүй азрагатай Доржпэрэнлэй ахын адуунд хойд хоёр хөл нь цагаан сартай хонгор гүүг азарганд гишгүүлэх гэж тавьсан юм. Тэгсэн Доржпэрэнлэй ахын алга болсон адуутай миний гүү даагатайгаа хамт алга болсон байсан." гэх мэдүүлэг /хх11, х72/,

Хохирогч П.Батмөнхийн "...Би Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд фермийн 2 тоотод саалийн чиглэлийн 10 гаран тооны үхэр малладаг юм. Өвлийн улирал болсон болохоор үхэрээ бэлчээрт гаргадаггүй фермдээ тэжээдэг юм. 2015 оны 1 дүгээр сарын 20-ны шөнө 20 цагийн үед үхэрээ бүртгэхэд бүрэн байсан ба маргааш өглөө нь орж бүртгэхэд 1 тооны улаан үхэр алга болсон байсан." гэх мэдүүлэг /хх11, х101/,

            Хохирогч Б.Бадамсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр 10 цагийн орчим үхэрээ бэлчээрт гаргасан чинь орой ирэхдээ 6 тооны үхэр маань ирээгүй. Тэгээд үхрээ хайсан боловч олдоогүй тул Цагдаагийн байгууллагад хандсан." гэх мэдүүлэг /хх11, х140/,

Хохирогч Ч.Таванжингийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Би Төв аймгийн Борнуур сумын унаган иргэн байгаа юм. Би хувьдаа 36 тооны адуу, 30 гаран тооны үхэртэй, бог мал байхгүй. 2015 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хоёр азрага адуугаа нутгийн иргэдийн адуутай хамт Нарстай даваа гэх газар байхад орхичихоод ирсэн юм. Тэгсэн 2015 оны 2 дугаар сарын 17-ны өдөр нутгийн иргэн Б.Баасанжав, Гансүх нар адуундаа явахад нь захисан чинь миний адуу алга байсан гэхээр нь очисон чинь байхгүй байсан. Тэгэхээр нь адуугаа хайсан боловч олдоогүй. Нийт 13 тооны адуугаа алдсан." гэх мэдүүлэг /хх11, х171/,

Хохирогч Н.Жарантайн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2015 оны 2 дугаар сарын 10-наас 14-ний хооронд Борнуур сумын нутаг, Хунцалын эх гэх газраас Халтар азрагатай 9 тооны адуугаа хулгайд алдсан." гэх мэдүүлэг /хх11, х194/,

  Хохирогч Б.Баасанжавын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2015 оны 3 дугаар сарын 5-ны өдрөөс 10-ны хооронд Батсүмбэр сумын нутаг Пунцал гэх газарт бэлчээрт байсан 4 тооны адуугаа хулгайд алдсан." гэх мэдүүлэг /хх11, х201/,

Хохирогч Т.Базаргельдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2015 оны 2 дугаар сарын 3-наас 9-ний хооронд Борнуур сумын Шар хөндий гэх газраас 19 тооны адуугаа алдсан 6 нь олдсон 13 тооны адуу нь олдохгүй байна. 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хэсгийн байцаагч Наранбаатараас алдсан адуунуудынхаа хар халзан даага, хар морь, шар хээр үрээ, хүрэн соёолон үрээ, халтар морь тавын зургииг хараад танисан. Манай адуунуудыг сумын төвөөс 30 км зайд шулаад толгой шийрийг нь хаясан байна лээ." гэх мэдүүлэг /хх11, х217/,

Хохирогч С.Насанбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2015 оны 1 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг, Зурамтай гэх газраас 9 тооны адуугаа хулгайд алдсан. Мөн Нэмэхбаярын хээр морь манай адуутай байсан бас алга болсон гэсэн. Сонгинохайрхан дүүргийн цагдаагаас малын толгой олдсон гэхээр нь хүүгээ явуулсан чинь манай адууны толгой байсан." гэх мэдүүлэг /хх12, х16-17/,

Хохирогч У.Нэмэхбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "... 2015 оны 1 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг, Зурамтай гэх газраас Насанбатын 9 тооны адуутай хамт манай нэг адуу хулгайд алдагдсан байсан. Би уг хэрэгт манай сумын малчин Даваа, Эрдэнэ-Очир нарыг сэжиглэж байна. Учир нь тэр хоёр бүлэг хүмүүстэй Хунцал гэх газраа айлын азрага адуу хулгайлж нядалсан сураг гараад байгаа юм." гэх мэдүүлэг /хх12, х24/,

Хохирогч Р.Ганхуягийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2015 оны 4 дүгээр сарын 17-ноос 20-ны хооронд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хадагтай гэх газраас 5 тооны адуугаа хулгайлд алдсан." гэх мэдүүлэг /хх12, х49/,

Хохирогч Д.Наранцогтийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Миний 4 тооны адуу Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт байдаг юм. Тухайн үед би Улаанбаатар хотод ажилтай байсан. Гомдолтой байна." гэх мэдүүлэг /хх12, х51/,

   Хохирогч Т.Амартүвшингийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2015 оны 4 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Баянгол сум, Хустайн даваа гэх газраас 2 тооны адуугаа алдсан. Гомдолтой байна." гэх мэдүүлэг /хх12, х77/,

            Хохирогч Т.Зоригтын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Дархан-Уул аймгийн хонгор сумын Салхит гэх газар 18 тооны үхэр маллаж амьдардаг. 2015 оны 2 дугаар сарын 9-ний өглөө 9 цагийн үед 18 тооны үхрээ бэлчээрт гаргасан ба орой нь ирэхдээ 1 тооны үхэр алга болсон байсан." гэх мэдүүлэг /хх12, х92/,

            Хохирогч Д.Баянбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2015 оны 4 дүгээр сарын 21-ний орой үхрээ хотлуулах үед манай үхэрнүүд бүрэн байсан. Маргааш нь үзэхэд манай 2 тооны үхэр алга болсон байсан. Тэгээд байж байтал Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас яриад та үхрээ алдсан уу, боломжтой бол ирээд үхрээ үзээдэх гэхээр нь очиж үзтэл манай хоёр үхэр байхаар нь аваад буцаж явсан." гэх мэдүүлэг /хх12, х113/,

Хохирогч В.Дорлигийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2014 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Мөнгөн миний гар утас руу залгаад танай хүрэн азрагатай адуу олдохгүй байна. Би 7 хоног хайгаад олсонгүй гэж ярьсан. Тэгээд байж байтал манай хүргэн Төгсжаргал залгаад танай хэдэн адуу олдсон цагдаа дээр байна гэхээр нь би Хөтөлийн цагдаа дээр ирсэн чинь миний зарим адуунууд байсан." гэх мэдүүлэг /хх13, х83-84/,

Хохирогч Л.Ганболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2014 оны 6 дугаар сарын эхээр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 3 дугаар багийн нутаг Салхит уулын араас өөрийн 1 тооны адуугаа алдсан юм. Тэгээд сураг тавиад байсан чинь Баруу бүрэн суманд байдаг Жагаагийн гэх айлд байгаа сураг сонсогдоод байхаар нь яваад очсон чинь Төгсөө гэх залуу хэд хоногийн өмнө аваад явсан байсан." гэх мэдүүлэг /хх13, х230/,

Хохирогч П.Дэлгэрдалайгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "... 2014 оны 9 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Хонгор сумын Салхит багийн төмөр замын 155 дугаар км орчим нүхэн гүүрний тохойгоос 1 тооны адуугаа алдсан. Тэр газар миний адуунаас гадна Дашжамц, Батсүх, Гэрэл нарын 6 тооны адуу байсан. Гэтэл 2 адууг нь үлдээгээд 4 тооны адууг нь туугаад явсан байсан." гэх мэдүүлэг /хх13, х250/,

Хохирогч Х.Батсүхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2014 оны 9 дүгээр сарын 22-ноос 9 дүгээр сарын 23-нд шилжих шөнө Салхит өртөөнөөс 1 тооны адуугаа хулгайд алдсан. Гомдолтой байна." гэх мэдүүлэг /хх13, х243/,

Хохирогч С.Дашжамцын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2014 оны 9 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Хонгор сумын Салхит багийн төмөр замын 155 дугаар км орчим нүхэн гүүрний тохойгоос 1 тооны адуугаа алдсан. Мөн Дэлгэрдалай, Гэрэл, Батсүх нарын нийт 6 адуу байсан Гэрэлийн 2 адууг үлдээгээд 4 адууг нь аваад явсан байсан. 2015 оны 4 дүгээр сард Отгонцагааны ах, эхнэр, хүүхдүүд нь ирээд танай алга болсон адуу болон бусад 3 тооны адууг авчирч өгнө авах үү гомдол санал юу байна гэж ирээд уулзаад явсан." гэх мэдүүлэг /хх14, х5-8/,

Хохирогч Б.Батбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "... 2014 оны 7 дугаар сарын 8-ны өдөр шиг санаж байна. Дааган дэл гэх газраас хоёр тооны адуугаа хулгайд алдсан." гэх мэдүүлэг /хх14, х40/,

Хохирогч Т.Дорждангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2014 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Сайхан сумын Орхоны гол гэх газрын зүүн талд зусаж байгаад 1 тооны үхрээ алдсан." гэх мэдүүлэг /хх14, х51/,

Хохирогч З.Сосорбарамын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2015 оны 7 дугаар сарын 8-ны өдөр өдөр үхэрнүүдээ бэлчээрт гаргасан чинь 3 тооны үхэр алга болсон байсан. Ингээд телевизээр хулгайд алдагдсан 3 тооны үхрийн хохирогч хайж байх гэхээр нь очиж уулзаад үзтэл миний 3 тооны үхэр мөн байсан." гэх мэдүүлэг /хх14, х96/,

Хохирогч Д.Доржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2014 оны 8 дугаар сарын сүүл, 9 дүгээр сарын эхээр Сэлэнгэ аймгийн Баруун бүрэн сумын нутаг, Тахилт гэх газраас 2 тооны адуугаа хулгайд алсан." гэх мэдүүлэг /хх14, х141-142/,

Хохирогч М.Гансүхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2014 оны 12 дугаар сарын дундуур Нарстай гэх газраас 26 тооны адуугаа хулгайд алдсан. 2014 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг Хужир хоолой гэх газраас адуугаа олж бүртгэхэд 9 тооны адуу маань дутуу байсан. Миний адууг Р.Гансүх хулгайлж М.Отгонжаргалд хүргэж өгөөд Отгонжаргал нь зарсан гэсэн. Гомдолтой байна. 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр би Р.Гансүхтэй тааралдаад “...дүү яагаад ахынхаа адууг гаргачихваа” гэсэн чинь Р.Гансүх “таны адуу байсан юм уу би тэр адууг авчирч Жааяад өгөөд Жааяа гаргаж зарсан” гэж надад хэлсэн." гэх мэдүүлэг /хх14, х190/,

Хохирогч Д.Оюунсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 47 тооны үхрээ бэлчээрт гаргасан. Ингээд би 15 цагийн орчим үхэр бэлчсэн газар руугаа явж очоод бүртгэсэн чинь 11 тооны үхэр алга болсон байсан. 10 дугаар сарын 12-ны өдөр Дарханы цагдаагаас яриад 11 тооны үхэр алдсан уу гэж залгаад би очиж үхэрнүүдээ бүрэн хүлээж авсан." гэх мэдүүлэг /хх14, х232/,

Хохирогч Д.Дашдэжидийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2015 оны 10 дугаар сарын 10-ны өглөө манай хүү Нямжанцан адуугаа хурааж ирэхээр яваад буцаж ирэхдээ хүрэн азрага алга болсон байна гэж хэлсэн. Тэгээд тэр хавиар хайгаад олоогүй юм. Ингээд байж байтал Дарханы цагдаагаас яриад адуу алдсан уу гэхээр нь тийм гээд очоод үзсэн чинь манай адуу мөн байсан." гэх мэдүүлэг /хх14, х235/,

Хохирогч Х.Жамсрангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2015 оны 9 дүгээр сарын 23-ны өглөө босоод хартал урьд шөнө аргамжсан байсан миний халиун зүсмийн морь алга болсон байсан. Тэгээд хайгаад олдохгүй байсан чинь Дарханы цагдаа дээр байна гэхээр нь очиж үзсэн чинь мөн байсан." гэх мэдүүлэг /хх14, х237/,

Хохирогч Н.Гэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2014 оны 9 дүгээр сарын сүүлээр намайг хадланд явсан хойгуур манай адуунаас нэг шүдлэн адуу хулгайд алдагдсан байсан." гэх мэдүүлэг /хх15, х69/,

Хохирогч Г.Эрдэнэбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2014 оны 8 дугаар сарын 22-ны өдөр манай дүү Г.Батболдын үхрийн бэлчээр дээрээс 2 тооны үхэр алдсан." гэх мэдүүлэг /хх15, х71/,

Гэрч П.Баттогтохын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2011 оны 11 дүгээр сарын 10 орчим харанхуй болсон байхад адуугаа эргэчихээд морьтой харих гээд явж байхад тариан талбай гэх газар нэг хүн нилээн хэдэн тооны адуу туугаад явж байхаар нь очоод хартал задгай шар буюу Гансүх ганцаараа 30 гаран тооны адуу туугаад явж байсан. Тэгээд Гансүх сүлжээтэй газар очоод Тариан хоолой дээр ирж адуугаа ав, гэрэл тусга гээд утсаар яриад байхаар нь би ямар учиртай юм гээд асуусан чинь манай хуурай дүү Батмөнх гэж залуу байгаа юм гэж хэлсэн. Дараа нь Гэрэл надад хэлэхдээ нөгөө адууг Батмөнх, Борис гэх залуутай ирээд туугаад явсан гэж хэлсэн. Уг тууж явсан адуу нь хүрэн голдуу адуу, 6-7 тооны гүү байсан 2-3 эрлийз гүү байсан..." гэх мэдүүлэг /хх1, х158-162/,

Гэрч Л.Нарантуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2011 оны 11 дүгээр сарын эхээр байх манай хүү Хадбаатар надад Ганаа ах ирэх гэнэ тосчихоод ирье гээд явсан, тэр шөнө ирээгүй. Тэгээд Хадбаатарыг цагдаа авч явсанаас хойш Отгонжаргал над руу яриад Аюушын адууны талаар цагдаа нар юм асуувал мэдэхгүй гэж хэлээрэй гэж Хадбаатарт дамжуулж хэлсэн..." гэх мэдүүлэг /хх1, х163-167/,

Гэрч Н.Дарханбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2011 оны 10 дугаар сарын үед Отгонжаргалын гэрт очиход Гансүх, Отгонжаргал, Хадбаатар нар адуу нядлаж ченж Мөнхбат гэх залууд зарж байсан уг нядлаж байсан адуу нь хүрэн морь, хээр гүү байсан. Гансүх адуугаа уулнаас буулгаж байна гээд 100 гаран адуу туугаад ирж байсан..." гэх мэдүүлэг /хх1, х147-148/,

            Гэрч О.Батгэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...би Отгонжаргалынд мал ахуйд нь тусалдаг юм. 2015 оны 10 дугаар сарын сүүлээр Отгонжаргал, Гансүх, Улаанаа гурав Сэлэнгэ аймаг яваад 13 тооны адуу авчирсан..." гэх мэдүүлэг /хх1, х191/,

Гэрч Т.Гантулгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2011 оны 10 дугаар сард болов уу Жааяа буюу Отгонжаргал ахынд очиход 20 орчим тооны адуу авчирсан хашаандаа хашчихсан ална гэж байсан. Уг адуун дотор буурал зүсмийн адуунууд байсан. Дээрх адуунууд бол Отгонжаргалын өөрийнх нь адуу лав биш. Мөн Отгонжаргал надад урьд нь Аюушийн адууг туугаад ир, би энд ор сураггүй алга болгоно гэж хэлэхээр нь би за ч гээгүй үгүй ч гээгүй. Дараа нь Хадбаатар надад удахгүй Гансүх ахтай хамт Аюушийн адууг гаргана гэж хэлж байсан..." гэх мэдүүлэг /хх1, х192-198, хх7, х44-45/,

Гэрч Ц.Намчингийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Отгонбаяр адуугаа алдсан сураг гарвал хэлээрэй гэж хэлж байсан. Оюунболдтой таараад хэлтэл 9 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө 20 гаран тооны адуу нэг залуу тууж байсан гэж надад хэлсэн энэ талаар нь би Отгонбаярт хэлсэн..." гэх мэдүүлэг /хх1, х178-179/,

            Гэрч Л.Оюунболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2011 оны 9 дүгээр сарын 29-ний өглөө адуугаа хайгаад явж байтал 24-25 гаран тооны адуу туусан залуутай таарсан. Уг адуунууд хүрэн голдуу зүсийн морь байсан. Нэг адууных нь чих нь урагдаж цус гарсан байсан..." гэх мэдүүлэг /хх1, х180-181/,

Гэрч С.Энхболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2015 оны 10 дугаар сарын эхээр малын ченж Мөнхбат ах мал гаргаад өгөөч гэхээр нь очиж 4 адуу гаргаж өгч байсан. Сэлх гэх газар очиж мал гаргахад Гансүх, эхнэр, 40 гаран насны ах гурав байсан..." гэх мэдүүлэг /хх1, х175/,

            Гэрч З.Амарзаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2014 оны 4 дүгээр сарын 19-ний өглөө 11 цагийн үед миний утас руу 99 тэй дугаарас залгаад “Баагий байна” гэсэн. Би түүнээс “ямар Баагий” гэсэн чинь “уулзахаараа танина, Булганд байна удахгүй малтай очино” гэж хэлэхээр нь тоглоод байгаан байна гэж бодоод тасалсан. Тэгтэл 23 цагийн орчим нөгөө дугаараас дахиж залгаад Баагий байна 4 тооны адуу байна авах уу гэхээр нь би 4 тооны адуу авах мөнгө байхгүй гэсэн чинь тоголсон юм аа 2 адуу байна аваач гэсэн. Би 2 адуу авах мөнгө байхгүй 1 адуу авья гэсэн чинь танай гэрт нядлаад өгье гэхээр нь би гэрээ заагаад өгсөн чинь хүрээд ирсэн. Тэгээд уулзахад урьд нь манай аавтай хамт хоригдож байсан Баагий гэх залуу байсан. Тэгээд манай хашаанд дээрх 2 адуугаа нядлаад би Баагийд 550.000 төгрөг өгөөд 2 адууны мах авсан..." гэх мэдүүлэг /хх8, х155/,

Гэрч Б.Угтахбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2014 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 10 цагийн орчим адуугаа очиж үзэхэд Бүрэнжаргалын 2 тооны адуу алга болсон байсан. Мөн манай адуунд нэг шар хээр зүсний танихгүй адуу нийлсэн байсан. Тэгээд мөр хөөгөөд үзсэн чинь 3-4 тооны адууны мөр Дархан чиглэлд явсан байсан..." гэх мэдүүлэг /хх8, х157/,

            Гэрч Э.Тунамал-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...дараа нь 1 удаа Баруун бүрэн сум явахдаа Цэдэн-Иш гэх хүнтэй 2 машинтай 4 үхэр ачсан явж байсан 4 үхрээ хоёр, хоёроор нь ачсан байсан..." гэх мэдүүлэг /хх17, х211/,

Гэрч Б.Дашдаваагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...манай найз Дамдиндорж, Буянцогт нар 2014 оны цагаан сарын дараа Эрдэнэт рүү өвс авна гээд явсан. Тэгээд 2 хоногийн дараа ирэхдээ 9 тооны бяруу ачиж ирсэн, 1 бяруу нь замдаа үхсэн гэсэн. Дамдиндорж надад хэлэхдээ 2 бярууг нь би худалдаж авч байгаа юм гэж хэлж байсан. Буянцогт, Дамдиндорж хоёроос өөр дахиад хоёр залуу хамт явж байсан.” гэх мэдүүлэг /хх7, х216/,

Гэрч Б.Дэлгэрхишигийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2014 оны цагаан сарын дараа манай нөхөр Буянцогт, Дамдиндоржтой хамт Эрдэнэтээс өвс ачиж ирнэ гээд явсан. Удалгүй 3 хоногийн дараа Дарханы гэх 2 найзтайгаа 9 бяруу ачиж ирэхээр нь би юу бяруу юм гэж асуусан чинь цуг ирсэн Адилаа гэх залуу нь намайг ядарч явахад 1 мориор туслаж байсан юм тэрний хариуд нь би 9 бяруу өгч байгаа юм гэж хэлж байсан. 1 бяруу нь үхчихсэн байсан. Тэгээд тэр 8 бярууг тэжээл өгч байгаад Эрдэнэчулуун гэх ахад 4 бярууг нь зарсан. Тэр дарханы 2 залууг Адилаа, Баагий гэж байсан..." гэх мэдүүлэг /хх7, х218/,

Гэрч Н.Отгонбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...би адуугаа үзчихээд ирсэн чинь манай эхнэр надад Буянцогтод хүчиндүүлсэн гэж хэлсэн..." гэх мэдүүлэг /хх7, х147/,

Гэрч Б.Цогтсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Би Угтахбаяр ахын адууг малладаг юм. 2014 оны 8 дугаар сарын 8-ны орой ирэхэд адуу алга болсон байхаар нь хайгаад явж байхад маргааш орой нь 20 цагийн орчим Мод үржүүлэхийн хашааны арын бургасанд адуу байхыг олсон юм. Тэгээд хараад зогсож байхад нэг морьтой хүн ирээд адууг буцаагаад бургас руу оруулахаар нь би араас нь давхиад ороход нөгөө морьтой хүнтэй тааралдсан ба надаас юу хийж яваа юм гэхээр нь би зүгээр гэж хэлчихээд явсан чинь араас хөөе гээд дуудахаар нь би сонсоогүй хүн болоод явж байгаад жалганд ороод сэмхэн хараад хавтэж байсан чинь тэр залуу Жагаа нааш ир гэж дуудаад намайг хайгаад байгаа бололтой яваад байсан. Тэгэхээр нь Угтахбаяр ахад хэлсэн чинь удахгүй цагдаа Гэрэлт-Одыг дагуулаад хүрээд ирсэн. Тэгээд мод руу ороод нөгөө хүмүүсийг хайсан чинь байхгүй байсан. Тэгээд адуугаа тоолоод үзсэн чинь 10 адуунаас 1 тооны адуу маань алга байсан. Бас манай адуутай өөр 3 адуу байсан. Би Цогтоо гэх хүнийг сэжиглэж байна. Хээр морьтой явж байсан." гэх мэдүүлэг /хх9, х112-113/,

Гэрч Ю.Өнөрмөнхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2014 оны 8 дугаар сарын эхээр цаг хугацааг нь нарийн санахгүй байна шөнийн 3 цагаас 4 цагийн хооронд гэрийн гадаа морьтой хүн ирээд орилохоор нь гартал манай гэрийн орчимоор үхэр малаа хариулж явдаг зүс таних залуу хээр зүсмийн морь уначихсан нэг адуу янзлах гэсэн юм мөнгийг нь төлбөрт өгөх гэж байгаа юм аав, ээжээсээ нууж нядлах гэж байгаа юм гэж хэлэхээр нь би хулгайн адуу биш биз гэхэд биш гэхээр нь зөвшөөрсөн чинь 5 минутын дараа бараан зүсмийн адуу хөтөлчихсөн ирсэн. Түүнийг хоёр залуу дагаж ирсэн ба би адуу гаргах газрыг нь зааж өгчихөөд гэртээ орсон. Тэгээд 17 цагт ирэхэд махаа аваад явчихсан байсан. Тэр гурван залууг харвал танина." гэх мэдүүлэг /хх9, х114-115/,

Гэрч О.Цэндийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2014 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Лхагважаргал хэд хоногийн өмнө хүзүүнд нь олс бугуйлдсан байсан байдастай адуунаас Цогтоо ахтай цуг голын хажуугийн айлуудын хашаанд шахаж байгаад Буянцогт ах хээр халзан азрага бугуйлдаж бариад дараа нь халтар морь барих гэж байгаад бугуйлаа алдчихсан гэж хэлж байсан. Мөн Лхагважаргал хэлэхдээ Орхон сумаас 3 тооны адуу Буянцогт ах авчирч Мод үржүүлэхийн хашаанд уячихсан байгаа нэг нь Майлаагийн Баяраагийн халтар морь байна лээ гэж хэлж байсан. 2014 оны 8 дугаар сарын 13-нд Буянцогт надтай утсаар ярьж байгаад Лхагважаргалтай хамт ирж уулзсан. Бид 3 мод үржүүлэхийн хүрээлэнгийн ард хамт очиход 3 тооны адууг хазаарлаад модонд уячихсан байсан. Лхагважаргал надад хэлэхдээ Буянцогт ахтай хамт морь бугуйлдах гэж байгаад бугуйлаа алдсан гэж хэлсэн. Энхтайван хамт байсан талаар юм яриагүй." гэх мэдүүлэг /хх9, х117/,

Гэрч Ч.Шийрэвдоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2014 оны 8 дугаар сарын 10-ны орой 24 цагийн орчим морио хашаандаа оруулаад хазаартай нь хамт уяад хоносон ба өглөө 05 цагт босоод харсан чинь алга болсон байхаар нь дүү Нансалмааг цагдаад мэдэгд гэж хэлсэн..." гэх мэдүүлэг /хх9, х110/,

Гэрч О.Отгонбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2014 оны 8 дугаар сарын 10-ны өдөр унтаж байхад 24 цагийн орчим нохой хуцаад байхаар нь гараад хартал /15-ны сартай маш тод харагдаж байсан/ нэг залуу манай морийг хөтөлж гараад бас нэг залуутай сундлаад яваад өгсөн. Би гэрт ороод нөхөр Далайхүүг сэрээх гэсэн боловч архи уусан байсан учраас сэрээгүй." гэх мэдүүлэг /хх9, х111/,

Гэрч Ариунсанаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2014 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Цэнд манайд ирээд чиний машиныг авья гээд 4 сая төгрөгөөр тохирсон. Цэнд хэлэхдээ өөрийнхөө адууг хөдөөнөөс авч ирээд мөнгөтөй болохоороо машин авна гэж байсан. Үүнээс хойш 2 хоногийн дараа 01 цагийн орчим 30 орчим насны махлаг залуутай ирээд 2 тооны адуу авчирч манайд тавьсан." гэх мэдүүлэг /хх10, х197-199/,

Гэрч З.Амарзаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2014 оны 8 дугаар сард таксинд явж байхад Цэнд гар өргөөд Бүрэнтолгой хүргээд өг гэхээр нь би зөвшөөрсөн чинь Цэнд танихгүй хоёр залууг машинд суулгасан, нэг нь 30 орчим насны махлагдуу залуу байсан, нөгөө нь дунд зэргийн нуруутай залуу байсан. Тэгээд бид нар Бүрэнтолгой орсон чинь Цэнд нөгөө махлаг залуутай нэг айлын гадаа буусан нөгөө залуу нь надтай хамт буцсан." гэх мэдүүлэг /хх10, х195-196/,

Гэрч С.Доржпүрэвийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр манай хадам аав Доржпэрэнлэй залгаад адуугаа хайгаад 3 хонож байна ирээд хайгаадах гэхээр нь очиж хайлцсан. Бид хэд Сэлэнгэ аймгийн Номгон 3 дугаар багийн нутагт байрлах 8 дугаар гарам гэх газар очиход олон тооны адууг шахсан мөр байсан. Тэр мөрийг хөөгөөд явахад Дарханаар дайраар Баянгол хайрхан руу явсан байсан. Тэгээд мөрөө уул руу оруулаад алдсан тул ууланд мөр хайсан чинь манай хадам аавын 5 тооны адууг нугаслаад хаячихсан байсан." гэх мэдүүлэг /хх11, х82/,

Гэрч Б.Мөнх-Очирын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Би төмөр замын 8 дугаар гарамыг хариуцаж ажилдаг юм. 2014 оны 12 дугаар сарын 13-ны өдөр намайг ажилдаа ирэхэд 8 гарам дээр маш олон тооны адууг шахсан мөр байсан. Тэр гарам дээр намайг 4, 5 дах өдөр амрах үед Н.Гэрэлийн эхнэр Алтанцэцэг гардаг ба өвлийн улиралд Н.Гэрэл эхнэрхийнхээ оронд байдаг..." гэх мэдүүлэг /хх11, х84/,

Гэрч Ч.Отгонтөрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Дархан-Уул аймаг руу Түвшинтөгс, Пүрэвсүрэн бид гурав ирсэн би нилээн архи уусан байсан. Тэгсэн Түвшинтөгс нэг айл руу орж цагаан уутай юм аваад багаажинд хийхээр нь асуусан чинь эмээл гэж хэлж байсан. Тэгээд цаашаа бид Хонгор сумын Салхит гэх газар явж байсан чинь Түвшинтөгс нэг шавар байшингийн гадаа буугаад үлдсэн. Уг байшингийн гадаа 2 морь байсан.” гэх мэдүүлэг /хх11, х85/,

Гэрч Д.Пүрэвсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2014 оны 12 дугаар сарын 10-ны үед би машин бариад Дархан орсон юм. Тэгээд Дарханы Древин гэх гэр хорооллын нэг айлаас Түвшинтөгс орос цэргийн эмээл аваад Салхит руу явсан. Замдаа дэлгүүрээс нэг шил архи авч Түвшинтөгс, Отгонтөр хоёр хувааж уусан чинь Түвшинтөгс замаа зааж чадахгүй байсан. Гэтэл Түвшинтөгсийн утас нь дугараад байхаар нь би авсан чинь Шар гэх хүн "яасан бэ хурдлаач” гээд байсан. Тэгээд тэр хүнээр зам заалгаад төмөр замын гарамны нэг байшин дээр хүргэж өгсөн. Уг байшин дотор Шар гэх хүн нэг настай хүнтэй хамт байсан. Тэгээд би Отгонтөртөй хамт харьсан." гэх мэдүүлэг /хх11, х86/,

Гэрч Ө.Мөнхжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2014 оны 12 дугаар сарын эхээр Доржпэрэнлэй ахын адуу алга болдог өдрийн урд орой 03 цагийн орчим манай гэрийн цонхыг хүн тогшоод байхаар нь хартал Н.Гэрэл ах байсан ба цаана нь хоёр дээлтэй хүн зогсож байсан. Манай гэр 8 гарамын хажууд 7-ын тахир гэх газар байдаг юм..." гэх мэдүүлэг /хх11, х87-88/,

Гэрч Ж.Баатарсүхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2015 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр П.Батмөнхөөс 1 тооны үхэрээ хулгайд алдлаа гэх дуудлагаар очиход П.Батмөнхийн хашаанаас 1 хүн хөтлөөд, 1 хүн туусан мөр байсан. Уг мөрийн араас явахад Ар гүнтийн фермийн урд захын үхрийн саравчинд төхөөрсөн байсан..." гэх мэдүүлэг /хх11, х102/,

Гэрч Д.Серекбекийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2015 оны 2 дугаар сарын 3-ны өдөр хөдөө мал дээрээ байхад Базар ахын адуунууд Шар хөндий руу цувраад явж байхыг харсан. Тэгээд 7 хоногийн дараа Базар ахын дүү Асенка ирээд хоёр их азрагатай адуугаа хайгаад олсонгүй 6 адуугаа оллоо гээд ирж байсан." гэх мэдүүлэг /хх11, х223/,

Гэрч Т.Санзайсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "... 2015 оны 1 дүгээр сарын дундуур өдрийг нь сайн санахгүй байна өөрийнхөө адууг голд шахчихаад буцаж явахад голын урд тохойн дэрсэн дунд 10 гаран тооны адуу их цантсан адуу туусан 2 хүн явж байсан. Тэр хоёр хүнтэй хууч хөөрч байгаад ах морь юүлэх гэсэн чинь хашаа олдохгүй байна танайх хаана бэ гэхээр нь гэрээ зааж өгсөн. Тэр хоёр хүний нэг нь Задгай шар хочит Р.Гансүх байсан нөгөө нь 30 орчим насны өндөр бор залуу явж байсан. Тэр адуун дунд халиун гүүтэй халиун даагтай адуу байсан. Маргааш нь мал нядлах үед Н.Гэрэл бас нэр өөр залуутай ирсэн." гэх мэдүүлэг /хх12, х27-30/,

Гэрч А.Ган-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн төлөөлөгч намайг дуудаж адууны толгой үз гэхээр нь очиж үзэхэд манай адууны 2 толгой байсан." гэх мэдүүлэг /хх12, х35/,

Гэрч М.Балганы мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...би Зэвсэгт хүчний 310 дугаар ангид малчин хийдэг юм. 2015 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр нийт 9 тооны адуугаа хулгайд алдсан. Тэгээд Ганхуяг адууны сураг Дарханд гарсан очоод уулзаадах гэхээр нь би Дарханд очиход манай алдагдсан адууны хар халтар зүсмийн адуу нь байсан." гэх мэдүүлэг /хх12, х58-59/,

Гэрч Ж.Мөнхзаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2015 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Гансүх над руу залгаад та нэг гахайн бух, хоол өгөөч би таньд нэг үрээ өгнө манай дүү одоо очиж байгаад та тосч аваад өгөөд явуулаарай гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд байж байтал 21 цагийн орчим Р.Гансүх залгаад гараад ир гэхээр нь гарсан чинь Гансүх манай гадаа ирчихсэн нэг хүрэн зүсмийн морь уначихсан, нэг хар үрээ хөтөлчихсөн зогсож байсан. Тэгээд надад манай дүүг ирэхээр нэг гахайн бух, хоол өгөөрөй гээд надад үрээгээ өгөөд 80.000 төгрөг аваад явсан. Би уг адууг нь Цэдэнбалд өгсөн." гэх мэдүүлэг /хх12, х82-84/,

Гэрч Ц.Цэдэнбалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Мөнхзаяа надад хар халтар үрээ өгөөд, хул үрээ хүүхдээр авхуулсан. Дээрх адуу нь саран тамгатай байсан." гэх мэдүүлэг /хх12, х85/,

Гэрч Б.Сувдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2015 оны 2 дугаар сарын 9-ний өдөр үхрээ бэлчээрт гаргаад орой ирэхэд 1 тооны үхэр алга болсон байсан. Би уг хэрэгт Гэрэлийг сэжиглэж байна." гэх мэдүүлэг /хх12, х94/,

Гэрч Д.Дамбацэрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "... 2015 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Зоригт надад манай хадагтай хүзүүвчтэй хар үхэр алга болсон гэж хэлэхээр нь би хараагүй гэж хэлсэн. Мөн тэр үхэр алга болдог өдөр Салхит талаас хоёр бараан морь унасан хүн явж байсан мөрийг нь үзээрэй гэж хэлж байсан юм." гэх мэдүүлэг /хх12, х95/,

Гэрч Б.Баярмагнайгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...манайх үхрээ алдсаны дараа Сэлэнгэ аймгаас ярихаар нь аавтайгаа хамт очиж үзтэл тэр айлд манай хоёр үхэр байсан." гэх мэдүүлэг /хх12, х114/,

Гэрч Б.Мөнгөний мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...би В.Дорлиг ахын 50 гаран тооны адууг маллаж байсан юм гэтэл 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Дорлиг ахын 10 тооны адуу алга болсон." гэх мэдүүлэг /хх13, х92/,

Гэрч Ш.Түвшинбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2014 оны 9 дүгээр сарын 29-ны өдөр Отгонцагаан ахаас морь аваад явж байтал 7 тооны адуу байхаар нь туугаад Отгонцагаан ахынд ирсэн. Тэгээд Отгонцагаан ахад надад 2 адууг нь мөнгө болгоод өг гэсэн Отгонцагаан ах болох байх гэсэн. Тэгээд уг хоёр адууг нядлаад авч байсан юм. Отгонцагаан ах дээрх адууг хулгайн адуу гэж мэдэж байсан.” гэх мэдүүлэг /хх13, х11-112/,

Гэрч З.Ганпүрэвийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Түвшинбат Отгонцагаан ахын гэрээс гарч яваад ирэхдээ 7 тооны адуу туугаад ирсэн. Отгонцагаан ах, Түвшинбат бид гурав нядласан. Тэгээд гарчихаад унтаж байтал цагдаа нар ирээд барьсан." гэх мэдүүлэг /хх13, х118/,

Гэрч, иргэний нэхэмжлэгч Л.Батболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2014 оны 6 дугаар сарын 1-ний өдөр Дархан руу Пүүжээгийнд очсон юм. Тэгээд Пүүжээтэй юм яриад сууж байхад Түвшинтөгс гэх залуу дундуур орж ирээд надад нэг эрлийз үрээ байгаа зарна гэхээр нь би адууныхаа цусыг сэлбэх зорилгоор худалдаж авсан юм. Тэгээд би тэр үрээг 5.000.000 төгрөгөөр Түвшинтөгсөөс худалдаж авсан." гэх мэдүүлэг /хх13, х207-213/,

Гэрч Д.Пүрэвсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2014 оны 6 дугаар сарын дундуур манай найз Түвшинтөгс манай гэрт ирээд Түмэннасан, Батболд гэх хүмүүстэй ирээд нэг эрлийз хүрэн үрээг буулгаад түр адуундаа байлгаж байгаач гэсэн. Түвшинтөгс тэр адууг Батболдод 5.000.000 төгрөг болон хул зүсмийн 2 үрээгээр зарсан юм." гэх мэдүүлэг /хх13, х219/,

Гэрч Л.Эрдэнэдалайгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2014 оны 5 дугаар сарын үед байхаар Дарханд явж байсан чинь Отгонцагаан ах намайг Баруунбүрэн яваад ирье гээд байхаар нь хамт явсан. Тэгээд нэг хөдөөний айлд ирсэн чинь Отгонцагаан ах нэг хотон царайтай ахтай юм яриад байсан чинь хүүхэд нь адуундаа яваад нэг хүрэн үрээ унаад ирсэн. Тэгтэл Отгонцагаан ах хөл муутай морь унаж чадахгүй байна, чи унаад Баруунбүрэн сумын төв оруулаад өг гэхээр нь би зөвшөөрөөд уг морийг унаад Баруунбүрэн сум орж байсан чинь Отгонцагаан ах урдаас машинтай Түвшинтөгсийг суулгаж ирээд Түвшинтөгсөөр унуулаад явуулсан. Тэгээд би Отгонцагаан ахтай хамт Дархан орж ирсэн." гэх мэдүүлэг /хх13, х223-224/,

Гэрч Ц.Жаргалсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2014 оны хавар Отгонцагаан англи цустай эрлийз хүрэн зүсмийн үрээ зарна гээд байхаар нь би 5.000.000 төгрөгөөр авсан. Тэгээд мөнгийг нь өгч чадалгүй байж байсан чинь Зоригоо ирээд адуугаа аваад явсан өөр хүнд зарсан гэж байсан." гэх мэдүүлэг /хх13, х225-226/,

Гэрч Ч.Энхболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2014 оны 9 дүгээр сарын эхээр Батбаатар манай ирээд та адуундаа явсан уу 3 дугаар бригадын тэрүүгээр адуу хашаад байна гэхээр нь хэн байна гэсэн чинь Отгонцагаан, Ганхуяг хоёр байна гэж хэлж байсан." гэх мэдүүлэг /хх14, х15/,

Гэрч Д.Батбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2014 оны 9 дүгээр сарын дундуур би хээр адуугаа дурандаж байтал Отгонцагаан Тэмүүжин хоёр 4 тооны адууг туугаад хашаандаа оруулж байсан. Тэд адуу хонгор халзан адуу, хээр үрээ, хүрэн зээрд үрээ, хар алаг морь байсан.” гэх мэдүүлэг /хх14, х16-18/,

Гэрч Б.Мөнх-Очирын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Дэлгэрдалай морио алдсан гэж надад хэлэхээр нь би Отгонбаатараас сураглаж асуусан юм. Гэтэл Отгонбаатар дээрх моринууд Отгонцагааны хашаанд байна лээ гэж хэлсэн юм." гэх мэдүүлэг /хх14, х19-20/,

Гэрч М.Отгонбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2014 оны 9 дүгээр сарын 20-нд Гэрэлчулуун манайд ирээд Отгонцагааны хашаанд алаг морь байна гэхээр нь би тэр үедээ сонсоод өнгөрсөн, дараа нь хулгайн адуу гэж сонсоод Мөнх-Очирт хэлсэн юм." гэх мэдүүлэг /хх14, х22/,

Гэрч Э.Гэрэлчулууны мөрдөн байцаалтын шатанд өгсөн "... 2014 оны 9 дүгээр сарын сүүлээр Батбаатар ах манайд ирээд адуугаа дурандаж байтал Отгонцагааны 4 тооны адуу хашаандаа оруулж байхаар нь хашилцаж өгөөд ирлээ гэж ярьж байсан." гэх мэдүүлэг /хх14, х24/,

Гэрч Ж.Батсүхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2014 онд он сарыг нь санахгүй байна. Сууриа намайг Баруунбүрэн яваад ирье гэхээр нь зөвшөөрөөд Ерөөлтмаагийн ногоон истанаатай явсан. Тэгээд Баруунбүрэн сум ороод Орхоны голын гүүрэн дээр Ганболд нэг залуутай мотоцикльтэй ирээд бид хэдийг тосч авсан. Бид нарыг очиход 1 хүрэн адуу, 1 үхэр төхөөрөөд бэлдсэн байсанг бид нар ачаад явсан." гэх мэдүүлэг /хх14, х58/,

Гэрч Б.Машбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...адуугаа хайгаад явж байсан чинь Орхоны гүүрний баруун талын модон өвөлжөөнд манай 2 тооны адуу, Дорждан гэж хүний үхэр байхаар нь бид нар цагдаагийн байгууллагад хандсан." гэх мэдүүлэг /хх14, х65/,

Гэрч М.Гансүхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2015 оны 7 дугаар сарын 20-ны орчим байх Ш.Пүрэв-Очир буюу Адилаа над руу залгаад тугалтай, бяруутай үнээ танайд хадгалуулья гэхээр нь зөвшөөрсөн. Тэгээд маргааш нь Пүрэв-Очир Баагий хоёр 3 тооны үхэр авчирч манайд тавьсан." гэх мэдүүлэг /хх14, х101/,

Гэрч С.Балжиннямын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2014 оны 8 дугаар cap шиг санагдаж байна. Өвөлжөөндөө ирэхэд 2 адууны гэдэс гаргачихсан байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан." гэх мэдүүлэг /хх14, х151/,

Гэрч Ж.Атарсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2014 оны 8 дугаар сарын сүүлээр шиг санагдаж байна Дарханы Бирж дээр явж байгаад Хотон Зоригоо, Отгонцагаан нартай таарсан чинь Зоригоо миний малын тамгыг аваад дэвтэр дээрээ дарсан. Тэгээд машинд суу гэж хэлээд Отгонцагаан бид гурав Мууханд очоод нэг адууны махыг 700.000 төгрөгөөр зарсан. Уг адууны толгой нь хонгор зүсмийн адуу шиг харагдсан.” гэх мэдүүлэг /хх14, х155/,

Гэрч Д.Мууханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Би Отгонцагаанаас нийт 3 удаа адуу худалдаж авч байсан." гэх мэдүүлэг /хх14, х161/,

Гэрч Ч.Түвшинбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2015 оны 10 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө гэртээ унтаж байтал Задгай шар хочтой Гансүх ах ирээд уулзья гэхээр нь гарсан чинь Мод үржүүлгийн хашаанд хэдэн үхэр байгаа өглөө очоод эргээдэхээрэй гэж хэлээд өөрөө хот явсан. Тэгээд маргааш нь очоод үзэхэд Мод үржүүлгийн хашаанд 11 тооны үхэр байсан." гэх мэдүүлэг /хх14, х238/,

Гэрч Г.Ганболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2015 оны 10 дугаар сарын 12-ны өглөө 09 цагийн үед гадаа үнсээ асгаад зогсож байтал Задгай шар ирээд надтай мэндлээд танайх энд байдаг юм уу би морио энд орхичхоод дотогшоо ороод ирье гэхээд явсан. Тэрнээс хойш Гансүх ирээгүй цагдаагийнхан ирээд адууг аваад явсан." гэх мэдүүлэг /хх14, х239/,

Гэрч Ж.Мөнхзаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...өдрийг нь санахгүй байна миний утас руу Гансүх дугаараа нууцалж залгаад Мод үржүүлгийн урд хүрээд ир гэхээр нь би яваад очиход Гансүх Ганболдын хашааны үүдэнд зогсож байгаад Ганболдын хашаанд нэг хүрэн адуу оруулчихаад миний машинд суугаад дүүгийндээ хүргүүлсэн. Маргааш өглөө нь Түвшинбаяр надад шар ах хэдэн бяруу харж бай гэсэн, харчихаад ирлээ гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх14, х240/,

Гэрч Х.Уянгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...би 2014 оны 6 дугаар сараас эхлэн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 2-117 тоот улаан тоосгон байрыг түрээслүүлж байгаа. Уг байранд 2015 оны 1 дүгээр сарын дундаас өндөр залуу, ах Ганаа гэгчтэй амьдарч байсан, мөн өөр бас 2 залуу ирж очин байдаг байсан. Баатар гэх залуу нь саарал жижиг тэрэгтэй байсан." гэх мэдүүлэг /хх15, х63/,

Гэрч Б.Бат-Очирын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...би Эрдэнэ-Очир ахын малчин хийдэг юм. Даваа ахын найз нар манайд ирдэг байсан. Заримдаа Даваа ахыг хамт аваад явдаг." гэх мэдүүлэг /хх15, х245/,

Гэрч Д.Даваасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2014 оны 12 дугаар сарын дундаас манай нөхөр Гантөмөр Салхит өртөө рүү хаяа нэг явдаг байсан. 2015 оны 1 дүгээр сарын эхээр гэрээсээ гараад явсан. Удалгүй Улаанбаатар хотод ажил хийж байгаа гэж байсан." гэх мэдүүлэг /хх15, х83/,

Сэжигтэн А.Байгалмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2014 оны 12 дугаар сарын эхээр өөрийгөө Шар гэж танилцуулсан залуу Баатар хоёр өөр хоёр танихгүй
залуутай ирж адууны мах зарсан. Түүнээс хойш чимээгүй байж байгаад 2015 оны 2
дугаар сарын эхээр Шар, Баатар хоёр цагаан пургон машинтай 3 адууны мах зараад
явсан. Мөн Гончиг ах яриад гуйгаад байхаар нь 2015 оны 1 дүгээр сарын 24-ны өдөр
Гансүх, Баатарсүх нараас 3 үхрийн мах авсан. 1 дүгээр сарын сүүлээр 2 адууны мах, 2
дугаар сарын дунд цагаан сарын өмнөхөн Баатарсүхээс 3 адууны мах, 2015 оны 3 дугаар
сарын дундуур 8 ширхэг бодийн мах тус тус авсан." гэх мэдүүлэг /хх16, х129/,

             Сэжигтэн С.Батсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2015 оны өвөл Мөнхбатын дүү Жааяа 2 адуутай ирсэн гэхээр нь авсан." гэх мэдүүлэг  /хх16, х135-140/,

Сэжигтэн Д.Эрдэнчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2015 оны 1 дүгээр сард манай нөхөр Ерөөлт хөдөө явж мах авдаг юм. 2015 оны 1 дүгээр сард манай нөхөр залгаад Хайлаастад хүрээд ир үхрийн мах авлаа гэхээр нь очсон чинь манай нөхөр нэг жижиг шардуу царайтай залуутай хамт байсан ба уг үхрийн махыг авсан. Үүнээс хойш 17-18 хоногийн дараа манай нөхөр Цагаан байрны гадаа хүрээд ир гэхээр нь очсон чинь 3 тооны адууны мах байсанг авсан уг махыг нөгөө саарал машинтай залуугаас авсан. Үүнээс хойш 10 хоногийн дараа нөгөө залуу цагаан өнгийн микро шиг машинтай ирээд 4 адууны мах өгсөн." гэх мэдүүлэг /хх16, х153/,

Сэжигтэн Ц.Борисын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2011 оны 11 дүгээр сарын эхээр Баагий гэх залуу утсаар яриад Хонгор хүргээд өг гэхээр нь би Баагийг Хонгор сумын Салхит гэх газар гахайн байрны гадаа хүргэж өгсөн. Баагий буухдаа машинаас шуудайтайд зүйл аваад буусан. Тэр үед цас орж байсан..." гэх мэдүүлэг /хх4, х160-165/,  

Сэжигтэн Ж.Мөнхзаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2011 оны 11 дүгээр сарын эхээр Гансүх над руу яриад олон тооны адуу байна авах уу гэхээр нь би за гэж хэлчихээд аваагүй юм. Тэгтэл Гансүх удаа дараа яриад 200.000 төгрөг зээлчих нэг адуу авчих гээд яриад байсан. Батмөнх надад хэлэхдээ Гансүхийн адуунуудыг туугаад ирлээ, та энэ асуудалд битгий оролцоорой гэсэн чинь Гансүх ядаж нэг адуу авчих гээд гуйгаад байхаар нь би зөвшөөрөөгүй тэгсэн чинь Гансүх тэгвэл надад нэг адуугаа өгч бай гэхээр нь би тууж ирсэн адуунаасаа унаач гэсэн чинь болохгүй гээд байсан. Тэгээд миний морийг Гэрлээгийнд орхисон байхаар нь би өөрийнхөө морийг Батцэндээр авахуулсан юм..." гэх мэдүүлэг /хх14, х189-196/,

Сэжигтэн Б.Дэлгэрдалайгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Батмөнх гэх залуу Цэнд гэх залуутайхамт согтуу 81-28 ДАР улсын дугаартай машинтай ирээд машин бариад Дархан хүргээд өг бид нар согтуу байна гэхээр нь зөвшөөрсөн. Тэгээд явах гэсэн чинь Цэнд машинд суулгүй яваад өгсөн Батмөнх надтай хамт суугаад зам зааж өгөөд явж байсан. Тэгтэл Цэнд нэг бяруу хөтлөөд хүрч ирээд машинд бид 3 хамт ачсан. Тэгээд Дархан орж ирж байгаад цагдаад баригдсан.” гэх мэдүүлэг /хх2, х71/,

Сэжигтэн О.Цэндийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Дэлгэрдалайгаар машин бариулаад Дархан орохоор болсон. Тэгээд би тасарсан байсан тэгээд сэртэл машинд бяруу байхаар нь юун бяруу байгаа талаар асуухад торонд орооцолдсон байхаар нь хулгай хийгээд аваад ирсэн гэж Батмөнх ах хэлж байсан..." гэх мэдүүлэг /хх12, х80/,

Иргэний нэхэмжлэгч Д.Эрдэнэчулууны мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2014 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Буянцогт гэх залуугаас 4 тооны бяруу худалдаж авсан чинь уг бяруу нь хулгайн бяруу болж таараад эзэнд нь 4 тооны бярууг нь хүлээлгэж өгсөн. 4 бяруу худалдаж авсан 600.000 төгрөгөө авмаар байна..." гэх мэдүүлэг /хх7, х206-208/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Хэргийн газрын үзлэгээр хураан авсан шаргал өнгийн ариун цэврийн цаасанд үрийн шингэн, эр бэлгийн эс илэрсэн. Уг илэрсэн үрийн шингэн нь Ж.Буянцогтын цусын ДНХ-ийн тогтоцтой тохирч байна..." гэх 6248 дугаар шинжээчийн дүгнэлт /хх7, х165/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Ж.Буянтогтохын үтрээнээс авсан гэх арчдас, наалдац, марлаас үрийн шингэн илэрсэн. Ж.Буянцогтийн ДНХ-ийн тогтоцтой тохирч байна..." гэх 6250 тоот шинжээчийн дүгнэлт /хх7, х171/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх1, х29-30, х213, хх2, х36, хх7, х138-139, хх11, х32-35, х94-95, х233, хх12, х5-6, х126-127, хх13, х36-38, хх20, х102-106/,

Хэргийн газрын үзлэг хийсэн ажиллагааны гэрэл зургийн үзүүлэлт /хх2, х37, хх7 х140-141, хх11, х36-40, х96-97, х234-238, хх12, х7-10, х128-129, хх13, х39-41, хх20, х101, 107-108/,

Таньж олуулсан тухай тэмдэглэл /хх11, х51

Таньж олуулсан ажиллагааны гэрэл зургийн үзүүлэлт /хх11, х52-52/

Малд үзлэг хийсэн тэмдэглэл /хх1, х31-34/,

Хүн таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх1, х42-43, хх9, х71-74, х83-84/,

Хүн таньж олуулах ажиллагааны гэрэл зургийн үзүүлэлт /хх1, х44-46, хх9, х75, х85/, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх1, х79-80, хх8, х174, хх9, х59-60, х67, хх12, х205-207, хх17, х8-12, х47-49, х53-55, х60-67/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны гэрэл зургийн үзүүлэлт /хх1, х81-83, хх8, 175-176, хх9, х61-66, 68-69, хх12, х208-209, хх17, х13-15, х50-52, х56-59, х68-73/,

Жи мобайл ХХК-ний утасны билл /хх2, х95-106, хх4, х242-249/,

Юнител ХХК-ний утасны билл /хх2, х107-114/,

Мобиком ХХК-ний утасны билл /хх2, х115-160, 172-176 хх6, х84/,

Скайтел ХХК-ний утасны билл /хх2, х179-188, хх6, х85-93/,

Мал тооллогын маягт /хх2, х217-218, хх6, х54,55, хх8, х86-91, хх9, х88-89, хх11, х53, х56, х63, х146-149, х175, хх12, х93, х180-181, хх14, х2, х9, х42-45, х91-92, х198, хх18, х238/ зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтуудаас гадна хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогджээ.

