Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 525

 

                                                                        

 

 

 

 

 

 

 

Жан Яа Дунг, Ван Сяао Цианг, Тиэн Гуо Фон, Сун Сюэ Ганг,

Зиа Ёоу Цүнь нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан  даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор У.Дэндэвдорж,

Ялтан Жан Яа Дунг /Zhang Yadong/, Тиэн Гуо Фон /Tian Guofeng/, Сун Сюэ Ганг /Song Xuegang/, Ван Сяао Цианг /Wang Xiaoqiang/, Зиа Ёоу Цүнь /Jia Youchun/ нарын өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр, Т.Урангэрэл,

Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж, шүүгч Т.Алтантуяа, Ц.Оюунчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 31 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Жан Яа Дунг, Тиэн Гуо Фон, Сун Сюэ Ганг, Ван Сяао Цианг, Зиа Ёоу Цүнь нарын өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр, ялтан Жан Яа Дунг, Тиэн Гуо Фон нарын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, ялтан Сун Сюэ Ганг, Ван Сяао Цианг, Зиа Ёоу Цүнь нарын өмгөөлөгч Б.Ганпүрэв нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудаар Жан Яа Дунг /Zhang Yadong/, Тиэн Гуо Фон /Tian Guofeng/, Сун Сюэ Ганг /Song Xuegang/, Ван Сяао Цианг /Wang Xiaoqiang/, Зиа Ёоу Цүнь /Jia Youchun/ нарт холбогдох эрүүгийн 201601000020 дугаартай хэргийг 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч C.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Жан Яа Дунг /ZHANG YADONG/, БНХАУ-ын иргэн, 1980 оны 2 дугаар сарын 5-ны өдөр БНХАУ-ын Эргүна хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эцэг, эх, охины хамт БНХАУ-ын Манжуур хот, Тунху Лу жижиг дүүргийн 38 дугаар байрны 302 тоотод оршин суух, ял шийтгэлгүй гэх, /паспортын дугаар Е48063297/,

2. Ван Сяао Цианг /WANG XIAO QIANG/, БНХАУ-ын иргэн, 1973 оны 10 дугаар сарын 24-ний өдөр БНХАУ-д төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эцэг, эх, охины хамт БНХАУ-ын Манжуур хот, Син Хуа дүүрэг 3-501 тоотод оршин суух, ял шийтгэлгүй гэх, /паспортын дугаар G37944992/,

3. Тиэн Гуо Фон /TIAN GUOFENG/, БНХАУ-ын иргэн, 1973 оны 10 дугаар сарын 13-ны өдөр БНХАУ Өвөр Монголын Хянган аймагт төрсөн, 42 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 5, эцэг, эх, эхнэр, охины хамт БНХАУ-ын Манжуур хот Юүэн дүүргийн 3 дугаар байр, 501 тоотод оршин суух, ял шийтгэлгүй гэх, /паспортын дугаар Е39969723/,

4. Сун Сюэ Ганг /SONG XUEGANG/, БНХАУ-ын иргэн, 1968 оны 10 дугаар сарын 25-ны өдөр БНХАУ, Хэй Лунг Зианг мужын Нө Хө хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүгийн хамт БНХАУ-ын Манжуур хот Ху Дун дүүргийн 9 дүгээр байр, 2-203 тоотод оршин суух, ял шийтгэлгүй гэх, /паспортын дугаар G46294038/,

5. Зиа Ёоу Цүнь /ЛА YOUCHUN/, БНХАУ-ын иргэн, 1960 оны 2 дугаар сарын 12-ны өдөр БНХАУ, Хэй Лунг Зианг мужын Нө Хө хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эхийн хамт БНХАУ-ын Манжуур хот, Тун лиен дүүргийн 4 дүгээр байр 402 тоотод оршин суух, ял шийтгэлгүй гэх, /паспортын дугаар G36500316/,

БНХАУ-ын иргэн Жан Яа Дунг /Zhang Yadong/, Сун Сюэ Ганг /Song Xuegang/, Тиэн Гуо Фон /Tian Guofen/, Зиа Ёоу Цүнь /Jia Youchun/, Ван Сяа Цианг /Wang Xiaoqiang/ нар нь бүлэглэн 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг дэвсгэрт байрлах Хавирга автозамын шалган нэвтрүүлэх боомтоор Е38436, Е13333 дугаартай Мудан загварын 2 ширхэг нийтийн зорчигч тээврийн автобусанд Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 219 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодолсон барааны жагсаалтын 1211.90.90 кодтой 15.400.000 төгрөгийн үнэ бүхий ховор ургамалын үндэс болох “Дэрэвгэр Жиргэрүү” /Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтад орсон ховор ургамлын жагсаалтын 350 дугаарт багтсан/ өвсний үндэс 308 кг, Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодолсон барааны жагсаалтын 2014 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн нэмэлт өөрчлөлтөөр багтсан 0106.19.00 кодтой 1.200.000 төгрөгийн үнэ бүхий саарал чоно 2 ширхэг, Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодолсон барааны жагсаалтын 0507.90.90 кодонд багтсан 22.218.000 төгрөгийн үнэ бүхий мөнгөлөг хэлтэг загас 3703 ширхэг, 2.299.000 төгрөгийн үнэ бүхий Булуу цагаан загас 121 ширхэг, 54.000 төгрөгийн үнэ бүхий Ердийн цулбуурт загас 6 ширхэг, 160.000 төгрөгийн үнэ бүхий Бор туулай 4 ширхэг зэрэг нийт 41.331.000 төгрөгийн үнэ бүхий онц их хэмжээний хязгаарласан эд зүйлийг нуун далдалж, хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн,

БНХАУ-ын иргэн Жан Яа Дунг /Zhang Yadong/, Сун Сюэ Ганг /Song Xuegang/, Тиэн Гуо Фон /Tian Guofen/, Зиа Ёоу Цүнь /Jia Youchun/, Ван Сяа Цианг /Wang Xiaoqiang/ нар нь бүлэглэн 2016 оны 1 дүгээр сарын 13-наас 14-ний өдрийн хооронд Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрт байрлах ноосны үйлдвэрийн хашаанд Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 219 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодолсон барааны жагсаалтын 1211.90.90 кодтой 15.400.000 төгрөгийн үнэ бүхий ховор ургамлын үндэс болох “Дэрэвгэр Жиргэрүү” /Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтад орсон ховор ургамлын жагсаалтын 350 дугаарт багтсан/ өвсний үндэс 308 кг-ийг зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн, хадгалсан, дээрх ховор ургамлыг Дорнод аймгийн Хэрлэн сумаас Чойбалсан суманд байрлах Хавирга автозамын шалган нэвтрүүлэх боомт хүртэл Е38436, Е13333 дугаартай Мудан загварын нийтийн зорчигч тээврийн 2 ширхэг автобусаар тээвэрлэн, Хавирга автозамын шалган нэвтрүүлэх боомтоор улсын хилээр гаргаж, байгаль орчинд үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: БНХАУ-ын иргэн Жан Яа Дунг /Zhang Yadong/, Сун Сюэ Ганг /Song Xuegang/, Тиэн Гуо Фон /Tian Guofen/, Зиа Ёоу Цүнь /Jia Youchun/, Ван Сяа Цианг /Wang Xiaoqiang/ нар нь бүлэглэн 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг дэвсгэрт байрлах Хавирга автозамын шалган нэвтрүүлэх боомтоор Е38436, Е13333 дугаартай Мудан загварын 2 ширхэг нийтийн зорчигч тээврийн автобусанд Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 219 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодолсон барааны жагсаалтын 1211.90.90 кодтой 15.400.000 төгрөгийн үнэ бүхий ховор ургамалын үндэс болох “Дэрэвгэр Жиргэрүү” /Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтад орсон ховор ургамалын жагсаалтын 350 дугаарт багтсан/ өвсний үндэс 308 кг, Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодолсон барааны жагсаалтын 2014 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн нэмэлт өөрчлөлтөөр багтсан 0106.19.00 кодтой 1.200.000 төгрөгийн үнэ бүхий саарал чоно 2 ширхэг, Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодолсон барааны жагсаалтын 0507.90.90 кодонд багтсан 22.218.000 төгрөгийн үнэ бүхий мөнгөлөг хэлтэг загас 3703 ширхэг, 2.299.000 төгрөгийн үнэ бүхий Булуу цагаан загас 121 ширхэг, 54.000 төгрөгийн үнэ бүхий Ердийн цулбуурт загас 6 ширхэг, 160.000 төгрөгийн үнэ бүхий Бор туулай 4 ширхэг зэрэг нийт 41.331.000 төгрөгийн үнэ бүхий онц их хэмжээний хязгаарласан эд зүйлийг нуун далдалж, хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.3 дахь хэсэгт зааснаар,

 

БНХАУ-ын иргэн Жан Яа Дунг /Zhang Yadong/, Сун Сюэ Ганг /Song Xuegang/, Тиэн Гуо Фон /Tian Guofen/, Зиа Ёоу Цүнь /Jia Youchun/, Ван Сяа Цианг /Wang Xiaoqiang/ нар нь бүлэглэн 2016 оны 1 дүгээр сарын 13-наас 14-ний өдрийн хооронд Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрт байрлах ноосны үйлдвэрийн хашаанд Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 219 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодолсон барааны жагсаалтын 1211.90.90 кодтой 15.400.000 төгрөгийн үнэ бүхий ховор ургамлын үндэс болох “Дэрэвгэр Жиргэрүү” /Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтад орсон ховор ургамлын жагсаалтын 350 дугаарт багтсан/ өвсний үндэс 308 кг-ийг зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн, хадгалсан, дээрх ховор ургамлыг Дорнод аймгийн Хэрлэн сумаас Чойбалсан суманд байрлах Хавирга автозамын шалган нэвтрүүлэх боомт хүртэл Е38436, Е13333 дугаартай Мудан загварын нийтийн зорчигч тээврийн 2 ширхэг автобусаар тээвэрлэн, Хавирга автозамын шалган нэвтрүүлэх боомтоор улсын хилээр гаргаж, байгаль орчинд үлэмж хэмжээний хохирол учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 212 дугаар зүйлийн 212.1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Нийслэлийн прокурорын газраас Жан Яа Дунг /Zhang Yadong/, Сун Сюэ Ганг /Song Xuegang/, Тиэн Гуо Фон /Tian Guofen/, Зиа Ёоу Цүнь /Jia Youchun/, Ван Сяа Цианг /Wang Xiaoqiang/ нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 212 дугаар зүйлдийн 212.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс ховор ургамал зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, Жан Яа Дунг /Zhang Yadong/, Сун Сюэ Ганг /Song Xuegang/, Тиэн Гуо Фон /Tian Guofen/, Зиа Ёоу Цүнь /Jia Youchun/, Ван Сяа Цианг /Wang Xiaoqiang/ нарыг бүлэглэж, хязгаарласан /чоно, туулай, загас, Дэрэвгэр жиргэрүү/ эд зүйлийг онц их хэмжээтэйгээр улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Жан Яа Дунг /Zhang Yadong/, Сун Сюэ Ганг /Song Xuegang/, Тиэн Гуо Фон /Tian Guofen/, Зиа Ёоу Цүнь /Jia Youchun/, Ван Сяа Цианг /Wang Xiaoqiang/ нарыг бүлэглэж, ховор ургамал болох “Дэрэвгэр жиргэрүү”-г зохих зөвшөөрөлгүйгээр хадгалсан, тээвэрлэсэн, улсын хилээр гаргасны улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.3 дахь хэсэгт зааснаар Жан Яа Дунг /Zhang Yadong/, Сун Сюэ Ганг /Song Xuegang/, Тиэн Гуо Фон /Tian Guofen/, Зиа Ёоу Цүнь /Jia Youchun/, Ван Сяа Цианг /Wang Xiaoqiang/ нараас тус бүрээс 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, тус бүрийг 6 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 212 дугаар зүйлийн 212.1 дэх хэсэгт зааснаар Жан Яа Дунг /Zhang Yadong/, Сун Сюэ Ганг /Song Xuegang/, Тиэн Гуо Фон /Tian Guofen/, Зиа Ёоу Цүнь /Jia Youchun/, Ван Сяа Цианг /Wang Xiaoqiang/ нарыг тус бүр 6 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Жан Яа Дунг /Zhang Yadong/, Сун Сюэ Ганг /Song Xuegang/, Тиэн Гуо Фон /Tian Guofen/, Зиа Ёоу Цүнь /Jia Youchun/, Ван Сяа Цианг /Wang Xiaoqiang/ нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тус бүрээс 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 жилийн хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 212 дугаар зүйлдийн 212.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар баривчлах ялыг нэмж, биечлэн эдлэх ялыг нийт тус бүрээс 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, тус бүрийг 6 жил 6 сарын хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Жан Яа Дунг /Zhang Yadong/, Сун Сюэ Ганг /Song Xuegang/, Тиэн Гуо Фон /Tian Guofen/, Зиа Ёоу Цүнь /Jia Youchun/, Ван Сяа Цианг /Wang Xiaoqiang/ нарын эдлэх 6 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар Жан Яа Дунг /Zhang Yadong/, Сун Сюэ Ганг /Song Xuegang/, Тиэн Гуо Фон /Tian Guofen/, Зиа Ёоу Цүнь /Jia Youchun/, Ван Сяа Цианг /Wang Xiaoqiang/ нарын тус бүрийн цагдан хоригдсон 153 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.2, 49.4.3 дахь заалт, Байгалийн ургамлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.3 дахь заалт, Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Жан Яа Дунг /Zhang Yadong/, Сун Сюэ Ганг /Song Xuegang/, Тиэн Гуо Фон /Tian Guofen/, Зиа Ёоу Цүнь /Jia Youchun/, Ван Сяа Цианг /Wang Xiaoqiang/ нараас тус бүрээс 25.772.400 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, нийт 128.862.000 төгрөгийг улсын орлого болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Саарал чоно 2 ширхэг, Бор туулай 4 ширхэг, Мөнгөлөг хэлтлэг загас 3703 ширхэг, Булуу цагаан загас 121 ширхэг, Цулбуурт загас 6 ширхэг, Дэрэвгэр жиргэрүү өвсний үндэс 308 кг зэргийг Захиргааны журмаар хураагдсан эд зүйлийг дуудлага худалдаагаар худалдан борлуулах комиссын бүрэлдэхүүн хүлээн авч шийдвэрлэсэн болохыг дурдсугай. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7 дахь хэсэгт зааснаар БНХАУ-ын иргэн Жан Яа Дунг /Zhang Yadong/, Сун Сюэ Ганг /Song Xuegang, Тиэн Гуо Фон /Tian Guofen/, Зиа Ёоу Цүнь /Jia Youchun/, Ван Сяа Цианг /Wang Xiaoqiang/ нарын паспорт 5 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газарт шилжүүлж, Е38436, Е13333 дугаартай Мудан загварын нийтийн зорчигч тээврийн автобусны тээврийн хэрэгслийн гэрчилгээ 2 ширхэгийг хууль ёсны эзэмшигч болох БНХАУ-ын “Манжуур Хуатай тээвэр” ХХК-д, “Самсунг” загварын гар утас 3 ширхэг, “Оппа” загварын гар утас 1 ширхэг, “Нокиа-2610” загварын гар утас 1 ширхэг, “Виво” загварын гар утас 1 ширхэг, “Коолпадь” загварын гар утас 1 ширхэг зэргийг хууль ёсны эзэмшигч нарт тус тус тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар, тогтоол хүчин төгөлдөр болмогц БНХАУ-ын Манжуур Хуатай тээвэр ХХК-ийн эзэмшлийн Мудан загварын Е38436, Е13333 дугаартай 2 ширхэг автобусыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигчид нь тээврийн хэрэгслүүдийг буцаан олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар уг тээврийн
хэрэгслүүдийн нийт үнэ болох 57.000.000 төгрөгийг Жан Яа Дунг /Zhang Yadong/, Сун Сюэ Ганг /Song Xuegang/, Тиэн Гуо Фон /Tian Guofen/, Зиа Ёоу Цүнь /Jia Youchun/, Ван Сяа Цианг /Wang Xiaoqiang/ нараас хувь тэнцүүлэн гаргуулж, ялтан тус бүрээс 11.400.000
төгрөгийг гаргуулж улсын орлого болгож, тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Жан Яа Дунг /Zhang Yadong/, Сун Сюэ Ганг /Song Xuegang/, Тиэн Гуо Фон /Tian Guofen/ 3иа Ёоу Цүнь /Jia Youchun/, Ван Сяа Цианг /Wang Xiaoqiang/ нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тэдгээрийн эдлэх ялыг 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

 

Ялтан Жан Яа Дунг /Zhang Yadong/, Тиэн Гуо Фон /Tian Guofeng/ нарын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт давж заалдах гомдолдоо: “…Анхан шатны шүүхээс бидний үйлчлүүлэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.3, 212 дугаар зүйлийн 212.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус бүрээс нь 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 жил 6 сарын хорих ял оногдуулсан. Энэхүү шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарыг бүлэглэж хязгаарласан эд зүйлийг онц их хэмжээтэйтээр улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт, мөн бүлэглэж ховор ургамал болох “Дэрэвгэр жиргэрүү”-г зохих зөвшөөрөлгүйгээр хадгалсан, тээвэрлэсэн, улсын хилээр гаргасны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож ял оногдуулсан боловч гэмт хэрэгт хамтран оролцсон этгээдүүдийн үйлдэл тус бүрийг нарийвчлан тогтоож, тэдгээр үйлдэл тус бүрт хууль зүйн дүгнэлт хийх замаар холбогдогч нэг бүрийн гэмт хэрэгт оролцсон оролцоо, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг, хохирлын хэмжээ, хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудад бодитой дүгнэлт хийхгүйгээр ялыг адилхан оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсэгт заасан ял оногдуулах нийтлэг зарчимд нийцээгүй гэж үзэж байна. Энэ хэрэгт мөрдөн байцаагч шинжээч томилж дүгнэлт гаргуулахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийг зөрчсөн, шинжээч томилох тогтоол болон шинжээчийн дүгнэлтүүдийг хэргийн зарим оролцогчдод танилцуулаагүй нь хэрэг хэлэлцэхэд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасах буюу хязгаарлах замаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтойтоор зөрчсөн гэж үзэж байна.

 

Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн гэмт хэргийн халдлагын зүйлд заасан гэмт хэргийн халдлагын зүйл мөн эсэх эдгээр амьтан, ургамал нь эд зүйл, бараа таваарт хамаарахгүй бөгөөд хориглосон болон хязгаарласан зүйл мөн эсэх, ховордсон буюу нэн ховор зэрэг ангилалд багтах эсэхийг тогтоогоогүй бөгөөд шинжээчийн дүгнэлтэд “Эдгээр загас нь Монгол орны нуур, цөөрөм болон голд элбэг тархсан” мөн саарал чоно, бор туулай зэрэг амьтад нь Монгол оронд элбэг тархсан амьтад мөн…” гэж гарч байгаа нь зөрүүтэй эргэлзээтэй байхад энэ зүйл хэсгээр зүйлчилсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 -д “хохирлын хэр хэмжээ шинж чанар”-ыг тогтоогоогүй гэж үзэж байна.

 

Шүүхийн шийтгэх тогтоолд гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг
тодорхойлохдоо Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн дагуу үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй эсэх нь тодорхойгүй Дорнод аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын албан бичгийн хавсралтаар тогтоосон үнэлгээг болон хохирогч М.Мөнхзаяагийн тодорхойлсон үнэлгээг тус тус баримталжээ. Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа хууль ёсны байх зарчим, шаардлагад нийцээгүй гэж үзэж байна. Энэ гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байсан Монгол Улсын иргэн Д.Алтансүхэд холбогдох хэргийг прокурорын 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 79 дүгээр тогтоолоор хэрэгсэхгүй болгосон боловч дээрх тогтоолыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 209 дүгээр зүйлд заасан журмын дагуу хэргийн оролцогчдод мэдэгдээгүй болохыг улсын яллагч шүүх хуралдаан дээр хүлээн зөвшөөрсөн байхад анхан шатны шүүх мөн хүлээн зөвшөөрсөн боловч түүнийг шийтгэх тогтоолоороо хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй гэсэн шалтгаанаар зөвтгөсөн нь мөн л хэрэг хэлэлцэхэд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасах буюу хязгаарлах замаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтойгоор зөрчсөн үйлдэл болсон. Ялангуяа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 209 дүгээр зүйлийн 209.4 дэх хэсэгт “Хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг сэжигтэн, яллагдагч, хохирогчид 3 хоногийн дотор мэдэгдэж, гомдол гаргах журмыг тайлбарлан өгнө.” гэсэн заалтын үйлчлэл нь зөвхөн хохирогч болон хэрэг нь хэрэгсэхгүй болсон сэжигтэн, яллагдагчаар хязгаарлагдахгүй бөгөөд хамтран үйлдсэн гэмт хэргийн хувьд хэрэг нь хэрэгсэхгүй болоогүй сэжигтэн, яллагдагчийн хувьд ч хамаарч үйлчлэх учиртай. Тэдгээрийн Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан сэжигтэн, яллагдагчийн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн шийдвэр, үйл ажиллагаанд гомдол эрхийг хангасан зохицуулалт юм.

Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэжээ.

 

Ялтан Яа Дунг /Zhang Yadong/, Сун Сюэ Ганг /Song Xuegang/, Тиэн Гуо Фон /Tian Guofen/, Зиа Ёоу Цүнь /Jia Youchun/, Ван Сяа Цианг /Wang Xiaoqiang/ нарын өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаж чадаагүй байна. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.3, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 212 дугаар зүйлийн 212.1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд ял халдааж байгаа тохиолдолд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасан яллагдагч нарын хувийн байдлыг огт тогтоогоогүй байхад анхан шатны шүүх анхаарч үзэлгүй шүүгдэгч нарт хүлээлгэх хариуцлагын хэр хэмжээ, шинж чанарт нөлөөлөх нөхцлүүдийг ял шийтгэл оноглуулахдаа хэрэглээгүй орхигдуулсан байна.

Монгол Улсын нутаг дэвсгэрт гэмт хэрэгт холбогдсон гадаад улсын иргэдийн талаарх мэдээлэл, тэдгээрийн хувийн байдлын талаарх баримтуудыг Хууль зүйн яам, Гадаад хэргийн яамаар дамжуулан хоёр улсын хооронд байгуулсан эрх зүйн талаар харилцан туслалцах гэрээний дагуу хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт эрхлэн явуулдаг эрх бүхий байгууллагууд санал, хүсэлт, даалгавраа явуулж нотлох баримтуудаа солилцож цуглуулдаг. Энэхүү ач холбогдол бүхий эрүүгийн хэрэгт зайлшгүй хийж гүйцэтгэх ажиллагааг хийгээгүй нь ял шийтгэгдсэн хятад иргэдийн эрх зүйн байдлыг дордуулсан байх тул хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж гараагүй анхан шатны шүүхийн  шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү…” гэв.

 

Ялтан Яа Дунг /Zhang Yadong/, Сун Сюэ Ганг /Song Xuegang/, Тиэн Гуо Фон /Tian Guofen/, Зиа Ёоу Цүнь /Jia Youchun/, Ван Сяа Цианг /Wang Xiaoqiang/ нарын өмгөөлөгч Т.Урангэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Давж заалдах гомдлуудыг дэмжиж байна. Нэр бүхий 5 ялтнуудад анх 1 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлээд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт зааснаар  орчуулагч авах, 35.2.7 дахь хэсэгт зааснаар өмгөөлөгч авах эрхээр хангаагүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлийн 36.3.3, 36.3.13 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татсан бөгөөд яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулаагүй. Ямар хэрэгт яллагдагчаар татагдсаныг тухайн хүмүүс мэдээгүй гэж үзэж байна. Заавал өмгөөлөгч оролцуулах явцыг хангаагүй. Хэрэгт Тулга, Жаргалсайхан, Наранбулаг, Гансүх, Нарантуяа, Мөнхбаатар, Ганпүрэв, Бат-Ерөөлт нарын өмгөөлөгч нар байцаан шийтгэх ажиллагаанд оролцож байсан. Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ 2 байдаг. Тулга болон Мөнхдэлгэр өмгөөлөгч нарт байдаг. Харин бусад өмгөөлөгч нараас эрх зүйн туслалцаа авах эрхээ эдлээгүй. Өмгөөлөгч нар хууль ёсны эрх ашгийг нь хамгаалаагүй. Өмгөөлөгч нар нь хууль зүйн туслалцаагаа үзүүлээгүй. Хэрэгт өмгөөлөгчийг томилсон нотлох баримт байхгүй. Мөн орчуулагчаар Отгонтуяа, Мөнхзул, Батсүрэн, Майцэцэг, Цүй Хай Пинь нар байдаг. Хавтаст хэрэгт орчуулагч томилсон тогтоол байгаа боловч эдгээр хүмүүсийг мэргэжлийн орчуулагч гэдгийг нотлох баримт байхгүй. Тийм учраас эдгээр хүмүүсийг албан ёсны мэргэжлийн чадвартай орчуулагчийг оролцуулж байцаан шийтгэх ажиллагаа явуулсан гэж үзэх учир дутагдалтай. Үүнээс үүдээд тухайн нэр бүхий 5 ялтнуудын эрх зүйн байдал дордсон байна. Хэрэгт Заяа гэх хүний Тэнгэр хууль зүйн товчоонд ажилладаг гэсэн бичиг баримт авагдсан. Үнэмлэх нь хугацаагүй олгогдсон. Товчоо гэх зүйл өнөөдөр байхгүй. Нөхөрлөлийн эсвэл бие дааж өмгөөлөл явуулдаг хууль зүйн фирмүүд байгаа. Тэгтэл хэдэн оных нь мэдэгдэхгүй гэрчилгээгээр орчуулга хийснийг нь сайн мэдэхгүй байна. Компани гэж яриад байгаа энэ хүмүүст ажил олгогч хүнээс санал ирснээр өмгөөлөгчөөр орох болсон. Тэгэхээр өмгөөлөгч, орчуулагч нарыг томилсон уу, сонгосон уу, тулгаж сонгосон гэх нотлох баримт байхгүй. Шүүх дүгнэхдээ тулгаж сонгосон гэдэг нь тогтоогдохгүй байна гэж үзсэн. Хавтаст хэрэгт ӨМӨЗО-ы иргэн, БНХАУ-ын 2 иргэн гэрчийн мэдүүлэг өгөхдөө 1 дүгээр сарын 25-ны өдөр өгсөн. Гэтэл 3 дугаар сарын 21-ний өдөр орчуулагч томилсон тогтоолоор Цүй Хай Пинь гэх хүн тухайн мэдүүлэгт орчуулагч байсан мэтээр гарын үсэг зурсан. Үүнийг буцаах үндэслэл болно. Нотлох баримтын эх сурвалж болоод байгаа байцаан шийтгэх ажиллагаанууд дээр хэргийн оролцогч гээд байгаа нэр бүхий 5 ялтныг оролцуулаагүй. Танилцуулсан гэсэн мөртлөө хэн ч гарын үсэг зураагүй хоосон цаас байна. Эдгээр хүмүүсийн хэн байхаас үл шалтгаалаад эрхийг нь хангаж байж байцаан шийтгэх ажиллагааг явуулах ёстой байсан. Үүнийг мөрдөн байцаалтад буцааснаар засах боломжтой. Шийтгэх тогтоолын 19 хуудаст өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг няцаагаад үндэслэлүүдийг нь тайлбарласан байгаа. Зүйлчлэлийг шүүх өөрчлөөд зөв байна гэж үзэхдээ Жан Яа Дунг, Ван Сяао Цинг, Сун Сюу Ганг нарын яллагдагчаар өгсөн мэдүүлгийг үндэслэл болгон зааж хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн. Яллагдагчаар татсан тогтоол нь хуульд нийцээгүй, байцаан шийтгэх ажиллагааг зөрчсөнд шүүх дүгнэлт хийгээгүй. 4 туулай, 2 чонын талаар бол ойлгомжтой. Гэтэл 308 кг хориотой өвсний үндэс гэдгийг юугаар нотолж байгаа вэ. Шинжээчийн үзлэг хийсэн тэмдэглэлд хэргийн оролцогч нарыг байлцуулаагүйгээс болоод баталгаат бус жингээр жинлэхэд 308 кг байсан гээд 50.000 төгрөгөөр үржүүлээд хохирлын хэмжээ гарч ирсэн. Шинжээчийн дүгнэлтэд өвсний үндсийг 40.000 төгрөгөөр үнэлсэн байхад БОНХЯамнаас 50.000 төгрөгөөр үнэлээд байцаан шийтгэх ажиллагааныхаа эх сурвалжийг барьсан. Хохирлын хэмжээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.3 дахь хэсэг буюу хүндрүүлэх нөхцөл байдал руу орсон.  Чонын үнийг эр чоно 510.000 төгрөг, эм чоно 600.000 төгрөг гээд үнэлсэн. Үүнийг тухайн чоно нь хэдий насны чоно гэдгийг нарийн тогтоогоогүй учраас хохирлыг бодитой гараагүй гэж үзэж байна. Мөн загасны хэмжээг ширхэгээр хэмжсэн. Шүүгдэгч нарыг байлцуулан тоолж тогтоох боломжтой байсан боловч оролцуулаагүй баталгаат бус жингээр тоолохдоо үзлэг хийсэн тэмдэглэл дээр өмгөөлөгч, орчуулагч нарын гарын үсэг зураагүй асуудал байгаа. Тийм учраас холбогдогч нарын эрх ашиг хохирсон. Ийм учраас би Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь хэсэгт зааснаар бүрэн гүйцэд тогтоогоогүй гэж үзэж байна. Шүүхээс өмгөөлөгчийн хүсэлтийг үгүйсгэхдээ хохирол нөхөн төлбөрийг бүгдийг нь шүүгдэгч нараас гаргуулах үндэслэлгүй, ан амьтан агнасан, ховор ургамлыг бэлтгэсэн этгээд нь тодорхойгүй байна. Тухайн эд зүйлийг ямар эх сурвалжаар олж авсан талаар шүүгдэгч нар тодорхой мэдүүлээгүй зэрэг нөхцөл байдал тогтоогдож байгаа учраас хохирлыг хувь тэнцүүлж гаргуулахаар шийдвэрлэсэн. Хэрэгт авагдсан Алтансүхийн мэдүүлэгт “үндсийг би өгдөг байсан. Бадмаа, Тунгаа гээд хоёр эмэгтэйгээс Лью гэх хүн авдаг байсан. Би өөрөө хүртэл үндэс өгч байсан. Хууль бусаар хилээр нэвтрүүлдгийг мэдэж байсан” гэж мэдүүлдэг. Гэрч Хүрэлхүү хориотой гээд байгаа загасыг нэг килограммыг нь 4.000 төгрөгөөр зардаг байсан. Мөрдөн байцаагч нарт 2 удаа эдгээр зүйлсийг хаанаас, хэнээс авсан эх сурвалжийг нь тогтоох даалгавар өгсөн боловч уг даалгаврыг гүйцэтгээгүй. Мэргэжлийн бус хүмүүсээр орчуулга хийлгэсэн байна гэж дүгнэж байна. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд олон өмгөөлөгч оролцож, шүүгдэгч нарын эрхийг хангаж байна гэж байгаа боловч шүүгдэгч нар өөрсдийн сайн дураар эдгээр өмгөөлөгч нарыг хууль ёсны эрх ашгаа хамгаалуулахаар аваагүй, тэднийг албан ёсоор томилсон асуудал байхгүйгээс харахад мөрдөн байцаагч, тагнуулын ажилтнууд энэ өмгөөлөгч нарыг ав гэж тулгасан байж магадгүй. Дарамталж байсан асуудал шүүх хуралдаан дээр яригдсан. Цагдан хорих 461 дүгээр ангид очиход нэг нь цахилгаан бороохойгоор цохиулсан гээд тонгойж явж байсан. Хамгийн анх орчуулагч гээд байгаа нь зугтлаа гээд зодуулаад хөл нь гэмтсэн гэснийг нотлох баримтаар үнэлэхгүй гэсэн учраас энд байхгүй зүйл ярихгүй. Ямар нэгэн байдлаар эрүүдэн шүүх хэлбэрийн дарамт байсан юм байна гэж дүгнэж байна. Алтансүх өөрөө сэжигтнээр мэдүүлэг өгснийг тогтоогдохгүй байна гээд хэрэгсэхгүй болгосон. Тодорхойлох хэсэгт Алтансүхийн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосон гэдгийг хэн ч анзаараагүй. Алтансүхэд холбогдох үйлдэл холбогдлыг нь хэрэгсэхгүй болгосныг хэргийн оролцогч нарт танилцуулаагүй нь хэрэгт ач холбогдолгүй гэж хэлсэн. БНХАУ-ын 5 иргэнтэй хамт Алтансүх хамт явж байхдаа гаалийн үзлэгийн явцад эвгүй үнэртэй зүйл үнэртээд байна гэхэд нь хорхой, шавьжийн хор цацсан гэж хэлэн үзүүлэхгүй байхыг оролдсон. Гэмт хэргийн хамжигч, оролцогч гэдгийг шалгах ёстой. Шүүх дүгнэхдээ шинжээч томилсон тогтоолыг талуудад бүрэн танилцуулаагүй нь зөрчил хэдий ч тухайн баримт хэргийг нотлоход нөлөөлөхгүй болохыг дурдах нь зүйтэй гэжээ. Шинжээчийн дүгнэлттэй танилцахаар үнэлгээ, ховор нэн ховор хязгаарласан, хэрвээ тухайн ялтнууд орчуулагч, өмгөөлөгчөөр зүй ёсоор хангагдсан бол хэрэг ийм байдалд хүрэхгүй. Эрхийг нь хязгаарлаад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь хэсэгт нөлөөлсөн. Ийм учраас өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах боломжгүй гээд үндэслэлгүй няцаалт хийсэн. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, БНХАУ-ын 5 иргэний хууль ёсны эрх ашиг, сонирхлыг хуульд зааснаар хангаж өгнө үү. Лью нь 2 автобусыг тухайн компанид явуулдаг. Лью яагаад энэ хэрэгт хамаатуулж, эрэн сурвалжлах нэг ч ажиллагаа хийгээгүй. Монгол улсын хилээр байнга орж гардаг. Гэрч Дэлгэржаргалын мэдүүлгээр “Ван Сяао Цинг 120.000 юанийн асуудал яригдаад 50.000 юанийг нь өгөөд 70.000 юанийг өгөөгүй” гэж мэдүүлдэг нь авилгалын асуудал яригдаад Лью олдохгүй байна. Түүнийг олох ямар нэгэн ажиллагаа хийгээгүйд сэрдэлт төрж байна. БНХАУ-ын 5 иргэнд хамааралтай бүх асуудлыг шалгаж өгнө үү…” гэв.

