| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 303/2025/00300/И |
| Дугаар | 303/ШШ2025/00444 |
| Огноо | 2025-06-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 303/ШШ2025/00444
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ************************************
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **********************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбадулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч ******************** нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
**************************** нь 1970 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн Жаргалант суманд төрсөн. Одоо 55 нас хүрч байна. Ариунаа нь Завхан аймгийн худалдааны техникумыг худалдагч мэргэжлээр төгссөн бөгөөд тухайн үед харьяа яамнаас орон нутагт хуваарилагддаг байсан тул Баянхонгор аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд томилогдон ирсэн. Ингээд Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1988 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 61 тоот тушаалаар Залуучууд гуанзанд кассчинаар томилогдон 1989 оны 12 дугаар сарын 31-ийг өдрийг дуустал хугацаанд касс буфетээр ажиллаж байсан байна. М.Ариунаа нь 2025 оны 06 дугаар сард өндөр насны тэтгэвэр тогтоолгох бөгөөд НДХ ийн байцаагчийн зөвлөмжөөр 1988-1989 онд ажиллаж байсан байдлыг шүүхээр тогтоолгох шаардлагатай гэснээр энэ хүсэлтийг гаргаж байна. Иймд ***********************1988 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Баянхонгор аймгийн Худалдаа бэлтгэлийн трестийн Залуучууд гуанзанд касс буфетээр ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1092 дугаар архивын лавлагаа, хөдөлмөрийн 259367 дугаартай дэвтрийн хуулбар, гэрэл зураг, зөвлөмжийн хуудас, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
Шүүхээс Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 13/447 дугаартай албан бичиг, хүсэлт гаргагч ***************ХААТР-1 маягтын хуулбарыг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангав.
2. Хүсэлт гаргагч ******************1988 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Худалдаа бэлтгэлийн трестийн 1 дүгээр гуанзны касс, буфетээр ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.
3. Учир нь: Хүсэлт гаргагч *****************нь 1988 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Худалдаа бэлтгэлийн трестийн 1 дүгээр гуанзны касс, буфетээр ажиллаж байсан болох нь түүний 1988-1991 онуудад авч байсан цалинг түүвэрлэсэн Баянхонгор аймгийн архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1092 дугаар архивын лавлагаа, ажилд орсон байдлыг бичиж тэмдэглэсэн хөдөлмөрийн ************дугаартай дэвтрийн хуулбар зэргээр тогтоогдож байна.
4. Хүсэлт гаргагч ************ хөдөлмөрийн **********дугаартай дэвтрийг Завхан аймгийн Худалдааны техникум 1987 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн, захирал нь гарын үсэг зурж, тамга тэмдэг дарагдсан, хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн овог, нэр, төрсөн он, гэрэл зураг зэргээр нь * хөдөлмөри*************йн дэвтэр мөн болохыг тодорхойлох боломжтой байх тул уг хөдөлмөрийн дэвтэр нь түүний ажиллаж байсныг нотлох ач холбогдолтой бичиг баримт гэж шүүх үзэв.
5. Дээрх хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хүсэлт гаргагч ****************** ажиллаж байсан байдал нь хангалттай нотлогдон тогтоогдож байх тул түүний 1988 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Худалдаа бэлтгэлийн трестийн 1 дүгээр гуанзны касс, буфетээр ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч ************* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч ****************** 1988 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Худалдаа бэлтгэлийн трестийн 1 дүгээр гуанзны касс, буфетээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч ******************** улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА