Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 2016/ДШМ/001

 

*******, *******, *******,

*******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхдаваа даргалж, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Даваасүрэн, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Ялтан *******, *******, *******, *******, *******                           

Ялтан *******ын өмгөөлөгч *******

Ялтан Г.Батсуурийн өмгөөлөгч *******

Ялтан Д.Бат-Эрдэнийн өмгөөлөгч *******

Ялтан *******, П. нарын өмгөөлөгч

Нарийн бичгийн дарга Б.Чулуунчимэг нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж, шүүгч Ч.Байгалмаа, Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 88 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан *******, *******, тэдний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудаар *******, *******, *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн 201505000231 дугаартай хэргийг 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, овогт , ..., бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, ээжийн хамт Баянхонгор аймаг, Баянхонгор сум, 7 дугаар баг, 21-24 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, 2013 оны 9 дүгээр сарын 30-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сар хорих ял шийтгэгдэж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, регистрийн дугаар //

Монгол Улсын иргэн, овогт ийн , ... улсаас авсан гавьяа шагналгүй, 2013 оны 7 дугаар сарын 4-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял шийтгэж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, регистрийн дугаар //

Монгол Улсын иргэн, овогт ын , ...улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, регистрийн дугаар /1/

Монгол Улсын иргэн, овогт гийн , ...улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, регистрийн дугаар //

Монгол Улсын иргэн, овогт ын , ... улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, регистрийн дугаар //

******* нь 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдөр бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших “Эрдэнэмандал” ахлах сургуулийн орчимд насанд хүрээгүй буюу 16 настай гийн 60.000 төгрөгийн үнэ бүхий Нокиа С3 маркийн гар утсыг, Б.Азжаргалын 100.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг хоппинг маркийн гар утсыг, ын 40.000 төгрөгийн үнэ бүхий Скай вега маркийн гар утсыг тус тус дээрэмдэж бусдад 190.000 төгрөгийн хохирол учруулсан,  

Мөн 2015 оны 7 дугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнийн 01-02 цагийн орчимд ******* нь *******, *******, *******, ******* нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, давтан үйлдлээр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цахир 7 дугаар багийн 6 дугаар гудамжны баруун үзүүр дээр иргэн , нарын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж ын бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан, түүний биед нь байсан 40.000 төгрөгийг, иргэн ийн 1.000.000 төгрөгийг тус тус дээрэмдсэн,

Мөн 2015 оны 7 дугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнийн 01-02 цагийн орчимд яллагдагч *******, *******, *******, ******* нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, давтан үйлдлээр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цахир 7 дугаар багийн 6 дугаар гудамжны баруун үзүүр дээр иргэн , нарын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж ын бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан, түүний биед нь байсан 40.000 төгрөгийг, иргэн ийн 1.000.000 төгрөгийг тус тус дээрэмдсэн гэмт хэргийг үйлдэхдээ насанд хүрээгүй буюу 17 нас 10 сартай Д.Бат-Эрдэнийг гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан,

******* нь 2015 оны 7 дугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнийн 01-02 цагийн орчимд *******, *******, *******, ******* нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цахир 7 дугаар багийн 6 дугаар гудамжны баруун үзүүр дээр иргэн , нарын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж ын бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан, түүний биед нь байсан 40.000 төгрөгийг, иргэн ийн 1.000.000 төгрөгийг тус тус дээрэмдсэн,

******* нь 2015 оны 7 дугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнийн 01-02 цагийн орчимд *******, *******, *******, ******* нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цахир 7 дугаар багийн 6 дугаар гудамжны баруун үзүүр дээр иргэн , нарын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж ын бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан, түүний биед нь байсан 40.000 төгрөгийг, иргэн ийн 1.000.000 төгрөгийг тус тус дээрэмдсэн,