 

Прокурор У.Дэндэвдорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн асуудал байхгүй. Завдалт байсан гэж ярьж байна. Хэргийн хувьд Хавирга боомт дээр гаалийн бүрдүүлэлтээ хийгээд гарсан баримт нь хэрэгт авагдсан. Тэгээд мэргэжлийн хяналтын бүсээ даваад гаалийн хяналтын бүсээр нэвтрэх гэж байхад нь саатуулсан. Гаалийн бүсээр хил нэвтэрсэн гэдэг нь хангалттай тогтоогдсон. Үүнд ямар нэгэн завдалт гэж үзэх үндэслэл байхгүй. Мөрдөн байцаалтын явцад өмгөөлөгч нарыг оролцуулсан. Өмгөөлөгч нарыг яаж тулгасан гэдгийг ойлгохгүй байна. Байцаан шийтгэх ажиллагаанд Монгол хэл, бичиг мэдэхгүй этгээдэд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу өмгөөлөгч, орчуулагч нарыг оролцуулсан. Хавтаст хэрэгт өмгөөлөгч, орчуулагчаар ажилласан хүмүүсийн дипломын хуулбар авагдсан. Үзлэг, шалгалтыг хийж, эд зүйлийг хураан авахдаа хууль зөрчсөн гэж байна. Үзлэгт хөндлөнгийн гэрч болон шүүгдэгч нарыг байлцуулж, эд зүйлийг хураан авч байцаан шийтгэх ажиллагааны дагуу шийдвэрлэсэн. Шинжээчийн дүгнэлтэд үнэлгээг зохих заавар журмын дагуу хийгээд хохирлын хэмжээг тооцсон. Хохирлын хэмжээнд маргалдах зүйл байхгүй. Алтансүхийг БНХАУ-ын иргэдэд хураагдсан, хязгаарласан эд зүйлийг нийлүүлсэн гэх үндэслэлээр шалгасан. Алтансүхийн мэдүүлээд байгаа Бадмаа, Тунгаа нарыг гэрчээр асууж байцаалт авч, гүйцэтгэх ажиллагаа болон бусад шугамаар ажиллагаа явуулж Алтансүх гэмт хэрэг хамтран оролцсон нь тогтоогдоогүй учраас Алтансүхэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. Энэ талаар мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд хэргийн материалтай танилцаад өнөөдрийн байдлаар хэн ч гомдол гаргаагүй. Өмгөөлөгч нарыг байлцуулж, БНХАУ-ын 5 иргэнд сэжигтэн, яллагдагчаар татсан тогтоолыг уншиж сонсгосон. Шүүгдэгч нар ямар хэрэгт сэжигтэн, яллагдагчаар татагдаж байснаа сайн мэдэж байсан. Үүнээс үзэхэд хэргийг мөрдөн байцаах ажиллагаагаар хангалттай шалгаж тогтоосон. Шүүгдэгч нарын гэм буруутай нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогдсон. Өмгөөлөгч нарын ярьж байгаа Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа ноцтой зөрчсөн асуудал байхгүй. Мөрдөн байцаалтад буцааж нэмж тодруулах, хийгдэх ажиллагаа байхгүй. Шүүгдэгч нарт шүүхээс тохирсон ялыг өгсөн гэж үзэж байна...” гэв.   

 

                                                                                    ХЯНАВАЛ:

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр бус бүхэлд нь хянаж үзлээ.

 

Прокуророос БНХАУ-ын иргэн Жан Яа Дунг /Zhang Yadong/, Сун Сюэ Ганг /Song Xuegang/, Тиэн Гуо Фон /Tian Guofen/, Зиа Ёоу Цүнь /Jia Youchun/, Ван Сяа Цианг /Wang Xiaoqiang/ нар нь бүлэглэн 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг дэвсгэрт байрлах Хавирга автозамын шалган нэвтрүүлэх боомтоор Е38436, Е13333 дугаартай Мудан загварын 2 ширхэг нийтийн зорчигч тээврийн автобусанд Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 219 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодолсон барааны жагсаалтын 1211.90.90 кодтой 15.400.000 төгрөгийн үнэ бүхий ховор ургамалын үндэс болох “Дэрэвгэр Жиргэрүү” /Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтад орсон ховор ургамалын жагсаалтын 350 дугаарт багтсан/ өвсний үндэс 308 кг хязгаарласан эд зүйлийг нуун далдалж, хууль бусаар улсын хилээр нэвтрүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн хэмээн дүгнэж, хүндүүрлэх бүрэлдэхүүн болох онц их хэмжээнд оруулан яллах дүгнэлт үйлджээ.

 

Анхан шатны шүүх прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв гэж дүгнэн, дээрх үйлдлийн улмаас учруулсан хохирлын хэмжээг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.3 дахь хэсэгт заасан хүндрүүлэх бүрэлдэхүүн болох онц их хэмжээнд оруулан тодорхойлж, БНХАУ-ын иргэн Жан Яа Дунг /Zhang Yadong/, Сун Сюэ Ганг /Song Xuegang/, Тиэн Гуо Фон /Tian Guofen/, Зиа Ёоу Цүнь /Jia Youchun/, Ван Сяа Цианг /Wang Xiaoqiang/ нарыг тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял оногдуулсан нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, Эрүүгийн хуулийг жинхэнэ агуулгаас зөрүүтэй буруу ойлгож хэрэглэсэн үзнэ.

 

Өөрөөр хэлбэл БНХАУ-ын иргэн Жан Яа Дунг /Zhang Yadong/, Сун Сюэ Ганг /Song Xuegang/, Тиэн Гуо Фон /Tian Guofen/, Зиа Ёоу Цүнь /Jia Youchun/, Ван Сяа Цианг /Wang Xiaoqiang/  нар нь нэг үйлдлээр, нэг цаг хугацаанд дээр дурдсан ховор ургамлын үндэс болох “Дэрэвгэр Жиргэрүү”-г өөр бусад эд зүйлийн хамт нуун далдалж, хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн үйл баримтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175, 212 дугаар зүйлд зааснаар давхар зүйлчилсэн нь ойлгомжгүй байна.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт хамаарагдах үндсэн бүрэлдэхүүн нь хориглосон буюу хязгаарласан эд зүйл байхаас гадна, хууль тогтоогчоос аливаа этгээдийн хууль бусаар хил нэвтрүүлэхийг хориглосон хэм, хэмжээ, эд зүйлийг тогтоохдоо илүү өргөн хүрээнд хуульчилсан байна. Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай 212 дугаар зүйлд нэн ховор, ховор, ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, улсын хилээр гаргасныг гэмт хэрэгт тооцохоор илүү нарийвчилсан зохицуулалтаар тодорхой хуульчилжээ.

 

            БНХАУ-ын иргэн Жан Яа Дунг /Zhang Yadong/, Сун Сюэ Ганг /Song Xuegang/, Тиэн Гуо Фон /Tian Guofen/, Зиа Ёоу Цүнь /Jia Youchun/, Ван Сяа Цианг /Wang Xiaoqiang/ нар нь бүлэглэн 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг дэвсгэрт байрлах Хавирга автозамын шалган нэвтрүүлэх боомтоор Е38436, Е13333 дугаартай Мудан загварын 2 ширхэг нийтийн зорчигч тээврийн автобусанд Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 219 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодолсон барааны жагсаалтын 1211.90.90 кодтой 15.400.000 төгрөгийн үнэ бүхий ховор ургамалын үндэс болох “Дэрэвгэр Жиргэрүү” /Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтад орсон ховор ургамалын жагсаалтын 350 дугаарт багтсан/ өвсний үндэс 308 кг эд зүйлийг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн хоёр зүйл, хэсэгт заасан буюу ниймэл гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болно.

 

             Нөгөөтэйгүүр уг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн хоёр зүйл, хэсэгт заасан гэмт хэрэгт тооцсон тохиолдолд Монгол Улсын нэгдэн орсон, даган биелүүлэх Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Тухайн үед үндэсний буюу олон улсын хуулийн дагуу гэмт хэрэгт эс тооцож байсан аливаа үйлдэл буюу эс үйлдлийг үндэслэж, хэнийг ч гэмт хэрэгт яллан шийтгэх ёсгүй. Түүнчлэн гэмт хэрэг гарсан тэр үед ногдуулж болох байснаас илүү хүнд ял  тохоож болохгүй”, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэг үйлдэх үед нь дотоодын хууль буюу олон улсын эрх зүйгээр эрүүгийн гэмт хэрэгт эс тооцож байсан ямар нэг үйлдэл буюу эс үйлдлээр хэнийг ч гэмт хэрэгтэн гэж буруутгаж болохгүй түүнчлэн эрүүгийн гэмт хэрэг үйлдэх үед хэрэглэж байснаас илүү хүнд ял шийтгэл оногдуулж болохгүй. Гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш тийм хэргийн ялыг хуулиар хөнгөлсөн  бол уг хэрэгтэнд тэрхүү хөнгөлсөн ялыг хэрэглэнэ” гэсэн заалтууд зөрчигдөх юм.

 

Мөн дээрх эрхийг баталгаажуулан хуульчилсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхийг хориглоно”, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тухайн гэмт хэрэгт нь зөвхөн нэг удаа эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан хэрэг үйлдэгдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болно” гэсэн шударга ёсны зарчим, зорилтод нийцэхгүй.

 

Нийслэлийн прокурорын газраас БНХАУ-ын иргэн Жан Яа Дунг /Zhang Yadong/, Сун Сюэ Ганг /Song Xuegang/, Тиэн Гуо Фон /Tian Guofen/, Зиа Ёоу Цүнь /Jia Youchun/, Ван Сяа Цианг /Wang Xiaoqiang/ нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг дэвсгэрт байрлах Хавирга автозамын шалган нэвтрүүлэх боомтоор Е38436, Е13333 дугаартай Мудан загварын 2 ширхэг нийтийн зорчигч тээврийн автобусанд Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 219 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодолсон барааны жагсаалтын 1211.90.90 кодтой 15.400.000 төгрөгийн үнэ бүхий ховор ургамалын үндэс болох “Дэрэвгэр Жиргэрүү” /Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтад орсон ховор ургамалын жагсаалтын 350 дугаарт багтсан/ өвсний үндэс 308 кг хязгаарласан эд зүйлийг нуун далдалж, хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн гэх үйлдэл холбогдолыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Дээрх байдлуудыг нэгтгэн дүгнэвэл прокуророос БНХАУ-ын иргэн Жан Яа Дунг /Zhang Yadong/, Сун Сюэ Ганг /Song Xuegang/, Тиэн Гуо Фон /Tian Guofen/, Зиа Ёоу Цүнь /Jia Youchun/, Ван Сяа Цианг /Wang Xiaoqiang/ нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснээс тэдний бүлэглэн Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодолсон барааны жагсаалтын 2014 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн нэмэлт өөрчлөлтөөр багтсан 0106.19.00 кодтой 1.200.000 төгрөгийн үнэ бүхий саарал чоно 2 ширхэг, Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодолсон барааны жагсаалтын 0507.90.90 кодонд багтсан 22.218.000 төгрөгийн үнэ бүхий мөнгөлөг хэлтэг загас 3703 ширхэг, 2.299.000 төгрөгийн үнэ бүхий Булуу цагаан загас 121 ширхэг, 54.000 төгрөгийн үнэ бүхий Ердийн цулбуурт загас 6 ширхэг, 160.000 төгрөгийн үнэ бүхий Бор туулай 4 ширхэг зэрэг нийт 25.931.000 төгрөгийн үнэ бүхий их хэмжээний хязгаарласан эд зүйлийг нуун далдалж, хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

БНХАУ-ын иргэн Жан Яа Дунг /Zhang Yadong/, Сун Сюэ Ганг /Song Xuegang/, Тиэн Гуо Фон /Tian Guofen/, Зиа Ёоу Цүнь /Jia Youchun/, Ван Сяа Цианг /Wang Xiaoqiang/ нар нь бүлэглэн 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг дэвсгэрт байрлах Хавирга автозамын шалган нэвтрүүлэх боомтоор Е38436, Е13333 дугаартай Мудан загварын 2 ширхэг нийтийн зорчигч тээврийн автобусанд Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодолсон барааны жагсаалтын 2014 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн нэмэлт өөрчлөлтөөр багтсан 0106.19.00 кодтой 1.200.000 төгрөгийн үнэ бүхий саарал чоно 2 ширхэг, Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодолсон барааны жагсаалтын 0507.90.90 кодонд багтсан 22.218.000 төгрөгийн үнэ бүхий мөнгөлөг хэлтэг загас 3703 ширхэг, 2.299.000 төгрөгийн үнэ бүхий Булуу цагаан загас 121 ширхэг, 54.000 төгрөгийн үнэ бүхий Ердийн цулбуурт загас 6 ширхэг, 160.000 төгрөгийн үнэ бүхий Бор туулай 4 ширхэг зэрэг нийт 25.931.000 төгрөгийн үнэ бүхий их хэмжээний хязгаарласан эд зүйлийг нуун далдалж, хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн,

 

