Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 2016/ДШМ/005

 

*******, ******* нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхдаваа даргалж, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Даваасүрэн, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Ялтан *******, *******,

Ялтан нарын өмгөөлөгч *******, *******, *******

Нарийн бичгийн дарга Б.Чулуунчимэг нарыг оролцуулан:

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбатын даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 65/А дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан *******, түүний өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлуудаар *******, ******* нарт холбогдох эрүүгийн 201505000398 дугаартай хэргийг 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын *******, ...улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар //

2. Монгол Улсын иргэн, овогт ийн , ... улсаас авсан гавъяа шагналгүй, 2012 оны 11 дүгээр сарын 8-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, 2013 оны 4 дүгээр сарын 15-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгэж уг ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан  хорих ялын зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг нь 3 жилийн хугацаагаар тогтоож, 2014 оны 9 дүгээр сарын 26-нд эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 16 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдаж байсан, регистрийн дугаар /ВЮ94082053/

******* нь *******той урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр шунахайн сэдэлтээр, өөртөө ашиг олох зорилгоор машин механизм ашиглан Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Шаргалжуут 8 дугаар багийн нутаг “Тахилгын гол” гэх газраас иргэн ын эзэмшлийн хондон зээрд зүсмийн 1 тооны гүүг хулгайлж 700.000 төгрөгийн,

мөн *******той урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр шунахайн сэдэлтээр, өөртөө ашиг олох зорилгоор машин механизм ашиглаж давтан үйлдлээр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Шаргалжуут 8 дугаар багийн нутаг “Өндөр цагаан” гэх газраас иргэн ын эзэмшлийн 1 тооны хул зүсмийн гүүг хулгайлж 700.000 төгрөгийн, мөн *******той урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр шунахайн сэдэлтээр, өөртөө ашиг олох зорилгоор машин механизм ашиглаж, давтан үйлдлээр Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутаг “Баянзүрхийн хонхор” гэх газраас иргэн эзэмшлийн халтар зээрд зүсмийн 2 тооны гүүг хулгайлж бусдад 1.400.000 төгрөгийн буюу нийт 2.800.000 төгрөгийн,

******* нь *******тай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр шунахайн сэдэлтээр, өөртөө ашиг олох зорилгоор машин механизм ашиглан Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Шаргалжуут 8 дугаар багийн нутаг “Тахилгын гол” гэх газраас иргэн ын эзэмшлийн хондон зээрд зүсмийн 1 тооны гүүг хулгайлж 700.000 төгрөгийн,

мөн *******тай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр шунахайн сэдэлтээр, өөртөө ашиг олох зорилгоор машин механизм ашиглаж давтан үйлдлээр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Шаргалжуут 8 дугаар багийн нутаг “Өндөр цагаан” гэх газраас иргэн ын эзэмшлийн 1 тооны хул зүсмийн гүүг хулгайлж 700.000 төгрөгийн,

мөн *******тай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр шунахайн сэдэлтээр, өөртөө ашиг олох зорилгоор машин механизм ашиглаж, давтан үйлдлээр Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутаг “Баянзүрхийн хонхор” гэх газраас иргэн эзэмшлийн халтар зээрд зүсмийн 2 тооны гүүг хулгайлж бусдад 1.400.000 төгрөгийн буюу нийт 2.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн прокурорын газраас *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: ******* овогт *******ын *******, овогт ийн нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг урьдчилан үгсэн тохиролцож, давтан үйлдлээр, бүлэглэн, машин механизм хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар *******ийг эд хөрөнгө хураахгүйгээр 3 сар 1 хоног баривчлах, *******г эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар *******т оногдуулсан баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар *******д оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар *******, ******* нарын цагдан хоригдсон 57 хоногийг ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар *******ийн эзэмшлийн “Мустанг-5” маркийн мотоциклийг хурааж, *******гаас гэмт хэрэг үйлдэхдээ унаж явсан мориний үнэ 600.000 төгрөг гаргуулж тус тус улсын орлого болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт зааснаар *******ийн эзэмшлийн мустанг маркийн улсын дугааргүй мотоцикль болон хүрэн алаг зүсмийн адуу 1 ширхэгийг битүүмжилсэн 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг, *******гийн өмчлөлийн хонгор зүсмийн адуу 1 ширхэгийг битүүмжилсэн 2016 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг тус тус хэвээр үлдээж, *******, ******* нарыг цагдан хорьж тэдний эдлэх ялыг 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Ялтан ******* давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* бид хоёр адилхан урьдчилан үгсэн тохиролцоод бусдын нийт 4 тооны адууг хулгайлсан. Бид хоёр хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, учруулсан хохирлоо төлсөн, хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлж байгаа. Гэтэл намайг урьд өмнө хулгайн гэмт хэрэг удаа дараа үйлдэж байсан гэж хорих ял оногдуулсаныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн намайг Жаргалант суманд олон нийтийн өмнө хүнд ял өгч тасалсан. Би урьд нь хийсэн хэрэг үйлдэл бүрдээ хуулийн дагуу зохих ял шийтгэлээ биечлэн эдэлж байсан, ялтай байдал өршөөл үзүүлэх тухай хуулинд хамрагдаж анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж болохоор байхад надад заавал хорих ял оногдуулан миний эрх зүйн байдлыг дордуулж байна. Бодит амьдрал дээр олон тооны бог, бод мал хулгайлсан ч гэсэн өршөөлд хамрагдаад эсвэл баривчлах ялаар шийтгэж байдаг. ******* бид хоёр адилхан хулгай хийж, хохирол төлбөрөө төлсөн байхад нэг нь хөнгөн ял, нөгөөд нь 2 жил хорих ял өгч шүүх эрх тэгш, шударга хандахгүй, хүнийг үзэл бодол, хөрөнгө чинээ, нас, хүйс зэргээр нь ялгаварлан хандаж байгаад гомдолтой байна.