******* нь 2015 оны 7 дугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнийн 01-02 цагийн орчимд *******, *******, *******, ******* нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цахир 7 дугаар багийн 6 дугаар гудамжны баруун үзүүр дээр иргэн , нарын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж ын бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан, түүний биед нь байсан 40.000 төгрөгийг, иргэн ийн 1.000.000 төгрөгийг тус тус дээрэмдсэн,

******* нь 2015 оны 7 дугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнийн 01-02 цагийн орчимд *******, *******, *******, ******* нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цахир 7 дугаар багийн 6 дугаар гудамжны баруун үзүүр дээр иргэн , нарын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж ын бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан, түүний биед нь байсан 40.000 төгрөгийг, иргэн ийн 1.000.000 төгрөгийг тус тус дээрэмдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянхонгор аймгийн прокурорын газраас *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1, 147 дугаар зүйлийн 147.2, *******, *******, *******, ******* нарт тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх:   овогт ыг насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэгт татан оруулах, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг давтан, бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцож үйлдсэн гэм буруутайд, овогт ийн , овогт ын , Бөнтөр овогт ын , овогт Дамбажижингийн нарыг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцож үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг холбогдсон *******ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар *******, *******, ******* нарыг эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 5 сар, Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар *******, ******* нарыг эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 хоног хорих ялаар тус тус шийтгэж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар *******, *******, ******* нарт оногдуулсан 3 жил 5 сар, *******, ******* нарт оногдуулсан 5 жил 1 хоног хорих ялаас тус тус 2 жилийг өршөөн хасч *******, *******, ******* нарын биечлэн эдлэх ялыг 1 жил 5 сар, *******, ******* нарын биечлэн эдлэх ялыг 3 жил 1 хоногийн хугацаагаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар *******, *******, *******, *******, ******* нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар *******ын цагдан хоригдсон 261 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нүх гаргаж цоолсон цагаан цэнхэр өнгийн алчуурыг устгаж, хар өнгийн СБОС гэсэн бичигтэй хос гутал, урт түрийтэй шар өнгийн хуучин хос гутал, ВОЙТ гэсэн бичигтэй цэнхэр өнгийн хуучин хос пүүз, хагас түрийтэй арзгар ултай хос гутал, хар өнгийн үдээстэй хос гутал, цэнхэр өнгийн жинсэн өмд, цэнхэр өнгийн цамц зэргийг тус тус буцаан олгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар Д.Бат-Эрдэнийн эзэмшлийн сони маркийн зурагт, цагаан өнгийн хагас автомат угаалгын машиныг битүүмжилсэн 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, *******гийн эзэмшлийн 31 инчийн сони маркийн зурагт, цагаан өнгийн хагас автомат угаалгын машин, серене маркийн хөлдөөгчийг битүүмжилсэн 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, Г.Батсуурийн эзэмшлийн сони маркийн зурагт, цагаан өнгийн хагас автомат угаалгын машиныг битүүмжилсэн 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, *******ын эзэмшлийн ТиСиЭл маркийн ЛСД зурагт, цагаан өнгийн хөлдөөгчийг битүүмжилсэн 2015 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч нар нь хохирогч нарт төлөх төлбөргүй, *******, *******, *******, ******* нар нь хэргийн учир цагдан  хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар *******од урьд хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, *******, *******, *******, ******* нарт урьд хэрэглэсэн батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж, тэднийг цагдан хорьж эдлэх ялыг 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тооцож шийдвэрлэжээ.

Ялтан ******* давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хохирогч , гэх хүмүүсийг огт танихгүй, тэр хүмүүсийг зодно гэж огт бодоогүй, *******ыг хүн дээрэмдэх санаатай байна гэж ерөөсөө бодоогүй, ******* бид хоёр дугуй засварын тэнд байж байтал орилолдоод зодоон болхоор нь *******гийн хамт гүйгээд очтол 2 хөдөөний хүнийг ******* зодож байсан би *******, нарын голоор ороод салгах гэтэл нэгнийгээ зуурчихаад тавихгүй болохоор нь гарч ирсэн машины гэрлийг цагдаа ирлээ гэж орилж зууралдсан байсан хүмүүсийг салгасан.