Мөн БНХАУ-ын иргэн Жан Яа Дунг /Zhang Yadong/, Сун Сюэ Ганг /Song Xuegang/, Тиэн Гуо Фон /Tian Guofen/, Зиа Ёоу Цүнь /Jia Youchun/, Ван Сяа Цианг A/Vang Xiaoqiang/ нар нь бүлэглэн 2016 оны 1 дүгээр сарын 13-наас 14-ний өдрийн хооронд Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрт байрлах ноосны үйлдвэрийн хашаанд их хэмжээний буюу 15.400.000 төгрөгийн үнэ бүхий ховор ургамлын үндэс болох “Дэрэвгэр жиргэрүү”-г зохих зөвшөөрөлгүй хадгалсан, дээрх ховор ургамлыг Дорнод аймгийн Хэрлэн сумаас Чойбалсан суманд байрлах Хавирга автозамын шалган нэвтрүүлэх боомт хүртэл Е38436, Е13333 дугаартай Мудан загварын нийтийн зорчигч тээврийн 2 ширхэг автобусаар тээвэрлэн, Хавирга автозамын шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 219 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодолсон барааны жагсаалтын 1211.90.90 кодтой “Дэрэвгэр Жиргэрүү” /Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтад орсон ховор ургамлын жагсаалтын 350 дугаарт багтсан/ өвсний үндэс 308 кг-ийг улсын хилээр гаргаж, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

 

Ялтан Жан Яа Дунг /ZHANG YADONG/ мөрдөн байцаалтад ялладагчаар өгсөн: “...2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Лүй утсаар Ван Сяа Циан буюу орчуулагч руу яриад “би ирэх боломжгүй боллоо” гэж хэлсэн. Тэгээд 13-ны өдөр Тион Гуо Фон, Зиа Ёоу Чүнь, Сун Сяа Ган нар өдрийн үед ирээд бид тавуулаа байсан. Орой Лүй утсаар орчуулагч Ван руу яриад “хонь, үхрийн мах автобусанд ач” гэсэн. Тэгээд орчуулагч махыг авч ирсэн. Бид нар автобусны суудлын хоосон зайд махыг хийсэн. Тэгээд ачаад байж байтал Лүй утсаар орчуулагч Ван руу яриад ачихаар боллоо гэхээр нь бид нар буулгаад байрлаж байсан байр руугаа очсон. 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өглөө нь 04 цагийн үед Е13333 гэсэн дугаартай автобусыг жолоодож явсан. Миний жолоодож явсан автобусанд орчуулагч Ван Сяа Циан, Зиа Ёоу Цүн бид 3 явсан. Е38436 дугаартай нөгөө автобусыг Тион Гуа Фон жолоодож явсан ба түүний хамт Сун Сяа Ганг явсан. Бид нар Чойбалсан хотоос манжуур луу хөдөлсөн. Гаальд хүрэхээс 20 орчим км-ийн наана монгол хоолон гэрээс 2 хятад хүн буюу Тион Гуа Фоны автобусанд суусан. Тэгээд бид нар гааль дээр очиход шалгагч бид нарыг шалгаад илрүүлсэн. Туулай, чоно, загас зэрэг эд зүйл илэрсэн. Би ийм зүйл байсныг мэдээгүй Лүй хийгээд явсан байх. Тэгээд бид нарыг буцаагаад Чойбалсан руу авч явсан. ...Би Е13333 дугаартай автобусны доод хэсэгт юм нуусан байсныг мэдэхгүй…” /2-р хх-ийн 115-116, 170/,

ялтан Ван Сяао Цианг /WAN XIAO QIANG/ мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “... 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр үд дундын үед урдаас буюу БНХАУ-аас жолооч Тиэн Гуо Фон, ачигч Жиа Юу Чүн, Сун Сюэ Ганг нар ирсэн. Тэд нар “ажилдаа орно” гээд автобусууд руу явсан. Би Алтансүхтэй хамт тэд нарыг автобус дээр нь хүргэж өгсөн. Би гадуур дэлгүүр явж байгаад буцаж тэд нар дээр очиход автобусанд хонины гулууз, шуудайтай үхрийн мах, зэргийг суудал дээр ачсан байсныг бүгдийг нь буулгаад бид гэртээ очиж амарсан. Биднийг гэртээ байхад Лю жолооч Жан Яа Дунгтай утсаар ярьж “өглөө эрт гараад БНХАУ-руу ир” гэсэн. 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өглөө эрт 05 цагийн үед Хавирга боомт руу явсан. Уг 2 автобусыг Е13333 дугаартай автобусыг Жан Яа Дунгтай, Е-38436 дугаартай автобусыг Тион Гуо Фон нар барьж явсан. Мөн Дорнодоос Алтансүх бидэнтэй цуг явсан. Хавирга боомтын наана хоолон гэрээс 2 хятад хүнийг суулгаад авч явсан. Тэр 2 хятад хүнийг би танихгүй ба тэр 2 хүн Лютэй утсаар ярьж бидний сууж явсан автобусаар нутаг буцах гэж байсан юм билээ. Би цааш хөдлөөд 8 цаг өнгөрөөд Хавирга Боомт дээр ирж гаалийн хяналтын талбайд орж зогссон. Гаалийн үзлэгээр орж хилийн штампаа даруулаад цааш хөдлөөд явах гэтэл тагнуулын ажилчид ирж биднийг саатуулаад дахин шалгана гэсэн. Тэгээд бидний 2 автобусыг яам буюу автобусны доороос харах зориулалттай зогсоол дээр гаргаж доогуур нь шалгасан. Тэгэхэд автобуснаас эд зүйл илрүүлээгүй. Тэгэхэд шалгалт хийж байсан хүмүүс өрөм авч ирж Е-13333 автобусны шалыг өрөмдөж шалыг нээж үзэхэд шалан доороос өвсний үндэс  гарсан. Шалгаж байсан хүмүүс уг автобусанд өвсний үндэс байгаа гэдгийг мэдээд Дорнод аймагт авчирсан. Дорнод аймгийн Хэрлэн суманд ирээд дэлгүүрийн гадна ирж зогсоод ундаа авах үед би айгаад зугатаасан. Тэгээд би 4 хоногийн дараа Жагаа гэдэг айлаас баригдсан. Би автобусанд эд зүйл нууж хийж байгааг мэдэж байсан ба нуухад нь оролцоогүй. Тэдгээрийг ачигч нар болон жолооч нар ачсан. Би загас ачиж байгаа гэдгийг мэдэж байсан. Загаснуудыг шалан доор ачсан. Энэ бараа бол Лю-гийн монгол иргэдээс цуглуулж худалдан авсан бараа юм...” /2-р хх-ийн 126-127/,

ялтан Тиэн Гуо Фон /TIAN  GUOFEN/ мөрдөн  бaйцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...Анх манай Лүй гэх хятад дарга намайг “монголоос автобус жолоодоод хүрээд ир” гэсэн. Тэгээд би 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Сун Сяа Ганг, Зиа Ёоу Чүнтай гуравуулаа хамт ирсэн. …Лүй дарга жижиг машинд суулгаж өгсөн. …Бид нарыг ирэхэд Жан Яа Дунг, орчуулагч Ван нар байсан ба оройн хоолоо идээд бид нар унтсан. Тэгээд маргааш нь 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өглөө 3 цагийн үед босоод 38436 автобусыг жолоодож хил гарахаар Чойбалсан хотын Хавирга боомт руу хөдөлсөн.  …Тэгээд гааль дээр очоод манай машиныг ухраагаад шалгадаг багажаар шалгаад гаалийн хяналтыг гарсны дараа монголын хилийн хаалга дээр бид нарыг саатуулаад шалгасан. Тэгээд загас болон эмийн ургамал илрүүлээд бид нарыг Чойбалсан руу аваад явсан...” /2-р хх-ийн 136-137/,

 

ялтан Сун Сюэ Ганг /SONG XUEGANG/ мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...Би Тион Гуо Фон, Зиа Ёоу Цүнь нарын хамт 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр жижиг машинд суугаад Хавирга боомтоор орж ирээд Дорнод аймгийн төвд байрлаж байсан газраа ирсэн. Ирэхэд Ван Сяао Циан, Жан Яа Дунг нар байсан. Тэгээд 2016 оны 1 дүгээр сарын 13-ны орой 6 цагийн үед Ван гэдэг орчуулагч “бараа ирчихлээ, ачих хэрэгтэй байна” гэж хэлсэн. Бид нарыг очиход ачаа ирсэн байсан. Е38436 дугаартай автобусанд загас, эмийн ургамлыг нууц хайрцаг буюу шалны голд ачсан. Ачихад бид нар дөрөвүүлээ байсан. Жан Яа Дунг, Сун Сюэ Ганг, Тиэн Гуо Фон, Зиа Ёоу Цүнь нар ачсан. Шалны доор байгаа хайрцганд бид нар ээлжлэн загас, эмийн ургамлаа ачиж байсан. Тэгээд дууссаны дараа орой нь байр луугаа очиж амарсан. Өглөө нь 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр автобусаа асаагаад хөдөлсөн. Би Тион Гуо Фонтэй хамт 38436 дугаартай автобусаар явсан. Тэр автобусанд өөр бас хоёр монгол эмэгтэй сууж явсан. Мөн монгол хоолон гэр дээрээс хоёр хятад хүн суусан. Тэгээд хил дээр очоод хяналтын талбай руу ороход 9 цаг болж байсан ба бид нарыг паспорт дээр тамга дараад шалгаад гаргасны дараа хил яг гарах гэж байтал хилийн шалганы хүмүүс буцаагад аваад явсан. Тэгээд Чойбалсан хотод ирсэн...” /2-р хх-ийн 147-148/,

ялтан Зиа  Ёоу Цүнь /JAI  YOUCHUN/ мөрдөн  байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...Би Тион Гуо Фон, Сун Сяа Ганг нарын хамт гурвуулаа 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр жижиг машинд суугаад Хавирга боомтоор монголд орж ирсэн. Манай дарга намайг автобус дагаад яв гэсэн. Тэгээд Дорнод аймгийн төвд байрлаж байсан. Ван Сяао Циан, Жан Яа Дунг нар байсан байрандаа ирээд хэсэг амарсан. Тэгээд орой буюу 2016 оны 1 дүгээр сарын 13-ны 7, 8 цагийн үед Ван гэдэг орчуулагч “бараа ирсэн, ачих хэрэгтэй байна” гэсэн. Би ямар ачаа бараа болохыг мэдээгүй. Тэгээд бид 4 барааг автобусанд ачсан. Хонины мах, үхрийн мах байсан. Тэгээд удалгүй Лүй дарга орчуулагч Ван руу утсаар яриад “бүгдийг буулга” гэсэн. Бид нар буулгаад буцаад байр луугаа явсан. 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр автобусаа асаагаад Манжуур луу хөдөлсөн. Би Жан Яа Дунгийн хамт автобусаар явсан. Тэр автобусанд орчуулагч Ван бид 3 байсан, өөр нэг монгол хүн байсан. Бид нар яваад хил дээр ирээд хяналтын талбай руу ороход манай автобусыг шалгаад дууссаны дараа хилээр гарах гэж байтал хүмүүс ирээд бид нарыг буцаагаад аваад явсан...” /2-р хх-ийн 158-159/,

хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Мөнхзаяа мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Дэрэвгэр жиргэрүү өвсний үндэс нь ховор эмийн ургамалдаа ордог. Энэ ургамлыг түүж бэлтгэхдээ заавал тусгай зөвшөөрөл авдаг. Энэ зөвшөөрлийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны сайдын тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээр олгодог. Мөн улсын тэмдэгтийн хураамжийн дагуу тусгай дансанд мөнгө төлдөг. Ховор ургамал учир 1 кг тутамд 3.000 төгрөг төлдөг. Түүж бэлтгэхдээ зөвшөөрөгдсөн газраас мэргэжлийн байгууллага түүж бэлтгэдэг. Улсын хилээр гаргахдаа Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны сайдын тушаалаар тодорхой аж ахуй нэгжид зөвшөөрөл олгосны үндсэн дээр гаргадаг. Дэрэвгэр жиргэрүү өвсийг түүхдээ үндсийг ухаж малтаж авдаг учраас дахин нөхөж ургахдаа хугацаа шаарддаг ба байгаль орчиндоо тодорхой хэмжээгээр сөрөг нөлөө үзүүлдэг. ...Иймд эдгээр Дэрэвгэр жиргэрүү, загас, чоно, туулай зэргийн хохирлыг барагдуулж, нөхөн төлүүлж өгнө үү...” /1-р хх-ийн 247- 248/,

 