Би анхнаасаа л шүүх хуралд хөнгөн ял болох баривчлах ялаар шийдэж өгөөч гэж хүсэлтээ илэрхийлсээр байхад миний эцсийн үгэнд ямар ч дүгнэлт хийлгүй, хулгайч гэсэн байдлаар ялгавартай хандаж байна. Танихгүй сумын иргэд, олон нийтийн өмнө намайг золиослон хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Миний аавын бие муу байгаа тул би их санаа зовж, шаналж гэмшиж, дахин хэрэгт холбогдохгүй байхаа та бүхэнд дахин дахин амлаж байна. Иймд мэргэн оюундаа болгоож, миний ялыг хөнгөн баривчлах ялаар сольж өгнө үү гэв.

Ялтан *******гийн өмгөөлөгч ******* давж заалдах гомдолд болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна гэж мэдүүлсэн нь тухайн гэмт хэргийг илрүүлж шалгахад идэвхитэй дэмжлэг үзүүлсэн, тухайн хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаагаа удаа дараа илэрхийлсэн.

*******д анхан шатны шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт тус тус заасан хөнгөрүүлэн үзэх нөхцлийг харгалзан үзээгүй, тухайн хэргийн талаар адилхан үйлдэл холбогдолтой *******т өгсөн ялаас илтэд зөрүүтэйгээр ял шийтгэлийг оногдуулсан нь шүүхийн шийдвэр энэрэнгүй байх, эрх тэгш шударга байх, Эрүүгийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй, хэтэрхий ялгамжтай оногдуулсан нь шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, энэрэнгүй байх зарчмыг алдагдуулж байна.

Мөн шийтгэх тоггоолын тодорхойлох хэсэгт “...шүүх ял оногдуулахдаа шүүгдэгч *******, ******* нарын гэмт хэрэг үйлдэж, учруулсан хохирлоо төлсөн байдал, хэргээ хүлээн мэдүүлж байгаа байдал, ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал үйлдсэн хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэгтэй гэмшиж байгаа, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан баривчлах ял оногдуулахаар шийдвэрлэв...” гэсэн атлаа тогтоох хэсэгтээ *******д 2 жил 1 сар хорих, *******т 3 сар 1 хоног баривчлах ял оногдуулсан нь үндэслэл муутай, хууль ёсны шийдвэр биш байна.

Иймд *******д оногдуулсан ялыг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.2, 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт заасан үндэслэлээр баривчлах ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү гэв.

Ялтан *******гийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. ******* нь өмнө нь энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан ч гэсэн уг ялуудыг биечлэн эдлэн ялтай байдал нь 2015 оны өршөөлийн хуулиар өршөөгдсөн байгаа. Иймд түүнд баривчлах ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү гэв.

Ялтан *******ийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхээс тухайн хэрэгт оролцсон оролцогч нарын хувийн байдлыг харгалзан үзэж ялыг ялгамжтай оногдуулсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Оролцсон прокуророос: Ялтан нарын үйлдсэн хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон. Шүүх *******н хувийн байдлыг харгалзан үзэж хуульд заасан ял шийтгэсэн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай гэв.