Би хохирогч болох , нарын хэнд ч гар хүрээгүй байхад надад *******од оногдуулсан ял шийтгэлээс хүнд ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байна. Би тухайн хохирогч нарт огт гар хүрээгүй, бас мөнгө байсан гэдгийг ч мэдээгүй зодолдож байгаа хүмүүс дээр очоод 30-40 секунд л болсон. Гэтэл намайг хүний 1 сая төгрөгийг дээрэмдэж авсан гэж яллаж байгаад гомдолтой байна. Би аав, ээж, дүү нарын хамт амьдардаг бөгөөд том тэргээр ахтайгаа хамт ачаа зөөж, гэр бүлдээ тус нэмэр болдог байсан. Гэтэл одоо дүү нартаа муухай үлгэр дуурайлал үзүүлж, муу хүмүүстэй нөхөрлөх ямар хортой байдгийг биеэрээ мэдэрч байна.

Та бүхэн хэргийг хянан үзэж, шийтгэх тогтоолыг өөрчилж өгнө үү. Хэрэв би энэ газраас гарвал дахин муу хүмүүстэй нөхөрлөхгүй байж, эцэг эхдээ тус нэмэр болон сайн сайхан амьдрах болно гэв.

Ялтан ******* давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би тухайн өдөр найзуудтайгаа уулзаад сууж байхдаа *******той тааралдсан. Би *******ыг урьд нь таньдаггүй МС гэдэг нэрээр нь мэддэг байсан. Тухайн өдөр *******ыг дагаж явахдаа ийм зүйлд холбогдоно гэж огт төсөөлөөгүй. Гэрт байхдаа ******* дээрэм хийе, хүний юм авна гэж огт хэлээгүй, зөвхөн хөх толгой дээр гаръя гэж л дагуулж явсан, мөн бид нарт шүгэлдэхээр гарч ирээрэй гэсэн утга агуулгатай юм огт хэлээгүй, би шүгэлдэх дууг ч сонсоогүй харин дугуй засварын хажууд байж байгаарай гэхээр нь явчихвал сүүлд нь таараад дээрэлхээд байж магадгүй гэж бодоод хүлээгээд зогсож байтал хүмүүс орилолдоод эхлэхээр нь утсаар ярьж байсан *******ыг дагуулаад хамт очтол зодоон болсон барилцчихсан байсан.

Би хохирогч гэдэг ахын ойролцоо зогсож байтал ******* намайг юугаа хийгээд байгаа юм алаач, новшоо гээд орилохоор нь ахын цээж хэсэг рүү 1 өшиглөчихөөд гүйсэн, ингэж явахдаа найз Ж.Цэвээнравдантай таарч зодоон болж байна зугтаарай гэж хэлсэн юм. Би тэр ах нараас мөнгө төгрөг авах гэж байна гэж ерөөсөө бодоогүй, зодоон болж байна л гэж бодсон. Тэгээд айгаад зугтаасан 1 өшиглөсөндөө үнэхээр их гэмшиж ахаас уучлалт гуйсан. Бид зодоон болсоны дараа *******ынд очоод ******* бид 2 явах гэтэл ******* явуулахгүй, цээж рүү түлхээд цохиод байхаар нь бас айгаад явж чадаагүй, 1 сая төгрөгийг би огт хараагүй. Би хүний хэлснээр ийг 1 удаа өшиглөсөндөө маш их гэмшиж байгаа учраас хохирлоос нөхөн төлсөн. Энэ хэргээс болж бүтэн жилийн хугацаанд хуулийн байгууллагад бүртгүүлж, өөрийн аав, ээж, ойр дотныхоо хүмүүсийг зовоож байгаадаа харамсаж байна. Миний ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Ялтан *******, ******* нарын өмгөөлөгч давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1. Миний үйлчлүүлэгч нарын үйлдэл оролцоо нь гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаагүй байх талаар:

