Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 103/ШШ2025/00601

 

 

 

 

 

2025 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 103/ШШ2025/00601

Улаанбаатар хот

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.*******тунгалаг би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Сэнтрал тауэр, 8 давхарт байрлах, ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаантын ** дугаар гудамжны ** тоотод оршин суух, ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 1,385,450 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ******* ББСБ ХХК нь Б.******* харилцан тохиролцож 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр №ЗГ202************ тоот бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээ байгуулан Huawei Nova Y91 маркийн гар утсыг 24 сарын хугацаанд эргэн төлөх нөхцөлтэйгөөр зээлээр авсан болно. ******* ББСБ ХХК нь хариуцагчтай уг гэрээний үүргийн дагуу төлбөрийг хугацаандаа төлөхийг шаардах эрх үүссэн цагаас эхлэн сануулж байсан бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөөгүй байна. Иймд Б.******* үндсэн зээл 898,000 төгрөг, хүү 461,479 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25,971 төгрөг нийт 1,385,450 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******-******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ..., Б.******* нь 1,385,450 төгрөгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан болно гэжээ.

Хариуцагч Б.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн гэрээний үүргийн биелэлт 1,385,450 төгрөгийг төлсөн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн хариуцагч төлбөрөө төлсөн гэх хүсэлтээр тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 1,385,450 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,117 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 18,558 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Б.******* улсын тэмдэгтийн хураамж 18,558 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