гэрч Н.Мөнхзул мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Монголоос БНХАУ-ын тал руу гарах чиглэлд үүрэг гүйцэтгэсэн ба өглөө 09:40 цагт Е-13333 гэсэн БНХАУ-ын дугаартай жуулчны автобусанд гаалийн үзлэг хяналт шалгалтыг явуулж эхэлсэн. Би уг автобусны хаалгаар ороход өмхий үнэртэй байсан. Тиймээс нарийвчилсан үзлэгийг явуулахаар яам буюу тээврийн хэрэгслийн доод талаас харах зориулалтай газар оруулахаар хүлээлгээд байж байхад тагнуулын ажилтанууд ирээд сэжигтэй тээврийн хэрэгслэл байгаа юм гээд хамтарсан үзлэг шалгат явуулахаар болсон. Хамтарсан үзлэгийг явуулахад автобусны шалны хойд хэсгийн суудал дунд төмөр дээр хөөсөнцөрөөр бэхэлсэн байдалтай байсан ба тэрийг нээж үзэхэд өвсний үндэс гарч ирсэн. Тэгээд тагнуулын байгууллагын ажилтнууд энэ автобусанд нарийвчилсан үзлэгийг сайн хийх хэрэгтэй байна гээд аймгийн төв рүү аваад явсан. …Тухайн үед автобусны шалан доороос өвсний үндэс, загас зэрэг гарч ирсэн. Тухайн үед техникийн боломж дутуу байсан тул үргэлжлүүлэн нээх голомжгүй байсан тул аймгийн төв дээр аваачиж шалыг нээж үзэхээр авч явсан...” /2-р хх-ийн 6/,

гэрч Б.Отгончимэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсаас БНХАУ руу гарах чиглэл буюу экспортын талд үүрэг гүйцэтгэсэн ба өглөө 09 цаг 30 минутын үед гаалийн хяналтын талбайд Е-38436 гэсэн дугаар бүхий БНХАУ-ын жуулчны автобусанд гаалийн үзлэг шалгалт явуулахаар томилогдсон. Тухайн үед үзлэгийг хийх гээд автобус руу ороход эвгүй зүйл буюу өмхий үнэртээд байхаар нь энэ автобусанд загас байж магадгүй гэж бодож шалгалтыг явуулсан боловч сэжигтэй зүйл илрээгүй. Тэгэхээр нь боомт дээр байх тагнуулын ажилтанд “энэ автобуснаас эвгүй үнэр гараад байна” гэхэд тагнуулын ажилтан “та өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд үзлэгээ явуул” гэсэн учир дахин автобус дээр ирж үзэхэд автобусны шалыг хөөсөнцөрөөр битүүлсэн байсан. Тэгээд би жолоочийг нь дуудаж “энэ шалыг хуулж үзүүл” гэхэд Алтансүх гэдэг монгол хүн “энэ шалыг хуулах боломжгүй, энэ доор машины эд анги ажиллаж байдаг” гэж надад хэлж ойлгуулсан. Эвгүй үнэрийн талаар асуухад “шавьжны хорны үнэр” гэж хэлж байсан. Тэгээд би автобуснаас буугаад өөр машин үзээд байж байхад тагнуулын ажилтнууд хамтарсан үзлэг шалгалтыг явуулах боллоо, та буцаад Е-38436 дугаартай автобус руу ор гэсний дaгуу тагнуул, мэргэжлийн хяналт, гаалийн хамтарсан нарийвчилсан үзлэгээр уг автобусны хөөсөнцөрөөр битүүмжилсэн шалыг хуулж үзэхэд евсний үндсийг улаан торонд хийж гадуур нь скочдоод боож нуусныг илрүүлсэн. Тэгэхээр нь шалыг нилээн томоор нээж үзэхэд мөн өвсний үндэс гарч ирсэн. Тийм учраас энэ автобусанд нилээн зүйл байгаа юм байна, энд уг автобусыг задлах боломжгүй учир аймгийн төвд нарийвчилсан үзлэгийг явуулах шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр Тагнуулын байгууллагын ажилтнууд Е-38436, Е-13333 гэсэн дугаартай 2 жуулчны автобусуудыг авч явсан. …Миний шалгалт явуулсан автобуснаас өвсний үндэс л гарч ирсэн...” /2-р хх-ийн 7/,

гэрч Ш.Батболд мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Хавирга хилийн боомт дээр үүрэг гүйцэтгэсэн ба тухайн өдөр Монгол Улсаас БНХАУ руу явж байсан Е-13333, Е-38436 гэсэн дугаар бүхий жуулчны автобусуудад гааль болон тагнуулын байгууллагын ажилтануудтай хамтарсан үзлэгийг явуулсан. Эхлээд Е-13333 дугаартай автобусны шалыг зүсэгчээр зүсэж нээж үзэхэд Дэргэвэр жиргэрүү өвсний үндэс, загасууд гарч ирсэн. Дараа нь Е-38436 дугаартай автобусанд мөн адил шалыг хуулан нээж үзэхэд Дэргэвэр жиргэрүү өвсний үндсүүд гарч ирсэн. Уг хоёр автобусыг бүрэн сайн задалж өөр ямар эд зүйл байгааг үзэх боломжгүй байсан тул аймгийн төвд нарийвчилсан үзлэг хийхээр Тагнуулын байгууллагын ажилтнууд авч явсан. ...Би тэдгээр автобусуудыг анх гаалийн хяналтын талбайд буюу хил дээр орж ирэхэд анх шалгасан боловч ямар нэгэн сэжигтэй зүйл илрээгүй байсан юм. Би автобусны мотор, зорчигчийн суудал, тээшний хэсэг зэргийг бүгдийг сайн шалгасан боловч сэжигтэй зүйл илрээгүй. Дараа нь хамтарсан шалгалтын явцад автобусны шалыг хуулж доороос нуусан Дэргэвэр жиргэрүү өвсний үндэс, загас зэргүүд гаргаж ирсэн...” /2-р хх-ийн 8/,

гэрч Д.Нарантуяа мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Хавирга автозамын боомтод Мал эмнэлгийн улсын ахлах байцаагч ба би тухайн ээлжинд гарч буй улсын байцаагч нарын ажил үүргийг хуваарилах, ачааллыг тэнцвэржүүлэх болон бусад ажил үүргийг гүйцэтгэдэг. 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсаас БНХАУ руу гарах чиглэлд экспротын чиглэлд манай байцаагч нараас Батболд, Энхжаргал, Энхтуяа нар гүйцэтгэсэн. Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Батболдыг Монгол Улсаас БНХАУ руу гарах Е-13333, Е-38436 гэсэн хятад дугаар бүхий улс хооронд зорчих зорчигч тээврийн хоёр автобусыг мэргэжлийн хяналтын хяналт шалгалт явуулахаар томилсон. Манай байцаагч тухай автобусыг шалгаад хяналтын хуудас дээр тэмдгээ дараад явуулсан байсан. Дараа нь гааль, тагнуул, манайх хамт үзлэг шалгалтыг явуулахад тухайн хоёр автобусны шалыг хуулж үзлэгийг явуулж үзэхэд уг шалны хөндийгөөс уутанд хийж багалсан өвсний үндэс харагдаж ба тагнуулын байгууллага боомт дээр нарийвчилсан үзлэг шалгалт явуулах боломжгүй байна гэж үзэн аймгийн төв рүү зөрчилтэй автобусуудыг авч явсан...” /2-р хх-ийн 11/,

гэрч Э.Бямбажав мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Зүүн аймгуудад Байгал орчин, аялал жуулчлалын яамны сайдын А/61 тушаалаар саарал чоно агнахыг 3 жил хориглосон байдаг. Хэрэв зохион байгуулалтай үргээлэг хийвэл зөвшөөрөл авдаг. 2015 онд үргээлэг хийсэн тохиолдол байхгүй. ...Хэлтэг, Булуу цагаан, цулбуурт загаснуудыг агнахыг хориглохгүй. Дорнод аймгийн хувьд 2015 онд 30 тн загас үйлдвэрлэлийн зориулалтаар агнах аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоол, Байгаль орчин, Ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны сайдын тушаалаар олгосон. Уг эрхийг загас   агнуурын   чиглэлийн   мэргэжлийн   байгууллагууд   авч   үйлдвэрлэлийн зориулалтаар загас бэлтгэсэн. Хэлтэг, Булуу цагаан, Цулбуурт загас нь нэн ховор, ховор ангилалд орохгүй. Хилээр нэвтрүүлэхдээ гагцхүү зөвшөөрөл авсан байна. Бор туулайг агнах зөвшөөрөл авах ёстой. Гэхдээ Дорнод аймагт бор туулай агнах зөвшөөрөл 2015-2016 онуудад олгож байгаагүй...” /2-р хх-ийн 14/,

гэрч О.Хишигдорж мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Улсын хилээр Дэрэвгэр жиргэрүү өвсний үндсийг хилээр нэвтрүүлэхдээ лицензтэй гаргадаг. Ургамал хилээр гаргах хэмжээг лиценз дээрээ зааж өгсөн байдаг. Хилээр гаргахдаа шалганы цэрэг орох хуудас өгдөг ба түүний дараа мэргэжлийн хяналтын байцаагч нар Дэрэвгэр жиргэрүү мөн эсэх талаар тогтоогоод тээвэрлэж яваа этгээд нь зөвшөөрөл буюу лицензээ үзүүлээд тоо хэмжээ зөвшөөрөлтэй тохирч байвал хилээр нэвтрүүлдэг журамтай. Зөвшөөрлийг аж ахуй нэгжид Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас олгодог. Загасыг улсын хилээр нэвтрүүлэхдээ Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас зөвшөөрөл олгодог бөгөөд зөвшөөрлийг тухайн орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурдын тогтоолыг үндэслэнэ. Хилээр гаргахдаа зөвшөөрлийн хуудас авч мэргэжлийн хяналт шалгалтаар орж зөвшөөрөлд заагдсан загас мөн эсэх жин хэмжээг нь тулган таарч байвал нэвтрүүлдэг...” /2-р хх-ийн 16/,

гэрч С.Мөнхсайхан мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Дэрэвгэр жиргэрүү өвсний үндэс нь Хангай, Хэнтий, Дорнод монголын тал, Хянганы тойрог зэрэг эдгээр бүс нутгаар ургадаг. Манай аймгийн нэлээд хэдэн суманд ургадаг. Дэрэвгэр жиргэрүү өвсний үндсийг түүж бэлтгэхэд байгаль орчинд сөрөг нөлөөтэй, цөлжилт, хөрсний доройтол явагддаг. 2016 он хүртэл дээрх өвсний үндсийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны сайдын зөвшөөрлөөр яамны тусгай зөвшөөрөл аж ахуй нэгж байгууллагад заагдсан орон нутгаас зөвшөөрөгдсөн хэмжээгээр түүж бэлтгэдэг байсан. Харин 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс түүж бэлтгэх, гадаад улсад гаргахыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны сайдын 2015 оны 377 дугаар тушаалаар 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл хориглосон. Дэрэвгэр жиргэрүү өвсний үндэс нь Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолоор ховор ангилалд орсон. Түүх гэж байгаа аж ахуй нэгж нь тухайн сумынхаа байгалийн ургамал ашигласны төлбөр гэж кг тутамдаа мөнгө төлдөг, мөнгөний хэмжээг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоолоор тогтоодог. Дэрэвгэр жиргэрүү өвсний үндэс нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны сайдын 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн А-1 дугаар тушаалаар 50.000 төгрөгийн үнэлгээтэй байгаа. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны сайдын тушаалаар зөвшөөрсөн тусгай зөвшөөрөл бүхий аж ахуй нэгж нь манай газар нутгаас түүх бол Байгаль орчин, аялал жуулчлалын газарт бүртгүүлээд түүж бэлтгэх газар нутгаа заалгадаг. Энэ жил есөн аж ахуй нэгжид зөвшөөрөл олгосноос долоон аж ахуй нэгж нь ирж бүртгүүлэн бэлтгэсэн. Энэ аж ахуй нэгжүүдийн талаар холбогдох материалыг шаардлагатай гэвэл хуулбарлан өгч болно. Түүж бэлтгэх яамны сайдын зөвшөөрлийг зөвхөн байгалийн ургамал түүж бэлтгэх тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллагад олгодог. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны сайдын тушаалаар энэ тусгай зөвшөөрөл олгодог...” /2-р хх-ийн 19-20/,

