| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 312/2025/00363/И |
| Дугаар | 312/шш2025/00638 |
| Огноо | 2025-04-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 312/шш2025/00638
2025 04 14 312/ШШ2025/00638
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сити Тауэр ******* тоот хаягт байрлах, ******* ******* ББСБ ХК /регистрийн дугаар:*******/, /утас: *******, *******, *******, *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, 12-р баг, ******* баг, тоот хаягт оршин суух бүртгэлтэй, Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437 дугаар нээлттэй хорих ангид ял эдэлж байгаа, овогт /регистрийн дугаар /-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 2 126 342 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2024 оны 02 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...******* Кредит ББСБ ХК нь банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд болно. Хариуцагч нь манай компаниас зээл авах хүсэлт гаргаж, 2020 оны 10 сарын 27-ны өдрийн 11182943 тоот "Цахим зээлийн эрх нээх гэрээ"-г байгуулж, зээлийн гэрээгээр 2021 оны 08 сарын 25-ны өдөр 1,260,000.00 төгрөгийг сарын 5% хүүтэй, 6 сарын хугацаанд төлж барагдуулах нөхцөлтэйгөөр зээлсэн байдаг. Гэвч хариуцагч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх заалт болон Цахим зээлийн эрх нээх гэрээ-ний 5 дугаар зүйлийн 5.2.5 дахь заалтуудыг тус тус зөрчсөн бөгөөд манай байгууллагаас зээлдэгчийг хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд А.оос 2020 оны 10 сарын 27-ны өдрийн Цахим зээлийн эрх нээх гэрээ-ний үндсэн зээлийн үлдэгдэл ,260,000.00 төгрөг, үндсэн хүүд 860,841.97 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 5,500 төгрөг нийт 2,126,341.97 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
******* ******* ББСБ ХК нь А.од холбогдуулан 2,126,341.97 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А. нь ******* ******* ББСБ ХК-ийн нэхэмжилсэн 2,126,341.97 төгрөгийг төлж барагдуулах тухай тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байх ба хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ******* ББСБ ХК-ийн 2,126,341.97 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А. нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48,972 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.оос 24,486 төгрөг, төрийн сангаас 24,486 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА