Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 2016/ДШМ/002

 

*******, *******, *******,

******* нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхдаваа даргалж, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т., Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Ж.Уранцэцэг

Яллагдагч *******

Яллагдагч *******гийн өмгөөлөгч Р.Уранцэцэг,

Яллагдагч *******гийн өмгөөлөгч Г.Дуламсүрэн,

Нарийн бичгийн дарга Б.Чулуунчимэг нарыг оролцуулан:

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаагийн гаргасан 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 172 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ж.Уранцэцэгийн бичсэн 2016 оны 15 тоот эсэргүүцлээр *******, *******, *******, ******* нарт холбогдох 201405000196  дугаартай хэргийг 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, ******* *******ын *******, ...улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар /*******/

2. Монгол Улсын иргэн, ******* ийн , ..., улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар //

3. Монгол Улсын иргэн, гийн , ... улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар //

4. Монгол Улсын иргэн, гийн , ... улсаас авсан гавъяа шагналгүй, 2004 оны 9 дүгээр сарын 8-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 1 хоног хорих ял шийтгүүлж байсан, регистрийн дугаар //

******* нь Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Соёлын төвийн эрхлэгчээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан давтан үйлдлээр, хясан боогдуулах замаар 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдөр *******г Соёлын төвд үйлчлэгчээр ажилд авахдаа түүнээс 300.000 төгрөгийн, иргэн *******ыг Соёлын төвд бүжгийн багшаар ажилд авч 2014 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр “Dell” маркийн 749.000 төгрөгийн үнэ бүхий зөөврийн компьютерийг хээл хахуульд тус тус авсан,

******* нь Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Соёлын төвд бүжгийн багшаар ажилд орохдоо Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Соёлын төвийн эрхлэгч *******д 2014 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Dell маркийн 749.000 төгрөгийн үнэ бүхий зөөврийн  компьютерийг хээл хахуульд өгсөн,

******* нь Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Соёлын төвд үйлчлэгчээр ажилд орохдоо Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Соёлын төвийн эрхлэгч *******д 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 300.000 төгрөгийн хээл хахууль өгсөн,

******* нь өөрийн эхнэр *******ыг Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Соёлын төвд бүжгийн багшаар ажилд ороход Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Соёлын төвийн эрхлэгч *******д 2014 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Dell маркийн 749.000 төгрөгийн үнэ бүхий зөөврийн компьютерийг хээл хахуульд өгөхөд хамжигчаар оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн прокурорын газраас *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2, *******, *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 9 дугаартай тогтоолоор *******гийн  мөрдөн байцаалтын шатанд гаргасан гэрч байцаалгах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн ба Ц.Баатар, О.Бямбажав нарыг гэрчээр байцаагаагүй орхигдуулсан,

Мөн хүсэлтийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолд “... яллагдагч *******гийн бичгээр гаргасан хүсэлтийг /О.Бямбажавыг гэрчээр байцаах шаардлагагүй гэж/ хангахаас татгалзсан боловч Ц.Баатарыг яаж шийдвэрлэсэн талаар дурьдаагүй, яллагдагч *******гийн бичгээр гаргасан хүсэлтийг хэрэгт хавсаргаагүй,

*******ыг сэжигтнээр байцаасан тэмдэглэлд “... Намайг анх мэдүүлэг өгч байхад та хохирогч  хүн, таныг хясан боогдуулах замаар ажилд авсан учраас ямар нэг ял шийтгэл хүлээхгүй гэж хэлж байсан...”, “... ярьсан мэдүүлгээсээ няцаж буцах юм бол та хүн гүжирдсэн гэмт хэрэгт холбогдоно гэж хэлсэн тул айсандаа тэгж хэлсэн...”, “... анх өгсөн мэдүүлгээрээ явахгүй бол хуульд заасан хариуцлага хүлээнэ гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг зэргээс үзэхэд Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагч, комиссар Х.Нямдоржийг гэрчээр байцаах,

*******ын “...Доржготов хошууч надад хууль сануулаад таньд гэрч байгаа юу, хэн гэрчлэх вэ гэхээр нь би манай нөхөр гэрчилнэ гээд худлаа хэлсэн..., нөхөр *******т “... хясан боогдуулах замаар авсан гэж хэлээрэй гэж үг зааж өгсөн...”, мөн *******ын “... мөрдөн байцаалтын үед ******* намайг гэрчийн мэдүүлэг өгөх боллоо гэж хэлээд надад зарим нэг үгийг зааж өгсөн...” гэх мэдүүлэг зэргээс яллагдагч *******д хээл хахууль өгсөн *******ын үйлдэлд яллагдагч ******* нь хамтран оролцсон эсэхийг шалгаж тогтоогоогүй,

Дээрх асуудлаар Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 12 дугаар магадлалд заасан ажиллагааг бүрэн биелүүлээгүй гэж үзэн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийг Баянхонгор аймгийн Прокурорын газарт буцаан шийдвэрлэжээ.