гэрч Х.Оюунбилэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Дэрэвгэр жиргэрүү өвсний үндэс нь Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв зэрэг аймгуудаар тархан ургадаг. Дэрэвгэр жиргэрүү өвсний үндсийг түүж бэлтгэхэд зөвшөөрөл олгодог. Энэ зөвшөөрлийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны сайдын тушаалаар түүх хэмжээг нь баталж өгдөг. Түүний дагуу зөвшөөрөл олгодог. Энэ ургамал нь ховор ургамал буюу Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолд ховор ургамлын жагсаалтад оруулсан. Тиймээс Байгалийн ургамлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасны дагуу Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас зөвшөөрөл өгсний үндсэн дээр гаргадаг. Тэгэхдээ тус газраас өгсөн тусгай зөвшөөрлийн дагуу ургамал хариуцсан мэргэжилтэн, хүрээлэн буй орчин байгалийн удирдлагын газрын дарга гарын үсэг зурж тэмдэг дарж баталгааждаг...” /2-р хх-ийн 21-22/,

гэрч А.Баясгалан мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Мөнгөлөг хэлтэг, Булуу цагаан, ердийн цулбуурт зэрэг загас нь Сэлэнгэ, Орхон, Туул, Хэрлэн, Буйр нуурын сав газарт тархсан байдаг. Мөнгөлөг хэлтэг, Булуу цагаан, ердийн цулбуурт эдгээр загасыг агнаж болно, гэхдээ нэг ширхэг тутамд нь зөвшөөрөл авна. Өөрөөр хэлбэл, Амьтны тухай хуульд зааснаар агнуурын амьтны дээд хэмжээний дээд хязгаарт багтаан харьяалах нутаг дэвсгэрт агнуурын амьтан агнах, барих зөвшөөрлийг иргэн хуулийн этгээдэд олгоно гэж заасан байдаг. Мөнгөлөг хэлтэг, Булуу цагаан, ердийн цулбуурт зэрэг загас нь нэн ховор, ховор ангилалд орохгүй. Эдгээр 3 төрөл зүйлийн загасыг гадаадад гаргахыг зөвшөөрдөг. Энэ зөвшөөрлийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас авсан байх ёстой. Амьтны тухай хуулийн 36.2 дахь хэсэгт заасны дагуу амьтны гаралтай түүхий эд, судалгааны ажлын сорц дээжийг гадаад улсад гаргах журмыг баталсан байдаг. Энэ журмын дагуу үйлдвэрлэлийн зориулалтаар барьсан загасыг улсын хилээр гаргах зөвшөөрлийг Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас авсан байх ёстой гэж заасан байдаг. Загас нь ан амьтан мөн. Саарал чоно нь Монгол улсын бүх нутаг дэвсгэрээр элбэг тархсан байдаг. Дээр хэлсэн орон нутгийн дансанд мөнгө тушаасан байх ёстой. Саарал чоно ховор aн амьтанд орохгүй. Гэхдээ Зэрлэг амьтан ургамлын аймгийн ховордсон зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай конвенцийн 2 дугаар хавсралтад байдаг. Энэ хавсралтад орсоноор улсын хилээр гаргах зөвшөөрлийг улсын хилээр гаргах тусгай зөвшөөрлийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас авдаг. Бор туулай нь бүх нутгаар элбэг тархсан байдаг. Түүнийг агнахдаа зөвшөөрөл авдаг. Зөвшөөрлийг сумын Засаг дарга олгодог. Хэрэв худалдаж авсан бол амьтан тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдах иргэн аж ахуй нэгж байгууллагад тухай сумын байгаль хамгаалагч гарал үүслийн тодорхойлолт олгодог. Тодорхойлолт аваагүй амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд худалдах, худалдан авахыг хориглоно гэж заасан байдаг...” /2- р хх-ийн 23-25/,

гэрч Б.Отгонцэцэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний ачаа автобусанд тавигдсан байсан болохоор хилээр гарахыг нь хүлээж байтал манай дүү над руу яриад 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өлөө 05 цагт явна гэж надад хэлсэн. Тэгээд бид хоёрыг нэг хятад хүн ирж авсан ба автобусанд суухад хоёр жолооч байсан бөгөөд бас нэг сонин малгайтай хүн байсан. Бид нарыг 8 цаг өнгөрөөд хил дээр ирэхэд гаалийн байцаагч, мэргэжлийн хяналтын хүмүүс шалгаад “гарч болно яв” гэсэн. Тэгээд яваад гарах хаалган дээр ирэхэд хүмүүс ирээд саатуулсан. Автобуснаас их муухай үнэр үнэртэж байсан. Бид хоёр загас угаагаагүй юм болов уу гэж ярьж байсан. Суусан автобусанд ил юм харагдаагүй. Бид Алтансүхийг танихгүй. Алтансүх гаалийн байцаагч нарт ачаа барааг үзүүлж байсан. Алтансүх хоёр автобусыг шалгуулаад хилээр гарахаар явахад үлдсэн...” /2- р хх-ийн 30/ гэх мэдүүлгүүд,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, “Тиэн Гуо Фоны барьж явсан гэх Е38436 дугаартай “Мудан” маркийн цагаан алаг автобусанд 32 шуудайтай, задгайгаар 481 ширхэг загас байсан бөгөөд баталгаат бус жингээр жинлэхэд загас 1.513.800 кг, “Дэрэвгэр Жиргэрүү” гэх өвсний үндэс нийт 141 боодол баталгаат бус жингээр жинэлж үзэхэд 282 кг байсныг тогтоов. Жан Яан Дунгийн барьж явсан гэх Е13333 дугаартай “Мудан” маркийн цагаан алаг өнгийн автобусанд 53 шуудай Хэлтэг загасыг баталгаат бус жингээр жинэлж үзэхэд 2.270 кг, нэг шуудай 10 кг цулбуурт загас, үхрийн мах 10 кг, саарал чоно 2 ширхэг, туулай 3 ширхэг, Дэрэвгэр Жиргэрүү өвсний үндэс нийт 13 боодол баталгаат бус жингээр жинэлж үзэхэд 26 кг байсныг тогтоов. Нийт дүнгээр Хэлтэг загас 3.541.000 кг, Цулбуурт загас 10.4 кг, Саарал чоно 2 ширхэг, туулай 3 ширхэг, Дэрэвгэр жиргэрүү өвсний үндэс 308 кг, үхрийн мах 10 кг зэрэг зүйлүүд үзлэгээр тогтоогдлоо.” /1-р хх-ийн 38-54/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 59/, эд зүйл хураан авах тогтоол, тэмдэглэл “баталгаат бус жингээр жинлэн тогтоосон нийт дүнгээр Хэлтэг загас 3.541.935 кг, Сазан загас 105 кг, цулбуурт загас 10.4 кг, саарал чоно 2, туулай З, Дэрэвгэр жиргэрүү гэх өвсний үндэс 308 кг, үхрийн мах 10 кг зэрэг зүйлүүдийг хураан авч Дорнод аймгийн Тагнуулын газрын ажилтан М.Лхадоржид хүлээлгэн өгсөн тухай /1-р хх-ийн 30-31/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 55/, эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл, фото зураг /1-р хх-ийн 61-66/, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 04/950 дугаартай “Дэрэвгэр жиргэрүү ургамал, Саарал чоно, Бор туулай, Хэлтэг загас, Булуу цагаан загас, Ердийн цулбуурт загас зэрэг ан амьтдыг 2015, 2016 онд агнаж бэлтгэх, улсын хилээр гадаад улсад экспортлох зөвшөөрөл авсан аж ахуй нэгж, иргэдийн талаарх мэдээлэл ирүүлсэн тухай албан бичиг /1-р хх-ийн 77-138/, Дорнод аймгийн засаг даргын тамгын газрын 2016 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 6/362 дугаартай загас агнаж бэлтгэх зөвшөөрөл авсан иргэн, ах ахуй нэгжийн талаарх мэдээлэл хүргүүлсэн тухай албан бичиг /1-р хх-ийн 192-195/, Дорнод аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын албан тоот, эд зүйлийн үнэлгээ /амьтны экологи, эдийн засгийн үнэлгээ/ саарал чоно /эм/ 1 ширхэг нь 600.000 төгрөг, 2 ширхэг нь 1,200,000 төгрөг, бор туулай 1 ширхэг нь 40.000 төгрөг, 4 ширхэг нь 160,000 төгрөг, мөнгөлөг хэлтэг загас 1 ширхэг нь 6.000 төгрөг, 3.703 ширхэг нь 22.218.000 төгрөг, Булуу цагаан загас 1 ширхэг нь 19.000 төгрөг, 121 ширхэг нь 2.299.000 төгрөг, Цулбуурт загас 1 ширхэг нь 9.000 төгрөг, 6 ширхэг нь 54.000 төгрөг, нийт 25.931.000 төгрөг, Байгалийн ховор ургамлын экологи, эдийн засгийн үнэлгээ дэргэвэр жиргэрүү 1 кг нь 50.000 төгрөг, 308 кг нь 15.400.000 төгрөг /1-р хх-ийн 198-199/,

Шинжлэх ухааны академийн Ерөнхий болон сорилын биологийн
хүрээлэнгийн “шинжилгээнд өгсөн энэхүү үндэс нь Шүхэртэний овогт хамаарах Дэрэвгэр жиргэрүү гэх олон наст өвслөг ургамлын үндэс болно. Дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг дорнын уламжлалт анагаах ухаанд даарч хөрснөөс хатгалгаа туссан үед халуун болон толгойн өвчин намдаах хөлөргөх, үеийн өрөвсөл, саа, мэдрүүл өвдөхгүй, үргэлжилсэн буюу даамай халуурахуй, чичрэхүй зэрэгт хэрэглэдэг. Дэрэвгэр жиргэрүү нь Монгол орны ургамал газар зүйн тойргийн Хэнтий, Монгол Дагуур, Дорнод Монгол, Хянган, Дундад халхын тойргийн хойд хэсэгт буюу засаг захиргааны нэгжээр Дорнод аймгийн Баян-Уул, Дашбалбар, Баяндун, Гурванзагал, Баянтүмэн, Чойбалсан, Булган, Матад, Халх сумдын нутаг Сэлэнгэ, Сүхбаатар, Хэнтий, Төв, Булган аймгийн нутагт ургадаг.” болохыг тогтоосон шинжээчийн 15 дугаартай дүгнэлт /2-р хх-ийн 32/,

   Шинжлэх ухааны академийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн “шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг чоно гэх амьтан нь Махчдын баг нохдын овгийн Нохойн төрөлд хамаарах Саарал чоно мөн. Шинжилгээнд ирүүлсэн 3 ширхэг загасны 1 нь Мөргийхэний овогт хамаарах Мөнгөлөг хэлтлэг, Булуу цагаан, Ердийн цулбуурт гэсэн загаснууд мөн. Шинжилгээнд ирүүлсэн 3 ширхэг туулай гэх амьтан нь Туулайн овгийн туулайн төрөлд хамаарах Бор туулай мөн” болохыг тогтоосон 01 дугаартай шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 34-35/, Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний газрын гадаадын иргэний анкет /3-р хх-ийн 4-16/, жолооч ажилд авах тухай хөдөлмөрийн гэрээ /3-р хх-ийн 56-59/, БНХАУ-ын тээврийн хэрэгслийн гэрчилгээ /3-р хх-ийн 69/, Эд зүйлийн үнэлгээ “Мудан” маркийн тээврийн хэрэгслийн /3-р хх-ийн 77/, Е13333, Е38436 БНХАУ-ын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл /1-р хх-ийн 28-29/, Е13333, Е38485 дугаартай тээврийн хэрэгсэлд олгосон Хавирга автозамын боомтын гарах зөвшөөрөл /1-р хх-ийн 22/, мөрдөн байцаагчийн даалгавар /3-р хх-ийн 71/ зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар тус тус хөдөлбөргүй нотлогдон тогтоогджээ. 