Миний үйлчлүүлэгч нарын холбогдсон гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийн хувьд субъектив талын санаа зорилгыг тодорхойлохдоо гэмт буруугийн шууд санаатай, шунахайн зорилго. Харин объектив талын шинжийн хувьд бусдын эд хөрөнгийг авах зорилгоор иргэдийн амь бие эрүүл мэндэд аюултайгаар хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлж, довтолсон идэвхитэй үйлдлээр илэрнэ гэж заажээ. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар болон шүүх хуралдааны шинэчилсэн хэлэлцүүлгийн явцад хохирогч нар болон бусад шүүгдэгч нарын мэдүүлгээр миний үйлчлүүлэгч ******* болон ******* нар нь бусадтай бүлэглэн дээрмийн гэмт хэрэг үйлдэх санаа зорилгыг агуулсан нь бүрэн дүүрэн тогтоогдоогүй, харин *******ын хувьд бусдын бие махбоди, амь насанд аюул учирч болохуйц нөхцөл байдалд байхад нь салгаж, цагдаа ирлээ гэж орилж, бусдын анхаарлыг сарниулснаар зодолдох процесс төгссөн байдаг.

Өөрөөр хэлбэл хохирогч , ******* нарыг хоорондоо зодолдож байхад очиж салгасан болохыг харсан гэрчүүд хавтаст хэргийн 195-196 дугаар хуудас Г.Батсуурийн “... нөгөө хүнтэй барьцалдаад зогсож байсан. Сүүлд нь голоор нь орж салгаж байгаа бололтой байсан. ... ганцаараа л зодож байсан. Сүүлд нь голоор нь орж салгасан...” гэх мэдүүлэг, 175-176 дугаар хуудас *******ын “... ирээд салгасан...” гэх мэдүүлэг, 101-102 дугаар хуудас Д.Алтанцэцэгийн “... уг нь манай хүүхэд ганц ч цохиж аваагүй, хэрэг болох үед хамт л явж байсан гэсэн...”, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад намайг ******* ******* нар нь цохиж зодоогүй гэх хохирогч , нарын мэдүүлгүүдээр тус тус нотлогдоно. Хэдийгээр шүүгдэгч нарыг өөрсдийн эсрэг мэдүүлэг өгөх, өгөхгүй байх эрхтэй гэж прокурор, шүүхийн зүгээс тайлбарлаж байгаа ч *******, ******* нар нь *******, ******* нарыг зодоонд оролцсон эсэх талаар мэдүүлж байгаа нь бусдын үйлдлийг мэдүүлсэн гэрчлэх мэдүүлгийн шинж чанарыг агуулж байна.

Мөн хавтаст хэргийн 122-123 дугаар талд авагдсан Шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 7 сарын 8-ны өдрийн 53 дугаар шинжээчийн дүгнэлтээр эд мөрийн баримтаар хураан авсан *******ын, Г.Батсуурийн, Д.Бат-Эрдэний зүүн хөлний гутлын улны мөр нь хэрэг учралын газраас олдсон мөртэй тохирч байгаа, харин хэргийн газраас миний үйлчлүүлэгч Б , ******* нарын гутлын улны мөр илрээгүй байна. Хэргийн материалд авагдсанаар болон шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч *******, ******* нар нь тогтвортой мэдүүлдэг бөгөөд ямар нэгэн байдлаар дээрэм хийх санаа зорилгыг мэдээгүйгээр барахгүй, тухайн үед зодоон болж байна гэж ойлгож салгах үйлдэл хийсэн, гэрээс бүлэглэж дээрэм хийнэ гэх талаар ярилцаж гараагүй, баавгай алах гэдэг үгний утга агуулгыг мэдэхгүй талаар мэдүүлдэг. ******* нь *******ын хамтаар хамгийн сүүлд зодоон эхлэхэд салгах гэж очихдоо *******ыг юугаа хийгээд байгаа юм цохиоч, зодооч гэх үгээр нэг удаа өшиглөснөө хүлээн мэдүүлэг бөгөөд бусдын эд хөрөнгөнд халдахаар довтолгооныг хийж байгаа талаар урьдчилан мэдээгүй, мэдэх боломж бүрэн дүүрэн байгаагүйгээс гадна дээрэм хийх гэж байгааг цааш гүйхдээ гэрч Ж.Цэвээнравдантай таараад зодоон болж байна зугтаарай гэж хэлж хамтдаа зугтсан талаар гэрч Ж.Цэвээнравданг байцаасан тэмдэглэл хавтаст хэргийн 99-100 дугаар талд авагдсан байна. Хохирогч ийн цээж рүү ******* өшиглөсөн нь ямар нэгэн гэмтэл үүсгээгүй болох нь шинжээчийн дүгнэлтэнд авагджээ.

Эдгээр нөхцөл байдлаас харахад дээрэмдэх гэмт хэргийн субъктив болон объектив талын бусдын эд хөрөнгийг авах зорилго, сэдэлт тодорхой бус байхад шүүх гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүхэлд нь агуулсан гэж үзэж байгаа нь учир дутагдалтай болжээ.

Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт  “...энэ хуульд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан хэрэг үйлдэгдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болно...” гэж заасаар байтал объектив субъектив талын шинж агуулаагүй үйлдлийг гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан байна гэж дүгнэж ял оногдуулж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл миний үйлчлүүлэгч нарын үйлдэлд бусдын эд хөрөнгийг авах зорилгоор бусдын амь нас эрүүл мэндэд аюултайгаар хүч хэрэглэсэн үйлдэл тогтоогдоогүй.

2. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 онь 6 дугаар сарын 10-ны өдрийн 88 дугаар шийтгэх тогтоолд дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэж урьдчилан үгсэн тохиролцож үйлдсэн гэж дүгнэн гэм буруутайд тооцсон бөгөөд гэмт хэргийг бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцсон бүлэг гэдэг ойлголтыг Эрүүгийн хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасан байдаг.

Хэрэв миний үйлчлүүлэгч нар ******* нартай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсон гэж үзвэл энэхүү яриа нь гэрт болсон баавгай алах гэдэг үгнээс үүдэлтэйгээр бий болсон, тус хэллэгийг сонссон гэрт байсан хүүхдүүдийн нэг болох Ж.Цэвээнравдан ч энэ хэрэгт сэжиглэгдэх бүрэн үндэслэлтэй. Гэтэл Ж.Цэвээнравданг ямар нэгэн байдлаар шалгаагүй орхигдуулсан атлаа үйлдэл учир холбогдлыг нь ойлгоогүй, ямар нэгэн байдлаар бусдын амь насанд аюултай довтолгооныг эхлүүлээгүй, миний үйлчлүүлэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн нь хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг алдагдуулсан. Ер нь баавгай алах гэдэг хэллэг цагдаагийн алба хаагчдад тусгайлан заах хэллэг болохоос биш 10 жилийн сургуульд сургалтын программд ч эдгээр үг хэллэгийг заах хуваарь байхгүй тул эдгээр хүүхдүүд тэр бүрчлэн үгийн утгыг ойлгоод байх боломжгүй. Огт ойлгоогүй талаараа ч шат бүрт мэдүүлсэн байна.

3. Ял шийтгэлийг ялгамжтой оногдуулах талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6 дугаар зүйлд “...ял эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруутай этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон байна...” гэж заажээ. Анхан шатны шүүхээс гаргасан шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 болон 4 дүгээрт *******, *******, ******* нарт ял хөнгөрүүлэх нөхцөл байдал буюу хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулах боломжтой гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулсан харин миний үйлчлүүлэгч нарт хэрэглэх боломжгүй гэж үзжээ.

Гэмт хэрэг анх удаа үйлдсэн этгээд гэмт хэргийн хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан бол шүүх тухайн этгээдийн хувийн байдал, үйлдсэн хэргийнх нь шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих яг оногдуулж болно гэж заасаар байтал гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрөөгүй, гэм буруугийн хувьд маргаж байгаа гэдэг үндэслэлээр тухайн үйлдэл, зодоон болоход ямар үйлдэл оролцоотой оролцсон, гэм буруутай байсан эсэх талаар дүгнэлт хийлгүйгээр хуульд байхгүй үг хэллэг буюу гэм буруугаа гэмшээгүй гэсэн үндэслэлээр бусдын амь насанд хохирол учруулахуйц нөхцөл байдлаас салгаж, болзошгүй аюульг зайлуулсан миний үйлчлүүлэгчийг өндрөөр яллаж, ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт ял хөнгөрүүлж оногдуулах нөхцөл байдалд гэм буруугаа гэмших, хэргийн зүйлчлэлээр маргахгүй байх гэсэн нэг ч үг өгүүлбэр ороогүй байхад хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэйгээс гадна гэмт хэрэгт оролцсон оролцоо, үйлдэл холбогдлыг ялгалгүйгээр гэмт хэргийг санаачилсан этгээдэд бага, гэмт хэрэг үйлдэгдэж байхад хэн алиныг нь салгаж учрах гэм хорыг зайлуулсан этгээдэд их ял оногдуулж байгаа нь шудрага ёсны зарчимд харшилж байна. Өнөөдөр Монгол улсын үндсэн хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид иргэн өөрийгөө өмгөөлөх, өмгөөлөл хууль зүйн туслалцаа авах эрхийг нэг бүрчлэн тусгасан. Гэтэл иргэн энэ эрхээ хэрэгжүүлж, тэдгээрийн сонгосон өмгөөлөгч хуульд зохицуулсан зохицуулалт буюу мэтгэлцэх зарчмын үндсэнд эрхээ хэрэгжүүлж, шүүх хуралдаанд мэтгэлцээний нэг тал байж хэргийн зүйлчлэлийн талаар саналаа хэлэх эрхээ хэрэгжүүлсэний төлөө гэм буруугаа гэмшээгүй гэдэг үндэслэлээр ял шийтгэлийг бусдаас хүндрүүлж оногдуулах заалтыг хуульчлаагүй билээ.

Цаашилбал шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайгаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нарт учирсан хохирлыг нөхөн төлсөн байх тул Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамааруулах боломжтой болно гэсэн нь нэг шийтгэх тогтоолд 2 өөр дүгнэлт хийж, ял шийтгэлийг аль үндэслэлээр ялгамжтай оногдуулсан эсэх нь эргэлзээтэй болжээ. Гэмт хэргийг зүйлчлэхдээ гэмт хэргийн сэдэлт, зорилгыг заавал нарийвчлан тогтоож хуульд зааж тайлбарласан шалгуур шинжийн аль шинжийг илүү агуулсан байхаар нь оновчтой зүйлчлэхээр заасан *******гийн үйлдэл нь бусдыг илтэд үл хүндэтгэж, муу эр дайнд хөөрнө гэгчийн үлгэрээр нийгмийн хэв журмыг зөрчиж бусдад хүч хэрэглэж нэг удаа өшиглөсөн байдаг нь танхайн гэмт хэргийн шинжийг илүү дөхөм агуулж байна.

Эдгээр нөхцөл байдлууд болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харгалзан үзэж *******т холбогдох үйлдлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24.1.1, 208.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож, *******д холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлд зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү гэв.

Ялтан *******ын өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж *******од ял оногдуулахдаа хөнгөрүүлж үзэх нөхцөл байдал тогтоогдсон учир түүнд хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулсан. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Оролцсон прокуророос: *******, *******, *******, *******, ******* нарын үйлдсэн хэрэг нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Харин ялтан *******, *******, тэдний өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд дурдагдсан ял шийтгэлийн тал дээр анхан шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэсэн асуудал тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай гэв. 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй байна.

******* нь 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдөр бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших “Эрдэнэмандал” ахлах сургуулийн сурагчид болох насанд хүрээгүй , Б.Азжаргал нарын гар утаснуудыг дээрэмдэж нийт 190.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд нь 2015 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 5/85 дугаартай яллах дүгнэлт үйлдсэн байх үед буюу 2015 оны оны 7 дугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнийн 01-02 цагийн орчимд *******, *******, *******, ******* нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, давтан үйлдлээр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цахир 7 дугаар багийн 6 дугаар гудамжны баруун үзүүр дээр иргэн , нарын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж ын бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан, түүний биед нь байсан 40.000 төгрөгийг, иргэн ийн 1.000.000 төгрөгийг тус тус дээрэмдсэн, мөн уг гэмт хэргээ үйлдэхдээ насанд хүрээгүй буюу 17 нас 10 сартай байсан Д.Бат-Эрдэнийг татан оролцуулсан гэмт хэргүүдийг үйлдсэн байхад анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан түүний үйлдсэн гэмт хэрэгт оногдуулж болох хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулсан байгаа нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт “...Эрүүгийн хуулийн тусгай ангид заасны дагуу хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн этгээд гэмт хэргийн хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан бол шүүх тухайн этгээдийн хувийн байдал, үйлдсэн хэргийнх нь шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж болох...” талаар хуульчилсан, ******* нь дээрх үйлдлүүдийнхээ алинд нь ч ял шийтгүүлээгүй байгаа ч түүний гэмт хэрэг үйлдэх санаа нь тус тусдаа үүссэн, тус бүртээ бие даасан эхлэл төгсгөлтэй байгаа тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй юм.

Мөн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлан үзвэл ******* нь 2015 оны 7 дугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнийн 01-02 цагийн орчимд *******, *******, *******, ******* нартай бүлэглэн, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цахир 7 дугаар багийн 6 дугаар гудамжны баруун үзүүр дээр иргэн , нарын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн ын бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан 40.000 төгрөгийг, ийн 1.000.000 төгрөгийг тус тус дээрэмдэх гэмт хэрэг үйлдэх санааг анх гаргасан, ингэж гэмт хэрэг үйлдэхдээ насанд хүрээгүй буюу 17 нас 10 сартай байсан Д.Бат-Эрдэнийг татан оролцуулсан байхад түүнд *******, ******* нарт оногдуулсан хорих ялаас доогуур хорих ял оногдуулсан нь гэмт хэрэгт хамтран оролцогчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг сонгон хэрэглэхдээ оролцогч бүрийн гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, үйлдлийн шинж чанар хэр хэмжээг зөв тодорхойлж чадаагүй байгаа нь Эрүүгийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцээгүй байна.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул энэ удаагийн шүүх хуралдаанаар *******, *******, тэдний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Тухайн хэрэгт оролцох иргэдийн төлөөлөгчийг хэрхэн сонгосон талаар баримт хэрэгт авагдаагүй /хэрэгт хавсаргасан байгаа баримт нь С.Ганзаяа гэх хүнд холбогдох хэрэгт иргэдийн төлөөлөгч сонгосон баримт хавсаргасан 2-109-р тал/ энэ талаар Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 24 дүгээр магадлалд дурдсан байгааг тэмдэглэж, иргэдийн төлөөлөгч Д.Даариймаа нь Эрүүгийн байцаан шийтгэх болон Иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулиудад заасны дагуу томилогдоогүй буюу өөрөөр хэлбэл хууль бус бүрэлдэхүүн гэж үзэхийг дурдав. 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаарзүйлийн 315.1.2, 317 дугаар зүйлийн 317.1.2,  322 дугаар зүйлийн 322.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 88 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож,  *******, *******, *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн 201505000231 дугаартай хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.5 дахь хэсэгт зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол *******, *******, *******, *******, ******* нарт хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийн 307.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХДАВАА    

                  ШҮҮГЧИД Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                              Т.ДАВААСҮРЭН