ХЯНАВАЛ:

*******, ******* нар нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор машин механизм ашиглан Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Шаргалжуут 8 дугаар багийн нутаг “Тахилгын гол” гэх газраас иргэн ын эзэмшлийн хондон зээрд зүсмийн 1 тооны гүүг хулгайлж 700.000 төгрөгийн,

мөн давтан үйлдлээр 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор машин механизм ашиглаж Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Шаргалжуут 8 дугаар багийн нутаг “Өндөр цагаан” гэх газраас иргэн ын эзэмшлийн 1 тооны хул зүсмийн гүүг хулгайлж 700.000 төгрөгийн, мөн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор машин механизм ашиглаж Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутаг “Баянзүрхийн хонхор” гэх газраас иргэн эзэмшлийн халтар зээрд зүсмийн 2 тооны гүүг хулгайлж 1.400.000 төгрөгийн буюу бусдад нийт 2.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Хохирогч “...2015 оны 11 сарын 14-ний өдрөөс 2015 оны 11 сарын 22-ны хооронд Баянхонгор аймаг, Баянхонгор сум Шаргалжуут 8 дугаар баг “Өндөр цагаан” гэх газраас нийт 13 тооны адуун дотроос 1 тооны хул зүсмийн гүү алдагдсан..., ...Өлзийт сумын хэсгийн төлөөлөгчтэй уулзсан чинь *******, ******* нар нь миний хул зүсмийн гүүг хулгайлсан байсан..., ...миний алдсан гэх хул зүсмийн  соёолон насны сэрээ тамгатай гүү байсан...” /хх-ийн 1-р хавтас 38-39-р тал/,

“...2015 оны 11 сарын 16-ны өдөр би Баянхонгор аймгийн төв дээр ажил дээрээ байж байтал хөдөөнөөс манай адуу байдаг гэх ахын хүү над руу яриад манай адуун дотор байсан миний эзэмшлийн хондон зээрд зүсмийн гүү алга болсон байна гэж надад хэлсэн..., ...2016 оны 1 сарын 6-ны өдөр манай Өлзийт сумын хэсгийн төлөөлөгч над руу утсаар яриад таны алдсан гэх хондон зүсмийн гүүг хулгай хийсэн гэх хүмүүс баригдсан, *******, ******* гэх хүмүүс миний 1 тооны хондон зээрд зүсмийн гүүг хулгайлсаныг мэдсэн...” /хх-ийн 1-р хавтас 41-р тал/,

Д.Гантулга “...2015 оны 11 сарын 27-ноос 2015 оны 11 сарын 28-ны шилжих шөнө манай 8 тооны адуунаас 2 тооны халтар зүсмийн зээрд зүсмийн гүү алдагдсан байсан..., ...мөрийг нь хөөсөөр байгаад ******* гэх хүн манай 2 тооны гүүг *******тай бүлэглэн хулгайлсан байсан...” /хх-ийн 1-р хавтас 43-р тал/,

Гэрч Д.Батдорж “...2015 оны 11 сарын 29-ний өглөө 11 цагийн үед би Баянхонгор аймаг дээр байж байтал манай төрсөн Д.Гантулга над руу утсаар яриад манай 8 тооны адуунаас халтар зээрд зүсмийн 2 тооны гүү алга болсон байна 2 хоног хайсан боловч олдсонгүй та ирээд цуг хайлцаад өгөөч гэхээр нь би тухайн өдөр цагдаад дуудлага өгчихөөд хөдөө Өлзийт сум 4 дүгээр баг, Босгийн ам гэх газар руу очиж дүү хамт 2 хоног хайсан боловч олдоогүй, сүүлд манай дүү Д.Гантулга ирж хайсны эцэст Шаргалжуутад уг 2 тооны гүү хулгайлсан хүмүүсийг олж тогтоон цагдаад барьж өгсөн...” /хх-ийн 1-р хавтас 44-р тал/,

Д.Дулмаа “...2015 оны 11 сарын 28-ны өдөр 14 цагийн үед ******* алаг зүсмийн морь унасан харин хажуу талдаа халтар зүсмийн гүү хөтөлсөн манайд хүрээд ирэхээр нь манайх цагаан сүүлтэй сарлагын үнээгээр сольж наймаа хийсэн..., ...******* авчирсан халтар зүсмийн гүүг манай гэрийн гадаа манай нөхөр Т.Амартүвшингийн хамт бид 3 нядласан...” /хх-ийн 1-р хавтас 45-р тал/,