 

Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт хамраалтай, дээрх нотлох баримтуудыг хуульд үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн ба тэдгээрт хууль зүйн дүгнэлт өгөх боломжтой, ялтан нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоход хүрэлцээтэй, энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий болжээ.

 

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.3 дахь заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс давж заалдах шатны шүүх зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгосон тул Жан Яа Дунг /Zhang Yadong/, Сун Сюэ Ганг /Song Xuegang/, Тиэн Гуо Фон /Tian Guofen/, Зиа Ёоу Цүнь /Jia Youchun/, Ван Сяа Цианг /Wang Xiaoqiang/ нарыг бүлэглэж, хязгаарласан /чоно, туулай, загас/ эд зүйлийг их хэмжээтэйгээр улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт зааснаар тэдний эд хөрөнгийг хурааж, хорих ял оногдуулах нь зүйтэй.

 

Давж заалдах шатны шүүхэд ялтан Жан Яа Дунг /Zhang Yadong/, Сун Сюэ Ганг /Song Xuegang/, Тиэн Гуо Фон /Tian Guofen/, Зиа Ёоу Цүнь /Jia Youchun/, Ван Сяа Цианг /Wang Xiaoqiang/ нарын өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр, ялтан Жан Яа Дунг, Тиэн Гуо Фон нарын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, ялтан Сун Сюэ Ганг, Ван Сяао Цианг, Зиа Ёоу Цүнь нарын өмгөөлөгч Б.Ганпүрэв нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудын дагуу хэргийн нөхцөл байдлуудыг судлан үзвэл:

 

Ялтан Жан Яа Дунг, Тиэн Гуо Фон нарын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, ялтан Сун Сюэ Ганг, Ван Сяао Цианг, Зиа Ёоу Цүнь нарын өмгөөлөгч Б.Ганпүрэв нарын хамтран гаргасан “…Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү…”, ялтан Жан Яа Дунг, Тиэн Гуо Фон, Сун Сюэ Ганг, Ван Сяао Цианг, Зиа Ёоу Цүнь нарын өмгөөлөгч Т.Мөнхдэлгэрийн гаргасан “…Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаж чадаагүй байна. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.3, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 212 дугаар зүйлийн 212.1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд ял халдааж байгаа тохиолдолд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасан яллагдагч нарын хувийн байдлыг огт тогтоогоогүй байхад анхан шатны шүүх анхаарч үзэлгүй шүүгдэгч нарт хүлээлгэх хариуцлагын хэр хэмжээ, шинж чанарт нөлөөлөх нөхцлүүдийг ял шийтгэл оноглуулахдаа хэрэглээгүй орхигдуулсан байх тул хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж гараагүй анхан шатны шүүхийн  шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү…”

 

 гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах боломжгүй болно.

 

Учир нь хэргийн талаар шалгаж тогтоовол зохих зүйлүүдийг тогтоосон, анхан шатны шүүх ялтнуудын гэм буруугийн талаар дүгнэлт хийхдээ зөвхөн ялтан нарын мэдүүлгийг үндэслэл болгоогүй, тэдний мэдүүлгээс гадна дээр дурдсан хэргийн нөхцөл байдлын талаар мэдүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, тээврийн хэрэгсэл болон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэлүүдтэй нийцэж байгаа мэдүүлгийг болон уг хэргийн талаар хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан нотлох баримтуудын хэмжээнд үнэлж, дүгнэлт хийсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол үндэслэлтэй болно.

 

Түүнчлэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт “Шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана” гэж заажээ. Шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүхэд шилжсэн яллагдагч буюу шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүний прокурорын яллах дүгнэлтээр шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдах ёстой гэж үзвэл Жан Яа Дунг /Zhang Yadong/, Сун Сюэ Ганг /Song Xuegang/, Тиэн Гуо Фон /Tian Guofen/, Зиа Ёоу Цүнь /Jia Youchun/, Ван Сяа Цианг /Wang Xiaoqiang/ нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175, 212 зүйлүүдэд заасан гэмт хэрэгт ял сонсгож, мөрдөн байцаалт явуулж, прокуророос яллах дүгнэлт үйлдсэн хэргийг хянан шийдвэрлэх учиртай.

 

Мөрдөн байцаалтын явцад ялтан Жан Яа Дунг /Zhang Yadong/, Сун Сюэ Ганг /Song Xuegang/, Тиэн Гуо Фон /Tian Guofen/, Зиа Ёоу Цүнь /Jia Youchun/, Ван Сяа Цианг /Wang Xiaoqiang/ нарыг сэжигтнээр тооцож байцаахдаа өмгөөлөгч оролцуулаагүй, зарим шинжээч томилсон тогтоол болон шинжээчийн дүгнэлтийг зохих ёсоор бүрэн танилцуулаагүй зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн үйл явдалууд гарсан хэдий ч тэднийг яллагдагчаар татаж, ял сонсгож байцаахдаа дээрх зөрчлийг арилгаж, өмгөөлөгч болон орчуулагчийг байлцуулан байцаасан мэдүүлгүүдийг, түүнчлэн мөрдөн байцаалтын /3-р хх-ийн 26-30/ болон шүүхийн шатанд /3-р хх-ийн 129/ хэргийн оролцогчдод хэргийн материалыг бүрэн таниулцуулсан зэргийг үнэлж, анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлийн 95.2 дахь хэсэгт “Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасны дагуу прокуророос Жан Яа Дунг, Тиэн Гуо Фон, Сун Сюэ Ганг, Ван Сяао Цианг, Зиа Ёоу Цүнь нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 212 дугаар зүйлдийн 212.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс ховор ургамал зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцжээ.

 

Мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хохирогч, уг хэрэгт холбогдолгүй, өөрөөр хэлбэл асуувал зохих бүх гэрч нарын мэдүүлгийг авсан, тусгай мэдлэг бүхий этгээдийг шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулсан байх бөгөөд хэрэгт авагдсан ялтан Жан Яа Дунг, Тиэн Гуо Фон, Сун Сюэ Ганг, Ван Сяао Цианг, Зиа Ёоу Цүнь болон хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд, ялтан нарын гар утсанд хийсэн үзлэг, /зарим гар утсанд байгаа загасны зураг/ Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, эд зүйл хураан авах тогтоол, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, Дорнод аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын албан бичиг, эд зүйлийн үнэлгээ /амьтны экологи, эдийн засгийн үнэлгээ/, Байгалийн ховор ургамлын экологи, эдийн засгийн үнэлгээ зэргээс үзэхэд уг хэрэгт дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулах, мөрдөн байцаалтад буцаах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Ялтан Жан Яа Дунг /Zhang Yadong/, Сун Сюэ Ганг /Song Xuegang/, Тиэн Гуо Фон /Tian Guofen/, Зиа Ёоу Цүнь /Jia Youchun/, Ван Сяа Цианг /Wang Xiaoqiang/  нар нь Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг дэвсгэрт байрлах Хавирга автозамын шалган нэвтрүүлэх боомтоор Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодолсон барааны жагсаалтын 0106.19.00 кодтой саарал чоно 2 ширхэг, 0507.90.90 кодтой мөнгөлөг хэлтэг загас 3703 ширхэг, Булуу цагаан загас 121 ширхэг, Ердийн цулбуурт загас 6 ширхэг, Бор туулай 4 ширхэг зэрэг нийт 25.931.000 төгрөгийн үнэ бүхий их хэмжээний хязгаарласан эд зүйлийг нуун далдалж, хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхээр, мөн  бүлэглэн 2016 оны 1 дүгээр сарын 13-наас 14-ний өдрийн хооронд Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрт байрлах ноосны үйлдвэрийн хашаанд Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 219 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодолсон барааны жагсаалтын 1211.90.90 кодтой 15.400.000 төгрөгийн үнэ бүхий ховор ургамлын үндэс болох “Дэрэвгэр Жиргэрүү” /Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтад орсон ховор ургамлын жагсаалтын 350 дугаарт багтсан/ өвсний үндэс 308 кг-ийг зохих зөвшөөрөлгүй хадгалсан, дээрх ховор ургамлыг Дорнод аймгийн Хэрлэн сумаас Чойбалсан суманд байрлах Хавирга автозамын шалган нэвтрүүлэх боомт хүртэл Е38436, Е13333 дугаартай Мудан загварын нийтийн зорчигч тээврийн 2 ширхэг автобусаар тээвэрлэн, Хавирга автозамын шалган нэвтрүүлэхээр авч яваад гаалийн бүс  дээр баригдсан нь тухайн гэмт хэргүүдийг төгссөн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 15 /2-р хх-ийн 32/, 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 01 /2-р хх-ийн 34/ тоот дүгнэлтүүдээр хэрэгт хураагдсан эд зүйлийг ховор ургамалын үндэс “Дэрэвгэр Жиргэрүү”, саарал чоно, мөнгөлөг хэлтэг загас, Булуу цагаан загас, Ердийн цулбуурт загас, Бор туулай болохыг нэг бүрчлэн, түүнчлэн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн А/282 дугаар тушаалын хавсралт, /1-р хх-ийн 150-151, Дорнод аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 28 тоот албан бичиг /1-р хх-ийн 198-199/, Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын тогтоолын 1 дүгээр хавсралтаар /1-р хх-250/ ургамал, амьтны экологи, эдийн засгийн үнэлгээг тус тус тогтоожээ. Нэгэнт хэрэгт хураагдсан ургамал, амьтан ямар төрлийнх болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон учир тэдгээрийн үнэлгээг төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон үнэлгээнд хууль зүйн дүгнэлт өгч учирсан хохирлыг тодорхойлох ёстой. Харин шинжээчийн дүгнэлтэд дурдсан зарим үнэлгээ хэрэгт ач холбогдогүй бөгөөд хэргийг зүйлчлэхэд нөлөөлөхгүй юм.

   

Тагнуулын ерөнхий газрын мөрдөн байцаах хэлтсийн мөрдөн байцаагч, дэслэгч Э.Лхагважамцын Дорнод аймгийн Хэрлэн сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.Сарангаар ахлуулсан комисст 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Эд мөрийн баримт хүлээлгэн өгсөн тэмдэглэлээс үзэхэд /3-р хх-170-171/ хэрэгт хураагдсан ховор ургамалын үндэс “Дэрэвгэр Жиргэрүү”, саарал чоно, мөнгөлөг хэлтэг загас, Булуу цагаан загас, Ердийн цулбуурт загас, Бор туулайны тоо, жин анх тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжсэн тухай тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэлд дурьдсан тоо, жинтэй тохирч байх тул тоо, жинг буруу тогтоосон гэж үзэх боломжгүй байна.   

 

Түүнчлэн Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлүүд, түүнд гарын үсэг зурсан байдал, фото зургуудаас үзэхэд Жан Яа Дунг /Zhang Yadong/, Сун Сюэ Ганг /Song Xuegang/, Тиэн Гуо Фон /Tian Guofen/, Зиа Ёоу Цүнь /Jia Youchun/, Ван Сяа Цианг /Wang Xiaoqiang/ нарыг уг ажиллагаанд оролцоогүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Анхан шатны шүүх дээрх нэр, тоо, хэмжээний Монгол Улсын Хилээр гаргахыг хязгаарласан амьтан, ургамлыг хууль бусаар аргаар олж хадгалан, тээвэрлэж, улсын хилээр гаргасан гэм буруутай үйлдлээс болж Монгол Улсын ургамал, амьтны аймагт учирсан хохирлыг Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Байгалийн ургамлын тухай хууль, Амьтны тухай хуульд нийцүүлэн тооцож, ялтан нараас хувь тэнцүүлэн гаргасан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулахдаа Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэсэн зарчимд нийцжээ.

 

Иймд ялтан Жан Яа Дунг, Тиэн Гуо Фон, Сун Сюэ Ганг, Ван Сяао Цианг, Зиа Ёоу Цүнь нарын өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр, ялтан Жан Яа Дунг, Тиэн Гуо Фон нарын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, ялтан Сун Сюэ Ганг, Ван Сяао Цианг, Зиа Ёоу Цүнь нарын өмгөөлөгч Б.Ганпүрэв нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудын тус тус хэрэгсэхгүй болгож, прокуророос зүйлчилж ирүүлсэн зүйлчлэлийг зөвтгөж, шийтгэх тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах зүйтэй гэж үзлээ.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: