| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 310/2025/00372/И |
| Дугаар | 310/ШШ2025/00400 |
| Огноо | 2025-07-18 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 310/ШШ2025/00400
| 2025 оны 07 сарын 18 өдөр | Дугаар 310/ШШ2025/00400 | Дундговь аймаг |
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 751 дүгээр зүйлийн 751.1, 751.1.1, 758 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-д тус тус зааснаар хариуцагч ******* овогт******* // нь******* ХК /РД:/-д 8306934.74 /найман сая гурван зуун зургаан мянга есөн зуун гучин дөрвөн төгрөг далан дөрвөн мөнгө/ төгрөгөөс 2025 оны 06 сарын 17-ны өдөр 800000 /найман зуун мянган/ төгрөгийг төлж, үлдэх 7506935 /долоон сая таван зуун зургаан мянга есөн зуун гучин таван/ төгрөгийг 2025 оны 07 сард 1252000 /нэг сая хоёр зуун тавин хоёр мянга/ төгрөг, 2025 оны 08 сард 1252000 /нэг сая хоёр зуун тавин хоёр мянга/ төгрөг, 2025 оны 09 сард 1252000 /нэг сая хоёр зуун тавин хоёр мянга/ төгрөг, 2025 оны 10 сард 1252000 /нэг сая хоёр зуун тавин хоёр мянга/ төгрөг, 2025 оны 11 сард 1252000 /нэг сая хоёр зуун тавин хоёр мянга/ төгрөг, 2025 оны 12 сард 1246935 /нэг сая хоёр зуун дөчин зургаан мянга есөн зуун гучин таван/ төгрөгөөр төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 147861 /нэг зуун дөчин долоон мянга найман зуун жаран нэгэн/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 73931 /далан гурван мянга есөн зуун гучин нэгэн/ төгрөгийг, хариуцагч*******ээс 73931 /далан гурван мянга есөн зуун гучин нэгэн/ төгрөгийг тус тус гаргуулан******* ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