Аймгийн прокурор Ж.Уранцэцэг 2016 оны 15 тоот эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1. Хэргийг бүх талаас бүрэн шалгаж тогтоосон ба Ц.Баатар, О.Бямбажав нар нь гэмт хэрэг үйлдэгдэхийг харсан гол гэрчүүд биш бөгөөд Ц.Баатар нь яллагдагчийн төрсөн дүү, О.Бямбажав нь яллагдагчийн нөхөр тул тэднийг зайлшгүй асуух шаардлагагүй юм. Яллагдагч *******гээс О.Бямбажавыг гэрчээр асуух талаарх хүсэлтийг мөрдөн байцаагч хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. Ц.Баатар нь хэрэгт гэрчээр асуугдсан ба түүнийг дахин асуух шаардлагагүй гэж үзэж байна. Хэрвээ тодруулах зүйл байгаа шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах бүрэн боломжтой. *******гийн бичгээр гаргасан хүсэлтийг хэрэгт хавсаргаагүй гэх ба уг ажиллагааг шүүхийн шатанд хийх боломжтой ажиллагаа юм.

2. Шүүхийн яллагдагчийн мэдүүлэгт хэт үндэслэн хэрэгт мөрдөн байцаалт явуулсан мөрдөн байцаагчийг гэрчээр асуулгах нь үндэслэлгүй ба, яллагдагчийн мэдүүлэгт хөтлөгдөн хэт нэг талыг барьсан гэж үзэхээр байна. Яллагдагч нар нь өөрийн үйлдсэн хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэггүй бөгөөд гагцхүү түүний мэдүүлэг бусад нотлох баримтаар тогтоогдсон байх ёстой байтал тогтоогдоогүй мэдүүлэгт үндэслэн мөрдөн байцаагчийг мөрдөн байцаалт явуулахдаа дарамт шахалт үзүүлсэн, хуурч мэхэлсэн гэж үзэж гэрчээр байцаалгаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм.

3. *******ын үйлдлийг шалгаад яллагдагчаар татаж, түүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн байхад *******ын үйлдлийг шалгаж тогтоогоогүй гэдэг илт хууль зүйн үндэслэлгүй байна.

4. Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 12 дугаартай магадлалд мөрдөн байцаалтын шатанд хийх ажиллагааны талаар заагаагүй байх бөгөөд прокуророос яллах дүгнэлтэндээ яллагдагч ******* нь хээл хахуулийг давтан үйлдлээр авсан хүндрүүлэх нөхцлийг орхигдуулсан, анхан шатны шүүх ******* нь гэмт хэрэгт хамтран оролцсонг анхаарах гэсэн үндэслэлээр буцаасан.

Иймд шүүгчийн захирамжийн заалт бүхэлдээ үндэслэлгүй хэрэгт цугларсан нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэх бүрэн боломжтой байх тул хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн гэв.

Яллагдагч ******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гарсан гэж үздэг гэв.

Яллагдагч *******гийн өмгөөлөгч Р.Уранцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхээс хэргийг үндэслэл бүхий 5 зүйлийг дурдан мөрдөн байцаалтад буцаансан тул захирамжид дурдагдсан зүйлүүдийг нэмж шалгуулах хүсэлттэй байна гэв.

Яллагдагч *******гийн өмгөөлөгч Г.Дуламсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгчийн захирамж болон прокурорын эсэргүүцэлд миний үйлчлүүлэгчийн талаар дурдаагүй боловч прокурорын эсэргүүцлийн 1 дэх заалтыг хүлээн зөвшөөрөхгүй, бусад заалтын талаар үндэслэл бүхий болсон гэж үздэг гэв.

ХЯНАВАЛ:

*******, *******, *******, ******* нарт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Мөрдөн байцаалтын шатанд шалгавал зохих зүйлийг бүгдийг шалгасан байх тул хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүгч тал бүрээс нь нягт нямбай бодит байдлаар хянан үзэж өөрийн дотоод итгэлийн хүрээнд үнэлж түүний гэм буруугийн асуудлыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шилжүүлж ирүүлсэн хэргийн хэмжээний дотор гэрч болон бусад оролцогчдыг шүүх хуралдаанд оролцуулж талуудыг мэтгэлцүүлэн хэргийг хянан хэлэлцэх боломжтой байх тул энэ талаар бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

*******, *******, *******, ******* нарын хувийн байдлыг харгалзан үзэж хэргийг анхан шатны шүүхэд хүргэгдэн очтол тэдгээрт хэрэглэсэн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлж шийдвэрлэсэн болно.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 317 дугаар зүйлийн 317.1.2, 322 дугаар зүйлийн 322.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 172 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож *******, *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн 201405000196 тоот хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.2 дахь хэсэгт зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол *******, *******, *******, ******* нарт хэрэглэсэн батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийн 307.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХДАВАА    

                  ШҮҮГЧИД Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                              Т.ДАВААСҮРЭН