Т.Амартүвшин “...2015 оны 11 сарын 28-ны өдрийн 14 цагийн үед ******* алаг зүсмийн морь унасан халтар зүсмийн гүү хөтөлж ирээд зээрд зүсмийн гүүг халтар зүсмийн гүүгээр солиод ирлээ миний эзэмшлийн гүү байгаа юм гээд аваад ирэхээр нь манай цагаан сүүлтэй гунжин үнээгээр сольж наймаа хийсэн...” /хх-ийн 1-р хавтас 46-р тал/,

Д.Баатар “...2015 оны 11 сарын 28-ны өглөө 11 цагийн үед ******* 1 тооны зээрд зүсмийн 1 тооны адуу хөтөлж ирээд өрөө дарах гэсэн юм уг адууны өрөөлийг танд өгөх гэсэн юм гээд манай гэрийн гадаа уг 1 тооны зээрд зүсмийн адуу нядлаад уг адууны өрөөл болох талыг нь өрөндөө өгөөд харин нөгөө өрөөл мах, арьс ширтэй нь ******* өөрөө аваад гэр рүүгээ явсан...” /хх-ийн 1-р хавтас 49-р тал/,

“...2015 оны 11 сарын 10-ны үеэр байхаа би Шаргалжуутад Д. ахынд очсон чинь *******, ******* нар нь 1 тооны гүүг нядалж байсан..., хондон зүсмийн гүүг нядлаж байсан...” /хх-ийн 1-р хавтас 50-р тал/,

“...2015 оны 11 сарын 10-ны өглөө 11 цагийн үед Шаргалжуутад Д. ахынд очсон чинь *******, ******* нар 1 тооны гүү нядлаад сууж байсан..., ...зээрд зүсмийн гүү байх шиг байсан...” /хх-ийн 1-р хавтас 51-р тал/,

Д. “...гэртээ яваад очтол ******* манай хүү ******* нар зээрд зүсмийн гүү авчирсан нядалж байсан..., ...******* манай адуу байгаа юм би идэш гаргаж байна гэж надад хэлсэн...” /хх-ийн 1-р хавтас 52-р тал/ нарын мэдүүлэг болон хохирогч нарын хулгайд алдагдсан адуунуудыг үнэлсэн тухай үнэлгээний тайлан /хх-ийн 1-р хавтас 56-57-р тал/, *******, ******* нарын мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар болон анхан шатны шүүхийн удаа дараагийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргийнхээ талаар мэдүүлсэн мэдүүлгүүд, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 1-р хавтас 9-14-р тал/ зэрэг хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдан бэхжигдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт шалгавал зохих зүйлийг бүгдийг шалган хэргийг зөв зүйлчилж анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, *******, ******* нарт оногдуулсан ял тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд нь тохирсон байна.

******* өмнө нь буюу 2012 оны 11 дүгээр сарын 8-нд болон 2013 оны 4 дүгээр сарын 15-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хорих ял шийтгүүлж 2014 оны 9 дүгээр сарын 26-нд эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 16 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан өөрөөр хэлбэл түүнийг тэнсэн, хянан харгалзах хугацаа дуусаагүй байх үедээ буюу 2015 оны 11 дүгээр сарын 9-нөөс 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрүүдийн хооронд 3 удаагийн давтан үйлдлээр бусдын 4 тооны адууг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн, уг тэнсэн хянан харгалзсан хугацаа нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөгджээ Иймд түүнийг энэ шийтгэх тогтоолоор ял шийтгүүлж байгаа гэмт хэрэгтээ ялтай байсан ба давтан гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Харин анхан шатны шүүхээс *******д ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт заасан ял оногдуулсан боловч өмнө нь хулгайн гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн уг гэмт хэргийн нь ялтай байдал арилсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ. 

Мөн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт *******г анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй, үйлдсэн хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан баривчлах ял оногдуулахаар шийдвэрлэв гэсэн атлаа хорих ял оногдуулсан нь ойлгомжгүй, шийтгэх тогтоолын Тодорхойлох болон Тогтоох хэсгүүд илт зөрүүтэй байгааг дурдав  

Иймд ******* болон түүний өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлууды хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 65/А дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ******* болон түүний өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш Улсын Дээд Шүүхэд 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  М.МӨНХДАВАА    

                   ШҮҮГЧИД Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                               Т.ДАВААСҮРЭН