 

Зарим ялтан, хохирогч нар, тэдний өмгөөлөгчдийн давж заалдах гомдлуудын дагуу мал  хулгайлсан гэмт хэргийн тухайд нарийвчлан хянаж үзвэл:

1. Р.Гансүх нь ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр бүлэглэж 10 үйлдлээр, ганцаараа 6 үйлдлээр бусдад нийт 259.020.000 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан,

2. Б.Хадбаатар нь бүлэглэж 1 удаагийн үйлдлээр бусдад 39.750.000 төгрөгийн хохирол учруулсан,

3. Г.Даваа нь давтан үйлдлээр бүлэглэж 5 удаагийн үйлдлээр бусдад нийт 150.900.000 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан,

4. Д.Түвшинтөгс нь ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр бүлэглэж 10 удаагийн үйлдлээр бусдад нийт 172.950.000 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан,

5. С.Баатарсүх нь давтан үйлдлээр бүлэглэж 7 удаагийн үйлдлээр бусдад нийт 163.400.000 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан,

6. Ч.Мөнхбат нь бүлэглэж 1 удаагийн үйлдлээр бусдад нийт 86.700.000 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан,

7. М.Отгонжаргал нь давтан үйлдлээр бүлэглэж 2 удаагийн үйлдлээр бусдад нийт 60.700.000 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан,

8. Д.Гантөмөр нь давтан үйлдлээр бүлэглэж 9 удаагийн үйлдлээр бусдад нийт 167.100.000 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан,

9. Ц.Отгонцагаан нь ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр бүлэглэж 6 удаагийн үйлдлээр бусдад нийт 23.000.000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан,

10. Я.Бат-Эрдэнэ нь ялтай байх хугацаандаа бүлэглэж 1 удаагийн үйлдлээр бусдад 11.500.000 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол учруулсан,

11. Н.Гэрэл нь давтан үйлдлээр бүлэглэж 3 удаагийн үйлдлээр бусдад нийт 99.200.000 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан,

12. Б.Батмөнх нь давтан үйлдлээр бүлэглэж 4, ганцаараа 1 удаагийн үйлдлээр бусдад нийт 51.055.000 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан,

13. Ж.Буянцогт нь давтан үйлдлээр бүлэглэж 3, ганцаараа 1 удаагийн үйлдлээр бусдад нийт 14.300.000 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол учруулсан,

14. Д.Лхагважаргал нь ялтай байх хугацаандаа бүлэглэж 1 удаагийн үйлдлээр бусдад 8.500.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол урчуулсан,

15. Ш.Пүрэв-Очир нь давтан үйлдлээр бүлэглэж 2 удаагийн үйлдлээр бусдад нийт 4.905.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

16. Д.Дамдиндорж нь бүлэглэж 1 удаагийн үйлдлээр бусдад нийт 3.150.000 төгрөг бага бус хэмжээний хохирол учруулсан,

17. Б.Цэдэн-Иш нь бүлэглэж 1 удаагийн үйлдлээр бусдад нийт 3.150.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол тус тус учруулсан болох нь нотлогдон тогтоогдсон гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, уг дүгнэлтийг няцаах болон үгүйсгэх хуулийн үндэслэл тогтоогдоогүй байна.

 

Мөрдөн байцаалтын шатанд хэрэгт шалгавал зохих байдлыг бүрэн шалгасан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр нэр бүхий 17 ялтны үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, тэдний гэм буруу, хувийн байдал, үйлдлийн шинж чанарт тохирсон ял шийтгэл оногдуулсан, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Харин шүүхийн ялтан П.Эрдэнэ-Очирыг “давтан үйлдлээр Г.Даваа, Д.Гантөмөр, Н.Гэрэл, Р.Гансүх, Д.Түвшинтөгс, С.Баатарсүх, Ч.Мөнхбат нартай бүлэглэн ...иргэн Д.Доржпэрэнлэйн нарын 58 тооны адууг хулгайлж бусдад нийт 86.700.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан,

Г.Даваа, Д.Гантөмөр, Р.Гансүх, Д.Түвшинтөгс, С.Баатарсүх нартай бүлэглэн ...иргэн С.Базаргельдын 13 тооны адууг хулгайлж, бусдад 21.000.000 сая төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

Г.Даваа, Д.Гантөмөр, Р.Гансүх, Д.Түвшинтөгс, С.Баатарсүх нартай бүлэглэн ...иргэн Ч.Таванжингийн 13 тооны адуу, Н.Жарантайн 9 тооны адуу, Б.Баасанжавын 4 тооны адууг тус тус хулгайлж, бусдад 33.900.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол, бусдад нийт 141.600.000 төгрөгний хохирол учруулсан” гэж дүгнэж Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байна.

 

Хэрэгт авагдсан ялтан Г.Даваагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2015 оны 2 дугаар сарын 10-ны үеэр Гансүх, Жимсээ, Баатар гурав манайд ирээд адуу олж ирнэ гээд миний хүрэн морийг унаад явсан. Тэгээд 22 цагийн үед цавьдар азргатай 12-13 тооны адуу тууж ирээд манай гадаа шар хээр морийг нь алж Эрдэнэ-Очирын машинд ачуулаад үлдсэнг нь туугаад Улаанбаатар явсан. Гансүх дарамтлаад байхаар нь Жимсээтэй хамт Хунцал гэх газраас 8 тооны адуу адуу тууж ирээд 4 адууг нь алаад, 4 адууг нь буцаагаад хөөгөөд явуулсан. Уг 4 адууг Эрдэнэ-Очирын машинаар зөөсөн." гэх мэдүүлэг /хх16, х242-250, хх17, х1-7, 16-19/,

Ялтан Д.Гантөмөрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Тэгсэн чинь Ганаа, Төгсөө хоёр Даваа ахын адуунаас морь унаад адуу олж ирнэ гээд явсан чинь 3 цагийн дараа ирэхдээ 20 гаран тооны адуу туугаад ирсэн. Уг Адууг Төгсөө, Ганаа хоёр үхэр гаргасан уул руу хөөгөөд явсан. Маргааш нь Баатар, Даваа ах бид 3 араас нь очиж 14 тооны том жижиг нийлсэн адууг янзлаж, Эрдэнэ-Очирын машинаар хувааж зөөсөн. ...2015 оны 2 дугаар сарын 8-ны үеэр байх хотод байж байхад Батсүмбэрээс Даваа ах бид нарыг дуудсан. Тэгээд Ганаа, Төгсөө, Баатар бид 4 очиход Ганаа, Даваа ахтай хамт шөнө мал олж ирнэ гээд гараад явсан чинь 4 цагийн орчим 8 тооны адуу авчирсан 4 тооны адууг нь бид нар янзлаад Эрдэнэ-Очироор хот руу явуулсан. 2015 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Баатар бид хоёр Батсүмбэр суманд Даваа ахынд очсон. Тэгээд Баатар ах бид хоёр морьтой яваад Борнуур сумаас наашаа Шатсан гэх газраас 4 адуу байхаар нь хөөгөөд Даваа ахын гадаа хөөж ирээд янзлаад Эрдэнэ-Очирын машинд ачаад хот руу явсан." гэх мэдүүлэг /хх17, х36-46/,

Ялтан П.Эрдэнэ-Очирын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Задгай шар, Төөгөө, Д.Гантөмөр, Жимсээ, Баатарсүх нарыг бол танина манай ах Даваагийн гэрээр орж гарч байдаг юм. Би 4 удаа тэд нарын алсан адууг хот руу зөөж байсан юм. Намайг Даваа, ах Задгай шар хоёр гуйдаг байсан." гэх мэдүүлэг /хх17, х201-214/,

Ялтан С.Баатарсүхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...миний машинд Гансүх, Даваа хоёр суугаад, Эрдэнэ-Очирын машинд махаа ачаад Гантөмөр суусан. Тэгээд уг махыг Нарантуул дээр авчирч зарсан. ...Даваа, Гансүх хоёр яваад барагцаагаар 50 гаран тооны адуу тууж ирээд хэдийг нядласанг мэдэхгүй байна. Эрдэнэ-Очирын машинаар хотруу зөөсөн." гэх мэдүүлэг /хх17, х126-140/,

Хохирогч У.Нэмэхбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "... 2015 оны 1 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг, Зурамтай гэх газраас Насанбатын 9 тооны адуутай хамт манай нэг адуу хулгайд алдагдсан байсан. Би уг хэрэгт манай сумын малчин Даваа, Эрдэнэ-Очир нарыг сэжиглэж байна. Учир нь тэр хоёр бүлэг хүмүүстэй Хунцал гэх газраас айлын азрага адуу хулгайлж нядалсан сураг гараад байгаа юм." гэх мэдүүлэг /хх12, х24/ зэрэг нотлох баримтуудыг судлаж үзэхэд:

Ялтан П.Эрдэнэ-Очир нь 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2015 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд ялтан Г.Даваа, Д.Гантөмөр, Р.Гансүх, Н.Гэрэл, Д.Түвшинтөгс, Баатарсүх нарын гуйлтаар тэдний хулгайлж авч ирсэн малыг нядалсны дараа 4 удаагийн ачилтаар өөрийн эзэмшлийн 15-96ТӨА улсын дугаартай “Ниссан Ванитте” загварын автомашинаар махыг зөөвөрлөн Улаанбаатар хотод оруулж борлуулан, зохих хөлс шанг нь авч байсан болох нь нотлогдож байна. Өөрөөр хэлбэл Р.Гансүх, Г.Даваа нарын бусдаас хулгайлсан малаас 4 удаагийн ачилтаар 16 адууны махыг зарж борлуулахад тээврийн хэрэгслээр үйлчилж хамтран оролцжээ. Үүнд:

Г.Даваа, Д.Гантөмөр, Н.Гэрэл, Р.Гансүх, Д.Түвшинтөгс, С.Баатарсүх, Ч.Мөнхбат нартай бүлэглэн иргэн Д.Доржпэрэнлэй нарын 58 тооны адуунаас 8 тооны адуу, Г.Даваа, Д.Гантөмөр, Р.Гансүх, Д.Түвшинтөгс, С.Баатарсүх нартай бүлэглэн иргэн С.Базаргельдын 13 тооны адуунаас 4 тооны адуу, Г.Даваа, Д.Гантөмөр, Р.Гансүх, Д.Түвшинтөгс, С.Баатарсүх нартай бүлэглэн Таванжингийн 13 тооны адуу, Н.Жарантайн 9 тооны адуу, Б.Баасанжавын 4 тооны адуунаас тус тус 4 тооны адууг нядалж махыг тээвэрлэн Улаанбаатар хотод оруулж борлуулахад хамтран оролцож хамжсан байна.

 

Түүний тээвэрлэсэн 16 тооны адуу нь зах зээлийн үнэлгээгээр /хэргийн 11 дүгээр хавтасны 76-79, 177, 198, 209, 219 дэх талд авагдсан малын үнэлгээний баримтуудаар/ 16.000.000 төгрөгөөр тогтоон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт зааснаар хохирлын хэмжээг тодорхойлоход “үлэмж” хэмжээний хохирол учруулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд ялтан П.Эрдэнэ-Очирын бусадтай бүлэглэн хамтран оролцож үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээгээр хэргийн зүйлчлэлийг өөрчлөн тогтоож прокуророос “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт” зааснаар зүйлчилсэн зүйлчлэлийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг” болгон хөнгөрүүлэн зүйлчилж, мөн зүйлд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэн зохих гэм хорын хохирлыг гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Ялтан П.Эрдэнэ-Очирын үйлдсэн гэмт хэрэг нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх тухай” хуульд хамаарч байх тул мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар ялыг өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Ялтан П.Эрдэнэ-Очирын бусдад учруулсан гэм хорын хохирлыг тооцон түүнээс нийт 4.670.000 төгрөгийг гаргуулж нэр бүхий хохирогчид олгох, үлдэх хохирлыг бусад ялтнуудаас гэм хорын хохирол учруулсан хэмжээгээр тооцон гаргуулахаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 17 дахь заалтад өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

 

Тухайлбал, П.Эрдэнэ-Очироос хохирол төлбөрт гаргуулахаар шийдвэрлэсэн 15.200.998 төгрөгийн зөрүү төлбөр болох 10.530.998 төгрөгийг иргэн Д.Доржпэрэнлэй нарын 58 тооны адуу, С.Базаргельдын 13 тооны адуу, Ч.Таванжингийн 13 тооны адуу, Н.Жарантайн 9 тооны адуу, Б.Баасанжавын 4 тооны адууг тус тус хулгайлах үйлдэлд оролцсон бусад оролцогч нарын “зохион байгуулсан, гардаж оролцсон” байдлыг дүгнэж гаргуулахаар тогтон, шийтгэх тогтоолын хохирол төлбөр гаргуулсан хэсэгт зохих өөрчлөлтийг оруулахаар шийдвэрлэлээ.

 

Мөн П.Эрдэнэ-Очирт холбогдох хэргийн зүйлчлэл өөрчлөгдөж, түүнээс гаргуулах “15.200.998 төгрөгийн” хохирлын дүн “4.670.000” төгрөгийн хэмжээтэй болж өөрчлөгдсөнтэй холбогдуулан шийтгэх тогтоолоор түүний хувьд ногдох хөрөнгөөс 11 адуу, 21 үхэр, 211 хонь, 186 ямаа, 1 ширхэг хуучин мотоцикль, 6 ханатай гэрийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хохиролд гаргуулахаар хүргүүлсэн нь түүнээс гаргуулах төлбөрөөс хэт өндөр байгааг энэхүү магадлалд дурдах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

 

Прокуророос Р.Гансүхийг Эрүүгийн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т заасан үндэслэлээр онц аюултай гэмт хэрэгтнээр тооцуулах санал ирүүлсний дагуу анхан шатны шүүх түүнийг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцжээ.

 

Ялтан Р.Гансүхийн урьд ял шийтгүүлж байсан байдлыг хэрэгт авагдсан ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас, урьд ял шийтгэсэн таслан шийдвэрлэх болон шийтгэх тогтоолын хуулбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад түүнийг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцох хууль зүйн үндэслэлгүй болох нь тогтоогдож байна. Учир нь:

 

Рагчаагийн Гансүх нь бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдэж Дархан-Уул аймгийн шүүхийн 1998 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 12 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 1231 дүгээр зүйлийн 4, 123 дугаар зүйлийн 4, 127 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байжээ.

 

2002 онд Эрүүгийн хуулийг шинээр баталж дагаж мөрдсөн бөгөөд уг хуульд 2004 оны 5 дугаар сарын 14-ний өдөр оруулсан өөрчлөлтөөр “олон тооны мал хулгайлсан” гэх нөхцлийг мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт нэмэлтээр оруулжээ. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “…оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж тодорхойлон заасны дагуу Р.Гансүхийн хувьд эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн 2002 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх ёстой байжээ.

 

Ийнхүү ялтан Р.Гансүхийн хувьд 1998 онд “бусдын олон тооны мал хулгайлсан хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлсэн” гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй тул ийнхүү тооцож үзэхэд тэрээр 1998 оноос 2013 оныг хүртэлх хугацаанд хөнгөн буюу хүндэвтэр гэмт хэрэгт 6 удаа ял шийтгүүлсэн нь тогтоогдож байна.  Эрүүгийн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар онц аюултай гэмт хэрэгтнээр тооцох хуулийн үндэслэлгүй байна гэж дүгнэсэн учир ялтан Р.Гансүхийг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын зохих заалтыг хүчингүй болгохоор шийдвэрлэв.

 

Гэм буруутай нь шүүхээр тогтоогдож ял шийтгүүлж буй ялтны хувьд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, ялтны хувийн байдлыг харгалзан хорих ял эдлүүлэх дэглэмийг Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлд зааснаар нэг л удаа тогтоохыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.2-т тодорхой заажээ.

 

Харин тухайн ялтан хорих ялыг эдэлж байх хугацаанд хорих ялын дэглэм хөнгөрүүлэх буюу дэглэм дээшлүүлэх нөхцөл болзлын талаарх харилцааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох заалтуудаар тодорхой зохицуулсан байдаг.

  

Гэтэл анхан шатны шүүх энэ талаар тодорхой дүгнэлт хийгээгүй атлаа ялтан Р.Гансүхийн ял эдлэх дэглэмийг 10 жилийг нь онцгой дэглэмд, 4 жилийг нь чанга дэгдэмд эдлүүлэхээр тогтоосон нь хуульд нийцээгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Иймд ялтан Р.Гансүхийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, мөн түүнийг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцоогүй нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр тогтоолд зохих өөрчлөлтийг оруулав.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд бичиг, техникийн шинжтэй зарим алдааг энэхүү магадлалаар засах нь зүйтэй гэж үзлээ. Үүнд:

Р.Гансүхтэй биечлэн оролцсон бусад ялтнуудын хувьд тэдний үйлдэл, оролцоог зөв дүгнэсэн атлаа ялтан Р.Гансүхийн “Д.Түвшинтөгс, Д.Гантөмөр, С.Баатарсүх, Я.Бат-Эрдэнэ, Н.Гэрэл нартай бүлэглэн 2015 оны 1 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг Хунцал гэх газраас иргэн С.Насанбатын 9 тооны адуу, Э.Нэмэхбаярын 1 тооны адууг хулгайлж, бусдад 11.500.000 төгрөг буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан” үйлдлийг шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хасч, бичсэн алдаа гаргасныг  зөвтгөх,

ялтан Р.Гансүхийн “Н.Гэрэл, Д.Гантөмөр, С.Баатарсүх нартай бүлэглэн 2015 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сум, Салхит багийн нутаг иргэн Т.Зоригтын 1 тооны үхрийг хулгайлж, бусдад 1.000.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан” үйлдэлд нь холбогдуулан шийтгэх тогтоолд Д.Түвшинтөгс, Я.Бат-Эрдэнэ гэх хоёр ялтны нэрийг нэмж бичсэнийг хасах,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын 15 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дэх хэсэгт зааснаар Ш.Пүрэв-Очироос эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ял” гэж бичсэний ард “…шийтгэсүгэй” гэж нэмэх,

тогтоох хэсгийн 14 дэх заалтад П.Эрдэнэ-Очирын эзэмшлийн Ниссан Ванитее загварын тээврийн хэрэгслийн улсын дугаарыг буруу бичсэнийг тус тус зөвтгөн дүгнэв.

 

Дээрх үндэслээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж бусад ялтнууд болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад дурдсан үндэслэлээр “хэргийг мөрдөн байцаалтад буцаах буюу зарим зүйлсийг шалгуулах, хэргийг хэрэгсэхгүй болгох” хууль зүйн үндэслэл байхгүй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, тэдгээрийн гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 456 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн П.Эрдэнэ-Очирт холбогдох заалтуудыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолд “Харагчууд овогт Пүрэвийн Эрдэнэ-Очирыг прокуророос “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар” зүйлчилсэн зүйлчлэлийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг” болгон хөнгөрүүлэн зүйлчилж, П.Эрдэнэ-Очирыг мөн зүйлд зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жилийн хорих ялаар шийтгэсүгэй. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар П.Эрдэнэ-Очирт энэхүү шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил хорих ялыг өршөөн хэлтрүүлсүгэй” гэсэн нэмэлт оруулж,

 

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “…Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Ш.Пүрэв-Очироос эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ял” гэсний ард “шийтгэсүгэй” гэж нэмэлт оруулж,

 

7 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар Рагчаагийн Гансүхийг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсугай” гэснийг хүчингүй болгож,

 

8 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Р.Гансүхэд оногдуулсан 14 жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй” гэж өөрчилж,

 

14 дэх заалтын “…П.Эрдэнэ-Очирын эзэмшлийн 55-25УНН улсын дугаартай” гэснийг “…П.Эрдэнэ-Очирын эзэмшлийн 15-96ТӨА улсын дугаартай” гэж өөрчилж,

 

17 дахь заалтын 6 дахь хэсгийг “П.Эрдэнэ-Очироос нийт 4.670.000 төгрөг гаргуулж, үүнээс:

- 1.000.000 төгрөгийг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгоны 3 дугаар баг Номгон уулын өвөрт оршин суух / РД: ИБ54042118/ Б.Доржпэрэнлэйд,

- 1.000.000 төгрөгийг Төв аймгийн Батсүмбэр сумын 1 дүгээр баг Будаан толгойн 2-53 тоотод оршин суух /РД: НЮ87121814/ Т.Базаргельдэд,

- 1.000.000 төгрөгийг Төв аймгийн Борнуур сумын Өгөөмөр багийн төвийн хэсэгт оршин суух /РД: НИ69010615 Ч.Таванжинд,

- 1.000.000 төгрөгийг Төв аймгийн Борнуур сум Бичигт багийн Шархоолойн хэсэгт оршин суух /РД: НИ81071213/ Н.Жарантайд,

- 670.000 төгрөгийг Төв аймгийн Борнуур сум Бичигт багийн 400 фермд оршин суух /РД: НМ58121911/Б.Баасанжавт” гэж,

 

17 дахь заалтын Р.Гансүх, Г.Даваа, Д.Гантөмөр, Н.Гэрэл, Д.Түвшинтөгс, С.Баатарсүх, Ч.Мөнхбат нараас хохирол төлбөр гаргуулсан “1, 5, 7, 9, 10, 11, 12” дахь заалтуудыг:

“1.Р.Гансүхээс нийт 55.650.016 төгрөг гаргуулж, үүнээс:

- 4.137.500 төгрөгийг Сэлэнгэ аймгийн Мандал сумын 4 дүгээр баг Сүүтолгойн 32 тоотод оршин суух /РД: МЭ60051018/ Г.Жаргалд,

- 3.975.000 төгрөгийг Сэлэнгэ аймгийн Мандал сумын 4 дүгээр баг Хэрх тосгон Тэмээтийн хонхорт оршин суух /РД: МИ81070914/ Ц.Аюушид,

- 8.750.000 төгрөгийг Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр баг Доргонт хэсэгт оршин суух / РД: АВ73051531/ Ч.Отгонбаярт,

- 8.082.889 төгрөгийг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгоны 3 дугаар баг Номгон уулын өвөрт оршин суух / РД: ИБ54042118/ Б.Доржпэрэнлэйд,

- 300.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Аргүнт фермийн 2 тоотод оршин суух /РД: УБ87021532/ П.Батмөнхөд,

- 1.017.428 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Сэлхийн 4-53 тоотод оршин суух /РД:ХК31071819/ Б.Бадамсүрэнд,

- 2.648.938 төгрөгийг Төв аймгийн Батсүмбэр сумын 1 дүгээр баг Будаан толгойн 2-53 тоотод оршин суух /РД: НЮ87121814/ Т.Базаргельдэд,

- 1.200.000 төгрөгийг Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 2 дугаар баг Баянхустайн даваа 4 дүгээр хэсэгт оршин суух /РД: ИЮ83070472/ Т.Амартүвшинд,

- 4.800.000 төгрөгийг Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа багт оршин суух /РД: ШБ 59121216/ Д.Наранцогтод,

- 1.800.000 төгрөгийг Төв аймгийн Батсүмбэр сумын 2 дугаар баг Цогт-Өндөр Зурамтайн голд оршин суух /РД: НО69072266/ С.Насанбатад,

- 500.000 төгрөгийг Төв аймгийн Батсүмбэр сум 3 дугаар баг Зурамтайд оршин суух /РД: НБ 81111318/ Э.Нэмэхбаярт,

- 3.782.274 төгрөгийг Төв аймгийн Борнуур сумын Өгөөмөр багийн төвийн хэсэгт оршин суух /РД: НИ69010615/ Ч.Таванжинд,

- 1.783.275 төгрөгийг Төв аймгийн Борнуур сум Бичигт багийн Шархоолойн хэсэгт оршин суух /РД: НИ81071213/ Н.Жарантайд,

- 725.567 төгрөгийг Төв аймгийн Борнуур сум Бичигт багийн 400 фермд оршин суух /РД: /РД: НМ58121911/ Б.Баасанжавт,

- 250.000 төгрөгийг Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхитын 3 дугаар баг Ширээтийн 2-14 тоотод оршин суух /РД: ИХ59060217/ Т.Зоригтод,

- 400.000 төгрөгийг Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхитын 3 дугаар баг Ширээтийн 9-4 тоотод оршин суух /РД: ГМ 56042019/ П.Дэлгэрдалайд,

- 1.500.000 төгрөгийг Дархан-Уул аймгийн Хонгор сумын 3 дугаар баг Хөдөө замчин хороолол /РД: ТЗ45020315/ С.Дашжамцад,

- 400.000 төгрөгийг Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхит баг Ширээтийн 11-1 тоотод оршин суух /РД: ТК 64051775/ Х.Батсүхэд,

- 350.000 төгрөгийг Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхит 3 дугаар баг Шивээтийн 12-10 тоотод оршин суух /РД: ТБ62012470/ Н.Гэрэлд,

- 8.000.000 төгрөгийг Төв аймгийн Батсүмбэр сумын 4 дүгээр багийн Үдлэг гэдэг газарт оршин суух /РД:НБ69042014/ М.Гансүхэд,

- 1.250.000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн 4-100 тоотод оршин суух /РД: ИЭ78032534/ Ж.Нэргүйд,

 

5.Н.Гэрэлээс нийт 10.630.034 төгрөгийг гаргуулж Үүнээс:

- 8.082.889 төгрөгийг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгоны 3 дугаар баг Номгон уулын өвөрт оршин суух / РД: ИБ54042118/ Б.Доржпэрэнлэйд,

- 500.000 төгрөгийг Төв аймгийн Батсүмбэр сум 3 дугаар баг Зурамтайд оршин суух /РД: НБ 81111318/ Э.Нэмэхбаярт,

- 250.000 төгрөг Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхитын 3 дугаар баг Ширээтийн 2-14 тоотод оршин суух /РД: ИХ59060217/ Т.Зоригтод,

- 1.800.000 төгрөгийг Төв аймгийн Батсүмбэр сумын 2 дугаар баг Цогт-Өндөр Зурамтайн голд оршин суух /РД: НО69072266/ С.Насанбатад,

 

7.Г.Даваагаас нийт 18.337.516 төгрөгийг гаргуулж, Үүнээс:

- 8.082.889 төгрөгийг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгоны 3 дугаар баг Номгон уулын өвөрт оршин суух / РД: ИБ54042118/ Б.Доржпэрэнлэйд,

-300.000 төгрөгийг СХД-н 21 дүгээр хороо Аргүнт фермийн 2 тоотод оршин суух /РД:УБ87021532/ П.Батмөнхөд,

- 1.017.428 төгрөгийг СБД-н 20 дугаар хороо Сэлхийн 4-53 тоотод оршин суух /РД: ХК31071809/ Б.Бадамсүрэнд,

- 2.648.938 төгрөгийг Төв аймгийн Батсүмбэр сумын 1 дүгээр баг Будаан толгойн 2-53 тоотод оршин суух /РД: НЮ87121814/ Т.Базаргельдэд,

- 3.782.274 төгрөгийг Төв аймгийн Борнуур сумын Өгөөмөр багийн төвийн хэсэгт оршин суух /РД: НИ69010615/ Ч.Таванжинд,

- 1.783.275 төгрөгийг Төв аймгийн Борнуур сум Бичигт багийн Шархоолойн хэсэгт оршин суух /РД: НИ81071213/ Н.Жарантайд,

- 725.567 төгрөгийг Төв аймгийн Борнуур сум Бичигт багийн 400 фермд оршин суух /РД: НМ58121911/ Б.Баасанжавт,

 

9.С.Баатарсүхээс нийт 18.378.674 төгрөгийг гаргуулж, Үүнээс:

- 8.082.889 төгрөгийг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгоны 3 дугаар баг Номгон уулын өвөрт оршин суух /РД: ИБ54042118/ Б.Доржпэрэнлэйд,

- 300.000 төгрөгийг СХД-н 21 дүгээр хороо Аргүнт фермийн 2 тоотод оршин суух /РД:УБ87021532/ П.Батмөнхөд,

- 1.017.428 төгрөгийг СБД-н 20 дугаар хороо Сэлхийн 4-53 тоотод оршин суух /РД: ХК31071809/ Б.Бадамсүрэнд,

- 2.648.938 төгрөгийг Төв аймгийн Батсүмбэр сумын 1 дүгээр баг Будаан толгойн 2-53 тоотод оршин суух /РД: НЮ87121814/ Т.Базаргельдэд,

- 1.800.000 төгрөгийг Төв аймгийн Батсүмбэр сумын 2 дугаар баг Цогт-Өндөр Зурамтайн голд оршин суух /РД: НО69072266/ С.Насанбатад,

- 500.000 төгрөгийг Төв аймгийн Батсүмбэр сум 3 дугаар баг Зурамтайд оршин суух /РД: НБ 81111318/ Э.Нэмэхбаярт,

- 3.782.274 төгрөгийг Төв аймгийн Борнуур сумын Өгөөмөр багийн төвийн хэсэгт оршин суух /РД: НИ69010615/ Ч.Таванжинд,

- 250.000 төгрөгийг Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхитын 3 дугаар баг Ширээтийн 2-14 тоотод оршин суух /РД: ИХ59060217/ Т.Зоригтод,

 

10.Д.Гантөмөрөөс нийт 21.062.516 төгрөгийг гаргуулж Үүнээсээ :

- 8.082.889 төгрөгийг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгоны 3 дугаар баг Номгон уулын өвөрт оршин суух / РД: ИБ54042118/ Б.Доржпэрэнлэйд,

- 300.000 төгрөгийг СХД-н 21 дүгээр хороо Аргүнт фермийн 2 тоотод оршин суух /РД:УБ87021532/ П.Батмөнхөд,

- 1.017.428 төгрөгийг СБД-н 20 дугаар хороо Сэлхийн 4-53 тоотод оршин суух /РД: ХК31071809/ Б.Бадамсүрэнд,

- 2.648.938 төгрөгийг Төв аймгийн Батсүмбэр сумын 1 дүгээр баг Будаан толгойн 2-53 тоотод оршин суух /РД: НЮ87121814/ Т.Базаргельдэд,

- 1.800.000 төгрөгийг Төв аймгийн Батсүмбэр сумын 2 дугаар баг Цогт-Өндөр Зурамтайн голд оршин суух /РД: НО69072266/ С.Насанбатад,

- 500.000 төгрөгийг Төв аймгийн Батсүмбэр сум 3 дугаар баг Зурамтайд оршин суух /РД: НБ 81111318/ Э.Нэмэхбаярт,

- 3.782.274 төгрөгийг Төв аймгийн Борнуур сумын Өгөөмөр багийн төвийн хэсэгт оршин суух /РД: НИ69010615/ Ч.Таванжинд,

- 1.783.275 төгрөгийг Төв аймгийн Борнуур сум Бичигт багийн Шархоолойн хэсэгт оршин суух /РД: НИ81071213/ Н.Жарантайд,

- 725.567 төгрөгийг Төв аймгийн Борнуур сум Бичигт багийн 400 фермд оршин суух /РД: НМ58121911/ Б.Баасанжавт,

- 250.000 төгрөгийг Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхитын 3 дугаар баг Ширээтийн 2-14 тоотод оршин суух /РД: ИХ59060217/ Т.Зоригтод,

- 175.000 төгрөгийг Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Цагаан-Овоо 3 дугаар баг Шархадны 3-08 тоотод оршин суух /РД: МЮ75121208/ Л.Балжиннямд,

 

11.Д.Түвшинтөгсөөс нийт 23.237.516 төгрөгийг гаргуулж Үүнээс:

- 8.082.889 төгрөгийг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгоны 3 дугаар баг Номгон уулын өвөрт оршин суух / РД: ИБ54042118/ Б.Доржпэрэнлэйд,

- 300.000 төгрөгийг СХД-н 21 дүгээр хороо Аргүнт фермийн 2 тоотод оршин суух /РД:УБ87021532/ П.Батмөнхөд,

- 1.017.428 төгрөгийг СБД-н 20 дугаар хороо Сэлхийн 4-53 тоотод оршин суух /РД: ХК31071809/ Б.Бадамсүрэнд,

- 2.648.938 төгрөгийг Төв аймгийн Батсүмбэр сумын 1 дүгээр баг Будаан толгойн 2-53 тоотод оршин суух /РД: НЮ87121814/ Т.Базаргельдэд,

- 1.800.000 төгрөгийг Төв аймгийн Батсүмбэр сумын 2 дугаар баг Цогт-Өндөр Зурамтайн голд оршин суух /РД: НО69072266/ С.Насанбатад,

- 500.000 төгрөгийг Төв аймгийн Батсүмбэр сум 3 дугаар баг Зурамтайд оршин суух /РД: НБ 81111318/ Э.Нэмэхбаярт,

- 3.782.274 төгрөгийг Төв аймгийн Борнуур сумын Өгөөмөр багийн төвийн хэсэгт оршин суух /РД: НИ69010615Ч/.Таванжинд,

- 1.783.275 төгрөгийг Төв аймгийн Борнуур сум Бичигт багийн Шархоолойн хэсэгт оршин суух /РД: НИ81071213/ Н.Жарантайд,

- 725.567 төгрөгийг Төв аймгийн Борнуур сум Бичигт багийн 400 фермд оршин суух /РД: НМ58121911/ Б.Баасанжавт,

- 500.000 төгрөгийг БЗД-н 9 дүгээр хороо Шархадны 49-744-15 тоотод оршин суух / РД: ВН79071334/ Г.Эрдэнэбаатарт,

- 175.000 төгрөгийг Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Цагаан-Овоо 3 дугаар баг Шархадны 3-08 тоотод оршин суух /РД: МЮ75121208/ Л.Балжиннямд,

- 1.200.000 төгрөгийг Сэлэнгэ аймгийн Сант сумын 1 дүгээр баг Орхоны гүүрийн орчимд амьдардаг гэх /РД: МЛ63080115/ Б.Батбаярт,

-725.000 төгрөгийг Сэлэнгэ аймгийн Орхон сумын 2 дугаар баг Арбулан /РД: МИ78080915/ Ч.Доржданд,

 

12.Ч.Мөнхбатаас 7.912.055 төгрөг гаргуулж Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгоны 3 дугаар баг Номгон уулын өвөрт оршин суух /РД:ИБ54042118/ Б.Доржпэрэнлэйд” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, ялтнууд болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. П.Эрдэнэ-Очир нь энэ хэрэгт 161 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, түүнийг нэн даруй сулласугай.

 

3. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл эрх бүхий этгээд 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ГАНСҮХ

                  ШҮҮГЧИД                                     О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                                                        Ц.ОЧ